TO THE ISSUE ON THE IRON PRODUCTION OF THE XIONGNU

16
STUDIA ARCHAEOLOGICA INSTITUTI ARCHAEOLOGICI ACADEMIAE SCIENTIARUM MONGOLICAE Tomus XXXIV 2014 Fasciculus 1-31 АРХЕОЛОГИЙН СУДЛАЛ Эрхэлсэн: доктор Г.Эрэгзэн УЛААНБААТАР 2014

Transcript of TO THE ISSUE ON THE IRON PRODUCTION OF THE XIONGNU

STUDIA ARCHAEOLOGICAINSTITUTI ARCHAEOLOGICI ACADEMIAE SCIENTIARUM

MONGOLICAE

Tomus XXXIV 2014 Fasciculus 1-31

АРХЕОЛОГИЙН СУДЛАЛ

Эрхэлсэн: доктор Г.Эрэгзэн

УЛААНБААТАР2014

3

ГАрчиГ

7 Б.Гүнчинсүрэн, Д.Одсүрэн, Г.Лхүндэв. Шарилын уулын чулуун зэвсгийн дурсгал

15 Б.Цогтбаатар, Х.Пүрэвжал. Ачаат уулын чулуун зэвсгийн суурин26 С.А.Гладышев, Б.Гунчинсурэн, Ц.Болорбат, Е.П.рыбин,

Д.Одсурэн, А.М.Хаценович, А.В.Табарев. Предварительные результаты изучения палеолитического памятника Харганын-гол-5, Северная Монголия

45 Е.П.рыбин, Б.Гунчинсурэн, Ц.Болорбат, А.М.Хаценович, р.А.Шелепаев, Д.Одсурэн, Н.А.Кулик. Раскопки многослойной стоянки Тулбэр-21 в 2014 году

58 Я.Цэрэндагва. Улаан бургасын чулуун зэвсгийн дурсгал75 Г.Лхүндэв, Б.Гүнчинсүрэн, Д.Базаргүр, Г.Ангарагдөлгөөн. Эгийн

голын хөндийд хийсэн чулуун зэвсгийн малтлага болон хайгуул судалгааны урьдчилсан үр дүн

89 С.Далантай. Сайнхарын голоос илэрсэн шинэ чулуун зэвсгийн үеийн суурин

104 Ц.Болорбат, Г.Лхүндэв. Санамсаргүй олдсон чулуун багаж зэвсгүүд

109 Ц.Төрбат. Хэмцэгийн археологийн соёлын нэрийг нягтлах нь123 Н.Батболд. Хадны зураг эртний нүүдэлчдийн шүтлэг бишрэл,

оршуулгын зан үйлтэй холбогдох нь (Говийн бүсийн хадны зургийн хэрэглэгдэхүүнээр)

137 Ц.Болорбат, Б.Бадма-Оюу. Баян-Өлзийт уулын хадны зосон зураг142 J.Wright. Grammars of design: Tools for reading khirigsuurs164 L.G.Broderick, J.L.Houle, O.Seitsonen, J.Bayarsaikhan. The mystery

of the missing caprings: Stone circles at the Great khirigsuur in the Khanuy Valley

175 Ж.Баярсайхан. Буган хөшөөд дээрх гахайн дүрслэл, түүний утга бэлгэдлийн тухай

185 Б.Жаргалан, Г.Галдан, У.Гарднер. Тарвагатайн голын хөндийд хийж буй судалгаа ба археологийн онол, арга зүйн асуудал

205 Б.Бадма-Оюу. Төв Азийн амьтны загварт урлаг дахь домгийн амьтан грифон

214 З.Батсайхан. Тамирын Улаан хошуунд хүннү булш малтсан тухай236 ч.Ерөөл-Эрдэнэ. Гол модны Хүннүгийн язгууртны оршуулгын

газрын байрлал зүйн судалгаа

4

245 Д.Цэвээндорж, Н.Эрдэнэ-Очир. Ноён уулын Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн хивс, нэхмэл эдлэл

253 Л.ишцэрэн, Т.Сасада. Хүннүгийн төмрийн хүдэр хайлуулах зуухны судалгааны зарим асуудал

264 Г.Эрэгзэн, Л.ишцэрэн. Худгийн халзангийн олдворын холбогдох он цаг ба Жужаны археологийн дурсгалын судалгааны асуудалд

