Нийгмийн ухааны хичээлийн даалгавар-2016 Хувилбар-D ...

10
Нийгмийн ухааны хичээлийн даалгавар-2016 Хувилбар-D НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР Санамж: 1. Асуулт даалгавар бүрийг анхааралтай, дуустал уншиж гүйцэтгээрэй. 2. Сонгох даалгавраас зөвхөн нэг хариултыг сонгоорой. 1. Нийгмийн харилцан үйлдэл бусад үйлдлээс үндсэн гурван шинжээр ялгаатай /1. Үйлдэгчийн үйлдэл нь түүний хувьд тодорхой утга илэрхийлж байх, 2. Үйлдэл нь бусдын үйл байдал, үйлдэлтэй холбогдож буйг үйлдэгч ухаарсан байх, 3. Үйлдэл нь тодорхой зорилго, чиглэлтэй байх/ гэж үзсэн социологич аль нь вэ? /1 оноо/ A. Ф.Тённис B. К.Маркс C. В.И.Ленин D. М.Вебер E. Т.Парсонс 2. Нийгмийн давхраажилтын үндсэн хэмжигдэхүүний нэг болох нэр хүндийн эх сурвалжид аль нь хамаарах вэ? /1 оноо/ A. Улс орны эдийн засгийн байдал B. Нийгмийн хэм хэмжээ C. Хувь хүний ажил мэргэжил D. Нийгмийн эрх ашиг E. Энд тийм зүйл алга 3. Дайн байлдаан, өр төлөөс эсвэл төрийн үзэл суртлын үр дүнд үүсдэг, нэг нь нөгөөгийнхөө өмч нь болж байдаг, албадлагын хөдөлмөрийн харилцаанд тулгуурласан, байр сууриа өөрчлөх боломжоор хомс хаалттай тогтолцоо, давхраажилтын хэв маяг аль нь вэ? /1 оноо/ A. Боолчлол B. Каст C. Язгуур угсаа D. Анги-бүлэг E. Эрх мэдэл 4. Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдах үзэгдлийг юу гэж нэрлэх вэ? /1 оноо/ A. Нийгмийн институт B. Нийгмийн өөрчлөлт C. Нийгмийн байр суурь D. Нийгмийн ялгарал E. Нийгмийн тэгш бус байдал 5. Социологич Р.Мертоны үзсэнээр хүний үйл ажиллагаа нь ил ба далд гэсэн чиг үүрэгтэй. Тухайлбал их сургууль, коллеж нь дээд боловсрол олгох ил чиг үүрэгтэйн сацуу хүмүүс найз нөхөд, ирээдүйн хань ижлээ олох, нийгэмших орчин болдог далд чиг үүрэгтэй юм. Энэ нь нийгмийг тодорхойлогч аль хандлагын үзэл санаа вэ? /2 оноо/ A. Институтын хандлага B. Индивидуалист хандлага C. Мөргөлдөөний онол D. Харилцан үйлдлийн хандлага E. Бүтэц-чиг үүргийн хандлага 6. Зориуд бэлтгэсэн тусгай орчин нөхцөлд үзэгдэл үйл явцыг давтах, үргэлжлүүлэх замаар мэдээлэл цуглуулах арга нь нийгмийн судалгааны аль арга вэ? /1 оноо/ A. Анкетын арга B. Ярилцлагын арга C. Хийсвэрлэх арга D. Логикчлох арга E. Туршилтын арга

Transcript of Нийгмийн ухааны хичээлийн даалгавар-2016 Хувилбар-D ...

Нийгмийн ухааны хичээлийн даалгавар-2016 Хувилбар-D

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР

Санамж: 1. Асуулт даалгавар бүрийг анхааралтай, дуустал уншиж гүйцэтгээрэй. 2. Сонгох даалгавраас зөвхөн нэг хариултыг сонгоорой.

1. Нийгмийн харилцан үйлдэл бусад үйлдлээс үндсэн гурван шинжээр ялгаатай /1. Үйлдэгчийн үйлдэл нь түүний хувьд тодорхой утга илэрхийлж байх, 2. Үйлдэл нь бусдын үйл байдал, үйлдэлтэй холбогдож буйг үйлдэгч ухаарсан байх, 3. Үйлдэл нь тодорхой зорилго, чиглэлтэй байх/ гэж үзсэн социологич аль нь вэ? /1 оноо/ A. Ф.Тённис B. К.Маркс C. В.И.Ленин D. М.Вебер E. Т.Парсонс

2. Нийгмийн давхраажилтын үндсэн хэмжигдэхүүний нэг болох нэр хүндийн эх сурвалжид аль

