“НОГООН ГЭРЭЛ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ Д ...

54
“НОГООН ГЭРЭЛ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ Д. Мөнхжаргал. Ph.D. судлаач НҮБ-ын “Тэгш хамруулах боловсролын талаар баримтлах бодлого” (Policy guidelines on inclusion in education) (UNESCO, 2009) нь боловсролд тэгш хамруулах хийгээд боловсролын чанар нь нэг зоосны хоёр тал шиг бие биенээ нөхөн гүйцээх шинжтэйг дурьдсан байдаг. Тэгш хамруулах боловсролыг эрэгтэй, эмэгтэй, үндэсний цөөнх, хөдөөгийн хүүхэд, эрүүл мэндийн асуудалтай хүүхэд, хөгжлийн болон суралцахуйн бэрхшээлтэй бүх насны хүмүүст суралцах тэгш боломж олгохуйцаар сургууль болоод сургалтын төвүүдийг өөрчлөх болон ялгаварлан гадуурхах үзэл, ялгаатай байдалд хандах сөрөг хандлагыг бууруулах, нийгмийн тэгш шударга байдлыг тогтоох үйл явц хэмээн тодорхойлсон. Энэхүү бодлогод суурилсан олон улсын төслийн хэрэгжилтийн дүнд бий болсон сурагчдыг тэгш хамруулах сургалтад баримтладаг Лаос улсын жишиг загвараас “Ногоон гэрэл” үйл ажиллагаанд мөрдлөг болгох боломжтой. Сурагчдыг тэгш хамруулах сургалтад баримтладаг зарчимууд /Лаос улсын жишээ/ Сургууль бүх сурагчдад нээлттэй байх Сургалтын явцад бүх сурагч бие биедээ дэмжиж тусалдаг байх Сургуулийн багш болон багш бус ажилтнууд бүх сурагчдад дэмжлэг үзүүлдэг байх Багш эцэг эхчүүд сайтар хамтран ажилладаг байх Бүх сурагч адил тэгшээр сургуулийн нэгэн гишүүн гэж хүлээн зөвшөөрөгддөг байх Бүх сурагч өөрийнх нь санаа бодол үнэлэгддэг гэж мэдэрдэг байх Бүх сурагч хичээлд оролцох боломжтой байх Бүх сурагч сургуулийн аль ч хэсэгт хүрч чаддаг байх Бүх сурагч өдөр бүр хичээлдээ оролцдог байх Бүх сурагч хичээлээ сонирхдог байх Бүх сурагч хичээлийнхээ үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх Бүх сурагчид өөрчдийн авьяас чадварт тохирсон хичээлд оролцох боломжтой байх Бүх сурагч хамтран суралцах боломжтой байх Бүх сурагч шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой байх Бүх хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхэд амжилттай суралцах боломжоор хангагдсан байх Сургууль бүх суранчийн суралцахуйг дэмжсэн таатай орчныг бүрдүүлсэн байх Цар тахлын үеийн хичээл сурлагын хоцрогдол нөхөх, арилгах үйл ажиллагаа нь сурагчдын ялгаатай байдал, сурах онцлогийн хэв шинжийг хүндэтгэсэн, тэдгээрт тохирсон сургалтын таатай орчин бүрдүүлэх, тэдгээрт нийцэхүйц анги танхимын орчин бүрдүүлэх, сургалтын арга зүй нэвтрүүлэх, ур чадвар эзэмших, түүнийгээ амжилттай хэрэгжүүлэхийг сургууль, багш нараас шаардаж байна. Ногоон гэрэл үйл ажиллагааны зорилго, зорилтууд

Transcript of “НОГООН ГЭРЭЛ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ Д ...

“НОГООН ГЭРЭЛ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

Д. Мөнхжаргал. Ph.D. судлаач

НҮБ-ын “Тэгш хамруулах боловсролын талаар баримтлах бодлого” (Policy guidelines on

inclusion in education) (UNESCO, 2009) нь боловсролд тэгш хамруулах хийгээд боловсролын

чанар нь нэг зоосны хоёр тал шиг бие биенээ нөхөн гүйцээх шинжтэйг дурьдсан байдаг.

Тэгш хамруулах боловсролыг эрэгтэй, эмэгтэй, үндэсний цөөнх, хөдөөгийн хүүхэд, эрүүл

мэндийн асуудалтай хүүхэд, хөгжлийн болон суралцахуйн бэрхшээлтэй бүх насны хүмүүст

суралцах тэгш боломж олгохуйцаар сургууль болоод сургалтын төвүүдийг өөрчлөх болон

ялгаварлан гадуурхах үзэл, ялгаатай байдалд хандах сөрөг хандлагыг бууруулах,

нийгмийн тэгш шударга байдлыг тогтоох үйл явц хэмээн тодорхойлсон. Энэхүү бодлогод

суурилсан олон улсын төслийн хэрэгжилтийн дүнд бий болсон сурагчдыг тэгш хамруулах

сургалтад баримтладаг Лаос улсын жишиг загвараас “Ногоон гэрэл” үйл ажиллагаанд

мөрдлөг болгох боломжтой.

Сурагчдыг тэгш хамруулах сургалтад баримтладаг зарчимууд /Лаос улсын жишээ/

Сургууль бүх сурагчдад нээлттэй байх

Сургалтын явцад бүх сурагч бие биедээ дэмжиж тусалдаг байх

Сургуулийн багш болон багш бус ажилтнууд бүх сурагчдад дэмжлэг үзүүлдэг байх

Багш эцэг эхчүүд сайтар хамтран ажилладаг байх

Бүх сурагч адил тэгшээр сургуулийн нэгэн гишүүн гэж хүлээн зөвшөөрөгддөг байх

Бүх сурагч өөрийнх нь санаа бодол үнэлэгддэг гэж мэдэрдэг байх

Бүх сурагч хичээлд оролцох боломжтой байх

Бүх сурагч сургуулийн аль ч хэсэгт хүрч чаддаг байх

Бүх сурагч өдөр бүр хичээлдээ оролцдог байх

Бүх сурагч хичээлээ сонирхдог байх

Бүх сурагч хичээлийнхээ үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх

Бүх сурагчид өөрчдийн авьяас чадварт тохирсон хичээлд оролцох боломжтой байх

Бүх сурагч хамтран суралцах боломжтой байх

Бүх сурагч шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой байх

Бүх хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхэд амжилттай суралцах боломжоор хангагдсан байх

Сургууль бүх суранчийн суралцахуйг дэмжсэн таатай орчныг бүрдүүлсэн байх

Цар тахлын үеийн хичээл сурлагын хоцрогдол нөхөх, арилгах үйл ажиллагаа нь сурагчдын

ялгаатай байдал, сурах онцлогийн хэв шинжийг хүндэтгэсэн, тэдгээрт тохирсон сургалтын

таатай орчин бүрдүүлэх, тэдгээрт нийцэхүйц анги танхимын орчин бүрдүүлэх, сургалтын

арга зүй нэвтрүүлэх, ур чадвар эзэмших, түүнийгээ амжилттай хэрэгжүүлэхийг сургууль,

багш нараас шаардаж байна.

Ногоон гэрэл үйл ажиллагааны зорилго, зорилтууд

“Ногоон гэрэл” үйл ажиллагааны менежмент нь тэгш хамруулах боловсролын зарчимд

суурилах бөгөөд цар тахлын дараа сургуулийн үйл ажиллагааг дахин нээх, сурагч

сургуулийн болон ангийн хамт олонтой нэгдэн үйлийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянан

шинжлэх, сайжруулахад чиглэгдэнэ. Ногоон гэрэл үйл ажиллагаа нь 1) сургууль, хамт

олонтойгоо эргэн холбогдох боломж бүрдүүлэх, 2) сургалтын үйл ажиллагаанд оролцох

боломжийг бүрдүүлэх, 3) цар тахлаас үүдэлтэй сурлагын хоцрогдол, бие бялдрын болон

сэтгэл санааны бэрхшээлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх боломж бүрдүүлэх, 4) сурагч

нэг бүрийн өвөрмөц онцлог, давуу тал, амжилт, ахицыг хүлээн зөвшөөрөх боломж

бүрдүүлэх, 5) цаашлаад сурлагын хоцрогдлоо нөхөж ирээдүйн амьдралын зорилгоо

биелүүлэх, хүсэл тэмүүлэлдээ хүрэх өөрийн итгэлтэй болох боломж бүрдүүлэх гэсэн 5

зорилттой.

Зураг 1. “Ногоон гэрэл” үйл ажиллагааны зорилтууд

Энэхүү удирдамжийг ЮНЕСКО, ЮНИСЕФ, Дэлхийн банкнаас хамтран боловсруулсан

баримт бичиг, БШУЯ, АХБ-ны хамтран боловсруулсан “Сурлагын хоцрогдол нөхөх, арилгах

цогц төлөвлөгөө” болон НҮБ-ын Хүн амын сангаас боловсруулсан “Амьдрах ухааны чадвар”

цуврал гарын авлага, НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй сургууль” болон Хүүхдийг

ивээх сангийн тэгш хамруулах боловсролын төсөл хэрэгжүүлсэн туршлага, Японы хамтын

ажиллагааны ЖАЙКА байгууллага, БСШУЯ-ны хамтарсан “Сурагчдын суралцахуйг дэмжих

арга зүйн хөгжил” төслийн үр дүнгүүд болон манай орны сургууль, багш нарын туршлагад

үндэслэн боловсруулсан. Өмнөх жилүүдэд хэрэгжүүлж байсан дээрх төсөл, хөтөлбөрийн үр

дүнг цар тахлын үеийн хичээл сурлагын хоцрогдол нөхөх, нэн ялангуяа “Ногоон гэрэл” үйл

ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд сургууль, багш нар ашиглах хэрэгтэй юм.

Ногоон гэрэл үйл ажиллагаанд баримтлах зарчим

Цар тахлын дараах сургуулийн болон анги танхимын орчин сурагч бүрд, эцэг эх бүрд

нээлттэй, ногоон гэрэл асаасан байх

Сурагч, эцэг эх, асран хамгаалагч бүрийн идэвхтэй, чөлөөт оролцоог дэмжсэн байх

Сургууль дахин нээгдэх эхний хоногуудад хичээл бүрийн хоцрогдол нөхөхөд хэт

төвлөрөлгүй сурагч бүрийг сургуульдаа дасан зохицох, хичээлдээ сонирхолтой

болохуйц нийгэмшихүйн арга хэмжээ болон төсөлт ажлуудад төвлөрсөн байх

Сурагч бүрийн өвөрмөц онцлог, оруулсан хувь нэмэр, амжилт, ахиц, анги хамт олны

дунд эзлэх байр суурийг хүндэтгэн хүлээн зөвшөөрсөн байх

Сурагч бүрийн суралцах үйлийг ирээдүйн амьдралынх нь зорилго, ажил мэргэжлийн

чиг баримжаатай уялдуулан өөртөө итгэлтэй болох боломж олгосон байх

Ногоон гэрэл үйл ажиллагааны удирдамжийн агуулга

“Ногоон гэрэл” үйл ажиллагааны удирдамж нь холбогдох (re-connection), оролцох

(collaboration), дэмжих (support), зөвшөөрөх (recognition), өөртөө итгэх (self-confidence) гэсэн

бүрдүүлбэр хэсгүүдээс тогтох бөгөөд цар тахлын дараа сургуулийн үйл ажиллагааг дахин

нээхэд сурагч, эцэг, эх, багш, сургуулийн удирдлагад зөвлөмжлөх, дэмжлэг үзүүлэх

зорилготой.

Нэг. Эргэн холбогдох боломж бүрдүүлэх

Цар тахлын үед танхимын сургалтаас холдож хөндийрсөн, цар тахлаас үүдэлтэй бие,

сэтгэцийн хямралд өртсөн сурагчийг хичээл эхлэх үед хэвийн байдалд буцаан оруулах

эхний шат нь богино хугацаанд үр дүнтэйгээр сургуульдаа эргэн холбогдох боломж олгох

ажлыг зохион байгуулахад чиглэгдэнэ. Сургууль дахин нээгдэх үед зарим сурагчид цар

тахлаас үүдэлтэй бие бялдрын болон сэтгэл санааны хямралтай, хичээл сурлагын

хоцрогдолтой, гэр бүлийн асуудалтай, айдас түгшүүртэй нөхцөлд байгааг судлаачид олж

тогтоосон байна. Эдгээр бэрхшээл нь тухайн сурагчид сургуульдаа буцаж очихоос

бэрхшээх, тулгарсан бэрхшээлээ бусдаас нуух, анги хамт олноосоо захлан зожигрох,

хичээлд оролцох сонирхолгүй болох, улмаар сургуулиас завсардахад нөлөөлдөг.Ийм

нөхцөлд байгаа сурагчдыг ялгаварлан гадуурхалгүй, тэдний өвөрмөц онцлог байдлыг

мэдэрч ойлгон, тэднийг сургууль, анги хамт олондоо буцан нэгдэхийг урин залах, сэтгэлийн

дэм өгөх зэргээр сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэхэд энэ шат чиглэгдэнэ.

Сургуульдаа урин залах

Ангийн хамт олны дунд бие биенээ урин залах, мэндчилгээ хүргэх, талархал

илэрхийлэх, амжилт ололт, бэрхшээл саадын талаар хуваалцах, шаардлагатай

шуурхай мэдээлэл дамжуулах гинжин хэлхээ бий болгох

Мэдээллийн технологийн бүхий л хэлбэрийг ашиглан сурагчтай холбогдох

сувгуудийг нээн ажиллуулах

Цахим платформ, цахим удирдлагын систем, сургалтын удирдлагын системийг

ашиглан багш, сурагч, эцэг эхчүүдийн е-mail хаяг болон бусад аппликейшнээр

дамжуулан холбогдох боломж бүрдүүлэх

Холбогдох боломжгүй сурагчийн гэрт очих, эцэг, эх, асран хамгаалагчтай биечлэн

уулзах

Сургууль, анги танхимд сурагчид нойрны хэм солигдсон учраас гар утас, интернэт

ашиглан мэдээлэл дамжуулан цаг хугацааны дохио сигнал өгөх

Сэтгэлийн дэм өгөх

Эхний хичээлээр сурагчдад тохиолдсон бэрхшээл, түүнийг даван туулсан түүхийг

яриулах замаар тухайн сурагчид тохиолдсон бэрхшээл нийтлэг шинжтэй болохыг

ойлгуулах

Нийтлэг шинжтэй бэрхшээлийг даван туулахын тулд бие биенээ ялгаварлан

гадуурхахгүй байх, элгэмсэг дотно хандах шаардлага байгааг ойлгуулах

Сэтгэл санааны хямралд өртсөн сурагчийг анги хамт олны сүлжээнд хамруулж

сэтгэлийн дэм өгөх арга хэмжээ зохион байгуулах

Мэдээллийн технологийн компаниудтай хамтран сурагч, түүний эцэг, эхийг

сүлжээгээр дамжин холбогдох, хямдралтай датагаар урамшуулах

Сургуулиас завсардаж болзошгүй сурагчдын жагсаалт гарган эцэг, эхийн зөвлөлтэй

хамтран ажиллах, тэднийг ухуулан ятгах, сургуульд буцаан суралцах боломж

бүрдүүлэх өөр хоорондоо, сураг багш нар болон сурагч удирдлагын хооронд

халуун дулаан уур амьсгал мэдрүүлэх мэндчилгээ хийдэг, аливаа үйл ажиллагааны

эцэст бие биедээ талархал илэрхийлдэг дэг жаяг бий болгох

Ногоон гинжин хэлхээ

Нийслэлийн зарим сургуульд хэрэгжүүлж буй нэг ангийн сурагчдын дунд бие биедээ

мэдээлэл хурдан дамжуулдаг ногоон гинжин хэлхээг бий болгох

А-Я үсгийн дарааллын дагуу гинжин хэлхээ маягаар бие биенээ урин залах, мэндчилгээ

хүргэх, талархал илэрхийлэх, тохиолдсон бэрхшээл, ололт амжилтаа хуваалцах, зар

дамжуулах, шуурхай мэдээлэл хүргэх. Хичээл эхлэх үед бие биенээ сургуульдаа урин

залсан мессеж явуулах, хичээл эхэлсэн эхний өдрүүдэд бие биедээ өглөө эртлэн босохыг

сануулсан дохио сигнал илгээх, багшийн өгсөн даалгавар мэдээллийг цаг алдалгүй

дамжуулах, сэргээн сануулах

Ийм гинжин хэлхээ бий болсноор багшийн ачаалал буурах, сурагчдын хооронд найз

нөхөрлөлийн хэлхээ үүсэх боломжтой.

Энэ шатанд сурлагаар хоцорсон сурагч талаар Хүснэгт 1-д дурьдсан товч, шуурхай

мэдээлэл бүрдүүлж, тухайн сурагчийн сурлагын хоцрогдол нөхөх үйл ажиллагааны

эхлэлийн болон явцын талаар эргэх холбоотой ажиллах нь зүйтэй.

Хүснэгт 1. Сурлагаар хоцорсон сурагчдын товч мэдээлэл

Сурагчийн овог, нэр Хичээл эхлэх үед Эхний үеийн дараа

1 Хоцрогдлын байдал

2 Сурагчийн давуу тал

3 Сурагчийн тавьсан зорилт

4 Хоцрогдлыг нөхөх арга зам

5 Гол дэмжин туслагч

6 Дэмжлэг авах чиглэл

7 Бусад тэмдэглэгээ

Хоёр. Оролцох боломжийг бүрдүүлэх

Сурагчид сургууль, анги хамт олонтойгоо амжилттай эргэн холбогдсон ч хичээлийн болон

бусад үйл ажиллагааны оролцоо, түүнийг дэмжих сургууль, хамт олны орчин тэднийг

сурлагын хоцрогдлоо нөхөх, амжилттай суралцахад нөлөөлдөг. Зөвхөн тухайн хичээлд хэт

төвлөрөх нь сурагчдын идэвх, сонирхлыг бууруулах, тэдний шинэ нөхцөлд дасан зохицох

үйлд сөргөөр нөлөөлж болзошгүй учраас эхний хичээлүүдийг төсөлд суурилсан, амьдрал

ахуйтай холбогдох асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байдлаар явуулах, хичээлээс гадуурх

нийгэмшихүйн үйл ажиллагааг түлхүү зохион байгуулах нь зүйтэй. Сурагчдын хичээл болон

бусад үйл ажиллагаанд оролцож буй ирцийн бүртгэл, тайлагнал чухал боловч тухайн

сурагчийг үйл ажиллагаанд урин залах, оролцох боломж бүрдүүлэх, тэдний идэвх, оролцоо

хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглан үнэлж талархал илэрхийлэх, урамшуулах нь ач

холбогдолтой.

Үйл ажиллагаанд урин залах

Сурлагаар хоцорсон сурагчийг хичээлийн гаднах нийгмийн хамт олны үйл

ажиллагаанд нээлттэй оролцох боломж бүрдүүлэх

Хичээл сургалтын явцад идэвхтэй оролцох дүрмийг бий болгох

Хамт олон бүрдүүлэх, өөр хоорондоо нэгсэн нэгдэх олон нийтийн, урлаг, спортын

арга хэмжээ, аялал хичээл зохион байгуулах

Цар тахлаас үүдэн бие, сэтгэлийн өөрчлөлт бий болсон сурагчдыг ялгаварлан

гадуурхахгүй байх, адил тэгшээр хандах сургууль, анги танхимын дүрэм гаргаж

мөрдөж хэвшүүлэх

Цахим болон анги танхимаар уулзаж зөвлөлдөх өрөө гаргаж оролцох боломж олгох

Сэтгэлийн дэм өгөх

Багш-сурагч, сурагч-сурагчийн хооронд бие биедээ хүндэтгэлтэй, хүлээцтэй

хандсан эелдэг, зөөлөн харилцааг бий болгох

Сургуульдаа ирэхэд үдийн хоол, цайгаар үйлчлэх

Сурагчдын зөвлөлийн үйл ажиллагааг сурагчдын оролцоог урамшуулах,

нэмэгдүүлэхэд чиглүүлэх

Эцэг, эхийн хурлыг богино давтамжтай зохион байгуулах, эцэг, эхээр дамжуулан

сурагчдын идэвх, оролцооны сайжралтад талархал илэрхийлэх, сайшаах

Оролцоог үнэлж дүгнэх

Сурагчдын ирцийн бүртгэлийг гаргаж тайланг тогтмол сонсох

7 хоногт нэг удаа сурагчдын хичээлийн идэвх, оролцооны талаар тайлан гаргаж

хэлэлцүүлэх

Сурагчдын ирц, идэвх оролцооны тайланд үндэслэн шаардлагатай арга хэмжээ

авах, зохицуулалт хийх

Сурагчдын оролцоо, хичээл хамрагдалтын талаар илрүүлгийн судалгаа авч нэгтгэн

дүгнэж багш, эцэг эхчүүдтэй зөвлөлдөх уулзалт зохион байгуулах

Эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээл сургалтын оролцоог өөрсдөө хянах боломжийг

бүрдүүлэх

Энэ шатанд ангийн суранчдын хичээлд хамрагдалтын талаар Хүснэгт 2-т дурьдсан

мэдээлэл бүрдүүлж, хичээл эхлэх үед болон долоо хоногийн дараа хоцрогдол нөхөх үйл

ажиллагааны талаар эргэх холбоотой ажиллах нь зүйтэй.