277 Н.Батболд, С.Цэрэнням, Ц.Батхишиг. Бадрахын дээд усны тамганы дүрслэл

283 ч.Амартүвшин, О.Батзориг. Монгол нутаг дахь хүн чулуун хөшөөний судалгааны асуудалд (Газарзүйн мэдээллийн санд тулгуурласан дүн шинжилгээ)

305 А.Энхтөр, Л.Мөнхбаяр, Г.Батболд, Ц.Буянхишиг, Т.Хантөгс. Хэрлэн Барс-1 хотын суваргад малтлага судалгаа хийсэн нь

316 Г.Батболд. Хэрлэн голын Хатун хот буюу Хэ Дун Чэн323 Н.Батболд, Ц.Амгалантөгс, Б.Эрдэнэ. Дорноговь аймгийн Хэцүү

уулын агуйгаас илэрсэн хүний ясны олдворууд329 Я.Цэрэндагва, Ж.Шнейдер, С.Далантай. Их Нартаас шинээр

илэрсэн хадны оршуулгын дурсгалууд344 У.Эрдэнэбат. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Дунд

нурууны хадны оршуулгын дурсгалууд366 Б.Батдалай. Ясангийн хар толгойн бүлэг булш379 ч.Амартүвшин, Д.Бөхчулуун. Монгол дахь “түүхэн археологи”-

ийн судалгааны зарим асуудалд388 М.Баярсайхан. Амьтны шүдээр нас тодорхойлох аргын тухай

Товч мэдээлэл

393 2014 онд Археологийн хүрээлэнгээс зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн

397 2014 онд хэвлэгдсэн ном, бүтээлийн танилцуулга

402 Эмгэнэл: Сергей Владимирович Данилов/1950-2014/

411 Зохиогчдын танилцуулга

5

CONTENTS

7 B.Gunchinsuren, D.Odsuren, G.Lkhundev. A Stone Age site at Sharilyn Uul

15 B.Tsogtbaatar, Kh.Purevjal. A Stone Age camp site at Achaat Uul26 S.A.Gladyshev, B.Gunchinsuren, Ts.Bolorbat, E.P.Rybin, D.Odsuren,

A.M.Khatsenovich, A.V.Tabarev. Preliminary results of the study of Paleolithic site Harganyn gol-5, Northern Mongolia.

45 E.P.Rybin, B.Gunchinsuren, Ts.Bolorbat, А.М.Khatsenovich, р.А.Shelepaev, D.Оdsuren, N.А.Кuliк. Excavation at stratigraphic site Tulbur-21 in 2014

58 Ya.Tserendagva. Stone tools from the Ulaanburgas Site75 G.Lkhundev, B.Gunchinsuren, D.Bazargur, G.Angaragdulguun.

Preliminary result from the survey and excavation on Stone Age sites at Egiin Gol valley

89 S.Dalantai. New Neolithic site in the Sainkhar river104 Ts.Bolorbat, G.Lkhundev. Accidentally found stone tools109 Ts.Turbat. Reconsidering the name of the archaeological culture

“Khemcek”123 N.Batbold. Links between petroglyphs and beliefs and funeral practic-

es of ancient nomads (Based on petroglyphs of the Gobi)137 Ts.Bolorbat, B.Badma-Oyu. New ocher rock paintings of Bayan-ulziit

mountain142 J.Wright. Grammars of design: Tools for reading khirigsuurs164 L.G.Broderick, J.L.Houle, O.Seitsonen, J.Bayarsaikhan. The mystery

of the missing caprings: Stone circles at the Great khirigsuur in the Khanuy Valley

175 J.Bayarsaikhan. Boar images on Deer stones and their symbolic meanings

185 B.Jargalan, G.Galdan, W.Gardner. Ongoing research in the valley of Tarvagatai river and theoretical and methodological issues in archaeol-ogy

205 B.Badma-Oyu. The mystic creature griffin of the Central Asian animal style art

214 Z.Batsaikhan. Archaeological excavation on some Xiongnu burials at Tamiryn Ulaan Khoshuu

236 Ch.Yeruul-Erdene. Topographic study of Gol mod Xiongnu aristocratic cemetery

245 D.Tseveendorj, N.Erdene-Ochir. A carpet and a woven item that un-covered from the Xiongnu elite tomb

6

253 L.Ishtseren, T.Sasada. To the issue on the iron production of the Xiongnu

264 G.Eregzen, L.Ishtseren. The age of artifacts found at Khudgiin Khalzan and to the issue on the Joujan archaeology

277 N.Batbold, S.Tserennyam, Ts.Batkhishig. Tamga images at Badrakhyn deed us

283 Ch.Amartuvshin, O.Batzorig. To the issue of human stone statue stud-ies within the territory of Mongolia (Analysis based upon GIS database)

