Xiongnu cemetery at the Shombuuziin Belchir

30
NOMADIC HERITAGE STUDIES MUSEUM NATIONALE MONGOLI Tomus X Fasciculus 1-26 Ýðõýëñýí: Ö.Îäáààòàð Óëààíáààòàð 2011 ͯ¯ÄÝË×ÄÈÉÍ ªÂ ÑÓÄËÀË

Transcript of Xiongnu cemetery at the Shombuuziin Belchir

1

NOMADIC HERITAGE STUDIES MUSEUM NATIONALE MONGOLI

Tomus X Fasciculus 1-26

Ýðõýëñýí: Ö.Îäáààòàð

Óëààíáààòàð2011

ͯ¯ÄÝË×ÄÈÉÍ ªÂ ÑÓÄËÀË

2

“ͯ¯ÄÝË×ÄÈÉÍ ªÂ ÑÓÄËÀË” öóâðàë áè÷ãèéí ðåäàêöèéí ǪÂ˪Ë:

Åðºíõèé ýðõëýã÷ Æ.ÑÀÐÓÓËÁÓßÍ /Ph.D, ïðîô/

Õàðèóöëàãàòàé íàðèéí áè÷ãèéí äàðãà Æ.ÁÀßÐÑÀÉÕÀÍ Çºâëºëèéí ãèø¿¿ä Ä.ÁÓÌÀÀ /Ph.D, äýä ïðîô/ Ã.ÝÐÝÃÇÝÍ /Ph.D/ Ö.ÎÄÁÀÀÒÀÐ Í.ÍÀÐÀÍÃÝÐÝË Á.ÓÓÃÀÍÁÀßÐ

Äóãààð ýðõýëñýí: Ö.Îäáààòàð Ñýòã¿¿ëèéí ýõèéã áýëòãýñýí: Ë.Ýíõòóÿà

ÌÀÍÀÉ ÕÀßÃ: ÌÎÍÃÎËÛÍ ¯ÍÄÝÑÍÈÉ ÌÓÇÅÉÓëààíáààòàð õîò, ×èíãýëòýé ä¿¿ðýã, Æóóë÷íû ãóäàìæ-1.

Ø.õ 332. Ulaanbaatar-46Óòàñ 976-11-326802, 70110913, 70110914Ôàêñ 976-11-326802È ìàéë [email protected] http://www.nationalmuseum.mn

ISBN: 978- 99929- 1- 499- 8

© National Museum of Mongolia, 2010

DDC306’086 91Í- 885

142

Ж.Баярсайхан, Ц.Эгиймаа, Браян Миллер,П.Б.Коновалов, Жохенсон Эрик, Мишел Махичек,

Жүди Логан, Клейр Нейли

ШОМБУУЗЫН БЭЛЧИР ДЭХ ХҮННҮГИЙН ДУРСГАЛ

Монголын Үндэсний Музей, АНУ-ын Пенсильваний Их сургуультай хамтран Баруун Монгол дахь Хүннүгийн үеийн дурсгалыг гүнзгийрүүлэн судлах зорилготой “ХОВД” төслийг 2007 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн юм.

Судалгааны төслийн гол зорилго нь Хүннү гүрний зах хязгаар нутгийн нийгэм, эдийн засаг, соёл, түүхийг тодруулах асуудал байв. Энэхүү зорилгын дор 2007 онд Ховд аймгийн Манхан сумын нутаг Тахилтын хотгор дахь Хүннүгийн язгууртны бүлэг булшнаас нэг том үүдэвчтэй булш [64-р булш], 7 дагуул булш малтан судалсан (Мiller at al, 2007; Баярсайхан, Эгиймаа, 2007:) бол 2008, 2010 онуудад Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Шомбуузын бэлчир буюу Дээд хөх заагийн аманд буй Хүннүгийн жирийн иргэдийн оршуулгын газрын дэвсгэр зургийг үйлдэж, 15 булшийг малтан судласан юм. (зураг А-Б).

Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн нутаг Шомбуузын бэлчирийн дурсгалт газрыг анх 2006 онд судлаач Д.Эрдэнэбаатар, Браян Миллер нар илрүүлэн, тэнд буй Хүннүгийн жирийн иргэдийн булшийг бүртгэж, тойм дэвсгэр зургийг үйлдсэн байна [Miller at all 2006]. Энэхүү дурсгалт газар Борт багийн төвийн зүүн урдхан талд Дээд хөх заагийн ам хэмээх газарт багавтар салбар уулын нар тоссон энгэрт, далайн түвшинээс дээш 2370 метр өндөрт оршино. Газар зүйн тогтоцын хувьд Төв Монгол дахь Морин толгойн Хүннүгийн үеийн дурсгалт газартай нэн төстэй.

Уг дурсгалт газарт өргөрөгийн дагуу сунаж байрласан төрөл бүрийн хэмжээний нийт 35 дугуй булш, дөрвөн чулуунаас бүрдсэн тахилгын бололтой нэг жижиг байгууламж бий. Зарим дугуй булшны хойд талд тахилгын хос чулуун байгууламжтай [Баярсайхан, Браян 2008]. Энд ямар нэг өөр үеийн дурсгал үгүй. Харин дэээрх дурсгалт газрын ойролцоох Баянсай голын хөвөөгөөр Хүрэл ба түрүү төмрийн үе, Түрэгийн үеийн зэрэг олон дурсгалууд ихтэй.

Бид малтлага судалгааны урьдчилсан үр дүнг англи хэлээр хэвлүүлж байсан [Miller et al 2009] боловч монгол хэлээр хэвлүүлэлгүй өдийг хүрчээ. Иймээс энэ удаад 2008, 2010 онд Шомбуузын бэлчирт хийсэн малтлага судалгааны урьдчилсан үр дүнг нэгтгэн танилцуулахыг зорилоо. Хоёр жил дамнуулан хийсэн энэхүү судалгаанд АНУ-ын Пенсильваний их сургуулийн доктор Браян Миллер, Монголын Үндэсний Музейн СҮЗБ-ын албаны дарга Ж.Баярсайхан, эрдэм шинжилгээний ажилтан Ц.Эгиймаа, Буриадын нэрт Хүннү судлаач доктор П.Б.Коновалов, Ховд их сургуулийн дэд захирал Л.Нямсүрэн, АНУ-ын Хойд Каролеоны их сургуулийн доктор физик-антропологич Жохенсон Эрик, Их Британы Шеффилдийн их сургуулийн физик-антропологич доктор Мишел

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

143

Мачикек, Канадын нэрт сэргээн засварлагч Жүди Логан, түүний шавь Клейр Нейли нар хамтран ажиллав.

Булшны товч тодорхойлолт

2-р булш (2010 онд малтсан)Энэ булш нь оршуулгын газрын баруун урд захад оршино. 4,8 м голчтой

чулуун цагираг дараастай. Дараас чулуу зарим хэсэгтээ эмх замбараагүй болсноос харахад тоногдсон бололтой байсан юм. Малтлагын гүн метр орчим болоход жижиг чулуун чигжээснүүдийн завсраас авсны таг болов уу гэмээр хавтгай чулуун хавтан гарсан агаад малтлагыг цааш үргэлжлүүлэхэд булш тоногдсон нь илт мэдэгдэж байв. Хэмжилт хийж үзэхэд 1,4 м гүнд 1,8м урт, 80 см өргөн, 30 см өндөр чулуун авс илэрсэн. Авсны хөл талын гурван таг чулуу анхны байрлалаараа байсан бөгөөд тонуулчид цээжин хэсгийн таг чулууг авч сүйтгэжээ. Талийгаачийг тэнэгэр байдалтай толгойг хойд зүг хандуулан оршуулсан байна. Тонуулчид бүсэлхийнээс доошх хэсгийн яснуудыг ихэд сандаачиснаас зарим яснууд байсангүй. Харин толгой, цээжин хэсгийн яснууд харьцангуй анхны байрлалаар хадгалагдан үлджээ.

Авсны гадна талд баруун хажуугаас төмөр арал, талийгаачийн өвдөг орчмоос дугуй төмөр эдлэл, толгойн дээд талаас сарны хэлбэртэй төмөр чимэглэл, толгойн баруун талаас нар төлөөлсөн дугуй төмөр чимэглэл, толгойн зүүн дээхэн тал болон авсны толгой талын гаднаас тус бүр нэжгээд ясан савх, хоёр мөрний дээхэн талаас болон бүсэлхийний дээд талаас нумны ясан гичир, гуравчны хугархай хэсгүүд, өвдөг хавиас сумны мөсний хугархай, хүний дагзан доороос нимгэн алтан ялтсан чимэглэл, зүүн гарын шууны доод талаас чулуун авсны хананд шахагдсан байдалтай бог малын ясаар хийсэн дотроо нарийхан төмрийн үлдэгдэл бүхий ясан эдлэл\зүүний гэр\, нэг ширхэг шилэн сувс зэрэг олдворууд илэрч олдов. (зураг 1). Булшнаас гарсан хүний ясанд хийсэн судалгаагаар 50-60 орчим настай эрэгтэй хүн болох нь тогтоогдсон юм.