нь хамаарах вэ? /1 оноо/ A. Улс орны эдийн засгийн байдал B. Нийгмийн хэм хэмжээ C. Хувь хүний ажил мэргэжил D. Нийгмийн эрх ашиг E. Энд тийм зүйл алга

3. Дайн байлдаан, өр төлөөс эсвэл төрийн үзэл суртлын үр дүнд үүсдэг, нэг нь нөгөөгийнхөө өмч нь болж байдаг, албадлагын хөдөлмөрийн харилцаанд тулгуурласан, байр сууриа өөрчлөх боломжоор хомс хаалттай тогтолцоо, давхраажилтын хэв маяг аль нь вэ? /1 оноо/ A. Боолчлол B. Каст C. Язгуур угсаа D. Анги-бүлэг E. Эрх мэдэл

4. Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдах үзэгдлийг юу гэж

нэрлэх вэ? /1 оноо/ A. Нийгмийн институт B. Нийгмийн өөрчлөлт C. Нийгмийн байр суурь D. Нийгмийн ялгарал E. Нийгмийн тэгш бус байдал

5. Социологич Р.Мертоны үзсэнээр хүний үйл ажиллагаа нь ил ба далд гэсэн чиг үүрэгтэй. Тухайлбал их сургууль, коллеж нь дээд боловсрол олгох ил чиг үүрэгтэйн сацуу хүмүүс найз нөхөд, ирээдүйн хань ижлээ олох, нийгэмших орчин болдог далд чиг үүрэгтэй юм. Энэ нь нийгмийг тодорхойлогч аль хандлагын үзэл санаа вэ? /2 оноо/ A. Институтын хандлага B. Индивидуалист хандлага C. Мөргөлдөөний онол D. Харилцан үйлдлийн хандлага E. Бүтэц-чиг үүргийн хандлага

6. Зориуд бэлтгэсэн тусгай орчин нөхцөлд үзэгдэл үйл явцыг давтах, үргэлжлүүлэх замаар мэдээлэл цуглуулах арга нь нийгмийн судалгааны аль арга вэ? /1 оноо/ A. Анкетын арга B. Ярилцлагын арга C. Хийсвэрлэх арга D. Логикчлох арга E. Туршилтын арга

Нийгмийн ухааны хичээлийн даалгавар-2016 Хувилбар-D

7. Хүний нийгмийн статусын талаар дурьдахдаа алдаа гаргасан бол олно уу? /1 оноо/ A. Статус нь хүний эрх, хэмжээг заасан утгатай латин үг. B. Аливаа хүн хэд хэдэн статустай байж болдог. C. Нийгэм, бусдын зүгээс тулган хүлээлгэсэн статусыг нөхцөлт статус гэдэг. D. Хүний төрөлхийн байр суурийг хүн өөрөө сонгох боломжтой. E. Статус нь нийгэм дэх эрх үүргээс гадна, бусдын зүгээс хандах хандлага, хүлээлт ямар

байхаас хамаардаг.

8. Аж үйлдвэржсэний дараах нийгмийн хэв маягийн шинжүүдээс илүүцийг олно уу? /2 оноо/ A. Механикжилт B. Автоматжилт C. Мэдээлэл, үйлчилгээ D. Мега хотууд E. B ба C

9. Дараах нийгмийн хэв маягуудын онцлог шинжүүдээс зөв холбоосыг олно уу? /2 оноо/ A. Харилцан үйлдэл – Анхдагч нүүр тулсан B. Суурьшил – Арилжаа C. Эдийн засаг – Автоматжилт D. Үндсэн институт – Нас хүйсийн ялгаа E. Баялгийн хуваарилалт – Хагас нүүдэл

10. Нийгмийн даатгалын заавал даатгуулах хэлбэрт илүүцийг олно уу? /1 оноо/

A. Газар тариалан эрхлэгч B. Тэтгэвэр авагч C. Олон улсын байгууллагад ажиллагч Монгол улсын иргэн D. Хөдөлмөрийн гэрээгээр гадаадад ажиллагч Монгол улсын иргэн E. Аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагч Монгол улсын иргэн

11. Ёс суртахуунаар дамжин хүмүүс зан харилцааны дүрэм, журам, нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар мэдлэг эзэмшиж байдаг. Энэ нь ёс суртахууны нийгмийн аль үүрэг вэ? /1 оноо/ A. Танин мэдэхүйн үүрэг B. Зохицуулах үүрэг C. Төлөвшүүлэх үүрэг D. Үнэлэмж, баримжааллын үүрэг E. Тохирох хариулт алга

12. Эмчийн, багшийн, сэтгүүлчийн гэх мэт мэргэжлийн ёс суртахууны шаардлагуудыг баримталдаг ёс суртахууны харилцааны ангилал аль нь вэ? /1 оноо/ A. Үйл ажиллагааны төрлөөс хамаарсан харилцаа B. Хувь хүнд хандах харилцаа C. Нийгэмд хандах харилцаа D. Бүлэгт хандах харилцаа E. Тохирох өгөгдөл алга