305 A.Enkhtur, L.Munkhbayar, G.Batbold, Ts.Buyankhishig, T.Khantugs. Preliminary result of excavation on Stupa of Kherlen Bars-1

316 G.Batbold. He Dong Cheng the Khatun city of Kherlen river323 N.Batbold, Ts.Amgalantugs, B.Erdene. Human bones found in cave of

Mt. Khetsuu329 Ya.Tserendagva, J.Schneider, S.Dalantai. Newly discovered cave

burials at Ikh Nart344 U.Erdenebat. Some findings of cave burial of Dundnuruu,

Bayan-undur soum, Bayankhongor province366 B.Batdalai. A cluster of burials at Yasangiin Khar Tolgoi379 Ch.Amartuvshin, D.Bukhchuluun. “Historical archaeology” in

Mongolia: conceptual issues388 M.Bayarsaikhan. Determining the age of animals by their teeth

Information

393 Conferences and exhibitions held in 2014 by the Institute of Archaeology

397 Introduction to publications 2014

402 Commiseration: Sergei Vladimirovich Danilov/1950-2014/

411 Index of authors

253

Tomus XXXIV Fasciculus 20

Зураг 11. Ноён уулын хүннүгийн язгууртны 20-р булшнаас илэрсэн хатгамал бүхий эсгий ширдэг

STUDIA ARCHAEOLOGICAINSTITUTI ARCHAEOLOGICI

ACADEMIAE SCIENTIARUM MONGOLICAE

Tomus XXXIV 2014 Fasciculus 20

Л. ишцэрэн, Т. Сасада

ХҮННҮГиЙН ТӨМриЙН ХҮДЭр ХАЙЛУУЛАХ ЗУУХНЫ СУДАЛГААНЫ ЗАриМ АСУУДАЛ

Хүннү нар нүүдлийн мал аж ахуйг голлон эрхлэхийн зэрэгцээ газар тариалан, ан агнуур, түүвэрлэх аж ахуйд анхаарал хандуулсаар иржээ. Үүнээс гадна улс төр, эдийн засгийн бие даасан байдал, цэргийн бодлогын нэгэн тулгуур үзүүлэлт болох төмрийн үйлдвэрлэлд онцгойлон анхаарч байсныг гэрчлэх баримт сэлт сүүлийн жилүүдэд Монгол болон түүний хил залгаа бүс нутгуудаас олдсоор байна. Бид энэхүү өгүүлэлд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Хустын булаг, Өвөрхангай аймгийн Хар Хорин сумын Бага Нарийны ам, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Баруун-Халын хөндий, Хакасын Бүгд Найрамдах улсын Трошкина гэсэн дөрвөн газарт илэрсэн нэгэн он цагт хамаарагдах төмрийн зуухны бүтэц, зохион байгуулалтын онцлог, харилцан хамаарлын талаар өгүүлэхийг хичээв.

Хустын булагийн дурсгал

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Зүүн Байдлагийн голын хөндийд буюу сумын төвөөс баруун урагш 30 орчим км зайтай оршино. Одоогоор Хустын булагийн дурсгалт газраас нийт таван тооны төмрийн хүдэр хайлуулах зуухыг илрүүлэн олоод байна. Он цагийн хувьд 1, 4, 5-р зуух нь НТ I зууны үед, 2, 3-р зуух нь НТӨ I зууны үед хамаарагдана. НТ I зууны үеийн гурван зуух нь хэлбэрийн хувьд нэг төрөл, харин НТӨ I зууны үед хамаарах 2, 3-р зуух нь хэлбэр, зохион байгуулалтын хувьд өөр болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна [Амартүвшин нар, 2012: 213-228].