Хүснэгт 2. Ангийн сурагчдын хичээлд хамрагдалтын мэдээлэл

Багшийн овог, нэр Хичээл эхлэх үед Долоо хоногийн дараа

1 Ангийн ирцийн байдал

2 Завсардсан сурагчдын тоо

3 Хичээл хоцорсон сурагчдын тоо

4 Сурагчидтай холбогдсон сүлжээний хэрэгсэл

5 Хичээлээс хоцорсон, сургуулиас завсардсан

сурагчийн гэр бүлтэй холбогдсон байдал

6 Сургуулиас завсардаж болзошгүй сурагчийг

хичээлд хамруулж чадсан байдал

7 Анги танхимдаа хичээлдээ сонирхолтой байх

орчин нөхцөл бүрдүүлсэн байдал

Багш нар анхаарал тогтворгүй сурагчтай ажиллах дараах нийтлэг аргачлалыг ашиглаэж

болно.

Анхаарал нь тогтворгүй болсон хүүхэдтэй хэрхэн ажиллах вэ?

Анхаарал сарнихгүй байхуйц суудлыг олж суулгах /Цонхноос зайтай, үүд

хаалганаас хол/

Анхаарал төвлөрөл сайтай хүүхэдтэй цуг суулгах

Даалгавар гүйцэтгэх чимээ шуугиан багатай орчин сонгох

Анхаарал сарниулах зүйлсийг цөөлөх

Суралцахуйн онцлог, сонирхолд нь таарсан тарааж өгөх материал, даалгавар

өгч ажиллуулах

Чихэвчтэй хөгжим сонсонгоо даалгавраа хийх боломж олгох

Өөр нэмэлт үүрэг даалгавар өгөх

Тухайн сурагчийг өөртөө аль болох ойрхон байлгах

Өлссөн болон бусад шалтгаанаар анхаарал сарниж буйг нягтлан тогтоох

Гурав. Дэмжих боломжийг бүрдүүлэх

Монголчуудын эртнээс уламжилж ирсэн “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” хэмээх сургаал

энэхүү хэсгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд мөрдлөг болох учиртай. Сургуулийн хамт

олон гэдэг нь бие биенээ дэмнэн, нөхцөлдүүлэн хөгжүүлэх боломж бүхий нээлттэй

тогтолцоо бөгөөд энэ боломжийг сурлагын хоцрогдлыг арилгахад бүрэн ашиглах хэрэгтэй.

Сурлагын хоцрогдол нийтлэг байгаа нөхцөлд хоцрогдлыг нөхөхөд сургуулийн гишүүн бүр

мэддэг, чаддаг зүйлээрээ бусдадаа дэмжлэг үзүүлдэг “дэмжигч” байхыг уриалах, урин

залах, сургуулийн хамт олон, төгсөгчид, сонирхлын бүлгийн дэмжлэг авахуйц бүтэц, зохион

байгуулалтыг бий болгон ажиллуулах, дэмжих үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллийн

болон хөрөнгө санхүүгийн нөөцийг дайчлах зэрэг үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх нь

зүйтэй.

Дэмжих үйлд уриалах, урин залах

Ахлах ангийн сурагчид бага болон дунд ангийн сурагчдын сурлагын хоцрогдлыг

нөхөхөд дэмжлэг үзүүлэх хөдөлгөөн өрнүүлэх, зохицуулах

Нэг ангийн сурагчид бие биедээ дэмжлэг үзүүлэх, суудлын зохицуулалт хийх

Цар тахлын улмаас гэр бүлийн гишүүдээ алдсан, амьдралын зовлон бэрхшээлээс

үүдэн стрессд орсон сурагчид дэмжлэг үзүүлэх аян зохион байгуулах

Цар тахлаас шалтгаалан айдас түгшүүртэй байгаа болон анхаарал нь тогтворгүй

болсон суралцагдад тусгайлан дэмжлэг үзүүлэх

Дэмжих бүтцийг бий болгох

Суралцахуйн бэрхшээлтэй болсон сурагчдад тусгайлан дэмжлэг үзүүлэх зөвлөл

байгуулан ажиллуулах

Бие бялдрын болон сэтгэцийн өөрчлөлт орсон сурагчдын сэтгэцийн эрүүл ахуйн

талаар эмч, сэтгэл зүйчийн зөвлөгөө өгөх суваг нээн ажиллуулах

Өдөр тумын болон сургуулийн хэрэгцээт зүйлсээр сум, дүүргийн захиргаатай

хамтран дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах

Гэр бүл хүүхэдтэй тулж ажиллах талаар мэргэжлийн хүнээр багш нарт зориулсан

сургалт авах

Эцэг эхийн зөвлөлтэй хамтран эцэг, эх асран хамгаалагчдад зориулсан нээлттэй

өдрүүдийг зохион байгуулах

Дэмжих нөөцийг дайчлах

Орон нутгийн байгуулага, сонирхлын бүлгүүдээс сургуулийн эрүүл ахуй, халдвар

хамгаалалд зарцуулах санхүүжилт дайчлах

Төгсөгчдийн дэмжлэг туслалцаа, санхүү болон бусад дэмжлэгийг авч сургуулийн

хичээлийг хэвийн явуулах эрүүл ахуй, халдвар хамгааллын үйл ажиллагаанд

зарцуулах

Мэдээлэл зүйн багшийн зэрэгцээ мэдээллийн технологи, сүлжээний мэргэжлийн

хүмүүсийг урьж ажилуулах, сурагч эцэг эхтэй холбогдох талаар зөвөлгөө авах

Цахим платформ, цахим удирдлагын систем, сургалтын удирдлагын системийг

ашиглан сурагчдыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх

Дэмжих боломжийг бүрдүүлэх шатанд багш нар сурагчдын идэвхтэй оролцоог дэмжсэн

сурагч төвтэй дараах нийтлэг аргачлалыг хэрэглэж болно.

Сурагч төвтэй сургалтын арга зүй

Сурагчид асуулт асуух боломжтой байх

Сурагчид асуултанд хариулах боломжтой байх

Сурагчдад суралцахуйн зааварчилгаа өгсөн байх

Сурагчдын хичээлийн идэвх сонирхлыг төрүүлсэн байх

Сурагчид төрөл бүрийн арга хэрэгсэл ашиглан илтгэх боломжтой байх

Сурагчид интерактив сургалтын хэрэглэгдэхүүн, материал ашигладаг байх

Сурагчид хийсэн ажлаа чөлөөтэй тайлагнадаг, бусадтайгаа хуваалцдаг байх

Энэ шатанд сурлагаар хоцорсон сурагчидтай хэрхэн багш хэрхэн ажиллаж, яямар арга

барил хэрэглэж байгаа талаар Хүснэгт 3-т дурьдсан асуулгыг бөглөн сурагчдын оролцоо,

багшийн дэмжих үйл ажиллагаан боломжийг нэмэгдүүлэхэд ашиглаж болно.

Хүснэгт 3. Багшийн зааж буй арга барилын талаар сурагчдаас авах асуулга

Асуултууд Тийм Үгүй Мэдэхгүй

1 Та нар хичээл дээр хэсгээр хуваагдаж хамтран ажилладаг уу?

2 Багш нар чинь хичээлээ шинэлэг арга барилаар сонирхолтой

байдлаар заадаг уу?

3 Чи хичээлээ ойлгодог уу?

4 Багш нар тань зарим хичээлээ хот айлд, туршлагын талбайд,

гадаа, гол дээр гэх мэтчилэн явуулдаг уу?

5 Чи хичээл дээрээ ажиглалт, хэмжилт, туршилт хийдэг үү?

6 Багш нар хичээл дээр чиний санаа бодлыг сонсдог уу?

7 Багш нар чиний хийсэн зүйлийг урамшуулдаг уу?

8 Чи хийсэн зүйлээ өөрөө үнэлдэг үү?

9 Хичээл дээр багш нар үргэлж тайлбарлан ярьдаг уу?

10 Хичээл дээр багш нар байнга хэлж өгч бичүүлдэг үү?

11 Хичээлээр чамайг хэрхэн үнэлэх, шалгах талаар урьдчилан

мэддэг үү?

12 Ангидаа суудаг суудал чамд таалагддаг уу?

13 Чи гэрийн даалгавраа хийдэг үү?

14 Багш нар их хэмжээний гэрийн даалгавар өгдөг үү?

15 Багшийнхаа өгсөн гэрийн даалгаврыг ойлгодог уу?

16 Гэрийн даалгавар хийхэд ядардаг уу?

17 Гэрийн даалгавар хийгээгүйн улмаас хичээлдээ суугаагүй

тохиолдол бий юу?

18 Гэрийн даалгавар хийгээгүй бол багш чинь загнадаг уу?

Дөрөв. Хүлээн зөвшөөрөгдөх боломж бүрдүүлэх

Тухайн сурагчийн өвөрмөц онцлог, сонирхол, хүсэл эрмэлзлэлийг ойлгох, тэдгээрийг

унтраалгүй улам дэлгэрүүлэн хөгжөөх, хүлээн зөвшөөрч урам зориг өгөх, тэдгээр давуу

талыг хичээлийг үр дүнтэй болгоход ашиглах нь цар тахлын үеийн сурлагын хоцрогдол

нөхөх үйл ажиллагааны нэг онцлог юм. Хичээлийн хоцрогдлыг нөхөх гэж яаран сандран

сурагчдыг мэдэхгүй, чадахгүй зүйлээр нь ачаалан анги хамт олондоо эзлэх байр суурийг

улам ганхуулах бус, харин тэдний амьдрал ахуйгаас олж авсан мэдлэг, чадвар, өнөөгийн

сонирхол, хэрэгцээ, ирээдүйн амьдралын хүсэл тэмүүллийг нь хүндэтгэн, давуу талыг нь

нээн илрүүлж түүнийг нь үнэлэн бусдад хүлээн зөвшөөрөгдөх боломж олгох нь илүү чухал.

Сургууль дахин нээгдэх үед хичээлд дагнан анхаарах бус нийгэмшүүлэх үйл

ажиллагаар дамжуулан сурагчдын дасан зохицох чадварыг хөгжүүлэхэд багш

нарын хүчийг төвлөрүүлэх

Хичээлийн эхний үед гэрийн даалгавараар шахаж дарамтад оруулахгүй байх

Биеийн тамирын дасгал хөдөлгөөн, байгалийн ажиглалт туршилт зэрэг сурагчдын

сонирхолд түшиглэсэн үйл ажиллагаанд анхаарал хандуулах

Хичээлийн жилийн эхэнд шууд хичээлүүдийн агуулгын хоцрогдол нөхөх бус харин

төсөлт болон сэдэвд суурилсан арга зүйг хэрэглэн хичээлүүдийн интеграци

байдлаар эхлэх, амьдрал ахуй, өөрийнх нь орчинтой холбоотой асуудлыг

дэвшүүлэх замаар хоцрогдсон сурагчдын хичээлд оролцох сэдэл тэмүүлэл,

сонирхол төрүүлэх

Анги хамт олны дунд зохион байгуулах төсөлт ажил, нийтийг хамарсан арга

хэмжээнд тодорхой үүрэг, харицлага үүрүүлж оролцуулах

Нийгэмшүүлэх үйл ажиллагаагаар дамжууулан сурагчийн оролцоо, хувь нэмэр,

хамт олны нэг чухал хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөх

Нийгэм, хамт олны үйлийн оролцоо, хувь нэмрийг мэдээлэх, сайшаан урамшуулах

Энэ шатанд сурагчдын хамт олны дунд бие биенээ дэмжих боломж хэрхэн бүрдсэн талаар

Хүснэгт 4-д дурьдсан асуулга авч сурлагын хоцрогдол нөхөх үйл ажиллагаанд анги хамт

олны сэтгэл зүйн таатай орчин бүрдсэн эсэхийг тандан судалж эргэх холбоотой ажиллаж

болно.

Хүснэгт 4. Ангийн хамт олны харилцааны талаар сурагчдаас авах асуулга

Асуултууд Тийм Үгүй Мэдэхгүй

1 Хөвгүүд охидоо хүндэтгэдэг үү?

2 Сурагчид ангиараа нийлж хичээлээ давтдаг уу?

3 Сурагчид бие биедээ дээрэлхүү ханддаг уу?

4 Сурагчид бие биеэ шоолдог уу?

5 Сурагчид бие биеэ зоддог уу?

6 Сурагчид ангийнхаа хэн нэгнийг гадуурхдаг уу?

7 Танай сургууль ба ангид хүүхдийг дээрэлхдэг, доромжилдог

бүлэг хүүхэд бий юу?

8 Ахлах ангийн сурагчид бусад хүүхдийг шоглодог уу?

Мөн түүнчлэн энэ шатанд сурагчийн гэр бүлийн орчинд бие биенээ дэмжих боломж хэрхэн

бүрдсэн талаар Хүснэгт 5-д дурьдсан асуулга авч сурлагын хоцрогдол нөхөх үйл

ажиллагаанд гэр бүлийн сэтгэл зүйн таатай орчин бүрдсэн эсэхийг тандан судалж эргэх

холбоотой ажиллаж болно.

Хүснэгт 5. Гэр бүлийн нөхцөл байдлын талаар сурагчдаас авах асуулга

Асуултууд Тийм Үгүй Мэдэхгүй

1 Танайд ажил хийдэг хүн бий юу?

2 Эцэг, эх чинь сургууль дээр ирэх дуртай юу?

3 Чи гэрийнхээ ажилд тусалдаг уу?

4 Чамд өмссөн хувцас чинь таалагддаг уу?

5 Танайхаас чамд тусалдаг хүн бий юу?

6 Гэрийн даалгавраа хийхэд тань тусалдаг хүн бий юу?

7 Гэрт чинь чиний чөлөөт цагийг хамт өнгөрүүлдэг хүн бий юу?

8 Чамайг гэрийнхэн чинь ойлгодог уу?

9 Танай гэр бүлийнхэн хоорондоо муудалцдаг уу?

10 Чамд гэртээ хичээлээ хийдэг ширээ, сандал бий юу?

11 Чамд гэртээ даалгавар хийх зав гардаг уу?

12 Гэрийнхэн чинь чамайг дугуйлан, секцэд явахыг зөвшөөрдөг үү?

13 Гэрийнхэн чинь хичээлийн хэрэгслийг бэлтгэж өгдөг үү?

14 Танайд сонирхолтой хүүхдийн ном байдаг уу?

15 Гэрт чинь чамтай чин сэтгэлээсээ ярилцдаг хүн байдаг уу?

16 Гэрийхэн чинь чиний хүссэн зүйлийг авч өгдөг үү?

17 Гэртээ хангалттай сайн унтаж чаддаг уу?

18 Гэрийнхэн чинь чиний үгийг хүлээн авдаг уу?

19 Гэр бүлийнхэний чинь харилцаа чамд муугаар нөлөөлдөг үү?

20 Чамтай холбоотой асуудлыг шийдэхэд чиний санаа бодлыг

сонсдог уу?

21 Эцэг эх чинь сургуулиас мөнгө хураахад уурладаг уу?

22 Гэрт чинь архи уудаг хүн бий юу?

23 Гэрт чинь чамайг зоддог хүн бий юу?

Тав. Өөртөө итгэлтэй болох боломж бүрдүүлэх

Бусдад хүлээн зөвшөөрөгдөж эхэлснээр сурагчийн өөртөө итгэх итгэл нэмэгдэж алдаагаа

хүлээн зөвшөөрдөг, алдаагаа засахын төлөө шантралгүй ажилладаг, бусдын санаа бодлыг

тэвчээртэй сонсдог, өөрийн санаа бодлоо бусдад илэрхийлэх зориглол бий болно. Өөрийн

эрхэмлэн дээдлэх үнэт зүйлстэй болж аливаа шийдвэрийг түүндээ үндэслэн итгэлтэй

гаргаж чаддаг, өөрийнхөө үйлийг хянан зохицуулах чадвар нь нэмэгдсэн, өөрийгөө болон

өрөөлийг дүгнэн урамшуулдаг, хамт олны давуу талыг өөрийн давуу тал болгон хувиргадаг,

ирэээдүйн амьдралынхаа зорилгыг баримжаалж түүндээ хүрэхийн тулд суралцах дотоод

сэдэл бүхий сурагчийн дүр төрхийг төлөвшүүлэх эхлэлийг тавих, боломжийг бүрдүүлэх нь

энэхүү шатны онцлог юм.

Найз нөхөдтэй болгох, ялгаварлан гадуурхахгүй байх, тухайн сурагчийн давуу

талыг нээн илрүүлэх, бусдад ойлгуулах

Нийгмийн болон хамт олны үйл ажиллагаанд бүрэн оролцох сэдэл тэмүүлэлтэй

болгох

Сурагч бүр сурлагын хоцрогдлоо нөхөх, арилгах боломжтой, цаашлаад илүү

амжилтад хүрнэ гэсэн итгэл үнэмшил төрүүлэх

Хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар орон нутгийн онцлогтой сэдвийн хүрээнд

чадваржуулах үйл ажиллагаа, клуб ажиллуулах

Бодит амьдралтай холбоотой үйл ажиллагааг өргөжүүлэн хүүхдийн сонирхлыг

төрүүлэхүйц үйлд хөтлөх

Хүүхдийн сонирхол дээр тулгуурлан ирээдүйн амьдрал, эзэмших мэргэжилдээ

чиглэсэн хүсэл эрмэлзлэл, амьдралын зорилготой болгох эхлэл тавих

Хүүхдийн сонирхол, хүсэл тэмүүллийн талаар эцэг эхэд мэдээлэх, тайлагнах

тэдний урам зоригийг нэмэгдүүлэх

Энэ шатанд сурлагаар хоцорсон сурагчдын өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор

өөрийгөө ялан дийлсэн, бэршээл саадыг даван туулсан хүмүүсийн намтар түүхийг жишээ

болгон таниулах, хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж болно.

“Хугараагүй ноён нуруу” сэдэвт хэлэлцүүлэг

Гадаадын болон дотоодын, тухайн орон нутагт амьдарч байгаа амьдралын хүнд

бэрхшээлтэй тулгарч түүнийг даван туулсан хүний түүх, даган дууриах жишээг

ярилцан хэлэлцүүлэг зохион байгуулах

“Ногоон гэрэл” үйл ажиллагааны хэрэгжилтийг хянах чеклист

“Ногоон гэрэл” үйл ажиллагааны хэрэгжилтийг хянах чеклист нь төлөвлөлт болон

хэрэгжилтийг хянах гэсэн 2 хэсгээс тогтоно. Хичээл эхлэхийн өмнө сургуулийн удирдлагууд

Хүснэгт 6А-д дурьдсан төлөвлөлтийг хянах чеклистийг бөглөж тухайн сургуулийн хувьд

сурлагын хоцрогдол нөхөх үйл ажиллагааг бүрэн дүүрэн төлөвлөж чадсан, бэлтгэл

хангасан эсэхээ нягтлах нь зүйтэй. Харин сурлагын хоцрогдол нөхөх “Ногоон гэрэл” үйл

ажиллагааны хэрэгжилтийг Хүснэгт 6Б-д дурьдсан хэрэгжилтийг хянах чеклистээр нягтлах

боломжтой.

Хүснэгт 6 А. “Ногоон гэрэл” үйл ажиллагааны төлөвлөлтийг хянах чеклист

Төлөвлөлт Тийм Үгүй Тодорхойгүй

Сурагчдын эргэн холбогдох боломж бүрдүүлэх

1 Сургуулийн цахим платформ байгаа эсэх?

2 Сурагчдын ирцийг бүртгэх цахим систем байгаа эсэх?

3 Сурагчдын хичээлийн идэвх, оролцоог бүртгэх систем байгаа

эсэх?

4 Сургуулиас завсардсан болон завсардах эрсдэлтэй сурагчийн

талаар мэдээлэл авах төлөвлөлт байгаа эсэх?

5 Сургуулиас завсардсан болон завсардах эрсдэлтэй сурагчийн

эцэг, эх асран хамгаалагчтай холбогдох суваг нээсэн эсэх?

6 Сургуулиас завсардсан болон завсардах эрсдэлтэй сурагчийн

эцэг, эх асран хамгаалагчтай очиж уулзах төлөвлөлт байгаа

эсэх?

Сурагчдын оролцох боломж бүрдүүлэх

1 Сурагчдын бие бялдрын өөрчлөлт, сэтгэцийн хямралыг

тандан оношлох үнэлгээ хийх талаар багш нарт зааварчилгаа

өгсөн эсэх?

2 Анги танхимд сурлагын хоцрогдолтой сурагчдыг идэвхтэй

оролцуулах дүрэмтэй болох талаар багш нарт зааварчилгаа

өгсөн эсэх?