13. “Символын /Бэлгэ тэмдгийн/ хэлбэрийн тухай философи” хэний бүтээл вэ? /1 оноо/ A. Э. Тайлор B. Ж.Мёрдок C. У.Ф. Огборн D. К. Ясперс E. Э. Кассирер

14. Германы философич Карл Ясперсийн үзэл санаанд аль өгөгдөл хамаарах вэ? /2 оноо/

A. Хүний бие бол дохиоллын шинжийг агуулсан байдаг. B. Хүн бол бэлгэ тэмдгүүдийг бүтээдэг амьтан мөн. C. Соёл бол янз бүрийн бэлгэ тэмдгүүдийн нэгдэл мөн. D. B ба C хамарна. E. Аль нь ч биш

Нийгмийн ухааны хичээлийн даалгавар-2016 Хувилбар-D

15. Монгол улсад уул уурхайн олборлолт ихэссээр байгаль орчинд хор хөнөөлтэй болсон. Үүнийг нийгэм яваандаа мэдэрч байгалиа хамгаалах талаар бодлого боловсруулж эхэлдэг байна. Энэ нь: /1 оноо/ A. Соёлын салбарлалт B. Соёлын цочирдол C. Соёлын хожимдолт D. Соёлын ноёрхол E. Соёлын удаашрал

16. Дэд соёл бүрэлдэх хүчин зүйлд аль нь хамаарах вэ? /1 оноо/ A. Нийгмийн анги B. Угсаа гарал C. Шашин D. Оршин суух нутаг E. Дээрх бүгд хамаарна.

17. Сөрөг соёлд аль нь хамаарах вэ? /1 оноо/

A. Хүмүүстэй бараа мэт харилцах B. Бусад үндэстнийг дорд үзэх C. Дайн, аллага D. Хулгай, хуурмаг явдал E. Дээрх бүгд хамаарна.

18. НҮБ-ын хүний хөгжлийн 2004 оны илтгэл “Соёлын эрх чөлөө” сэдэвтэй байв. Үүгээр соёлын эрх чөлөөнд юуг хамааруулсан бэ? /2 оноо/ A. Хүний хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл B. Эх хэлээрээ ярьж, шашнаа шүтэж, өөрийн соёлыг бүтээн туурвих бололцоог эдлэх C. Хүмүүс өөрсдийгөө илэрхийлэх, хувь чанараа хөгжүүлэх D. Баталгаат боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, бусад төрлийн нийгмийн баталгаагаар

хангагдах явдал E. Дээрх бүгд хамаарна.

19. “BOZO тоглоом” гэдэг туршилтыг эрдэмтэд хийжээ.Тэрээр бага насны хүүхдүүдэд том

тоглоом руу хүүхдүүд алх барин довтолж байгааг харуулсан кино үзүүлжээ. Дараа нь яг кинонд үзүүлсэнтэй адил тоглоом бүхий өрөөнд хүүхдүүд юу хийхийг ажигласанд олон хүүхэд дэлгэцээр үзсэнтэйгээ адил балмад авирлажээ. Энэ нь Мери Месенжер Девиэсийн үзсэнээр аль зөрчил вэ? /2 оноо/ A. Мэдрэмжгүй болгох B. Зорилгод хүрэх C. Дасан зохицох D. Нэгдлийг хангах E. Аль нь ч биш

20. Хүмүүсийн сонголт, итгэл үнэмшил харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл нийгэмд буй

үнэлэмжүүдийг хувь хүн өөриймшүүлсэн хэр хэмжээ, түвшин юм. Энэ нь: /2 оноо/ A. Үнэлэмж B. Үнэлэмжийн баримжаа C. Үнэлгээ D. Үнэт зүйл E. Тохирох хариулт алга

21. Дэлхийн эдийн засгийн их хямралын үе 1933 онд ажилчид олноороо ажлаас халагдах

тохиолдол үүсэж, тухайлбал АНУ-д ажилгүйдэл 25% хүрч байсан. Энэ нь: /1 оноо/ A. Улирлын ажилгүйдэл B. Мөчлөгийн ажилгүйдэл C. Зөрөөний ажилгүйдэл D. Бүтцийн ажилгүйдэл E. Тогтвор суурьшлын ажилгүйдэл

Нийгмийн ухааны хичээлийн даалгавар-2016 Хувилбар-D

22. Ажилгүйдлийг бууруулах арга замуудыг өгөгдөлтэй нь зөв харгалзуулна уу? /2 оноо/ 1. Эдийн засгийн арга a. Жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цалин

хөлсийг нэмэх 2. Захиргааны арга b.