Дөрвөлжин хэлбэрийн I зуух. Энэ хэлбэрийн зуух нийт гурван ширхэг гарсан. Нүхэн зуух. Суурь нь дөрвөлжин, 0.5x0.5 м хэмжээтэй, 0.3-0.4 м гүн. Зуухны өндрийг тодорхойлох боломжгүй. Зууханд ойролцоогоор 70 кг хүдрийг хайлуулж, 30 кг орчим цэвэр төмөр гаргаж авч байсан хэмээн таамаглаж болно [村上ほか, 2006]. Үүдний хэсэгт дунджаар 0.2х0.1 м хэмжээтэй дугуй болон дугуй булантай зууван хаягдалын нүх (Slag pit) бий (зураг 1). Хаягдлын нүхнээс зөвхөн төмрийн хаягдал, зуухны хана, хөөрөгний хошуу зэрэг зүйлс гарч байгаа нь түүнийг үйлдвэрлэлийн хаягдал хийх зориулалттай болохыг харуулж байна. Зуухны суурь нүхнээс гарсан модны нүүрсэнд хийсэн C14 лабораторийн он цаг нь (37BC (1.6%) 30BC, 22BC (3.2%) 11BC, 2BC (90.6%) 80AD) болон (21BC (1.6%) 12BC, 1BC

254

STUDIA ARCHAEOLOGICA 2014

(93.8%) 84AD) хэмээн гарсан. Гонзгой дөрвөлжин хэлбэрийн II зуух. Энэ хэлбэрийн зуух ганц ширхэг

олдоод байгаа. Нүхэн зуух. Суурь нь 1.1 х 0.6 м хэмжээтэй, 0.5 м гүн (зураг 2). Хаягдалын нүх байхгүй. Зуухны ёроолд 1х0.5 м хэмжээтэй төмрийн хаягдал үлдсэн. Хаягдлын доор шатсан мод, навчны үлдэгдэл байгаа нь зууханд төмрийн хүдэр, модны нүүрс хийхийн өмнө жижиглэсэн модыг үелэн давхарлаж хийснийг харуулна. Төмрийн хаягдалд үлдэж хоцорсон модны нүүрснээс авсан гурван дээжид хийсэн С14 лабораторийн он цаг (103BC (94.1%) 28AD, 41AD (1.3%) 49AD), (160BC (6.9%) 135BC, 115BC (88.5%) 3AD, мөн (179BC (95.4%) 46AD) хэмээн гарсан.

Хонгил бүхий III хэлбэрийн зуух. Нэг ширхэг гарсан. Нүхэн зуух. Суурь нь 0.4х0.7 м хэмжээтэй, 0.7 м гүн. Хаягдлын нүх байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй. Зуухны ёроолд төмрийн хаягдал бий. Энэ зуух нь газрын өнгөн хөрснөөс доош 80 см гүнд илэрсэн. Зуухны ёроолд баруун тал руу нь 0.3 м хэмжээтэй нарийн хонгил гаргажээ. Зуухнаас гарсан модны нүүрсэнд С14 лабораторийн он цагийг тодорхойлоход (104BC (92.2%) 31AD, 37AD (3.2%) 52AD) хэмээн гарсан.

Олдвор. Уг дурсгалт газраас үйлдвэрлэл болон аж ахуйн холбогдолтой олдворууд гардаг. Аж ахуйн холбогдолтой олдворт хүннүгийн үеийнх хэмээн тодорхойлогддог богино хүзүүтэй ваарны амсар (зураг 4) хамаарна. Харин үйлдвэрлэлийн холбогдолтой олдворт төмрийн хаягдал, хөөрөгний шавар хошуу, чулуун эдлэл, зуухны ханын хэсэг зэрэг зүйлс багтаж байна. Чулуун алх: хоёр үзүүртээ цохилтын ул мөр бүхий хонхойсон байна. Чулуун дөш: хавтгай том хэмжээтэй төмрийн зэв зарим хэсэгт наалдан үлджээ. Тус хоёр чулуун эдлэлийн үүрэг зориулалт нь төмрийн хүдрийг буталж жижиглэх, зууханд хайлуулж баяжуулсан төмрийг жижиглэхэд ашиглаж байсан болвуу хэмээн таамаглаж байна (зураг 5). Хөөрөгний шавар хошуу: Дурсгалт газраас хөөрөгнөөс зуухны эх биед салхи дамжуулах зориулалт бүхий хөөрөгний шавар хошуу олон тоотой гарсан (зураг 6). Эдгээр хошуу нь жижиг болон том хоёр төрөл байгаа нь нэгдүгээр хэлбэрийн зуух болон хоёрдугаар хэлбэрийн зууханд ашиглаж байжээ. Хөөрөгний шавар хошууны том нь урт 16,6 см, хөөрөгний хэсэгт нийлэх амсрын дотор талын голч 7,2 см, гадар тал 10,2 см, харин зуухны эх биетэй холбогдох үзүүр хэсгийн дотор талын голч 3,2 см, гадар тал 5,6 см байна. Мөн хөөрөгний хошуу зуухны ханын хэсэгтэй залгагдсан байдалтай олдсон (зураг 7). Одоогоор зуухны нэг талын хананд хоёр ширхэг хошуу залгаж байсан нь тодорхой болоод байна (зураг 8). Хөөрөгний хошууг зууханд 30° налуу суурилуулдаг байжээ. Ийм төрлийн хөөрөгний хошуу Японы Татарын төмөр хайлуулах зууханд байдаг байна [俵, 1933]. Зуухны хана: Зуухны ханын хэсгүүд нь, шавар болон чулуулаг элсийг холиж тоосго хэлбэрт оруулан өрж хийсэн бөгөөд, булангууд нь дугуйраагүй бөгөөд тэгш өнцөгтэй, дотор талдаа төмрийн шлак мөн битүү бүрсэн байдалтай байна (зураг 8). Төмрийн хаягдлууд: Төмрийн хүдрийг хайлуулах үед гардаг хаягдал нь зуухны дотор талд тунаж үлдсэн хэсгүүд ихэвчлэн байгаа бөгөөд зуухнаас гадагш хайлсан төмрийг урсган гаргаж байсан ул мөр байхгүй байна (зураг 9). Энэ нь зууханд төмрийн хүдрийг хайлуулаад дараа нь