3 Сурлагаар хоцорсон сурагчийг хичээлийн гаднах нийгмийн

хамт олны үйл ажиллагаанд нээлттэй оролцох боломж

бүрдүүлэх

4 Сургуульдаа ирэхэд үдийн хоол, цайгаар үйлчлэх боломжтой

эсэх?

5 Хамт олон бүрдүүлэх, өөр хоорондоо нэгсэн нэгдэх олон

нийтийн, урлаг, спортын арга хэмжээ, аялал хичээл зохион

байгуулах төлөвлөгөөтэй эсэх?

6 Багш сурагчийн хооронд эелдэг, зөөлөн харилцааг бий болгох

зааварчилгаа өгсөн эсэх?

7 Цар тахлаас үүдэн бие, сэтгэлийн өөрчлөлт бий болсон

сурагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, адил тэгшээр хандах

сургууль, анги танхимын дүрэм гаргасан эсэх?

8 Сурагчдын оролцоо, хичээл хамрагдалтын талаар илрүүлгийн

судалгаа авч нэгтгэн дүгнэж багш, эцэг эхчүүдтэй зөвлөлдөх

уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн эсэх?

9 Сурагчдын ирцийн бүртгэлийг гаргаж тайланг тогтмол сонсох

журам байгаа эсэх?

10 7 хоногт нэг удаа сурагчдын хичээлийн идэвх, оролцооны

талаар тайлан гаргаж хэлэлцүүлэхээр тогтсон эсэх?

11 Сурагчдын зөвлөл сурагчдын идэвх,оролцоог нэмэгдүүлэхэд

чиглэсэн төлөвлөгөө гаргасан эсэх?

12 Эцэг, эхийн хурлыг богино давтамжтай зохион байгуулах

төлөвлөлт байгаа эсэх?

13 Цахим болон анги танхимаар уулзаж зөвлөлдөх өрөө гаргаж

оролцох боломж бүрдүүлсэн эсэх?

14 Эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээл сургалтын оролцоог өөрсдөө

хянах боломж бүрдүүлсэн эсэх?

Хүснэгт 6 Б. “Ногоон гэрэл” үйл ажиллагааны хэрэгжилтийг хянах чеклист

Хэрэгжилт Хангалтгүй Сайжруулах

шаардлагатай

Хангалттай

Сурагчдын эргэн холбогдолтын хэрэгжилтийн байдал

1 Сургуулийн цахим платформ ажиллаж байгаа

эсэх?

2 Сурагчдын ирцийг бүртгэх цахим систем ажиллаж

байгаа эсэх?

3 Сурагчдын хичээлийн идэвх, оролцоог бүртгэх

систем ажиллаж байгаа эсэх?

4 Сургуулиас завсардсан болон завсардах

эрсдэлтэй сурагчийн талаар мэдээлэл авч байгаа

эсэх?

5 Сургуулиас завсардсан болон завсардах

эрсдэлтэй сурагчийн эцэг, эх асран хамгаалагчтай

холбогдож байгаа эсэх?

6 Сургуулиас завсардсан болон завсардах

эрсдэлтэй сурагчийн эцэг, эх асран хамгаалагчтай

очиж уулзах арга хэмжээ зохион байгуулж байгаа

эсэх?

Сурагчдын оролцооны хэрэгжилтийн байдал

1 Багш нар сурагчдын бие бялдрын өөрчлөлт,

сэтгэцийн хямралыг тандан оношлох үнэлгээ хийж

байгаа эсэх?

2 Анги танхимд сурлагын хоцрогдолтой сурагчдыг

идэвхтэй оролцуулах дүрэм гарган мөрдөж байгаа

эсэх?

3 Сурлагаар хоцорсон сурагчийг хичээлийн гаднах

нийгмийн хамт олны үйл ажиллагаанд нээлттэй

оролцуулж байгаа эсэх?

4 Сургуульдаа ирэхэд нь үдийн хоол, цайгаар

үйлчилж байгаа эсэх?

5 Хамт олон бүрдүүлэх, өөр хоорондоо нэгсэн

нэгдэх олон нийтийн, урлаг, спортын арга хэмжээ,

аялал хичээл зохион байгуулж байгаа эсэх?

6 Багш сурагчийн хооронд эелдэг, зөөлөн харилцааг

бий болгож хэвшүүлсэн эсэх?

7 Цар тахлаас үүдэн бие, сэтгэлийн өөрчлөлт бий

болсон сурагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх,

адил тэгшээр хандах сургууль, анги танхимын

дүрэм гаргаж мөрдөж хэвшүүлсэн эсэх?

8 Сурагчдын оролцоо, хичээл хамрагдалтын талаар

илрүүлгийн судалгаа авч нэгтгэн дүгнэж багш,

эцэг эхчүүдтэй зөвлөлдөх уулзалт зохион

байгуулж байгаа эсэх?

9 Сурагчдын ирцийн бүртгэлийг гаргаж тайланг

тогтмол сонсож байгаа эсэх?

10 7 хоногт нэг удаа сурагчдын хичээлийн идэвх,

оролцооны талаар тайлан гаргаж хэлэлцүүлж

хэвшсэн эсэх?

11 Сурагчдын ирц, идэвх оролцооны тайланд

үндэслэн шаардлагатай арга хэмжээ авах,

зохицуулалт хийж байгаа эсэх?

12 Сурагчдын зөвлөл сурагчдын идэвх,оролцоог

нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж

байгаа эсэх?

13 Эцэг, эхийн хурлыг богино давтамжтай зохион

байгуулж байгаа эсэх?

14 Цахим болон анги танхимаар уулзаж зөвлөлдөх

өрөөг ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа

эсэх?

15 Эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээл сургалтын

оролцоог өөрсдөө хянаж байгаа эсэх?

НИЙГЭМШИЛ, СЭТГЭЛ ЗҮЙ, ЭРҮҮЛ АХУЙН ЗӨВЛӨМЖ

(Багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүд, сурагчдад зориулсан)

Л. Төрбурам. МУИС-ийн Сэтгэл судлалын багш

Б. Ариунжаргал. Сэлбэ сургуулийн сэтгэл зүйч

Б. Хишигням. МУИС-ийн Элсэлт, бүртгэлийн хэлтсийн дарга

Цар тахлын болон хөл хорионы үе дэх хүүхдийн сэтгэл зүйн асуудлууд

КОВЕД-19 цар тахал нь олон нийтийн сэтгэл зүйн болоод нийгмийн хувьд маш олон

хүчтэй сөрөг нөлөөллүүдийг бий болгож байна. Тэдгээрийн дунд судлаачдын онцолж

буйгаар хүүхдүүд, оюутнууд болон эрүүл мэндийн ажилчид PTSD, түгшүүрийн эмгэг, сэтгэл

гутрал, дистрессд өтрөх хамгийн өндөр эрсдэлтэй байгаа юм (Lai et al., 2020). Тиймээс

тусгаарлалт, хорио цээрийн үед аюулгүй байдлын мэдрэмжийг хангахын тулд технологийн

хэрэгслүүдийг ашиглан тусламж дэмжлэг үзүүлэх нь цар тахлын сөрөг нөлөөг багасгах үр

дүнтэй арга болж байна. Ялангуяа сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа, үйлчилгээ үзүүлэхэд

цахим харилцаа үр дүнтэй байна (Saladino et al., 2020).

Цар тахлын үе дэх хорио цээрийн үед хүүхдүүдийн дунд сэтгэл зүйн асуудлууд үүсэх

нь түгээмэл тохиолдож байна. Итали болон Испанийн хөл хорионд буй 1,143 хүүхдүүд (3-

18 нас) дээр хийсэн судалгааны үр дүнд сэтгэл зүйн болон зан үйлийн өөрчлөлтүүд

ажиглагджээ. Үүнд: төвлөрөхөд хүндрэлтэй болох (76.6%), уйдах (52%), цухалдах (39%),

тэсвэргүй болох (38.8%), уур уцаартай байх (38%), ганцаардах (31.3%), бачимдах (30.4%),

сэтгэлээр унах (30.1%) зэрэг шинж тэмдгүүд багтсан (Orgilés et al., 2020). Эдгээр шинж

тэмдгүүд удаан үргэлжилбэл илүү ноцтой сэтгэл зүйн асуудлууд үүсэж бий болохыг

судлаачид анхааруулж байна.

Хятад болон бусад улс орнуудад явуулсан судалгааны үр дүнд их сургууль,

коллежийн оюутнууд цар тахлын үед стресс болон түгшүүрт автах байдал нь өндөр байна.

Тодруулбал, хамаатан садан болон танилууд нь КОВЕД-19 -өөр өвчилсөн үед тэдний айдас

түгшүүр нэмэгдэж байсан ба түүнчлэн, гэр бүлийн санхүүгийн байдал тогтворгүйжих, сурах

үйл явцад гарч буй саад бэрхшээлүүд нь стресс, түгшүүрт өртөх байдлыг нэмэгдүүлж

байгаа юм (Alvarez et al., 2020, Cao et al., 2020).

БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧДЭД

Хүүхдийн дасан зохицох чадвар

Дасан зохицох чадвар гэж юу вэ?

Хүүхдийн сэтгэл зүйн асуудлууд дундаас хамгийн чухалд тавигдах асуудал нь дасан

зохицохуйн асуудал юм (AlZboon, 2013). Учир нь хүүхдийн дасан зохицох чадвар өндөр

эсвэл энэ чадварыг нь хөгжүүлж, дасан зохицох нөхцөл боломжийг нь бүрдүүлсэн

тохиолдолд хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд хамгаалагдах үндэс болдог. Хүүхдийн

сэтгэцийн эрүүл мэнд хэвийн байснаар хүүхэд зөв сэтгэж, зөв үйлдэж, зөв суралцаж, орчин

тойрноо бодитоор хүртэн хүлээн авдаг ба харин хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд алдагдсан

тохиолдолд зан үйлийн өөрчлөлт бий болох, хэт мэдрэмтгий болох, стресс бухимдал өндөр

байх, сурлагын амжилт муудах, харилцааны асуудлууд үүсэх гэх мэт маш олон төрлийн

сөрөг шинж тэмдгүүд илэрдэг (Perry and Weinstein, 1998). Тийм учраас багш сурган

хүмүүжүүлэгчид сурагчдынхаа сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах тал дээр хамгийн эхэнд

анхаарах хэрэгтэй. Учир нь хэдэн жил сар үргэлжилсэн хөл хорионы үед хүүхдүүд гэртээ

удаан хугацааг өнгөрүүлж, суралцах үйл ажиллагаанаас хөндийрч төсөөрөн, нийгмийн

харилцаанд маш бага оролцож байсан хийгээд бусад олон хүчин зүйлүүдийн улмаас тэдний

дасан зохицох чадвар сул болсон байх талтай. Энэ нь тэдний хэвийн суралцах, бусадтай

хэвийн харилцах, өөрийгөө илэрхийлэх чадваруудыг алдагдуулах тул багш, сурган

хүмүүжүүлэгчид хамгийн түрүүнд сурагчдынхаа хичээлийн хоцрогдлыг арилгахад анхаарах

бус харин хэвийн дасан зохицох нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хэрвээ

хичээлд эргэн нэгдэж буй сурагчдын сургуульд дасан зохицох, суралцах үйл ажиллагаанд

хэвийн оролцох сэтгэл зүйн бэлтгэлийг зөв, сайн хангаж чадвал хичээлийн хоцрогдол

арилгах хөтөлбөрүүд сайн хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Ингэж чадаагүй тохиолдолд

сурагчдын хичээлийн хоцрогдол арилгах хийгээд шинэ зүйл сурах чадвар нь маш сул

хэвээр байх ба энэ нь урт хугацаанд хэвийн бус байдал хадгалагдаж үлдэх нөхцөл болох

юм.

Суралцах үйл явцыг түр хойш тавих

Нас насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг харгалзан авч үзвэл аливаа амьдралын

хэмнэлээс нөгөөд шилжих шилжилт нь тэдэнд өндөр стрессийг үүсгэдэг. Өмнө нь хичээл,

сургуулийн орчинд дасан зохицсон, амьдралын хэвийн хэмнэл нь байсан хэдий ч маш олон

сарын хугацаанд энэ хэмнэл нь алдагдсан тул одоо хэвийн хэмнэл биш болсон. Тиймээс

өмнө нь хэвийн суралцаж байсан хүүхдүүд одоо хэвийн суралцаж чадахгүй гэдгийг санах

хэрэгтэй. Энэ нөхцөл байдал нь биднээс суралцах үйл ажиллагааг түр зуур хойш тавих

хэрэгтэйг шаардаж байгаа юм.

Тэгвэл юуг эхэнд тавих вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Дээр өгүүлсэнчлэн бид

сурагчдынхаа сургууль, хичээлийн орчинд дасан зохицох байдлыг нь хамгийн түрүүнд

хангах хэрэгтэй. Багш, сурган хүмүүжүүлэгчид эхлээд бүх сурагчид харилцан адилгүй

гэдгийг ойлгох нь чухал. Өөрөөр хэлбэл бүх хүүхдүүдийн дасан зохицох чадвар харилцан

адилгүй бөгөөд бүх сурагчид хөл хорио, цар тахлын үед өөр өөр зүйлсийг даван туулсан.

Тиймээс нэг ангид байгаа бүх хүүхдүүдэд яг адилхан хандаж болохгүй. Тухайлбал, цар

тахал, хөл хорио нь зарим хүүхдийн амьдралд хүчтэй том цохилт өгсөн байхад зарим

хүүхдийн амьдралд төдийлөн хүчтэй нөлөө үзүүлээгүй байж болно. Хэрвээ цар тахал, хөл

хорио хүүхдийн амьдралд ноцтой өөрчлөлтүүдийг авчирсан байвал хүүхдийн зан төрх, авир

араншинд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд бий болсон байх боломжтой. Тиймээс хичээл

сургалтын үйл ажиллагаанд яаравчлан орохын өмнө ангийн хүүхэд тус бүрийнхээ байгаа

байдал, гэр бүлийн байдал, зан авирын өөрчлөлт зэргийг нь сайтар анхааран авч үзэх

хэрэгтэй. Ингэснээр тухайн хүүхэд тус бүрийн тухай илүү ойлголттой болж, цаашид хэрхэн

ажиллах арга барилаа тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Иймд багш хичээлийн эхний 7 хоногт багш ангидаа хүүхдүүдтэйгээ цар тахал болон хөл

хорионы тухай, өнгөрсөн хугацааг хэрхэн өнгөрүүлсэн, тэдэнд юу тохиолдсон, өөрт нь хөл

хорионы үе ямар санагдсан тухай асууж анги дотроо ярилцлага өрнүүлэх хэрэгтэй. Ингэж

ярилцахдаа энэ тухай зөвхөн ярилцахыг хүсэж байгаа хүүхдүүдийг сонсох бөгөөд ярихыг

хүсэхгүй байгаа хүүхдүүдийг заавал оролцуулах шаардлагагүй. Ингэснээр хүүхдүүд өөрийн

дотоод мэдрэмжийг илэрхийлж, мөн надад ганцхан хүнд хэцүү асуудал тулгараагүй гэдгийг

ойлгох ба энэ нь тэднийг дасан зохицож, богино хугацаанд сэргэлт авахад тусална.

Хүүхдүүд хэрвээ хүсвэл цаашид ийм ярилцлага өрнүүлнэ.

Сургалтын эхний нэг сарын хугацаанд багш үйл ажиллагаагаа сургалт бус дасан

зохицох үйл ажиллагаанд төвлөрүүлж, сурагчдаа сэтгэл зүйн хувьд чиглүүлэх ажлыг

явуулах шаардлагатай. Үүний тулд багш дараах аргуудыг хэрэглэж болно. Үүнд:

- Найз, нөхөрлөлийн хүрээллийг бэхжүүлэх. Сурагчдыг аль болох ойр дотно харилцах,

хоорондоо найзалж, нөхөрлөх боломжийг нь дэмжих. Ингэхдээ хүүхдүүдийг баг болгон

хувааж аливаа үйл ажиллагаанд оролцуулах, нэг нэгнээ дэмжих нөхцөл байдал бий

болгох гэх мэт аргууд хэрэглэх. Энэ нь тэднийг сургуульдаа явахад сэдэлжүүлж, өөрийн

үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг. Мөн сургуулийн орчныг аюулгүй, итгэж

болохуйц газар хэмээн хүрэхэд тусалдаг.

- Багш удирдагч бус дэмжигч байх. Хүүхдийн дасан зохицох байдал нь сургууль, багш,

удирдлагуудыг хүүхэд хэрхэн хүртэж байгаатай холбоотой байдаг. Тэднийг итгэл

даахуйц, өөрийг нь ойлгодог, өөрт нь тусалж, дэмжиж чадна хэмээн итгэсэн үед хүүхэд

сургуулийн орчны тухай эерэг төсөөлөл, хандлагыг бий болгодог. Амжилттай дасан

зохицох чадвар нь сурагч орчиндоо нийцтэй хариу үйлдэл үзүүлж эхлэх үед бий болдог

ба үүнээс үр ашгийг нь хүртдэг (Kaya and Akgün, 2016). Тиймээс багш сурагчдынхаа

туслагч, дэмжигч нь байж, сургуулийн орчныг илүү эерэг хүртэж, дасан зохицох

боломжийг нь бий болгох хэрэгтэй.

- Хүүхэд бүр ангидаа чухал гэдгийг мэдрүүлэх. Жермен Дюклогийн хэлснээр хүүхэд

бусдын нүдэнд өөрийгөө чухал нэгэн гэж үзэгдэх нь өөртөө итгэх итгэлийг нь

нэмэгдүүлдэг байна. Тиймээс хүүхэд ангийнхаа нэг хэсэг нь болж, тодорхой үүрэгтэй

байх нь тэднийг сургуульдаа дуртай байх, сургуулийн орчинд таатай мэдрэмж авахад

тусалдаг. Жишээ нь сагсан бөмбөгийн багийн гишүүн байх эсвэл аливаа үйл

ажиллагаанд байнга оролцогч байх гэх мэт.

- Биеийн тамирын ач тус. Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, түүнчлэн

хичээл сурлагадаа амжилт гаргахад биеийн тамир, дасгал хөдөлгөөн асар чухал

нөлөөтэй болохыг сүүлийн үеийн судалгаануудаар тогтоогдох болсон. Тиймээс биеийн

тамирын хичээлийг үр дүнтэй, нийтийг хамарсан байдлаар зохион байгуулахаас гадна

ангидаа бяцхан дасгал хөдөлгөөн хийж хэвших нь биеийн эрүүл мэндэд тустай байхаас

гадна сэтгэцийн эрүүл мэндэд асар тустай болохыг эрдэмтэд сануулж байна.

Дээр өгүүлсэнчлэн багш сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж, төлөвлөхдөө

эхлээд сурагчдын сургуульд дасан зохицох байдлыг авч үзэх шаардлагатай ба харин сурах

үйл явцыг хоёр дугаарт эрэмбэлж, цаг хугацааны хувьд дараагийн асуудал болгон төлөвлөх

хэрэгтэй.

Анхаарал ба ой тогтоолтын асуудлууд

Сэтгэл зүйн үүднээс сурах үйлийн хамгийн чухал танин мэдэхүйн процессууд нь

анхаарал, ой тогтоолт хоёр юм. Энэ хоёр процесс нь хэвийн явагдаж байж хүүхдийн сурах

үйл ажиллагаа нь хэвийн явагддаг. Хэрвээ анхаарал тогтворжилт, төвлөрөлт муу байвал

тухайн сурагч багшийн зааж буй хичээлийг бүтнээр хүртэн ойлгож чадахгүй ба харин ой

тогтоолт муу байвал хичээлийн агуулгыг бүтнээр нь ойлгосон ч оюун санаандаа удаан

хадгалж үлдэж чадахгүй. Ялангуяа удаан хугацааны туршид хичээл, сургалтын үйл

ажиллагаанаас хөндийрч, хөл хорионд байсан хүүхдүүдийн анхаарал, ой тогтоолтын

чадварууд нь маш ихээр буурсан байгааг судалгааны үр дүнгүүд харуулж байна. Тиймээс

хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлж буй үед багш нар сурагчдынхаа анхаарал, ой

тогтоолтын чадваруудыг хэмжих, дараа нь хөгжүүлэх ажлыг хийх нь дараа дараагийн

сурлагын амжилт, хичээлийн хоцрогдол арилгах үйл ажиллагааг илүү бодитой, хурдан

болгох үр ашигтай. Дараах санал болгож буй аргуудыг хэрэглэж сурагчдынхаа анхаарал,

ой тогтоолтыг судлах, хөгжүүлэх ажлыг туршиж үзээрэй.