3. Гадаад хүчин зүйлийг

ашиглах арга c. Ажиллах хүч экспортлох, эдийн засгийн чөлөөт бүс

байгуулах

A. 1a, 2b, 3c B. 1a, 2c, 3b C. 1c, 2b, 3a D. 1b, 2c, 3a E. 1b, 2a, 3c

23. 𝑀𝑀 < 𝑃𝑃𝑃𝑃𝑇𝑇 томьёоллын үед эдийн засагт аль нөхцөл байдал үүсэх вэ? /1 оноо/

A. Энэ үед эдийн засагт мөнгөний хомсдол үүсэж нийт эрэлт буурахад хүрнэ. B. Энэ үед мөнгө үнэгүйдэж, инфляфи үүснэ. C. Энэ үед инфляци буурч, эдийн засагт таатай нөхцөл үүснэ. D. B ба C нөхцөл үүснэ. E. Аль ч нөхцөл үүсэхгүй.

24. Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ хэр үнэ цэнэтэй болохыг хэмжихэд бид мөнгийг ашигладаг.

Ингэснээр янз бүрийн бүтээгдэхүүний харилцан адилгүй ашигт чанарыг хооронд нь харьцуулж арилжаа хийх боломж үүсдэг. Уг өгөгдөл мөнгөний аль үүргийг илэрхийлж байна вэ? /2 оноо/ A. Гүйлгээний хэрэгсэл B. Хуримтлалын хэрэгсэл C. Өртгийн хэмжүүр D. Хөрөнгө оруулалтын хэрэгсэл E. Хадгаламжийн хэрэгсэл

25. Цэгийн оронд тохирох хариултыг олно уу?...................... гэдэг нь завсрын ямар нэгэн шат дамжлагыг дамжих замаар гүйцэтгэсэн ажил үйлчилгээ, барааны борлуулалттай уялдуулан тогтоосон татварыг хэлнэ. Жишээ нь: Алт олборлох, валютын арилжаа гэх мэт. /1 оноо/ A. Шууд татвар B. Шууд бус татвар C. Хүн амын орлогын албан татвар D. Аж ахуйн нэгжийн татвар E. Үл хөдлөх хөрөнгийн татвар

26. Татвар төлөх хувь ижил байгаа боловч татвараас орох орлогын хэмжээ их орлоготойд их, бага орлоготойд бага авах татвар хураалтын зарчим бий. Жишээ нь: Татварын хэмжээ 10% байхад сард 150 000 төгрөг авдаг иргэн Насан нь 10% буюу 15 000 төгрөгийг, харин сард 1 500 000 төгрөг авдаг иргэн Түвшин нь татварт мөн л 10% буюу 150 000 төгрөгийг төлжээ. Энэ нь: /2 оноо/ A. Пропорциональ зарчим B. Прогрессив зарчим C. Регрессив зарчим D. Өсгөн нэмэгдүүлэх зарчим E. Өсгөн бууруулах зарчим

27. Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Гүйлгээнд мөнгө нэмж оруулах буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг .......... гэнэ. /1 оноо/ A. Мөнгөний тэлэх бодлого B. Мөнгөний хумих бодлого C. Татварын бодлого D. Ажил эрхлэлтийн бодлого E. Хүүгийн хатуу бодлого

Хөдөлмөрийн биржийн албыг бэхжүүлэх, мэргэжил олгох, давтан сургах, хүн амын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах

Нийгмийн ухааны хичээлийн даалгавар-2016 Хувилбар-D

28. Нийт эрэлтийн бүтцэд аль нь хамаарах өгөгдөл вэ? /2 оноо/

A. Өрх гэрийн хэрэглээний зардал /C/ B. Аж ахуй нэгжийн зардал буюу дотоод хөрөнгө оруулалтын зардал /I/ C. Төрийн худалдан авалтын зардал /G/ D. Гадаадын хэрэглэгчийн зардал /X/ E. Дээрх бүгд хамаарна.