255

Tomus XXXIV Fasciculus 20

хайлсан баяжмал төмрийг гаргаж авахын тулд түүнийг нурааж байсныг харуулна. Зуухны ойр орчмоос төмрийн агууламж ихтэй төмрийн хаягдал элбэг олддог. Харин одоогоор дархлах болон цутгуурын үеийн төмрийн хаягдал олдоогүй байгаа нь энд зөвхөн төмрийн баяжмал гарган байсан газар хэмээн үзэж болно.

Бусад олдвор бүхий газрууд. 2012 онд малтсан EX.12.01 талбайгаас төмрийн хүдрийн хаягдал бүхий зууван хэлбэртэй хоёр нүх илэрсэн (зураг 10). Эдгээр нүхнүүд нь 0.8х0.6 м, 0.6х0.5 м хэмжээтэй бөгөөд дотроос нь том хүдрийг жижиглэх явцад гарсан 1 см орчим хэмжээтэй буталсан олон тооны хүдэр, модны нүүрс, үнс зэрэг зүйлс гарчээ (зураг 11). Нүхнээс гарсан модны нүүрсэнд хийсэн С14 лабораторийн он цаг нь (340BC (1.7%) 329BC, 204BC (93.7%) 54BC) хэмээн тогтоогдсон байна.

Бага нарийны амны дурсгал

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Бага нарийны аманд Монгол-Германы хамтарсан “Эртний Хар Хорум орчмын гар урлал, төмөрлөгийн түүх” төслийн археологийн судалгааны хээрийн шинжилгээний анги эртний үйлдвэрлэлийн газруудыг шинээр нээн илрүүлж, малтлага судалгаа хийж байгаа билээ [Pohl et al., 2012: 49-65].

2012 онд тус дурсгалт газраас Хүннүгийн холбогдох төмрийн хүдэр хайлуулах зуухыг олсон байна (зураг 12). Энэ нь манай улсаас олдож буй Хүннүгийн үеийн төмрийн хүдэр хайлуулах хоёр дахь дурсгал юм.

Зуухны бүтэц зохион байгуулалт нь газар ухаж суулгасан, хаягдлын нүх бүхий 0.6х0,4м хэмжээтэй дөрвөлжин хэлбэрийн нүхэн зуух юм. Зуух болон хаягдалын нүх нь доогуураа нарийн хонгилоор холбогдсон. Ийм зуухтай ижил хэлбэрийн зуух Хустын булагийн III хэлбэр болон Минусийн хотгороос гарч байсан. Харин эндээс хөөрөгний шавар хошуу буюу салхи дамжуулах хөөрөгний хэсэг илрээгүй ажээ.

