соёлын аль ч хэлбэр хэрэглээнд орж байж л урт удаан ...

100

Transcript of соёлын аль ч хэлбэр хэрэглээнд орж байж л урт удаан ...

СОЁЛЫН ЯАМ 1

Cоёл урлагийн салбарын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг “Мөнгөн мод” саяхан болж өнгөрлөө. “Мөнгөн мод” наадам өмнө нь зохион байгуулагддаг байсан хэдий ч энэ удаагийнх шиг ийм шуугиантай, ёслол төгөлдөр болж байсангүй гэхэд буруудахгүй байх.

-“Мөнгөн мод” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Засгийн газрын тогтоолын дагуу олон жил зохиогдож ирсэн. Харин энэ жил цар хүрээг нь тэлж, хүмүүсийн нийтлэг ойлголтыг өөрчилж, нийгмийн үр өгөөжийг нь таниулъя гэж бодсон. Өнөөг хүртэл хүмүүс соёл урлагийн салбарыг гоо зүйн таашаал өгдөг, баяр баясал бэлэглэдэг, салбар нь төрөөс татаас авдаг гэх зэргээр нийгмийн үр өгөөж талаас нь л харж ирлээ. Гэвч соёлын салбар зөвхөн нийгмийн төдийгүй эдийн засгийн үр өгөөжтэй гэдгийг таниулах хэрэгтэй байна. Тэр утгаараа бид олон сарын турш бэлдсэн. Өмнө нь долоон төрөлд шагнал гардуулдаг байсныг энэ жил 24 болгож нэмсэн. Ингэхийн тулд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгаа хийж, “Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэл 12 салбар байна” гэсэн тодорхойлолт гаргаж, нэмэлт төрлүүдийг оруулсан юм. Энэ жил гэрэл зургийн салбараас эхлээд зарим нь хараахан багтаагүй цаашид улам өргөжиж, цар хүрээгээ тэлнэ. Соёл урлагийн бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүн бүрийг хамруулсан өргөн дэлгэр арга хэмжээ болгоно гэж хичээж байгаа.

-“Соёлын бүтээлч үйлдвэрлэл” гэх тодорхойлолт Соёлын яамтай салшгүй холбоотойгоор яригдаж байна. Энэ бол тусдаа томоохон салбар юм, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжсэнээр уул уурхайгаас дутахгүй эдийн засгийн өгөөж, мөнгөөр хэмжиж

боломгүй томоохон үр дүн бий болно гэж зарлахыг, олон нийтэд ойлгуулахыг Та хүсэж буйгаа энэ гурван үгээр тодорхойллоо гэж ойлгож болох уу?

-Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдгээ эхлээд томъёолъё гэж бодож байна л даа. Монгол бол баялаг өв соёлтой улс. Соёлын нөөц гэж харвал шавхагдашгүй, тэдгээр нь хэрэглээнд орох тусмаа нөхөн сэргээгдэж явна. Энэ нөөцөө хүний авьяас билиг, ур чадвартай хослуулаад, шинээр үүсэн гарч байгаа техник технологийн дэвшлийг ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээ болгоод, эдийн засгийн эргэлтэд оруулахыг “соёлын бүтээлч үйлдвэрлэл” хэмээн дэлхий дахинаа томьёолж байгаа. 1996 онд Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр сонгуулийн ажилдаа анх ашигласан нэр томъёоноос эхлэн яригдаж, тэнд бодитойгоор хэрэгжиж эхэлсэн. Хэдий Монголд сүүлийн 10 жилд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг судалж байсан ч төрийн бодлогод орж ирэхгүй байлаа. Гэхдээ “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт “Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлийн нэг бол соёлын бүтээлч үйлдвэрлэл юм” гээд тусгагдчихсан нь олзуурхууштай хэрэг. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Соёлын бүтээлч үйлдвэрлэл цогц арга хэмжээ-2” гэж мөн багтсан.

Анх Соёлын сайдаар томилогдоход Ерөнхий сайд “Бүтээлч эдийн засгийн хөгжүүлэх” гэсэн үүргийг өгсөн юм. Эргээд бодоход, энэ нь миний өмнө нь хийж байсан ажилд тулгуурласан болов уу. Телевизийн салбар ялгаагүй л бүтээлч үйлдвэрлэлийн нэг хэсэг. Бид бизнес загварчлалаа Монгол Улсын нөхцөл байдал, онцлогт тааруулж гаргаад, үйл ажиллагаагаа өөрсдөө санхүүжүүлдэг байлаа. Тэгсэн хэр нь нийгэм, соёлын үр өгөөжтэй, олон нийтэд тодорхой нөлөөлөл үзүүлж байсан учраас үүнийгээ илүү өргөн цар хүрээтэй хий

СОЁЛЫН АЛЬ Ч ХЭЛБЭР ХЭРЭГЛЭЭНДОРЖ БАЙЖ Л УРТ УДААН ХУГАЦААНДОРШИН ТОГТНОДОГ

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН:

2 СОЁЛЫН ЯАМ

гэсэн Соёлын аль ч хэлбэр хэрэглээнд орж байж л урт удаан хугацаанд оршин тогтнодог. Өөрсдийн баялаг өв соёлыг хэрэглээнд оруулж авч явахын тулд түүнийг бүтээж буй “соёлын үйлдвэрлэгч” нартайгаа илүү ойрхон ажиллах нь чухал болж ирсэн. Бид өнөөдөр “Соёлын өвөө хадгалан хамгаална, залуу үедээ өвлөн уламжлуулна” гэж ярьж байгаа. Тэгвэл дэлхий дахинаа залуучууд ямар төрлийн зүйлийг хэрхэн хүлээн авч байна вэ, ямар бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулж, ямар төрлийн соёлыг хүртэж байна вэ гэдгийг сайн харж байгаад түүнтэй нь ижил түвшний бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд соёлоо авчирч тавих ёстой. Ингэхийн тулд ямар хүмүүс бэлтгэх гэж байгаа вэ гэдгээ тодорхойлох хэрэг гарна. Бид үндэснийхээ өв соёлыг мэддэг, монгол соёлын дархлаатай, монгол соёлоо хүндэлдэг, орчин үеийн соёлтой хөл нийлүүлэн алхаж чаддаг монгол хүнийг бэлтгэхийг зорьж байгаа. Орчин үеийн залуус соёлыг ямар байдлаар хүртэж байна, гаднын агуулгуудыг залуучууд яагаад илүү хүлээж аваад байна вэ гэдгийг ойлгоод, үүнтэй нь төстэй зүйлийг бид бий болгох ёстой. Тийм ч учраас соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бий болгох нь чухал. Өөрсдөө дэлхийн түвшинд нийцэхүйц контент бий болгож байж л монгол залуусаа татаж чадна. Шинэ үеийн залуус материаллаг хэрэгцээнээс илүү оюун санааны эрэлд гарч байгаа энэ үед түүнд нь тохирсон агуулгыг бий болгоод сэтгэлийг нь Монгол руугаа татах нь чухал. Хүчлээд бид чадахгүй шүү дээ. Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхэлж байгаа салбар салбарынхаа хүмүүсийг дэмжиж, тэдэнд зориулсан бодлого хэрэгжүүлж байж л бид зорьсондоо хүрнэ.

-Соёл урлагийн салбарын асуудлыг ширхэглэн авч үзвэл тоо томшгүй. Нэг сайдын, нэг засгийн бүрэн эрхийн хугацаанд бүхнийг авч үзэн, шийдэх боломж хомс. Таны хувьд ажлаа авахдаа том зураг, агуулгын хувьд ард нь гарна даа, эдгээрийг л урагшлуулна гэж онцлон бодсон зүйлс юу байсан бэ?

-Би Соёлын сайдаар ажиллах хугацаандаа гурван бодлогыг хэрэгжүүлье гэж тооцож байгаа. Нэгдүгээрт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг тодорхой түвшинд суурьшуулж, ойлголтыг нээлттэй болгон, бодлого тодорхойлж, түүний хэрэгжилтийг эхлүүлэх. Хоёрдугаарт, бүх нийтийн соёлын боловсрол. Гуравдугаарт, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх гэсэн гурван суурь бодлогыг гол болгож тодорхойлоод байна. Ер нь үндэсний нэгдмэл үнэт зүйл гэдэгт соёлын үнэт зүйл заавал багтах учиртай. Монгол залуус юуг соёл гэж харах, юу нь бидэнд ойрхон, тэгээд

дэлхийд бид өөрсдийгөө яаж таниулах юм бэ гэдгээ тодорхойлох. Энэ гурван цогц бодлого хэрэгжиж байж бидний яриад байгаа соён гэгээрэл гэдэг агуулга бүрэн гарч ирнэ.

-Та сайдаар сонгогдмогцоо соёл урлагийн салбарын төлөөллүүдтэй уулзаж эхэлсэн. Киноныхноос эхлээд график дизайн хүртэл, аль ч чиглэлийг орхиогүй харагдсан. Эндээс та гэрийн даалгавраа бэлдэж авъя гэж харсан уу? Энэ уулзалтуудаас нийтлэг ажиглагдсан асуудал, боломж юу байсан бэ?

-Ер нь бид шинэ дугуй бүтээх гээд байгаа биш. Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг дэлхийд аль хэдийн хөгжөөд, энэ чиглэлд тэргүүлэгч улсууд тодроод буй. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар дэлхийн хэмжээнд 30 сая хүнийг ажлын байраар хангаж байна. Цаашлаад том гүрнүүд өөрийн соёлыг дэлхий дахинд таниулах бодлого хэрэгжүүлээд эхэлсэн. Үүний нэг жишээ бол бидний дандаа ярьдаг БНСУ. Би ажлаа хүлээж аваад “Нэгэнт л механизм нь тогтоод явж байгаа систем юм чинь үүнийг судлая” гэж үзсэн. Энэ хүрээнд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын зөвлөх Том Флеминг гэж хүнтэй хамтарч ажиллаж байгаа. Энэ хүн бүтээлч эдийн засгийг Англид анх үүсэхэд нь ажиллаж байсан юм билээ. Том Флеминг хэрхэн ажиллаваас зохимжтой талаар бидэнд тодорхой зөвлөж хэлсэн л дээ. Монголд нөхцөл байдал ямар байгааг ойлгохын тулд судалгаа хийх хэрэгтэй болсон.

Намайг ажлаа хүлээж авах үед статистик дээрээ коджилт байхгүй, эдийн засгийн коджилт нь ч байхгүй байлаа. Бид энэ оныг дуусахад ядаж статистикийн болоод эдийн засгийн коджилтоо бүрэн оруулъя гэсэн зорилттой ажиллаж байна. Тэгж гэмээнэ манай тоон мэдээлэл зөв гарч ирнэ. Биднийг судалгаагаа эхлүүлэхийн өмнө Монголын ДНБ-ий 0.3-0.4 хувийг соёлын салбар бий болгож байна гэсэн мэдээлэл байсан. Харин судалгааны үр дүнд энэ дүн 1.3 хувь болох нь илэрсэн юм. Нөгөө талдаа салбарынхантайгаа уулзаж нөхцөл байдлыг бодитоор ойлгоё гэсэн эрмэлзэл байсан. Эхлээд биечлэн болон шууд бусаар 500 гаруй хүнтэй уулзсан. Цаашлаад судалгааны компаниар соёлын салбарын суурь судалгааг хийлгэлээ. Бүтээлч үйлдвэрлэлийн энэ суурь судалгаа болон дээр дурдсан уулзалтууд бодлогоо зөв тодорхойлох суурь болсон гэж бодож байгаа. Ерөнхийд нь авч үзвэл, энэ салбар чөлөөт уран бүтээлч, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй эрхлэгч ихтэй. Ихэвчлэн бүтээл туурвидаг. Яг бүтээгдэхүүн болгож

СОЁЛЫН ЯАМ 3

гэх юм уу, үйлдвэржээгүй. Аж үйлдвэржүүлэхийн тулд бүтээлээс бүтээгдэхүүн болгох шаардлагатай болж байна гэсэн үг. Цаашлаад эрх зүйн орчин дутмаг, санхүүжих боломж ховор гэсэн асуудлууд яригдана. Энд тэнд үйл ажиллагаа байнга явагддаг хэр нь нэгтгэсэн бодлого байгаагүй юм. Соёлын бүтээлч үйлдвэрлэл гээд эрдэмтэн судлаачдын хүрээнд судалчихсан, загварчлал нь тодорхой хүрээнд гарчихсан, төрийн түвшинд бодлогын баримт бичигт орсон, товчхондоо, энэ салбар зөвхөн томъёоллын түвшинд л байсан. Энэ нь ч аргагүй. Соёлын яам байхгүйн дээр, үүнийг цогцоор нь хөгжүүлж, аж үйлдвэржүүлье гэх бодлого гараагүй байсан учраас тэр. Дөнгөж л эхэлж байгаа үйл явц учир суурийг нь зөв тавих нь л хамгийн чухал байна даа.

-Соёл урлагийн үйлдвэрлэл явуулж байгаа уран бүтээлчидтэй төрийн зүгээс хамтран ажиллахад хэцүү байдаг уу? Уран бүтээлчид бол бүтээлээ аль болох төрөөс хол байлгах, орооцолдохгүй байхыг л боддог нь нийтлэг болов уу?

-Соёлын яамтай болсны дараа соёл урлагийн салбарынханд маань хүлээлт их байсан. Хүлээлттэй байна гэдэг хүмүүс хамтарч ажиллах хүсэлтэй байна гэсэн үг. Гэхдээ соёлын салбарт төрийн удирдлагаар мэргэшсэн хүн Монголд ховор байна. Төрийн удирдлага болоод бизнесийн удирдлага хоёр тэс өөр. Төрийн удирдлага гэдэг чинь төрд ажилладаг, соёлын салбараар дагнасан хүмүүсийг хэлж буй. Гэтэл өнгөрсөн хугацаанд яамгүй байсан учраас тийм хэмжээний бодлогын суурьтай, соёлын салбараа ойлгодог хүмүүс маш цөөхөн байсан. Бид хязгаарлагдмал хүний нөөцтэйгөөр эхэлсэн болохоор хоорондоо сайн ойлголцох, салбаруудыг нэгтгэх шаардлага их байлаа. Соёл урлагийн салбар бүрийн төлөөллийг хүлээж авсны цаад шалтгаан нь энэ. Бид төрийн удирдлагын соёлоор мэргэшсэн хүмүүс бий болгохоор ажиллаж эхэлсэн, одоо ч энэ чиглэлээ барин ажиллаж байна. Цаашлаад салбарыг нэгтгэж нэг болгох чухал байлаа. Ингэхийн тулд хийсэн ажлуудын маань нэг нь “Соёлын бүтээлч сар”. Салбараа нийгэмд, төрийн захиргааны ажилтан албан хаагч нарт ойлгуулах хэрэгтэй байсан юм.

-Өнгөрсөн намар “Соёлын бүтээлч сар” аяныг зохион байгуулсан нь цар тахлын дараа үзвэр үйлчилгээ, соёлын хэрэгцээгээр цангасан хүмүүсийг ихэд баярлуулсан. Дуурийн театрын үзвэрийн тасалбар зарлагдсан өдөртөө хэдхэн цагийн дотор

дуусаж байхыг ч бид харлаа. Нөгөөтээгүүр энэ аяны хүрээнд соёлын салбар ямар хүчтэй вэ, ямар олон хүнийг хамарч чадах вэ гэдгийг олон нийтэд эргэн сануулах шиг болсон?

-Би нэг зүйлийг тодотгож хэлье. Аливаа зүйл хөгжихөд заавал хөрөнгө оруулалт хэрэгтэй байдаг. Энэ салбарт орж ирээд нэг зүйлд гайхширсан. Угтаа энэ салбараас хүмүүс маш их зүйлийг хүлээдэг. Тэгсэн мөртлөө соёлын салбарт санхүүжилт олгох, хөрөнгө зарцуулахдаа харам байдгийг харлаа. Нийгмийн нөхцөл байдал хүндрэхэд хамгийн түрүүнд соёлын салбараас мөнгө хэмнэдэг. Гэтэл хүний саруул ухааны тэтгэдэг, оюун санааны дархлааг бий болгодог нь соёлын салбар байдаг. Хүнийг тодорхойлж, амьтнаас ялгаруулдаг гол шинж бол соёл. Хөрөнгө оруулахдаа энэ салбарын сүүлд тавих хэр нь соёлын үйлчилгээг хамгийн түрүүнд нэхдэг тал бий. Соёлын салбар төсвийн нийт зарцуулалтын 0.5 хувийг эзэлж байгаа. Ер нь аливаа нэгэн зүйлийг хөгжөөсэй, сайжраасай гэж бодож байгаа бол түүнд хөрөнгө оруулах хэрэгтэй. Дэлхий дахинаа хүмүүс материаллаг хэрэгцээнээсээ дараагийн түвшинд очоод оюун санааны том дайнд гарч байна. Зөөлөн хүчний бодлогоор улсаа дэлхий дахинд өрсөлдүүлж, улмаар аль улсын соёл хүмүүсийн сэтгэлийг илүү татна түүгээр араас нь дамнах бизнесүүдийг эхлүүлж буй эрин үед бид амьдарч байна. Тэр түвшинд бид сэтгэж, өөрийн соёлоо дэлхийд таниулах цаг ирчихээд байгаа энэ үед соёл урлагийн салбартаа хөрөнгө оруулж, бүтээлч эдийн засгаа хөгжүүлэхгүй бол ахиад 20 жилээр хоцорно. Зөв бодлогоор энэ салбараа хөгжүүлж чадвал дэлхийтэй хөл нийлүүлж алхах боломжтой. “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд яагаад ийм их санхүүжилт олгоод байгаа юм, яагаад чөлөөт уран бүтээлчдийг дэмжээд байгаа юм гэсэн асуултууд ирж байсан л даа. Тодорхой хугацааны туршид зохион байгуулж, хүмүүст сануулах шаардлагатай байсан учир сарын туршид үйл ажиллагаа зохион байгуулахаар болсон. Гэхдээ энэ бол олон улсад туршигдсан аргачлал. Дэлхийн том хотуудад соёлын сар болдог, улс орнууд соёлын нийслэлтэй байдаг шүү дээ.

-Ази тив соёлын үйлдвэрлэл, соёл урлагийн зах зээлийн дэлхийн томоохон тоглогч болоод байна. Европ, АНУ шиг бүхнээ уудалж, харуулж “дуусаагүй”, сонирхолтой соёл, өв, уламжлал, хэв маягууд байгаа учраас сонирхол татаад байх шиг. Энэ давалгаан дунд Монгол маань аль хавьд явна гэж та харж байна вэ?

4 СОЁЛЫН ЯАМ

-Ашигтайгаар эргүүлэх дээр л ажиллах ёстой. Биднийг зүгээр байж байхад сонирхоод ирнэ гээд алгуурлаж болохгүй. Дэлхий дахинаа өнөөдрийн өрнөж буй үйл явдлууд биднийг дахин бодлогоо хянах, шинэ төрлийн сорилтуудад бэлэн байхыг шаардаж байна. Дээр нь контент дутмаг болчихсон үед бид аж төрж байгаа. У.Шекспирийн “Ромео, Жульетта”-г хэдэн ч удаа, хэдэн ч янзаар тавьсан зохиол нь нэг л шүү дээ. Тэгэхээр суурьшмал соёлтой, хөгжингүй орнууд контентийн дутагдал ороод шинийг хайж эхэллээ. Энэ зүй тогтлоор Азийн соёл, урлаг сүүлийн 10-аад жилд дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа. Бид Япон, БНСУ, БНХАУ зэрэг Азийн хөгжингүй орнуудад талархах ёстой. Яагаад гэхээр тэд дэлхий нийтийг энэ бүс нутгийн соёл иргэншил рүү дуудан авчирч байна. Энэ үед нь Монгол Улс соёлын бодлогоо зөв тодорхойлоод, тогтвортой урт хугацаанд авч явах юм бол өгөөжөө 10-20 жилийн дараагаас өгч эхэлнэ гэж үзэж байгаа. Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой болсон. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого” гээд дунд хугацааны бодлого явж байна. Энэ бодлогын баримт бичгүүдэд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар зохих орон зайгаа эзэлсэн. Одоо бид энэ дагуу бодлогоо тогтвортой бариад, ажлаа хийх л чухал байна.

-“The Hu” хамтлаг бол монгол соёлын экспортын сонирхолтой бас амжилттай жишээ гэж хардаг. “Coachella”-гийн lineup-д хоёр жил дараалан багтлаа гэдэг бол томоохон амжилт гэж харж болохоор. Амжилттай яваа хувь уран бүтээлчдийн хөдөлмөр, босгож буй үзэгчдийн хүрээлэл дээр төр бодлогоор хамтраад, дэмжээд явах нь зөв жишиг мөн үү?

-“The Hu” хамтлаг бол дэлхийд таниулах монгол соёлын нэг амжилттай жишээ мөн. Монголын язгуур соёлын элементүүдийг аваад түүнийгээ дэлхий нийт хөгжмийг ямар форматаар сонсож байна гэдэгт нийцүүлэн, тэндхийнх нь менежментийн багтай хамтарч уран бүтээлээ туурвиад, дэлхийн хөгжмийн салбарт өөрсдийгөө байршуулж чадаж байна. Тэр хүмүүсийн сонсдог, үздэг, орчин цагт нийцсэн байдлаар уламжлалт соёлоо хөрвүүлж, уламжлал шинэчлэлийг хослуулсан маш содон, тэнд байхгүй өвөрмөц зүйлийг харуулж байгаа учраас контентийн эрэлд яваа хүмүүст сонирхолтой, шинэлэг байж чадсан шүү дээ. Тэдний уран бүтээл Тэгэхээр яг үүн шиг боломж бүх уран бүтээлчдэд байгаа. “The Hu”-ийн уран бүтээлд монгол соёлын биет бус өвийн хоёр гурван элемент л багтаж байгаа. Цаана нь асар баялаг нөөц бийг мартаж болохгүй.

-Хувь уран бүтээлчдийн ганцаар нээхэд хэцүү хаалганууд байна л даа. Жишээ нь Каннын наадам, Венецийн биенналийг мөрөөддөггүй уран бүтээлч байхгүй болов уу. Ганцаараа очоод тогшиход хэцүү байгаад нь төр оролцоод дэмжиж байгаа нь олон сайн үр дүн авчрах байх. Энэ ажлын эргэн тойронд болсон үйл явдлуудаас та яриач?

-Соёлын яам шинээр байгуулагдаж уран бүтээлчдийн хүлээлт өндөр, цаашлаад өөрсдөө яамныхаа соёлыг тогтоож, үйл ажиллагааныхаа суурийг бэхжүүлж буй энэ үедээ аль болох зөв, урт хугацааны бодлоготой зүйлсийг хийхийг зорьж байгаа. Венецийн биенналь бол дэлхийн соёл урлагийн олимп хэмээн нэрлэгддэг. Олон улсын том том продюсер, кураторууд, 8000 гаруй хэвлэл мэдээллийнхэн нэг дор цуглардаг үйл ажиллагаанд уран бүтээлчид маань тогтмол оролцоно гэдэг маш том, үнэ цэнтэй хэрэг. Уран бүтээлчдийнхээ дэлхийд өрсөлдөх платформыг нээж байгаа л гол суурь нь юм. Тэгэхээр энэ боломжийг тогтмол олгож байж л олон жилийн дараа өгөөжөө өгнө. Каннын кино наадамд мөн ялгаагүй тогтмол оролцох боломжийг олгох нь чухал. “Parasite” киногоороо Оскарын кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал гардсан Солонгосын Бон Жун Хо найруулагч гэхэд Канн, Берлин, Венецийн кино наадмуудаас л олон улсын аяллаа эхлүүлсэн. Ингэж арваад жилийн турш олон улсын томоохон кино фестивалиудад оролцсоны дараа сая Оскарын шагнал гардсан шүү дээ. Монголынхоо зах зээлд л өрсөлдөөд байвал бид тогоондоо л эргээд байна. Тэгэхээр бид өрсөлдөх тавцангаа томсгох хэрэгтэй. Дэлхийд өрсөлдөж болох юм байна гэдэг агуулгыг уран бүтээлчдэдээ ойлгуулах ёстой. Ингэж байж манай уран бүтээлчдийн харах өнцөг томорно, тэнд юу хүсээд буйг судалдаг болно, бүтээлийн чанар ч сайжирна.

-Венецийн биенналь, Каннын кино наадам удахгүй болох гэж байгаа. Үүнд оролцуулахаар ямар уран бүтээлчдийг сонгосон бэ, тэдгээр уран бүтээлчээр дамжуулж юуг харуулъя гэж бодсон бэ?

-Венецийн биенналд зураач Ж.Мөнхцэцэг оролцож байгаа. Бид энэ арга хэмжээнд оролцох уран бүтээлчийг сонгохдоо салбарынх нь төлөөллүүдийг оролцуулаад өөрсдөөр нь сонгуулсан. Яам салбарын асуудалд хамаагүй оролцох ёсгүй гэж үзсэн. Венецийн биеннальд Монголыг төлөөлж очоод бүтээлээрээ онцгойрч, алмайруулж чадах уран бүтээлчийг л бид явуулах ёстой. Өмнө нь энэхүү биеннальд оролцож

СОЁЛЫН ЯАМ 5

байсан туршлагатай уран бүтээлч, мэргэжилтнүүд санал болгосны дагуу зураач Ж.Мөнхцэцэг сонгогдсон. Контемпорари төрлөөр олон жил бүтээлээ туурвиж байгаа уран бүтээлч. Каннын кино наадамд уран бүтээлчдийг нээлттэйгээр гурван төрлийн уралдаанд нь оролцохыг санал болгоод, оролцсон бүтээл нь шалгарах юм бол уран бүтээлчийг нь бид санхүүжүүлэн авч явах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэнд очоод

Монголын нэрийн павильонтой байх юм. Түүнд тавигдах бүтээлүүдийн жагсаалтыг салбарынхантай нь ярилцсаны үндсэн дээр гаргана. Каннын кино наадмын үеэр кино урлагийн салбарын үзэсгэлэн яармаг болдог. Тиймээс бид аль болох олон уран бүтээлч авч явахыг бодож байна.

Turning Points сэтгүүлГэрэл зурагчин: Б.Долгорсүрэн /Suniko/

Ярилцлага хийсэн: Ж.Тэгшжаргал

6 СОЁЛЫН ЯАМ

2022 оны 1-р сарын 1-нээс улсын хэмжээнд 15 хууль шинээр хэрэгжиж эхэллээ. Үүн дотор Соёлын салбарт 25 жилийн дараа шинэчлэн найруулагдсан Соёлын тухай хууль, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Кино урлагийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэллээ.

СОЁЛЫН САЛБАРТ 2 ХУУЛЬ ШИНЭЭР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

“МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН-2021” УЛСЫН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн “Хүмүүн бичиг” сонины редакцаас зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” 25 дахь удаагийн улсын уралдааны шилдгүүд шалгарлаа.Энэ удаагийн “Монголын сайхан бичигтэн” уралдаанд оролцсон оролцогчдын шилмэл бүтээлийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд гаргаж, Соёлын сайд Ч.Номин, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “МОНЦАМЭ” агентлагийн дарга Г.Амартүвшин, “Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа нар шагнал гардууллаа.Монголын сайхан бичигтэн улсын

уралдаан 7 ангиллаар явагдаж, шилгүүд шалгарсан юм. Мөн энэ үеэр шилдэг сурагчдад Засгийн газрын буцалтгүй тэтгэлгээр МУИС, МУБИС-д суралцах урилга гардуулав.

ШАЛГАРСАН САЙХАН БИЧИГТНҮҮД:

Засгийн газрын буцалтгүй тэтгэлэг гардсан, 12-р ангийн сурагчдын ангилалд тэргүүн байр эзэлсэн сурагчид:

●Хөвсгөл аймгийн Тариалан сумын ЕБС-ийн 12А ангийн сурагч Б.Анужин,

●Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн 12А ангийн сурагч Ё.Золбоо

●Дорнод аймгийн Хэрлэн сумын “Хан-Уул” цогцолбор сургуулийн 12В ангийн сурагч Э.Будсүрэн

●Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” ЕБС-ийн 12А ангийн сурагч Х.Нандинцэцэг.