7-р булш (2010 онд малтсан)Энэ булш нь оршуулгын газрын зүүн захад байрлалтай. 7.8 метрийн

голчтой чулуун цагираг дараастай. Малтлагын явцад 1,8м гүнээс авсны таг бололтой хугархай банзнууд илэрсэн юм. 2.1 м гүнд илэрсэн модон авсыг хэмжиж үзэхэд 183 см урт, толгой талдаа 43см өргөн, хөл талдаа 36см өргөн, ойролцоогоор 35см өндөртэй байв. Тонуулчид булшийг ихэд сүйтгэснээс хүний гавлын яс авсны төв хэсгээс олдсон бол цээжин хэсгийн ясыг авсны толгой тал руу чирч авчирсан байлаа. Авсны болон тахилын идээний байрлал зэргээс харахад талийгаачийн толгойг хойд зүг хандуулан оршуулсан нь тодорхой аж. Хэдийгээр оршуулгыг бусниулсан байсан боловч авсны гадна толгой талын баруун хажуугаас авсан доогуур хөндлөн шургуулсан банзны илүү гарсан үзүүр дээр амсрыг нь арьсаар битүү бүтээж тавьсан хүрэл тогоо,

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

144

түүний дээд талд модон халбага, үйсэн сав зэргийг дагуулан тавьжээ. Авсны зүүн дээд хэсгийн гадна талд бог малын толгой, нуруу, хавирга, мөч, сүүл зэрэг яснууд илэрсэн бөгөөд толгой талд ялтсан алтаар хийсэн нар, хавирган сарны хэлбэртэй чимэглэлүүд хунирсан байдалтай гарсанаас гадна долоон хэсэг болж хугарсан хос ясан савх илэрсэн юм. Авсан дотрохыг цэвэрлэх явцад гурван ширхэг хар хув сувс, чий будагны үлдэгдэл, торго, бөс даавууны өөдөс, ваарны хагархай, алтан ялтсан чимэглэлийн жижиг хэсгүүд, зориулалт тодорхойгүй төмрийн үлдэгдэл зэрэг олдвор энд тэндээс гарч байлаа.

Энэ бүгдээс харахад уг булш нилээд баялаг олдвортой байсан боловч тонуулчдын гарт өртөж харамсалтайгаар сүйтгэгдсэн ажээ. Модон авсны шалыг ойролцоогоор 3.5-4см зузаан, ямар ч зүйдэлгүй өргөн банзаар хийсэн бөгөөд авсны доогуур гурван банзаар дэр хийж, авсны баруун болон зүүн ханыг гадна талаас тус бүр 7 ширхэг модон гадсаар хашиж, том чулуугаар манаж бэхэлсэн байна. (зураг 2). Булшнаас гарсан хүний ясанд хийсэн судалгаагаар 55-70 настай эмэгтэй хүн болохыг тогтоосон.

8-р булш (2010 онд малтсан)8-р булш нь оршуулгын газрын зүүн урд хэсэгт байрлах бөгөөд 7,5м голчтой

дугуй чулуун дараастай. Өнгөн хөрсийг цэвэрлэх явцад булшны дараас чулуу баруун хэсэгт нилээд бөөгнөрсөн нь ажиглагдаж байв. Талийгаачийг 2,6 м гүнд 162 см урт, 60 см өргөн модон авсанд оршуулсныг тонуулчид хожим гол хэсгээр цооноглон орж, дагалдуулсан эд зүйлсийг авахдаа хүний ясыг булшин дотор эмх замбраагүй тараан хаяжээ. Гавлын ясыг хөмөрч, цээжин биеийг авсан дотор хөндлөн хаялсан байна.

Энэ булшнаас олон тооны сувс, гоёл чимэглэл илэрсэнийг дурьдвал: алт шармал сувсыг хар хөх болон улаан хүрэн өнгөөр давхар будсан шилэн сувс тус бүр нэг ширхэг, 3 ширхэг алт шармал бөөрөнхий сувс, 6 ширхэг алт шармал ховилтой жижиг сувс, хоёр хэсэг болж хагарсан жижиг ногоон шигтгээ, дээрээ зурчсан тэмдэгтэй хоёр хэсэг болж хагарсан хавтгай чулуу, толгой талаас үсний хатгуур бололтой урт нарийхан ясан эдлэл зэрэг гарсан болно. Модон авсан дотор үйсэн сав болон жижиг ваар зэргийг дагалдуулсаны зөвхөн ёроол хэсэг нь хадгалагдан үлджээ. Малтлагын дээд үеүдээс илэрч байсан ваарны жижиг хагархайнууд нь дээрх ваартай эвлэж байв. Талийгаачийн хуруун завсараас торгон ууттай хүрэл толины хагархай илэрсэн нь ховорхон тохиолдолын нэг байсан юм. Авсны гадна булшны баруун хэсэгт хөмөг үйлдсэн бололтой эвэртэй, эвэргүй нийт 9 бог малын толгой, мөн тийм тооны малын эрүүний яс, шийр, аман хүзүү, хатан хүзүү, сүүл, мөчний яс гарсаны зарим нь байхгүй болжээ. Энэ нь Шомбуузын бэлчирт малтсан булшнаас хамгийн олон тооны мал дагалдуулсан булш байсан юм (зураг 3).

Авсны гадна, дотор талаас чий будагны үлдэгдэл модонд наалдсан байдалтай хэд хэдэн газраас илэрсэнээс харахад авсыг чий будагаар будаад, дөрөв болон гурван дэлбээт төмөр цэцгэн чимгээр чимэглэсэн нь нийт 46 ширхэг олдсон нь хадгалалт муутай байв. Модон авсны шалыг хоёр

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

145

банзыг гурван газар эрвээхэй хэлбэрийн урглуургаар тогтоож, мөн тэр газраа хөндлөн углуурга хийж амсуулан, хос жижиг нүхээр сур оруулан тогтоож байсан бололтой нүхэлсэн нь авсны шалыг салахааргүй маш бат бөх болгож өгчээ. Булшнаас гарсан хүний ясыг судлаж 50-60 орчим настай эмэгтэй хүн болохыг тогтоосон юм.

11-р булш (2008 онд малтсан)Газрын гадаргуу дээр таруу байрлах 0.7 м голчтой хэсэг чулуун дараасыг

цэвэрлэж, доош малтахад 35 см гүнд булшны нүх илэрсэн. Малтлагыг цааш үргэлжлүүлэхэд 75 сантиметрийн гүнд 85 см урт, хөл талдаа 40 см, толгой талдаа 30 см өргөн хэмжээтэй зургаан ширхэг хавтгай чулуу хавиргалан босгож, гурван ширхэг хавтгай чулуугаар тагласан жижиг чулуун авс гарсан юм. Авсны хэмжээг харахад бага насны хүүхэд байсан нь тодорхой бөгөөд баруун хойд зүг \340 хэм\ хандуулан оршуулсан бололтой бөгөөд он цагийн уртад хүний яс нь хадгалагдаж үлдээгүй аж (зураг 4).

Авсны тагыг авч, малтлагыг цааш үргэлжлүүлэхэд бог малын цөөн тооны жижиг яснаас өөр зүйл гараагүй болно.

12-р булш (2008 онд малтсан)Энэ булшны дараас нь гадаад зохион байгуулалтын хувьд ямар нэгэн

хэлбэргүй, 1,9 м голчтой таруу цөөн чулуунаас бүрдэж байв. Булшийг 1,4 м орчим гүн малтахад авсны таг болох хавтгай чулуунууд гарч ирсэн юм. Эдгээр хавтгай дараас чулуунуудын байрлалыг харахад анхны байрлалаасаа хөдлөөгүй бололтой байлаа. Чулуунуудын дээрээс бог малын нурууны яс хоёр, шийрний жижиг яс нэг гарав. Дараас чулуунууд доороос авсыг уртааш нь даруулсан урт моднууд харагдаж байлаа. Дараас чулууг авч хэмжилт хийхэд, 2.7 м урт, хөл талдаа 0.72 м, толгой талдаа 0.76 м өргөн чулуун авсанд талийгаачийг оршуулжээ. Чулуун авсны хойд бу‏‏‏юу толгой талаас эвэртэй хонины толгойг булшны чулуун хашлаганд налуулан хойд зүг харуулан, хонины толгойн доор ууцыг хөндлөн тавьсан болов уу гэмээр асуух нуруу нь толгойны зүүн талд хөндлөн байх агаад түүн дээр хатан хүзүү, дөрвөн хавирга, сүүлний үений яснууд, хонины хугархай эрүүний яс зэрэг байв. Ууцан доор дөрвөн шийр тус бүрийн тагалцагны яснуудыг дагалдуулсан бөгөөд харин хонины толгойнд аман хүзүү нь залгаатай хэвээр олдсон юм.

Хөмгийг малтаж дууссаны дараа авсны таг болох хавтгай чулуун дараасуудыг авахад чулуун авсны хөл талд давхар хавтгай чулуун дараас гарснаас бусад хэсэгт булшны дээд, доод чулуун ирмэгүүд дээр уртааш нь дамнуулан тавьсан модон таг илэрсэн. Хөл талын дараас хавтгай чулуун дээр болон модны завсрын шороо, модон дээрээс богийн хоёр ширхэг богино хавирга, тагалцагны жижиг яснууд, хүний хөлийн богино савхан яснууд гарснаас гадна хөл орчмын шороон дотроос ихэд зэвэрч муудсан морины төмөр амгай, бог малын асуух нурууны хамт гарсан юм.