Байгал нуур орчмын дурсгал

ОХУ-ын Эрхүүгийн Их сургуулийн профессор А.В.Харинскийн удирдсан судалгааны анги Байгал нуурын баруун эрэг дэх төмрийн хүдэр хайлуулах эртний зуухыг малтан шинжилсэн байна. Барун-Халын хөндийд явуулсан радар төхөөрөмжөөр хийсэн тандалт судалгаагаар 15 га талбайд их хэмжээний төмрийн баас тархсаныг илрүүлж мөн төмрийн хүдэр хайлуулах зуух газрын доор олон тоотой байгааг дурьдсан байна [Kozhevnikov et al., 2001: 107-122].

Эндээс урт хугацаанд үйлдвэрлэл явуулж байсан дурсгалууд илэрсэн бөгөөд үүний дотор Хүннүтэй нэг он цаг буюу Елгинскийн (НТӨ II-НТ IV зуун) үеийн төмрийн хүдэр хайлуулах зуухны (зураг 13) үлдэгдэл гарчээ [Харинский, Снопков, 2004]. Зуухны сууринд хийсэн радиокарбоны он цаг нь 1915±35, нүхэнд хийсэн радиокарбон он цаг нь 2050±35BP хэмээн тогтоосон байна. Төмрийн хүдэр хайлуулах зуух нь хэмжээний хувьд 0,4 х 0,4,5 м хэмжээтэй, харьцангуй жижиг бөгөөд зуухнаас гарсан нарийн

256

STUDIA ARCHAEOLOGICA 2014

хонгилтой. Эндээс салхи дамжуулах хөөрөгний хошуу олдоогүй ажээ.

Енисей орчмын дурсгал

ОХУ-ын Хакасийн Бүгд Найрамдах Улсын нутаг, Енисей мөрний хөндийд хийгдсэн археологийн малтлага судалгаагаар бидний сонирхон бүхий дурсгалтай ижил дурсгалууд олон тоотой олдсон байдаг. Анх 1960, 1970-д оны үед Я.И.Сунчунгащев Трошкина хэмээх газраас Таштыкийн үед холбогдох төмрийн хүдэр хайлуулах дурсгалыг (Зураг 14) малтан судалжээ [Сунчунгащев, 1979]. 2013 оноос Японы археологич Я.Мүраками тус бүс нутагт археологийн малтлага судалгааг хийж эхлээд байна [村上ほか, 2012].

Таштыкийн үеийн төмрийн хүдэр хайлуулах зуух нь газар нүх ухаж суурь хийж түүний дээр зуухыг өндөрлөн хийдэг байжээ. Зуухны суурь хэсгийн хэмжээ нь 40 см орчим дөрвөлжин хэлбэртэй, зууханд салхи дамжуулах хөөрөгний хошууг ашиглаж байсныг гэрчлэх шавар хошууд ч мөн олджээ (зураг 14). Тус дурсгалаас илэрсэн хөөрөгний хошуу нь Хустын булагаас гарсан хөөрөгний хошуунаас хэмжээний хувьд жижиг байна. Мөн зуухны сууринд газар доогуур ухаж нарийн хоолой хийсэн байжээ. Үүнийг хайлсан төмрийг зуухнаас тэрхүү нүхрүү урсган оруулах зориулалттай хэмээн тодорхойлсон байна [Сунчунгащев, 1979: 32]. Энэ нүхэн зуухыг 700 орчим жилийн турш ашигласан бөгөөд НТ VI зууны үед чулуун хавтангаар зуухны ханыг хийдэг болсноор үйлдвэрлэлийн түвшинд дэвшил гарч өөрчлөгджээ [Сунчунгащев, 1979: 60-65].

Товч дүгнэлт

Эртний түүхийн сурвалж бичигт зөвхөн бүс нутгийн овог аймгууд, ноёлогч нар, тэдний улс төрийн харилцаа, дайн тулааны тухай бичихээс бус нийгмийн дотоод зохион байгуулалт, бүтэц бүрэлдэхүүн, үйлдвэрлэх аж ахуйн талаар тойм байдалтай тэмдэглэн үлдээсэн байдаг. Иймээс энэхүү дутуу дулимаг мэдээг нөхөн сэргээхэд нийгмийн бүлгүүдийн амьдралын хэв маяг, хоорондын харилцаа, үйлдвэрлэлийн түүхийн биет эх хэрэглэгдэхүүнийг шинээр нээн илрүүлэх, нягтлан судлах ажил чухал шаардлагатай байгаа билээ.