Анхаарал

Анхаарлын процесс нь дотроо хэд хэдэн бүрэлдэхүүн хэсгүүдтэй ба хамгийн чухал

бүрдэл хэсгүүд нь анхаарлын төвлөрөлт ба анхаарлын тогтворжилт зэрэг юм. Анхаарлын

төвлөрөлт гэдэг нь аливаа юмс үзэгдэл дээр хүний анхаарал хэр сайн тогтон төвлөрч

байгааг илэрхийлдэг. Хэрвээ анхаарлын төвлөрөлт сайн байвал хүн бусад зүйлд

анхаарахгүйгээр тухайн зүйл дээр оюун санаагаа тогтоож чаддаг. Харин анхаарлын

тогтворжилт гэдэг нь хүн анхаарлаа хэр зэрэг удаан төвлөрүүлж чадаж буйг илэрхийлдэг.

Анхаарлын тогтворжилт өндөр хүн анхаарлаа нэг зүйл дээр удаан хугацаагаар төвлөрүүлж

чаддаг байна.

АНХААРЛЫН ТӨВЛӨРӨЛТИЙГ СУДЛАХ АРГА

Сурагчдынхаа анхаарлын төвлөрөлтийг дараах аргыг ашиглан тодорхойлоорой. Дунд

болон ахлах ангийн хүүхдүүдэд тохиромжтой.

Заавар: Танд 25 мөр бүхий тоон хүснэгт өгнө. 7 минутын дотор мөр болгоноос нийлбэр нь

10-тай тэнцэх хоёр тоог олж тэмдэглэнэ.

Жишээлбэл: А. 2(91)4 8 7 5 6 3 9(46)7 8 8 3 12 3 4 5...

Аль болох хурдан ажиллаарай. Шалгах гэж буцах хэрэггүй. Цаг дуусмагц ажиллахаа

зогсоож, хэдэн хос тоо олсноо тоолж эхэлнэ.

Үр дүн: Нийлбэр нь 10-тай тэнцэх хос тоо хэдийг олсон бэ_________

Түлхүүр: Нийлбэр нь 10-тай тэнцэх нийт 149 хос тоо байгаа.

Маш сайн 10% алдаа – 134 хос

Сайн 20% алдаа – 119 хос

Дунд 30% алдаа – 104 хос

Доогуур 40% алдаа – 89 хос

Судалгааны материал (уг хуудсыг хувилж судалгаанд ашиглана)

2 9 1 4 8 7 5 6 3 9 4 6 7 8 8 3 1 2 3 4 5 6 7 8 9 8 7 6 5 4 3 7

9 8 7 6 5 4 3 2 1 9 8 7 6 5 4 3 1 4 2 1 5 2 1 6 2 1 7 2 8 1 9 2

1 2 3 4 5 6 7 8 9 1 2 3 4 5 6 7 1 5 2 1 6 3 1 7 4 6 1 3 5 1 2 4

3 3 4 6 7 3 8 2 9 1 4 5 6 7 3 4 9 1 2 9 1 2 3 1 9 8 7 6 5 1 9 0

5 3 9 8 2 7 7 4 6 7 5 3 7 0 9 8 8 0 2 8 3 8 2 0 8 2 4 6 5 9 3 4

2 0 5 6 3 7 7 0 8 9 5 7 4 9 7 4 5 5 0 5 5 3 3 5 5 4 4 6 5 5 0 5

6 4 3 2 8 9 7 6 3 7 8 2 0 9 3 8 2 4 5 7 8 6 4 0 1 8 2 5 8 6 4 0

7 6 5 5 4 7 4 4 4 6 6 6 8 8 8 3 1 3 4 5 1 7 8 9 1 3 1 4 1 5 6 1

3 2 1 3 2 1 1 2 3 1 2 3 5 4 3 7 8 2 3 9 2 3 7 2 3 6 3 2 4 3 7 6

9 8 7 9 8 7 8 7 6 8 2 6 7 6 5 7 0 1 9 8 6 8 4 7 4 3 2 8 9 6 1 0

1 9 8 7 3 8 2 6 4 5 5 9 1 0 8 8 4 2 3 4 5 6 8 3 4 5 6 7 9 4 6 7

2 4 6 8 2 4 6 8 3 6 9 1 1 8 1 9 4 4 5 5 5 6 6 6 6 7 7 7 7 7 3 8

8 3 6 5 9 1 7 2 3 7 5 9 4 3 7 6 7 7 6 6 5 5 4 4 3 3 2 2 1 1 9 9

9 1 8 2 7 3 6 4 5 5 8 1 8 3 7 2 9 1 0 8 2 0 7 4 5 6 7 8 9 2 3 4

2 7 3 4 8 5 5 6 4 7 2 3 7 8 0 2 6 7 7 5 6 7 5 6 7 5 6 4 5 7 6 6

6 3 8 6 0 9 1 8 7 6 4 3 8 2 9 2 8 7 6 5 4 6 5 4 3 5 4 3 2 3 2 1

9 7 5 4 3 3 5 4 6 8 2 2 5 4 6 6 8 5 7 4 6 3 5 2 9 6 6 4 5 3 4 2

4 0 4 3 9 3 4 7 3 6 8 2 4 7 4 6 3 6 4 7 5 8 6 9 7 2 8 3 7 2 8 3

9 0 1 6 1 9 8 4 6 3 2 8 7 6 4 2 8 4 8 7 6 5 9 0 7 1 1 5 1 6 8 2

8 3 6 5 4 2 8 9 6 6 1 0 3 6 8 2 6 7 5 4 6 9 8 4 5 7 3 4 2 8 9 1

4 8 6 5 4 8 7 6 9 8 3 4 7 3 8 9 6 4 7 4 6 7 6 4 7 6 4 7 3 4 6 8

8 9 5 7 3 8 6 9 0 1 0 2 5 8 3 7 8 2 3 2 8 1 8 1 7 1 6 1 5 6 4 8

6 4 2 8 6 4 9 7 6 2 8 0 1 8 3 6 5 2 8 3 6 6 7 7 8 8 9 9 1 1 2 2

4 8 2 9 5 1 6 3 8 3 7 8 4 6 7 5 2 2 6 6 3 3 7 7 4 4 8 8 8 5 9 9

6 2 4 8 2 7 4 6 3 8 9 6 1 9 8 4 8 3 2 8 4 5 5 9 1 8 2 6 4 3 7 9

Анхаарал төвлөрүүлэх дасгал, тоглоомууд

Хэрвээ сурагчдын анхаарлаа төвлөрүүлэх чадвар тийм ч сайн биш байвал багш

дараах аргуудыг хэрэглэж тэдний анхаарлаа төвлөрүүлэх, тогтворжуулах чадварыг

нэмэгдүүлж болно. Үүнд:

Анхаарал төвлөрүүлэх, тархины дасгал болох тоглоомууд (бүх насны хүүхдүүдэд):

Судоку тоглох

Үгийн сүлжээ бөглөх

Шатар тоглох

Эвлүүлдэг зураг эвлүүлэх

Ой тогтоолтын карт тоглох

Ангидаа зохиож болох тоглоомууд (бага болон дунд ангийн хүүхдүүдэд):

Дараалуулах тоглоом. Багш төрөл бүрийн үгсийг бэлдсэн байх ба тэдгээр үгсийг

сурагчид цагаан толгойн үсгийн дарааллаар байрлуулж уралдана. Энэ нь хүүхдийн

төвлөрөх чадварыг нэмэгдүүлдэг.

Зүгээр суух. Ангийнхаа сурагчид дунд хэн нь хамгийн удаан хөдөлгөөнгүй суух вэ гэдэг

тэмцээн зохиох. Хүүхэд хөдөлгөөнгүй удаан суух нь тэднийг анхаарлаа хүчээр

төвлөрүүлж, удирдаж сурахад нь туслах дасгал болдог.

Ялгааг олох тоглоом. Ялгааг олдог зургууд ашиглан сурагчдын анхаарал төвлөрүүлэх

чадварыг нэмэгдүүлж болдог.

Дараах зүйлсийг анхаарах:

Хүүхдийн анхаарал маш удаан хугацаанд нэг зүйл дээр төвлөрч, тогтворжих нь мөн

сөрөг нөлөөтэй байдаг тул тодорхой хугацаанд анхаарлыг нь өөр тийш хандуулж,

сарниулж байх хэрэгтэй.

Унтаж, амрах цаг сайн байх нь хүүхдийн уураг тархинд болоод анхаарал, тогтоох

чадварт чухал нөлөөг үзүүлдэг. Сурагчдынхаа нойрны хэмнэлд анхаарал

хандуулаарай.

Ангидаа анхаарал сарниулах зүйлсийг аль болох бага байлгах. Хэрвээ хүүхдийн

анхаарал татах, сарниулах зүйлс олон байвал аль болох багасгахыг хичээгээрэй. Гэвч

анги танхим баялаг байх нь ч чухал гэдгийг нэг талдаа анхаараарай.

Хэрвээ том даалгавар өгөх бол хувааж өгөх нь үр дүнтэй. Энэ хүүхдийн анхаарал

хөгжихөд тус болдог.

Ой тогтоолт

Дээр өгүүлсэнчлэн сурах үйл ажиллагааны хамгийн чухал процессын нэг нь ой

тогтоолт буюу тогтоох үйл юм. Сурагчид өөрийн сурсан зүйлсээс хэдий ихийг нь тогтоож авч

үлдэнэ, төдий чинээ сурлагын амжилт нь тодорхойлогдоно. Гэвч зарим хүүхдүүдийн тогтоох

чадвар нь бусад хүүхдүүдээс доогуур байх тохиолдол байдаг. Түүнчлэн хөл хорионы улмаас

хүүхдүүд хичээл, сургалтын үйл ажиллагаанаас удаан хугацаагаар хөндийрсөн тул тэдний ой

тогтоолтын чадвар дагаад буурсан гэдгийг бусад улс орнуудад хийсэн судалгаанууд

тогтоосон байна. Тиймээс хөл хорионы дараа хичээлд эргэн нэгдэж буй сурагчдын тогтоох

үйлийг сайжруулах, ямар түвшинд байгааг нь багш өөрөө судлах хэрэгцээ шаардлага тулгарч

байна. Тиймээс хүүхдийн ой тогтоолтыг судлах болон, хөгжүүлэх зарим аргуудыг дор дурдав.

Хүүхдийн ой тогтоолтыг судлах арга

Сурагчдынхаа ой тогтоолтын чадварыг судалж, ямар хэмжээнд байгааг нь тогтоож

байх нь чухал үзүүлэлт болдог. Тиймээс багш нар сурагчдынхаа ой тогтоолтыг улирал бүр

хэмжиж, өөрчлөлт гарч буй эсэхийг шалгаж үзэх нь сурлагын амжилтад нөлөөлөх нэг чухал

хүчин зүйл юм. Дараах аргыг ашиглан сурагчдынхаа ой тогтоолтыг шалгаарай.

ДАВАМГАЙ ХӨГЖСӨН ОЙ ТОГТООЛТЫН ТӨРЛИЙГ ИЛРҮҮЛЭХ АРГА

Энэ арга нь хүүхдийн аль төрлийн ой тогтоолт илүү хөгжсөнийг болон ерөнхий тогтоох

чадвар ямар түвшинд байгааг гаргадаг. Зарим хүүхдийн сонсголын ой илүү хөгжсөн байхад

зарим хүүхдийн харааны ой хөгжсөн байдаг. Багш уг аргыг ашигласнаар сурагчдынхаа тогтоох

ойн онцлогийг мэдэж болохоос гадна тэдний тогтоох чадвар ямар хэмжээнд байгааг судлан

үзэх боломжтой. Уг аргыг 12-оос дээш насныханд ашиглавал тохиромжтой.

Хэрэглүүр: Тодорхой ойлголтыг илэрхийлсэн дөрвөн бүлэг үгс, хоёр бүлэг үгс нь карт дээр

бичигдсэн байна (нэг карт дээр нэг үг бичнэ), дөрвөн жижиг цаас, үзэг, хугацаа хэмжигч

Явц: Дөрвөн туршилтаас бүрдэнэ. Эхний туршилт нь хэлсэн үгийг сонсоод тогтоох байдлыг

судална. Хоёрдугаар туршилтаар карт дээр бичигдсэн үгийг хараад тогтоох байдлыг судална.

Гуравдугаарт сонсгол болон булчингийн хөдөлгөөний ой буюу сонссон үгээ агаарт бичээд

дараа нь эхнээс нь санаж байгаа эсэхийг судална. Дөрөвдүгээрт хүртэхүйн холимог туршилт

буюу харуулж буй үгээ уншаад, агаарт бичүүлээд дараа нь эргэн санаж байгааг судална.

Туршилт бүхэнд өөр өөр бүлэг 10 үгсийг ашиглана.

Туршилт №1

Үг бүрийг 3 секундийн зайтаагаар хэлж тогтоолгоно.

Зааврыг өгөхдөө: “Би танд үгнүүд уншиж өгнө. Анхааралтай сонсоод бүгдийн цээжлэхийг

хичээгээрэй. Завсарласны дараа намайг “бич” гэж хэлэхэд өмнө байгаа цаасан дээрээ санаж

байгаа үгнүүдээ бүгдийг нь бичээрэй. Бүх зүйл ойлгомжтой бол анхааралтай сонсож,

цээжлэхдээ бэлдээрэй.”

10 секунд завсарласны дараа “Бич” гэсэн команд өгнө.

Туршилт №2

Эхний туршилт дууссаны дараа 5 минут өнгөрмөгц 2 дахь туршилтыг явуулна. Туршигч 3

секундийн завсартайгаар 3 секундийн турш үгнүүдийг харуулна.

Заавар: “Би танд үг бичсэн картууд үзүүлнэ. Тэдгээрийг анхааралтай уншаад бүх үгийг

цээжлэхийг хичээгээрэй. Намайг “бич” гэсэн дохио өгөхөд өмнөө байгаа цаасан дээр санаж

байгаа үгсээ бүгдийг нь бичээрэй. Хэрвээ бүх зүйл ойлгомжтой бол үгнүүдээ уншаад

цээжлэхэд бэлдээрэй.”

Бүх үгийг харуулж дууссаны дараа 10 секунд завсарлаж “Бич” гэсэн дохио өгнө.

Туршилт №3

Мөн 5 минут завсарласны дараа 3 дахь туршилтыг эхлүүлнэ. Судлуулагч үзгээ авч хэлсэн

үгийг агаар дээр бичих байдлаар туршилт үргэлжилнэ. Үгсийг унших зай 3 секунд байна.

Унших хурд нь туршилт №1 -тэй адилхан.

Заавар: “Би үгнүүд уншиж өгөхөд анхааралтай сонсоод агаар дээр үзгээрээ бичээд

цээжлээрэй. Намайг “бич” гэсэн дохио өгөхөд өмнөө байгаа цаасан дээр санаж байгаа

үгнүүдээ бичээрэй. Бүгд ойлгомжтой бол сонсоод агаарт бичиж цээжлэхэд бэлдээрэй.”

Бүх үгийг уншиж дуусаад 10 секунд завсарласны дараа “Бич” гэсэн дохио өгнө.

Туршилт №4

3 дахь туршилт дууссаны дараа 10 минутын завсарлага авч 4 дахь туршилтыг эхлүүлнэ. Карт

дээр бичсэн үгийг нэг нэгээр харуулж мөн давхар уншиж өгөх ба энэ үед сурагч агаар дээр

тухайн үгийг бичингээ амандаа давтан хэлнэ.

Заавар: “Би үгнүүд харуулж бас уншиж өгөхөд анхааралтай сонсоод агаар дээр үзгээрээ

бичээд, амандаа давтаж цээжлээрэй. Намайг “бич” гэсэн дохио өгөхөд өмнөө байгаа цаасан

дээр санаж байгаа үгнүүдээ бичээрэй. Бүгд ойлгомжтой бол сонсоод агаарт бичиж цээжлэхэд

бэлдээрэй.”

Бүх үгийг уншиж дуусаад 10 секунд завсарласны дараа “Бич” гэсэн дохио өгнө.

Судалгааны үр дүнг боловсруулах:

1. Тогтоолтын коэффициентыг С= А/10 томьёогоор олно.

А -эгнээ бүрээс зөв тогтоосон үгийн тоо

10 -эгнээ бүрд өгсөн үгийн тоо

С -тогтоолтын коэффициент

2. Зөв тогтоосон үгийн тоог гаргаж, судалгааны хүснэгтэд бичнэ.

№ Сурагчдын

нэр

Сонор Хараа Хөдөлгөөн Холимог

А С А С А С А С

1

2

3

3. Тогтоолтын коэффициентыг тооцох замаар тухайн сурагчид зонхилон илрэх ой тогтоолтын

хэв шинжийг тодорхойлж, энэ онцлогийг сургалтын явцад харгалзан үзэх, суралцагчийн

тодорхойлолт бичихэд судалгааны үр дүнг ашиглах. C -нь 0.5 -аас дээш байвал тухайн

хүүхдийн тогтоох чадвар хэвийн байгааг илтгэх ба харин үүнээс доош байвал ой тогтоолтын

чадвар доогуур байгааг заана.

Хүснэгт 8. Ашиглах материал

Сонорын ой Харааны ой Хөдөлгөөний ой Холимог ой

Алим Онгоц Сүүдэр Сэрээ

Харандаа Шүүдэр Шугам Мойл

Хавар Ааруул Бууз Дэвтэр

Айраг Тахиа Бургас Бялзуухай

Бөмбөр Монос Ундаа Шуудай

Бороо Сонгино Мөхөөлдөс Намар

Хөрөө Хонжоо Таваг Тармуур

Сандал Тараг Ангир Хөгжим

Тагтаа Нугас Мөндөр Аяга

Самбар Гоожуур Бөмбөг Тоолуур

Ой тогтоолт сайжруулах аргууд

Хүүхдийн ой тогтоолтыг цаг үргэлж дасгалжуулж байх хэрэгтэй бөгөөд зөнгөөр нь

орхивол тогтмол буурах шинжтэй байдаг. Хичээл сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж

байх үед хүүхдүүд тодорхой хэмжээнд тогтоох үйлээ сургалтын орчинд дасгалжуулж байдаг

тул төдийлөн хүчтэй өөрчлөлт илэрдэггүй. Харин хичээл олон сараар завсардсан энэ цаг үед

хүүхдүүдийн тогтоох үйлд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд бий болж байгааг судлаачид анхааруулж

байна. Тийм учраас багш өөрийн сурагчдын тогтоох үйлийг сайжруулах дараах аргуудыг үйл

ажиллагаандаа авч хэрэглэвэл үр дүнтэй.

Ой тогтоолт сайжруулах аргууд (бүх насны хүүхдэд тохирно):

Дасгал хөдөлгөөн. Хүүхэд тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь тэдний биеийн мэдрэхүйг

хөгжүүлж, энэ нь хүүхдийн танин мэдэхүйн процессууд болох анхаарал, ой тогтоолт,

хүртэхүй, сэтгэхүйг хөгжүүлэх үндэс болдог. Түүнчлэн дасгал хөдөлгөөн нь хүүхдийн

цусны эргэлтийг сайжруулж, тархинд хүрэх цусны хэмжээг нэмэгдүүлснээр уураг

тархины үйл ажиллагааг түргэсгэж өгдөг.

Шүлэг, дуу цээжлүүлэх. Бүх насны хүүхдийн тогтоох чадварыг хөгжүүлэхийн тулд

хэрэглэдэг сонгодог арга нь шүлэг дуу цээжлүүлэх юм. Энэ нь хүүхдийн тогтоох

чадварыг нэмэгдүүлж, тархины үйл ажиллагааг сайжруулдаг.

Заах арга барилаа сонирхолтой болгох. Хэрвээ хичээл заах арга барилаа улам илүү

сонирхолтой, ойлгоход хялбар болгох тал дээр анхаарч ажиллавал хүүхдийн тогтоох

байдал нэмэгдэж, хичээлдээ илүү сонирхолтой болдог.

Зураг, үзүүлэн материал хэрэглэх. Хичээлийнхээ агуулгатай тохирсон зураг, үзүүлэн

таниулах материал ашиглаж байх нь хичээлээ илүү ойлгож, илүү их зүйлийг санаж

үлдэх магадлалыг нэмэгдүүлдэг.

Үзэж буй сэдэвтэй холбоотой жишээ олуулах. Хичээлийг ганцхан багш заах биш,

хүүхдүүдийг хичээлд оролцуулж, тэднээр аливаа жишээ, гаргалгааг олуулах нь тогтоох

чадварыг нэмдэг.

Чухал санаануудыг давтах. Хүүхдүүдийн төдийгүй насанд хүрсэн хүний ой тогтоолт

хязгаарлагдмал тул сонссон бүх зүйлээ тогтоож, хадгалж чаддаггүй. Ийм учраас гол

санаанууд, чухал ойлголтуудыг хичээл бүр дээр богино хугацаанд дахин давтан

сануулж байх хэрэгтэй.