29. “Тогтвортой хөгжил”-ийн үзүүлэлтэд илүүц зүйл байна уу? /1 оноо/

A. Бичиг үсэг тайлагдсан байдал B. Эдийн засаг C. Байгаль орчин D. Нийгмийн байдал E. Илүүц зүйл алга

30. 1970 оноос “Хөгжлийн эдийн засаг” гэсэн эдийн засгийн онолын салбар хөгжсөн. Энэ нь: /1 оноо/ A. Буурай хөгжилтэй гуравдагч орнуудын тухай шинжлэх ухаан B. Бүс нутгийн хөгжлийн интеграцчлалыг судалдаг ухаан C. Бага бүс нутгийн хөгжлийн стратегийн ухаан D. “Их найм”-ийн үйлдвэржилтийн хөгжлийг судалдаг ухаан E. B ба C

31. Засаглалын үндсэн хэмжигдэхүүнд аль нь орохгүй вэ? /1 оноо/

A. Засаглалын хэмжээ B. Засаглалын цаг хугацаа C. Засаглалын орон зай D. Засаглалын эрх мэдэл E. Засаглалын эзлэхүүн

32. Дараах ойлголтуудыг зөв харгалзуулна уу? /2 оноо/ 1 Уламжлалт легитим a

. 2 Харизмат легитим b Рациональ легитим бөгөөд ардчилсан хэм хэмжээ,

журмын дагуу бүрэлдэн тогтсон төр, түүний гаргасан шийдвэрт хүмүүс захирагдаж дагаж биелүүлэхэд нь түлхэц өгдөг ухамсарлагдсан ашиг сонирхол юм.

3 Хууль ёсны легитим c л, эртнээс ирсэн өшгүй бат бэх бөгөөд ариун шударга

A. 1a, 2b, 3c B. 1a, 2c, 3b C. 1b, 2c, 3a D. 1c, 2b, 3a E. 1c, 2a, 3b

33. Аль нь зөв бодомж вэ? Соёл мэдээллийн нөөц гэдэг бол .............. /2 оноо/ A. Материаллаг, соёл, мэдээллийн болон бусад нөөцийг бүтээдэг хүмүүс B. Хүчний байгууллага болон, тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс C. Үйлдвэрлэл, хэрэглээнд шаардлагатай материаллаг үнэт зүйл, мөнгө санхүү, техник

технологи, газар нутаг, ашигт малтмал D. Засаглалд ач холбогдол бүхий мэдлэг мэдээлэл, шинжлэх ухаан, боловсролын

байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл E. Улс төрийн бодлого хэрэгжүүлэх явцад засаглагч өөрийг нь дэмжинэ хэмээн тооцон

найдаж байдаг нийгмийн бүлэг, давхраа

34. Монгол Улсын иргэн Оюунтунгалаг 2012 оны УИХ-ын сонгуульд ардчилсан нам болон ардчилсан намаас нэр дэвшсэн Цогтын төлөө саналаа сонгуульд өгчээ. Энэ нь: /1 оноо/ A. Оролцооны дэмжлэг B. Бодит дэмжлэг C. Гадаад шаардлага D. Дотоод шаардлага E. Эргэх холбоо

Удирдагчийн онцгой авьяас чадварт итгэх итгэлд үндэслэдэг.

Захирах захирагдах зуршил, ёс заншил, эртнээс ирсэн дэг журам, хөдлөшгүй бат бэх бөгөөд ариун шударга гэсэн итгэл үнэмшилд тулгуурладаг.

Нийгмийн ухааны хичээлийн даалгавар-2016 Хувилбар-D

35. Улс төрийн намд хүлээлгэх хариуцлагад аль нь хамаарах вэ? /1 оноо/ A. Мөнгөн торгууль B. Захиргааны арга хэмжээ авах C. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх D. Улс төрийн хариуцлага хүлээлгэх E. Дээрх бүгд хамаарна.

36. Улс төрийн амьдралд хэд хэдэн намууд идэвхтэй оролцож, засгийн эрх мэдлийн төлөө өрсөлдөж байдаг. Тухайлбал 1990 оноос хойш Монгол улс энэхүү намын тогтолцоонд шилжсэн. Энэ нь: /1 оноо/ A. Нэг намын тогтолцоо B. Хоёр намын тогтолцоо C. Олон намын тогтолцоо D. Манлайлагч намын тогтолцоо E. Тохирох өгөгдөл алга

37. 1992 оны шинэ үндсэн хуульд “Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол улсын иргэнийг 4 жилийн хугацаагаар сонгоно” гэжээ. Энэ нь: /2 оноо/ A. Сонгох эрхийн шалгуур B. Сонгогдох эрхийн шалгуур C. Төрийн тусгай албаны шалгуур D. Төрийн жинхэнэ албаны шалгуур E. Тохирох өгөгдөл алга

38. “Хоёр нам эсвэл зонхилох нэг намын тогтолцоо бий болох чиглэлд үйлчилдэг, шинээр гарч ирж буй болон жижиг намд ашиггүй, нутгийн хүнийг сонгох сэтгэл зүйн хандлага ихтэй” зэрэг нь сонгуулийн аль тогтолцооны шинжүүд вэ? /1 оноо/ A. Мажоритар тогтолцоо B. Пропорциональ тогтолцоо C. Паралель тогтолцоо D. Хувь тэнцүүлэх тогтолцоо E. Тохирох өгөгдөл алга