Сүүлийн жилүүдэд манай улсын хэмжээнд Хүннүгийн үед холбогдох төмрийн хүдэр хайлуулах зуух шинээр илрэн олдож түүнийг дагнан судлах ажил эрчимтэй хийгдэж байгаа нь дээрх зорилтыг гүйцэтүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Мөн Хүннүгийн төвлөрөн сууж байсан уугуул нутаг болох Хэрлэн, Орхон голын саваас дээрх үйлдвэрлэлийн ул мөр олдсон нь тухайн үеийн улс төр, нийгмийн зохион байгуулалтыг тодруулахад нэгэн сэжим болох нь дамжиггүй юм.

Зуухны бүтэц зохион байгуулалтын хувьд Хустын булаг I, II хэлбэр, Бага Нарийны ам, Трошкинагийн зуухнууд дунджаар 0.5 х 0.5 м хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй байна. Харин зуухны дотоод бүтэц буюу хонгил

257

Tomus XXXIV Fasciculus 20

гаргасан зуух нь Хустын булагийн III хэлбэр, Бага нарийны ам, Баруун Хал, Трошкинад ажиглагдсан байна. Зууханд хөөрөгний хошуу ашиглаж байсан баримт Хустын булагийн I, II хэлбэр, Трошкинагийн зуухнаас олджээ. Он цагийн хувьд Хустын булаг, Баруун Халын зуухнууд нь НТӨ I зуунаас НТ I зуунд хамаарч байгаа бол Трошкинагийн зуух нь НТӨ II – НТ VI зуун хүртэл урт хугацаанд үргэлжлэн ашиглагдсан байна. Бага нарийны амны зуухыг хэлбэр болон дотоод зохион байгуулалтанд үндэслэн он цагийг тухайн үед хамааруулан авч үзэж болно.

Хүснэгт 1: Хүдэр хайлуулах зуухны мэдээлэл

№ Дурсгалын нэр Хэлбэр хэмжээ хонгил Хөөрөг хошуу

1 Хустын булаг I хэлбэр Дөрвөлжин 0.5 х 0.5 м - +

2 Хустын булаг II хэлбэр Дөрвөлжин 1 х 0.5 м - +

3 Хустын булаг III хэлбэр Тодорхойгүй 0,4 х 0,7м + -

4 Бага Нарийны ам Дөрвөлжин 0.6 х 0,4м + -

5 Баруун Хал хөндий Тодорхойгүй 0,4 х 0,45м + -

6 Трошкина Дөрвөлжин 0.4 х 0.4 м + +

Эдгээр зуухнууд нь он цаг болон хэлбэр, бүтэц зохион байгуулалтын хувьд ерөнхийдөө ижил байгаа нь нэг соёлын хүрээнд хамруулан авч үзэх боломжтой юм. Үүнтэй харьцуулбал Хан улсын төмрийн хүдэр хайлуулах зуух нь газрын налуу хэсгийг ашиглан өндөрлөн барьж зууханд хайлж буй төмрийн хүдрээс ялгарч гарах төмрийн хаягдлыг гадагш нь урсгаж гаргах, мөн хайлсан цэвэр төмрийг урсгаж гаргах технологийг ашиглаж байснаараа өгүүлэн буй дурсгалуудаас эрс ялгаатай болно. Энэ нь Хүннүгийн төмрийн хүдэр хайлуулах технологид Хан улсын нөлөө огт байхгүй бөгөөд харин Төв Азийн үйлдвэрлэлийн арга зүйтэй ижилсэж байгааг харуулж буй хэрэг.

Хустын булаг, Баруун Хал, Трошкинагийн төмөр хайлуулах зуух буй газруудад нилээд урт хугацааны туршид үйлдвэрлэл эрхэлж байсан нь тухайн үеийн улс төр, эдийн засаг, нийгмийн байгуулалтай холбоотойгоос гадна тухайн газар нутгийн онцлог, орд газар зэрэгтэй хамааралтай хэмээн бодож байна. Жишээлбэл, Хустын булагийн ойролцоо тухайн үед холбогдох Тэрэлжийн дөрвөлжин, Бүрхийн дөрвөлжин, Хүрээт дов, Өндөр дов, Гуа дов зэрэг хотын турь байгаа нь дээрх үйлдвэрлэлийн газар боловсруулсан бүтээгдэхүүнийг эдгээр хотуудад нийлүүлж байсан байж болох юм. Мөн Хүннү нар Хан улстай мөр зэрэгцэн оршиж байсны хувьд тэднээс өргөн хэрэглээний таваарын солилцоо хийхээс бус стратегийн чухал бүтээгдэхүүний үйлдвэрлэлээлийн хувьд харьцангуй бие даасан байдалтай шийдэж байжээ.