Ой тогтоолт дасгалжуулах тоглоомууд:

Тоон цуваа тоглоом. Энэ тоглоомыг 10-аас дээш насны хүүхдүүд тоглоход

тохиромжтой. Эхний хүүхэд дурын нэг оронтой тоо хэлнэ. Дараагийн хүүхэд тэр тоог

давтан хэлж өөр нэг оронтой дурын тоо нэмж хэлнэ. Гурав дахь хүүхэд эхний хоёр

хүүхдийн хэлсэн тоог давтан хэлж мөн өөр нэг тоог нэмж хэлнэ. Энэ мэт явсаар

тоонуудаа хэлж чадалгүй мартсан хүүхэд хасагдаж хамгийн сүүлд үлдсэн нь ялагч

болно. Түүнчлэн ахлах ангийн хүүхдүүдэд түүх зохиолгох байдлаар зохион байгуулж

болдог. Эхний хүүхэд нэг өгүүлбэр хэлэх ба дараагийн хүүхэд өөрийн түүхийг нэмэх

байдлаар явдаг. 10-15 хүүхэд тоглоход тохиромжтой. Энэ тоглоом нь тодорхой

хугацаанд хүүхдийн тогтоох байдлыг ачаалуулж, дасгалжуулдаг тул тогтмол тоглох нь

хүүхдийн тогтоох чадварыг мэдэгдэхүйц сайжруулдаг.

Нуруун дээр бичих. Хүүхдүүд хоёр хоёроороо хос болж нэгнийхээ нуруун дээр үсэг,

тоо (бага ангийнхан), үг (илүү дээд ангынханд) бичиж таалгана. Энэ нь хүүхдийн

биеийн мэдрэхүйг оюун санааны дүрслэл болгон хувиргах үйлдэл болдог ба богино

хугацаанд дүрслэлүүдийг нэгтгэн, ой санаандаа хадгалж, боловсруулах дасгал болдог

тул тогтмол хийх нь хүүхдийн ой тогтоолт, оюуны үйл ажиллагаанд эерэг нөлөөлдөг.

Хичээлийн дундуур хүүхдүүдийг амраах, анхаарлыг нь өөр зүйлд түр шилжүүлэх

зорилгоор хэрэглэж болдог.

Юу өөрчлөгдсөн бэ? Энэ тоглоом бага болон дунд ангийн хүүхдүүдэд илүү

тохиромжтой. Тодорхой эд зүйлс эсвэл самбар дээр зурсан зураг гэх мэт зүйлийг

харуулж цээжлүүлэх ба үүний дараа хүүхэд нүдээ анина. Багш харуулсан зүйлсээс

заримынх нь байрыг солих эсвэл авч нуух мэтээр өөрчилнө. Хүүхэд нүдээ нээж юу

өөрчлөгдсөн эсвэл алга болсныг олох ёстой. Энэ тоглоом нь хүүхдийн урт хугацааны

ой тогтоолтыг хөгжүүлэх тустай.

Ой тогтоолтын карт. Ой тогтоолтын карт нь тогтоох чадварыг дасгалжуулдаг сонгодог

тоглоомуудын нэг юм. Цэцэрлэгийн нас, бага болон дунд ангийнханд илүү

тохиромжтой уг тоглоом нь хүүхдийн ой тогтоолтыг дасгалжуулах сайн арга болохоос

гадна хүүхдүүдийн сонирхлыг ихээр татдаг.

Хүүхдийн тогтоох чадвар нь байнгын нэгэн тогтмол байгаад байдаггүй тул цаг үргэлж

хөгжүүлж, дасгалжуулж байхыг шаарддаг. Тиймээс дээрх аргуудыг болон энд дурдагдаагүй

бусад аргуудыг ашиглан сурагчдынхаа тогтоох чадварыг тогтмол нэмэгдүүлэх тал дээр

анхаарч ажиллавал сурагчдын суралцах чадвар нэмэгдэж, сургалт үр дүнтэй болоход чухал

нөлөөтэй.

Багш нарын сэтгэцийн эрүүл мэнд

Багш, сурган хүмүүжүүлэгчид хөл хорионы үед мөн адил сэтгэл зүйн хувьд олон

бэрхшээлүүдийг даван туулсан. Энэ нь эргээд тэднийг ажилдаа дасан зохицох, сургалт

хүмүүжлийн үйл ажиллагааг хэвийн хөтөлж явуулахад тодорхой саад учруулах эрсдэлтэй.

Өөрөөр хэлбэл багш нар өөрсдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, аливаа эрсдэлд

орохоос зайлсхийх нь чухал.

Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь тухайн хүний зөв сэтгэх, зөв үйлдэх, орчин тойрноо зөв

хүртэх, зөв хариу үйлдэл үзүүлэх чадварыг хэлдэг. Тухайлбал, сэтгэцийн эрүүл мэнд

алдагдахад эдгээр чадварууд дагаж буурдаг ба хүн зөв сэтгэн бодож, үйлдэж, болж буй үйл

явдлыг бодитоор хүртэн ойлгох чадвараа алдаж, эргээд буруу хариу үйлдэл үзүүлэх байдал

бий болдог. Тиймээс багш, сурган хүмүүжүүлэгчид өөрийн сэтгэцийн эрүүл мэндийг тордон

хамгаалах нь ажлын бүтээмж хийгээд сурагчдаа зөв удирдан чиглүүлэх гол үндэс болох юм.

Тэгвэл сэтгэцийн эрүүл мэнд гэж юу вэ? үүнийг хэрхэн хамгаалах вэ? гэдэг асуултууд

үүснэ. Хэрвээ таны сэтгэл хөдлөл, сэтгэл санаа тогтворгүй байвал, таатай сайхан зүйл мэдэрч

чадахгүй, бага зүйлд ч уур бухимдал төрж байвал сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй

болсны хамгийн эхний дохио юм. Стресст өртөх, амьдралд таагүй зүйлс тохиолдох, ажлын

ачаалал, таагүй харилцаа зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөгөөр сэтгэцийн эрүүл мэнд

алдагддаг. Гэвч бидний ихэнх нь өөрийнхөө сэтгэцийн эрүүл мэнд алдагдаж байгааг төдийлөн

анзаардаггүй ба түр зуурын таагүй мэдрэмж хэмээн үздэг нь цаашид маш олон хохирлыг авч

ирдэг. Тиймээс багш нар өөрсдийн сэтгэцийн эрүүл мэндийг анхаарч, өөртөө анхаарал

хандуулах зайлшгүй шаардлагатай.

Өөрийн сэтгэцийн эрүүл мэндийг шалгах

Сэтгэцийн эрүүл мэнд хэвийн байгаа эсэхийг шалгах хамгийн анхдагч үзүүлэлт нь

стресс юм. Хэрвээ хүний стрессийн түвшин өндөр байвал түүний сэтгэцийн эрүүл мэнд

алдагдаж эхэлж буйг илтгэнэ.

СТРЕССИЙГ ОНОШЛОХ ТЕСТ

Заавар: Асуултуудыг уншаад өөрт тохирох хариултын дугаарыг дугуйлна уу! Зөв, буруу

хариулт гэж байхгүй бөгөөд та зөвхөн өөрт мэдрэгдэж, бодогдож байгаа хамгийн эхний

сонголтыг хийгээрэй. Нэг асуулт дээр удаан бодож цаг зарцуулахгүй байхыг хичээгээрэй.

Хүснэгт 9. Оношлох тест

Асуултууд A B C D E F

Сэтгэл санаа тань

ерөнхийдөө ямар

байна вэ?

5

Маш сайн

байна

4

Ихэвчлэн

сэтгэл

санаа сайн

байна

3

Ерөнхийдөө

сэтгэл

санаа сайн

байна

2

Сэтгэл

санаа

өгсөн

уруудаж

байна

1

Сэтгэл

санаа

төдийлөн

сайнгүй

байна

0

Сэтгэл

санаа маш

таагүй

байна

Уур уцаартай байдал

тань таныг зовоож

байна уу?

5

Огт үгүй

4

Бага зэрэг

3

Заримдаа

зовоодог

2

Тийм - бага

зэрэг

зовоодог

1

Тийм -

нэлээд

шаналгаата

й

0

Маш их

зовоодог

Та өөрийн үйлдэл,

бодол санаа, сэтгэл

хөдлөл, мэдрэмжээ

баттай удирдаж

чаддаг уу?

5

Мэдээж

чадна

4

Ихэнх үед

чадна

3

Ерөнхийдөө

чаддаг

2

Тийм ч

сайн

чаддаггүй

1

Үгүй, зарим

талаар

асуудалтай

байдаг

0

Үгүй, маш их

асуудал

үүсдэг

Та маш их гунигтай,

урам хугарсан, итгэл

найдваргүй мэт

мэдэрч, маш олон

асуудлуудын нэг ч

гэсэн шийдэгдээсэй

гэж бодож байна уу?

5

Огт үгүй

4

Бага зэрэг

3

Заримдаа

боддог

2

Тийм ээ -

бага зэрэг

боддог

1

Тийм ээ -

нэлээдгүй

тэгж боддог

0

Маш их

боддог,

би бараг л

бууж

өгөхийн

ирмэгт

байна

Танд ачаалал, стресс,

дарамт шахалтад

байгаа юм шиг

мэдрэгдэж байна уу?

5

Огт үгүй

4

Бага зэрэг

3

Ердийн

үетэй адил

мэдэрч

байна

2

Ердийн

үеэс

илүү их

мэдэрдэг

1

Нэлээд

ачаалал,

дарамттай

байна

0

Давж

чадахаас

илүү их

мэдэрдэг

Хувийн амьдралдаа

хэр зэрэг сэтгэл

хангалуун, аз

жаргалтай байна вэ?

5

Дэндүү их

жаргалтай

байна

4

Маш

хангалуун

жаргалтай

байна

3

Ерөнхийдөө

жаргалтай

байна

2

Зарим

талаараа

хангалуун

байна

1

Зарим

талаараа

хангалуун

биш

0

Огт

хангалуун

биш байна

Танд өөрийн ухаан

санаа, ой санамж

эсвэл үйлдэх, ярих,

бодох, мэдрэх зэрэг

удирдлагаа алдаж

байгаа мэт санагдах

шалтгаан байгаа юу?

5

Огт үгүй

4

Маш бага

зэрэг

3

Заримдаа

байдаг

ч санаа

зовохоор

биш

2

Заримдаа

байдаг нь

санааг

минь

бага зэрэг

зовоодог

1

Энэ

асуудал

санааг минь

ерөнхийдөө

зовоодог

0

Санааг минь

маш

их зовоож

байгаа

Та айж түгшин, санаа

зовж, сэтгэлээр унаж

байна уу?

5

Огт үгүй

4

Маш бага

3

Заримдаа

намайг

зовоодог

2

Нэлээд их

тохиолдож

байна

1

Маш их

тохиолдож

байгаа

0

Дэндүү их,

бараг

өвчтэй болж

байна

Өглөө сэрээд

амарсан, сэргэсэн

байдлыг хэр зэрэг

мэдэрдэг вэ?

5

Өдөр бүр

мэдэрдэг

4

Бараг л

өдөр бүр

3

Ихэнхдээ

мэдэрдэг

2

Бүх өдрийн

хагасаас

бага нь

мэдэрдэг

1

Ховор

0

Ямар ч үед

мэдэрдэггүй

Та ямар нэгэн өвчин,

эмгэг, эрүүл мэндийн

асуудалдаа санаа

зовж байна уу?

5

Огт үгүй

4

Бага зэрэг

3

Заримдаа

санаа

зовдог

2

Нэлээдгүй

санаа

зовдог

1

Дийлэнх цаг

үед

санаа зовж

байдаг

0

Бүх үед

санааг минь

зовоодог

Өдөр бүрийн чинь

амьдрал сонирхолтой

зүйлсээр дүүрэн

байдаг уу?

5

Тийм, цаг

үргэлж

4

Тийм,

ихэнх

үед

3

Ерөнхийдөө

тийм

2

Зарим үед

л тийм

байдаг

1

Маш бага

0

Огт байхгүй

Зүрх шархалсан,

гутарч ганцаардсан

мэдрэмжтэй байна уу?

5

Огт үгүй

4

Бага зэрэг

3

Заримдаа

мэдэрдэг

2

Тийм,

багагүй

мэдэрдэг

1

Тийм, ихэнх

үе мэдэрдэг

0

Бүх цаг үед

ингэж

мэдэрдэг

Сэтгэл хөдлөлийн

хувьд тогтвортой, бас

өөртөө итгэлтэй байна

уу?

5

Тийм, цаг

үргэлж

4

Тийм,

ихэнх цаг

үед

3

Тийм,

багагүй цаг

үед

2

Заримдаа

л мэдэрдэг

1

Бага зэрэг л

0

Огт үгүй

Ядарсан, эцэж цуцсан,

барагдаж дууссан мэт

мэдэрч байна уу?

5

Огт үгүй

4

Бага зэрэг

3

Заримдаа

мэдэрдэг

2

Тийм,

багагүй

мэдэрдэг

1

Тийм, ихэнх

үе мэдэрдэг

0

Бүх цаг үед

ингэж

мэдэрдэг

Асуултууд Өнгөрсөн нэг сарын хугацаанд танд ямар байсныг 0 - 10 оноогоор

үнэлээрэй

Эрүүл мэнддээ хэр

зэрэг санаа зовсон бэ?

10 9 8 7 6 5 4 3 2 1 0

Огт санаа зовоогүй

Маш их санаа зовсон

Хэр зэрэг тогтвортой,

тайван амгалан

байсан бэ?

10 9 8 7 6 5 4 3 2 1 0

Маш тайван, тогтвортой

Түгшүүртэй, тайван

Эрч хүч, энерги, тамир

тэнхээ тань ямар

хэмжээнд байсан бэ?

10 9 8 7 6 5 4 3 2 1 0

Маш их эрч хүчтэй, уян хатан

Огт эрч хүчгүй

Та хэр зэрэг сэргэлэн

цовоо эсвэл гутарсан

бэ?

10 9 8 7 6 5 4 3 2 1 0

Сэргэлэн, цовоо

Сэтгэлээр унаж, гутарсан

Үр дүнг боловсруулах: Хэрвээ та бүх асуултад хариулж дууссан бол өөрийнхөө дугуйлсан

бүх дугааруудыг хооронд нь нэмж нийт оноогоо гаргана. Доорх хүснэгтээс өөрийнхөө онооны

харгалзах утгыг олж, стрессийн түвшнийг тодорхойлоорой.

Хүснэгт 10. Оношилгооны харгалзах утга

Нийт оноо Стрессийн түвшин Нийт хүн амд

эзэлдэг %

76 - 110 Стрессгүй түвшин. Та маш сайн эерэг хэсэгт байна. 65%

71 - 75 Завсрын хэсэг. Та эерэг бүсээс гадагшлах эрсдэлд байна.

Бага зэрэг өөртөө анхаарч, сэтгэцийн эрүүл мэндээ тордоорой. 9.1%

56 - 70 Стрессийн түвшин. Та стресст өртсөн ба одоогийн нөхцөл

байдал таагүй болсон байна. 16.3%

0 - 55

Хэт стрессийн түвшин (дистресс). Таны стрессийн түвшин

байх ёстой хэмжээнээс хэт давж, цаашид хүндэрвэл ноцтой

асуудал үүсэх хэмжээнд очсон байгаа тул яаралтай мэргэжлийн

хүнд хандана уу!

9.6%

АЧААЛАЛ ДААХ ЧАДВАРЫН ТЕСТ

Стрессийн түвшин ямар байгааг тогтоосны дараа өөрийн ачаалал даах чадварыг

тодорхойлж үзээрэй. Энэ нь таныг ачаалалтай үед хэрхэн дасан зохицдог, хэрхэн даван

туулдаг хүн болохыг хэлж өгөх ба өөрийн онцлогийг мэдсэнээр ажлын ачаалалтай үед

өөрийгөө амраах, ачааллыг даван туулах арга барилаа олоход тань тусална.

Заавар: Асуултад “тийм”, “үгүй” эсвэл “мэдэхгүй” гэж хариулна уу. “Мэдэхгүй” гэсэн хариулт

аль болох өгөхгүй байхыг хичээгээрэй, бүр хэцүү тохиолдолд л энэ хариултыг сонгохыг

зөвлөе.

1. Таны ажил маш хэцүү мөн ачаалалтай юу?

2. Шөнөөр, амралтын өдрүүдэд ч хүртэл байнга ажлынхаа талаар боддог уу?

3. Ажил дээрээ шөнөжин суух эсвэл гэртээ ажлаа хийх тохиолдол байнга гардаг уу?

4. Танд цаг хугацаа хангалтгүй мэт байнга санагддаг уу?

5. Ажлаа амжуулахын тулд яарах тохиолдол байнга гардаг уу?

6. Таны хийж чадах зүйлийг хэн нэгэн танаас удаан хийж байгааг хараад таны тэвчээр

алдагддаг уу?

7. Ярилцагч тань ярьж дуусахаас өмнө та түүний яриаг дуусгадаг уу?

8. Хэн нэгнийг хүлээхэд таны тэвчээр алдагддаг уу?

9. Та дарамтад орсон эсвэл бухимдсан үедээ үүнийг нуух тань хэцүү байдаг уу?

10. Ямар нэг зүйлд дараалан зогсох нь таны тэвчээрийг алдагдуулдаг уу?

11. Цаг хугацаа хэт хурдан өнгөрч байгаа юм шиг танд санагддаг уу?

12. Ажлаа амжуулахын тулд машинаар аль болох хурдан явахыг хичээдэг үү?

13. Та ихэвчлэн бүгдийг хурдан хийж, хурдан явдаг уу?

14. Бүх зүйл дээр нэгт, хамгийн шилдэг нь байх гэж хичээдэг үү?

15. Та өөрийгөө маш их эрч хүчтэй, өөртөө итгэлтэй хүн гэж боддог уу?

16. Таны эхнэр/нөхөр эсвэл гэр бүлийнхэн таныг эрч хүчтэй, өөртөө итгэлтэй гэж

тодорхойлдог уу?

17. Танилууд, таныг сайн мэддэг хүмүүс таныг ажилдаа хэт нухацтай ханддаг гэж хэлдэг

үү?

18. Харилцагчийнхаа яриаг сонсож байхдаа ч өөрийн ажлын талаар бодох тохиолдол

гардаг уу?

19. Ойр дотнын хүмүүс, гэр бүлийнхэн тань ажлаа багасгаж, гэр бүлдээ илүү цагийг

зарцуулаач гэж гуйдаг уу?

20. Аливаа тоглоомд ялахын тулд та хүч зарцуулдаг уу?

Түлхүүр:

Тийм – 2 оноо

Үгүй – 0 оноо

Мэдэхгүй – 1 оноо

0-10 оноо Та Б хэв шинжийн хүн. Энэ хэв шинжийн хүмүүс өөрийн үйл ажиллагааны зорилгыг

маш нарийн тодорхойлдог. Түүнд хүрэх оновчтой арга замыг сонгодог. Аливаа асуудал,

бэрхшээлийг өөрсдөө даван туулахыг хичээдэг. Асуудал мөн түүний үүсэл нь анализ хийхэд

хүргэж, зөв дүгнэлтийг хийдэг. Маш их ачаалалтай ажлыг удаан цагаар хийх чадвартай.

Цагийг ухаалгаар зарцуулах эрмэлзэлтэй, тэгж ч чаддаг. Гэнэтийн зүйлс түүний тайван,

хэвийн байдлыг алдагдуулдаггүй. Б төрлийн хүмүүс стрессийг даван туулахдаа сайн (ачаалал

даах чадвар сайн).

10-20 оноо Б хэв шинжид хамаарах ч буурах хандлагатай. Стрессийг даван туулах байдал

сайн ч, бүх тохиолдолд ийм байдаггүй.

30-40 оноо Та А хэв шинжид хамаарна. Энэ хэв шинжийн хүмүүс зорилгодоо хүрэхдээ

өрсөлдөх хандлагатай, ихэвчлэн өөртөө болоод нөхцөл байдалд сэтгэл хангалуун бус байдаг.

Ихэнх үед тэвчээргүй, түрэмгий, хэт түргэн аашилдаг. Тэд хурдан хэл яриатай, нүүрний булчин

байнгын чанга байдаг. Тэд аливаа асуудал, бэрхшээл тулгарахад сандарч, тэнцвэрт

байдлаасаа гардаг. Ачаалал, стресс даван гарах байдал сул.

20-30 оноо Та А хэв шинжид хамаарна. Гэхдээ буурах хандлагатай. Ихэнх тохиолдолд

стрессийг даван туулахдаа тааруухан.

Сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?

Хэрвээ таны стрессийн түвшин өндөр, ачаалал даах чадвар сул байвал өөртөө

анхаарах хэрэгтэй болсныг илгэж буй гол үзүүлэлт юм. Хүний биеийн эрүүл мэндээс ялгаатай

нь сэтгэцийн эрүүл мэнд нь ямар нэгэн зүйл хийхгүй бол эдгэрч, сайжирдаггүй. Өөрөөр хэлбэл

бие махбод өөрийгөө эмчилдэг шиг сэтгэц өөрийгөө эмчилж чаддаггүй. Тийм учраас бид

өөрсдийн сэтгэцийн эрүүл мэндийн хамгаалахын тулд тодорхой зүйлс хийж, зарим аргуудыг

хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр та амьдралыг илүү сайн, сайхнаар мэдэрч, таатай

мэдрэмжүүдийг авч, илүү үр бүтээмжтэй амьдрах, харилцаагаа сайжруулах боломжтой болно.