Авсны таг хийсэн таван ширхэг мод дундажаар 10 см орчим өргөнтэй,

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

146

тэрэгний аралны гуя моднууд байв. Модны зарим нь тэгш өнцөгт хэлбэрийн олон эм углуургатай, модны үзүүрт тэрэгний буулга тогтоох нүхтэй, тусгайлан зассан хэлбэртэй байгааг харахад гарцаагүй тэрэгний гуя модыг хугалж талийгаачийн авсыг тагласан ажээ. Мөн түүнчлэн зарим эм углуурганд тэрэгний хөндлөн аралны эр углуурга шаалттай хэвээр хугарч үлдэснээс харахад тэргийг оршуулгын газарт авчран эвдэлж, авсны таг хийсэн байж болох ул мөрийг илтгэж байв.

Ийнхүү авсыг тагалсан моднуудыг цэвэрлэх явцад тэдгээрийн завсраас бог малын туруу, тагалцагны жижиг яснууд гарч байснаас гадна талийгаачийн толгой авсны баруун хойд хэсэгт модон тагны завсраас илэрсэн юм. Түүнчлэн авсны баруун хойд өнцөгөөс дахин нэг эвэртэй хонины толгой, зүүн хойд өнцгөөс төмөр амгайны маш муудсан хугархай хэсгүүд олдож байв. Модон тагийг авч доош цэвэрлэхэд талийгаачийн баруун хөлийн шагай орчимд ямар нэгэн эдлэлийн ёроол бололтой өмхөрч муудсан 9х11см хэмжээтэй зуйван дугуй модны үлдэглэл олдсон нь малтлагын явцад хоромсогны ёроол болохыг олж мэдсэн юм. Зүүн хөлний тавхай орчмоос нумны хос ясан гичир илэрсэн.

Булшийг авсны хүрээнд бүрэн цэвэрлэж дуусахад талийгаачийн бүсэлхийнээс доош яснууд огт хөдлөөгүй анхны байрлалаар харин толгой, цээжний хэсгийн яснуудыг мэрэгч амьтан орж бага зэрэг хөндсөн бололтой байснаас өөр хүний гараар хөндөгдсөн ул мөр ажиглагдаагүй. Талийгаачийн толгойг хойд зүгт 345 хэмд хандуулан, биеийг эгц дээш харуулан тэнэгэр байдалтай, хоёр гарыг биеийг дагуулан тавьж, зүүн гар талд нь нумыг 8 ширхэг сумны хамт сумны төмөр зэвийг нь дээш харуулан хоромсогонд хийж, уртааш нь биеийг дагуулан тавьсан байв.

Хоромсогны ёроолоос бусад хэсгүүд үжирч үгүй болсон бөгөөд нумны зөвхөн ясан гичир, гуравч, сумны төмөр зэвнүүд анхны байдлаараа хадгалагдан үлджээ. Зүүн мөр болон зүүн гарын шууны ясны баруун хажуугаас жад болов уу гэмээр онгиндоо модны үлдэгдэлтэй хоёр төмөр зэвсэг олдсон юм (зураг 5). Нум болон сумнуудыг анхны байрлалаас нь хөдөлгөлгүй хэмжилт хийхэд сумны зэвний үзүүрээс хоромсогны ёроол хүртэл 75 см урт, харин нумны урт 1,5 м урт байлаа.

13-р булш (2008 онд малтсан)13-р булш нь дурсгалт газрын өмнөд хэсэгт байрлах бөгөөд 4.8м голчтой

дугуй хэлбэртэй чулуун дараастай боловч нилээд тармаг, эмх замбараа муутай юм. Малтлагын явцад голын шороон хонхороос хэдэн чулуун дараас гарсны нэг нь авсны таг болон хашлага бололтой нэлээд том хавтгай чулуу байв. Малтлагын явцад талбайн энд тэндээс янз бүрийн хэмжээтэй шатсан модны нүүрс гарсан ч ямар нэг галын ором илэрсэнгүй. Чулуун чигжээс доош үргэлжилсээр малтлагын метр орчим гүн болоход талбайн хойд хэсгээс гонзгой хэлбэртэй хугархай төмөр, ясан савх зэрэг олдвор гарлаа. Авсны чулуун тагны толгой талынх нь байсангүй, цээжин хэсгийн чулуун доороос авсыг хөндлөн тагласан моднууд цухуйж байлаа. Авсны чулуун тагийг авахад

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

147

1.4 м гүнд 1,9 м урт, 55 см өргөн, 44 см өндөр хэмжээтэй чулуун авсанд 35-45 насны эрэгтэй хүнийг толгойг нь бараг чанх хойд зүгт буюу 001 хэмд хандуулан оршуулсан байв.

Талийгаачийг дээш харуулан тэнэгэр байдалтайгаар хэвтүүлж, хоёр гарыг их биеийг нь дагуулан тавьсан бөгөөд баруун талд нумыг нь дагалдуулжээ. Нумны мод үгүй болж, ясан гичир, гуравч анхны байрлалаас хөдлөөгүй бөгөөд зэрэгцүүлэн авсны чулуун хананд тулган төмөр жад дагалдуулжээ. Зүүн гар орчмоос чулуун сувс, зүүн мөр орчмоос сурвалжтай гурван жигүүрт зэвнүүд, төмрийн жижиг хугархай илэрч байсан дунд нэг ширхэг ясан зэв олдсон юм. Талийгаачийн бүсэлхий хавиас бүсний төмөр арал, чимэглэл бололтой их хэмжээний зэвтэй төмөр гарч байсан, харин цээжин хэсгээс лакны маш жижиг хэсгүүд илэрч байлаа (зураг 6).

14-р булш (2008 онд малтсан)Бүлэг булшны зүүн талаасаа дөрөвт буюу 36-р булшны зүүн талд оршино.

3.5 м голчтой цагираг хэлбэртэй булшны дараас чулуу нэлээд тарж эмх замбраагүй болсон хэдий ч үндсэн хэлбэр нь мэдэгдэж байлаа. 1.7 м гүнд талийгаачийг 270 хэмд хандуулан 146 см урт, толгой талдаа 35 см өргөн, хөл талдаа 30 см өргөн чулуун хашлагатай жижиг модон авсанд оршуулжээ. Малтлагаар хүний ихэнх яс гарсанд урьдчилсан судалгаа хийж, 5-6 насны хүүхэд гэж тогтоосон юм. Авсны таг болон зарим моднууд өмхөрсөн хэдий ч авсны ерөнхий бүтэц сайн хадгалагдан үлджээ. Энэхүү авсыг торгоор доторлосон байсан бололтой авсны хана, шаланд торгоны өөдөс их хэмжээтэй тааралдаж байв. Талийгаачийн хүзүүнд бор, цагаан, хөх өнгийн ховилтой, ховилгүй чулуу, шил хэлхэсэн зүүлт байсан нь тасарсан бололтой, булшны нарийн цэвэрлэгээ хийх явцад 0.1-0.2 см голчтой олон тооны сувс илэрсэн юм. Хөмгөнд дагалдуулан тавьсан малын ясыг тонуулчид ихээр бусниулсан ч нэг хонины толгой, шийрний ясны хамт байсан нь тогтоогдсон (зураг 7).

15-р булш (2008 онд малтсан)7.3 м голчтой цагираг хэлбэрийн дараас чулуутай уг булш нь оршуулгын

газрын өмнөд хэсэгт байрлах бөгөөд дараасны төв хэсэгт 4х3.5 метрийн хэмжээтэй хонхортой. Өнгөн хөрснөөс доош цөөн хэдэн чулуун дараасны хүрээнд 3.7х2.7 метрийн хэмжээтэй булшны нүхний төв хэсэгт модны жижиг хэсгүүд, шатсан нүүрс илэрсэн юм. 1.2м гүнд дараас чулуунууд завсараас бог малын 2 шүд, алтан ялтас бүхий төмөр эдлэлийн жижиг жижиг хэсгүүд гарсан. 1.5м гүнд 2.8м урт, хөл талдаа 95см өргөн, толгой талдаа 110см өргөн чулуун хашлага илэрсэний хөл талын дараас хөдлөөгүй, тонуулчид бүсэлхийнээс дээгүүр орж, булшийг сүйтгэсэн бололтой байв. Авсны байрлалаас харахад талийгаачийг 335 хэмд хандуулан тавьжээ. Модон авсыг уртааш нь өргөн банзаар таглаж, түүний дээрээс хөндлөн богино банзаар даруулсаныг тонуулчид орохдоо хугалсан байна. Хөл талд үлдсэн хөндлөн модон дараасыг авахад авсны тагийг зүүн талаас тэгш өнцөгт хэлбэрийн олон эм углуургатай

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

148

урт модоор шахсан нь тэрэгний арал, гуяны мод бололтой юм. Авсны тагны өргөн банзыг цууралтыг хамгаалж, том хэмжээний эрвээхэй углуурга таганд тогтоосон нь доош унасан бөгөөд тагны дотор талд эм углуурга ухсан нь хадгалагдан үлджээ (зураг 8).