258

STUDIA ARCHAEOLOGICA 2014

Summary:L. Ishtseren, T. Sasada

TO THE ISSUE ON THE IRON PRODUCTION OF THE XIONGNU

Basing on the iron production research at Khustyn Bulag, Mungunmorit soum, Tuv province, the authors of this paper introduce a comparative research on the iron smelting furnaces that have been found in Mongolia and Russia.

Iron smelting furnaces that associated with the Xiongnu Empire were in-volved in the comparative analyses – the site of Baga Nariiny Am, Khar Kho-rum soum, Uvurkhangai province and the furnaces in the Minusinsk basin and Baikal Lake. As a result, the researchers determined that these sites have similar pit furnaces that would fall into three main types by design and chronology. Through this research the authors investigated iron production system of the Xiongnu in depth, revealing technological differences from the Han dynasty iron production.

Ном зүй

Амартүвшин нар, 2012 - Амартүвшин Ч., Сасада Т., Эрэгзэн Г., Үсүки Я., Ишцэрэн Л. Хустын булагийн дурсгалт газарт илэрсэн төмрийн хүдэр хайлуулах болон ваар шатаах зуухны он цагийн асуудалд // Studia Archaeologica, Tom. XXXII, Fasc.13, Улаанбаатар.

Сунчугащев, 1979 - Сунчугащев Я.И. Древняя Металлугия Хакасии, Эпоха железа , Новосибирск.

Kozhenikov et al., 2001 - Kozhenikov N.O., Kharinsky A.V., Kozhenikov O.K. An

accidental geophysical discovery of an Iron Age archaeological site on the western shore of Lake Baikal //Journal of Applied Geophysics, pp.107-122.

Pohl et al., 2012 –Pohl E., Mönkhbayar L., Ahrens B., Frank K., Linzen S., Osins-ka A., Schüler T., Schneider M. Production Sites in Karakorum and Its En-vironment: A New Archaeological Project in the Orkhon Valley, Mongolia //The Silk Road, Volume 10, pp.49-65.

交野市教育委員会, 2002『古墳時代の鉄製錬-鍛冶再現実験記録』 俵 国一 1933『古来の砂鉄製錬法』丸善

村上恭通ほか, 2006『日本列島における初期製鉄-鍛冶技術に関する実証的研究』愛媛大学法文学部

村上恭通. P. アムザラコフ, 2012「ミヌシンスク盆地の初期鉄器文化と鉄生産」『 第13回北アジア調査研究報告会 発表要旨』,18-21頁,北アジア調査研究報告会)

259

Tomus XXXIV Fasciculus 20

Зураг 1. Хустын булаг. I хэлбэрийн зуух.

Зураг 2. Хустын булаг.

II хэлбэрийн зуух.

Зураг 3. Хустын булаг. III хэлбэрийн зуух.

260

STUDIA ARCHAEOLOGICA 2014

Зураг 4.Хустын булаг. Ваарны амсар

Зураг 5. Хустын булаг. Чулуун зэвсэг

Зураг 6. Хустын булаг.

Хөөрөгний шавар хошуу

261

Tomus XXXIV Fasciculus 20

Зураг 7. Хустын булаг.

Хөөрөгний шавар хошуутай ханын хэсэг

Зураг 8. Хустын булаг.

Хөөрөгний шавар хошуутай ханын хэсэг

Зураг 9. Хустын булаг. Зуухнаас гарсан төмрийн хаягдал

262

STUDIA ARCHAEOLOGICA 2014

Зураг 10. Хустын булаг.

Зуухнаас гарсан төмрийн хаягдал

агуулсан нүх

Зураг 12. Бага нарийны амны төмрийн хүдэр хайлуулах дурсгал

Зураг 11. Хустын булаг. Зуухнаас гарсан төмрийн хаягдал агуулсан

нүхнээс гарсан төмрийн хүдэр

263

Tomus XXXIV Fasciculus 20

Зураг 13. Байгал нуурын баруун эргээс илэрсэн дурсгалын дэвсгэр болон зүсэлтийн зураг.

Зураг 14. Таштикын соёлын үеийн

төмрийн хүдэр хайлуулах дурсгалын дэвсгэр болон

зүсэлтийн зураг