Та дараах аргуудыг хэрэглэж өөрийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалж, тордоорой. Үүнд:

Бусадтай ярилцах. Өөрт бий болж буй таагүй болон таатай зүйлсийн талаар бусадтай

хуваалцан ярьж, мөн тэднийг сонсох нь үр дүнтэй аргуудын нэг. Ялангуяа өөрт

мэдрэгдэж буй мэдрэмжүүдийн талаар ярилцах хэрэгтэй.

Дасгал хөдөлгөөн хийх. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хүний сэтгэл зүйн дархлааг

дэмжих хамгийн үр дүнтэй арга болохыг сэтгэл зүйчид маш олон талаас нь судалж

тогтоосон. Дасгал, хөдөлгөөн нь хүний сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих онцгой

нөлөөтэй бөгөөд хүний уураг тархины цусны эргэлтийг сайжруулж, илүү бодитоор

сэтгэх чадварыг олгодог.

Хоол хүнсээ тохирууах. Өөрийн орны уур амьсгал, улирлын онцлогт тохируулан

хооллох нь хүний биеийн болоод сэтгэцийн эрүүл мэндэд асар тустай. Ялангуяа олон

төрлийн зүйлс хүнсэндээ хэрэглэх нь өндөр ач холбогдолтой.

Согтууруулах ундаанаас татгалзах. Зарим хүмүүс согтууруулах ундаа хэрэглэх нь

таагүй мэдрэмжээ даван туулах нэг арга гэж итгэдэг боловч энэ нь үнэндээ маш буруу

ойлголт юм. Согтууруулах ундаа хэрэглэснээр хүний уураг тархи шим тэжээлийн

хомсдолд орж, зөв сэтгэн бодох, мэдрэх, хариу үйлдэл үзүүлэх чадвараа алддаг. Мөн

сэтгэл зүйн хувьд тогтворгүй байдал үүсэх магадлалыг маш ихээр нэмэгдүүлдэг.

Тиймээс согтууруулах ундаа нь сэтгэцийн эрүүл мэндийг алдагдуулж, хохироодог нэг

хүчин зүйл юм.

Найз нөхөдтэйгөө уулзах. Дотнын найз нөхөдтэйгөө тогтмол холбоотой байх нь

биднийг хэн нэгэнд хэрэгтэй, чухал хүн гэдгийг үргэлж сануулж байдаг тул бидний

сэтгэцэд эерэг нөлөөг үзүүлдэг. Танил дотно мэдрэмж авснаар бид сэтгэл зүйн хувьд

тогтвортой тайван байх, ямар нэгэн зүйл тохиолдоход хэн нэгэн тусална гэсэн

мэдрэмжийг өгдөг.

Бусдаас тусламж хүсэх. Хэрвээ та өөрөө яахаа мэдэхгүй, хүнд хэцүү байдал

үргэлжилсээр байвал бусдаас болон мэргэжлийн хүнээс тусламж хүсээрэй. Танд

туслахыг хүсэх маш олон хүн байгаа гэдгийг санаарай.

Завсарлага авч сурах. Хэрвээ та удаан хугацааны турш ачаалалтай ажиллаж байгаа

бол, аль эсвэл амьдралын асуудлууд таныг үргэлж дарж байгаа бол та түр зуур ч болов

эдгээрээс хөндийрч, өөртөө завсарлага өгөх хэсэгхэн ч болов хугацааг бий болгож

сураарай. Энэ нь маш хэцүү боловч бага багаар дадал болговол аажмаар үр дүнд

хүрэх болно.

Өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Магадгүй таныг бусад хүмүүс хэн нэгэн байгаасай хэмээн

тулгадаг байх. Магадгүй та өөрөө хэн нэгэн болохыг хүсдэг байх. Гэвч та өөрөө

өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хэн гэдгээ ойлгоогүй цагт энэ бүхэн

боломжгүй юм. Тиймээс та эхлээд яг одоо хэн бэ гэдгээ танин мэдэж, өөрийгөө

байгаагаар нь хүлээн зөвшөөрөөрэй.

Эдгээр зөвлөгөөг даган мөрдөж, хэрэгжүүлж чадвал таны сэтгэцийн эрүүл мэнд

хамгаалагдах, тордогдох үндэс суурь тавигдах болно. Тийм учраас өөртөө хайртай байж,

өөртөө цаг гарган, энэхүоо зөвлөмжид тусгасан зөвлөгөөг дагаж хэрэгжүүлэхийг хүсье.

ЗАРИМ ПРАКТИК АРГА, ТЕХНИК, ДАСГАЛ ТОГЛООМУУД

Өөртөө итгэх итгэл, сургуульд явах сэдэл тэмүүллийг нэмэгдүүлэх, ангийн нэг хэсэг

гэдгээ мэдрэх, хамтач сэтгэлгээ суулгах дасгал, тоглоом

Ангиараа тоглох сэтгэл зүйн тоглоомууд: Ангийнхаа хүүхдүүдийг хооронд нь эвтэй

байлгах, нэг хамт олон болон бүрэлдэх, ангийн нэг гишүүн гэдгээ мэдрэх, багаар ажиллах

чадвар суулгах, харилцааны зөрчил багатай байлгах, олон сар жил гэртээ байж нийтийн дунд

байхдаа бишүүрхэх, оролцоо муутай байх гэх мэт олон асуудлуудыг шийдэхэд дараах дасгал

тоглоомууд үр дүнгээ өгнө.

Насны хувьд: Та бүхэн ямар ч насны сурагчдад энэхүү аргуудыг хэрэглэж болно. Бага ангид

илүү олон давтамжтайгаар тоглуулах хэрэгтэй.

Бүх хүүхдийн оролцоог хангах: Гол зарчим

бол ангийн бүх хүүхдүүдийг оролцуулах тэгш

хамруулах зарчим. Зарим хүүхдүүд түрүүлээд

дуугарч, өөр хүүхдийн ээлжид орилох гэх мэт

хэт идэвхтэй байдаг бол зарим нь удаан,

хөшүүн, ичимхий байх нь бий. Тэр үеүүдэд ч

гэсэн бүх хүүхдийн оролцооны зарчмыг хангаж

удирдах нь таны үүрэг. Ингэснээр сурагчдад

ижил тэгш хандаж байгааг мэдрүүлэх чухал ач

холбогдолтой. Идэвх сул, дотогшоогоо

хүүхдүүдэд урам зориг болно. Түрэмгий

хүүхдүүдэд бусдыгаа сонсох, хүлээцтэй хандах

зан сууна.

1. Хэлзүйн хөгжил: Төсөөллөөр аялагч

Энэ тоглоом их энгийн ч маш хөгжилтэй. Энэ тоглоом нь хүүхдийн хурдан сэтгэх, харилцааг

хөгжүүлэх, шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлийг бий болгох, ангийн

хүүхдүүдийн бүгдийн оролцоог хангах, ангийн нэг гишүүн гэдгээ мэдрэх гэх мэт олон давуу

талтай.

Арга: Бүх сурагч цагаан толгойн үсгээр эхэлсэн дараах цуварсан өгүүлбэрийг хэлнэ.

“Би .......-нд очно, Би ......-г авна”.

Жишээ нь: Би вга ахындаа очно, Би Алим авна. Би Бээжинд очно. Би бэлэг авна. Би

Вокзалд очно, Би Вандуй авна. Ингээд хамгийн инээдтэй байхаар тоглоорой.

2. Бусдын хэрэгцээ: Өөр гаригаас ирсэн хүү

Энэ тоглоом нь хүүхдүүдийн бусдыг ойлгох чадвар, бие биенээ гадуурхах, шоолох үзэгдлийг

бууруулах, өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ ойлгох, өөрт юу хэрэгтэй байгаагаа ойлгох гэх

мэт ач тустай.

Арга: Нэгэн хүүгийн зургийг сэтгүүлээс хайчлан авч самбар дээр тогтооно. Сурагчдад энэ хүү

дөнгөж сая өөр гаригаас манай дэлхийд буусан гэж хэлнэ. Түүнд энэ өмссөн хувцаснаас нь

өөр юу ч байхгүй гэдгийг хэлж, сурагч бүрийг хүүд хэрэгтэй байж болох нэг зүйлийг нэрлээрэй

гэнэ. Сурагч бүрийн хэлсэн зүйлсийг самбар дээр бичнэ. Дараа нь хэлсэн зүйлсийг бие

махбодтой холбоотой юу, сэтгэл хөдлөлтэй эсвэл аль алинтай нь холбоотой эсэхээр нь

ярилцаж ангилна. Сурагчдаас хүүд эдгээр зүйлс хэрэгтэй гэдгийг мэдсэнээрээ юу мэдэрч

байгааг, хүүд тэд эдгээр зүйлсийг өгч чадвал юу мэдрэх вэ, яагаад гэдгийг асууж ярилцана.

Жишээ нь:

3. Уураа удирдах: Дүрт тоглоом

Энэ тоглоом нь сурагчдад уурласан үед юу хийдгээ ойлгох, тэр нь ямар харагддаг гэдгийг

хөндлөнгөөс харах, мөн уурыг хэрхэн дарж, удирдаж болдог аргуудыг суралцах ач

холбогдолтой.

Арга: Сурагчдаар тэднийг уурлуулдаг зүйлийг жагсаан бичүүлнэ: шоолох эсвэл бүтэлгүйтэх

гэх мэт. Дараа нь тэднийг багт хувааж уурлах үед тэдний бие махбод ямар болдог талаар

асууна: орилох, уйлах, чичрэх гэх мэт. Багуудаас хүмүүс уурласан үедээ юу хийдгийг асууна,

жишээ нь хэн нэгнийг цохих, хашхирах гэх мэт. Мөн хүмүүс хэрхэн өөрийнхөө уурыг

удирддагийг асууна, жишээ нь гадуур алхах, бусдаас тусламж авах гэх мэт. Баг бүр 2 жижиг

жүжиг тоглоно. Эхний жүжиг нь хүмүүс хэрхэн уурлаж байгааг, дараагийнх нь тэрхүү уураа

хэрхэн дарж удирдаж байгааг харуулна. Төгсгөлд нь ангиараа уурыг хэрхэн удирдаж, дарж,

зохицуулж болдог тухай сэтгэгдлээ ярилцаж дүгнэнэ.

4. Хамтрах: Даавуун дээрх бөмбөг

Энэ тоглоом нь багаар ажиллах чадвар, хамтач

байдал зэргийг хөгжүүлнэ.

Арга: Сурагчдыг 4 баг болгон хуваана. Баг бүрт

дөрвөлжин даавуу болон зөөлөн бөмбөг өгнө.

Даавууны бүх өнцгөөс багийн гишүүд барина.

Даавууны төвд бөмбөг байрлуулна. Багуудад

хамтдаа энэ бөмбөгийг хэн нь илүү олон удаа

ойлгохоо үзнэ гэж заавар өгнө. Баг тус бүрийг

бөмбөгөө ойлгоход нь ангиараа хамтдаа чангаар

Хүүд хэрэгтэй зүйлс

Бие махбодтой

холбоотой

Сэтгэл хөдлөлтэй

холбоотой

Аль алинтай нь

холбоотой

Гэр орон

Сургууль

Цүнх

Хоол хүнс гэх мэт

Хайр

Туслагч

Инээд хөөр гэх мэт

Гэр бүл

Найз нөхөд

Багш гэх мэт

тоолно. (Зураг дээрх шиг хооронд нь харилцуулж бас болно. Анги танхимын багтаамжаас

хамаарна). Тоглоомын төгсгөлд ангиараа энэхүү тоглоомын тухай ярилцана: хамтдаа баг

болон тоглоход хөгжилтэй байсан уу, амжилттай байх болон алдахад ямар сэтгэгдэл төрсөн

гэх мэт.

5. Шударга байдал: Худал үгийн сүлжээ

Энэ тоглоом нь худал яриа хэрхэн дараа дараагийн худал байдлыг үүсгэдэг болох, шударга

байхын ач тусыг ойлгуулна.

Арга: Нэхмэлийн утсан бөмбөлөг хэрэгтэй. Нэг сурагч

самбарын өмнө сандал дээр сууна. Тэр сурагчид асуулт

бүрт худал хариулахыг нууцаар зааварчилна. Сурагчаас

даалгавраа яагаад хийгээгүй вэ? гэж асууна. Тэрээр

магадгүй дэвтрээ алга болгочихсон гэж худал хэлнэ- ингэж

худал хэлэхэд нь түүний биеийг нэхмэлийн утсаараа нэг

бүтэн орооно. Дараа нь өөр нэг сурагч дахин гэрийн

даалгавартай нь холбоотой асуулт асууна- жишээ нь чи

дэвтрээ хаана алга болгосон бэ? гэх мэтээр асуухад

сурагч худал хариулсаар л байна. Түүнийг нэхмэлийн

утсаар ороосоор сандалтайгаа бүтэн орооцолдох болно.

Энэхүү тоглоомын төгсгөлд сурагчдаас худлаа ярих тухай,

ямар үр дүнд хүргэдэг болох тухай ярилцана.

Түгшүүр, айдас, санаа зовнил, гутралтай хүүхдүүдийг таних, ажиллах арга, дасгалууд

Багш нар хүүхдүүдэд төрж буй мэдрэмж, тэдний гаргаж буй зан үйлийн талаар

мэдэрч, ойлгож байх ёстой. Доорх хэсэгт аливаа асуудал тулгарсан байж болзошгүй хүүхдийг

илрүүлэх, танихтай холбоотой нийтлэг үзүүлэлт, шинж тэмдгийг хүснэгтлэн үзүүлэв. Хүүхдүүд

асуудалд орсон эсэхийг тодорхойлох маш олон арга зам байдаг. Хүүхдэд үүссэн асуудал нь

зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. Хэдий тийм боловч дараах хүснэгтийг аливаа асуудалтай

тэмцэж байгаа хүүхдийг танихад ашиглаж болно. Энэхүү хүснэгт нь хүүхдийг оношлоход

зориулагдаагүй бөгөөд харин хүүхдэд багш ямар нэг дэмжлэг, тусламж үзүүлэхдээ ашиглана.

Багш тухайн хүүхдийг ажиглан анхаарах асуудлууд хэсгийг шалган тэмдэглэж, ашиглах арга,

дасгалуудыг (хэвлэх байдлаар оруулсан байгаа) хийлгэнэ. Нийт ангиар нь хийлгэсэн ч болох

дасгалууд мөн байгаа.

Хүснэгт 11. Шалгах хүснэгт, ашиглаж болох аргууд

Анхаарах асуудлууд- Шалгах хүснэгт Ашиглаж болох арга,

дасгалууд

Түгшүүр

санаа

зовнил

/Anxiety/

□ Хэт их санаа зовох

□ Ямар нэг зүйл хийхдээ байнга лавлан асуух

□ Бусдаас сэтгэл хөдлөлийн хувьд хамааралтай

□ Ээж аав, асран хамгаалагчтайгаа байнга хамт

байхыг хүсэх

□ Гэдэс өвдөж байна гэж гомдолох

□ Ихээр уйлах

□ Хоолны дуршил буурах

□ Уурлах, цухалдуу болох

I. Thinking time/ Бодох

цаг дасгал

II. Mindfulness/

Төвлөрөл,

тайвшруулах дасгал

III. Биеийн мэдрэмж

сайжруулах дасгал

Сэтгэл

санаа

таагүй үе

Идэвхгүй

байр,

байдал

/Low

mood

□ Уйтгарлах

□ Өмнө нь хийж байсан зүйлсдээ оролцохгүй

байх

□ Найзуудаасаа холдсон мэт санагдах

□ Уурлах, цухалдуу болох

□ Ядарч сульдсан байх

□ Өөртөө итгэлгүй байх

□ Өөрийгөө өвтгөх

II. Mindfulness/ Төвлөрөл,

тайвшруулах дасгалууд

VI.Сайн сайхны мод

дасгал

Хэрэв хүүхдийн эцэг, эх нь

салсан бол үүнийг

анхаарах шаардлагатай.

Сэтгэлээр

унах,

паникт

орох

/Feeling

overwhel

med,

Panic/

□ Зүрх нь хүчтэй цохилох

□ Толгой эргэх, дүүнгэтэх

□ Хөлрөх

□ Дотор муухай оргих

□ Цээжээр өвдөх

□ Амьсгал тасалдах

□ Чичрэх, айх

□ Бие улайх, халах

□ Айж балмагдах мэдрэмж

□ Мэдрэмж алдах, мэнэрэх

IV.Сэтгэл унах, паникт

автах болон Цочролтой

үед дэмжих арга

II. Төвлөрөх, тайвшруулах

дасгалууд

Стресс □ Уур, уцаартай байх

□ Толгой өвдөж байна гэж гомдоллох

□ Гэнэт уурлах эсхүл уйлах

□ Идэх зуршилд нь өөрчлөлт орох(ихсэх,

багасах)

II. Төвлөрөл, тайвшруулах

дасгал

V.Сэтгэл хөдлөлөө

удирдах дасгалууд: Өнгөт

бүсүүд

VI.Сайн сайхны мод

дасгал

Жич: Энэ нь хүүхдийг оношлоход зориулагдаагүй болно.

I. Бодох цаг өгөх арга: Багшид зориулсан заавар

Цар тахлын дараах санаа зовнилыг хүүхдүүд уран сэтгэмжээр илэрхийлж

болно. Тиймээс хүүхдүүдийг сонссоноор тэдний санаа зовж буй асуудлыг сонсох

боломжийг олгоно. Тэд аливаа асуудлаа илэрхийлж, сонсгож чадна гэдэг нь

сэтгэл хөдлөлөө удирдах боломжтой болж байна гэж ойлгоно. Сэтгэл хөдлөлөө

удирдаж байна гэдэг нь тухайн санаа зовж буй асуудал нь аажмаар намжих нөхцөл юм.

Бодох цаг өгөх гэж юу вэ?

Энэхүү цагийг төлөвлөгөөтэйгээр хүүхдийн бодол, төрж буй мэдрэмжийг сонсоход

зориулна. Сонсохдоо тайвнаар, чимээгүй орчинд таслалгүй бүх зүйлийг нь яриулах хэрэгтэй.

Хүүхдүүд аливаа муу зүйлийг мэдэрснээр өдрийн турш тухайн зүйлээ бодоод явж байдаг.

Энэхүү бодол нь хүүхдүүдийн хичээлээ хийх, баярлаж тоглох гэх мэт чухал цагийг нь буруу

муу бодлоор солиход хүргэдэг. Тиймээс өөрт тохиолдсон таагүй зүйлийг бодох цагийг бий

болгосноор хүүхдүүд тухайн цагтаа юмаа ярих, бодсоноо илэрхийлэх боломж олгож байгаа

бөгөөд тухайн бодлоо тухайн цагтаа дуусгаж, бодохоо болих боломж бүрдэнэ. Ингээд хүүхдэд

асуудалд санаа зовох цагаа зөв хувиарлаж сурах бөгөөд шаардлагатай бол санаа зовох

асуудлаа хойшлуулж сурах юм. Ингэснээр хүүхэд сургууль дээр өнгөрүүлж буй цагаа зөв

зохистой хувиарлаж, зарцуулж сурна.

Энэ цагийн хамгийн чухал хэсэг нь хүүхдэд ингэж бодох цаг, нөхцөлийг тууштай

бүрдүүлэхэд оршиж байдаг. Ингэснээр хүүхдүүд итгэлтэйгээр аюулгүй байгаа гэсэн

мэдрэмжийг авч, аливаа асуудалд дэмжлэг байгаа гэсэн бодолтой болдог.

Бодох цагийг хэнд санал болгох вэ?

КОВЕД-19 болон КОВЕД-ийн дараах үед бүх хүүхдүүд тодорхой хэмжээнд сэтгэлзүйн

асуудалд орсон байх магадлалтай учраас бодох цагийг бий болгох шаардлагатай. Мэдээж

бодох цагийг өгснөөр энгийн хүүхдүүдээс илүү түгшүүр эсхүл хэт их уйтгарлах шинж тэмдэг

илэрсэн хүүхдэд илүү чухал ач холбогдолтой. Учир нь хүүхдүүд ирээдүйн талаар эсхүл

хүүхдүүд өөрсдөө хийж чадахгүй зүйлсийн талаар таамаглан бодож түүндээ автах

хандлагатай байна.

Бодох цагийг хэзээ хийх вэ?

Ерөнхийдөө эхнээс нь хүүхдүүдэд үүсч буй муу бодол байгаа эсэхийг илрүүлэх,

илрүүлсэн бодлоо ардаа орхих тухай заахыг хичээх хэрэгтэй. Ингэснээр хүүхдүүд аюулгүйн

мэдрэмж авч, аливаа сөрөг үр дагавраас сэргийлнэ. Тухайлбал өдөр бүрийн сүүлийн 15

минутыг бодох цаг болгож, эхний 10 минутад таагүй мэдрэмжүүдийн талаар бодох, ярих,

дараагийн 5 минутыг хоорондоо сонирхолтой тоглоом тоглоход зарцуулж болно. Сүүлийн 5

минут нь хүүхдийг дахин энгийн нөхцөлдөө анхаарч эхлэх болон урамшуулах цаг болж өгнө.