39. Ардчиллын суурь зарчмуудыг дурьдахдаа алдаа гаргасан бол олно уу? /1 оноо/ A. Олонхийн засаглал B. Засгийн эрх мэдлийг хуулиар тэнцвэртэйгээр хуваарилах C. Иргэдийн улс төрийн оролцоо D. Эрх мэдлийн төвлөрөл E. Олон намын тогтолцоо

40. Төлөөллийн ардчиллын давуу талд орохгүйг олно уу? /2 оноо/ A. Нийгэм, улс төрийн тогтолцоог мэргэшиж, туршлагажсан хүмүүс удирдан зохион

байгуулдаг. B. Улс төрийн хариуцлагыг өндөржүүлдэг. C. Нийгэм, улс төрийн тогтовортой байдал, дэг журмыг илүү хангадаг. D. Иргэдийн улс төрийн идэвх буурах талтай. E. Тохирох өгөгдөл алга

41. Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн захирал Төгсжаргал аль албан тушаалд

хамаарах вэ? /2 оноо/ A. Төрийн улс төрийн алба B. Төрийн тусгай алба C. Төрийн захиргааны алба D. Төрийн үйлчилгээний алба E. Төрийн жинхэнэ алба

Нийгмийн ухааны хичээлийн даалгавар-2016 Хувилбар-D

42. Яамдыг ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн гэж ангилдаг. Эдгээрээс аль нь чиглэлийн яам

бэ? /2 оноо/ A. Хүнс, хөдөө аж ахуйн яам B. Гадаад хэргийн яам C. Сангийн яам D. Хууль зүйн яам E. Аль нь ч биш

43. Эдгээрээс аль нь 1992 оны Монгол улсын үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй бодомж вэ? /2 оноо/ A. Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. B. Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад

баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна. C. Монгол улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ. D. УИХ-ын гишүүнээр Монгол улсын 30 нас хүрсэн иргэн, харьяалалгүй иргэнийг сонгоно. E. Монгол улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж

мөрдөхгүй.

44. 1992 оны шинэ үндсэн хуулийн 3-р бүлэгт Монгол Улсын Их хурлын тухай заасан. Буруу бодомж байвал олно уу? /2 оноо/ A. Монгол улсын Их хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн. B. Улсын Их хурал хоёр танхимтай, хууль тогтоох байгууллага мөн. C. Улсын Их хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. D. Улсын Их хурал нь гүйцэтгэх байгууллага ба ерөнхий сайд ба гишүүнээс бүрдэнэ. E. B ба D

45. Гэм буруутан ба хохирогчийг гэмт хэргийн оролцогчид хэмээн нэрлэдэг. Хохирогчийн үүргийг

дурьдахдаа алдаа гаргаж эрхээс нь оруулсан бол олно уу? /2 оноо/ A. Давж заалдах, гомдол гаргах B. Мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн дуудсанаар ирэх C. Хэргийн талаарх баримтыг задруулахгүй байх D. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх E. Тохирох өгөгдөл алга

46. Шүүхийн шийдвэрийг үндэслэж гэм буруутанд ял шийтгэл оноож, төрийн албадлагын дагуу хэрэгжүүлдэг. Эдгээрээс ялын төрөлд хамаарахыг олно уу? /1 оноо/ A. Торгох B. Эрхийг нь хасах C. Эд хөрөнгө хураах D. Албадан ажил хийлгэх E. Дээрх бүгд хамаарна.

47. Төрийн, орон нутгийн, олон нийтийн болон шашны өмч нь өмчийн аль хэлбэрт хамаарах вэ? /1 оноо/ A. Хувийн өмч B. Нийтийн өмч C. Холимог өмч D. Иргэний ба дундын өмч E. Тохирох өгөгдөл алга

48. Дараах бодомжуудаас алдаатайг олно уу? /2 оноо/ A. Төр, байгууллага, иргэний эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ. B. Биет эд хөрөнгө нь хөдлөх ба үл хөдлөх гэсэн үндсэн хэлбэрүүдтэй. C. Газар ба түүнээс салган ашиглах боломжгүй эд юмсыг үл хөдлөх хөрөнгө гэнэ. D. Эдийн бус хөрөнгө гэдэгт оюуны үнэт зүйл болон түүнийг эзэмшсэнээр ашиг орлого олох

эрхийг хамааруулан ойлгодог. E. Төр нь өмчлөлийн эрхийг хуулиар хамгаалах үүрэг хүлээхгүй.