Булшийг нилээд сандайчсан болохоор хүний жижиг яснууд, алтадсан төмрийн хугархайнууд, хээтэй лакны жижиг жижиг хэсгүүд, амгай зуузайны хэсгүүд бололтой төмөр эдлэл, нэг ширхэг жижиг шигтгээ чимэг зэрэг олдвор гарсаны анхны байрлалыг тодорхойлох боломжгүй юм. Авсан дотор толгой тал нь хүний шүд, бөс даавуу наалдсан бүсний алт шармал төмөр арал гарсан бөгөөд авсны толгой талд зориудаар үйлдсэн хөмөгнөөс эвэртэй хонины толгой хоёр, эвэргүй хонины толгой хоёр, тус бүр асуух нуруу, шийрний тагалцаг, хүзүүний ястайгаа гарсан юм. Малтлагын явцад тонуулчдын гарт өртөлгүй дараастай хэвээр үлдсэн хэсэгт авсны банзнууд сайн хадгалагдаж үлдсэн төдийгүй гадна талын ханыг хар, цагаан, улаан өнгөөр ханан хээ гаргаж чимэглэсэн нь хадгалагдсан байна. Булшнаас гарсан хүний цөөн хэдэн ясанд тулгуурлан 25-45 насны хүн гэж тогтоосон юм.

16-р булш (2008 онд малтсан)Энэхүү булш нь 15-р булшны баруун өмнө талд байрлалтай, 9,5х9 м

голчтой цагираг хэлбэрийн чулуун дараастай, төв хэсэгтээ хонхорхой. Булшны хойд талд 8 метрийн зайд өргөрөгийн дагуу 18м метр хэмжээтэй долоон хос чулуун тахилын байгууламжийг үйлджээ. Зүүн талын 4 хос чулуун нь хажуу дахь 15-р булшны хойд тал руу сунаж байрласан байна. Хос чулуу хоорондын зай дундажаар 2м боловч баруун талаасаа нэг дэх хоёр хос чулуун байгууламжийн хоорондын зай 3м байв. Эдгээр хос чулууг баруун талаас нь 1-7 хүртэл дугаарлан малтлага хийхэд, 6 дахь хос чулууны орчмоос ямар нэг олдвор илрээгүй бусад хос чулуу хооронд болон чулуун доороос малын шатсан ясны маш жижиг хэсгүүд, нүүрс, үнсний ул мөр илэрсэн болно. Малтлагын гүн 90 см болоход нүхний хойд талаас модны хэсгүүд илэрч эхэлсэн бөгөөд улмаар 4 газарт том модны хугархай гарснаар булш тоногдсон болох нь мэдэгдсэн юм.

2.7м гүнд 2,16м урт, толгой талдаа 55 см өргөн, хөл талдаа 45 см өргөн, 45 см өндөр модон авсанд талийгаачийг бараг чанх хойд зүгт буюу 355 хэмд хандуулан тавьсан байна. Модон авсны эргэн тойрон хавтгай чулуугаар хашлага хийж, шахаж тавьсаныг цэвэрлэх явцад цэцгэн хэлбэртэй авсны төмөр чимэглэлийн зарим нь авсанд хадаастай, зарим нь газраас сул олдсон юм. Авсны дээд талыг цэвэрлэх явцад нумны хос гичир, 7 хэсэг болж хугарсан хос ясан савх зэрэг олдвор анхны байрлалаасаа хөдөлсөн байдалтай илэрсэн. Авсны дотор талын шороог цэвэрлэхэд баруун талаас нумны гуравч, доохон талаас нь ясан гичир гарсан, харин авсны хойд хэсгээс хадгалалт сайтай ясан зуузай, үсний ясан хатгуур, зэвэрч муудсан төмөр амгай, зуузай зэрэг олдворууд илэрч олдсон юм. Талийгаачийг оршуулаад удаагүй байхад тонуулчид цээжин хэсгийн хөндлөн 5 банзыг авч, цогцосыг татаж гаргасан

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

149

бололтой, булшнаас хүний яс илрээгүй. Булшны хөмөгнөөс зассан чулуун хэлтэй хүрэл хонх, эвэртэй хонины толгой дөрөв, эвэргүй хонины толгой нэг, тус бүр асуух нуруу, шийр тагалцагны яс, хүзүүний яс, хавирганы яс зэрэг зүйл гарав (зураг 9).

18-р булш (2008 онд малтсан)Дурсгалт газрын төв хэсэгт 16-р булшны хойно байрлалтай, 3.6м голчтой

таруу дугуй чулуун дараастай. 1,4 м гүнд 157 см урт, 38 см өргөн чулуун авсанд 7-10 насны хүүхдийг толгойг нь баруун хойш хандуулан тэнэгэр байдлаар хэвтүүлэн оршуулжээ. Талийгаачийн толгой, цээжин хэсгийн яс хөдөлж, толгой нь бүсэлхийний дээхэн талаас илэрсэн байна. Булшнаас олон төрлийн чулуу, шавар, шил, яс зэрэг эдээр хийсэн нийт 12 ширхэг сувс, төмөр хутга, зэвэрсэн төмөр эдлэлүүд, торго, даавууны өөдөс зэрэг олдвор олдсон. Авсан дотор баруун хойд өнцгөөс хонины толгой, аман хүзүү, авсны гадна хойд талаас хүзүү, хавирга зэрэг яснууд гарсан байна.(зураг 10)

19-р булш (2010 онд малтсан)19-р булш нь оршуулгын газрын баруун захад оршино. Голдоо нилээд

хонхойсон, 6.3 метрийн голчтой дугуй чулуун дараастай. 1м гүнд жижиг жижиг чулуун чигжээсэн завсараас модон авсны таг мэдэгдэж эхэлсэн юм. Доош хагас метр малтахад 176см урт, хөл талдаа 52см өргөн, толгой талдаа 60см өргөн, 43см өндөр, нарийн банзыг босоо шаамлын аргаар углуургадан хийсэн модон авс илэрсэн. Авсанд талийгаачийн толгойг бага зэрэг зүүн хойш чиглүүлэн тэнэгэр байдалтай тавьж, түүний зүүн хөлний хажууд толгойг нь урд зүг рүү хандуулан тавьсан нялх хүүхдийг хамт оршуулсан байв.

Хүний толгой талд авсны гадна хүрэл толины хоёр ширхэг хагархай, бог малын шаант чөмөг, богтос чөмөг, ваарны амсар, ёроол зэргийг дагалдуулсан байна. Мөн талийгаачийн толгойн зүүн талд тусгайлан зассан модон тавиур дээр гэртэй хүрэл толины хагархай, шаазан сувс зэргийг хүндэтгэлтэйгээр байрлуулжээ. Одоогоор Монгол нутагт малтсан Хүннүгийн булшнаас хоёр өөр төрлийн хүрэл толь дагалдуулсан цорын ганц булш юм. Хүний хүзүүний орчмоос таруу байдалтай 9 ширхэг улбар шар өнгөтэй жижиг шавар сувс, 2 хэсэг болж хуваагдсан тэгш өнцөгт хэлбэрийн сувс, бүсэлхийний хоёр талаас нэжгээд дугуй чулуун эдлэл, баруун ташааны хажуу талаас чий будагны хэсэг, хөл орчмоос торгоны тасархай гарсан нь олон тооны гоёл чимэглэл дагалдуулсан өвөрмөц сонин булшны нэг байсан юм (зураг 11). Энэ булшинд байсан хоёр ясанд хэмжилт хийж, нэгийг нь 18-22 настай эмэгтэй, нөгөө нь 0-2 сартай болохыг тогтоосон. Шомбуузын бэлчир дэх ганцхан хосолмол оршуулга өөрөөр хэлбэл дөнгөж төрсөн нялх хүүхдийг эхийн хамт оршуулсан бололтой юм.

20-р булш (2010 онд малтсан)Дурсгалт газрын төв хэсэгт 19-р булшны зүүн хажууд зэрэгцээ байрлалтай,

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

150

5.2м голчтой цагираг хэлбэрийн чулуун дараастай. Эхний үеийн цэвэрлэгээг хийхэд, булшны урд хэсэгт төвлөрсөн нилээд олон чулуун дараас мэдэгдэж эхэлсэн нь тонуулчид талийгаачийн толгой талаас цооноглон орсон байх гэсэн таамаглалыг төрүүлж байсан юм. Малтлагын явцад гавлын ясыг дээш гаргаж хаясан нь илэрсэн бөгөөд 2.2м гүнд 156см урт, 55см өргөн модон авсанд толгойг хойд зүг чиглүүлэн тэнэгэр байдлаар оршуулсан 18-22 настай эмэгтэй хүний булш байсан юм. Гавлын яснаас бусад яс бараг анхны байрлалаараа байв. Талийгаачийн баруун мөрний дээд талд дунд зэргийн хэмжээтэй зузаан хөө тортог тогтсон вааран тогоо, газарт зориудаар зоосон хос ясан савх зэрэг эд зүйлс тонуулчдын гарт өртөөгүй байсан юм. Талийгаачийн бүсэлхийг бүтэн ороосон өргөн үйсэн бүсний үлдэгдэл хадгалагдаж үлдсэний улаан торго наалдсан үйсэн арал тод мэдэгдэж байв. Авсны шал, ханыг нарийхан бургасаар, тагыг банзаар хийж, гадна талаар нь хавтгай чулуу хавиргалан босгож хашлага үйлдэн, түүнийгээ тэрэгний танзны модоор тагласан байлаа (зураг 12).