Ямар насныханд тохиромжтой вэ?

Энэхүү аргыг аль ч насны хүүхдүүдэд хэрэглэж болно. Бага ангийнханд

дадуулахад эцэг эхчүүдтэй нь хамтрах хэрэгтэй. Багаасаа энэхүү бодох цагийг хэрэгжүүлж

сурвал цаашдын амьдралд хэрэгтэй сэтгэл хөдлөлөө удирдах чухал чадвар болно.

I. Бодох цаг (хэвлэх хуудас)

Миний бодох цаг цагт болно.

Би өнөөдрийн санааг зовоосон зүйлсээ бодох цаг хүртэл

хадгалах болно.

Миний бодох цаг хамгийн ихдээ минут

үргэлжлэх болно.

Бодох цагаа хийсний дараа би

болно.

Хэрвээ өдрийн өөр үед миний санаа зовох зүйл гарвал, би

хүртэл хадгалах болно.

Өөрийн санаа зовж байгаа зүйлсдээ туслахаар

би дээрх зүйлсийг яг одоо

хийнэ.

II. Төвлөрүүлэх, тайвшруулах дасгалууд: Багшид өгөх заавар

Төвлөрөл, тайвшрал гэж юу вэ?

Mindfulness буюу төвлөрөл, тайвшрал гэдэг нь оюун санаагаа бүхэлд нь одоод

төвлөрүүлэхийг хэлнэ. Энэ арга нь бидний бодол, биеийн мэдрэмж болон бидний эргэн

тойронд болж байгаа зүйлийг ойлгож ухаарах чадварыг нэмэгдүүлдэг. Үүнийг хийхдээ

“Энд Одоо” гэдэг дээр төвлөрнө гэдгийг санах хэрэгтэй ба багш сурагч гээд хэн ч хийх

боломжтой.

Ямар ач тустай вэ?

Төвлөрөл, тайвшруулах дасгал хийснээс бидний сэтгэлзүйн эрүүл мэнд сайжирч,

түгшүүр, стресс, тайван бус байдал буурдаг болох нь тогтоогдсон (Stanford University).

Хүүхдүүд болон насанд хүрэгчид оюун санаагаа тодорхой дасгал даалгаварт

төвлөрүүлснээр тэдний бодол санаа муу сөрөг бодол руу амархан хувирдаггүй.

Тиймээс энэ нь сурагчдад хичээл эхлэхээс өмнө оюун санаагаа тогтвортой байлгахад

тусалдаг болохыг тогтоосон (Smiling Mind).

Хэр удаан үргэлжлэх вэ?

Хоёроос хорь хүртэлх минут үргэлжилж болох олон дасгал даалгаврууд байдаг.

Энд тодорхой хэдийг хэвлэх хуудастай нь оруулж өгсөн болно. Бага насны хүүхдүүдэд

аль болох богино минут хийнэ.

Хэзээ хийх вэ?

Багш та өөрөө шийдэх боломжтой. Төвлөрөх, тайвшрах дасгалууд нь тухайн өдрийн

хичээл эхлэхэд анхаарал төвлөрүүлэх сайн арга болно. Мөн хооллох болон завсарлаж

орж ирсэн үед хийхэд ч хүүхдийн анхаарлыг тогтворжуулах боломжтой. Хичээлийн

төгсгөлд ч хийж болно.

II. Төвлөрүүлэх, тайвшруулах дасгалууд

5 4 3 2 1

Харж байгаа 5 зүйлийг нэрлээрэй

Хүрч болох 4 зүйлийг нэрлээрэй

Сонсож байгаа 3 зүйлийг нэрлээрэй

Үнэртэж байгаа 2 зүйлийг нэрлээрэй

Амталж байгаа 1 зүйлийг нэрлээрэй

Өнгө

Ангид харж байгаа бүх өнгүүдийг нэрлээрэй.

Биеэ чангалж суллах

Биеийнхээ аль нэг хэсгийг чангалж 20 секунд барьж эргээд суллан

юу мэдрэгдэж байгаагаа анзаараарай. Үүнийг биеийнхээ өөр олон

хэсэгт хийгээрэй.

Амьсгалах

Гүн амьсгал авч удаан барина.

Амьсгалаа авахдаа “амьсгал авах” гэдэг үгийг

Амьсгалаа гаргахдаа “амьсгал гаргах” гэдэг үгийн бодоорой.

Үүнийг 5 удаа хийгээрэй.

АБВ

Ангид байгаа зүйлсийг хараад цагаан толгойн дарааллаар

нэрлэнэ. А-аар эхэлсэн зүйлийг эхлээд дараа нь Б гэх мэт

хэр олон зүйлсийг дараалуулан нэрлэж чадахаа хараарай.

III. Төвлөрүүлэх, тайвшруулах дасгалууд (хэвлэх хуудас)

5 4 3 2 1 (Хэвлэх хуудас)

Харж байгаа 5 зүйлийг нэрлээрэй

Хүрч болох 4 зүйлийг нэрлээрэй

Сонсож байгаа 3 зүйлийг нэрлээрэй

Үнэртэж байгаа 2 зүйлийг нэрлээрэй

Амталж чадах 1 зүйлийг нэрлээрэй

АБВ (Хэвлэх хуудас)

Ангид байгаа зүйлсийг хараад цагаан толгойн дарааллаар нэрлэнэ. А-аар эхэлсэн

зүйлийг эхлээд дараа нь Б гэх мэт хэр олон зүйлсийг дараалуулан нэрлэж чадахаа

хараарай.

A Ө

Б П

В Р

Г С

Д Т

Е У

Ж Ү

З Х

К Ц

Л Ч

М Ш

Н Э

О Я

III. Төвлөрүүлэх,тайвшруулах дасгалууд

Үзэм

Сурагч бүрт гарт нь үзэм өгч цаг харна. Наснаас хамаараад 15-45 секудын хооронд энэхүү

дасгалын ажиллуулна. Хүүхдүүдэд цаг боллоо гэх хүртэл зөвхөн гартаа байгаа үзмэндээ

л анхаарна шүү гэж заавар өгнө. Үзэм ямар харагдаж байна, ямар үнэртэй байна, өөр өөр

талаас нь харахад ямар байна гэх мэт асуултуудыг асууна.

Хүүхдүүдэд ямар нэг зүйл дээр тодорхой хугацаанд

анхаарлаа бүрэн төвлөрүүлэх, юмыг олон талаас нь харж,

шинэ зүйлийг олж нээх, оюун санаагаа төвлөрүүлэхэд

энэхүү дасгал тусална.

Сонсох тойрог

Хэрвээ боломжтой бол гадаа хүүхдүүдийг авч

гараад тойрог хэлбэртэй суулгах эсвэл зогсооно.

Нүдээ аниад гадаах олон төрлийн чимээг

анхааралтай сонсоорой гэж хэлнэ. Хүүхдүүдийг

ямар нэг чимээ сонсоод орилохгүйгээр гараа өргөж нэг нэгээрээ бусдадаа хэлэх ёстойг

анхааруулна. Ингээд бүгд давтагдахгүйгээр өөр өөр чимээг хэлэх байдлаар бүх хүүхдийг

оролцуулна. Эсвэл нэг талаас нь эхлээд бүгд дарааллаараа хэлэх байдлаар зохион

байгуулж болно.

Энэ дасгал нь хүүхдийг тайвшруулж “энд одоо”-д анхаарал хандуулахад тусална.

Хүүхдийн гадаад сэрэл мэдрэмжийг сайжруулах, тодорхой зүйл дээр анхаарлаа

төвлөрүүлж сурах дасгал болно. Гадаа байгальд байх нь томчууд болон хүүхдүүдийн

стрессийн төвшинг бууруулна.

Сэтгэл хөдлөлөө дүрслэх

Хүүхдүүдээс сэтгэл хөдлөлдөө анзаарахыг хүснэ. Тэднээс тухайн сэтгэл хөдлөл нь

биеийн аль хэсэгт яаж мэдрэгдэж байгааг бусдадаа гараа өргөж хэлэх заавар өгнө. Бүх

хүүхдээс нэг нэгээр нь ямар мэдрэмж биед нь байсан тухай тэр нь ямар сэтгэл хөдлөлтэй

холбоотой гэдгийг асууна. Жишээ нь: би айх үед миний гэдэс халуу оргих, жижиг амьтан

гүйгээд байгаа юм шиг санагдсан. Миний ээлж болох үед миний шээс хүрдэг яагаад гэвэл

би сандардаг байх гэх мэтээр хүүхдүүд хариулж болно. Энэ дасгал нь биеийн мэдрэмж

сэтгэл хөдлөлтэй ямар холбоотой гэдгийг ойлгуулах заахад тустай. Хүүхдүүдэд

өөрсдийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ ойлгох, нэрлэх, тодорхойлж сурахад нь тусална.

Амсьгал авах

Энэ дасгал нь амьсгал дээрээ анхаарч сурах, анхаарал

төвлөрүүлэх, тайвшрах зэрэгт тустай. Багш тодорхой цаг хараад

хүүхдүүдийг зөвхөн амьсгал дээрээ анхаараарай гэсэн заавар өгнө.

Наснаас хамааран 30 секундээс 1 минут хийлгэж болно.

Хүүхдүүд орчин тойрны саад болох зүйлс, дуу чимээ гэх мэт

зүйлсэд сатаарахгүй анхаарлаа төвлөрүүлж сурах ач тустай.

Хэрвээ хүүхдүүд зөвхөн амьсгал дээрээ төвлөрч чадахгүй байвал

дотроо “амьсгал авах” “амьсгал гаргах” гэдэг үгэнд анхаарч дотроо

хэлж болно. Ингэж бага багаар хийж сурах болно. Энэ нь ямар ч үед тайвшрах,

төвлөрөх чадварт хүүхдэд суулгана.

IV. Биеийн мэдрэмж хөгжүүлэх дасгал (хэвлэх хуудас)

Доорх хүний дүрсийг ашиглан бие махбоддоо мэдрэгдэж буй янз бүрийн зүйлийг

зурах эсвэл бичээрэй. Нүдээ аниад хөлийнхөө хуруун дээр, дараа нь хөл, шагайд

анхаарлаа төвлөрүүлээрэй, энэ мэтээр толгой хүртлээ анхааран мэдэрнэ. Ямар

нэгэн загатнах, чимхэх эсвэл өөр зүйл мэдрэгдэж байгаа эсэхийг бодоорой.

Эдгээр мэдрэмжүүд чиний сэтгэл хөдлөлтэй холбоотой юу? Тайлбарлана уу?

Эдгээр нь чи баяртай, ууртай, уйтгарласан эсвэл айсан байгаагаас болсон юм

болов уу?

V. Сэтгэл санаагаар унасан мэдрэмж / Паник мэдрэмж: Багшид

зориулсан заавар

Энэ нь бие махбодод хүчтэй сэтгэцийн болон бие махбодын шинж тэмдгүүд илэрч,

"тэмцэх, зугтах, хөших" байдалд ордог системийн хэт ачаалалтай адил юм (Healthline).

Энэ нь ямар ч шалтгаангүйгээр тохиолдож болох бөгөөд ихэвчлэн маш хурдан гарч

ирдэг.

Сандарсан цочмог мэдрэмжүүд ихэвчлэн 5-аас 20 минутын хооронд тохиолддог

бөгөөд наснаас үл хамааран үүнийг мэдэрч байгаа хүмүүст маш аймшигтай байдаг.

Эдгээр нь бие махбодын хувьд хор хөнөөлгүй тул таны сурагчдын аль нэг нь үүнийг

мэдэрч байвал сэтгэлийн дэмжлэг нь хамгийн чухал асуудал юм. Багш та тайван,

эелдэг харилцаж хүүхэд аюулгүй мэдрэмж төрүүлэх нь туслах болно.

Энэ хэсэг нь хүүхдүүдийг эдгээр мэдрэмжээс хэрхэн урьдчилан сэргийлэхээс илүүтэй

хэрхэн дэмжих талаар багш нарт чиглүүлэхэд оршино. Хэрэв хүүхэд олон удаа

сандралд орсон бол мэргэжлийн эмч, сэтгэл зүйчийн тусламж шаардлагатай байж

магадгүй.

IV.Паник мэдрэмж: Дэмжих аргууд

□ Боломжтой бол хүүхдийн байгаа газрыг хоосолж, хүүхдийн нүдийг аниулж,

хүрээлэн буй орчны мэдрэмжийг бууруул. Бусад хүүхдүүдээ холдуулах нь дээр.

□ Хүүхэд халуу оргиж байвал цонхоо онгойлгох эсвэл зузаан цамц тайлахад нь

тусал.

□ Хүүхэдтэй тайван дуугаар зөөлөн харьцаарай. Хүүхдийн амьсгалыг гүнзгий

авахуулж тогтвортой төвшинд байлгахыг хичээ. Хүүхдэд оюун ухаанаа

төвлөрүүлэхэд нь туслахын тулд ямар нэгэн зургийг үзүүлэх буюу зааж ямар дүрс

байна, ямар өнгөтэй байна гэх мэтээр асууж анхаарлыг тогтворжуулаарай. Мөн

тодорхой цэг, буланд амьсгалахыг хүсэх нь зүйтэй болов

уу.

□ Энэ мэдрэмж арилж, тэд зүгээр болох болно гэдгийг

хүүхдэд сануул. Тэднийг яарахаас зайлсхийж, тэдний

амьсгал, мэдрэмж хэвийн байдалдаа орохыг хүлээ.

□ Ус, уух зүй өгч, сэтгэл санааны дэмжлэг зэрэг зохих

тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

VI. Сэтгэл хөдлөл-Мэдрэхүйн зохицуулалт: Багшид өгөх заавар

Сэтгэл хөдлөлийн зохицуулалт

Сэтгэл хөдлөлийн зохицуулалт нь хувь хүний сэтгэл хөдлөлийг удирдах, нөлөөлөх

аргууд юм. Үүнд сэтгэл түгших, стресстэх үед өөрийгөө тайвшруулах чадвар, аргууд

орно. Энэ нь хүүхдийн өсч торних явцад энгийн харилцаагаар олж авдаг чадвар юм.

Зарим хүүхдүүдэд энэ чадвар сул хөгжих магадлалтай тул нэмэлт тусламж шаардагдаж

болно.

Сэтгэл хөдлөлийн талаарх ерөнхий боловсрол, зарим зохицуулалтын дасгалууд нь

хүүхдүүдэд туслах болно. Дараах хуудаснуудаас та анги танхимдаа наах эсвэл тараан

өгч, хүүхдүүдэд сэтгэл хөдлөл, санаа бодлыг нь тодорхойлох, "ногоон байдалдаа эргэн

орох" эсвэл зохицуулах дасгалуудыг хийж болно. Доор “Өнгөт бүсүүд” дасгалын хуудас

оруулав.

Мэдрэхүйн зохицуулалт

Бидний ертөнцтэй харьцах нэг арга бол мэдрэхүйн эрхтэн бөгөөд үнэрлэх, амтлах,

мэдрэх, сонсох, харах чадвар юм. Proprioception (биеийн байрлал) ба Vestibular

(тэнцвэр) гэж нэрлэгддэг өөр хоёр мэдрэхүйнүүд бас байдаг. Тархи маань мэдээллийг

тэнцвэртэй, зохицуулалттайгаар олж авах үед бид хамгийн сайн гүйцэтгэл гаргаж

чаддаг.

Биед мэдрэгдэж байгаа сэрэл мэдрэхүйгээ ойлгож, зохицуулж сурах нь хүүхдүүдэд

сэтгэл зүйн асуудал тулгарсан үед маш их хэрэгтэй. Тэд өөрсдийн уурласан үедээ яадаг,

айсан үедээ ямар сэрэл мэдрэмж биед нь болдог гэдгээ мэдээд түүнийг тайвшруулах,

зохицуулах аргуудыг сурах нь сэтгэл хөдлөлөө удирдаж тогтворгүй байдалд орохоос

сэргийлэх чухал чадвар болно. Доор “Өнгөт бүсүүд” дасгалын хуудас оруулав.

Ангийн стрессийг бууруулах: Хатуу шалгах хугацаа тавихаас зайлсхийх- гэрийн

даалгаврыг өгсөн өдрөөс 2 хоногт хийхээр өгөхийг хичээх. Хүүхдэд дүн тавихдаа муухай

бичсэн гэх мэт академик бус шалгуураар дүнг багасгахгүй байх үүнийг ялангуяа бага

ангийнханд анхаарах. Та анхаарлаа төвлөрүүлэхдээ муу байгаа болон оролцоо багатай

сурагчдыг илүү идэвхжүүлэхийн тулд хичээлээ өрсөлдөөнтэй, бүгд оролцох тоглоом,

уралдааны зарчмаар явуулахыг хичээгээрэй.

V. Сэтгэл хөдлөлүүд: Өнгөт бүсүүд

V.Хийх үйлдлүүд: Өнгөт бүсүүд

БИ ЮУ МЭДЭРЧ БАЙНА ВЭ?

Сайн

Төвлөрсөн

Гунигтай

Ядарсан

Тайван

Болж байна

Бие муу

Уйдсан

Ойлгомжгүй

Бухимдсан

Уурласан

Айсан

Хөөрч

баяссан

Санаа

зовсон

Хэт хөөрсөн,

бие барихгүй

байх

Хашгирах

Амрах

хэсэг

Тайвшрах

БИ ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

Амрах

хэсэг

Суралцахад бэлэн

Өөрийгөө

сэгсэрч,

хурдхан

сэргээрэй

Багшаасаа

алхаж, эсвэл

гүйж болох уу

гэж асуугаарай.

Сургуулийн

эмчдээ

үзүүлээрэй.

Хэсэг

чимээгүй

байх

Тусламж хэрэгтэй 5 удаа

гүнзгий

амьсгал

авах

Багшаасаа

алхаж, эсвэл

гүйж болох уу

гэж асуугаарай.

10 хүртэл

удаан

тоолоорой

Бага зэрэг

ус

уугаарай.

Тайвшрах

VII. Эрүүл байдлын мод (хэвлэх хуудас)

Энэ бол эерэгээр даван туулах аргуудыг хуваалцах арга юм. Та мод зурж эсвэл

доорх загварыг ашиглаж болно. Навч бүр дээр өөрт ашигтай эсвэл тааламжтай

байх нэг зүйлийг бичнэ. Та хүссэн хэмжээгээрээ навч авч болно! Хүн бүр санаагаа

хуваалцахын тулд модыг ханан дээр байрлуулж эсвэл дангаар нь бүтээж болно.

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Нойргүйдэл

Цар тахал, хөл хорионы үед хүүхдүүдийн амьдралын хэмнэл өмнө нь хэзээ ч

байгаагүйгээр өөрчлөгдөж, олон төрлийн амьдралын буруу хэмнэлүүд бий болжээ.

Тэдгээрийн дунд хамгийн түгээмэл ажиглагдаж буй нэг асуудал нь нойргүйдэл, нойр солигдох

байдал юм. Италийн сургуулийн насны хүүхдүүд болон өсвөр үеийнхний дунд явуулсан

судалгааны үр дүнгээс үзвэл энэ насны хүүхдүүдийн унтах болон босох цаг нь оройтож,

нойрны эмгэг нэмэгдэх хандлага ажиглагджээ (Bruni et al., 2021). Судлаачдын үзэж байгаагаар

цэцэрлэгийн насны болон бага ангийн хүүхдүүд шөнө 11-12 цаг унтах зайлшгүй шаардлагатай

байдаг ба ингэснээр тэдний ой тогтоолтыг сайжруулж, олж авсан туршлагаа боловсруулах

боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл сурах үйл явц сайтар бэхэждэг байна. Харин өсвөр

насныхны хувьд шөнө бүр 9 цаг унтах зайлшгүй хэрэгцээтэй байдаг ба үүнээс бага унтах

тохиолдолд дархлаа муудах, стресст өртөх, суралцах чадвар буурах, анхаарал төвлөрөхгүй

байх, сэтгэцийн эрүүл мэнд муудах зэрэг маш олон сөрөг талууд илэрдэг. Тиймээс хөл

хорионы үед хүүхдийнхээ нойрны асуудлыг хянах нь эцэг, эхчүүдийн хийж чадах хамгийн

амархан бас хамгийн үр дүнтэй зүйл юм. Дараах аргуудыг туршиж, хүүхдийнхээ нойрны

хэмнэлийг хэвийн болгоход туслаарай.

Эцэг эхчүүд өөрсдийн нойрны хэмнэлийг зохицуулах. Хүүхдийнхээ нойрны хэмнэлд том

нөлөө үзүүлэгч нь эцэг, эхчүүд өөрсдөө юм. Тиймээс гэр бүлийнхээ унтах, сэрэх цагийг

тогтворжуулах замаар хүүхдийнхээ нойрны хэмнэлд нөлөөлөх нь хамгийн үр дүнтэй

аргуудын нэг.