Нийгмийн ухааны хичээлийн даалгавар-2016 Хувилбар-D

49. Доорх өгөгдлүүдээс зөвийг олно уу? /1 оноо/

A. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын татвар 2 хувиар B. Спорт, урлагийн тоглолтоос олсон орлогын татвар 5 хувиар C. Хонжворт сугалааны орлогын татвар 40 хувиар D. Эдгээрээс бусад орлогод 10 хувиар татвар ногдуулна. E. Дээрх бүгд зөв

50. Иргэн Басбилэг 8 нэрийн хүнсний дэлгүүр, цайны газар, биллиард, мөн иргэн Ноосой

чингэлэг болон тээврийн хэрэгсэл дээрээс худалдаа эрхэлдэг. Энэхүү өгөгдөл нь татвар ногдуулах аль аргачлалд хамаарах вэ? /2 оноо/ A. Патентаар татвар төлөх B. Жишгээр татвар төлөх C. Бэлэн бус буюу суутгалын арга D. Кадастрын арга E. Тохирох өгөгдөл алга

51. Олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрхэн ангилдаг вэ? /1 оноо/ A. Интеграци ба дифференци B. Императив ба диспозитив C. Деспотизм ба дуализм D. Интеграцчилал ба деспотизм E. Тохирох өгөгдөл алга

52. Орчин үед олон улсын харилцааны эрх зүйн шинэ зарчмууд бий болсоор байна. Улс орнуудын харилцаанд идэвхтэй үйлчилсээр байгаа эрх зүйн тулгуур зарчмуудыг дурьдахдаа алдаа гаргасан бол олно уу? /2 оноо/ A. Хүч үл хэрэглэх, хүчээр түрүү барьж, айлган сүрдүүлэхгүй байх B. Улс орнуудын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх C. Маргаантай асуудлыг энх тайвнаар зохицуулах D. Улс орнууд бие биенийхээ дотоод хэрэгт идэвхтэй оролцох E. Улс үндэстнүүд өөрсдийн хувь заяаг биеэ даан шийдвэрлэх тэгш эрхтэй байх

53. Дэлхий ертөнцөд хүч тэнцүү олон улс, олон гүрэн бий болон, тэдгээр нь өөр хоорондоо ашиг

сонирхол болон зөрчлөөрөө үлэмж харилцан хамааралтай болж, түүний тэнцвэр дээр олон улсын харилцааны шинэ дэг журам тогтон үйлчилдэг тогтолцоо юм. Энэ нь: /1 оноо/ A. Нэг туйлт тогтолцоо B. Хоёр туйлт тогтолцоо C. Гурван туйлт тогтолцоо D. Олон туйлт тогтолцоо E. Тохирох өгөгдөл алга

54. Олон улсын харилцааны түүхийг хэд хэдэн үндсэн үеүдэд хуваадаг. Тэгвэл өнөө үеийн олон улсын харилцаа эхэлсэн цаг хугацаа аль нь вэ? /2 оноо/ A. 1918-1939 он B. 1939-1945 он C. 1945-1990 он D. 1990 оноос хойш E. 2014 оноос хойш

Нийгмийн ухааны хичээлийн даалгавар-2016 Хувилбар-D

55. Анх 1975 онд Хельсинкт болсон бага хурал дээр Францын ерөнхийлөгч Жискар де Эстен,

ХБНГУ-ын канцлер Гельмут Шмидт нар тохиролцон 1975 оны 11-р сард Францын Рамбуйед “Их долоо”-ийн /1997 оноос “Их найм”/ уулзалт эхэлсэн түүхтэй. “Их найм”-д багтдаг орнуудыг зөв жагсаасан нь аль вэ? /1 оноо/ A. АНУ, Британи, ХБНГУ, Хятад, Япон, Энэтхэг, ОХУ, Канад B. АНУ, ХБНГУ, Япон, Канад, Испани, Франц, Итали, ОХУ C. АНУ, Британи, Франц, Итали, ХБНГУ, Япон, Канад, ОХУ D. Хятад, ОХУ, АНУ, Британи, Итали, Канад, Япон, Франц E. Япон, ОХУ, АНУ, Британи, Испани, Канад, Франц, ХБНГУ

56. “Стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахдаа шат дарааллыг эрхэмлэсэн,

Монгол улсын хувьд стратегийн ач холбогдол бүхий гүрнүүдийн Монгол дахь эдийн засгийн болон бусад сонирхлыг тэнцвэржүүлэхэд чиглэсэн байна” Энэ нь Монгол улсын гадаад бодлогын аль зарчим бэ? /1 оноо/ A. Тэнцвэртэй байх B. Идэвхтэй байх C. Үндэсний эрх ашигт нийцсэн байх D. Олон тулгуурт байх E. Тохирох өгөгдөл алга

a Бонд 1

b Хөрөнгийн бирж 2

c 3

d 4

e 5

a 1

b 2

c 3

d 4

e Хуульд захирагдах ёс 5

a 1

b 2

c Шүүх байгууллага 3 d Өмгөөллийн

байгууллага 4

e Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага

5

a Домог 1

b Шашин 2

c Философи 3

d Урлаг 4

e Шинжлэх ухаан 5

Нийгмийн ухааны хичээлийн даалгавар-2016 Хувилбар-D

�0

ХОЁРДУГААР ХЭСЭГ

Санамж: 1. Энэ хэсэг сонгох даалгавар биш тул харгалзааг зөв тогтоож хариуг бөглөөрэй. 2. Зөв харгалзуулсан хариулт бүр нэг оноотой.