Сурагчдын /1-11-р анги/ ангилалд тэргүүн байр эзэлсэн сурагчид:

●Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 2Б ангийн сурагч Ү.Эмүжин,

●Мөн сургуулийн 11Б ангийн сурагч Ү.Энхжин /эгч дүү

СОЁЛЫН ЯАМ 7

оролцогчид/,

“Мэргэжлийн багш нар”-ын ангилалд тэргүүн байр эзэлсэн:

●Улаанбаатар хотын СБД-ийн лаборатори 1-р сургуулийн МХБУЗ-ын багш Ц.Норпил,

“Насанд хүрэгчдийн ангилал”-д тэргүүн байр эзэлсэн:

●Улаанбаатар хотын www.graph.mn сайтын сэтгүүлч Б.Баянжавзан,

“Сайхан бичигтэн анги” ангилалд тэргүүн байр эзэлсэн:

●Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн МХБУЗ-ын багш Н.Цолмоны бэлтгэсэн 12А ангийн хамт олон,

“Уран бичлэгийн ангилал”-д тэргүүн байр эзэлсэн:

●Улаанбаатар хотын БЗД-ийн “Содон чимээ” сургалтын төвийн багш, уран бичээч Б.Алтантуяа,

“Бичвэрийн бус бүтээл”-ийн ангилалд тэргүүн байр эзэлсэн:

●Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБ-ын 1-р сургуулийн МХБУЗ-ын багш Ж.Гэрэлмаа

Сурагчдын ангилалд дэд байр эзэлсэн:

● УБ хотын СБД-ийн лаборатори 1-р сургуулийн 6Е ангийн сурагч Э.Дариймаа,

● Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билиг” ЕБС-ийн 11-р ангийн сурагч Б.Лхам-Орлом,

-“Мэргэжлийн багш нар”-ын ангилалд дэд байр эзэлсэн:

●Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Б.Оюун-Эрдэнэ,

“Насанд хүрэгчдийн ангилал”-д дэд байр эзэлсэн:

●МУБИС-ийн Монгол хэл бичгийн багшийн 1-р ангийн оюутан Д.Нямдэлгэр,

“Сайхан бичигтэн анги” ангилалд дэд байр эзэлсэн:

● Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолцор сургуулийн 10Д ангийн хамт олон, бэлтгэсэн багш нь МХБУЗ-ын багш Б.Маралмаа,

-“Уран бичлэгийн ангилал”-д дэд байр эзэлсэн:

●Улсын Архивын ерөнхий газрын ажилтан, уран бичээч Ч.Бямбадолгор,

“Бичвэрийн бус бүтээл”-ийн ангилалд дэд байр эзэлсэн:

●Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын тэргүүний “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн МХБУЗ-ын ахмад багш, Монгол Улсын гавьяат багш Д.Сайнтогтох.

4.Сайд Л.Энх-Амгалан, Ч. Номин нар үг хэллээ.

5.Улсын уралдаанд ивээн тэтгэгчээр оролцдог ТББ, хувь хүмүүс өөрсдийн нэрэмжит шагналыг гардууллаа. Үүнд:

●Академич Шадавын Лувсанванданы нэрэмжит “Ш.Лувсанвандан сан”-гийн шагналыг: Тус сангийн тэргүүн МУГБ, доктор, профессор Л.Маналжав, МУАБ, доктор, профессор Ц.Өнөрбаяр нар гардууллаа. Энэхүү шагналыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБ-ын 1-р сургуулийн 10А ангийн хамт олон “Сайхан бичигтэн анги” ангилалд өвөрмөц амжилт гаргасны учир хүртэж байна. Бэлтгэсэн багш нь МХБУЗ-ын багш А.Баянжаргал,

●Ахмад дипломатч Г.Луузан нэрэмжит шагналаа

гардууллаа. Шагналыг Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” лаборатори сургуулийн 10А ангийн сурагч Б.Оюунжаргал, УБ хотын СХД-ийн 62-р сургуулийн 9В ангийн сурагч Б.Эгшиглэн нар хүртлээ.

●Ахмад дипломатч Ч.Намчин нэрэмжит шагналаа гардууллаа. Шагналыг “Сайхан бичигтэн анги” ангилалд амжилттай оролцсон УБ хотын СБД-ийн “Үй цай” ЕБС-ийн 12А ангийн хамт олон. Бэлтгэсэн багш нь МХБУЗ-ын багш Н.Золзаяа,

●МУСТА, тайз дэлгэцийн нэрт жүжигчин Р.Анхням нэрэмжит шагналаа гардууллаа. Шагналыг улсын 25-р уралдааны “Сайхан бичигтэн анги” ангилалд амжилттай оролцсон Завхан аймгийн Улиастай сумын “Чандманд-Эрдэнэ” лаборатори сургуулийн 12А ангийн хамт олон хүртлээ. Бэлтгэсэн багш нь мөн сургуулийн МХБУЗ-ын багш Т.Цэрэндолгор,

●МХББСҮХ нэрэмжит шагналаа гардууллаа. Шагналыг тус холбоог үүсгэн байгуулагч, ШУА-ийн ХЗХ-ийн захирал, хэл бичгийн ШУ-ы доктор, дэд профессор Ж.Бат-Ирээдүй, мөн холбооны гүйцэтгэх захирал н.Даваажаргал нар гардууллаа. Эл шагналыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЕБ-ын 1-р сургуулийн МХБУЗ-ын багш А.Оюундарь хүртлээ.

●“Монгол дуу, дүрс сан” ТББ-ын тэргүүн, судлаач Б.Баясгалан нэрэмжит шагналаа гардууллаа. Шагналыг УБ хотын ХУД-ийн 52-р сургуулийн МХБУЗ-ын багш Д.Золзаяагийн бэлтгэсэн 8-ын “А” ангийн хамт олон,

8 СОЁЛЫН ЯАМ

Увс аймгийн Улаангом сумын цогцолбор 1-р сургуулийн МХБУЗ-ын багш Г.Нарангэрэлийн бэлтгэсэн 10Б ангийн хамт олон тус тус хүртлээ.

6. ”Монголын сайхан бичигтэн-2021” улсын уралдааны 7 ангилалд гутгаар байр эзэлсэн оролцогчдын шагналыг хэл шинжлэлийн ухааны нэрт эрдэмтэд, мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Г.Амартүвшин нар болон улсын уралдааны шалгаруулах комиссын гишүүд гардууллаа.

Сурагчдын ангилалд 3-р байр эзэлсэн:

●Булган аймгийн Рашаант сумын ЕБС-ийн 7А ангийн сурагч Д.Алтан-Оргил, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 8А ангийн сурагч У.Ганшатар,

“Мэргэжлийн багш нар”-ын ангилалд 3-р байр эзэлсэн:

●УБ хотын ХУД-ийн 52-р сургуулийн МХБУЗ-ын багш М.Урангоо,

“Насанд хүрэгчдийн ангилал”-д 3-р эзэлсэн:

●МУИС-ийн Монгол хэл бичгийн багшийн 4-р ангийн оюутан Х.Түвшинтүлхүүр,

“Сайхан бичигтэн анги” ангилалд 3-р байр эзэлсэн:

●Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Б.Алимаагийн бэлтгэсэн 10Б ангийн хамт олон,

“Уран бичлэгийн ангилал”-д 3-р байр эзэлсэн:

●УБ хотын БЗД-ийн 6-р хорооны иргэн Б.Ариунцэцэг,

“Бичвэрийн бус бүтээл”-ийн

ангилалд 3-р байр эзэлсэн:●ОХУ-ын Санктпетербург

хотын Улсын их сургуулийн Монгол хэл, бичгийн багш Ц.Дорждэрэм.

7. Нэр бүхий багш нарт БШУЯ-ны шагналыг сайд Л.Энх-Амгалан гардуулна. “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдгээр:

●Ховд аймгийн “Ховд” их сургуулийн Монгол хэлний тэнхмийн багш, доктор Викторын Янжиндулам,

●Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн МХБУЗ-ын багш Батхүүгийн Цэцэгмаа,

●Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Цэдэндоржийн Цэвээнсүрэн,

●Мөн аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Оюунчимэгийн Болормаа,

●Мөн аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн МХБУЗ-ын багш Наранчимэгийн Батцэцэг,

●Мөн аймгийн Тариалан сумын ЕБС-ийн МХБУЗ-ын багш Сандагдоржийн Болормаа нарт хүртээлээ..

8. ”Монголын сайхан бичигтэн-2021” улсын уралдааны 7 ангилалд тусгай байр эзэлсэн оролцогчдын шагналыг хэл шинжлэлийн ухааны нэрт эрдэмтэд, уралдааны шалгаруулах комиссын гишүүд, “Хүмүүн бичиг” сонины ажилтнууд гардууллаа.Сурагчдын ангилалд тусгай байр

эзэлсэн: ●Төв аймгийн Жаргалант сумын

ЕБС-ийн 6-гийн “В” ангийн сурагч Ч.Өнөржаргал, Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн 6-гийн “Д” ангийн сурагч А.Энхдэлгэр, Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн 11-ийн “А” ангийн сурагч Б.Аззаяа, УБ хотын БГД-ийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 9-ийн “А” ангийн сурагч М.Сарнай,

●“Мэргэжлийн багш нар”-ын ангилалд тусгай байр эзэлсэн:

●Увс аймгийн Улаангом сумын цогцолбор 1-р сургуулийн МХБУЗ-ын багш Ш.Ширнэн, УБ хотын ХУД-ийн “Шинэ монгол Харумафүжи” сургуулийн МХБУЗ-ын багш Д.Амаргараг,

“Насанд хүрэгчдийн ангилал”-д тусгай байр эзэлсэн:

● МУБИС-ийн 4-р ангийн оюутан Б.Ариунжаргал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” ЕБС-ийн түүх, нийгмийн ухааны багш М.Ганболд,

“Уран бичлэгийн ангилал”-д тусгай байр эзэлсэн:

●МУЭ-ийн гишүүн, зураач, уран бичээч Ц.Бямбажав, МУШУТИС-ийн 2-р ангийн оюутан М.Цэнгүүн,

●“Бичвэрийн бус бүтээл”-ийн ангилалд тусгай байр эзэлсэн:

● Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн МХБУЗ-ын багш Э.Баттогтох, ОХУ-ын Санктпетербург хотын Политехникийн их сургуулийн оюутан Ш.Буд-Очир.

СОЁЛЫН ЯАМ 9

“Ази, Номхон далайн бүс нутгийн соёлын бодлогын ЮНЕСКО-гийн бүсийн зөвлөлдөх уулзалт” буюу бүс нутгийн Соёлын сайд нарын зөвлөлдөх уулзалт нэгдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд цахимаар боллоо.

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ. Зөвлөлдөх уулзалтыг Бүгд Найрамдах Индонези Улсын Боловсрол, соёл, судалгаа, технологийн сайд ноён Надием Макарим удирдан зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтаар соёлын бодлогын үндэсний болон бүс нутгийн чиг хандлага, алдаа дутагдал, сорилтуудыг олж тогтоох, соёлын бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцлээ.

Чойжин ламын сүм музейн сан хөмрөгт монгол орны түүх, соёлын өв, шашны уламжлал зан заншлыг илэрхийлсэн 6000 гаруй үзмэр хадгалагддаг. Үүнээс 77 үзмэр нь “Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал”-ын жагсаалтад багтдаг бөгөөд тэдгээрийн хадгалалт, хамгаалалтын ажлууд үе шаттайгаар олон улсын жишиг, стандартын дагуу хийгдлээ.

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН САН

БҮС НУТГИЙН СОЁЛЫН САЙД НАРЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

10 СОЁЛЫН ЯАМ

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдаан нэгдүгээр сарын 14-ны өдөр Төрийн ордонд боллоо.

Соёл, урлагийн үндэсний зөвлөл нь 2018 онд Ерөнхий сайдын захирамжаар анх байгуулагдаж байсан бөгөөд Монгол Улсын соёл, урлагийн өнөөгийн байдал, алсын хараа, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход зөвлөмж гаргах, соёл урлагаар дамжуулан ард иргэд, нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллах чиг үүрэгтэй юм.

Энэ чиг үүргийнхээ хүрээнд хуралдаж, 2022 оны соёл, урлагийн өнөөгийн байдалд үнэлгээ хийж, зорилгыг тодорхойлох, соёл урлагийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, нийгмийг соён гэгээрүүлэх зэрэг таван бүлэг асуудлын хүрээнд 20 орчим үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн хэлэлцэн батлалаа.

Хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэв.

Тэрбээр, “Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх “Соёл, урлагийн үндэсний зөвлөл” 2018 онд анх удаа байгуулагдаж байсан. Үндэсний зөвлөлөөс Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг бие даалган Соёлын яамыг дангаар байгуулах хэрэгцээ шаардлага, үндэслэлийг тодорхойлох, салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг түргэвчлэх талаар салбарын дуу хоолой болж хангалттай сайн ажиллаж

эхэлсэн. Иймээс Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн ковидын хатуу хөл хорионы үед цахимаар хуралдаж, соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтын талаар мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлж, санал зөвлөмжөө гаргаж байсан.

Энэ удаад зөвлөлийн 2022 онд хийх ажлын төлөвлөгөөний төсөл болон Монгол Улсын хөгжлийн баримт бичиг “Алсын хараа 2050” болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан соёлын салбарын бүтээн байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ...” гээд хуралдааныг нээлээ.

Дараа нь Соёлын сайд Ч.Номин хэлэлцэх асуудлыг танилцуулж, хуралдаан үргэлжиллээ.

Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга нь Соёлын сайд Ч.Номин бөгөөд “Чингис хаан” одонт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Оёо, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, Монгол Улсын Ардын жүжигчин Н.Цэрэндагва, Урлагийн зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Циркус Монголиа Хадгаа” циркийн захирал Ч.Хатанбаатар зэрэг соёлын салбар бүрийн төлөөлөл болох 38 гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг.

СОЁЛ, УРЛАГИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

СОЁЛЫН ЯАМ 11

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг.

2021 оны шилдэг өвлөн уламжлагчаар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, хөхүүр урлаач, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа шалгарлаа.

Шагналыг Соёлын сайд Ч.Номин гардуулж, талархал илэрхийллээ.

Соёлын сайд Ч.Номин:

“Нүүдэлчин монголчуудын ертөнцийг үзэх үзэл, ахуй амьдрал, зан заншил, шүтлэг бишрэл,

байгаль хүн хоорондын харилцаа, уламжлалт идээ ундааны соёлын тод илэрхийлэл болсон соёлын биет бус өвийн нэгэн төрөл зүйл болох хөхүүр урлах, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өөрийн өвөө, аав, ээжээс язгуур хэв намбаар нь өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж, залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулж буй Дашзэвэгийн Гүндэгмаа танд талархал дэвшүүлье.

2021 онд шилдгээр шалгаруулахаар нэр дэвшүүлсэн 19 өвлөн уламжлагчийн дундаас Хөхүүр урлах, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэх, шавь сургалтаар дамжуулан өвлүүлэн уламжлуулахад онцгой хувь нэмэр оруулж буй таны хөдөлмөр, зүтгэл шалгарч, Монгол Улсын Соёлын биет бус өвийн 2021 оны шилдэг өвлөн уламжлагчаар шаргарлаа.

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН 2021 ОНЫ ШИЛДЭГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧААР ХӨХҮҮР УРЛААЧ Д.ГҮНДЭГМАА ШАЛГАРЛАА

12 СОЁЛЫН ЯАМ

ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалт”-д 2019 онд бүртгэгдсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг залуу хойч үед уламжлалт хэв шинжээр нь өвлүүлэн уламжлуулж, өвлөн уламжлагчдын тоог нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд таны үүрэг, оролцоо үнэлж баршгүй их юм.

Дашзэвэгийн Гүндэгмаа танд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Соёлын биет бус өвийн 2021 оны “Шилдэг өвлөн уламжлагч” хүндэт өргөмжлөлийг гардуулж, өндрөөс өндөр амжилтыг хүсэхийн зэрэгцээ эрүүл, энх урт удаан наслан, үр хойч бидэндээ үнэт өвийн их сангаа өвлүүлэн уламжлуулж, түмэн олон шавь нарын хамт соёлын өвийг түгээн дэлгэрүүлж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

Д.Гүндэгмаа нь 1957 онд төрсөн, 65 настай. Монголын ард түмний уламжлалт идээ ундаа, арьс ширэн урлалын илэрхийлэл болох хөхүүр урлах, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өөрийн өвөө Ж.Цэвэгдоржоос сурч, эдүгээ 49 жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байна. Гүндэгмаа нь хонины ноосоор эсгий боловсруулж төрөл бүрийн эсгийг гар аргаар ширж урлах, ямааны арьсаар дах дэгтий хийх, үхрийн шир, ямааны арьсаар борви, сур, хөхүүр урлах, адууны хялгасаар дээс, монгол гэрийн тоноглол хийхээс гадна хөхүүрийн айраг исгэх арга барил, айрагны амт чанараар нутаг орондоо төдийгүй Монгол орон даяар онцгойрон шалгарч, 2008 онд “Монгол Улсын брэнд айраг”-ны эзнээр тодорсон өвлөн уламжлагч юм.

Д.Гүндэгмаа нь бага балчир наснаас мал маллах арга ухааныг сурч, эзэмшсэн бөгөөд түүнийг Өвөрхангай аймгийн “Залуу аварга малчин” (1981), Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хорооны “Тэргүүний малчин залуу” (1981) алтан медаль, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Аварга малчин” (1981-1983), “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг (2011), “Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан” цол, тэмдэг (2014), “Алтан гадас” одон (2014) “Сайн малчин”, “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Мянгат малчин” (2017), “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Сайн малчин” (2018), “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн наадмын “Шилдэг оролцогч”, “Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан” (2018), “Өвөрхангай аймгийн Шилдэг өвлөн уламжлагч” цол (2019), Өвөрхангай аймгийн “Аварга малчин” (2020), “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” (2021)-оор тус тус шагнагдсан.

Өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа нь Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д бүртгэгдсэн 102 өвлөн уламжлагчийн нэг юм.

Ташрамд дурдахад, тус журмын дагуу 2018 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэн, олноо Дөмөн хэмээн алдаршсан уртын дуучин Д.Дулмаа, 2019 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн, туульч А.Балдандорж, 2020 онд Увс аймгийн Малчин сумын иргэн, Баяд бийч, ихэлч Ж.Хумбаа нар шилдэг өвлөн уламжлагчаар шалгарч, мөнгөн шагналаар шагнагдсан билээ.

СОЁЛЫН ЯАМ 13

СОЁЛЫН ДЭД САЙД М.БАТБАЯР:

“Соёлын төвийн орчин, үйл ажиллагаа, хүний нөөцийг бэхжүүлэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, тухайн нутаг дэвсгэрийн ард иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа төдийгүй Соёлын сайдын тэргүүлэх бодлогын нэг билээ.

Соёлын яам цаашид соёлын төв, соёлын ордныг стандартчилах, стандартын шаардлага хангасан соёлын төвийг нэмэгдүүлэх бодлого, зорилтыг төлөвлөн ажиллаж байна.

Энэ удаад шалгарсан дөрвөн сумын соёлын төвийг 2022 оноос эхлэн Соёлын яам тусгайлан дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд Та бүхэн маш хурдтай хөгжиж, хамтран ажиллаж, үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлах, олон улсын жишигт хүрэх томоохон зорилгыг өөрсдийн ажилдаа төлөвлөх шаардлагатайг энэ ташрамд дурдах нь зүйтэй” гэлээ.

Орон нутгийн соёлын төвийн үйл ажиллагааг бэхжүүлэх, соёл урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зэрэг зорилгоор “Жишиг соёлын төв” шалгаруулах ажлыг улсын хэмжээнд нээлттэй зарлан зохион байгуулж, хоёрдугаар сарын 1-ний өдөр шалгарууллаа.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Стандартын шаардлага хангасан соёлын төвийн тоог нэмэгдүүлэх зорилт тусгагдсан байдаг бөгөөд улсын хэмжээнд нээлттэй зарласан шалгаруулалтад 17 аймгийн 17 сумын соёлын төв өрсөлдсөн юм.

Соёлын төвийг бүсчлэн шалгаруулах үүрэг бүхий салбарын эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг “Жишиг Соёлын төв”-өөр

● Баруун бүсээс Говь-Алтай аймгийн Чандмань сумын Соёлын төв● Хангайн бүсээс Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Соёлын төв● Төвийн бүсээс Дундговь аймгийн Хулд сумын Соёлын төв, Зүүн бүсээс Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум

Соёлын төвийг тус тус шалгаруулав. “Жишиг соёлын төв”-ийг шалгаруулж, Соёлын дэд сайд М.Батбаяр цахимаар батламжийг гардуулж, үг хэллээ.

ЖИШИГ СОЁЛЫН ТӨВ ШАЛГАРУУЛЛАА

14 СОЁЛЫН ЯАМ

Соёлын сайд Ч.Номин хоёрдугаар сарын 8-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийг Соёлын яаманд урьж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Соёлын яамны хийж хэрэгжүүлж буй бодлого, чиглэл болоод аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах асуудлаар уулзаж ярилцлаа.

Өнгөрсөн онд Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам хамтран “Монгол өв соёлоо дэлхийд сурталчлан таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж байсан юм.

Энэ төлөвлөгөөнд, Монгол Улсыг гадаадад нэг цонхоор сурталчлах, нэгдсэн брэндинг бий болгох, Монгол Улсыг дэлхийд төлөөлөх соёлын бүтээгдэхүүн бий болгох зэрэг ажлууд тусгагдсан байдаг.

Энэ дагуу Соёлын яам Үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэсний брэндийн судалгаа зэргийг хийж, Монгол Улс олон улсад ямар байдлаар харагдаж, жуулчдыг хэрхэн татах зэрэг үндэсний хэмжээний аялал жуулчлалын бодлогын үндсэн суурийг бүрэлдүүлж байгаа юм.

Мөн энэ хүрээнд Соёлын яам өөрсдийн өв соёл, нүүдлийн зан заншилд тулгуурласан соёлын аялал жуулчлал болон ижил агуулга бүхий сурталчилгаа, соёлын дурсгалт зүйл, аялал жуулчлалын төв зэргийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уялдуулан, аялал жуулчлалын салбарт оролцогч яам, бусад төрийн байгууллагатай бодлого шийдвэрээ нэгтгэж буй юм.

НЭГДСЭН БРЭНДИНГТЭЙГЭЭР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЭВ

СОЁЛЫН ЯАМ 15

Монголбанк, Нийслэлийн аялал жуулчлалын газрын хийсэн судалгаагаар Монгол Улсад ирж буй жуулчдын 70-с дээш хувь нь Монголын уламжлалт зан заншил, соёл, байгальд татагдан ирдэг гэсэн юм.

Гэсэн ч нүүдлийн соёл иргэншилд тулгуурласан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд, соёлын салбарын оролцоо бага, үндэсний хэмжээний нэгдсэн бодлого, брэндинггүйн улмаас аялал жуулчлалын салбар тогтворгүй байж ирсэн. Иймд, үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэсний брэндийн судалгаа зэргийг хийж дуусгаснаар аялал жуулчлалын нэгдсэн бодлогоо боловсруулж, соёлын аялал жуулчлалд хэрэгцээтэй хөтөлбөр загварчлал зэргийг гаргах боломж бүрдэж байгаа юм.

ЭНЭ ТАЛААР СОЁЛЫН САЙД Ч.НОМИН:

“Аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар БОАЖЯ болон бусад яам, төрийн байгууллагатай нягт хамтран ажиллана. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Соёлын яам өөрсдийн өв соёл, нүүдлийн зан заншилд тулгуурласан соёлын аялал жуулчлал болон ижил агуулга бүхий сурталчилгаа, соёлын дурсгалт зүйл, аялал жуулчлалын төв зэргийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой хослуулан ажиллаж байгаа.

Жуулчдын ихээр явдаг маршрутын дагуу, түүх, соёл, шашны аялал жуулчлалын төвүүдийг бий болгох боломжтой. Тэдгээр газруудад түүхэн дурсгалт барилгын сэргээн засварлалт болон жуулчдад зориулсан музей үзвэрийн газар байгуулах чиглэлд

БОАЖЯ-тай хамтран ажиллахаар бэлтгэл ажил үргэлжилж байна. Мөн соёлын аялал жуулчлалын гар урлал, бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүний чанарын тэмдэгтийг үүсгэж, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх, хөгжүүлэх зэрэг ажлыг хийж эхэлсэн.

Энэ онд түлхүү олон улс руу чиглэсэн, жуулчдыг татах үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Энэ ажлыг хийхээс урьтаж бид өөрсдийн Үндэсний нэгдмэл үнэт зүйлд суурилсан олон улсын брэндинг бий болгох ажлаа дуусгахаар эрчимтэй ажиллаж байна. Энэ ажилд БОАЖ Соёлын яамтай нэг бодлогоор, уялдаа холбоотой ажиллаж байгаад талархаж байна” гэсэн юм.

Уулзалтад, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж,

тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцов.

“ШИНИЙН 8-НЫ ЦАГААН ДАРА ЭХ” ҮЗЭСГЭЛЭНГ ДЭГЛЭН ҮЗҮҮЛЛЭЭ

1902-1924 оны хооронд Шинийн 8-нд Цагаан дара эхийг Богдын ордонд бүтээх уламжлал монголчуудад байсан. Энэ уламжлалыг дахин сэргээсэн тул Богд хааны ордон музейд “Шинийн 8-ны Цагаан дара эх” үзэсгэлэнг дэглэн үзүүллээ.

Үзэсгэлэнд 50 гаруй цагаан дара эх, танка зургаас гадна цагаан дара эхийн загал зургуудыг музейн фондоос анх удаа үзэгч олонд хүргэлээ. Загал зургууд дотор V Богдод залбирал шүлэг бичсэн загалыг үзмэрт дэлгэсэн нь он цагийн хувьд илүү эртний болоод судалгааны ач холбогдол бүхий онцлох бүтээл байв.

16 СОЁЛЫН ЯАМ

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн соёлын салбарт хамаарах зорилго, зорилт, арга хэмжээг 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх нь сэдэвт Соёлын яамны харьяа байгууллагуудын хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт Соёлын яамны Төрийн нарийн

бичгийн дарга С.Оюунбилэг Соёлын яамнаас 2022 онд баримталж ажиллах бодлого, чиглэл, яамны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслийг танилцууллаа.

Түүнчлэн:●Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга

Л.Мөнбат “Хөгжлийн бодлогын баримт бичигт туссан соёлын салбарын зорилго зорилтыг үйл ажиллагаандаа тусгах нь”

●Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн “Монгол урлаг - Дэлхийн тайзнаа”

●Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн “Монгол өв ба дэлхий дахинд”

● Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг “Бүх нийтийн соёлын боловсрол, Гэр бүл - хүүхдийн анхдагч соёлын орчин”

●Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Отгонбат “Үр дүнд суурилсан төсвийн шинэтгэл”

●Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Чимэдлхам “Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээний тогтолцоо”

● Соёлын үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга Г.Батхуяг “Монгол соёл - Монголын баялаг” стратеги төлөвлөгөө

●Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Гарьд “Соёлын салбарын гадаад харилцаа – үйл ажиллагааны нэгдмэл байдал”

●Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн дарга Б.Ганцэцэг “Цахим соёл” арга хэмжээ

●Судлаач Б.Цэнддулам “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгаа”

●Судлаач Б.Оюутцацрал “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн индексийн судалгаа”

сэдэвт илтгэлийг тус тус танилцууллаа.

СОЁЛЫН ЯАМНЫ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

СОЁЛЫН ЯАМ 17

Засгийн газрын хоёрдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанд Соёлын сайд Ч.Номин “Олон Улсын тэргүүлэх зэрэглэлийн наадамд оролцох тухай” асуудал танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар дэмжигдлээ.

Ингэснээр Соёлын яамны дэмжлэгтэйгээр уран бүтээлчид:

●Бүгд Найрамдах Итали улсад зохион байгуулагддаг “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”-д,

●Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагддаг “Каннын кино наадам”-д тогтмол оролцож, Монгол Улсын дүрслэх урлаг болон кино урлагийн бүтээлийг дэлхий дахинаа сурталчлах боломжтой боллоо.

ЭНЭ ТАЛААР СОЁЛЫН САЙД Ч.НОМИН:

“Алсын хараа 2050-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын тэргүүлэх зургаан чиглэлийн нэгийг “бүтээлч үйлдвэрлэл” гэж тодорхойлсон байдаг.Мөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд аж үйлдвэрийн салбарын хөгжил, эрчим хүч, дэд бүтцээс гадна аялал жуулчлал, ногоон хөгжил, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллах зорилт, хөтөлбөрүүд тусгагдсан.Энэ хүрээнд өнөөдрийн Засгийн хуралдаанаар Дэлхийн хамгийн нэр хүнд бүхий Венецийн биенналь болон Каннын кино наадамд Соёлын яамны дэмжлэгтэйгээр уран бүтээлчдийг тогтмол оролцуулахаар шийдвэрлэлээ. Дүрслэх урлаг болон кино урлагийн салбарт зүтгэж байгаа мянга, мянган уран бүтээлчдийн өмнөөс баяртай байна. Энэ бол бодит дэмжлэг.Дүрслэх урлаг болон кино урлаг нь нийгмийн амьдралд чухал байр суурь эзэлдэг. Бодит байдлыг дүрслэн

харуулах, нийтийн ёс суртахууныг төлөвшүүлэх өвөрмөц чанараараа оюун санаанд нөлөөлөгч салбар. Монгол хүний оюуны бүтээлийг зохиогчийн эрхэд тулгуурлан дэлхийн зах зээлд таниулан сурталчлах, уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодит боломжтой боллоо.

“Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”, “Каннын кино наадам”-д тогтмол оролцох нь Монгол Улсын дүрслэх урлаг, кино урлагийн бүтээлийг бодитоор дэмжих, уран бүтээлчдийн хамтын ажиллагааны боломжийг олон улсад сурталчлан таниулах, улмаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Бусад улс орны хувьд “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”-д соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь бүх талын дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэн, орчин үеийн урлагийн мэргэжлийн байгууллага хариуцан ажиллаж ирсэн. Харин Монгол Улсын хувьд соёлын асуудал эрхэлсэн тусгайлсан яам байхгүй түүнчлэн тус наадмын ач холбогдлыг бүрэн ойлгож чадаагүйгээс дүрслэх урлагийн хувийн байгууллага санхүүжилт босгох, зохион байгуулах хүндхэн ачааг үүрч ирсэн байдаг юм.Дэлхийн кино урлагийн салбарын тэргүүн зэрэглэлийн Каннын кино наадам ч гэсэн ялгаагүй улсаас тодорхой дэмжлэг үзүүлж байгаагүй. Цаашдаа Соёлын яам бүх талаар дэмжиж ажиллана. Мөн Каннын олон улсын кино наадамд Монгол Улс тогтмол оролцсоноор Монгол Улсын уран бүтээлчид болон кино бүтээл, кино урлагийн салбарын хөгжил, хамтын ажиллагааны боломжийг олон улсад сурталчлан таниулах, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр, ашгийг

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН:

ДЭЛХИЙН ХАМГИЙН НЭР ХҮНД БҮХИЙ ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬ БОЛОН КАННЫН КИНО НААДАМД СОЁЛЫН ЯАМНЫ ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ТОГТМОЛ ОРОЛЦУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

18 СОЁЛЫН ЯАМ

Италийн Венец хотноо 1895 онд үүссэн “Дэлхийн урлагийн олимп” хэмээн нэрлэдэг “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь” нь дүрслэх урлагаар дамжуулан улс орны нийгэм, эдийн засаг, улс төр, гадаад харилцаа, соёл, үндэстний оюуны дархлааг бэхжүүлэх зорилготой.

“ААА” зэрэглэлийн тус наадамд дэлхийн олон орны нэр хүндтэй, нөлөө бүхий уран бүтээлчид үзэсгэлэнгээ гаргаж ирсний дотор Густав Климт, Салвадор Дали, Жорж Брак, Антонио Тапиез, Пикассо, Йоко Оно, Ай Вей Вей зэрэг олон зуун алдартнууд оролцож байсан түүхтэй.

Тус наадамд оролцогч аливаа улс орон өөрсдийн уран бүтээлчдээр дамжуулан өөрийн орны орчин цагийн соёлын онцлог, хүмүүсийн сэтгэлгээний цар хүрээ, үзэл бодол, хандлагыг олон улсад тунхаглаж, дэлхийн тавцанд уран бүтээлчдээ гаргах боломжийг нээж улс төр, нийгэм, хүн, байгаль орчны сэдвийг хөндсөн шинэлэг бүтээлээрээ оролцдог.

“Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь” нь ёс зүйг эрхэмлэн, мэргэжлийн өндөр түвшинд, шударгаар ажиллаж ирснээр өдгөө дэлхийд үзэл суртлын хувьд хамгийн нөлөөтэй урлагийн тавцан болж хувирсан байна. Тус наадмын алт, мөнгөн арслангийн

шагналыг барууны өндөр хөгжсөн орнуудаас гадна Африк, Ойрх Дорнод, Өмнөд Америк, Азийн уран бүтээлчид өөрсдийн онцгой байр суурь, үзэл бодол, авьяас мэдрэмж, илэрхийллийн шинэлэг арга барил бүхий бүтээл туурвилынхаа төлөө хүртсэн байдаг.

Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг олон улсын энэхүү биеннальд 2015, 2017, 2019 онуудад Монгол Улсаас оролцож байсан бөгөөд оролцох эрх, санхүүжилтийг хувийн хэвшил, олон улсын байгууллага болон бусад хандивын эх үүсвэрээс бүрдүүлэн Төрийн бус байгууллага зохион байгуулалтыг нь хийж ирсэн.

Тус биеннальд тогтмол оролцсоноор Монголын дүрслэх урлагийн салбар дэлхийд нэртэй урлаг судлаачид, кураторууд, урлагийн байгууллагууд, 8000 гаруй олон улсын томоохон хэвлэл мэдээлэл, дэлхийн нөлөө бүхий улс төр, бизнесийн салбарын анхаарлыг татах боломжтой бөгөөд ингэснээр монголын дүрслэх урлагийн салбарт өрсөлдөөнийг бий болгох, хөгжүүлэх, дэлхийд таниулах, олон улсад үнэ цэнийг нь өсгөх, дүрслэх урлагийн салбарыг хөгжүүлэх замаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтийг бий болгох, нийгмийн сэтгэл зүйд эерэг нөлөөллийг авчрах зэрэг ач холбогдолтой.

“ВЕНЕЦИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ОЛОН

УЛСЫН БИЕННАЛЬ”-ИЙН ТУХАЙ:

нэмэгдүүлэх өргөн боломж нээгдэх юм.Монгол Улс Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг өнгөрсөн онд баталсан. Энэ хууль батлагдсанаар бид дэлхийн томоохон хэмжээний киног Монголд хийх, бүтээх боломжийг бий болгосон. Үүнийгээ Каннад сурталчлах боломжтой болж байна. Олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагууд болон продюсерүүдийг Монголд урих, хамтран ажиллах гэх мэт ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар Холливүүдийн дөрвөн кино продакшнтай хамтран ажиллах суурь нь тавигдсан. Энэ оны зургаадугаар сард эхний зураг авалтаа Монгол Улсад эхлэхээр төлөвлөгдсөн” гэлээ.

СОЁЛЫН ЯАМ 19

КАННЫН КИНО НААДМЫН ТУХАЙ

Дэлхийн кино урлагийн салбарын тэргүүн зэрэглэлийн Каннын кино наадам нь 1946 оноос өнөөдрийг хүртэл жил тутам зохион байгуулагдаж, тус наадмын Зөвлөлөөс дэлхийн өнцөг булан бүрийн олон улсын дэлгэцэнд тавигдаагүй шилдэг киног сонгон шалгаруулж, урилга хүргүүлснээр оролцох боломж нээгддэг.

Уг наадамд жил бүр дунджаар 2000 гаруй бүтээлээс шилэгдсэн 50 бүрэн хэмжээний уран сайхны болон 10 баримтат киног Олон улсын уралдаан /Internation-al Competition/, Найруулагчдын хоёр долоо хоногийн өдөрлөг /Directors’s Fortnight/, Онцлох бүтээл /Un Certain Regards/ гэсэн үндсэн 3 хөтөлбөрийн хүрээнд дэлгэн үзүүлдэг. Наадмын төсвийг Францын төрийн сан, Канн хотын болон кино наадмын албан ёсны түнш болох томоохон компаниуд бүрдүүлдэг.

“Каннын кино наадам”-ын үеэр сургалт, форум зохион байгуулагдаж “Олон улсын кино хотхон” үзэсгэлэн нээж, оролцогч орнууд өөрийн павильонд үндэсний кино урлагаа танилцуулан сурталчлах болсон. Түүнчлэн 2004 оноос эхлэн “Каннын сонгодог” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд дэлхийн улс орнууд кино урлагийн салбарын хөгжил, түүхэн замнал, кино өвийн сэргээн засварлалтын чиглэлээр туршлага хуваалцдаг байна.

Монгол Улсаас тус наадмын богино киноны уралдааны хэсэгт “Гуру Медиа” студийн найруулагч С.Бямбаагийн “Хэвтрийн хүн” кино 2017 онд анх удаа, “Гурван Очир Фильмз”, “Гуру Медиа” студи болон Их Британийн “Poisson Rouge Pictures”-ийн дэмжлэгтэйгээр бүтээсэн залуу найруулагч П.Лхагвадуламын “Шилүүс”

/Mountain Cat/ богино хэмжээний кино 2021 онд тус тус шалгаран оролцож байсан.

Монгол Улсад кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсантай холбогдуулан Монголын кино урлагийн салбарт эрх зүйн таатай орчин бүрдсэнийг сурталчлан таниулах, гадаадын продюсерүүд, хөрөнгө оруулагчдыг татах, наадмын олон улсын тосгонд Монголын павильоныг ажиллуулах, Монгол Улсын “Соёлын өдөрлөг” болон албан уулзалтуудыг зохион байгуулах, наадмын Marche Du Films платформд Монголын арилжааны болон арт хаус шинэ бүтээлийг сурталчлах талбайг албан ёсоор ажиллуулах, Монгол киноны үзүүлэн /screening/ хийх зэрэг оролцоог бий болгох юм.

Монгол Улсын дүрслэх урлаг, кино урлагийн салбарын хөгжлийг бодитой дэмжсэн, түүхэн шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

● Дүрслэх урлагийн ноён оргил “Венецийн олон улсын биенналь”,● “Каннын кино наадам”-д уран бүтээлчид Соёлын яамны дэмжлэгтэйгээр тогтмол

оролцож байхаар боллоо. Монгол уран бүтээлчид авьяас чадвараа дэлхий дахинаа гайхуулах нь дамжиггүй билээ.

20 СОЁЛЫН ЯАМ

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН КОЙКА-ГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Соёлын сайд Ч.Номин хоёрдугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Ким Жүн Муг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Соёлын сайд Ч.Номин Монгол Улсын соёлын салбарын бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, түүн дотор Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.

Учир нь, БНСУ соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтцээ жишиг болохуйц хөгжүүлсэн байдаг.

Монгол Улс ч гэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогодоо дэд бүтэц бий болгох асуудлыг тусгасан тул сайн туршлагыг нь судлах замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой буйгаа Соёлын сайд илэрхийллээ.

Соёлын сайдын саналыг КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Ким Жүн Му хүлээн авч, хоёр улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллаагааг хөгжүүлэх боломжийг судалж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН ДАРГА СТЕФАНИ БУРРИТАЙ УУЛЗЛАА

Соёлын сайд Ч.Номин хоёрдугаар сарын 18-ны өдөр Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурриг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Соёлын сайд Ч.Номин Монгол

Улсын соёлын салбарын үйл ажиллагааг үргэлж дэмжсээр ирсэнд талархал илэрхийлж, цаашид хамтран ажиллах боломжтой томоохон төсөл, хөтөлбөрийн талаар ярилцав.

Мөн “Улаанбаатар” кино наадмыг зохион байгуулах, Швейцарын Локарногийн кино наадамд оролцох зэрэг асуудлаар хамтарсан ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх зэрэг ажлуудыг ярилцаж, харилцан тохиролцлоо.

Тухайлбал, Засгийн газрын хуралдаанаар /2022.02.16/ “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”, “Каннын кино наадам”-д Соёлын яамны дэмжлэгтэйгээр уран бүтээлчдийг тогтмол оролцуулахаар шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгч, хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

СОЁЛЫН ЯАМ 21

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ УУЛЗАЖ СОЁЛЫН САЛБАРЫН СЭРГЭЛТИЙН БОДЛОГОО ТАНИЛЦУУЛАВ

Соёлын сайд Ч.Номин өнөөдөр Төрийн ордонд аймгийн Засаг дарга болон ИТХ-ын тэргүүлэгчидтэй уулзаж Соёлын салбарын бодлого, орон нутгийн хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө танилцууллаа.

Аймгийн удирдлагуудтай хийх уулзалт жил бүр болдог бөгөөд энэ жил “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” сэдвийн хүрээнд болж өнгөрлөө.

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оноос хэрэгжиж эхэлсэн, мөн аймгууд Соёлын хэлтэстэй болсон зэргээр Соёлын яам орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах цар хүрээ улам өргөжсөн юм. Энэ өөрчлөлтийн хүрээнд соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүн амыг бүх нийтийн соёлын боловсролоор дамжуулан соён гэгээрүүлэх, соёлын өвөө хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэхэд аймгууд шууд оролцоотой, Соёлын яамтай байнгын харилцаа холбоотой ажиллах ёстой болж байгаа юм.

Энэ уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин:

“Шинэ сэргэлтийн бодлогыг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнд оролцож буй Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Соёлын салбарын бодлогын хэрэгжилтийг орон нутгийн түвшинд ханган ажиллахад Та бүхний оролцоо, хамтын ажиллагаа маш чухал болж байгаа.

Өнгөрсөн онд соёлын салбарынхаа бодлого, эрх зүйн шинэчлэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж, анх удаа соёлын салбарын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 24 жилийн хугацаанд шинэчлэгдээгүй байсан Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг салбарын гурван ч хууль УИХ-аар хэлэлцэгдэн батлагдсан.

Монгол Улсын Засгийн газраас зарлан хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах

зорилгоор бид Үндэсний бахархал, эв нэгдлийн сэргэлт, Соёлын дархлааны сэргэлт, Соёлын эдийн засгийн сэргэлтийн 3 тулгуурт бодлогын тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон ажиллаж байна.

Салбарын стратегийн зураглалаа гаргахдаа бид “Алсын хараа-2050-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан тус салбарт хамаарах зорилго, зорилт болон Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, Соёлын тухай хууль, бусад хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн шинжилгээнд тулгуурлан Алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлсон.

Цогц бодлого, эрх зүйтэй, дижитал үйл ажиллагаатай, мэргэшсэн хүний нөөцтэй, соёл гэгээрлийн үйл ажиллагаа нь хүртээмжтэй, соёлын өвийн дархлаатай, урлаг, уран бүтээлээр тэргүүлэх байр суурьтай, стандартын шаардлагад нийцсэн соёлын байгууламжтай, үр ашигтай бүтээлч үйлдвэрлэл, олон талт соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлж, үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллаж байна.

Энэ зорилт, үйл ажиллагааны хүрээнд та бид өнгөрсөн 2021 онд анх удаа хамтран ажилласан бөгөөд энэхүү бодлого, зарчим, стратегийн хүрээнд энэ онд хамтран ажиллах гэрээг боловсруулсан” гээд соёлын салбарын сэргэлтийн бодлогоо танилцуулж, аймгийн удирдлагуудын асуултад хариуллаа.

Орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллахдаа Соёлын сайд Ч.Номин:

●Ёс зүйтэй төрийн албаны шинэтгэл,●Үр дүнд суурилсан төсвийн шинэтгэл гэсэн

үндсэн хоёр чиглэлийг баримтлан ажиллана гэдгээ мөн хэлсэн юм.

Ёс зүйтэй төрийн албаны шинэтгэл: Соёлын яам нь соён гэгээрүүлэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд 2022 онд Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж буй

22 СОЁЛЫН ЯАМ

төрийн албаны шинэтгэлийн таван зорилтын нэг болох ёс зүйтэй төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.

Тоймловол, соёлын салбарт иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх, ёс зүйтэй хандлага ба шийдвэр гаргалт, шаардлага хангасан сонгон шалгаруулалт, ёс зүйг болон сахилга хариуцлагыг дээшлүүлэх ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд орон нутагт ч уялдаатай хэрэгжүүлнэ гэж төлөвлөсөн.

Ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд сургалтууд зохион байгуулах, төрийн албаны салбар зөвлөл болон яамны аппаратаар дамжуулан ёс зүйн

зөрчил, гомдол, саналыг түргэн шуурхай шийдвэрлэх юм. Мөн яамны сургалтын төлөвлөгөөнд ёс зүйтэй төрийн албыг хэрхэн хэрэгжүүлэх талаар Төрийн албаны зөвлөлтэй хамтран сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Үр дүнд суурилсан төсвийн шинэтгэл: Монгол Улсын Засгийн газраас 2022 оныг төсвийн шинэчлэлийн жил болгон зарласантай холбогдуулан салбарын байгууллагуудын үр дүнд суурилсан төсвийн шинэчлэлийн тогтолцоог нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа юм.

Төсвийн шинэчлэлийг хийснээр төсвийн хөрөнгө үр өгөөжтэй, оновчтой зарцуулах тогтолцоо бүрдэх, үр дүнд суурилсан уян хатан санхүүжилтийн аргачлал үйл ажиллагаанд нэвтрүүлэх, Орон нутгийн соёлын байгууллагууд хагас бие даасан байдлаар төсвөө зарцуулах, үр дүнгээ үнэлүүлэх боломжтой болох, соёлын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэн тооцож, эдийн засгийг эрчимжүүлэх төсөв, санхүүгийн шинэчилсэн арга хэмжээнүүд хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа юм.

“Мөнх тэнгэрийн бичиг-2021” үзэсгэлэнгийн нээлт хоёрдугаар сарын 18-ны өдөр Төрийн ордонд болж, шилдэг бүтээлийн эздэд Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын асуудал хариуцсан зөвлөх Д.Бум-Очир, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам нар шагналыг нь гардууллаа.

Үзэсгэлэнд дотоодын уран бүтээлч, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Шинжаан-Уйгарын Өөртөө Засах Орны уран бичээчид бүтээлээ ирүүлжээ.

“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ-2021” МОНГОЛ УРАН БИЧГИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

СОЁЛЫН ЯАМ 23

ТЭРГҮҮН БАЙР “Монголын нууц товчоо”. Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Голомт банкны дизайнер Цэгмэдийн Тамир

ТУСГАЙ БАЙР

“Билиг барамид хэмээх судар оршвой”. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Монгол уран бичлэг” нийгэмлэгийн дэд тэргүүлэгч Содномын Цэнгэлбаяр1“Монголын их амар амгалан”. “Содон чимээ” монгол хэлний сургалтын төвийн багш Баттулгын Алтантуяа2“Мандухай цэцэн хатны домог”. Иргэний нисэхийн ерөнхий газрын инженер Мандахнарын Долгор3“Тамга”. “Хөх бичиг” төвийн уран бүтээлч Шаравын Гэрэлсайхан;4“Арван зүгийн ачит Гэсэр хаан”. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын “Тэнгэрийн бичиг” уран бичлэгийн холбооны уран бүтээлч Чингис Бутханов5“Бумбын орон”БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны уран бүтээлч Баатар6“Мэгзэм ерөөл”. ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын “Заяасан бичиг” уран бичлэгийн холбооны уран бүтээлч Корнин Геннадий7

1 2 3ДЭД БАЙР“Чингисийн билиг сургаал”. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Монгол уран бичлэгийн нийгэмлэгийн уран бүтээлч Дэгжилт

ГУТГААР БАЙР“Байгал нуур”. ОХУ-ын “Хараацай” уран бичлэгийн нийгэмлэгийн тэргүүн Оксана Жербанова Владимировна

ШИЛДЭГ БҮТЭЭЛ, ОРОЛЦОГЧИД

МӨНХ ТЭНГЭРИЙН

БИЧИГ 2021УРАН БҮТЭЭЛЧДИЙН ШАГНАЛ

24 СОЁЛЫН ЯАМ

ТЭРГҮҮН БАЙР “Мөнх тэнгэрийн бичиг”. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” ерөнхий боловсролын сургуулийн багш Баярцэнгэлийн Отгонтуяа

ТУСГАЙ БАЙР

“Орчлонд би азтай төржээ” Дорнод аймгийн Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн багш Өлзийбатын Одмандах1“Монголын нууц товчоо” Нийслэлийн 21 дүгээр сургуулийн багш Цэрэнлонжидын Найдан2“Ногоон Дарь эхийн тууж” Нийслэлийн 38 дугаар сургуулийн багш Ганхуягийн Сайнжаргал3“Бид ялав” Нийслэлийн 52 дугаар сургуулийн багш Ядамжавын Сэргэлэн4“Тэмээн жингийн цуваа” Нийслэлийн 5 дугаар сургуулийн багш Бямбацэрэнгийн Даваачулуун5“Түүхийн шүлэг” Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Эрдэнэбилэгийн Мөнхдалай6“Цагаан сар ба хар нулимс” Нийслэлийн 38 дугаар сургуулийн багш Хишигсайханы Оюундарь7

1 2 3ДЭД БАЙР“Монголын нууц товчоо”. Монгол Улсын Консерваторын монгол хэл бичиг, уран зохиолын багш Төмөрбаатарын Цолмон

ГУТГААР БАЙР“Эхийн сэтгэл”. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Лхагвасүрэнгийн Ууганжаргал

ШИЛДЭГ БҮТЭЭЛ, ОРОЛЦОГЧИД

МӨНХ ТЭНГЭРИЙН

БИЧИГ 2021БАГШ НАРЫН ШАГНАЛ

СОЁЛЫН ЯАМ 24

СОЁЛЫН ЯАМ 25

ТЭРГҮҮН БАЙР “Хөх судар”. Нийслэлийн 24 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Цэрэндоржийн Анхцэцэг

ТУСГАЙ БАЙР

“Хөгжмийн гурвал” Нийслэлийн 16 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Алтанцэцэгийн Маралмаа1“Оюун түлхүүр” Нийслэлийн 3 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Хүрэлбаатарын Номин2“Тусгаар тогтнол” Төв аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Чимэддоржийн Өнөрзаяа3“Авах гээхийн дөрвөн мөрт” Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Цогтын Пүрэвсүрэн4“Өөртөө нэвтрэхэд” Санхүү, эдийн засгийн их сургуулийн харьяа “Эрхэм баян эрдэм” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Мөнхжингийн Оюу5“Малчин” Нийслэлийн 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ёндонжамцын Золбоо6“Хос уянга” Нийслэлийн 67 дугаар сургуулийн 11 дугаар ангийн сурагч Ерөөжавын Энхжин7

1 2 3ДЭД БАЙР“Цогтын хадны бичиг”. Нийслэлийн 23 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ням Очирын Бадармаа

ГУТГААР БАЙР“Цагаан”. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Үүрцайхын Энхжин

ШИЛДЭГ БҮТЭЭЛ, ОРОЛЦОГЧИД

МӨНХ ТЭНГЭРИЙН

БИЧИГ 2021АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ШАГНАЛ

26 СОЁЛЫН ЯАМ

ТЭРГҮҮН БАЙР “Эрдэнийн чимэг”. Нийслэлийн 50 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Амгалансэнгийн Ариунзаяа

ТУСГАЙ БАЙР

“Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” Нийслэлийн 3 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ган-Эрдэнийн Өнө-Энх1“Нэгэн үсгийн эрдэм” Нийслэлийн 50 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Баттуяа2“Нууцыг задруулсан захиа”Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Баатархүүгийн Номин3“Тэмүжиний нөхөрлөл” Сэлэнгэ аймг Сайхан сумын 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Эрдэнэбилэгийн Учрал4“Монгол ухаан сургаал” Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагч Гансүхийн Цолмон5“Чингис” Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн сурагч Амарсайханы Одонтуяа6Т.Галсангийн “Монгол бичиг” шүлгээс” Нийслэлийн “Хобби” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Батсумын Очирдарь7

1 2 3ДЭД БАЙР“12 жил”. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн 10 дугаар ангийн Батдэлгэрийн Нандин-Эрдэнэ

ГУТГААР БАЙР“Тусгаар тогтнол”. Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий болосвролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч Оросоогийн Тэмүүлэн

ШИЛДЭГ БҮТЭЭЛ, ОРОЛЦОГЧИД

МӨНХ ТЭНГЭРИЙН

БИЧИГ 2021ДУНД АНГИЙН СУРАГЧДЫН ШАГНАЛ

СОЁЛЫН ЯАМ 26

СОЁЛЫН ЯАМ 27

Шилдэг зураачдынхаа бүтээлийг дижитал арт хэлбэрт хувиргаж, дэлхийн сонорт хүргэхээр алхам алхамаар урагшилж байна.Урлаг, технологийн хослол бүхий дижитал арт салбарт Монгол залуус “TradeNFT” цахим платформ бүтээснээ олон нийтэд танилцууллаа.

Энэ платформ дээр анхлан Төрийн соёрхолт, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Чимэддорж гуайн сор болсон бүтээлүүдийг дижитал арт болгон дэлхий дахинаа хүргэж байна. Монголын нэрт зураач маань “Дэлхийн урлагийн олимп” хэмээн нэрлэдэг “Венецийн дүрслэх урлагийн олон улсын 57 дахь биенналь”-д Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан билээ.

Уран бүтээлчид бүтээлээ “NFT” буюу дижитал арт болгосноор цаг хугацаа, хил хязгаар үл харгалзан өөрсдийн бүтээлээ сурталчлах, борлуулах боломжтой боллоо.

Цаашид олон Монгол уран бүтээлчид дэлхийд гарч, үнэ цэнийг нь өсгөх тал дээр Соёлын яам дэмжин, хамтран ажиллах болно.

Үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвд үнэ төлбөргүй толилууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2011 оноос эхлэн

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан монгол уран бичгийн үзэсгэлэнг жил бүр зохион байгуулж ирсэн.

28 СОЁЛЫН ЯАМ

Монгол Улс 2021 онд Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталж, энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн тул Соёлын яам олон улстай кино урлагийг дэмжих хүрээнд идэвхтэй хамтран ажиллалаа.

Тухайлбал, өнгөрсөн онд 7.5 сая ам.долларын өртөгтэй Унгар-Англи-Монгол гэсэн гурван талт кино төслийг эхлүүлэх асуудлыг ярилцаж байсан бөгөөд кино зураг авалтын тодорхой хэсгийг Монгол Улсад хийж, 2 сая орчим ам.доллар нь 100 хувь Монгол Улсад зарцуулагдах тооцоо гарч байсан юм.

Тэгвэл хоёрдугаар сарын 21-ний өдөр Монгол болон Унгар улсын Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаан болж, “Кино студи, кино сургалт, кино хамтран бүтээх тухай Монгол Улсын Соёлын яам, Унгар улсын Хүний хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгууллаа. Санамж бичигт, Монгол Улсын Соёлын сайд

Ч.Номин, Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански нар гарын үсэг зурав.

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Монгол, Унгарын кино урлагийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.

Тухайлбал, Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн анхны кино студийг байгуулах чиглэлээр хамтран ажиллаж, мэргэжлийн кино студи, хамтарсан бүтээлийг шинэ түвшинд хүргэх, хоёр орны кино үйлдвэрлэгчид, продюсерууд болон салбарын бусад мэргэжилтнүүдийн уулзалтыг тогтмол зохион байгуулахаар тохиролцов.

Мөн кино урлагийн сургууль, мэргэжлийн байгууллага хоорондын уран бүтээлчид, оюутан, судалгааны мэдээ, материал солилцох замаар кино урлагийн байгууллагууд болон сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаар боллоо.

КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ХУУЛИЙН ХҮРЭЭНД УНГАР УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

-Санамж бичгийн хүрээнд хамтарсан кино бүтээх нөхцөл бүрдэв-

СОЁЛЫН ЯАМ 29

Мо н г о л У л с ы н За с г и й н г а з а р гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн

байдлын зэргийг цуцалж хөрөнгө оруулагч, жуулчдад хилээ нээсэн. Мөн ковидын дараах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх чиглэлд багтаж байгаа аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарыг сэргээх хүрээнд харьяа яамд салбарын оролцогч талуудтай уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт, Нэгдсэн брэндингтэйгээр аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар болон “Шинэ сэргэлтийн бодлого - Аялал жуулчлал” хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан бол хоёрдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсад суугаа Элчин сайд, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчдийг Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин нар хүлээн авч уулзан “Шинэ сэргэлтийн бодлого”, тэр

дундаа аялал жуулчлалын салбарын асуудлаар уулзаж, ярилцлаа.

Энэ үеэр Элчин сайд, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчдөд Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй ховор нандин ном бүтээлийн дээжсийг танилцуулж, Монгол орны аялал жуулчлалын зорин очих газрыг VR төхөөрөмжөөр үзүүлж, аялал жуулчлалын бүсчилсэн маршрутын талаар мэдээлэл өглөө.

Мөн Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин нар Элчин сайд, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгч, Соёлын элч нарт хандаж үг хэлэв.

Соёлын сайд Ч.Номин:

“Та бүхэнд энэ оройн мэндийг хүргэе.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ковидын дараах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх чиглэлд аялал жуулчлалын салбар зүй ёсоор багтаж, салбарын оролцогч талуудтай цуврал уулзалт зохион байгуулж байгаа.

Энэ удаад улс орноо төлөөлөн суугаа Элчин сайд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байгаад баяртай байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал хүнд сорилтуудтай тулгарч, ДНБ хэмжээ 5.3 хувь хүртэл агшиж, аялал

МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД НАРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГОО ТАНИЛЦУУЛАВ

30 СОЁЛЫН ЯАМ

жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын байгууллагуудын орлого үйл ажиллагааны төрлөөсөө хамааран 50-84 хувь хүртэл буурсан. Мөн нийт соёл, урлагийн байгууллагын үйлчилгээний тоо 41 хувиар буурсан.