26-р булш (2010 онд малтсан)Дургалт газрын баруун хэсэгт байрлах 4.25м голчтой цагираг хэлбэрийн

таруудуу чулуун дараастай. Малтлагын явцад 26см гүнд 4 хэсэг болж хугарсан ясан зэв илрэв. Чулуун дарааснуудыг цэвэрлэн малтлагыг гүн 70см болоход хойноос ургаш чиглэсэн зуйван хэлбэртэй булшны нүх тодорсон юм. 1.2м гүнд хавтгай чулууг хавиргалан босгож, гурван том хавтгай чулуугаар тагласан 160см урт, 44см өргөн, 35см өндөр чулуун авсанд 11-12 настай хүүхдийг толгойг нь хойд зүг хандуулан оршуулсан байсныг тонуулчид сүйтгэж, хөлийн шилбэний яснаас бусад ясыг эмх замбараагүй болгосон байна. Булшнаас маш сайн хадгалагдсан нумны ясан гуравч, гичир илэрсэн нь хэмжээний хувьд харьцангуй богино хүүхдийн нум бололтой юм. Үүнээс гадна 2 ширхэг жижиг чулуун сувс, хутганы иш гэмээр модон эдлэл, зориулалт тодорхойгүй төмрийн хугархайнууд зэрэг цөөн тооны олдвор олдов (зураг 13).

29-р булш (2010 онд малтсан)29-р булш нь оршуулгын газрын зүүн хойд хэсэгт байрлалтай, 2.5м голчтой

зуйван дугуй чулуун дараастай. 1.3м гүнд хавтгай чулууг хавиргалан босгосон 1,1м урт, толгой талдаа 48см өргөн, хөл талдаа 22см өргөн чулуун авсанд 4-6 настай хүүхдийг чанх хойд зүгт хандуулан, дээш харуулан тэнэгэр байдалтай оршуулсан байна. Авсыг дунд зэргийн чулуугаар сайтар чигжиж өгчээ. Булш огт гар хүрээгүй учир анхны зохион байгуулалт, дагалдуулсан эд өлөг зэрэг нь байрлалаараа хадгалагдсан байна. Хүүхдэд торгон дээлэн дээр гөрөөсний арьсан хантааз, эсгий цээжимч, торгон өмд зэргийг өмсүүлэн оршуулсаны ихэнх нь үжирч үгүй болжээ. Хувцаснаас хамгийн хадгалалт сайтай нь төмөр аралтай суран бүс байлаа. Хүүхдэд ганц ширхэг дугуй чулуун сувс зүйлгэн, чулуун авсны гадна толгой талд амсарыг нь зориудаар сэтэлсэн хөө тортогтой жижиг вааран тогоонд тахилын идээ дагалдуулжээ. (зураг 14).

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

151

36-р булш (2008 онд малтсан)Уг булш нь 2м голчтой дугуй хэлбэрийн чулуун дараастай, голдоо хонхоргүй,

газрын гадарга дээр булшны нүх тодорхой мэдэгдэхгүй байсан юм. Өнгөн хөрсийг цэвэрлэж дэвсгэр зураг үйлдэн, малтлагын гүн 80см хүрэхэд жигд чулуун дараасууд үргэлжилсээр, 1.3м гүнд 1м урт, 0.5м өргөн хавтгай чулуун авс илэрсэн. Авсны гадна толгой талд хонины толгой, хавирга, асуух нуруу, шийр, хүзүүний яс зэргийг дагалдуулсан байна. Чулуун авсны тагийг авч цэвэрлэгээ хийхэд ширэнд хулдаж ороон, нүүрийг нь торгоор бүтээсэн 0.5-1 насны хүүхдийн булш илрэв. Хүүхдийг дээш харуулан, толгойг нь чанх хойд зүгт 355 хэмд хандуулан,тэнэгэр байдлаар хэвтүүлсэн байна. Булшийг тусгай арга (block lift) ашиглан лабораторийн гэрт авч ирэн, нүүрийг бүтээсэн торго болон ширийг салган авч цэвэрлэхэд хүзүүнд нь нэг ширхэг хув зүүлтнээс өөр ямар нэг олдвор байсангүй. (зураг 15)

Авсны бүтэц:2008, 2010 онуудад Шомбуузын бэлчирт хийсэн малтлага судалгааны үр

дүнд бид Хүннү булшны модон авсны хийц, бүтцийг нэлээд сайтар тодруулж чадсан билээ. Учир нь Алтайн нурууны өндөрлөг, хуурай, сэрүүн цаг уурын нөхцөлд модон авснууд төв болон баруун Монголын булшнаас илүү сайн хадгалагдаж үлдсэн байв.

Нийт 15 булш малтснаас 7 булш нь модон австай, 8 булш чулуун австай байсан юм. Чулуун авсыг нимгэн хавтгай чулууг хавиргалан босгож, гадна талаар нь жижиг чулуугаар манаж, хавтгай том чулуудаар таглан, цөөн тохиолдолд тэрэгний модоор хөндлөн болон уртааш таглан дээрээс нь давхар хавтгай чулуугаар даруулдаг байжээ.

Малтлагаар гарсан модон авсыг хийц, бүтцээр нь 1. Банзан 2. Босоо сургааган шаамал З. Хөшмөл хэмээн үндсэн гурван хэсэгт хувааж болно.

1. Банзан авс. Банзан авсны ханыг ихэнхдээ нэг өргөн банзаар хийж, богино талын хананаас нэг юм уу хоёр эр углуурга гаргаж, урт талын хананд гаргасан ховил болон эм углуурганд углуургадаж тогтоосон байна. Цөөн тохиолдолд эр углуурганы үзүүрт “Х” хэлбэрийн ховил гаргаж, түүндээ модон шаантаг шааж, углуургыг тэлж тогтоожээ. Авсны шал, тагийг нэг өргөн эсвэл хоёр болон түүнээс олон тооны банзыг зүйж хийсэн байна. Банзнуудыг зүйхдээ хэд хэдэн арга хэрэглэжээ. Юуны түрүүнд банзнуудын залгах хэсэгт харалдаа 2-3 эм углуурга гарган модон шаантагаар шаантаглаж, шаантагны хоёр талыг модон хадаасаар нэвт хадаж, мөн адил тооны эрвээхэй углуурга давхар хийж банзнуудыг салахааргүй бат бөх холбосон байна (зураг 16).

Зарим авсыг өнгийн будаг, төмөр цэцгэн чимэглэл зэргээр чимэглэсэн нь хадгалагдаж үлдсэн байна. Тухайлбал: 14-р булшны авсны ханыг 4 ширхэг нарийн банз зүйж, торгоор доторлож, хананы гадна талд хар улаан өнгийн будгаар хээ тавьсаны ул мөр үлдсэн байв. 15-р булшны авсны хананы гадна талыг хар, улаан, цагаан өнгийн будгаар ханан хээ гарган чимэглэжээ (зураг 16). 8-р булшны авсны хананы гадна тал, 7-р булшны авсны шалны зарим

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

152

газар чий будаг хадгалагдаж үлдсэнээс харахад авсыг чий будагтай байсан бололтой юм. Мөн 8, 16-р булшны авсыг гурав, дөрвөн цэцгэн дэлбээтэй төмөр чимэглэлүүдээр чимэглэсэн байв. Авсны хананыг тойруулан мод босгож чулуугаар манаж, бэхэлж тавьсан тохиолдол хэд хэд тохиолдов. 7, 8-р булшны авсны доогуур хоёр болон гурван дэр мод шургуулжээ.

2. Босоо сургааган шаамал. 19-р булшны авсыг нарийхан банзыг босгон шаамлын аргаар хийсэн, өөрөөр хэлбэл авсны ханыг уртын хэмжээтэй хоёр бүдүүн модонд тууш ховил гарган булангийн босоо яс модтой углуургадан бэхлээд, эр ховилд хананы өндөртэй тэнцүү богино нарийн моднуудыг босоогоор нь ховилд шааж тогтоосон. Дээрхтэй ижил хийцтэй авс өмнө нь Тэвш уулын 16-р булшнаас гарсан байдаг [Цэвээндорж,1987:61-62]. Харин 20-р булшны авсны хана, шалыг нилээд өвөрмөц аргаар хийжээ. Авс маш муу хадгалагдсан хэдий ч малтлагын явцад илэрсэн ул мөрөөс ажиглахад, авсыг үйлдэхдээ нарийн модоор хүрээ зангидаж, хүрээнийхээ дөрвөлжин нүдэн дотор ховил гарган, тэрхүү ховилдоо олон тооны нарийн бургасыг ташуу байдлаар хооронд нь сөөлжүүлэн хийжээ. Энэхүү авсыг хийсэн арга нь Буриадын хөшмөл хашааны аргатай тун төстэй юм.

Шомбуузын бэлчирийн Хүннүгийн оршуулгын газарт ажиглагдсан нэг сонирхолтой зүйл нь олон тооны булшинд, тухайлбал 7, 12, 13, 15, 16, 20 зэрэг зургаан булшны авсыг тэрэгний гуя, арал зэрэг модоор даруулж, таглаж тавьсан байна. Анх 1972,1977 онуудад Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Тэвш ууланд малтан судалсан Хүннүгийн жирийн иргэдийн хэд хэдэн булшны авсыг тэрэгний арал, гуяны модоор даруулсан байсныг илрүүлэн олсон байдаг. [Цэвээндорж, 1987:58-81]. Д.Цэвээндорж Тэвш уулын тэрэгний моднуудыг судлаад, Хүннүчүүдийн энэ зан үйл нь хожим XX зууны эхэн үеийн Халхуудын оршуулгын зан үйлд хүнээ хөдөөлүүлсэн тэрэгнийхээ дугуйг дээш харуулан арлаар нь хөмөрч тавьдаг зан үйл хоёрын хооронд уламжлал байж болох юм [Цэвээндорж,1987:75] хэмээн үзжээ. Бидний малтсан булшнаас илэрсэн тэрэгний арал, гуя моднуудыг авсны хэмжээнд тааруулан зориуд хугалж хийсэн нь ямар тэрэгний мод болохыг хэлэхэд бэрх юм. Эдгээр булшнаас тэрэгний дугуй, тэнхлэг буюу голны мод гэх зүйл илрээгүй.