Хүүхдийн цахим хэрэглээг хянах. Унтахаас 30 минутаас1 цагийн өмнө хүүхдийн гар утас

болон бусад цахим хэрэглээг хязгаарлах нь нойрны үйл ажиллагааг хэвийн болгодог.

Цахим хэрэглээ нь хүүхдийн нойрны дааврууд, мелатонин ялгарлыг дарангуйлдаг тул

унтахад хүндрэлтэй болдог. Өглөө хөшгөө онгойлгож байгалийн гэрэл оруулснаар

сэрэхэд хялбар болдог ба мөн өглөө гадаа алхах, гадаа тоглох нь хэвийн нойрны хэмнэл

тогтоход маш чухал нөлөөтэй.

Хүүхдэдээ анхаарал хандуулах. Ихэнх гэр бүлд эцэг, эхчүүд цахимаар ажиллаж байгаа

нь хүүхэдтэйгээ хамт байгаа ч чанартай цаг зарцуулахгүй, үл хайхрах байдал түгээмэл

ажиглагдаж байна. Тиймээс хүүхдийн хэвийн амьдралын хэмнэл өөрчлөгдөх нэг

шалтгаан болж буй тул хүүхдэдээ цаг гаргаж, тэднийг сонсож ярилцах хэрэгтэй. Хүүхэд

шөнө сэрэх, хар дарах зэрэг нь айдас түгшүүр, стрессийн шинж тэмдэг тул тэдэнд

анхаарлаа хандуулж, арга хэмжээ аваарай.

Идэвхтэй амьдрал, дасгал хөдөлгөөн. Хүүхдийн хөдөлгөөний үйл ажиллагаа

хязгаарлагдсан нь тэдний биеийн болоод сэтгэцийн эрүүл мэнд, хэвийн ажиллагаа

алдагдах хамгийн том хүчин зүйл болж байна. Энэ нь стрессийн түвшнийг нэмэгдүүлж,

хүүхдийг айдас түгшүүртэй мэдрэмжтэй болгох, нойрны хэвийн хэмнэл алдагдах гэх мэт

олон сөрөг үр дагавар бий болгодог. Тийм учраас хүүхдээ аль болох идэвхтэй

хөдөлгөөнтэй байлгаж, гадаа тоглох, ууланд аялах боломжоор хангаж өгөөрэй.

Дээрх аргуудыг хэрэглэсэн ч хүүхдийн нойрны асуудал шийдэгдэхгүй хэвээр байвал

мэргэжлийн хүмүүст хандан тусламж зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрвээ удаан хугацаанд нойрны

асуудал үргэлжилбэл сэтгэл зүйн болоод сэтгэцийн асуудлууд бий болдог гэдгийг маш сайн

анхаараарай.

Санаа зовнил

Удаан хугацааны хөл хорионы үед хүүхдүүдэд үүсэж буй нэгэн хүндрэл нь санаа зовнил,

айдас түгшүүр юм. Ялангуяа төгсөх ангийн сурагчдад санаа зовнил, айдас түгшүүр өндөр

байгааг мэргэжлийн хүмүүс сануулсаар байна. Учир нь ЭЕШ -нд амжилтгүй оролцох, цаашдын

амьдралд гарах өөрчлөлтүүдэд бэлэн эсэх гээд олон зүйлс тэдний санааг зовоож байгаа нь

тэднийг нөхцөл байдлыг хэвийн хүлээж авахгүй байх нэг үндсэн шалтгаан болж байгаа юм.

Түүнчлэн бүх насны хүүхдүүд удаан хугацаагаар хичээл сургуулиас холдон хөндийрч,

нийгмийн үйл ажиллагаанаас тасарсан нь тэдэнд таагүй мэдрэмжүүдийг бий болгож, сэтгэл

зүйн таагүй байдалд оруулж байна. Тиймээс хүүхэд тань хэвийн бус аашлах, уур уцаартай

болох, ойр ойрхон уйлах гэх мэт шинж илэрч байвал дараах аргуудыг хэрэглэж, тэдний санаа

зовнил, стрессийг багасгах тал дээр анхаараарай. Нэмж хэлэхэд хүүхдийн сэтгэл санааг өргөх

нь огтхон ч хэцүү биш бөгөөд хүнд хэцүү арга техник шаарддаггүй.

Жигнэмэг, бялуу хийх. Хүүхэдтэй хамт хийж, яриа өрнүүлж болох хамгийн амархан зүйл

бол тэдэнтэй хамт ямар нэгэн зүйл хийх, ялангуяа жигнэмэг эсвэл бялуу хийх юм. Энэ

нь тэдний сонирхлыг татахаас гадна сэтгэл санааг нь дээшлүүлж, хөгжөөх хялбар бөгөөд

үр дүнтэй арга болдог.

Зураг зурах. Хүүхдийн сэтгэл зүйн нэгэн том эмч нь зураг зурах юм. Гэвч үүнийг ихэнх

эцэг эхчүүд мэддэггүй учраас энэ энгийн аргыг огт хэрэглэдэггүй. Хүүхэдтэйгээ хамт

зураг зурах, буддаг ном будах зэрэг нь хүүхэд сэтгэл зүйн таагүй нөхцөл байдлыг даван

туулах чадварыг нэмдэг. Энэ аргыг орчин үеийн сэтгэл судлаачид маш түгээмэл

ашигладаг ба аль ч насны хүүхдэд маш өндөр үр дүнтэй байдаг нь нотлогдсон.

Үлгэр уншиж өгөх. Хүүхдэдээ үлгэр, түүх, өгүүллэгүүд уншиж өгөх нь тэдний тайвруулж,

санаа зовнилыг багасгах ач тустай байдаг.

Бүжиглэх. Бүжиг нь хүүхдийн бие бялдарт сайнаар нөлөөлөхөөс гадна сэтгэл зүйн

хямралуудыг даван туулах үр нөлөөтэй. Хүүхэдтэйгээ хамт бүжиглэж, хөгжим сонсох нь

тэдний болоод эцэг, эхийн сэтгэцийн эрүүл мэндэд маш сайн нөлөө үзүүлдэг.

Ярилцах. Хүүхдийн санаа зовнил, айдас түгшүүр, стрессийг бууруулах хамгийн үр дүнтэй

арга бол тэдэнтэй ярилцах юм. Эцэг, эхчүүдийн гаргадаг хамгийн том алдаа бол ярилцах

үедээ зөвлөгөө өгөх, шийдэх арга зам, гаргалгааг гаргаж хэлж өгөх гэж оролдох байдаг.

Энэ нь хэзээ ч үр дүнтэй ярилцах арга болдоггүй. Харин хүүхдээ хэрхэн мэдэрч, өөрт нь

ямар санагдаж байгааг байгаагаар нь ойлгож, ойлгож буйгаа мэдрүүлэх, хэлэх нь

хамгийн чухал юм. Мөн өөрийнх нь талд дэмжиж байгаагаа хэлж ойлгуулах нь тэдний

итгэлийг олж, тэдэнд тайван тухтай мэдрэмжийг өгдөг.

Эдгээр аргуудыг болон өөр бусад олон аргуудыг хэрэглэж хүүхдийнхээ сэтгэл санааг

хэвийн тайван байлгах боломж эцэг, эхчүүдэд нээлттэй байдаг. Энэ нь та бүхнээс маш бага

хүчин чармайлт шаарддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Аль нэг аргыг нь хэрэглэж үзээд гарах үр

дүнг нь ажиглаарай. Хэрвээ асуудал шийдэгдэхгүй байвал мэргэжлийн хүнд хандаарай.

Гэр бүлийн харилцаа

Удаан хугацааны турш хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг тасалдаж, мөн эцэг эхчүүдийн

ажлын хэлбэр солигдсон нь гэр бүлүүдэд шинэ сорилтыг бий болгосон. Учир нь гэр бүлүүд

өмнөх амьдралын хэмнэлээсээ тэс өөр нөхцөл байдалд дасан зохицох хэрэгтэй болсон нь гэр

бүлийн харилцаанд олон төрлийн өөрчлөлтүүдийг бий болгов. Энэ байдал нь ихэнх гэр

бүлүүдэд шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудал болсон бол зарим гэр бүлүүдэд эерэг үр дүнг ч

авчирч байна. Тиймээс энэхүү шинэ нөхцөлд гэр бүлүүд дасан зохицох шинэ аргуудыг

хэрэглэх хэрэгтэй болжээ. Гэр бүлийн гишүүд хамтдаа олон цагийг өнгөрүүлэх болсон тул

дараах аргуудыг хэрэглэж харилцаагаа сайжруулах боломжтой.

Нэгдүгээрт. Бусадтай холбоо харилцаа тогтоох хэрэгтэй. Гэр бүлээс гадуур бусад найз

нөхөд, хамаатан садантайгаа холбоо харилцаа тогтоож, тэдэнтэй ярилцах нь гэр бүлийн

уур амьсгалыг сайжруулдаг. Ялангуяа хөл хорионы үед бусадтай холбогдож харилцах нь

аюулгүй байдлын мэдрэмжийг нэмдэг.

Хоёрдугаарт. Гэр бүлээрээ аливаа үйл ажиллагааг хамтдаа хийж, зугаалгаар явах нь

харилцааг сайжруулдаг. Тиймээс гэртээ байх хугацаанаас гадна гадуур хамтдаа ямар нэгэн

зүйл хийх нь үр дүнтэй.

Гуравдугаарт. Нийгмийн үйл ажиллагаанд хамтдаа оролцох, тусламж хэрэгтэй хүмүүст

туслах зэрэг нь хосуудын харилцаа хийгээд эцэг, эх хүүхдүүдийн харилцааг нэмэгдүүлж,

сайжруулах ач тустай.

Дөрөвдүгээрт. Бие биеэ сонсох цаг гаргах. Дээр өгүүлсэнчлэн сонсох гэдэг нь зөвлөх гэсэн

үг биш тул гэр бүлийн гишүүд бие биедээ тулгарч буй асуудал, хүндрэлүүдийг сонсож,

ойлгох нь чухал. Энэ нь бие биедээ хамааралтай гэдэг мэдрэмжийг нэмэгдүүлэг. Ингэснээр

бие биедээ итгэх итгэл нэмэгдэж, аливаа бэрхшээлийг даван туулах чадвар сайжирдаг.

Тавдугаарт. Хэрвээ гэр бүлийн харилцаа төдийлөн сайжрахгүй байвал мэргэжлийн хүнд

хандах нь зүйтэй. Тэд асуудлыг илүү олон талаас нь, мэргэжлийн үүднээс авч үзэн, туслах

болно.

Гэр бүлийн харилцаа нь байнгын тордолт, анхаарал шаарддаг зүйл гэдгийг үргэлж санаж,

бие биедээ анхаарал хандуулж байгаарай. Хосууд өөрсдийн харилцаанд анхаарах нь

цаашлаад хүүхдийн сайн сайхан амьдралд нөлөөлөх учир чухалд авч үзэх шаардлагатай.

СУРАГЧДАД ӨГӨХ ЭРҮҮЛ АХУЙН ЗӨВЛӨМЖ

Цар тахлын энэ цаг үед дэлхийн олон улсууд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг

зогсоож, хөл хорио тогтоосон билээ. Гэвч харилцан адилгүй цаг хугацаанд улс орнууд хөл хориогоо сулруулж сургууль, цэцэрлэгүүдээ нээсэн байдаг. Тэгвэл эдгээр улс орнууд болон олон улсын эрүүл мэндийн салбарынхан сургуулийн орчинд хэрхэн халдвар хамгааллын дэглэм сахих тухай зөвлөмжүүд гаргаж байна. Эдгээрийн дотор хамгийн үр дүнтэйд тооцогдож буй 5 стратегийг танилцуулж байна. Үүнд:

1. Амны хаалтыг бүгд, зөв хэрэглэх

2. Хүн хооронд зай барих

3. Гараа угаах болон олны дунд ханиаж, найтаахыг цээрлэх

4. Анги, танхим, сургуулийн орчныг тогтмол цэвэрлэж, ариутгах

5. Ойрын хавьтлуудыг илрүүлж, тусгаарлах

Сургуулийн орчинд амны хаалтыг зөв, тогтмол зүүх болон хүн хоорондын зайг боломжит

хамгийн хол байхаар зохион байгуулахыг хамгийн чухалд тооцон зөвлөж байна. Гэсэн хэдий

ч дээрх 5 стратегийг бүгдийг нь хэрэгжүүлбэл халдвар тархах магадлал хамгийн доод

түвшинд хүрнэ гэж судлагдсан.

Амны хаалт зөв хэрэглэх

Амны хаалт хэрэглэх тухай анги танхимд хатуу дүрэм тогтоох. Мөн түүнчлэн ямар

төрлийн амны хаалт хэрэглэх тухай ч журамласан байх. Амны хаалт нь хүүхдийн нүүрний

хэмжээнд тохирсон байгаа эсэхийг багш нар үргэлж хянах. Тухайлбал амны хаалт нь хүүхдийн

хамар дээгүүр давсан ба эрүүн доогуур орсон, хэт сул бас хэт барьсан биш байх хэрэгтэй.

Хэрвээ амны хаалтын зөв хэрэглээ алдагдсан тохиолдолд халдвар тархах эрсдэл маш ихээр

нэмэгдэх болохыг анхаарч сайтар шалгах хэрэгтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд

амны хаалт хэрэглэх тухай зааж, дасгах хэрэгтэй ба магадгүй энэ нь хугацаа шаардаж болно.

Сургуульд гаднын хүн нэвтрэх бол заавал амны хаалт зүүхийг шаардах.

Зай барих

Хүн хоорондын зай барих сургуулийн дүрэм, журам баталж, үүнийхээ хэрэгжилтэд хатуу

анхаарах хэрэгтэй. Өдөр бүр нэг хүн томилж хүүхдүүд хооронд зай бариулах үүргийг өгөх нь

илүү үр дүнтэй.

Анги доторх зай барилт

Бага ангийн сурагчид 90 см -ийн зайтай суух.

Цар тахлын тархалт бага эсвэл дундаж газар нутагт дунд болон ахлах ангийн

сурагчид 90 см -ийн зай барих, харин тархалт өндөр газар 180 хүртэл см-ийн зай

барих.

Анги доторх хэрэгцээгүй тавилгуудыг гаргаж, илүү зай гаргах

Сургууль дотор 180 см зай барих

Насанд хүрэгчид (багш ажилчид) хооронд ба насанд хүрэгчид сурагчид хооронд.

Багш ажилчид дунд халдвар тархах нь багш ажилчдаас сурагчдад халдвар

тархахаас илүү их байгааг тогтоосон.

Цай хоол идэх үед.

Биеийн тамирын хичээлийг аль болох гадаа орох.

Чухал бус уулзалт, хурал зэргийг цуцлах.

Гаднын хүмүүс сургуульд нэвтрэхийг багасгах.

Сургуулийн автобус дахь зай барих боломжийг аль болох сайн бүрдүүлэх.

Гараа угаах болон олны дунд ханиаж, найтаахыг цээрлэх

Багш, ажилтнууд сурагчдад хэрхэн гараа угаах, ариутгах болон ханиаж, найтаах үедээ

хэрхэн биеэ авч явах тухай нарийн зааж сургах. Өдөр бүр энэ тухай зааж, эдгээр үйлдлүүдийг

бэхжүүлэх. Гараа хамгийн багадаа 20 секунд угаах. Хэрвээ гараа угаах боломжгүй бол

багадаа 60% -ийн спирт агуулсан гар ариутгагч хэрэглэх. Ханиаж, найтаах үедээ ам, хамраа

таглах. Хэрвээ гараараа амаа тагласан бол заавал угаах. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд

туслах аргыг боловсруулах. Сургуулийн зүгээс сурагчдын гар угаах, гараа арчих цаас, хогийн

сав зэргийг урьдаас бэлдэх. Мөн анги бүрд гар ариутгагч бэлдэх.

Анги, танхим, сургуулийн орчныг тогтмол цэвэрлэж, ариутгах

Сургууль, анги танхимд агаар солилцох нөхцөл боломжийг бүрдүүлж, байнгын агаар

сэлгэх. Гаднаас агаар оруулах боломжит бүх аргыг хэрэглэж, тогтмол агаарын солилцоо бий

болгох хэрэгтэй. Мөн сургуулийн автобусны цонхыг тогтмол онгойлгож агаарын солилцоог

бий болгох. Тогтмол цэвэрлэгээ, ариутгал хийх, ялангуяа хүний гар хамгийн их хүрдэг хэсгүүд

болох хаалганы бариул, шатны бариул, унтраалга, угаалтуур, жорлон гэх мэт. Хоолны газар

бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхаарах. Олон хүн цуглардаг сургуулийн хэсгүүдийг боломжтой

бол хаах эсвэл өдөр бүр цэвэрлэж, ариутгах.

Ойрын хавьтлуудыг илрүүлж, тусгаарлах

Сургууль бүр харьяа эрүүл мэндийн төвүүдтэй нягт хамтран ажиллах. Хэрвээ сургуулийн

орчинд багш ажилчдаас эсвэл сурагчид дундаас ковид-19 илэрсэн тохиолдолд нэн яаралтай

эрүүл мэндийн байгууллагуудтай холбогдож хариу арга хэмжээ авах. Сургууль дээр

тусгаарлах өрөө заавал нээж, сэжигтэй тохиолдлуудыг түр тусгаарлах. Тусгаарлах өрөөнд

эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх хэрэгслүүдийг байрлуулах. Мөн тухайн

сэжигтэй болон батлагдсан тохиолдлуудын ар гэртэй түргэн шуурхай холбогдож, дараа

дараагийн арга хэмжээг цаг алдалгүй авах.

Багш ажилтнууд болон сурагчдад ковид-19 -ийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд

сургуульдаа мэдэгдэж гэртээ тусгаарлах. Энэ тохиолдолд, ялангуяа багш ажилтнууд өвдсөн

үед хэрхэн хүний нөөцийн асуудлаа шийдвэрлэх тухай сургууль урьдаас дүрэм, журам гаргаж

бэлдсэн байх. Багш, ажилчдын үүргийг урьдаас хэрхэн нөхөх тухай тодорхой зааж тусгах.

Хичээл сургуулийн үйл ажиллагаа цаашид хэрхэн үргэлжлэхийг хэн ч тооцож чадахгүй

тул сургуулийн удирдлага боломжит бүх хувилбарууд дээр тооцоолол хийх хэрэгтэй.

Тухайлбал, дахин хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсох, эсвэл

хагас хүчин чадлаар ажиллах гэх мэт тохиолдлуудад хэрхэн хариу арга хэмжээ авах тухай

нарийвчлан тооцож, урьдаас бэлтгэлээ хангасан байхыг зөвлөж байна.

НОМЗҮЙ

БШУЯ. (2021). ЕБС-ийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө.

Alvarez, F., Argente, D., and Lippi, F. (2020). A simple planning problem for Covid-19 lockdown.

Covid Econ. 14, 1–33.

AlZboon, S. O. (2013). Social adaptation and its relationship to achievement motivation among

high school student in Jordan. Int. Educ. Stud. 6, 63–69.

Bruni, O., Malorgio, E., Doria, M., Finotti, E., Spruyt, K., Melegari, M. G., Villa, M. P., & Ferri, R.

(2021). Changes in sleep patterns and disturbances in children and adolescents in Italy during the

Covid-19 outbreak. Sleep medicine, S1389-9457(21)00094-0. Advance online publication.

https://doi.org/10.1016/j.sleep.2021.02.003

Kaya,ÖS., and Akgün, E. (2016). The study of school adjustment of preschool children in the point

of some variables. Elem. Educ. 15, 311–1324.

Lai, J., Ma, S., Wang, Y., Cai, Z., Hu, J., Wei, N., et al. (2020). Factors Associated With Mental

Health Outcomes Among Health Care Workers Exposed to Coronavirus Disease 2019. JAMA

Network Open 3:e203976.

Orgilés, M., Morales, A., Delvecchio, E., Mazzeschi, C., and Espada, J. (2020). Immediate

psychological effects of the COVID-19 quarantine in youth from Italy and Spain. PsyArXiv 2020,

1–13.

Perry, K. E., and Weinstein, R. S. (1998). The social context of early schooling and children’s

school adjustment. Educ. Psychol. 33, 177–194.

Saladino V, Algeri D and Auriemma V (2020) The Psychological and Social Impact of Covid-19:

New Perspectives of Well-Being. Front. Psychol. 11:577684.

Responding-to-Childrens-Emotional-Wellbeing-Following-Lockdown, NHS Foundation Trust

Midlands Partnership A Keele University

The Assessment and Treatment of Anxiety and Mood Symptoms, Lauren Hoffman, PsyDAssistant

Professor of PsychologyNYP Youth Anxiety Center Columbia University Clinic for Anxiety and

Related Disorders

https://flintobox.com/blog/child-development/12-brain-games-for-kids

https://www.unicef.org/mongolia/mn/story/posters-for-covid-19-and-handwashing

https://www.mhanational.org/tips-teachers-ways-help-students-who-struggle-emotions-or-behavior

https://www.theclassroom.com/fun-lessons-teaching-life-skills-28305.html