Эдгээр амаргүй нөхцөл байдлыг даван туулж, эдийн засгийг тэлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулан УИХ-д өргөн барьж батлуулаад байна. Энэ бодлогын хүрээнд Засгийн газраас хөгжлийн томоохон төслүүдийг эхлүүлэн, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ ч утгаараа Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам хамтран Монгол Улсыг гадаадад нэг цонхоор, нэг имижээр сурталчлах, аялал жуулчлал болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын экспортыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөө батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд Соёлын яамнаас үндэсний соёлын үнэт зүйлийг судлах, нэгдмэл байдлыг хангах судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүндээ тулгуурлан дэлхий нийтэд хамаарах үндэсний нэгдмэл үнэт зүйлээ тодорхойлон Монгол Улсыг гадаадад хэрхэн таниулж сурталчлах, жуулчдыг татах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний брэндингийг тодорхойлон, маркетинг, коммуникацийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа юм.

Аялал жуулчлалын салбарын судалгаануудаас харахад Монгол Улсад ирж байгаа жуулчдын 70-с дээш хувь нь бидний түүх, соёл, байгальд татагдан ирдэг тул бид түүх, соёл, язгуур урлаг, нүүдэлчин

хэв маяг, байгалийн болон соёлын өвийн хосгүй шинж чанарыг илтгэн харуулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталж байгаа.

Түүнчлэн “Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музейн шинэ барилга зэрэг орчин үеийн олон улсын стандартад нийцсэн соёлын барилга, байгууламжуудын бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй үргэлжлүүлж байна.

Мөн түүх, соёлын аялал жуулчлалыг бүсчлэн буюу тухайн орон нутгийн онцлогт тулгуурлан аялал жуулчлалын шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүн нэвтрүүлэх, улирал, маршрут нь тодорхой эвент арга хэмжээнүүд зохион байгуулах судалгааг гүйцэтгэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж байна.

Аялал жуулчлалын салбарын цар хүрээ өргөн тул тус салбарын шинэ сэргэлтийн бодлогыг зөвхөн нэг яамны бус харин Засгийн газрын тэргүүлэх бодлогын түвшинд авч үзэж байгаа бөгөөд зөвхөн дотоод хүчин зүйл болох төр болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаанаас гадна гадаад орчны нөхцөл байдал,

харилцан ойлголцол, итгэлцэл, хамтын ажиллагаа чухал байгаа гэдгийг өнөөдрийн уулзалтаас Та бүхэн мөн олж харна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчдын хувьд вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол Улс хүлээн авахад бэлэн байгаа. Мөн вакцинд хамрагдаж амжаагүй ч Монгол Улсад хүрэлцэн ирж, вакцинд хамрагдах бүрэн боломжтой гэж Монгол Улсын Засгийн газрын мэдэгдсэнийг энд дахин уламжлахыг хүсэж байна.

Монгол Улсад ажил төрлийн болон аялал жуулчлалын зорилгоор саадгүй хүрэлцэн ирэх бүхий л бололцоог хангахын төлөө бид хичээнгүйлэн ажиллаж байгаа учраас Монгол Улсад суугаа Элчин сайд, суурин болон Олон улсын төлөөлөгч Та бүхнийг бидэнтэй ойр дотно хамтран ажиллаж, улс

орондоо Монгол Улсын бодлого шийдвэрийг хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Дэлхийн банк аялал жуулчлалтай холбоотой “Ковидын дараах аялал жуулчлалын хүртээмжтэй хөгжлийг дэмжих” нь тайланг хийсэн бөгөөд тайлангаа хоёрдугаар сарын 14-ний өдөр танилцуулсан юм.

СОЁЛЫН ЯАМ 31

Соёлын сайд Ч.Номин хоёрдугаар сарын 25-ны өдөр утга зохиол, ном хэвлэлийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтад, хүүхдийн зохиолч, утга зохиол шүүмжлэгч, уран зохиолын орчуулагч зэрэг утга зохиол, ном хэвлэлийн салбарын төлөөллүүд оролцов.

“Алсын хараа 2050 – Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын тэргүүнд Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийг нягтруулна гэж заасан байдаг. Энэ хүрээнд Соёлын яам утга зохиол, ном хэвлэлийн салбарын статистик, тоо баримтыг нэгтгэсэн бөгөөд салбарын төрийн бодлогыг бүрэн хэмжээнд тодорхойлохын тулд салбарынхантай уулзалт зохион байгуулж байгаа юм.

Уулзалтын эхэнд, Соёлын сайд Ч.Номин “Өнгөрсөн онд Соёлын яам соёлын салбарын иж бүрэн судалгааг хийж дуусгасан. Энэ хүрээнд өв соёлдоо тулгуурласан 12 салбар, 98 чиглэлээр салбарын хүрээг тодорхойлж, салбар бүрд тохирсон Төрийн бодлого гаргаж байгаа. Кино урлаг, Дүрслэх урлагийн салбарын бодлогууд гарч, салбарын хэмжээнд хууль тогтоомжийн шинэчлэл, эрх зүйн таатай орчин бүрдэж байна. Үүн шиг салбар бүрийнхэнтэй уулзалт зохион байгуулж, бодлогоо нэгтгэхийг зорьж байна. Энэ хүрээнд өмнө нь утга зохиолын салбарынхантай уулзаж байсан. Энэ удаад илүү тодорхой зорилготой ажиллахаар энэ удаагийн уулзалтыг зохион байгуулж байна” гээд салбарынхантай ярилцлаа.

МУСГЗ, Чингис хаан одонт, зохиолч яруу найрагч Г.Мэнд-Ооёо уран зохиол бол дуу, театр, кино гээд олон салбарын анхдагч нь хэдий ч төрөөс сүүлийн 30 жилийн хугацаанд энэ салбарыг орхигдуулсан тул хур асуудал

үүссэн гэлээ. Тухайлбал, XX зууны бидний түүхийг бүхлээр нь агуулж үлдсэн маш их өв, дурсамжийг агуулж байгаа бүтээлүүдийг төрөөс хэрхэх нь тодорхойгүй, утга зохиолын үндэсний өвийг хамгаалах орон зайгүй болсон зэрэг томоохон асуудлаас эхлээд үндэсний

уран зохиолыг гадаадад өрсөлдүүлэх боломж хязгаарлагдмал, утга зохиолын фондгүй, утга зохиолын мэргэжлийн орчуулагч цөөрч байгаа зэрэг олон асуудал байгааг хэллээ.

Үүний адилаар утга зохиол, ном хэвлэлийн салбарт шийдвэрлэх хэрэгтэй олон асуудал байгааг бусад зохиолч, орчуулагч нар хэлсэн бөгөөд урт хугацааны турш үүссэн асуудлыг шийдвэрлэхийн тулд ойрмогхон уулзаж ярилцаж, энэ салбарт төрөөс баримтлах бодлогыг маш тодорхой болгох хэрэгтэй гэдэгтэй санал нэгдсэн юм.

Уулзалтын төгсгөлд, Соёлын сайд Ч.Номин утга зохиол, ном хэвлэлийн салбарт баримтлах төрийн бодлогыг тодорхой болгохын тулд салбарын төлөөллүүдийг оролцуулсан ажлын хэсэг гаргаж, баримт бичиг боловсруулах ажлыг эхлүүлэхээр болов.

Уулзалтад, МУСГЗ, Чингис хаан одонт, зохиолч яруу найрагч Г.Мэнд-Ооёо, “Суут нууц” номын зохиогч Д.Дамдинжав, “Мөрөөдлийн байшин” номын зохиогч Б.Ганчимэг, “Тэнгэрт өлгөөтэй бяслаг” номын зохиогч О.Сундуй, “Араг үүрсэн хавар” номын зохиогч Н.Минжинсайхан, “Цагаан бороо” номын зохиогч Б.Номинчимэд, “Энэ цагийн шүүмж” шүүмж судлалын 3 боть гаргасан доктор Д.Цэвээндорж, “Современные монгольские рассказы”, “Орчин үеийн оросын үргэлжилсэн зохиол” номын орчуулагч О.Чинбаяр нарын төлөөлөл оролцов.

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН УТГА ЗОХИОЛ, НОМ ХЭВЛЭЛИЙН САЛБАРЫНХАНТАЙ УУЛЗЛАА

Статистик: Соёлын яамнаас гаргасан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгаанд дурдсанаар 1133 зохиолч, 46 хэвлэлийн газар, 300 хэвлэлийн үйлдвэр, 365 номын сан, 238 номын дэлгүүр худалдаа, 2 цахим номын худалдаа үйл ажиллагаа явуулж 2020 онд 124.5 тэрбум төгрөгийн орлого олжээ.

32 СОЁЛЫН ЯАМ

Венецэд гарах Монгол Улсын үзэсгэлэнг дэмжих зорилгоор Монголын орчин үеийн дүрслэх урлагийн нэгээхэн хэсгийг илтгэн харуулах “Чимээ” уран бүтээлийн үзэсгэлэнг The Fine Arts Zanabazar Museum - д гаргалаа.

Эдгээр зургийг сэргээн засварлах төслийг амжилттай эхлүүлж, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөрийн хүрээнд Монгол дахь Герман улсын Элчин сайдын яаманд хоёрдугаар сарын 28-ны өдөр “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” гэрээ байгуулж, Герман улсаас 100 мянган еврогийн дэмжлэгээр Монголын уран зургийн галерейд уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулахаар болж байна.

Лабораторийг байгуулснаар Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны уран зураг сэргээн засварлах урлан бий болж гэмтэлтэй уран зургуудыг сэргээн засварлаж эхлэх юм. Цаашид энэхүү лаборатори нь улсын өмчит музей, галерейн сан хөмрөгийн уран зургуудыг сэргээн засварлаж соёлын салбар дахь цар хүрээ, үр нөлөөгөө өргөжүүлнэ гэж тооцож байна.

Мөн энэхүү иж бүрэн лабораторийн үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах гол хүчин зүйл бол хүний нөөцийн чадавхыг сайжруулах, сэргээн засварлагчдыг чадавхжуулах явдал юм. Тиймээс уг төслийн хүрээнд

Ч.НОМИН:

ГАЛД ӨРТСӨН 300 ГАРУЙ УРЛАГИЙН БҮТЭЭЛИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт 2009 онд гарсан гал түймрийн улмаас Монголын дүрслэх урлагийн сор болсон 900 орчим бүтээл их, бага хэмжээнд шатсан.

Энэхүү үйл явдлаас хойш галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлах ажил шат дараатай хийгдэж бага гэмтэлтэй 600 орчим бүтээлийг сэргээн засварласан бөгөөд одоогийн байдлаар галд их өртсөн сэргээн засварлах, шинээр бүтээлгэх 300 гаруй уран зураг байгаа юм. Галд өртсөн бүтээлүүд нь Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн урлагийн бүтээлүүд байсан юм.

-УРАН ЗУРАГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ЛАБОРАТОРИЙГ ЭНЭ ОНЫ IX САРД НЭЭНЭ-

СОЁЛЫН ЯАМ 33

галын гэмтэлтэй зураг сэргээн засварлах чиглэлээр ХБНГУ-ын мэргэжилтнүүд 3 шатлалт цогц сургалтыг удирдан явуулж 2 сэргээн засварлагчийг тусгайлан сургаж мэргэшүүлнэ гэж төлөвлөж байна.

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ёорн Розенберг Санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр:

“Соёлын өвийг хадгалан хамгаалах нь ямар ч улсын ард түмний хувьд маш өндөр ач холбогдолтой байдаг. Учир нь соёлын өв нь өөрийн орны түүхээ анхааран дээдлэх, орчин үе дэх байр сууриа олох үндэс

суурь нь болдог. Тиймээс бид Холбооны Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад ийнхүү 2 дахь удаагаа томоохон төслийн хүрээнд дэмжлэг олгож буйд баяртай байна. Энэхүү шинэ төслийн хүрээнд бид хамтдаа Монголын Уран зургийн галерейд ноу хау бий болгож, мэргэшсэн лаборатори байгуулснаар уран зургийн соёлын өвийг ирээдүйн залгамж үедээ хадгалан өвлүүлэх боломж бүрдүүлж, Герман-Монголын хамтын ажиллагааны түүхэнд дараагийн нэгэн амжилт бүхий хуудсыг нээж байна” гэлээ.

Мөн Соёлын сайд Ч.Номин:

Монголын дүрслэх урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ХБНГУ-ын Элчин сайд ноён Ёорн Розенберг, сэргээн

засварлагч Сузанне Эрхардс, Монгол дахь Гёте институт болон “Холбооны гадаад хэргийн яамны соёлын өвийг хамгаалах хөтөлбөр”-ийг Монгол Улсад амжилттай эхлүүлэхэд гар бие оролцсон хүн бүрд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яам нь Соёлын өвийн үндэсний төвийг байгуулж, Монгол үндэстний соёлын биет болон биет бус өвийг хамгаалан, бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, хойч үедээ өвлөн уламжлуулахад онцгой анхаарч байгаа.

ХБНГУ-ын зүгээс Монголын уран зургийн галерейд хөрөнгө оруулалт оруулж байгаа хүрээнд Монгол Улс олон улсын стандарттай уран зураг сэргээн засварлах лабораторитой болж, түүх соёлын дурсгалт зүйлийг анхны төрхөөр нь сэргээн засварлах ажилд бодит дэмжлэг болох юм.

Энэ нь хоёр улсын соёлын салбарын гадаад хамтын ажиллагаа шат ахисан, манай улсын дүрслэх урлагийн салбарын сэргээн засварлалтын чиглэлд бодитой дэвшил авчирсан алхам боллоо гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Цаашид энэхүү лаборатори нь галын гэмтэлтэй бүтээлүүдийг сэргээн засварлахаас гадна дүрслэх урлагийн бүх л чиглэлээр сэргээн засварлах лабораторийн үндэс суурь болох юм.

Мөн сэргээн засварлагч нарыг мэргэжил, арга зүйгээр хангах, зургийг сэргээн засварлах ажлыг цаашдаа тасралтгүй явуулах хүний нөөцийн чадавхтай болгох зэрэг томоохон оюуны болон соёлын хөрөнгө оруулалт болж байна.

Энэхүү төслийг эхлүүлэхэд гар бие оролцсон хүн бүрд дахин талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай гэрээг өнөөдөр байгуулснаар сэргээн засварлах лаборатори байрлах өрөөний засвар, тохижуулалтыг нэн даруй эхлүүлж, 2022 оны хичээлийн жил эхлэхэд шинэ сэргээн засварлах лабораторийг нээж, сэргээн засварлагчдын эхний сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

34 СОЁЛЫН ЯАМ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР “ҮНДЭСНИЙ СПОРТЫН АНХДУГААР ИХ ЧУУЛГАН” БОЛЛОО

Үндэсний спорт нь соёл, ёс заншил, өв уламжлал, үнэт зүйлийг тээж, үндэсний ухамсар, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг билээ.

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Соёлын сайд Ч.Номин гуравдугаар сарын 1-ний өдөр Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Сэбастиен Сүрүнг хүлээн авч уулзлаа.

Соёлын яам энэ оны 5-р сард Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагдах 75 дахь удаагийн “Каннын кино наадам”-д Монгол Улсын павильоныг ажиллуулах гэж байгаа учраас уулзалтаар голчлон кино салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Монгол Улс Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталж, соёл урлаг, кино, контент бүтээх ажлаар Монголд ирэх бол “K4” виз мэдүүлэх зэргээр гадаад талдаа хууль эрхзүйн хувьд илүү хялбар болж, зарим улстай кино салбарт хамтран ажиллах, хамтарсан

кино хийх зэрэг Монголын кино урлагийн салбарт гарч байгаа шинэчлэл, өөрчлөлтийн талаар Соёлын сайд танилцуулж, ноён Сэбастиен Сүрүнгээс Франц улсад удахгүй болох Каннын кино наадамд оролцоход бүх талын дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Мөн Соёлын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотын Түүхийн музейд Чингис хаан болон Монголын эзэнт гүрний тухай үзэсгэлэнг 2023-2024 онд гаргах, тус арга хэмжээтэй худалдаа, бизнесийн салбарын форум, эрдэм шинжилгээний хурал, урлаг соёлын цогц арга хэмжээг хамтатган зохион байгуулах талаар санал солилцов.

Соёлын сайдын саналыг Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайд Сэбастиен Сүрүн хүлээн авч, хоёр улсын соёлын салбарт хамтран ажиллах боломж, Элчин сайдын яамнаас төлөвлөж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, хамтын ажиллагааны бүхий л боломжийг судалж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

СОЁЛЫН ЯАМ 35

ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар (ДТГ)-ын тэргүүн нартай гуравдугаар сарын 3-ны өдөр Соёлын сайд Ч.Номин, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар цахим уулзалт хийлээ.

Дипломат төлөөлөгчийн газар нь олон улсад Монгол Улсын язгуур эрх ашгийг хамгаалахаас гадна үндэсний соёл урлаг, өв уламжлал, түүхэн үнэт зүйлээр дамжуулан дипломат харилцаа, соёлын бодлогоо хэрэгжүүлдэг юм.

Иймд энэ уулзалт нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй Шинэ сэргэлтийн бодлогын талаар ДТГ-уудад дэлгэрэнгүй мэдээлэл өгч санал солилцох, нэг цонхны бодлого баримтлахад чиглэсэн юм. Өнөөдрийн уулзалтад, Монгол Улсаас хилийн чанадад суугаа 36 улсын 45 дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцлоо.

Монгол Улсын Засгийн газар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж,

хөрөнгө оруулагч, жуулчдад хилээ нээснээс хойш яамд нэг цонхны бодлогоор аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татахын тулд удаа дараагийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм.

Тухайлбал, Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалснаас хойш яамд хамтран:

● Нэгдсэн брэндингтэйгээр аялал жуулчлалыг хөгжүүлэх

● Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал

● Монгол Улсад суугаа Элчин сайд нарт аялал жуулчлалын бодлогоо танилцуулах зэрэг аялал жуулчлалын салбарт оролцогч талуудын оролцоог хангасан уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж байна.

Дээрх уулзалтуудаас хойш Соёлын яам аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагаанд чиглэсэн томоохон шийдвэрүүдийг гаргасан бөгөөд энэ талаарх мэдээллийг Соёлын сайд Ч.Номин ДТГ-ынханд өгч, сонирхсон асуултад нь хариуллаа.

Тухайлбал, Соёлын сайд Ч.Номин: “Шинэ сэргэлтийн бодлогын

хүрээнд Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яамд хамтран Монгол Улсыг гадаадад нэг цонхоор, нэг имиж, брэндингээр сурталчлах, аялал жуулчлал болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын экспортыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөө батлан хэрэгжүүллээ.

Соёлын яамнаас баримталж буй үндэсний бахархал, эв нэгдлийн сэргэлтийн бодлогын дагуу бид үндэсний соёлын үнэт зүйлсийг судлах, нэгдмэл байдлыг хангах судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд цаашлаад дэлхий нийтэд хамаарах үндэсний нэгдмэл үнэт зүйлээ тодорхойлон Монгол Улсыг гадаадад хэрхэн таниулж сурталчлах, жуулчдыг татах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний брэндингийг тодорхойлон, маркетинг, коммуникацийн төлөвлөгөө боловсруулан ажиллалаа.

36 СОЁЛЫН ЯАМ

Засгийн газрын 2 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын дүрслэх урлаг болон кино урлагийн уран бүтээлчдийн оюуны бүтээлийг олон улсад таниулан сурталчлах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагддаг “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”, Бүгд Найрамдах Франц Улсад зохион байгуулагддаг “Каннын кино наадам”-ын тогтмол оролцоог хангаж ажиллах тухай тогтоол батлагдсан.

Түүнчлэн өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийг даган гарч буй Кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах дүрэм журмууд батлагдсан.

Аялал жуулчлалын хувьд Монгол Улсад ирж байгаа жуулчдын 70-с дээш хувь нь бидний түүх, соёл, байгальд татагдан ирдэг тул бид түүх, соёл, язгуур урлаг, нүүдэлчин хэв маяг, байгалийн болон соёлын өвийн хосгүй шинж чанарыг илтгэн харуулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталж байна” гээд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ярилцсан юм.

Уулзалтын төгсгөлд Соёлын сайд Ч.Номин Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг сэргээхэд дипломат төлөөлөгчдийг санаачилга, дэмжлэгтэй, нэг цонхны бодлогоор ажиллахыг хүсэв.

НИЙГМИЙН ЭМЧ

СЭТГҮҮЛЧ ТА

2022 оныг “Хүүхдийн жил” болгон зарласантай холбогдуулан Соёлын яамнаас хэвлэл нийтлэлийн үнэн бодит мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, хүүхдэд зориулсан

олон талт үйл ажиллагааг сурталчлан түгээхдээ хүүхдийн эрхийг зөрчихгүй байх, аливаа мэдээлэл, тэр дундаа гэмт хэргийг мэдээлэхдээ хохирогч хүүхдийн сэтгэл зүйг хамгаалж, олон нийтэд түгээн, хүүхдэд ээлтэй сэтгүүлчдийн тоог нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд “Хэвлэл мэдээллийн ажилтны өдөр”-ийг угтан “Сэтгүүлч Та нийгмийн эмч” арга хэмжээний хүрээнд хэвлэл мэдээллийн ажилтны ёс зүйг эрхэмлэн хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг өдөр тутамдаа хэрэгжүүлж байхыг уриалж байна.

“Сэтгүүлч Та нийгмийн эмч” арга хэмжээнд Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцов.

СОЁЛЫН ЯАМ 37

Арга хэмжээний үеэр “Хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах бэ?” сэдвийн хүрээнд холбогдох хууль тогтоомж, олон улсын тэргүүлэх туршлага, манай улсын байдлын талаар ментор М.Мөнхжаргал илтгэл тавьсан бөгөөд 3-10 дугаар ангийн хүүхдүүдийн төлөөлөл оролцсон “Хүүхдүүд ярьж байна” баримтат нэвтрүүлэг бэлтгэн хүүхдүүдийн эрх хаана зөрчигдөж буй талаар болон сэтгүүлч сурвалж ах эгч нараасаа тэдний хүсэж буй зүйл зэргийн талаар хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынханд хандаж үеийнхнээ

төлөөлөн өөрсдийн дуу хоолойгоо хүргэлээ. Мөн энэ үеэр сэтгүүлчидтэй чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал бодлоо солилцов.

Соёлын яам нь 2022 онд хэвлэл мэдээллийн байгууллагыг “Хүүхдэд ээлтэй, ёс зүйтэй хэвлэл мэдээллийн байгууллага” болохыг уриалж, энэхүү сэдвийн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, сурвалжлагч, нийтлэлчдэд зориулсан цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус арга хэмжээгээр энэ жилийн энэ чиглэлийн үйл ажиллагааны нээлтээ хийж байгаа ажээ.

“Хясаа” зургийг 27 жилийн дараа дахин сэргээн бүтээлээ.

Монголын уран зургийн галерей “Урлагийн бүтээл сэргээн бүтээлгэх” төслийг Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ.

Төслийн хүрээнд уран бүтээлч Ж.Мөнхцэцэг өөрийн 1994 онд зурж байсан, галд өртсөн “Хясаа” бүтээлээ дахин сэргээжээ.

38 СОЁЛЫН ЯАМ

Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг. ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2010 онд бүртгэгдсэн “Шувуучлахуй” өвийн нэг хэлбэр бүргэдээр ан хийх арга ухааныг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр 2022” арга хэмжээг Улаанбаатар хотноо Монгол Кувейтийн байгаль хамгаалах төвд Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, Монголын бүргэдчидийн холбоо, Аялал жуулчлалын төв, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Тус баярт бүргэдээр ан хийх уламжлалт мэдлэг, арга ухааныг өвлөсөн өвлөн уламжлагчид Баян-Өлгий, Төв аймгаас оролцож, баярыг зорин ирсэн олонд бүргэдээр ан хийх, тулам булаалдах, бүргэд сургасан байдлыг үзүүлэх үзүүлбэр болон Казах түмний урлагийн тоглолт, тоглоом наадгай, уламжлалт гар урлалыг таниулан сурталчиллаа.

Аялал жуулчлалын эвент, арга хэмжээгээр дамжуулан соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр 2022” арга хэмжээнд Соёлын яамны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллалаа.

“БҮРГЭДИЙН БАЯР 2022” АРГА ХЭМЖЭЭНД СОЁЛЫН ЯАМ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

СОЁЛЫН ЯАМ 39

Монгол Улсын Соёлын Дэд сайд М.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид Унгар Улсад 2022 оны 3 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд ажлын айлчлал хийж Унгар Улсын Хүний хөгжлийн яамны Олон улс болон Европын холбооны асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Иштван Ковач тэргүүтэй албан тушаалтнуудтай Монгол, Унгарын соёл урлагийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар хоёр талын яриа хэлэлцээ хийж Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын долоодугаар хуралдааны дүнгээр байгуулсан Протокол болон Улаанбаатар хотноо 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Кино студи, кино сургалт, кино хамтран бүтээх тухай Монгол Улсын Соёлын яам, Унгар Улсын Хүний хөгжлийн яам хоорондын санамж бичгийн хэрэгжилтийг хангах, хамтран авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны талаар санал солилцов.

Талууд уулзалтын хүрээнд соёлын дурсгалт өвийг сэргээн засварлах, музей судлал, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр мэргэжилтэн солилцож, археологийн дурсгалыг

судлах, хамгаалах чиглэлээр хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өргөжүүлэх, хоёр талын хамтарсан шинжилгээний ангийг Унгар болон Монгол Улсад ажиллуулж, тус чиглэлээр Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд мэргэшүүлэх сургалтад холбогдох мэргэжилтнүүдийг хамруулах, Унгар Улсад “Хүннүгийн түүх - Ази ба Европт” тусгай үзэсгэлэн зохион байгуулахаар тохиролцож бэлтгэл ажлыг хангахад харилцан дэмжлэг үзүүлэхээр боллоо. Мөн Унгар Улсын Үндэсний Сеченийн номын сан болон Монгол Улсын Үндэсний номын сан хоорондын хамтын ажиллагааны гэрээг ойрын хугацаанд байгуулж эх сурвалж баримтын хуулбар, ном хэвлэл солилцох, хамтран судалгаа хийх ажлыг эрчимжүүлэх, Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн анхны кино студи байгуулах чиглэлд хамтран ажиллах, мэргэжлийн кино студи, хамтарсан кино бүтээлийг шинэ түвшинд хүргэх, хоёр орны кино үйлдвэрлэгчид, продюсер болон салбарын бусад мэргэжилтнүүдийн уулзалтыг зохион байгуулж, судалгааны мэдээ, материал солилцох замаар кино урлагийн байгууллагууд болон сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаар тохиролцлоо.

УНГАР УЛСЫН ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ

40 СОЁЛЫН ЯАМ

Түүнчлэн цар талын нөхцөл байдал сайжирч, хоёр тал аливаа гадаад хамтын ажиллагааны арга хэмжээ зохион байгуулах боломж бүрдэж байгаатай холбогдуулан хөгжмийн урлагийн мэргэжилтэн, уран бүтээлчдийг чадавхжуулах чиглэлээр харилцан зочин уран бүтээлчдийг буюу удирдаач, найруулагч болон уран бүтээлийн тоглолт солилцоог эрчимжүүлэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгуулах ажилд дэмжлэг үзүүлэхээр болов.

Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баатаржав, Соёлын яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Гарьд, Соёлын үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга Г.Батхуяг болон Элчин сайдын яамны Гуравдугаар нарийн бичгийн дарга Б.Жавхлан, Унгарын талаас Унгар Улсын хүний хөгжлийн яамны Хоёр талын хамтын ажиллагааны

Ахлах зөвлөх Тунде Шиндер, Соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтэн Михок Зольт, Музейн газрын мэргэжилтэн Мэйт Золтан болон Гадаад харилцааны газрын мэргэжилтэн Кристина Йоханна нар оролцов.

Соёлын дэд сайд М.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид Унгар улсад хийсэн ажлын айлчлалын хүрээнд 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Унгар Улсын Засгийн газрын харьяа Унгарын Үндэсний кино хүрээлэн (NFI – Nemzeti Film Intézet)-гийн Удирдах зөвлөлийн дарга Чаба Каел, тус хүрээлэнгийн Уран бүтээлийн асуудал хариуцсан газрын дарга Акос Пести, Гадаад төсөл хөтөлбөр, худалдааны асуудал хариуцсан газрын дарга Брадски Чоба нартай уулзлаа.

Уулзалтаар талууд Монгол Улсын Соёлын яам, Унгар Улсын Хүний хөгжлийн яам хооронд кино урлагийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн анхны кино студийг байгуулах чиглэлээр урт хугацааны тогтвортой

ашиглалтын Техник, эдийн засгийн үндэслэлийг хамтран боловсруулах асуудлаар санал солилцлоо.

Мөн Монголын талын төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газраас Кино урлагийн зөвлөл түүний ажлын

МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ УНГАРЫН ҮНДЭСНИЙ КИНО ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

СОЁЛЫН ЯАМ 41

албыг байгуулах, үйл ажиллагааны зохицуулалтыг тусгасан журам болон дүрмийг тус тус баталж ирэх дөрөвдүгээр сард багтан зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлэх, Кино зөвлөлийн цахим системийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа талаар танилцуулав.