Хүннүгийн язгууртны булшнаас хятад гаралтай сүйх тэрэг гардаг боловч энэ зан үйл чухам хаанаас гаралтай болохыг төдийлэн нарийвчлан судлаагүй байна. Тэвш уул, Шомбуузын бэлчирийн булшнаас гарч буй эдгээр тэрэгний моднууд нь булшинд тэрэг дагалдуулах зан үйл Хүннүгээс гаралтай байж болохыг харуулж байна.

Оршуулгын зан үйл:Бидний малтсан 15 булшны оршуулгын зан үйлийг ерөнхийд нь Монгол

болон Буриадын нутагт малтан судалсан Хүннүгийн жирийн иргэдийн булштай адилхан хэмээн хэлж болно. Тухайлбал зүг эрхэмлэх ёс, тахилга, хойлгын ёс зэрэг нь ижил байгаа юм. Хүний толгойг хойд, баруун хойд, зүүн хойд зүг рүү хандуулан, дээш харуулан тэнэгэр байдалтай оршуулсан байна. Хойлгын сав

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

153

суулга, идээг ихэвчлэн талийгаачийн толгой талд юм уу, авсны гадна тусгай хөмөг гарган дагалдуулжээ. Гэсэн хэдий ч энд малтсан булшнуудад хэд хэдэн сонирхолтой зан үйл буйг зориуд цохон тэмдэглэх хэрэгтэй. Хойлгын малын дотор бод малын яс ер байсангүй. 20-р булшинд маш олон тооны мал дагалдуулсан байна.\18 бог мал\

Шомбуузын бэлчирийн оршуулгын газраас өвөрмөц зан үйл бүхий нэгэн оршуулга илэрсэн нь 19-р булш бөгөөд булшинд 20 орчим настай эмэгтэйг дөнгөж төрсөн хүүхдийн хамт оршуулахдаа ээжийнх нь толгойг зүүн хойд зүг рүү хандуулан тэнэгэр байдлаар тавьж, харин хүүхдийг зүүн хөлний шилбэний зэрэгцээ толгойг урд зүгт хандуулан тавьсан байв. Урьд өмнө малтан судалсан Хүннүгийн жирийн иргэдийн булшны малтлага судалгаанаас харахад нэг булшинд хосоор оршуулах зан үйл Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Наймаа толгой, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Бурхан толгой [Төрбат,2004:113-133] зэрэг дурсгалт газруудад тохиолдож байжээ. Бидний өгүүлэн буй 19-р булшны зан үйлтэй адил эмэгтэй хүнийг нялх хүүхдийн хамт оршуулсан зан үйл Бурхан толгойн 49, 54, 59, 69, 85-р булшнуудаас илэрсэн байна [Төрбат 2004:113-133].

19-р булшинд хоёр өөр төрлийн толины 3 хагархай дагалдуулсан Хүннү булшинд тохиолдож буй хоёр дахь тохиолдол юм. Өвөр Байгаль дахь Ильмын аманд малтсан Хүннү булшнаас хоёр өөр толь нэг булшнаас гарсан талаар мэдээлсэнийг дам ижлэв. [Коновалов 1976.: 203].

Шомбуузын бэлчирийн 29, 36-р булшны чулуун авсанд оршуулсан хүүхдийн нүүрийг торгоор бүтээсэн байна. 36-р булшинд оршуулсан бага насны хүүхдийг арьсаар битүү хулдаж ороосон, 29-р булшны дунд насны хүүхдийг хувцастай нь оршуулжээ. Энэ зан үйл нь хожмын халхууд болон Баруун Монголчуудын хүүхэд оршуулах зан үйлтэй адил төстэй байдал ажиглагдаж байгаа юм. Тухайлбал Захчингууд: ...хүүхдээ алдахад гол төлөв арьсан туламанд идээ ундааны зүйлтэй нь хийж гээдэг байжээ [Угсаатны зүйн II боть, 1996:374]. Халхууд өөд болсон хүүхдийг элдэв амттаны хамт цагаан өнгийн бөс даавуун уут болон арьс ширэн уут, туламанд хийж гээдэг [Угсаатны зүйн I боть, 1996:408] ёстой байжээ. Гагцхүү хожуу хүнийг ил тавих болсноос хойш хүүхдийг ил гээдэг болсон төдийгүй арьс ширэн тулам нь бөс даавуугаар солигдсоноос биш эрт үед эсгий, арьс зэрэгт хулдаж оршуулдаг байсныг бидний малтан судалсан булшны хэрэглэгдэхүүн харуулж байна.

Дурсгалт газарт буй 35 булшнаас таван булш нь (3, 5,15 ба 16, 21, 24) хойд талдаа тахилгын хос чулуун байгууламжтай. Хос чулуун байгууламжийн малтлагаар гарсан шатсан яс, модны нүүрс, үнс зэрэг нь 2007 онд Тахилтын хотгорт малтан судалсан тахилгын хос чулуун байгууламжийн олдвортой адил байсан юм. Энэ хос чулуун байгууламжийн тухай 2009 онд тусгай өгүүлэл бичиж хэвлүүлсэн билээ [Баярсайхан, Браян Миллер, 2009:].

Олдвор хэрэглэгдэхүүн: Малтлагаас гарсан олдворуудын байрлалын тухай булшны тодорхойлолтууд дээр тодорхой дурьдсан учир энд булшнаас

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

154

гарсан олдворын төрөл анги, тоо болон зарим нэг сонирхолтой эд зүйлсийн тухай өгүүлсэн болно.

Зэр зэвсгийн зүйлс: Нийт малтан судалсан булшны таваас нь буюу 2, 12, 13, 16, 26-р булшнаас нумны модны жижиг хэсгүүд, гичир, бариулын гуравч, сумны мөсний хугархай, төмөр болон зэв гарсан юм (зураг 18). Эдгээр булшнууд нь бүгд насанд хүрсэн эрэгтэй хүн юмуу, эрэгтэй хүүхдийн булш байв. Ильмын ам, Дэрэстэй, Черемухын ам зэрэг оршуулгын газарт эрэгтэй хүний булшинд л зэр зэвсэг дагалдуулсан байснаараа эмэгтэй хүний булшнаас ялгарч байв. [Коновалов 1976.:168]. Ихэнх булшнаас 2 хос гичир, бариулын гурван хэсэг гуравч буюу нийт 7 ширхэг ясан наалт гарсан юм. Ильмын аманд малтсан булшнаас гарсан нум нь 2 хос гичир, 3 ширхэг гуравчтай байсан хэмээн Г.П.Сосновский зөв тодорхойлсон байдаг.[Сосновский:1946.:62] Зарим тохиолдолд гичир болон гуравчийг хоёр ясыг залгаж хийсний жижиг хугархайнууд нь үрэгдэж алга болсон байлаа. 2008 оны малтлагаар гарсан нум болон харвуулын сумны хэрэглэгдэхүүнээр Австрийн Венийн их сургуулийн аспирант Михела Рейзингир өгүүлэл бичиж нийтлүүлсэн [Michaela, 2010:42-62]. 2010 оны малтлагаар 26-р булшнаас гарсан нумны ясан гичир гуравч нь элэгдээгүй төдийгүй хэмжээний хувь харьцангуй богино, жижиг байгаа нь тухайн хүүхдэд зориулж хийсэн нь хэрэглэж амжаагүй юм уу эсвэл оршуулганд зориулж шинээр хийсэн байж болох талтай юм. 12,13-р булшнаас төмөр жадны гилбэр, 7,13,18,26-р булшнаас хутганы хугархай бололтой төмөр эдлэл болон хутганы модон иш зэрэг зэр зэвсгийн зүйлс олдсон байна.

Морины тоног хэрэгслэл: Шомбуузын бэлчирт малтсан булшнаас морины тоног хэрэгсэл төдийлөн олон гараагүй ч цөөн тооны хазаарын амгай, зуузай гарсан болно. 2, 12, 13, 15, 16-р булшнаас төмөр амгай зуузайн хэсгүүд гарсан бөгөөд зөвхөн 16-р булшнаас нэг ширхэг ясан зуузай олдсон юм (зураг 19).

Аж ахуй, шүтлэг, зан үйлийн холбогдолтой эд зүйл: Ясан эдлэл: Малтлагаас ясаар хийсэн эд өлгийн зүйл цөөнгүй тоотой

гарсан юм. 2, 7, 8, 20, 16-р булшнаас хос ясан савх, 8,13,16,20-р булшнаас үсний ясан хатгуур илэрсэн. 2-р булшнаас дотроо зүү бололтой нарийн зэвэрсэн төмрийн үлдэгдэлтэй бог малын ясаар хийсэн эдлэл олдсоныг бид зүүний сав болов уу хэмээн таамаглаж байгаа юм (зураг 20).