2.1 Доорх өгөгдлийг зөв харгалзуулна уу. a Бонд 1 Үнэт цаасыг худалдах, худалдан авах, бусдад шилжүүлэх гэх

мэт үнэт цаасны арилжаа явагдаж байдаг газрыг хэлнэ. b Хөрөнгийн бирж 2 Үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний дагуу үнэт цаасны

тухай танилцуулга бэлтгэх, шинээр болон нэмж гаргаж байгаа үнэт цаасыг худалдан авах, худалдах, эсвэл үнэт цаас гаргагчийн нэрийн өмнөөс үнэт цаасыг нь нийтэд санал болгон арилжих ажиллагаа юм.

c Дилерийн үйл ажиллагаа

3 Үнэт цаасны зах зээл дээр бусдын нэрийн өмнөөс үнэт цаасыг зуучлан худалдах, худалдан авах ажиллагаа юм.

d Брокерийн үйл ажиллагаа

4 Ашиг олох зорилгоор өөрийн хөрөнгөөр үнэт цаас худалдан авах, худалдах, арилжих ажиллагаа юм.

e Андеррайтертын үйл ажиллагаа

5 Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаас юм.

2.2 Доорх өгөгдлийг зөв харгалзуулна уу. a Тэгш эрх, иргэдийн

оролцоо 1 Удирдах үйл ажиллагаа нь иргэдэд ил тод байгаа эсэх, ажлаа

иргэдэд тайлагнадаг эсэх b Сонгуулийн үйл

ажиллагаа 2 Хувийн өмчтэй болох боломжоор хангагдсан эсэх

c Эдийн засгийн эрх чөлөө

3 Иргэдийн зүгээс хуулийг дээдлэн биелүүлж байгаа байдал

d Албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэхэд хяналт тавих

4 Ялгаварлан гадуурхалт байгаа эсэх

e Хуульд захирагдах ёс 5 Шударга, тогтмол явагддаг эсэх, сурталчилгаа нь шударга эсэх

2.3 Доорх өгөгдлийг зөв харгалзуулна уу. a Цагдаагийн

байгууллага 1 Хууль зүйн зөвлөгөө өгөх, өмгөөлөх

b Прокурорын байгууллага

2 Хэргийг шийдвэрлэх, гэм буруу, хохирлыг эцэслэн тогтоох

c Шүүх байгууллага 3 Шүүхийн шийдвэрийг биелүүлэх, ял эдлүүлэх d Өмгөөллийн

байгууллага 4 Гэмт хэрэг, зөрчлийг шалгах, нийгмийн дэг журмыг хангах

e Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага

5 Эрүүгийн хэрэгт хяналт тавих, ял шийтгэлийг тодорхойлох,

2.4 Доорх өгөгдлийг зөв харгалзуулна уу. a Домог 1 Үгийн гарлын хувь эртний Грекийн “Цэцэн мэргэнд дурлах” гэсэн

утга агуулдаг, одоогоос гурван мянга шахуу жилийн өмнө эртний Энэтхэг, Хятад, Грек зэрэг орнуудад үүсэхдээ домогчлох сэтгэлгээний бүхий л үнэт зүйлсийг эргэлзээнд оруулж, асуудлыг тайлбарлаж эхэлсэн.

b Шашин 2 Байгалийн ба нийгэм-хүмүүнлэгийн ухаан гэж ангилагддаг, үнэн нотолгоотой мэдлэгийг олж авч эзэмшихэд чиглэсэн хүний үйл ажиллагааны чиглэл юм.

c Философи 3 Зориулалт, өнгө аяс, уран сайхны шинжээрээ сонгодог, элитийн, хээнцэр, олон нийтэд зориулсан хэмээн ангилагддаг.

d Урлаг 4 Холбоо харилцаа /Религия/ гэсэн латин үгнээс гаралтай, итгэл бишрэлээрээ бурхантай холбоо харилцаатай байдаг гэсэн утгыг илэрхийлдэг.

e Шинжлэх ухаан 5 Хүн төрөлхтөний оюуны соёлын хамгийн анхны хэлбэр