Мөн Унгарын Үндэсний кино хүрээлэнгийн удирдлага тус улсын кино урлагийн салбарын хөгжил, хууль эрх зүйн орчин, тэр дундаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн татварын таатай нөхцөл, санал болгож буй хөнгөлөлт, урамшууллын тухай танилцуулга хийж, Үндэсний кино хүрээлэн болон тэргүүлэх кино студийн үйл ажиллагааны туршлагын талаар мэдээлэл өглөө. Мөн түүнчлэн, Монгол Улсын кино, урлагийн зөвлөлийн үйл ажиллагааг эхнээс нь дэмжин санал, зөвлөмжөөр ханган хамтран ажиллахад нээлттэй болохоо илэрхийлэв.

Мөн ажлын айлчлалын үеэр Соёлын дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид Унгар Улсын тэргүүлэх “Origo” болон “Astra Film” кино студид зочлон, тус студийн

удирдлага болон уран бүтээлчидтэй тусгай уулзалт хийж, дэлхийд цөөхөн байдаг кино павильон, орчин үеийн дэвшилтэт техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж болон санал болгож буй тусгай үйлчилгээ, Холливуд болон олон улсын кино продакшны зураг авалтын үйл явцтай танилцаж туршлага судаллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” Үндэсний чуулганыг Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн үндэстний байгууллага болон бусад байгууллагууд хамтран 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.

Чуулганд төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, аймаг, нийслэл, дүүргийн нийт 800 гаруй төлөөлөгч оролцсон ба эрэгтэйчүүдийн тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцэн шийдлийг хамтдаа эрэлхийлж, нэгдсэн зөвшилцөлд хүрлээ.

НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

42 СОЁЛЫН ЯАМ

· Нийгмийн хөгжлийн үндэс болсон гэр бүлийн үнэт зүйл, нандин чанарыг уламжлан хадгалахад эрэгтэйчүүдийн үүрэг оролцоог онцлон тэмдэглэж,

· Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш оролцох, хөгжлийн үр шимээс тэгш хүртэх боломжийг бүрдүүлэх зарчимд үндэслэн,

· Эрэгтэйчүүдийн хөгжил, оролцоог дэмжихэд салбаруудын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх ач холбогдлыг анхааран,

· Эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилго, нийгмийн хөгжлийг хангах нэг арга зам болохыг хүлээн зөвшөөрч дараах ЗӨВЛӨМЖИЙГ хэрэгжүүлж ажиллахыг талуудад уриалж байна.

Соёлын яаманд:● Зан үйлийн хэвшмэл ойлголтыг залруулах,

хорт буруу зуршлаас сэргийлэх соён гэгээрлийн арга хэмжээг эрчимжүүлэх;

● Амьдралын зөв дадлыг олгох, соёлжуулах зорилгоор хорт зуршлын эсрэг тайз, дэлгэцийн бүтээлийг дэмжих;

● Гэр бүлийн гишүүдийн харилцан хүндлэл, хамтын хариуцлагын талаар гэр бүл, олон нийтийн ойлголт,

хандлагыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх;● Үлгэр жишээ аавууд, эрэгтэйчүүдийн сайн

жишээг сурталчлах, соён гэгээрүүлэх арга хэмжээнд татан оролцуулахыг уриаллаа.

Соёлын яамнаас чуулганы төлөөлөгчдөд Монголын Урчуудын Эвлэлийн Хороотой хамтран “ААВ” сэдэвт баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг Төрийн ордны их танхимд дэглэж, Соёлын төв өргөөнд Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчдээр “ЭХ ОРНЫ ЭРЧҮҮД” хүндэтгэлийн концертыг толилууллаа.

Монгол Улсын Соёлын Дэд сайд М.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид 1635 онд үндэслэн байгуулагдсан Унгар Улсын ууган бөгөөд үндэсний том их сургууль болох Өтвөш Лорандын нэрэмжит эрдмийн их сургуульд 2022 оны 3 дугаар сарын

9-ний өдөр зочилж Монгол - Төв Ази судлалын тэнхимийн дэргэдэх “Монгол Судлалын Төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж Монгол судлалын Олон улсын

холбооны Ерөнхийлөгч Бирталан Агнеш, судлаач Ракоош Аттила, Телеки Кристина, Балог Матиас болон монгол судлалын чиглэлээр суралцаж буй оюутан, судлаач нартай уулзлаа. Уулзалтын хүрээнд Соёлын Дэд сайд М.Батбаяр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон олон жилийн дараа бие даан шинээр байгуулагдсан Соёлын яамнаас Монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, баримталж буй бодлого, төлөвлөгөөний талаар танилцуулга хийж мэдээлэл солилцов. Төлөөлөгчдийн тэргүүн дан ганц Европ төдийгүй Дэлхийд тэргүүлэх монгол судлалын чиглэлээр эртний түүхтэй, баялаг өв уламжлалтай Унгар Улсын тус төвд монгол судлалын шилдэг судлаачид ажиллаж, олон чадварлаг олон улсын судлаачдыг бэлтгэн, өргөн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаад талархал илэрхийлээд, цаашид тус төвийн бааз суурийг ашиглан соёлын биет бус өвийг хамтран судлан, сурталчлах, судлаач, мэргэжилтэн бэлтгэх, туршлага солилцох ажлыг

УНГАРЫН МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВ БОЛОН ДЭЛХИЙД АЛДАРТАЙ МУПА - БУДАПЕШТ УРЛАГИЙН ОРДОНД ЗОЧИЛЛОО

СОЁЛЫН ЯАМ 43

өргөжүүлэх, хоёр талын түүх, соёл, өв уламжлалыг сонирхогч оюутан залуучуудын солилцооны хөтөлбөр, музей хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж ажиллах болно гээд Чингис хаан болон Монгол судлалын чиглэлээр шинээр гаргасан ном, товхимлын дээжийг гардуулж өгөв.

Түүнчлэн төлөөлөгчид 3 дугаар сарын 10-ны өдөр Унгарын төдийгүй Европт томоохонд тооцогдох, нэр хүндтэй “MUPA Budapest” буюу Будапешт хотын соёл, урлагийн шинэ ордонд зочилж тус төвийн Гүйцэтгэх захирал Чаба Каэлтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар Гүйцэтгэх захирал тус төвийн барилгын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар

дэлгэрэнгүй мэдээлэл өгч концерт, драмын театрын заал, танхим, видео болон дуу бичлэгийн студи, үзэсгэлэнгийн танхимтай танилцуулах аяллыг зохион байгуулж Монгол Улсад шинээр барихаар төлөвлөж буй Үндэсний Урлагийн Их Театрын цогцолборын төлөвлөгөө, зохион байгуулалт, техник төхөөрөмжийн талаар зөвлөмж өгч, туршлагаасаа хуваалцсан бөгөөд цар тахлын хорио цээрийн нөхцөл суларч, байдал сайжирч байгаатай холбогдуулан харилцан уран бүтээлчид, уран бүтээл концерт солилцох асуудлаар санал солилцож хэрэгжилтийг хангах чиглэлээр соёл, урлагийн төвүүдийн шууд хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газар, УИХ-ын гишүүд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Ажлын бүрэлдэхүүнд явсан Соёлын сайд Ч.Номин Засгийн газрын Шинэ сэргэлтийн

бодлогод хамаарах соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх талаар аймгийн Соёлын газар болоод бусад соёлын байгууллагын удирдлагуудтай уулзаж ярилцлаа. Энэ хүрээнд, Соёлын сайд Ч.Номин Баян-Өлгий аймгийн музейд ажиллаж, музейн удирдлагуудтай уулзлаа. Баян-Өлгий аймгийн музей нь 1948 онд аймгийн орон нутгийг судлах кабенит нэртэйгээр нээгдэж байсан бөгөөд Юань гүрний үед хамаарах эртний үзмэрүүдээс гадна угсаатаны зан заншил, өв уламжлал, соёлын илэрхийлэл болсон олон тооны үзмэртэй юм. Баян-Өлгий аймаг нь жуулчдын ихээр зорьж очдог бүс нутаг тул музейн арвин сан хөмрөгтөө тулгуурлан сонирхолтой үзүүлэг дэглэлтэй байхад анхаарч ажиллахыг музейн удирдлагуудад хэлсэн юм. Мөн музей нь соёлын биет, биет бус өвийг хамгаалах чухал орон зай учраас хамгаалалтыг сайжруулах тал дээр Соёлын яамтай хамтран ажиллаж, соёлын үнэт зүйлийг сурвалжлан, нээж илрүүлэх, судалгаа шинжилгээ хийх зэрэг музейн үйл ажиллагааны чиглэлийг өргөжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцов.

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ

АЖИЛЛАЛАА

44 СОЁЛЫН ЯАМ

Уулзалтаар “Соёлын салбарын сэргэлтийн бодлого - Орон нутгийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж, тэдэнд тулгамдаж буй асуудал, нөхцөл байдлын талаар ярилцлаа.Тус уулзалтад Баян-Өлгий аймгийн театр, музей, номын сан, соёлын төвийн төлөөлөл мөн тус аймагт байрлах дэлхийн өвийг хамгаалах Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны албан хаагчид оролцлоо.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНУУДТАЙ УУЛЗЛАА

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТРТ АЖИЛЛАЛАА

Баян-Өлгий аймаг нь аялал жуулчлалын бүс нутаг, ялангуяа соёлын аялал жуулчлал татах өндөр боломжтой тул аймгийн соёл, урлагийн хөгжлийн төлөвлөлтөд театрын урын сангийн болон

уран бүтээлийн бодлогыг тусган Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд багтах аялал жуулчлалын бодлоготой уялдуулахыг онцоллоо.

СОЁЛЫН ЯАМ 45

Монгол Улсын Засгийн газраас аймаг, орон нутгийн соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмж, хүн амыг бүх нийтийн соёлын боловсролоор дамжуулан соён гэгээрүүлэх, соёлын өвөө хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж байгаа билээ.

Энэ хүрээнд Соёлын яам аймаг, орон нутагт байх соёл урлагийн газруудыг эмхлэн байгуулж байгаа бөгөөд Баян-Өлгий аймгийн Соёл, урлагийн газрын үйл ажиллагаа жигдэрч, Үндэсний нэгдмэл үнэт зүйл, бүх нийтийн соёлын боловсрол, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг соёлын тэргүүлэх бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн байна.

Соёл, урлагийн газрын үйл ажиллагаатай танилцаж,

соёлын ажилтнуудтай уулзсаны дараа аймгийн соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй соёлын ажилтан, авьяастнуудыг шагнаж урамшуулав.

Соёлын сайдын тушаалаар аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Сайгулик, ахмад уран бүтээлч К.Канат, Хилийн цэргийн 165 дугаар ангийн Соёлын төвийн эрхлэгч Д.Гэгээнбаяр, Дэлүүн сумын 1 дүгээр сургуулийн дүрслэх урлагийн багш Д.Солтаншарив нарыг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр, аймгийн Соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтэн Д.Эркешийг Соёлын яамны жуух бичгээр тус тус шагналаа.

Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Соёлын яамны харьяа байгууллага болох Монгол-Алтайн хадны

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТРТ АЖИЛЛАЛАА

Иймд, Соёлын сайд Ч.Номин соёлын аялал жуулчлал, Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх чиглэлд багтаж байгаа соёлын аялал жуулчлалын бодлогыг танилцуулж, хөгжимт драмын театрын үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газар, Соёлын яамны бодлого, чиглэлтэй уялдуулахыг үүрэг болгосон юм.

Түүнчлэн Хөгжимт драмын театрын уран бүтээлийн бодлогод Тува, Дөрвөд, Урианхай, Казах зэрэг соёлын олон төрлүүдийг тэгш хөгжүүлэхийг зөвлөлөө.

Алтайн өндөр уулсын байгалийн өвөрмөц тогтоцод тулгуурлан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байгааг ашиглаж, холбогдох ажлыг төлөвлөн, эргэх холбоотой ажиллахыг санууллаа.

46 СОЁЛЫН ЯАМ

зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Алтай хадны зургийн цогцолбор хамгаалалтын захиргаа нь нийт 11300 га талбайг эзлэн 3 хэсэг газарт орших соёлын дурсгалыг хамгаалж, шинжлэн судладаг юм.

Соёлын сайдын тушаалаар аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Сайгулик, ахмад уран бүтээлч

К.Канат, Хилийн цэргийн 165 дугаар ангийн Соёлын төвийн эрхлэгч Д.Гэгээнбаяр, Дэлүүн сумын 1 дүгээр сургуулийн дүрслэх урлагийн багш Д.Солтаншарив нарыг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр, аймгийн Соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтэн Д.Эркешийг Соёлын яамны жуух бичгээр тус тус шагналаа.

СОЁЛЫН ЯАМ 47

13 дахь удаагийн энэхүү наадам нь бүтээлч үйлдвэрлэлийн бүхий л салбарыг хамруулан шилдэг уран бүтээлийн төрлүүдийг нэмснээрээ онцлогтой бөгөөд цар тахлын улмаас 2 жил завсарласны дараа ийнхүү зохион байгуулагдаж нийт 12 уран бүтээлч, 12 уран бүтээлийн эздийг тодруулж “Мөнгөн мод” цомыг гардууллаа.

“МӨНГӨН МОД 2021” НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, БҮТЭЭЛЧ САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ТОДРУУЛЛАА

“Мөнгөн мод” наадмын шилдэг жүжигчин - Б.Барслхагва

Түүний “Nomadia Pictures” студийн “Буруу өрөг” Монголын уран сайхны киноны “Олдох”-ын дүрийг мэргэжил, ур чадварын өндөр түвшинд бүтээсэн амжилтыг үнэлэн тайз дэлгэцийн бүтээлийн шилдэг жүжигчнээр тодрууллаа.

“Мөнгөн мод” наадмын шилдэг бүжигчин - Б.Эрдэнэбаяр

Түүний Солонгос, БНХАУ, Австрали, Данийн вант улсуудад зохион байгуулагдсан Олон улсын бүжигчдийн уралдааны тэргүүн байр, “Босоо цагаан гурвалжин” орчин үеийн бүжгийн “Хун тамга”-ны дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн амжилтыг үнэлэн тайз, дэлгэцийн шилдэг бүжигчнээр тодрууллаа.

“Мөнгөн мод” наадмын шилдэг хөгжимчин - Б.Мягмарцэрэн

Түүний лимбэ хөгжимд зориулсан том хэлбэрийн бүтээлүүдээс бүрдсэн “Хан хөхийн уянга” тоглолт болон үндэсний өв соёлоо түгээн сурталчлах, ардын дууны донж, хэв маягийг харуулсан цуврал контентууд хийж хэрэгжүүлсэн мөн Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Leadership Award 2021” шагнал хүртсэн зэрэг амжилтыг үнэлэн шилдэг хөгжимчнөөр тодрууллаа.

“Мөнгөн мод” наадмын шилдэг найруулагч - М.БатболдТүүний “Фауст” жүжиг, “Гэм зэм” постдрамын

жүжгүүдийг мэргэжлийн өндөр түвшинд найруулж, үзэгч олны хүртээл болгосныг үнэлж шилдэг найруулагчаар тодрууллаа.

“Мөнгөн мод” наадмын шилдэг дуучин - Н.Наранбаатар

Түүний “Итгэл” цомог, “Special Night with Naagii”, “Valentine’s with Naagii” бие даасан тоглолтуудыг үзэгчдийн хүртээл болгосон амжилтыг үнэлж шилдэг дуучнаар тодрууллаа.

“Мөнгөн мод” наадмын шилдэг зураач - Л.Батбилэг

Түүний “Шүүдэр” продакшны бүтээл “Хотолун гүнж” УСК болон “Орфей” театрын бүтээл “Гэм зэм” постдрамын жүжгийн ерөнхий зураачаар ажилласан амжилтыг үнэлэн шилдэг зураачаар тодрууллаа.

“Мөнгөн мод” наадмын шилдэг удирдаач - Н.Буянбаатар

Төрийн хүндэтгэлийн тоглолт, Үндэсний их баяр наадмын нээлт болон концерт, 100 жилийн хүндэтгэлийн тоглолт, “Сэрсэн тал 37” хүндэтгэлийн тоглолтуудыг удирдан тоглуулсан амжилтыг үнэлж шилдэг удирдаачаар тодрууллаа.

“Мөнгөн мод” наадмын шилдэг бүжиг дэглээч -

48 СОЁЛЫН ЯАМ

Д.БаярбаатарТүүний “Босоо цагаан гурвалжин” үндэсний орчин

үеийн бүжгэн жүжгийг найруулж, Монголыг бүжгийн урлагийн урын санг шинэлэг өвөрмөц дэг найруулга бүхий бүтээлээр баяжуулсан амжилтыг үнэлж шилдэг бүжиг дэглээчээр шалгарууллаа.

“Мөнгөн мод” шилдэг хөгжмийн зохиолч - Ш.Өлзийбаяр

Түүний УДЭТ-ын бүтээл болох “Анна Каренина” сонгодог жүжгийн хөгжим, Дархан-Уул аймгийн Залуучууд театрын бүтээл болох “Домог амилсан нутаг” дуулалт жүжгийн хөгжмийг зохиосон амжилтыг үнэлэн шилдэг хөгжмийн зохиолчоор тодрууллаа.

“Мөнгөн мод” наадмын шилдэг продюсер - Ц.Бат-Оргил

Хүүхэд багачуудад өв уламжлал болон зан ахуйн талаар зааж сурган, эх дэлхийгээ хайрлах нь ирээдүйд ямар их үр дүнтэй илүү сайхан дэлхийг бүтээж болох талаар өгүүлж буй адал явдалт 35 үлгэрийн сургамжаар аялсан 48 ангит “Мөнх тунх” анимейшн бүтээж, үзэгч багачуудын хүртээл болгосон амжилтыг үнэлэн шилдэг продюсероор тодрууллаа.

“Мөнгөн мод 2021” шилдэг судлаач - Ж.Эрхэмтөгс

Түүний дангаар болон хамтарсан ном, гарын авлага, эрдэм шинжилгээний өгүүлэл , илтгэл, хэлэлцүүлэг, лекц хийж, “Соёлын үйлдвэрлэлийн бодлого боловсруулах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” Олон улсын төслийн удирдагч судлаачаар ажилласан амжилтыг үнэлж шилдэг судлаачаар тодрууллаа.

“Мөнгөн мод” наадмын шилдэг зохиолч - С.Дулам

Түүний судалгаанд суурилсан инновацийн бүтээл “Босоо цагаан гурвалжин” үндэсний орчин үеийн жүжгийн цомнолыг бичсэн амжилтыг үнэлж шилдэг зохиолчоор тодрууллаа.

“Мөнгөн мод” наадмын дуу хөгжмийн шилдэг бүтээл - “Жангар” цомог шалгарлаа.

“Хөсөгтөн” хамтлагийн “Жангар” цомгийг угсаатны ховор нандин ардын дуу, тууль, магтаал болон шинэлэг бүтээлүүд багтсан амжилтыг үнэлэн дуу хөгжмийн шилдэг бүтээлээр тодрууллаа.

“Мөнгөн мод” наадмын кино урлагийн шилдэг бүтээл - Том тоглоом гурван эрдэнийн эрэлд

“Бросис пикчерс” ХХК-ийн бүтээсэн “Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” хүүхдэд зориулсан цуврал

СОЁЛЫН ЯАМ 49

50 СОЁЛЫН ЯАМ

уран сайхны кино нь гэр бүлийн үнэ цэн, ёс суртахуун, хүмүүжлийн агуулгатай, үндэсний өв уламжлал, ёс заншил, соёлын онцлогийг агуулсан тул кино урлагийн шилдэг бүтээлээр тодрууллаа.

“Мөнгөн мод 2021” наадмын шилдэг ном хэвлэл - Монголын нууц товчоо түгээмэл эх

Р.Батцэнгэлийн бүтээн туурвисан “Монголын нууц товчоо түгээмэл эх” бүтээл нь товч тайлбарыг уран зурагтай хослуулсан, хэвлэлийн бүтээгдэхүүнд тавигдах Олон улсын шаардлагыг хангасан, Монгол, Англи, Франц, Орос, Солонгос, Хятад, Унгар, Япон, Казак хэлэнд хөрвүүлэн түгээсэн, уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, түүхийн онцгой ач холбогдолтой учраас 2021 оны шилдэг ном хэвлэлийн бүтээлээр тодрууллаа.

“Мөнгөн мод 2021” наадмын тайзны урлагийн шилдэг бүтээл - Анна Каренина

УДЭТ-ын бүтээл Л.Н.Толстойн зохиол “Анна Каренина” сонгодог жүжиг шилдэг тайзны урлагийн бүтээлээр шалгарлаа.

“Мөнгөн мод 2021” наадмын хувцас загварын шилдэг бүтээл - “Сүүний бактерийн хөрөг” цуглуулга

Нүдэнд үл харагдах бактериуд хамгийн чухал амьд биет гэдгийг харуулах зорилготой “Futuristic type” брэндийн энэхүү “Сүүний бактерийн хөрөг” цуглуулгыг 2021 оны шилдэг хувцас загварын шилдэг бүтээлээр тодрууллаа.

“Мөнгөн мод 2021” наадмын нийтлэл, нэвтрүүлгийн шилдэг бүтээл - “МОНГОЛ өв СОЁЛ”

Централ телевизийн бүтээсэн “МОНГОЛ өв СОЁЛ” нэвтрүүлэг нь Монгол уран дархан, хувцас чимэглэлийн урлаг, хөгжмийн зэмсэг бүтээх чанд нарийн дэг уламлалаыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, сурталчилан таниулах, хадгалан хамгаалах зорилгоор бүтээгдсэн учраас 2021 оны шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн бүтээлээр тодрууллаа.

“Мөнгөн мод 2021” наадмын зар сурталчилгааны шилдэг бүтээл - “Соёлоор гоёно” нөлөөллийн аян

“АПУ” ХК-ийн хэрэгжүүлсэн “Соёлоор гоёно” нөлөөллийн аян нь НҮБ-ийн тогтвортой хөгжлийн 17 зорилгын төлөө, хүн, нийгэм, байгаль, эх дэлхийдээ ээлтэй соёлыг бүрдүүлэхэд чиглэсэн өргөн цар хүрээтэй төсөл учраас 2021 оны зар сурталчилгааны шилдэг бүтээлээр тодрууллаа.

“Мөнгөн мод 2021” наадмын соёлын өвийг сурталчилсан шилдэг бүтээл - Монголын эзэнт гүрэн зэв дижитал музей

“Монголын үндэсний музей” болон “Гэрэгэ дижитал технологи” ХХК-ийн хамтарсан “Монголын эзэнт гүрэн” зэв дижитал музей нь Монголчуудын XIII-XIV зууны үеийн хот суурин болон булш оршуулгын дурсгалаас олдсон биет олдворууд дээр тулгуурлан 2D, 3D, AR, VR технологиудыг ашиглан хийж гүйцэтгэсэн тул шилдэг соёлын өвийг сурталчилсан бүтээлээр тодрууллаа.

“Мөнгөн мод 2021” наадмын шилдэг дизайны бүтээл - “ГэрТент” майхан

Монгол гэрийн онцлог, давуу тал, уламжлалт загварыг орчин цагийн технологитой хослуулан бүтээсэн, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, инновацид суурилсан, экспортод чиглэсэн, 4 улирлын турш ашиглаж болох “Овоо кемпин” ХХК-ийн “ГэрТент” бүтээлийг шилдэг дизайны бүтээлээр тодрууллаа.

“Мөнгөн мод 2021” наадмын дүрслэх урлагийн шилдэг бүтээл - Богд хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн

Төрийн соёрхолт, УГЗ, уран барималч Л.Ганхуягын бүтээн туурвисан VIII Богд Жавзандамбын хөшөө, “Мөнх тэнгэрийн хүчин дор” баримал, “Цагаан шинхор” хэмээх эртний Монголын сүлд баримал, түүхэн олдворуудын дээжсээс бүрдсэн “Богд хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн хөшөө цогцолбор” нь хүүхэд залууст уран сайхан, түүх соёл, танин мэдэхүйн ач холбогдол бүхий тул 2021 оны шилдэг дүрслэх урлагийн бүтээлээр тодрууллаа.

“Мөнгөн мод 2021” наадмын шилдэг цахим тоглоом - Fragile

“Beer night” студийн хөгжүүлсэн “Fragile 2D” видео тоглоомыг 2021 оны шилдэг цахим тоглоомоор тодрууллаа.

“Мөнгөн мод 2021” наадмын шилдэг цахим бүтээл - Зуузуугийн найзууд

“Амжилт” анимейшний бүтээсэн “Зуузуугийн найзууд” 3D хүүхэлдэйн кино нь хүүхэд багачуудны нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон, хүүхэлдэйн кино салбарын хөгжилд бодит хувь нэмрээ оруулсан бүтээл тул 2021 оны шилдэг цахим бүтээлээр тодрууллаа.

СОЁЛЫН ЯАМ 51

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны 03 тоот тогтоолоор “Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичиг, эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллах” зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг төр, хувийн хэвшлийн байгууллагуудад даалгасан байдаг.

Тогтоолын хэрэгжилтийг хангах, соёлын салбарын байгууллагуудад хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжүүлэх, эцэг эхийн зөвлөлийг чиглүүлж ажиллах зорилгоор “Соёлын яамны эцэг эхийн зөвлөл”-ийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хамт олны хурлаар хэлэлцэж, олонхын саналаар залуу, дунд, ахмад үеийн төлөөллөөс бүрдсэн 9-н гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгууллаа.

Хамт оны хурлаар соёлын салбар дахь хүүхдийн эрхийн хэрэгжилт, хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн яамны бодлого төлөвлөлтийг танилцуулж, Төрийн нарийн бичгийн даргаас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, чиглэлүүдийг нийт албан хаагчдадаа үүрэг болгохын зэрэгцээ яамны эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаа мэдэгдлээ.

Мөн Соёлын салбарын хүүхэд хамгааллын жишиг бодлого боловсруулах, Хүүхэд хамгааллын үндэсний чуулган зохион байгуулах салбар дундын ажлын хэсгийн бэлтгэл хангах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг томилогдон, чиг үүргийн хүрээнд төлөвлөгөө боловсруулан ажиллалаа.

СОЁЛЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ “БАЙГУУЛЛАГЫН ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ” ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАГДЛАА

52 СОЁЛЫН ЯАМ

“Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд хадгалагдаж байгаа Betacam, UVW, DV, SVHS хальсыг дижитал хэлбэрт хөрвүүлэх, дуу, дүрс бичлэгийн студи нээгдлээ.

Нээлтэнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөх Кикүма Шигэрү оролцож хоёр улсын хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийв.

Мөн Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, бүртгэн баримтжуулах, өвлөн уламжлуулах талаар төр засгаас явуулж ирсэн бодлого, арга хэмжээний талаар, Соёлын өвийн үндэсний төвийн захирал, доктор Г.Энхбат Утга соёлын өвийн төвийн түүх, үйл ажиллагаа, Соёлын биет бус өвтэй холбоотой төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, ач холбогдол, тус байгууллагын зорилго, зорилт болон өнөөгийн байдал, цаашид хийх ажлын талаар мэдээлэл хийв.

Тус үйл ажиллагаанд Соёлын яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Монгол Улсад суугаа Япон Улсын ЭСЯ, өвлөн уламжлагч, эрдэмтэн, судлаач нарын төлөөлөл оролцож зөвлөлдөх уулзалт хийлээ.

Хальсыг дижитал хэлбэрт шилжүүлж хөрвүүлснээр хальсанд бичигдэн үлдсэн Соёлын биет бус өвийг, өвлөн уламжлагчийн олон төрөл зүйл, дахин давтагдашгүй дүрс бичлэг, баримт устах эрсдэлээс хамгаалах, соёлын биет бус өвийг судалгааны эргэлтэд оруулах, контент бүтээх, цахим сан үүсгэх, судлах, сурталчлах, ашиглах боломж бүрэн бүрдэх, эх хальсны дижитал хувилбар буюу хуулбар хувь бий болох өндөр ач холбогдолтой.

Япон улсын санхүүжилтээр НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын дэргэд байгууллагдсан Японы итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр 1999-2017 онуудад Монгол Улс дахь соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалтыг чадавхжуулан бэхжүүлэх чиглэлээр тасралтгүй төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, чамгүй хувь нэмэр оруулсан билээ. Тухайлбал, 1999-2007 онуудад тус сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн “Монгол аман утга соёлын өвийг дүрс бичлэгээр халгалах”, “Морин хуур уламжлалт хөгжмийг хадгалах” төслүүдийн баримтжуулалт, судалгааны үр дүнд бий болсон дуу, дүрс бичлэгийн сан нь өнөөдөр Соёлын өвийн үндэсний төвийн бүртгэл, мэдээллийн санд онцгой үнэ цэнэ бүхий судалгааны хэрэглэгдэхүүн болж байна.

“СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ДУУ, ДҮРС БИЧЛЭГИЙН СТУДИ” НЭЭГДЛЭЭ

СОЁЛЫН ЯАМ 53

Соёлын сайдын 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/85 дугаар тушаалаар Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдсан ба яамны залуу албан хаагчид төдийгүй харьяа байгууллага, соёл, урлагийн салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулан ажиллуулж, төрөөс соёл, урлагийн талаар баримталж буй бодлого төлөвлөлт, Монголчуудын эрхэмлэн дээдлэх есөн үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд залуусын сайн дурын оролцоотойгоор идэвх манлайлалтай ажиллаж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар: Соёлын яамны залуучуудын хөгжлийн зөвлөл нь “Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөл” байгуулах тухай дүрмийн дагуу яамны харьяа 10 байгууллагад:

● “Байгалийн түүхийн музей”,● “Монголын Үндэсний музей”,● “Соёлын өвийн үндэсний төв”,● “Монголын Театрын музей”,● “Улсын драмын эрдмийн театр”,● “Үндэсний урлагийн их театр”,● “Чойжин ламын сүм музей”,● “Хархорум музей”,● “Монгол Алтайн хадны зургийн цогцолборын

хамгаалалтын захиргаа”,●“Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт

газрын хамгаалалтын захиргаа” зэрэг байгууллагууд;

Мөн соёл, урлагийн 14 салбарын:● “Соёл, урлаг судлаач”,● “Соёл, урлагийн менежер”,● “Соёлын өвлөн уламжлагч”,● “Соёлын аялал жуулчлал”,● “Зохиолч, яруу найрагч”,● “Соёл, урлагийн сэтгүүлч”,● “Дууны урлаг”,● “Хөгжмийн урлаг”,● “Бүжгийн урлаг”,● “Дүрслэх урлаг”,● “Тайз, дэлгэцийн урлаг”,● “Циркийн урлаг”,● “Хувцас загвар”,● “Хилийн чанад дахь соёлын салбарын

залуучуудын хөгжлийн зөвлөл” зэрэг зөвлөлүүдийг албан ёсоор байгуулан үйл ажиллагааг нь эрчимжүүлэн ажиллав.

Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан Э.Цэнд-Аюуш Монгол Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож, мөн зөвлөлийн зарим гишүүд хүний нөөцийн шилжилт хөдөлгөөнөөр ажлаас чөлөөлөгдсөн тул дүрмийн дагуу өнөөдөр яаманд ажиллаж буй 40 хүртэлх насны залуу албан хаагчдын хурлаар хэлэлцэж, олонхын саналаар 9-н гишүүний бүрэлдэхүүнтэйгээр зөвлөлийг шинэчлэн байгууллаа.

СОЁЛЫН ЯАМНЫ ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАВ

54 СОЁЛЫН ЯАМ

Соёлын яамны орон нутаг дахь харьяа байгууллагын хөгжим, техник хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах онол, практикийн сургалт боллоо.

Сургалтад, 19 аймгийн 20 гэрлийн техникч, 20 дууны найруулагч, хоёр хосолсон албан хаагч оролцсон бөгөөд тэдний 50 хувь нь 3 хүртэлх жил ажиллаж байгаа юм.

Иймд сургалтаар, орчин үеийн дуу, гэрлийн тоног төхөөрөмж болон түүний ашиглалт, холболтын үндсэн зарчмууд, нийтлэг алдаанууд, орчин үеийн төхөөрөмжийн онцлог, арчилгаа үйлчилгээ болон

урлагийн байгууллагын тайз болон бусад талбайд хэрэглэгдэх төхөөрөмжийн ялгаа, ашиглалтын аргачлал, дуу дүрсний бичлэг хийх, мэргэжлийн программ дээр ажиллах, студид дууны бичлэг хийх зэрэг сэдвээр онолын болон практикийн сургалт орлоо.

Сургалтаар театр чуулгын нарийн мэргэжлийн боловсон хүчнийг чадавхжуулах сургалтыг тогтмолжуулах, хамрах хүрээг өргөжүүлэх саналууд гарч, цаашид бүтээлчээр хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцож, гарц, шийдлийг эрэлхийлсэн үр дүнтэй сургалт боллоо.

ГЭРЛИЙН ТЕХНИКЧ, ДУУНЫ НАЙРУУЛАГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛОВ

СОЁЛЫН ЯАМ 55

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд Монгол нутгаас олдсон, монголчуудын хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийг дахин сэргээн хийж, “Чингис хаан” музейн дэргэд найрал хөгжмийн баг бүрдүүллээ.

“Хаан найрал” нэртэй хөгжмийн найрал нь эртний монголчуудын хэрэглэж байсан олдвороос илэрсэн 20 орчим хөгжмийн зэмсгийг шинээр үйлдэж, эгшиглүүлж байгаа юм.

Мөн “Чингис хаан” музейн “Хаан найрал”-ын анхны хөгжим нь Монголын сүүлчийн эзэн хаан Чингис хааны удмын Лигдэн хутагт хааны ордны найралд тоглож байсан аяны алтан нот олдсон учир түүнийг сэргээн тоглуулж

байна. Өөрөөр хэлбэл, 400 жилийн дараа Лигдэн хааны ордны найрал хөгжмийг “Их Монгол” нэртэйгээр 04-р сарын 07-нд Төрийн ордонд тоглолоо.

Лигдэн хааны ордны найрлын алтан үсгээр тэмдэглэгдсэн нотыг орчин үеийн нотоор сольж бүтээсэн. Монголын хөгжмийн түүхэнд эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийг анх удаагаа тоглож байгаа

бөгөөд Монголын Их хаадын ордны найрал хөгжмийн түүхийг тодруулж буйгаараа онцлогтой.

Уг найрал Чингис хаан музейд гадаад, дотоодын жуулчдад тоглох,

Монголын хөгжмийн түүхийг дахин бий болгох, сэргээн хөгжүүлэх, соёлын өвийг сурталчлах, ард олныг соён гэгээрүүлэх, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм.

Мөн үзэсгэлэнгийн танхимд хөгжмийн эх үзмэрийг байрлуулж, тоглолтын танхимд

олдвороор олдсон хөгжмийн зэмсгүүдийг сэргээн тоглуулах, түүний түүхэн хөгжлийг харуулсан баримтад киног үзүүлэхээр бэлтгэсэн байгаа юм.

ЭРТНИЙ МОНГОЛЧУУДЫН ХЭРЭГЛЭЖ БАЙСАН ХӨГЖМИЙН ЗЭМСГИЙГ СЭРГЭЭН, НАЙРАЛ ХӨГЖМИЙН БАГ БҮРДҮҮЛЛЭЭ

56 СОЁЛЫН ЯАМ

Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл нь салбарын залуучуудын хөгжлийн чиглэлээр олон талт нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулахын зэрэгцээ дэргэдээ соёл, урлагийн 14 төрөл, харьяа 10 байгууллагад залуучуудын хөгжлийн салбар зөвлөл байгуулан үйл ажиллагааг нь идэвхжүүлсэн бөгөөд

2022 онд 21 аймаг, 9-н дүүрэгт салбар зөвлөлөө байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Соёлын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Монголын залуучуудын холбоотой хамтран “Шинэ түүх-New story” өсвөр үе, залуусыг хөгжүүлэх хөтөлбөрийг улсын хэмжээнд бүсчлэн хэрэгжүүлэхээр болсон.

Хөтөлбөрийн нээлт 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймагт болж, салбар дундын баг бүрэлдэхүүн зүүн бүсийн аймгуудад ажиллаж байгаа бөгөөд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулж, Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлийн дарга Б.Алтанцэцэг батламжийг гардуулан өглөө.

СОЁЛЫН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛ ОРОН НУТАГТ БАЙГУУЛАГДЛАА

СОЁЛЫН ЯАМ 57

Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл зүүн бүсэд салбар зөвлөлөө байгуулж байгаа юм.

Дорноговь аймгийн Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулж, батламжийг гардууллаа. Энэ үеэр аймгийн Соёл, урлагийн газраас “Соёл урлагаа дээдлэн, дэмжицгээе” аяны нээлтээ Саран хөхөө театрт хийж, аймаг орон нутгийн төрийн байгууллагын удирдлага, соёлын байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Аяны хүрээнд, “Театрт тавьтай морил”, “Музейтэй Дорноговь”, “Номтой Дорноговь - Сумдын соёлын төвийн өдрүүд зэрэг иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх арга хэмжээнүүдийг хоёр сарын турш зохион байгуулах бөгөөд тус аянд Дорноговь аймгийн Соёл, урлагийн залуучуудын хөгжлийн зөвлөл нэгдэв.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН СОЁЛЫН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА

58 СОЁЛЫН ЯАМ

Соёлын яамнаас олон улсын Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах өдрийг тохиолдуулан “Гэрэлт хөшөө, хад чулуун дээр хадгалагдсан соёлын баримтат өвийн өнөөгийн байдал” эрдэм шинжилгээ онол практикийн хурлыг Монгол Улсын Үндэсний номын сантай хамтран зохион байгууллаа.

Хурлын сэдвийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр орших түүх, соёлын үл хөдлөх өвийг хамгаалах чиглэлээр эрдэмтэн судлаачдын хэрэгжүүлсэн олон талт судалгаа, ажлын үр дүнг танилцуулахаас гадна баримтат өвийн өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэн гарц шийдлийн талаар оролцогч талуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, цөлжилт зэрэг байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан хүчин зүйлс, хөдөө хээр орших эртний бичгийн дурсгалын хадгалалт хамгаалалтын байдалд сөргөөр нөлөөлж байгаагийн сацуу аялагч, жуулчид хад чулууны толигор гадаргуу болон хөшөө чулуун дээрх эртний бичээс дээр тоо, үсэг давхарлан сийлэх, элдэв зураг зурах, чулуулгийг гэмтээх зохисгүй үйлдэл гаргаж үнэ цэнтэй байдлыг дордуулах явдал тасрахгүй байна.

Эдгээр сөрөг нөлөөллийг буруулах, арилгах, дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалж үлдээх явдал төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, шинжээч мэргэжилтнүүд зэрэг оролцогч талуудын хойшлуулшгүй зорилт болоод байна. Энэ зорилтыг хангахад эрдэм шинжилгээ, онол, практик хосолсон энэ төрлийн хурал, зөвлөлдөх уулзалтууд чухал ач холбогдолтой юм.

Соёлын яамнаас соёлын баримтат өвийг хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах, орчин үеийн техник технологи, арга зүйг нутагшуулах, хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, энэ хүрээнд мөрдөж байгаа эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон нийтийн баримтат өвийг хамгаалах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, тэдний оролцоог хөхиүлэн дэмжих чиглэлээр холбогдох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэн баримтат өвийн оршин тогтнох чадварыг бэхжүүлэхийг зорин ажиллаж байна.

Энэ удаагийн хуралд оролцогчид гэрэлт хөшөө, хад чулуун дээрх бичээсүүдийн тайлал, хамгаалалтын өнөөгийн байдал, сэргээн засварлах олон улсын туршлагын асуудлыг тодорхой хүрээнд сэдэвчлэн авч үзэн, шийдлийн хувилбарыг дэвшүүлж, байр сууриа илэрхийлсэн. Эдгээр асуудлаар зөвлөж, хэлэлцэх нь соёлын өвийг хамгаалах үйл ажиллагааг зөв зүйтэй төлөвлөж, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг олгохоос гадна цаашид энэ чиглэлийн хурал, уулзалт, зөвлөгөөн, симпозиумыг тогтмол зохион байгуулж байх тал дээр санал нэгдлээ.

Хуралд музей, номын сан, архив, их, дээд сургууль, хүрээлэн, хууль сахиулах байгууллагын 80 гаруй төлөөлөгч оролцлоо.

Ташрамд дурдахад баримтат өвийг хамгаалах хурлыг 2015 онд “Цаасанд мөнхөрсөн баримтат өв” сэдвийн хүрээнд зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2018 онд “Дүрс, дуу авианд шингэсэн баримтат өвийн өнөөгийн байдал”, 2019 онд “Даавуун артай соёлын баримтат өвийн өнөөгийн байдал”, 2020 онд “Чулуун болон модон соёлын баримтат өвийн өнөөгийн байдал” сэдвийн хүрээнд тус тус зохион байгуулсан юм.

СОЁЛЫН БАРИМТАТ ӨВИЙГ ХАМГААЛАХ АСУУДЛААР ХУРАЛДЛАА

СОЁЛЫН ЯАМ 59

МОНГОЛ, ИТАЛИ УЛСЫН ХООРОНД СОЁЛ, БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХӨТӨЛБӨР БАЙГУУЛЛАА

Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийсэн Соёлын сайд Ч.Номин 2022.04.19-ны өдөр тус улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны дэд сайд Манлио Ди Стефанотой хоёр талын албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтаар талууд Монгол, Италийн харилцаа, тэр дундаа соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож “Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2022-2025 онд хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөр”-т гарын үсэг зурсан бөгөөд тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тусгай төлөвлөгөө боловсруулан ажиллахаар тохиролцов.

Хөтөлбөр хэрэгжсэнээр хоёр улсын соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарын байгууллага хоорондын шууд хамтын ажиллагааг идэвхжүүлэх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд талууд хоёр орны түүх, соёлыг сурталчлан таниулах чиглэлээр харилцан үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино болон соёлын өдөрлөг хамтран зохион байгуулах, тэр дундаа сонгодог урлагийн уран бүтээлчид, багш, мэргэжилтнүүдийн солилцоо, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

Мөн соёлын өвийн хадгалалт хамгаалалт, археологи, музей дэглэлт, архитектур, байгалийн шинжлэх ухаан, угсаатан зүй болон антропологийн чиглэлийн хамтарсан сургалт, судалгаа хийх, сонгодог болон орчин үеийн ном, зохиолыг орчуулан хэвлүүлэх

60 СОЁЛЫН ЯАМ

ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДЭД 10 ЖИЛИЙН ДАРАА ТООЛЛОГО ХИЙЖ, ЭД ЗҮЙЛСИЙН БҮРТГЭЛИЙГ ЦАХИМЖУУЛЛАА

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд Соёлын яам Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд соёлын өвийн үзлэг, тооллого хийж, үр дүнг өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж байгаа бурхан, тахил, шүтээний зэрэг эд зүйлийг өмнө нь 1987 онд Музейн удирдах газар, 2013-2014 онд хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас тоолж байсан юм.

зэрэг асуудлаар тохиролцсон юм.Айлчлалын хүрээнд Соёлын сайд Ч.Номин Монгол

Улсын Засгийн газраас цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Италийн талд танилцуулж, 49 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын боломжийг Монгол Улсын Засгийн газраас зарласан нь дотоод болон олон улсын хөрөнгө оруулагчдад нээлттэй, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар тодорхой

мэдээлэл өгөв. Ташрамд дурдахад, Засгийн газрын шийдвэрийн

дагуу манай улсын уран бүтээлчид дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн наадамд Засгийн газрын дэмжлэгээр оролцох болсон.

Энэ хүрээнд дүрслэх урлагийн салбарынхан дэлхийн хамгийн зэрэглэл өндөрт тооцогдох, урлагийн олимп гэгддэг Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд Засгийн газрын дэмжлэгтэй оролцож байгаа юм.

Энэ удаагийн тооллогоор 46070 эд зүйл бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь шүтээн зураг (танка), баримал, шуумал, цутгамал болон хөөмөл бурхан шүтээний зүйлс байна. Үлдсэн хэсэг нь түүх, угсаатны болон шашны зан үйл, оёмол, хатгамал, сийлмэл бурхан шүтээний зүйлсээс бүрдэж байна.

Дээрх эд зүйлсийг нэг бүрчлэн тоолж, хэмжээ, жинг давхар нягтлан цахим бүртгэлийн системд оруулсан бөгөөд гэрэл зураг, дүрс бичлэгээр баталгаажуулан Соёлын өвийн үндэсний төвийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд шилжүүлэн хадгаллаа.

Мөн тооллогын явцад бохирдсон бурхан шүтээн, эд зүйлсийг цэвэрлэж, хийдийн лам, ажилтнуудад соёлын өвтэй харьцах, хамгаалах

СОЁЛЫН ЯАМ 61

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Бүх нийтийн соёлын боловсрол” арга хэмжээний баримт бичгийн төслийг боловсруулах Ажлын хэсэг Соёлын сайдын 2021 оны А/24 дүгээр тушаалаар байгуулагдаж, бүх нийтийн соёлын боловсролын өнөөгийн түвшин буюу суурь нөхцөл байдлыг судлан, дүн шинжилгээ хийх, судалгааны хүрээг тодорхойлох тоон болон чанарын судалгааг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас авч мэдээллийн боловсруулалт хийгдэж байна. Цаашид уг арга хэмжээний хүрээнд стратеги төлөвлөгөө боловсруулахтай холбоотойгоор соёл, урлагийн салбарын бодлого тодорхойлогч, соёл судлалын болон бусад холбогдох шинжлэх ухааны эрдэмтдийн төлөөллийн санаа бодлыг төрийн бодлогод тусгах зорилгоор фокус бүлгийн ярилцлага зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлгийн модератороор зөвлөх профессор Б.Пүрэвсүрэн (Ph.D), зөвлөх профессор Ж.Долгорсүрэн (Ph.D) нар ажиллаж, Монгол Улсын соёлын бодлогын онцлог, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх стратегийг тодорхойлох агуулгын хүрээнд чиглүүлэх асуулт тавьж, хэлэлцүүлэв.

Хэлэлцүүлэгт Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, боловсрол, соёлын сайдаар ажиллаж байсан А.Цанжид (Sc.D), С.Төмөр-Очир (Ph.D), Соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байсан Д.Гантөмөр (Sc.D), Б.Наранзун, З.Баянзул, боловсрол судлал, ёс зүй, гэр бүлийн социологийн судлаач Б.Галиндэв (Ph.D), М.Батаа (Ph.D), Б.Цэцэнцолмон (Ph.D), М.Анара (Ph.D) нар оролцож, соёлын боловсролын өнөөгийн нөхцөл байдал болон бодлогод тусгах зөвлөмжийн талаар санал бодлоо солилцов. Хэлэлцүүлгийн үеэр яригдсан гол гол тулгамдсан асуудлуудыг бодлого боловсруулахдаа чухалчлахаа ажлын хэсгийн зүгээс илэрхийллээ.

“БҮХ НИЙТИЙН СОЁЛЫН БОЛОВСРОЛ” ФОКУС БҮЛГИЙН ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

сургалт хийж соёлын өвийн мэдлэг ойлголтыг нь дээшлүүллээ. Засгийн газрын хуралдаанаас Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж байгаа хосгүй үнэт дурсгалт зүйлийг

дижитал технологиор өндөр нарийвчлалтай баримтжуулах, хийдийн сүм дуган болон тэдгээрийн орчинд дохиолол, хяналтын камерын иж бүрэн систем суурилуулах, дурсгалт зүйлд үнэлгээ тогтоох, яаралтай сэргээн засварлах шаардлагатай дурсгалт зүйлийг үе шаттай сэргээн засварлах талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт даалгав.

62 СОЁЛЫН ЯАМ

МОНГОЛ УЛС 59 ДЭХ УДААГИЙН ВЕНЕЦИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬ ДАХЬ ҮЗЭСГЭЛЭНГЭЭ НЭЭВ

Итали улсад хоёр жил тутам зохион байгуулагддаг Венецийн дүрслэх урлагийн олон улсын 59 дэх удаагийн биенналь дахь Монгол Улсын павильон 2022.04.20-ны өдөр албан ёсоор нээлтээ хийлээ.Олон улсын биеннальд Монгол Улсыг төлөөлөн Соёлын сайд Ч.Номин, уран бүтээлч Ж.Мөнхцэцэг, куратор Б.Гантуяа нар оролцож байгаа бөгөөд Монгол Улс “A Journey Through Vulnerability” буюу “Гүнээс гүнд” нэртэй үзэсгэлэнгээр оролцож байна.

Монгол Улсын павильон нь уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн зөөлөн баримал, зүймэл, видео зэрэг сүүлийн 15 жилд туурвисан ажлуудаас бүрдсэн бөгөөд павильоны “Дутуу төрөлт”, “Зээрийн зүүд”, “Судасны чимээ” гэх гурван өрөөнд дэлгэгдсэн бүтээлүүд нь эмэгтэйчүүд, хүүхэд, амьтдын өөр өөр түүхийг хүүрнэх агуулгатай юм.

Үүний адил оролцогчид өөрийн улс, үндэстний соёл, сэтгэлгээний онцлогийг таниулж, улсаа сурталчлахын сацуу хүн төрөлхтөнд тулгарсан нийтлэг сорилт бэрхшээлийн талаарх хэлэлцүүлэгт нэгдэж, дэлхийн дүрслэх урлагийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулдаг юм.

Энэ жилийн биенналийг Нью-Йорк хотод амьдарч уран бүтээлээ туурвидаг, Итали куратор Чечилиа Алемани дэглэж байгаа бөгөөд үзэсгэлэнд 58 улсын 213 уран бүтээлч оролцож, 1400 гаруй бүтээл үзүүлж байна. Ази, Африкийн таван улс (Камерун, Намиби, Непал, Уганда, Оман) энэ жил анх удаагаа оролцож байгаа аж.

СОЁЛЫН ЯАМ 63

Хүн хийгээд сав шим ертөнцийн холбоо, байгаль дэлхийн өмнө хүлээх хүмүүний үүрэг хариуцлага гэсэн ерөнхий агуулгатай үзэсгэлэн энэ оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Манай улс Венецийн олон улсын биеннальд 2015 онд “Оторын гэр”, 2017 онд “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд”, 2019 онд “Агшин зуур” нэртэй үзэсгэлэнгээр оролцож байсан бөгөөд тухай бүртээ уран бүтээлчид хувийн хэвшил, хандиваар оролцож ирсэн. Харин энэ жилээс эхлэн Засгийн газрын шийдвэрийн дагуу Соёлын яамны дэмжлэгтэй оролцож байна.

Монгол Улсын “Гүнээс гүнд” үзэсгэлэнг нээж Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин:

Дэлхийн дүрслэх урлагийн салбарын өнгө төрхийг

тодорхойлж, дэлхий ертөнцийн өөрчлөлт, хүмүүний сэтгэлгээ, бидний оршихуйг урлагаар дамжуулан илэрхийлж буй дэлхийн өнцөг булан бүрээс цугласан уран бүтээлчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Монголчууд бид өнөөдөр орчин цагийн дүрслэх урлагийн тавцан дээр бусад улс үндэстний шилдгүүдтэй мөр зэрэгцэн зогсож байна. Энэ болбоос Монгол Улсыг сурталчлах, улсынхаа уран бүтээлчдийн сэтгэлгээ, Монгол гэсэн онцлогоо дэлхий дахинаа харуулах, дэлхийн дүрслэх урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулах хором мөч, бидний хамтын үүрэг билээ.

Монгол Улсын соёл урлагийн салбар, тэр дундаа дүрслэх урлагийн салбар дэлхийд маш том хувь нэмэр оруулах бүрэн боломжтой гэдгийн жишээ нь энэ юм.

Та бүхнээр маш их бахархаж байна. Амжилт хүсье.Монголын уран бүтээлчид 2015, 2017, 2019 онуудад

Венецийн биеннальд оролцох эрхээ өөрсдөө авч, санхүүгийн асуудлаа ч бие даан шийдвэрлэж ирсэн. Мэдээж энэ нь уран бүтээлчдийн хувьд бэрхшээлтэй байсан нь гарцаагүй ч шантралгүй улс орноо төлөөлж, дэлхийн дүрслэх урлагийн хөгжилд зохих хэмжээний хувь нэмрээ оруулж ирсэн.

Энэ өдөр тэдгээр эрхэм уран бүтээлчид, тэдэнд тусалж, дэмжиж байсан хүн бүрд талархал илэрхийлж, дараагийн уран бүтээлчдэдээ энэ оргилд хүрэх итгэл, цагаан зам татаж өгсөнд талархал илэрхийлье.

Та бүхэнд баярлалаа.Монгол Улсын Засгийн газар Соёлын яамыг эмхлэн

байгуулснаар, мөн өнгөрсөн хугацаанд дүрслэх урлагийн салбараа өндөр хэмжээнд авч явсан уран бүтээлчдийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнгээр бид энэ удаагийн биеннальд Засгийн газрын дэмжлэгтэй оролцож байна.

Засгийн газрын гишүүн, Соёлын сайдын хувиар цаашид ч дүрслэх урлагийн болоод бусад салбарынхныг олон улсын зэрэглэл бүхий тэмцээн уралдаан, үзэсгэлэнд Төрийн бодлогоор дэмжих байр сууриа бататган хэлж байгаадаа туйлын баяртай байгаа бөгөөд соёлыг төрөөс дэмжих шийдвэр цаашид үл тасрах шинжтэй байгаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.

Ингээд энэ удаагийн биеннальд оролцож байгаа уран бүтээлч, куратор, санхүүгийн болон бусад талаар дэмжсэн төр, хувийн хэвшил, урлагт хайртай хэн бүхэнд талархал илэрхийлж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн Та бүхнийг Монгол Улсын павильонд тухлан саатахыг хүсье.

Уран бүтээлч Та бүхний бүтээлээс ухаарал олох болтугай! Баярлалаа” гэлээ.

64 СОЁЛЫН ЯАМ

1895 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа “Дэлхийн урлагийн олимп” гэгддэг Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд дэлхий нөлөө бүхий уран бүтээлчид үзэсгэлэнгээ гаргадаг бөгөөд дэлхийд нэртэй урлаг судлаачид, кураторууд, урлагийн байгууллагууд, 8000 гаруй олон улсын томоохон хэвлэл мэдээлэл, дэлхийн нөлөө бүхий улс төр, бизнесийнхэн цугладаг юм.

Тус наадамд оролцогч аливаа улс орон өөрсдийн уран бүтээлчдээр дамжуулан өөрийн орны орчин цагийн соёлын онцлог, хүмүүсийн сэтгэлгээний цар хүрээ, үзэл бодол, хандлагыг олон улсад тунхаглаж, дэлхийн тавцанд уран бүтээлчдээ гаргах боломжийг нээж улс төр, нийгэм, хүн байгаль орчны сэдвийг хөндсөн шинэлэг бүтээлээр оролцдог юм.

МОНГОЛЫН “ГҮНЭЭС ГҮНД” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТУХАЙ:

Тайлбарыг үзэсгэлэнгийн куратор Б.Гантуяагийн хүүрнэсээр хүргэж байна.Жалхаажавын Мөнхцэцэг нь баримал, зураг, өрөг, видео, үйлдлийн урлагаар дамжуулан

шаналал зовуурь, айдас түгшүүр, илаарьшихуй, дахин төрөхүйн талаарх бодол төсөөллөө ихэвчлэн хуваалцдаг.Өөрийн амьдрал болоод үзэж харж, мэдэрсэн бүхнээс, эмэгтэй хүний бие махбод, оюун бодол, сүнслэг оршихуйн нарийн нандин, хүн хийгээд сав шим ертөнцийн холбоог

СОЁЛЫН ЯАМ 65

ажин судлах бөгөөд тэр олон өнгийн огтлолцол эсрэгцлийг торгон мэдрэмжтэй илэрхийлдэг билээ. Хийсвэр мэт боловч бодит мэдрэмжийг төрүүлэх, ер бусын бүтээлүүд нь лус савдаг, домгийн ертөнцийн далдын хүчийг шингээсэн, бүсгүй хүн, хүн болох хувьгүй хүүхдүүд, амьтдын гунигт хувь төөргийн тухай өгүүлдэг юм.

Монголын уламжлалт анагаах ухааны дом, бариа заслын талаар шимтэн судалдаг түүний бүтээлээ турвих явц шашны зан үйлийг санагдуулам ба зөн билгийн шинжтэй. Анагаахуй, асран хамгаалахуйн билгэ тэмдэг болсон элементүүдийн эсрэгцэл тэдгээрт агуулагдсан мөн чанаруудаар үзэл санаагаа илэрхийлэн гаргахдаа өөрийн сэтгэл түгшил, илаарьших үйл явцаа бясалган аждаг.

Тасдсан, тайрсан, эвлүүлсэн, оёсон бүхэн нь шаналал, айдас, түгшил, итгэл, тэвчлийг бэлгэдэж, дотоод мэдрэмж үзэл санаагаа илэрхийлэн илчлэн гаргах онцгой хэлийг нь бүтээж өгчээ. Бүтээлүүд дэх шувууд нь зүрхний лугшилт, ураг бүрэлдэхүй, илаарьшил, авран хамгаалахыг бэлгэдэх бол дотоод эрчмээ олж авах гэсэн мөнхийн эрэл хайгуул “нэгдмэл нэгэн цул” болох хүслээ эмэгтэй хүний бие махбодоор илэрхийлдэг байна. Дахин төрөхүй бол уран бүтээлчийн эрлийнх нь цөм билээ.