Төмөр эдлэл: Малтлан судалсан булшнуудаас олон тооны төмөр эдлэл гарсан юм. 2,12,13-р булшнаас төмөр бүсний арал, 29-р булшнаас төмөр аралтай суран бүс, 15-р булшнаас нэг талдаа алтан ялтас бүхий төмөр бүсний арал зэрэг олдсон. Бүсний аралтай адил төмөр эдлэлийн зэвэнд идэгдсэн хугархайнууд булшнуудаас олноор гарсан нь үүрэг зориулалтыг нарийн тогтоох боломжгүй юм. 2-р булшнаас нар, сарны хэрбэртэй төмөр

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

155

чимэглэл гарсан нь чулуун австай булшнаас ийм төрлийн чимэглэл гарч буй анхны тохиолдол юм(зураг 21).

Хүрэл эдлэл: 7-р булшнаас амсарыг нь арьсаар бүтээсэн хүрэл тогоо гарсныг цэвэрлэхэд дотроос нь бог малын долоон үе сээрний яс, дээд талд нь тавьсан үйсэн саван дотроос гурван үе сээрний яс гарсан ба авсны зүүн талаас бог малын толгой, нуруу, хавирга, мөч, сүүл зэрэг яснууд гарсан нь булшинд бог малыг бүтэнээр нь дагалдуулсаныг харуулж байна. Ийм хэлбэрийн зан үйл урьд өмнө хийсэн малтлага судалгаанд тэмдэглэгдэж үлдээгүй байдаг нь Хүннү булш дийлэнхдээ тоногдсон байдаг болон судлаачид анзааралгүй өнгөрсөн байж болох талтай. Нөгөө талаар манайд малтлага хийж байгаа ихэнх судалгааны ангид мал, амьтаны ясны судалгааг гадны судлаачид хийж байгаа ч хэлэхгүй өнгөрч болохгүй мэт. 16-р булшнаас зориудаар дугуйруулж зассан чулуун хэлтэй хүрэл хонх илэрсэн бөгөөд урьд өмнө байгалийн чулууг шууд нүхэлсэн хэлтэй хүрэл хонх илэрч байсан юм.

Цас толь: 19-р булшнаас TLV хэлбэрийн болон товруутай толины хагархай, 8-р булшнаас мөн товруутай толины хагархай гарсан тус тус гарсан юм. (зураг 22)

Алтан эдлэл: 7-р булшнаас нимгэн алтан ялтсаар хийсэн нар, хавирган саран чимэглэл, 2-р булшнаас 1 ширхэг алтан ялтсан чимэглэл тус тус гарсан (зураг 23). 2-р булшнаас гарсан алтан чимэглэл нь талийгаачийн ар дагзан дороос олдсон бөгөөд үүний нэгэн адил Тэвш уулын 1-р булшнаас талийгаачийн толгой дороос дугуй алтан чимэглэл тавьсан байжээ [Цэвээндорж,1987:63].Эдгээр баримтаас харахад энэ эдлэлүүд үсний даруулганы чимэг юм уу эсвэл Хүннү нарын оршуулгын зан үйлийн сонирхолтой нэгэн илэрхийлэл байж болох юм.

Үйсэн эдлэл: 7,8-р булшнаас үйсэн савны хэсгүүд илэрч олдсон. 7-р булшинд дагалдуулсан үйсэн сав нь дотроо тахилын идээтэйгээ байсан нь Хүннүгийн оршуулгын зан үйл болон хоолны соёлыг харуулах нэг шинэ хэрэглэгдэхүүн юм. 20-р булшны малтлагаар үйсэн бүсний арал болон бусад хэсгүүд гарсан (зураг 24). Бүсийг талийгаачид бүслүүлэн оршуулсан байсан нь Хүннү булшнаас ийм төрлийн бүс гарч байгаа анхны тохиолдол гэж хэлж болох юм.

Ваар сав: 7,19-р булшнаас гарсан ваарны хүзүү, ёроолын том хагархай хэсгүүд нь эвлэж болохуйц жижиг хэсгүүдийн хамт олдсон юм. 8, 29-р булшнаас бүтэн вааран тогоо оршуулгад дагалдуулсан анхны байрлалаасаа гарсан билээ (зураг 25).

Модон эдлэл: Малтан судалсан цөөнгүй булшнаас нумны модны жижиг үлдэгдлүүд, төмөр зэвний мөсний мод илэрсэн нь хадгалалт муутай байв. Харин 7-р булшнаас зөөлөн модоор хийсэн халбага, 8-р булшнаас чий

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

156

будагтай халбага болов уу гэмээр модон эдлэл, 12-р булшнаас хоромсогны модон ёроол зэрэг олдворууд илэрсэн нь судлаачдын гэрэл зургийн хальсан дээр л үлдсэн юм.

Хувцас, гоёл чимэглэлийн зүйлс:Шомбуузын бэлчирт хийсэн малтлагаар илрүүлсэн сонирхолтой

хэрэглэгдэхүүний нэг бол 29-р булшнаас гарсан эсгий цээжимч, гөрөөсний арьсан хантааз, торгон дээл, өмд юм. Энэхүү булшнаас гарсан хувцасны хэрэглэгдэхүүн он цагийн уртад үжирч муудсан боловч дээр дурдсан хувцас болох нь мэдэгдэх авч хийц, загварыг нарийвчлан тодорхойлох боломжгүй байна. Яаралтай сэргээн засварлах шаардлагатай Хүннүгийн хувцасны соёлд чухал хэрэглэгдэхүүн болох олдвор юм.

Малтлагаар олон тоогоор олдсон олдворын нэг бол янз бүрийн хэлбэр, хэмжээ, хийцтэй төрөл бүрийн эдээр хийсэн сувснууд юм. Нийт малтсан булшны дийлэнх буюу арван нэгэн \2,7,8,12,13,14,18,19,26,29,36-р\ булшнаас 100 орчим сувс олдсон юм. Сувснуудын хувьд хийсэн эд нь харилцан адилгүй юм. Тухайлбал: шил, чулуу, шавар, шаазан зэрэг байна. Өнгөний хувьд шар, шаргал, улбар шар, хар хөх, цагаан, бор болон алтны уусмалд дүрсэн зэрэг олон янз байна. Малтлагаар эд хэдэн хэлбэрийн сувс илэрсэн юм(зураг 26). Эдгээр сувс, зүүлтнүүдийн дотроос 19-р булшнаас гарсан эр хүний бэлэг эрхтнийг дүрсэлсэн цайвар ногоон өнгийн шаазан зүүлт нь Хүннү булшинд ховорхон тохиолддог сувс юм (зураг 27). Ийм хэрбэлийн шаазан зүүлт нь Египетэд НТӨ 30-НТ 395 оны үед хийгдэж байснаас1 гадна Ромд НТ-ийн I-II зуунд хүрлээр хийдэг байжээ2. Мөн Уулын Алтайн Курайкад малтсан Хүннү, Сарматын үеийн хэмээн нэрлэсэн 40 гаруй насны эмэгтэйн булшнаас дээрх зүүлттэй ижил хос шаазан зүүлт гарсан байдаг. Судлаачид нь НТӨ I зуунаас НТ –ийн II зууны үед холбогдуулан үзжээ [Bogdanov and Sljusarenko,2007:77-80].

Судалгааны урьдчилсан үр дүн:Ийнхүү Алтайн уулсын савд хийсэн бидний хоёр жилийн судалгааны

ажил Хүннүгийн зах хязгаар нутгийн нийгэм, эдийн засаг, соёл, түүхийн талаарх мэдээллийн тодруулах баримт хэрэглэгдэхүүнийг баяжуулсан гэдэг нь эргэлзээгүй. Шомбуузын бэлчирийн дурсгалт газар нь түүхэн тодорхой хугацаанд Алтайн нуруунд оршин байсан хэсэг бүлэг Хүннү нарын үлдээсэн дурсгал гэдэг нь тодорхой бөгөөд оршуулгын зан үйл, зүгийн бэлгэдэл зэрэг олон зүйлээрээ Хүннүгийн төв нутгаас ялгарах зүйл огтхон ч үгүй юм.

Мөн булшнаас гарсан хүмүүсийн нас нь гэр бүл, овогийн байж болохуйц дүр зургийг харуулж байгаа нь бас нэг сонирхолтой асуудал юм. Цаашид нарийвчилсан ДНК-ийн шинжилгээ хийвэл энэ асуултанд хариулах боломжтой болно. Хүннүгийн оршуулга бүхий газраас тухайлбал Бурхан толгойн дурсгалт

1 http://www.ancientbeadsworld.com/abm.faience08.htm2 http://www.maltergalleries.com/archives/auction07/aug12_2007/Aug12_07_2.html

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

157

газарт хийсэн судалгаагаар бүлэг оршуулгын дунд нэг гэр бүлийн хүмүүс байсныг тогтоосон байдаг [Keyser et al 2003:272-281]. Үүнээс гадна малтан судалсан 15 булшны 8 нь хүүхдийн булш байгаа нь энд ямар нэг байдлаар ахар богино цаг хугацаанд үхэх шалтгаан байсан болов уу гэх таамаглалыг төрүүлж байна. Хэдийгээр антропологичийн хийсэн судалгаагаар хүч хэрэглэсэн гэх ямар нэг ул мөр илрээгүй боловч түүхэн өөр шалтгаан байсныг үгүйсгэх аргагүй юм.