Венецийн дүрслэх урлагийн 59 дэх удаагийн олон улсын биеннальд Монгол Улс “Гүнээс гүнд” үзэсгэлэнгээр 4 дэх удаагаа оролцож буй. Павильоны

гурван өрөөнд таран байрших зөөлөн баримлууд, зүймэл зураг, видео сэлт нь эмэгтэй хүн болон амьтдын өөр, өөр түүхийг хүүрнэж, Ж.Мөнхцэцэгийн эмзэг нандин хэр нь хүчирхэг ертөнцийн гүнд аялах боломжийг олгох юм.

1 Үзэсгэлэнгийн эхний танхим болох Зээрийн зүүд нэртэй сарайг санагдуулам орон зайд мультимедиа өрөг ажлыг байршуулсан ба төмөр орон зээр хэвтэж буй тал биетэй зээрийн баримал, төөрсөн зээрийн янзаганы дүрс бичлэгтэй сүлэлдэн нэгэн цогц бие болон хувирахыг харуулна.

2Ж.Мөнхцэцэгийн хорвоогийн бүхий л эд эс, амьд бүхэн нийлээд нэг сансар буюу бүхэл ертөнцийг бүтээсэн гэх утга бүхий “самсара”-аас улбаатай санаагаа сансрын бие хэмээн нэрлэсэн Судасны чимээ нэртэй удаах танхимд тусгалаа олсон буй. Иймээс ч нэгэн цул гэдгийг илэрхийлэхийн тулд амьтны биеийг хүний биетэй нийлүүлсэн

хайбрид баримлуудаа “сансрын биес бус” “сансрын бие” гэжээ. Танхим дах баримлууд оршин тогтнохын төлөөх хувьсгалын санааг агуулах ба зарим амьтныг хүн шиг гар хөлтэй, зармыг нь эрхтэн дутуу дүрсэлсэн аж.

3Сүүлчийн Дутуу төрөлт хэмээх хавчуухан өрөөнд үр зулбахаас хамгаалан тэтгэх дом, зан үйлийг бэлгэдсэн “умайг хамгаалагч шувуу” нэртэй бүтээлийг байршуулсан юм. Ж.Мөнхцэцэгийн үзэсгэлэн бүхэлдээ хорвоо ертөнцийн жам ёс, нигүүлсэн сэтгэл, илаарьшлын тухай өгүүлнэ.

Үзэсгэлэнтэй хоршин тоглогдох дуу авиан бүтээлийн минимал, абстракт шинж чанар нь үзэгчдийн орон зайн болоод сүнслэг мэдрэмжийг эрчлэх болно. Үзэсгэлэнгийн кураторын эл бүтээл дэх шаагих борооны нургилах дуун, хэл хуурын цуурайлах нь зуурдын сүнстэй холбоо тогтоох зан үйлийг санагдуулах юм.

66 СОЁЛЫН ЯАМ

Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийж буй Соёлын сайд Ч.Номин дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Венец хотын Ка Фоскари их сургуульд зочилж, Дэдректор Фабрицио Маррелла тэргүүтэй эрдэмтэн, судлаачидтай уулзлаа.

Тус сургуулийн профессор Элизабетта Раганины удирдлага дор Итали болон гадаад улсын оюутнууд монголын түүх, хэл шинжлэлийн хөтөлбөрт хамрагддаг бөгөөд уулзалтаар хөтөлбөрийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх асуудлаар ярилцсан юм.

Тухайлбал, хоёр орны түүх соёл, уран зохиолын сонгодог бүтээлүүдийг харилцан орчуулан дэлгэрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, монгол судлал, судлаачдыг бэлтгэх талаар санал солилцов.

Энэ нь Соёлын сайдын ажлын айлчлалын үеэр байгуулсан “Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2022-2025 онуудад хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих боломжтой болсон юм. Иймд, Засгийн газар хоорондын хөтөлбөрт туссан чиглэл, арга хэмжээг бодит ажил хэрэг болгох хүрээнд Ка Фоскари их сургууль дахь Монгол судлалын үйл ажиллагааг өргөжүүлж цаашид Монгол судлал, соёлын төв болгох чиглэлээр хамтран ажиллаж, сургалтын материал, эрдэмтэн судлаачдын солилцоог ханган ажиллахаар тохиролцлоо.

ВЕНЕЦ ХОТЫН КА ФОСКАРИ ИХ СУРГУУЛЬТАЙ МОНГОЛ СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР ЯРИЛЦЛАА

Дэд ректор Фабрицио Марреллагийн танилцуулснаар Ка Фоскари их сургууль нь Венето мужийн томоохон сургуулиудын нэг бөгөөд Европын Холбооны “Эрасмус” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Их сургууль, Соёл урлагийн их сургуультай оюутан солилцоо болон бусад чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм байна. Тус сургуульд Монгол Улсаас 14 оюутан суралцдаг байна.

СОЁЛЫН ЯАМ 67

Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийж буй Соёлын сайд Ч.Номин дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тус улсын Соёлын сайд Дарио Франческинитэй уулзаж Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2025 он хүртэл хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Засгийн газар хоорондын хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Соёлын сайд Ч.Номин хамтран ажиллах боломжтой төрийн болон их дээд сургуулийнхантай уулзаж, санал солилцсон бөгөөд тус улсын Соёлын сайд Дарио Франческинитэй уулзах үеэрээ ярьсан ажил хэргүүдийг бататгах, богино хугацаанд үр дүнд

хүргэх асуудлаар тохиролцсон юм. Тухайлбал, өөрсдийн нутаг дэвсгэрт хууль бусаар

импортолсон соёлын өв, урлагийн бүтээлийг илрүүлэх, нөхөн сэргээх, үнэлэх, тэдгээрийг хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгох асуудлаар ярьж тохиролцлоо.

Мөн түүх, соёлын дурсгалт барилгыг сэргээн засварлах чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлж эхлээд буй төслүүдэд Италийн талын сайн туршлага, технологийг нэвтрүүлэх чиглэлд онцгойлон анхаарч мэргэжлийн шинжээчдийг урьж ажиллуулах, тэр дундаа сонгодог урлагийн уран бүтээлчид, багш, мэргэжилтнүүдийн солилцоо, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх, Монголын түүх, соёл судлалын төвийг Венец хотын Ка Фоскарийн их сургуулийн нөөц бололцоо, туршлагад тулгуурлан байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН ИТАЛИ УЛСЫН СОЁЛЫН САЙД ДАРИО ФРАНЧЕСКИНИТЭЙ УУЛЗЛАА

Засгийн газар хоорондын хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Соёлын сайд Ч.Номин хамтран ажиллах боломжтой төрийн болон их дээд сургуулийнхантай уулзаж, санал солилцсон бөгөөд тус улсын Соёлын сайд Дарио Франческинитэй уулзах үеэрээ ярьсан ажил хэргүүдийг бататгах, богино хугацаанд үр дүнд хүргэх асуудлаар тохиролцсон юм.

68 СОЁЛЫН ЯАМ

Соёлын сайд Ч.Номин дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг буюу “ТИКА”-ийн Дэд ерөнхийлөгч Др.Үмит Нажи Ёрулмазыг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Соёлын сайд Ч.Номин Монгол Улсын соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах, хот орчим, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, судалгаа эрдэм шинжилгээний баазыг бий болгох чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсээр ирсэнд Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн төлөөлөгчдөд талархал илэрхийллээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Турк улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Мэргэн Тоньюкукийн цогцолбор дурсгалыг хадгалж хамгаалах, судалж сурталчлах ил музейн бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа юм. Соёлын яамнаас Мэргэн Тоньюкукийн музейн барилга угсралт, гадаад орчин болон музейн үзэсгэлэнгийн танхимын тохижилтын төслийн хэрэгжилтэд бүх талын дэмжлэг үзүүлэн, богино хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр ажиллаж байна.

Мөн Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв нь соёлын биет өвийг оношлох, судлах, бэхжүүлэх, сэргээн засварлахад боловсон хүчнийг чадваржуулах, зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах эрэлт хэрэгцээ, шаардлагын хүрээнд “Монгол-Туркийн хамтарсан Чулуун дурсгалыг сэргээн засварлах лаборатори” байгуулах, хүний нөөцийг чадавхжуулах төслийг хамтран хэрэгжүүлж байна.

Судалгааны лаборатори байгуулагдсанаар соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, бэхжүүлэлт, сэргээн засварлалтын технологийн хувьд бодитой ахиц гарч,

суурь судалгаа хийх, судалгааны сургалт явуулж мэргэжилтэн бэлтгэх орчин бүрдэх юм. Мөн Монгол нутаг дахь үл хөдлөх чулуун дурсгал болоод органик болон органик бус соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны салбарт дутагдаж буй олон талын нарийвчилсан суурь судалгааны орон зайг нөхөж, хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны салбарт шинэ технологийн арга зүй нэвтэрч олон улсын жишигт нийцсэн судалгааны арга барилтай болоход дэмжлэг болно гэж үзэж байна.

Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагаа эрчимтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа дурдсан бөгөөд цаашид хоёр улсын залуучууд руу чиглэсэн хамтарсан төсөл, хөтөлбөрийг шинээр санаачлах тэр дундаа олон улсад үнэлэгдэж, амжилттай хэрэгжиж буй Туркийн кино урлагийн салбарын бүтээлүүдийн сайн туршлагад суурилан хамтарсан кино бүтээх асуудлаар санал солилцлоо.

Дэд Ерөнхийлөгч Др.Үмит Нажи Ёрулмаз Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа байгуулснаас хойш бүхий л салбарт нийт 770 гаруй төслийг хамтран хэрэгжүүлсэн талаар дурдаж, Монгол-Туркийн харилцаа, хамтын ажиллагаанд соёл урлагийн салбар голлох байр суурь эзэлж байгаа гэсэн юм.

Мөн агентлагийн шинээр байгуулагдсан Соёлын яам шуурхай ажиллаж олон ажлыг хамтран эхлүүлж, эхнээсээ биеллээ олж байгаа тул хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн чанар, цар хүрээг өргөжүүлэх чиглэлийг баримталж байгааг танилцуулав.

ТУРКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЗОХИЦУУЛАХ АГЕНТЛАГ “ТИКА”-ИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ДР.ҮМИТ НАЖИ ЁРУЛМАЗЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

СОЁЛЫН ЯАМ 69

Нийт хүн амын 37,3 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байгаа нь Монгол Улс хүүхэд, залуучуудын орон гэдгийг илтгэж байна.Тус чуулганыг угтан дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Соёлын яам, Нийслэлийн соёл, урлагийн газраас “Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллага” хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт өргөн нэвтрүүлгийн болон арилжааны телевиз, цахим мэдээллийн сайт, фм, радио, өдөр тутмын сонин зэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдийг хамруулсан юм.

Хэлэлцүүлэгт “Соёлын салбар дахь хүүхдийн эрхийг хэрэгжилт” сэдвээр Соёлын яамны СБХЗГ-ын мэргэжилтэн Б.Алтанцэцэг, “Хэвлэл мэдээллийн орчин дахь хүүхэд хамгааллын эрх зүйн зохицуулалт” сэдвээр Монголын өмгөөлөгчдийн холбооны хүүхдийн эрхийн дагнасан өмгөөлөгч Р.Булгамаа, “Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллага ба сэтгүүлч” сэдвээр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Д.Ундраа, “Хэвлэл мэдээллийн цензургүй байдал хүүхдийн сэтгэл зүйд үзүүлж буй сөрөг нөлөө ба үр дагавар” сэдвээр Монголын

сэтгэлзүй сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл зүйч Б.Жавзан нар илтгэл танилцуулгыг хийсэн юм. Үүний дараа “Хүүхэд, гэр бүлийн хамгаалалд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” судалгааны танилцуулгыг Хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжих төвийн захирал Ц.Байгалмаа танилцуулж, төсгөлд нь хэлэлцүүлэг өрнүүллээ.

“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

70 СОЁЛЫН ЯАМ

Соёлын яам хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжилтнүүд, Монголын сурагчдын холбооны идэвхтэн гишүүд хүүхдүүдийн төлөөлөл, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын алба, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд Залуучуудын хөгжлийн газар, Соёл, Урлагийн газар, хүүхдийн асрамж, халамжийн төвүүдийн удирдлага, төлөөллийг урьж оролцуулан “Соёлын салбар дахь хүүхдийн эрхийн хэрэгжилт” сэдвийн дор Монгол Улсын Хүүхэлдэйн театрт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Соёлын дэд сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн М.Батбаяр нээж үг хэлсэн ба Соёлын яам байгуулагдсан цагаас эхлэн хүүхдийн эрхийг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, арга хэмжээнүүдийг танилцуулав.

“Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган”-ыг угтаж 3-н салбар хэлэлцүүлэг хийж буй гол учир нь Соёлын яамны Хүүхэд хамгааллын ажлын хэсэг “Соёлын салбар дахь хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал”-ын судалгааг харьяа соёл, урлагийн 436 байгууллагаас цахимаар авч, 2022.04.20-нд үр дүнг нэгтгэсэн.

Мөн өргөн нэвтрүүлгийн болон арилжааны телевиз, радио, цахим мэдээллийн сайтын нэвтрүүлэг, хөтөлбөр, контентод мониторинг судалгаа хийсэн ба үр дүнг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан “Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллага” хэлэлцүүлэгт танилцуулсан. Дотооддоо асуудал, гарц шийдлээ судалгаагаар гаргасан тул хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ОУБ-ууд, ТББ-ууд, хүүхдийн мэргэжлийн урлагийн байгууллагууд, ЕБС-ууд, хүүхдүүдийн төлөөлөл, мэргэжилтнүүдийг урьж тэдний дуу хоолойг сонсож, хүүхдийн эрхийг хангахад соёлын салбараас юу хүсэж байгааг тодорхойлж, төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, салбар дундын уялдаа холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулснаараа онцлогтой юм.

Цаашид манай яам дээрх хэлэлцүүлэг судалгаануудаас гарсан үр дүнд тулгуурлан “Соёлын салбар дахь хүүхэд хамгааллын жишиг бодлого боловсруулах болон Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам бодлогын баримт бичгүүдийг боловсруулж ажиллах ба хэлэлцүүлэг, судалгааны үр дүнг Үндэсний чуулганаар хэлэлцүүлж, тодорхой гарц шийдлүүдийг олж, хүүхэд хамгааллын асуудалд идэвх манлайлалтай ажиллах чиглэлийг баримтална.

“СОЁЛЫН САЛБАР ДАХЬ ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

СОЁЛЫН ЯАМ 71

Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв хамтран, хууль сахиулах байгууллагын албан хаагч нарт зориулан “Соёлын өвийн хамгаалал” сэдэвт сургалт, ”Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үндэсний сүлжээг бэхжүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Соёлын хяналтын хэлтэс тус тус шинээр байгуулагдсантай холбогдуулан тухайн байгууллагын албан хаагч нарт болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажилтнуудад соёлын өвийг хамгаалах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, соёлын өвийн тоон дүн мэдээг танилцуулах, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий тус сургалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир “Үндэсний аюулгүй байдал ба соёлын өвийн хамгаалал”, Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн “Соёлын өвийг хамгаалах бодлого ба хууль, эрхзүй”, ЗГХА Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Ч.Цэцэгбаатар “Соёлын өвийг хамгаалах олон улсын гэрээ, хэлэлцээр”, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат нар “Соёлын

өвийн бүртгэл, мэдээлэл” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв, ШУА-ын Археологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэнгийн төлөөлөл соёлын өвийн төрөл зүйлийн танилцуулга, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, тоон дүнгийн танилцуулга, мэдээлэл хийв.

Сургалтад Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн

ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, улсын музейн төлөөлөл оролцож, 21 аймгийн цагдаагийн газрын албан хаагчид, мэргэжлийн хяналтын соёлын өвийн байцагч нар, орон нутгийн музейн сан хөмрөгч, бүртгэл, мэдээллийн санч нар, Дэлхийн өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргааны төлөөлөл цахимаар хамрагдав.

“СОЁЛЫН ӨВИЙН ХАМГААЛАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

72 СОЁЛЫН ЯАМ

“Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутам улсын хэмжээнд соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулна” гэж Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан байдаг юм.

Соёлын яамнаас хуулийн хэрэгжилтийг хангах, нүүдлийн соёл иргэншил, түүнийг дагасан соёл, ахуйг тодотгон үзүүлэх, нүүдлийн соёл иргэншлийг хадгалан хамгаалах зорилгоор энэ оны наймдугаар сард “Нүүдэлчин Монгол” наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Бэлтгэл ажлын хүрээнд Соёлын сайд Ч.Номин нүүдлийн соёл иргэншлийг хадгалан, түгээн дэлгэрүүлж

байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй уулзаж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Морин өртөө” байгууллагынхныг хүлээн авч уулзлаа.

“Морин өртөө” байгууллага нь өртөөчилсөн холын зайн морин уралдаан, 350-400 км тэмээн аялал зохион байгуулдаг тул “Нүүдэлчин монгол” наадамд энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ танилцуулсан юм.

Соёлын сайд Ч.Номин тэдний хүсэлтийг хүлээн авч, адуу, тэмээ, сарлаг, цаа буга унах соёл, уналгаа дээдлэх ухаан, нүүдлийн соёл иргэншлийг тодотгон харуулах “Морин өртөө” тэмцээнийг “Нүүдэлчин Монгол” наадмын нэг төрөл болгохоор ярилцлаа.

“НҮҮДЭЛЧИН МОНГОЛ” НААДАМД МОРИН ӨРТӨӨНИЙ ТӨРӨЛ НЭМЭХЭЭР ЯРИЛЦЛАА

СОЁЛЫН ЯАМ 73

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН, ПРОФЕССОР ГАРАМЫН ДОЛГОРСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “ГОЦЛОЛ БҮЖИГЧДИЙН УЛСЫН АНХДУГААР УРАЛДААН”-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Монгол Улсын Ардын багш, Гавьяат жүжигчин, профессор Гарамын Долгосүрэнгийн нэрэмжит “Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаан”-ыг Соёлын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Консерватори, Монголын урлагийн ажилтны холбооноос төв, орон нутгийн театр, чуулгын бүжигчдийн дунд дөрөвдүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Г.Долгосүрэнгийн дэглэсэн дахин давтагдашгүй бүжгийн дэгийг сэргээн хадгалж, өвлүүлэн үлдээх, гоцлол бүжигчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн хөгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагууд, орон нутгийн театр, чуулгуудын урын санг шинэ гоцлол бүтээлээр баяжуулах, монгол бүжигчдийн ур чадварыг дэлхийд сурталчлан таниулах, орчин цагийн бүжгийн урлагийн шинэчлэл, дэвшлийг тодруулан гаргах зорилготой энэхүү уралдаанд төв, орон нутгийн театр чуулгын 100 гаруй гоцлол бүжигчид

оролцож 2 дугаар шатанд 60 бүжигчин сүүлийн шатанд 32 бүжигчин шалгаран авьяас ур чадвараа сорьсон юм.

Уралдааны гранпри шагналыг ЦДБЭЧ-ын бүжигчин Х.Юүлэхорол, I байрт ҮУИТ-ын бүжигчин Г.Энхтэмүүжин, Улаанбаатар театрын бүжигчин Б.Норовбанзад, II байрт “Dance lab” бүжигчин Ё.Дамчаабадгар, ҮУИТ-ын бүжигчин Э.Номин, III байрыг ҮУИТ-ын бүжигчин Б.Эрдэнэбаяр, М.Мишээл, Тусгай байрт ҮУИТ-ын бүжигчин А.Түвшинбаяр, ЦДБЭЧ-ын бүжигчин А.Энхжаргал нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Мөн тус уралдаанаар бүжгийн урлагийн дэг, найруулга, хөгжим, хувцасны шинэчлэл, залуу уран бүтээлчдийн ур чадварыг бүхий л талаас нь харах боломж бүрдсэн байсныг зохион байгуулагчид онцоллоо.

74 СОЁЛЫН ЯАМ

Монгол Улсын Ерөнхийлөгч 2003 онд жил бүрийн 05 дугаар сарын эхний ням гаргийг Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгон зарлиг гаргасан.

Энэ хүрээнд Соёлын яам жил бүр уламжлал болгон үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, бичиг үсэг, ном судар бүтээдэг эд өлгийн түүхийг сурталчлан таниулж, уламжлан өвлүүлэх талаар олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж, хүүхэд залуучуудад үндэсний бичгээ сурах хүсэл сонирхол төрүүлэх, эрмэлзэлд нь дэмжлэг үзүүлэх зэргээр өргөн олонд хүртээлтэй ажил өрнүүлэн ажиллалаа.

Соёлын яамнаас “Үндэсний бичиг үсгийн баяр-2022”-ыг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСЭГ - МОНГОЛ СОЁЛЫН ҮНЭТ ӨВ” уриа дор зохион байгуулж нээлтийн арга хэмжээг Монголын үндэсний номын сангийн гадна талбайд нээн эхлүүллээ.

Тус арга хэмжээний нээлтэд Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга доктор, профессор С.Дулам,Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо болон Шинжлэх ухааны академи, МУИС, МУБИС-ийн багш, эрдэмтэд, Монголын Үндэсний номын сан, Улсын драмын эрдмийн театрын хамт олон, үсэг бичгээ эрхэмлэн дээдлэгч иргэдийн төлөөлөл оролцлоо.

“ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР-2022”-ЫГ “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСЭГ - МОНГОЛ СОЁЛЫН ҮНЭТ ӨВ” УРИА ДОР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СОЁЛЫН ЯАМ 75

Монгол Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн XI, XII ангийн сурагчдын дунд зарласан тус уралдааны I шатанд Улаанбаатар хот болон 13 аймгийн 160 гаруй сурагч, “Соёлын биет өвийн талаарх миний төсөөлөл”, “Соёлын биет бус өвийг хамгаалахад миний үүрэг” сэдвийн хүрээнд 33 контент бүтээж оролцлоо.

Уралдааны II шатанд шилдэг 20 оролцогч шалгарч, “Монголчуудын үнэт зүйлс” эссэ бичиж, илтгэж оролцсон бөгөөд I байрт Нийслэлийн Хан-Уул дүүргийн Шинэ өнөөдөр сургуулийн 11а ангийн сурагчдын “Тэмүүлэл” баг- С.Мөнхлхагва, Б.Ганцэцэг нар шалгарч Өргөмжлөл, СУИС-ийн Соёл судлал / Соёлын аялал жуулчлал хөтөлбөрт элсэн суралцах урилга, мөнгөн урамшуулал 500.000 төгрөг, Соёлын яамны санхүүжилтээр хэвлэгдсэн ном, бүтээлийн дээжис, Урилга авсан хөтөлбөрийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт 500.000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.

Уралдааны II байрт Ховд аймгийн Дуут сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Д.Намуунцэцэг, III байрт Нийслэлийн Баянгол дүүргийн лаборатори 141-р сургуулийн 11а ангийн сурагчдын “Соёл түгээгч” баг- Б.Энэрэл, С.Уранчимэг, III байрт Нийслэлийн Хан-

Уул дүүргийн Шинэ өнөөдөр сургуулийн 11а ангийн сурагчдын “Эхлэл” баг- Ө.Туруунаа, Э.Монголмишээл, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн 11-12-р ангийн сурагчид И.Алтансувд, Б.Маналмаа, Б.Маралмаа нар шалгарч Өргөмжлөл, Соёлын яамны санхүүжилтээр хэвлэгдсэн ном, бүтээлийн дээжис, СУИС-ийн Соёлын сургуульд элсэн суралцах урилга, мөнгөн шагнал, Соёлын сургуулийн төлбөрийн хөнгөлөлтөөр шагнууллаа.

“СОЁЛЫН ӨВ” УЛСЫН УРАЛДААН БОЛЛОО

76 СОЁЛЫН ЯАМ

Соёлын яамны захиалгаар Соёл урлагийн их сургууль, түүний бүрэлдэхүүн Соёлын Сургууль, Хөгжим урлагийн сургууль, Бүжгийн урлагийн сургууль хамтран мэргэжил дээшлүүлэх кредит тооцох богино хугацааны сургалт 2021 оны 11 сард зохион байгуулсан. Хоёр дахь багц сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 04-18-ны өдрүүдэд төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтад улсын хэмжээний 333 сумын Соёлын төвийн дарга, номын санч, соёлын өв-орон нутаг судлах танхимын ажилтан, хөгжмийн багш, бүжгийн багш зэрэг 1000 гаруй ажилтнууд хамрагдлаа.

Монголын Ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбооны дэргэдэх HUGO and COLOR хүүхдийн урлагийн клубийн нэрэмжит Хүүхдийн Гар Зургийн улсын олимпиад 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулагсан бөгөөд энэ жилээс Соёлын яамны дэргэдэх Дүрслэх урлагийн залуучуудын хөгжлийн зөвлөл хамтран зохион байгуулагчаар оролцлоо.

Тус олимпиадад өнгөрсөн хугацаанд

20000 гаруй сурагч оролцож, 2500 бүтээлийг шалгаруулсан ба олимпиадын нэрэмжит фонд үүсгэн давхардсан

“СОЁЛЫН ТӨВИЙН АЛБАН ХААГЧДЫН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УЛСЫН XIII ДАХЬ ОЛИМПИАДЫГ СОЁЛЫН ЯАМ ДЭМЖИН ОРОЛЦЛОО

СОЁЛЫН ЯАМ 77

тоогоор 18 удаагийн үзэсгэлэнг гадаад дотоодын хотуудад дэлгэж, 3 дахь цуврал каталогийг гарган олны хүртээл болгосон байна. Хүүхдийн Гар Зургийн Улсын XIII олимпиадад 3200 сурагч оролцсоноос орон нутгаас 200 гаруй сурагчид оролцсон ба 1-12 дугаар анги тус бүрд тэргүүн, дэд, гутгаар, тусгай байруудад 3, 3 хүүхэд нийт 150 сурагч шалгаруулж, Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс зохион байгуулагчдын хамт шилдэг хүүхдүүд, багш нарын шагналыг гардууллаа. Тус олимпиадад шалгарсан хүүхдүүд, багш нарын шилдэг бүтээлийн үзэсгэлэн 2022 оны 5 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд “Монгол арт галерей”-д зохион байгуулагдаж олны хүртээл боллоо.

Соёлын яам, харьяа байгууллагын албан хаагчид, соёлын ажилчид, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулан Соёлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасны дагуу “Соёлын ажилтанд мэргэшлийн зэрэг, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам”-ын төсөлд санал авах, төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд 5 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монголын үндэсний музейн хурлын танхимд музей, номын сан, театр урлагийн байгууллагын ажилтан, албан хаагчид болон хөдөө орон нутаг, харьяа байгууллага салбарын төлөөллийг /танхимаар 100, цахимаар 200 гаруй/ хамруулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэг амжилттай үргэлжилж соёлын

салбарын байгууллагын албан хаагчид идэвхтэй оролцож санал бодлоо хуваалцлаа. Мөн харьяа байгууллагын албан хаагчид болон иргэд цахимаар нээлттэй оролцож саналаа өглөө. Хэлэлцүүлгээс гарсан саналыг ажлын хэсэг нэгтгэн боловсруулж, журмын төсөлд тусган ажиллаа.

СОЁЛЫН АЖИЛТАНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ, МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ ТӨСӨЛД САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

78 СОЁЛЫН ЯАМ

Соёлын сайд Ч.Номингийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Чойжин ламын сүм музей өөрийн эзэмшлийн газрыг эргүүлэн авах асуудлаар 2021 онд шүүхийн байгууллагад хандаж, шат шатны шүүхийн шийдвэрээр эцэслэгдлээ.

Дээрх газрын маргаан шийдэгдсэнтэй холбогдуулан 5-р сарын 13-нд Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны удирдлагуудын хамт Чойжин ламын сум музейд ажиллав.

2001 онд Засгийн газрын хуралдаанаар Чойжин ламын сүм музейг улсын тусгай хамгаалалтад авч, хамгаалалтын бүсийг 2.0 га газар байхаар тогтоож, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан байдаг юм.

Харин 2007 онд тухайн үеийн музейн удирдлагууд хувийн хэвшилтэй “Хамтран ажиллах” гэрээ байгуулж, 800 м.кв газрыг авто зогсоол хэлбэрээр ашиглуулж ирсэн. Энэ зогсоол нь музейн хэрмэн хашааны дагуу байрлалтай бөгөөд хамгаалалтад сөрөг нөлөөллийг бий болгож байна гэсэн дүгнэлт гарсан.

Үүнээс гадна хувийн хэвшлийн авто зогсоол болгосон 800 м.кв газрын төлбөрийг 13 жилийн турш Чойжин ламын сүм музей төлж ирсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд зогсоолын орлогоос нэг ч төгрөгийн ашиг хүртэж байгаагүй байна.

Музейн удирдлагууд 2014 оноос хойш энэ асуудлыг шат шатанд нь тавьж байсан хэдий ч өнөөг хэр нь шийдэгдээгүй байсан юм. Харин 2021 онд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шат шатны шүүхээр эцэслэн

шийдвэрлэгдэж, Чойжин ламын сүм музей өөрийн эзэмшлийн 800 м.км газрыг чөлөөлүүлж авахаар боллоо.

Тиймээс Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны болон Чойжин ламын сүм музейн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, чөлөөлөгдөж байгаа авто зогсоолын оронд иргэдийн амарч, зугаалах ногоон байгууламж байгуулах, хотын захиргаатай хамтран иргэдэд таатай орчин бүрдүүлэх, хүүхэд, явган хүний зорчих хэсгийг автозамаас тусгаарлах ажлыг эхлүүлэхийг үүрэг болголоо.

Мөн цаашид музей, музей орчмын газраас хувийн хэвшилд олгох, хамтран ажиллах гэрээ байгуулах зэргээр бусдад давуу байдал үүсгэх, музейн хамгаалалтын бүсэд халдах зэрэг асуудал гаргахгүй байхад онцгой анхаарахыг сануулав.

Соёлын яамнаас Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей зэрэг Монголын түүх, шашин, соёл урлагийн өв, дурсгалуудыг сэргээн засварлах, хүчитгэх ажлуудыг хийхээр энэ оны төсөвт зардлыг нь тусгасан. Тухайлбал, энэ жил Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтыг хийхээр төсөвт 1.7 тэрбум төгрөг тусгаж, музейг бүрэн засварлахаар ажил нь эхэлсэн.

Музейн засвар, хүчитгэлийн ажил эхэлсэнтэй холбогдуулан соёлын биет өвийн сэргээн засварлах судалгаа, шинжилгээ, мэргэжлийн зураг төсөл гаргах зэрэг асуудалд онцгой анхаарахыг Соёлын сайд Ч.Номин холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

ГАЗРЫН ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРИЙГ ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ ТӨЛЖ, ХУВИЙН ХЭВШИЛ ОРЛОГЫГ НЬ АВДАГ БАЙСНЫГ ЗОГСООЛОО

СОЁЛЫН ЯАМ 79

Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг тэгш хүртээмжтэй хүргэхээр Соёлын яамны удирдлагууд 21 аймгийн соёлын газар, соёлын ажилтнууд, соёлын үйл ажиллагааг дэмжих, бодлогоор хангах зорилгоор орон нутагт ээлж дараатай ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд Соёлын сайдаар ахлуулсан ажлын хэсэг тавдугаар сард Дунгдовь аймагт ажиллалаа.

Ажлын хэсгийнхэн Дундговь аймагт өрнөж байгаа соёлын салбарын бүтээн байгуулалттай танилцсан бөгөөд аймгийн соёлын ажилтнуудтай уулзаж, харьяалах нутаг дэвсгэрийн хүн амд соёлын боловсрол олгох, орон нутгийн онцлог бүхий соёлын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих чиглэлийн бодлогоо танилцууллаа.

Мөн соёлын бодлого нэгдмэл цогц, харилцан уялдаатай, бүх нийтийн оролцоонд тулгуурласан

байх үүднээс соёл, урлагийн салбарын шинэтгэлийн бодлого, стратегийг танилцуулж, салбарын хүний нөөцийг чадавхжуулах мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм.

Дундговь аймаг нь хүрэл эдлэл, археологи, угсаатны зүйн онцлог бүхий Музей, төв халхын ая дан, ардын дуу, бүжгийн гайхамшгийг хөгжүүлсэн “Төв халхын дуулалт жүжгийн театр”, улсын хэмжээнд цөөхөн байх хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлж буй “Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр”, Нийтийн номын сантай бөгөөд ажлын хэсгийнхэн үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцаж, цаашид хөгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудлаар бодлогын болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

80 СОЁЛЫН ЯАМ

Соёлын сайд Ч.Номин “Тамгагүй төр” жүжгийн уран бүтээлчидтэй Улсын драмын эрдмийн театрт уулзаж, жүжгийг олон улсад гаргахаар судалж байгаа талаар мэдээлэл өглөө.

Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг Б.Баатарын найруулгаар, физиклдрам төрлөөр тавигдаж байгаа билээ. Монголын үндэсний сонгодог эл бүтээлийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Соёлын яам, Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, “Херо” энтертайнмент, “Хувьсал” продакшн хамтран бүтээсэн бөгөөд дэлхийн театрын чиг хандлагад нийцсэн орчин үеийн тайзны технологийг ашигласны зэрэгцээ нэг жүжгийг театрын урлагийн хэд хэдэн төрлөөр үзэх боломжийг олгож байгаа юм.

Энэ талаар Соёлын талаар сайд Ч.Номин:“Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны

хөтөлбөрт “Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, үндэсний агуулгатай инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацын салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгон, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” гэж заасан.

Мөн уг бүтээл нь Монголд төдийгүй олон улсад ч Монгол үндэстний өв соёл, дахин давтагдашгүй байдлыг илтгэн харуулах бүтээл болсон. Инновац шингээсэн, эдийн засгийн үр өгөөж авчрах бүрэн боломжтой. Монгол Улсын Засгийн газраас соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт ч “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжин, Монгол туургатны өв соёлыг дэлхийг таниулах соёл, урлагийн монгол брэндийг хөгжүүлэхээр тусгаад байна. Энэхүү бодлогын хүрээнд Монголынхоо уран бүтээлчдийн бүтээл, туурвилыг олон улсын зах зээлд таниулахад Соёлын яам анхааран ажиллаж байгаа бөгөөд “Тамгагүй төр” жүжгийг ч олон улсын зах зээлд гаргах талаар судалж байна” гэсэн юм.

Ташрамд дурдахад, “Тамгагүй төр” жүжиг нь дүрүүдийн үг, үйлдэл, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх болон эртний хувцас хэрэглэл, хөгжим, чимэглэлийг хийхдээ Төв Азийн газар нутгаас олдсон эртний Пазырыкийн соёл, “Буган чулуун хөшөөт хиргисүүрийн соёл”, Хүннүгийн цаг үеийн археологийн биет олдворууд, бэлчээрийн мал аж ахуйтны уламжлалт бүжиг, дуу, хөгжмийг ашигласан.

Ч.НОМИН: “ТАМГАГҮЙ ТӨР” ЖҮЖГИЙГ ОЛОН УЛСАД ГАРГАХААР СУДЛАЛАА

СОЁЛЫН ЯАМ 81

Засгийн газрын тавдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Соёлын сайд Ч.Номин циркийн урлагийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ.

Соёлын сайд Ч.Номингийн танилцуулгад дурдсанаар, циркийн урлагийг тогтвортой хөгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх нэн

шаардлагатай байгаа бөгөөд зориулалтын байр талбай, орчин нөхцөлд циркийн урлагийн үйлчилгээ үзүүлэх, циркийн урлагийн цаашдын хөгжлийг дэмжих талаар зохих арга хэмжээ авах шаардлагатай тул Засгийн газрын хуралдаанд дээрх асуудлыг танилцуулж байгаа гэв.

Мэдээллийн дараа Засгийн газрын хуралдаанаар циркийн урлагийн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлого, стратегийг тодорхойлон танилцуулахыг Соёлын сайд Ч.Номинд, циркийн тэнхимийн сургалтын орчныг стандарт хангасан болгон сайжруулах талаар судлан танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд үүрэг болголоо.

ЗАСГИЙН ГАЗАР: ЦИРКИЙН БАЙРЫГ ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ АШИГЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

82 СОЁЛЫН ЯАМ

Түүнчлэн циркийн урлагийн хөгжлийг дэмжих, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар хамтарсан ажлын хэсэг байгуулан, санал дүгнэлт танилцуулахыг Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарт үүрэг болгов.

Харин “Аса консалтинг” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах” гэрээнд заасан “Улсын циркийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөл”-ийг хангуулах, хэрэгжилтийн тайланг танилцуулж, холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

Соёлын сайдын танилцуулгад дурдсанаар, өнөөдрийн байдлаар Монгол Улсад циркийн урлагийн салбарт:

●Мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг 31 байгууллага,

●1200 уран бүтээлч, гадаад улсад гэрээгээр ажиллаж буй 650 орчим уран бүтээлч,

●Мэргэжлийн сургуульд суралцагч 64 оюутан,●15 багш, дасгалжуулагч ажиллаж байна.

1970-2007 он хүртэлх хугацаанд Монголын цирк 10 гаруй цогц үзүүлбэр, амьтны үзүүлбэр, агаарын болон шидэлттэй үсрэлт, тулах тэнцвэр зэрэг хүч тамирын шилдэг үзүүлбэрүүдтэй, урын сангийн баяжилттай байсан бол өнөөдрийн байдлаар 5 хүрэхгүй төрлөөр үзүүлбэрээ бэлтгэн хөгжүүлж байна.

Мөн 2018-2021 онд 37 үзүүлбэр, уран бүтээлийг 22 удаагийн тоглолтоор 20007 хүнд, 2022 оны байдлаар Монгол бөхийн өргөө болон Буянт-Ухаа цогцолборын байранд 2 уран бүтээлийг 12 удаагийн тоглолтоор 100 гаруй мянган үзэгчид хүргэжээ.

2022 оны байдлаар Хөгжим Бүжгийн Коллежид 64 оюутан суралцаж байгаа бөгөөд тус сургуулийн боловсон хүчин бэлтгэх хүчин чадал нь манай улсын циркийн урлагийн салбарт шаардлагатай байгаа хүний нөөцийг хангахгүй байгаа юм байна.

Циркийн барилгын асуудлаар:

Монгол Улсад циркийн урлагийн зориулалтаар барьсан ганц барилгыг 2005 онд Улсын Их Хурал хувьчлах жагсаалтад оруулж, 2008 онд тухайн үеийн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр “Аса консалтинг” ХХК-д шилжүүлсэн байдаг. 2008-2020 он хүртэл циркийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан ч 2020 оны 7-р сараас засварын ажил эхэлж, өнөөдрийг хүртэл дуусаагүй байна.

Байр талбайн хомсдолоос үүдэн мэргэжлийн циркийн урлагийн төрөл хэлбэр цөөрч, орон зай шаардсан томоохон үзүүлбэрүүд хасагдсан нь мэргэжлийн боловсон хүчний хомсдол үүсгэж цаашдаа циркийн урлагийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ гэж Соёлын яам дүгнэж байгаа юм.

Мөн циркийн урлаг тайзны хэлбэрт шилжиж, тоглолт хийх нөхцөл багасаж, тоглолтын тоо эрс буурч, урын сангийн бодлого алдагдан, орон зай шаардсан агаарын үзүүлбэрүүд тоглогдохгүй байгаа талаар Соёлын сайд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Өнгөрсөн хугацаанд Соёлын яам “Аса консалтинг” ХХК-д хандан засварын үйл явц, бусад үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг ирүүлж, циркийг зориулалтын дагуу ашиглахыг удаа дараа шаардаж ирсэн юм.

СОЁЛЫН ЯАМ 83

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод нээгдэж буй музей нь орон нутгийн хэрэгцээ шаардлага, санал санаачилгад тулгуурлан Оюу толгой компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн дэмжлэг санхүүжилтээр дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон танхимтай, 4000 гаруй үзмэр эд өлгийн цуглуулгатайгаар иргэд олон нийтэд үзмэрээ дэлгэлээ.

Музейн нээлтэд Соёлын дэд сайд М.Батбаяр оролцлоо. Тэрээр баяр хүргэж үг хэлэхдээ: Энэхүү “Говийн байгаль, түүхийн музей” нь Өмнөговь аймагт төдийгүй Монгол улсын соёл, аялал жуулчлалын салбарт онцлох бүтээн байгуулалт болж байна хэмээн онцоллоо. Мөн музейн нээлтийн хүрээнд “Өмнөговийн

түүх соёл” эрдэм шинжилгээний бага хурал болж Соёлын дэд сайд талархал илэрхийлж үг хэллээ.

Музейн үзмэрүүдээс дурдахад Өмнөговь аймгийн нутагт одоогоос 4,500-5,000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий “Цахиуртын хөндий”, “Оцон мааньт”, “Баянзаг”, “Чоно шургуул”, “Төгрөгийн ширээ” зэрэг газруудаас олдсон эртний болон палеонтологийн олдворууд мөн говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээлийн дээжис музейд байрлажээ.

ӨМНӨГОВИЙН МУЗЕЙ ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДРӨӨР ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

84 СОЁЛЫН ЯАМ

Шинээр ашиглалтад орох номын сангийн төрөлжсөн уншлагын танхимууд, давхруудын чөлөөт орон зай болох 3150 м.кв талбайн дотоод тохижилтын орчин үеийн хэв маяг бүхий интерьер дизайны зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх төсөл болон гадаад орны номын санд мэргэжил дээшлүүлж, бодит нөхцөлд дадлагажуулах, орчин үеийн үйлчилгээний туршлагаас суралцах “Орчин үе - Номын сан” сургалтын төслүүдийг “Голомт” сан дэмжиж санхүүжилтийг шийдвэрлэхээр болж байгаа юм.

Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ барилгын интерьер дизайн болон “Орчин үе-Номын сан” сургалтын төслийн санхүүжилтийг “Голомт” сан нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэхээр 5-р сарын 19-нд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Үндэсний номын сангийн шинэ барилга Сүхбаатар дүүрэгт барилгын ажил 87 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, “Голомт” сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл нар оролцлоо.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САН, “ГОЛОМТ” САН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

СОЁЛЫН ЯАМ 85

“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД” УЛААНБААТАР ХОТ, 21 АЙМАГТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг тавдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хот 21 аймагт нэгэн зэрэг тэмдэглэлээ. Энэ жилийн номын баярыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ивээлдээ авч, “Илүү их уншъя” уриатай тэмдэглэсэн бөгөөд тэрбээр ирэх намрын номын баяраас эхлэн “Номын сайн нөхөр” “Шилдэг уншигч”, “Шилдэг зохиолч”, “Шилдэг номын сан”, “Шилдэг хэвлэлийн газар” шалгаруулах болзол журмын төслийг Соёлын яаманд шилжүүлэн өгсөн юм.

Номын баярын нээлтийн арга хэмжээний үеэр

Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дөнгөтийн Цоодол, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Балжирын Догмид, Азийн тэргүүн найрагч Дамдинсүрэнгийн Урианхай, МУСГЗ До. Цэнджав нарт хүндэтгэл үзүүллээ.“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд баяр-2022” арга хэмжээний нэгдсэн хөтөлбөрт Соёлын яамны Эцэг эхийн зөвлөл хамтран оролцож “Хүүхдийн номын хүрээ”-нд зохион байгуулагдсан хүүхдийн хөтөлбөрүүдэд Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон Нийслэлийн Соёл, урлагийн газрын албан хаагчдыг гэр бүл, хүүхдүүдийнх нь хамт урьж оролцууллаа. Албан хаагчдын хүүхдүүд маань хүүхдийн зохиолчдын ном уншихын ач тус уулзалт ярилцлага, Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолтод оролцож, нэгэн өдрийг аав ээжийнхээ ажлын онцлог сайхныг мэдэрч, номын ертөнцөөр аялсан, амралтын өдрийг гэр бүлээрээ баяр хөөртэй өнгөрүүллээ. Мөн Соёлын яам Утга зохиолын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн залуу зохиолч, яруу найрагч, уран бүтээлчдийг бодлогоор дэмжин номын баярын нэгдсэн арга хэмжээнд оролцоход нь дэмжлэг үзүүллээ. Номын баярын ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газар ажиллалаа.

86 СОЁЛЫН ЯАМ

СОЁЛЫН ЯАМ 87

88 СОЁЛЫН ЯАМ

Бүгд Найрамдах Франц Улсын Канн хотноо болсон “Каннын 75 дахь удаагийн олон улсын кино наадам”-д улсаа төлөөлөн оролцсон Эстони Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Соёлын сайд ноён Тийт Тэрик Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин нар 5-р сарын 22-ны өдөр хоёр талын уулзалт хийлээ.Уулзалтаар хоёр орны соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцов.Монгол Улс Эстони улсын сайн туршлагыг жишиг болгон “E-Mongolia” цахим системийг хөгжүүлж байгаа шиг соёл урлагийн салбарт, тэр дундаа музей, номын сан, архивын үйлчилгээг хамтран цахимжуулах асуудлаар талууд дэлгэрэнгүй ярилцсан юм. Улмаар сайд Т.Тэрик соёлын хамтын ажиллагааны хүрээнд Монголын талын төлөөлөгчдийг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Соёлын сайд Ч.Номин Каннын 75 удаагийн олон улсын кино наадамд оролцох үеэрээ Их Британийн кино институт /British Film Institute/-ийн Гадаад харилцаа хариуцсан захирал ноён Нэйл Пепловтой уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын кино урлагийн салбарын шинэ эрх зүйн орчин буюу Монгол Улсад кино бүтээх

татварын таатай орчин бүрдүүлсэн болохыг мэдээлж, Монгол Улсын Соёлын яамны дэргэд байгуулагдсан Кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд хамтран ажиллах, салбарын боловсон хүчин, уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг хүслээ.

Их Британийн кино институтийн зүгээс кино урлагийн болон телевизийн салбарын уран бүтээлчдийг дэмжих бодлогоо танилцуулж, салбарын уран бүтээл, тэдгээрийн түгээлт, боловсролын хөтөлбөрүүдээ танилцууллаа.

Түүнчлэн Монгол Улсад уран бүтээл хийх сонирхолтой төлөөллийг сонгон шалгаруулж, Монгол Улстай танилцах аялал зохион байгуулах, Их Британид зохион байгуулагддаг олон улсын кино фестивальд Монголын кино уран бүтээлийг оролцуулж, монгол кинонуудыг маркет скрининг хийхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

ЭСТОНИ УЛСЫН СОЁЛЫН САЙДТАЙ УУЛЗЛАА

ИХ БРИТАНИЙН КИНО ИНСТИТУТИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

СОЁЛЫН ЯАМ 89

ВЕНЕЦИЙН КИНО НААДМЫН

ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

КИНО БОЛОН ТЕЛЕВИЗИЙН ХАРААТ БУС ХОЛБООНЫ ТЭРГҮҮНТЭЙ УУЛЗАВ

Соёлын сайд Ч.Номин Каннын олон улсын кино наадамд оролцох үеэрээ Венецийн олон улсын кино наадмын захирал ноён Алберто Барбератай уулзлаа. Уулзалтын үеэр талууд Венецийн олон улсын кино наадмын үйл ажиллагааны талаар санал солилцож, Монголын кино бүтээлүүдийг уг наадамд нэр дэвшүүлж оролцуулах талаар ярилцав.

50 гаруй орны 1500 орчим бүтээл нэр дэвшдэг уг томоохон наадамд Монголын кино бүтээлүүдийг хүлээн авахдаа баяртай байгаагаа ноён Алберто Барбера илэрхийлсэн бол Соёлын сайд Ч.Номин гадаад болон дотоодын кино урлагийн уран бүтээлчдийг дэмжих механизмыг шинээр бүрдүүлж байгаа талаар танилцуулав.

Соёлын сайд Ч.Номин Каннын олон улсын кино наадамд оролцох үеэрээ Кино болон телевизийн хараат бус холбооны тэргүүн, гүйцэтгэх захирал хатагтай Жон Превиттэй уулзлаа. Дэлхийд хараат бус үйл ажиллагаа явуулдаг 23 улсын 140 гаруй компаниудыг эгнээндээ нэгтгэсэн тус холбоо нь кино болон телевизийн салбарыг дэмжих, тэдгээрийн орчныг хамгаалах үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд Монголын киноны салбарт хэрэгжиж эхэлсэн хууль, эрхзүйн орчныг ихээхэн сонирхож, шинэ гарч ирж буй хөтөлбөрүүдийн талаар асууж сонирхсоны сацуу олон улсын хөтөлбөр, нөөц боломжуудын талаар өөрийн туршлага, холбоо хэлхээгээ хуваалцан хамтран ажиллахаа илэрхийлэв.

90 СОЁЛЫН ЯАМ

Соёлын сайд Ч.Номин Францын Киноны үндэсний төвийн дэргэдэх Фильм Франц байгууллагын дарга ноён Матью Рипкатай 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр Францын талаас Францын кино салбарын түүх болон салбарын тогтолцооны талаар танилцуулсан бол манай талаас Монгол Улсын кино урлагийн салбарын шинэ эрх зүйн орчин буюу Монгол Улсад кино бүтээх татварын таатай орчин бүрдүүлсэн болохыг мэдээлж, Монгол Улсын Соёлын яамны дэргэд байгуулагдсан Кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд техникийн туслалцаа авах, хоёр орны хооронд 2015 онд байгуулсан Кино урлагийн салбарт хамтран ажиллах тухай Санамж бичгийн хүрээнд тодорхой ажлуудыг хамтран хэрэгжүүлэх саналыг тавив.

Ташрамд дурдахад, Францын кино театруудын тасалбар борлуулалтын 10 хувь, телевиз, цахим платформийн бүтээлийн орлогын 5.5 хувийг шууд татвар болгон хурааж киноны салбарыг санхүүжилтийг бий болгодог онцлогтой аж. Мөн орон нутгууд дахь салбар нь санхүүжилтээ бүрдүүлэх бие даасан механизмтай гэдгийг онцлов.

ФИЛЬМ ФРАНЦТАЙ УУЛЗАВ

ТАВАН УЛСЫН КИНО КОМПАНИУД ХАМТРАН МОНГОЛ УЛСАД КИНО ХИЙНЭ

Каннын кино наадмын хүрээнд энэ сарын 21-ний өдөр Соёлын сайд Ч.Номин тэргүүтэй төлөөлөгчид энэ оны сүүлээр Монгол Улсад кино зураг авалт хийх Францын Аурора Филмс студийн продюсер Катя Казактай уулзлаа. Өсвөр насны залуусын хайр дурлал, тэдний сонголтын түүхээр дамжуулан орчин цагийн Монголын амьдралыг харуулах “Зэ” уран сайхны кино нь Францын Засгийн газрын Кино урлагийг дэмжих сангийн дэмжлэгийг авсан бөгөөд Монгол, Франц, Голланд, Герман болон Португал зэрэг таван улсын кино компаниуд хамтран бүтээх юм.

СОЁЛЫН ЯАМ 91

ЕВРОПЫН КОМИССЫН КОМИССАР ТИЕРРИ БРЕТОНТОЙ УУЛЗЛАА

КАННЫН ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН “MARCHE DU FILM” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРТАЙ УУЛЗЛАА

Каннын олон улсын кино наадамд оролцох үеэр Соёлын сайд Ч.Номин Европын комиссын комиссар Тиерри Бретонтой танилцаж, Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар болон Монголын кино урлагийн салбарт төрөөс баримталж буй бодлого, эрх зүйн шинэ орчин бүрдсэн талаар товч мэдээлэл өглөө. Мөн Монголын кино урлагийн зөвлөл байгуулагдаж тус кино наадамд анх удаа албан ёсны павильоноо байгуулан оролцож байгааг дурдаж зочлохыг урив.

Каннын 75 дахь удаагийн олон улсын кино наадмын хүрээнд Соёлын сайд Ч.Номин наадмын “MARCHE DU FILM” үзэсгэлэнгийн Ерөнхийлөгч Жером Пайлар, Гүйцэтгэх захирал Гийом Эсмиол нартай уулзлаа.

Уулзалтаар, Монгол Улсын Засгийн газар тогтоол баталж Каннын олон улсын наадамд Монгол Улс энэ жилээс албан ёсоор тогтмол оролцож байхаар болсон бөгөөд шинээр байгуулагдсан Монголын кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагаа, эрх зүйн орчин, татварын буцаан олголтын хөтөлбөр,

кино уран бүтээлчдийн шинэ бүтээлийн талаар танилцуулга хийв.

Наадмын Ерөнхийлөгч болон наадмын зохион байгуулалтын багийн зүгээс баяр хүргэж амжилт хүсээд ирэх жилүүдийн наадамд Монгол Улсад бүх талын дэмжлэг үзүүлж оролцогч орнуудын уран бүтээлчдэд зориулан

зохион байгуулагддаг хөтөлбөр, сургалтуудад Монголын уран бүтээлчдийн оролцоог хангах чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв.

92 СОЁЛЫН ЯАМ

Соёлын сайд Ч.Номин Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад ажиллах үеэрээ Кембрижийн Их сургуульд зочилж, Монгол болон Өвөр Ази судлалын нэгжийн захирал ноён Дэвид Снеаттай уулзлаа. Тэрбээр тал нутгийн нийгэм, түүхийн судалгаа, Монгол болон Өвөр Азийн улс төр, эдийн засаг, экологийн талаар судалгаа хийдэг юм. Талууд ирэх есдүгээр сард Английн Кембрижийн сургуульд Монгол судлалын хуралд хамтран оролцох асуудлаар уулзаж ярилцсан бөгөөд Монгол Улстай холбоотой болон Өвөр Ази судлал, алтернатив санхүүгийн, сэтгэлгээний зэрэг төрөлжсөн формуудад мөн Монгол Улсаас Засгийн газрын гишүүдийг оролцуулах талаар ярилцлаа.Уулзалтад, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух элчин сайдаар ажиллаж байсан Кэмбриджийн профессор хатагтай Кэтрин Арнолд, Либерал Ардчилсан намын гишүүн асан, ноён Жулиан Хупперт болон Альтернатив санхүүгийн төвийн захирал, Хөгжлийн судалгааны төвийн профессор Сиддарт Саксена нар оролцов.

9-Р САРД КЕМБРИЖИЙН СУРГУУЛЬД МОНГОЛ СУДЛАЛЫН ХУРАЛ БОЛНО

СОЁЛЫН ЯАМ 93

МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫГ ХАРИУЦСАН ДАРГАЛАГЧ ГИШҮҮНТЭЙ УУЛЗЛАА

Английн парламентын гишүүн, парламентын намуудын бүлгийн Монголын парламентыг хариуцсан даргалагч ноён Жэймс Грэйтэй уулзаж, ярилцлаа.Тус улсын парламентын танхимд “Соёлын хамтын ажиллагааны Монгол-Их Британийн санамж бичиг” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлэх тухай хэлэлцэж, Монгол, Их Британийн хоёр талын эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлэх талаар түлхүү ярилцлаа.Түүнчлэн парламентад суудалтай намуудын бүлгийн үйл ажиллагаанд Монголтой хамтран ажиллах цар хүрээг өргөжүүлэх боломжийг эрэлхийлж, хоёр улсын иж бүрэн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн баримт бичгийг байгуулахад дэмжлэг үзүүлэх, Их Британийн парламентын төлөөллийг Монгол Улсад айлчлуулах боломжтой талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ БОЛОМЖТОЙ

Соёлын сайд Ч.Номин Английн парламентын цөөнхийн бүлгийн Дижитал, соёл, хэвлэл мэдээлэл, спортын асуудлыг хариуцсан ноён Жефф Смиттэй уулзаж, цар тахлын дараах Монгол Улсын шинэ сэргэлтийн бодлого, тэр дундаа соёлын салбар дахь бүтээлч үйлдвэрлэлийн салбарын сэргэлтийн талаар ярицлаа.Ноён Жефф Смит тус улсын бүтээлч үйлдвэрлэлийн төв болох Манчестер хотын бизнесийн байгууллагуудыг Улаанбаатар дахь хөрөнгө оруулалт, түншлэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар судлах, хамтран ажиллахаар болов.

АНГЛИЙН “СОЁЛЫН ОРЛОГЧ” САЙДТАЙ УУЛЗЛАА

АНГЛИЙН ХАТАН ХААНЫ УРЛАГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТЭРГҮҮДТЭЙ УУЛЗЛАА

Английн Дижитал, соёл, хэвлэл мэдээлэл, спортын (DCMS) яамны Урлагийн асуудал хариуцсан орлогч сайд Лорд Паркинсонтой уулзаж, Монгол Улсын Соёлын яам болон Их Британийн Дижитал, соёл, хэвлэл мэдээлэл, спортын яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр ярилцлаа.Мөн уулзалтын үеэр Лорд Паркинсон Монгол Улсын Соёлын яамыг тус улсын музей болон галерейд олны хүртээл болгож буй Монголын соёлын өв, олдворуудыг таньж тогтоох

болон соёлын бусад асуудлаар хамтран ажиллахад дөхөм болох үүднээс Их Британийн соёлын салбарын үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлдэг Британийн зөвлөл (British Council) зэрэг төрийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлд туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв.

Английн Хатан хааны урлагийн академийн хөгжлийн дэд захирал Ноён Майкл Элдрид болон Хатан хааны академийн нөхөрлөлийн холбооны тэргүүн ноён Саймон Армстронг нартай уулзлаа.Монгол Улсын зүгээс болон Хатан хааны академитай соёл, урлагийн чиглэлээр хамтран хэрэгжүүлэх боломжтой соёлын арга хэмжээний талаар ярилцаж, 2025 онд товлогдсон Монголын урлагийн үзэсгэлэнг хамтран зохион байгуулахад хамтран ажиллахаар болов.

94 СОЁЛЫН ЯАМ