Дурсгалт газрын он цагийн тухайд бид гурван булшны буюу 15,16,18 булшны олдвороос дээж авч ХБНГУ-д он цаг тогтоох шижилгээ хийлгэхэд 16-р булш НТӨ 51-НТ18 он, 18-р булш НТӨ 50-НТ 3 он, 15-р булш НТ-ийн 133-213 он гэсэн хариу гарсан билээ[Brosseder et al, 2011]. С14 шинжилгээний он цаг, он цаг тодорхойлохуйц олдвор хэрэглэгдэхүүнээс, тухайлбал хүрэл толь зэргээс дүгнэхэд Шомбуузын бэлчирийн дурсгалт газар нь НТӨ I зууны төгсгөлөөс НТ-ийн III зуун хүртэлх хугацаанд холбогдох нь тодорхой байна. Цаашид малтлагаар гарсан олдворуудыг нарийвчлан судлах ажил биднийг хүлээж байна.

SUMMARY

The cemetery of Shombuuziin Belchir provides rare introspections into the nature of hinterland areas of the Xiongnu Empire, and the well-preserved and often unlooted graves at the site offer new information about Xiongnu burial customs and society. The sample of excavated graves of this cemetery the burial grounds represents an entire local community, having individuals of all ages and sexes interred within. Furthermore, the adherence to Xiongnu mortuary customs seen in central Mongolia and the array of foreign prestige goods found within these burials together demonstrate that even such small communities in the periphery of the Xiongnu were intergrated into the social practices and political economy of the steppe empire.

Ашигласан бүтээл

Баярсайхан Ж. Браян Миллер.(2008) Хүннү язгууртны булшны тахилгын байгууламж болон бүтцийн зарим асуудал,// Нүүдэлчдйин өв судлал.Tomud VIII. УБ., 2008

БНМАУ-ын Угсаатны зүй I боть. УБ.,1996.БНМАУ-ын Угсаатны зүй II боть. УБ.,1996.Төрбат Ц.(2004) Хүннүгийн жирийн иргэдийн булш. УБ., 2004Цэвээндорж Д.(1987).Хүннүгийн археологи.// Монголын археологи. SA, Tomus XII,УБ.,1987Bodanov E.S and Sljusarenko I.Y (2007). Egyptian faience from Gorny Altai // Archaeology,

Ethnology& Anthropology of Euroasia. 4(32) 2007. Brosseder U, Bayarsaikhan J, Miller B.K, Odbaatar Ts (2011) Seven Radiocarbon dates for

Xiongnu Burials in Western and Central Mongolia. Энэ дугаарт хэвлэгдэж буй.Bryan K Miller, J. Bayaarsaikhan, P.B. Konovalov, Ts. Egiimaa, J. Logan, M. Machicek (2009).

Xiongnu Constituents of the High Mountains – Results of the Mongol-American Khovd Archaeology Project, 2008. The Silk Road 7.1, p.8-20.

Bryan K Miller, J. Bayarsaikhan, Ts. Egiimaa, P.B. Konovalov, J. Logan (2009). Elite Xiongnu

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

158

Burials at the Periphery: Tomb Complexes at Tahiltin-hotgor, Mongolian Altai. In: J. Bemmann, H. Parzinger, E. Pohl, D. Tseveendorj (eds.), Current Archaeological Research in Mongolia: Papers from the First International Conference on “Archaeological Research in Mongolia”, Bonn Contributions to Asian Archaeology, vol.4. (Bonn 2009), p.301-314.

Brayn K Miller (2011). Permutations of Peripheries in the Xiongnu Empire. In: U. Brosseder and B.K. Miller (eds.), Xiongnu Archaeology – Multidisciplinary Perspectives of the First Steppe Empire of Central Asia, Bonn Contributions to Asian Archaeology, vol.5 (Bonn 2011).

Michaela R. Reisinger (2010). New evidence about composite bows and their arrows in Inner Asia. //The Silk road. Volume 10.2010

Keyser-Tracqni C, E. Crubezy, B.Ludes (2003).Nuclearand Mitochondrial DNA analysis of a 2000 year-old necropolism in the Egyin Gol valley of Mongolia. American Journal of Human Genetics 73.2, pp 272-281

П.Б.Коновалов Хунну в Забайкалье Улан-Удэ.1976. Г.П.Сосновский Раскопки Ильмовой пади. Советская археология.ҮШ.1946.

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

159

Хавсралт зураг.

Зураг А. Судалгаа хийсэн бүс нутаг

Зураг Б. Шомбуузын бэлчир дэх Хүннү булшны дэвсгэр зураг

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

160

Зураг 1. 2-р булш1.Төмөр аралны хэсэг 2. Хавирган сарны төмөр дүрс 3.Нарны төмөр дүрс

4. Ясан савх 5.Нумны гичир, гуравчны хэсгүүд 6. Сумны мөсний хэсэг 7. Алтан ялтсан чимэглэл 8. Ясан эдлэл

Зураг 2. 7-р булш1.Тэрэгний аралны мод 2. Хүний яс 3. Шавар ваар 4. Нарны хэлбэртэй алтан ялтсан

чимэглэл 5. Хавирган сарны хэлбэртэй алтан ялтсан чимэглэл 6. Хонины яс 7 Ясан савх 8. Үйсэн сав 9. Модон халбага 10. Хүрэл тогоо 11. Хүний гавлын яс 12. Хонины

эрүүний яс 13. Модон эдлэл.

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

161

Зураг 3. 8-р булш1. Хүний чөмөгний яс 2. Хонины яснууд 3.Ясан савх 4.Торгоны тасархай 5.Алт шармал

сувснууд 6. Хүрэл толины хагархай 7. Вааран тогоо 8. Үйсэн савны ёроол

Зураг 4. 11-р булш Зураг 5. 12-р булш1. Нумны мод 2. Төмөр жадны үзүүр 3. Төмөр

зэвнүүд 4. Нумны ясан гуравч, гичир 5.Хоромсогны модон ёроол 6.Хонины яс

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

162

Зураг 6. 13-р булш1. Төмөр жад 2. 7 ширхэг Төмөр зэв 3. Ясан зэв 4. Нумны ясан гичир, гуравч

5. Бүсний төмөр арлын хэсэг

Зураг 7. 14-р булш1. Хүний яс 2. Хонины яснууд 3.Сувснууд

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

163

Зураг 8. 15-р булш1. Хоёр төмөр амгайны хэсгүүд 2. Хонины яснууд

Зураг 9. 16-р булш1. Үсний ясан хатгуур 2. Авсны төмөр чимэглэлийн хэсэг 3. Ясан зуузай 4.Нумны ясан гуравч,

гичир 5.Хүрэл хонх; 6. Хонины яснууд

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

164

Зураг 10. 18-р булш.1. Сувснууд 2. Төмөр эдлэлийн хэсгүүд 3.Хонины яснууд

Зураг 11. 19-р булшА. Эмэгтэй хүний яс В. Нялх хүүхдийн яс С. Хонины яс

1. Шавар ваарны хагархай 2. Хүрэл толины хагархайнууд 3. Шавар сувс 4. Шаазан сувс 5 Хос дугуй чулуун бэл 6. Лакны хэсгүүд 7. Торгоны тасархай

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

165

Зураг 12. 20-р булш1. Шавар ваар 2. Үсний ясан хатгуур 3. Үйсэн бүсний хэсгүүд

Зураг 13. 26-р булш1. Хонины яснууд 2.Нумны гичир, гуравчууд

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

166

Зураг 14. 29-р булш1. Шавар ваар 2. Эсгий 3. Торго

Зураг 15. 36-р булшХонины яс 2. Торго 3. Арьс

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

167

Зураг 16.1) 7-р булшны авсны бүтэц 2) 8-р булшны авсны бүтэц

Зураг 17. 15–р булшны будгаар чимэглэсэн авс

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

168

Зураг 18. a) Нумны ясан гичир гуравч b)Төмөр зэв

Зураг 19. a) 15-р булшнаас гарсан төмөр амгай, зуузай, хазаарын хэсгүүдb&c) 16-р булшнаас гарсан ясан зуузай, төмөр амгай, хазаарын хэсгүүд

Зураг 20. a) 16-р булшнаас гарсан хос ясан савх; b) 16-р булшнаас гарсан үсний ясан хатгуур; c) 13-р булшнаас гарсан үсний ясан хатгуур; d) 8-р булшнаас гарсан үсний ясан хатгуур; e) 2-р булшнаас гарсан зүүний ясан гэр, дотроос нь гарсан төмөр эдлэлийн хэсэг

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)

169

Зураг 21. a) 15-р булшнаас гарсан алтан ялтсаар чимэглэсэн төмөр бүсний арал b) Төмөр нар, сар c) Дөрвөн дэлбээт төмөр цэцгэн чимэглэл

Зураг 22. a) Хүрэл хонх b) Цас толь c) Хүрэл тогоо

Зураг 23. a) Алтан ялтсан чимэглэл b) 7-р булшнаас гарсан алтан ялтсан нар, саран чимэглэл

Зураг 24. a) Үйсэн сав b) Үйсэн бүс

Зураг 25. a) 20-р булшнаас вааран тогоо b) 29-р булшнаас гарсан жижиг ваар

Зураг 26. a) 19-р булшнаас гарсан шаазан зүүлт b) 14-р булшнаас гарсан шилэн зүүлт c) 20-р булшнаас гарсан алтадмал сувснууд d) 19-р булшнаас гарсан бүсний чулуун чимэглэл

ÝÐÒÍÈÉ ÑÓÄËÀË Í¿¿äýë÷äèéí ºâ ñóäëàë (Tom-XI, Fasc-12)