ЕБС-ийн физикийн багш нарт ТХБ-н үзэл санаа - Багшийн ...

43
1 ЕБС-ийн физикийн багш нарт ТХБ-н үзэл санаа, цогц чадамжийн талаар дэмжлэг үзүүлэх модуль Боловсруулсан: Н. Сайнбаяр /БМДИ-ийн физикийн сургалт хариуцсан арга зүйч/ Д. Үүрийнтуяа (PhD) /БМДИ-ийн физик, лаборантийн сургалт хариуцсан арга зүйч/

Transcript of ЕБС-ийн физикийн багш нарт ТХБ-н үзэл санаа - Багшийн ...

1

ЕБС-ийн физикийн багш нарт ТХБ-н үзэл санаа,

цогц чадамжийн талаар дэмжлэг үзүүлэх модуль

Боловсруулсан: Н. Сайнбаяр /БМДИ-ийн физикийн сургалт хариуцсан арга

зүйч/

Д. Үүрийнтуяа (PhD) /БМДИ-ийн физик, лаборантийн сургалт

хариуцсан арга зүйч/

2

“Замналын зураглал” (Roadmap)

ДНҮХ (GAP) -ийг 2013 онд ЮНЕСКО-ийн 37-р ерөнхий хуралдаанаас баталж гаргасан.

НҮБ-аас хэрэгжүүлсэн энэхүү зураглал нь 10 хугацаанд (2015- 2019 онуудад) гүйцэтгэх

дараачийн үйл ажиллагааны хүрээг гаргасан юм.

“Замналын зураглал” нь ДНҮХ (GAP)-ийн хувьд чухал ач холбогдолтой гэж үзсэн үйл

ажиллагааны 5 талбарыг онцгойлон авч үзсэн. Энд яагаад ТХБ –ын үзэл санааг

боловсролын салбарт гүнзгий суулгах онцгой ач хоблогдолтой болохыг маш

ойлгомжтой тодорхой байдлаар илэрхийлсэн. Мөн сайн жишээнүүдийг нэрлэсэн. Үүнээс

гадна салбар тус бүрийн чухал оролцогчид, тэдний хийх үйл ажиллагаа, улмаар ямар

үр дүнг хүлээж байгааг илэрхийлж, тайлбарлажээ. ДНҮХ-ийг дэлхийн болон үндэсний

түвшинд хэрэгжүүлэх ерөнхий стратеги, механизм ба үнэлгээ хийх үйл явцын талаар

мэдээлэл өгсөн байна. Өөрөөр хэлбэл, энэхүү “Замнал буюу замын зураглал” нь ДНҮХ

хэрэгжүүлэх арга зүйг нарийвчилж өгсөн.

ТАВАН талбар нь:

1. Олон улсын болон үндэсний боловсролын болон хөгжлийн бодлогод ТХБ-ыг

"амьд" холбоогоор нийцэмжтэй нягт уялдуулах;

2. Боловсролын байгууллагуудад ТХБ-ын санаануудыг боловсролын байгууллага бүр нийт байгууллагын үйл ажиллагаа болгон дэмжих;

3. ТХБ эзэмшүүлэгч, цаашид "Өөрчлөлтийн эзэд хөтөч" болгох чиглэлээр

багш, сурган хүмүүжүүлэгч нарыг улам сайн бэлтгэн мэргэшүүлэх;

4. Залуу үеийг өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлэгч эзэд байхаар энэ үйл хэрэгт

тэдний оролцоог хүчтэй болгох, хурдасгах;

5. Орон нутаг бүрийн тогтвортой хөгжилд тулгамдаад байгаа тодорхой асуудлын

өвөрмөц хэрэгцээг шийдвэрлэхэд чиглэсэн ТХБ-ын үйл ажиллагааг дэмжих;

Дээрх таван талбараас 3 нь багшийн үйл ажиллагаатай, цогц чадамжтай холбодоотой байгаа учраас физикийн багшийн мэргэжил дээшлүүлэх

сургалтаар дамжуулан физикийн багш нарт ТХБ-ын үзэл санааг илүү гүнзгий

ойлгоход нь болон физикийн хичээлд ТХБ-г тусгах боломжуудыг олж харахад нь туслах зорилгоор уг модулийг бэлтгэв.

3

Гарчиг

1. Сургалтын модулийн танилцуулга

1.1. Модулийн хэрэгцээ.................................................................................................4

1.2. Модулийн танилцуулга...........................................................................................6

1.3. Сургалтын төлөвлөгөө...........................................................................................8

1.4. Танхимын сургалтын хөтөлбөр............................................................................8

1.5. Модулийн үнэлгээ...................................................................................................9

2. Агуулга

2.1. Нэгдүгээр бүлэг

2.1.1. Тогтвортой хөгжил, Тогтвортой хөгжлийн боловсрол...............................10

2.1.2. Тогтвортой хөгжлийн боловсролын дэлхий нийтийн хөгжлийн чиг

хандлага, бодлого (GAP, Road map, Shaping the future)...........................13

2.1.3. ТХ, ТХБ-ийн талаар ойлголтоо нэгтгэх дадлага ажил..............................16

2.2. Хоёрдугаар бүлэг

2.2.1. Багшийн ерөнхий болон мэргэжлийн цогц чадамжийн таван айн хүрээнд

тодорхойлогдсон дэд цогц чадамжууд.......................................................17

2.2.2. Цогц чадамж ба багшлахуй.........................................................................25

2.2.3. Цогц чадамж ба физикийн хичээл..............................................................26

2.2.4. ТХБ-ийн нэгж, ээлжит хичээлд интеграцчилах боломжууд......................27

2.2.5. Багшийн цогц чадамж ба шалгуурт суурилсан үнэлгээ............................29

2.2.6. ТХ-ийн агуулгыг ээлжит хичээлийн агуулгад тусгах нь (нэмэлт материал)

.......................................................................................................................30

3. Хүлээгдэж буй үр дүн

3.1. Нэгдүгээр бүлэг.....................................................................................................38

3.2. Хоёрдугаар бүлэг...................................................................................................38

4. Ашигласан материалын жагсаалт (Хэрэглэгдэхүүн)

4.1. Сургалтын арга......................................................................................................39

4.2. Сургалтын үнэлгээ................................................................................................41

4.3. Ном зүй....................................................................................................................43

4

1.1 “Тогтвортой хөгжлийн боловсролтой физикийн багш мэргэжилтэн”

модулийн Үндэслэл

Уг модулийг боловсруулах болсон хэрэгцээг авч үзвэл:

1. Монгол улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/458 тушаал ЕБС-ийн сургалт, үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусган хэрэгжүүлэх үндсэн чиглэл, шаардлага гарч хэрэгжүүлэх ажлыг шат шатны боловсролын байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосонг үндэслэсэн.

2. Дэлхий нийтийн үйлийн хөтөлбөр (GAP) болон Замын зураглал (Road map)-ийн хам нөхцөлд ТХБ бол ТХ-г хөтлөх боломжийг олгогч арга ухаан хэмээгээд идэвхжүүлэх хэрэгсэл арга замд тусгасанаар

ТХБ нь багшлахуйн бүтээмжийг нэмэгдүүлэх иновацийг идэвхжүүлэн урамшуулж байна

o ТХБ-г бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлэхэд байгууллага бүх бүтэц, хамт олноороо ажилладаг хандлага бий болж байна.

o ТХБ нь суралцагчийн олон талт харьцах үйлийг жолоодох багшлахуйд дэмжлэг болж байна гэжээ. 1

Түүнчлэн хамрах хүрээг боловсролын бүх түвшин, бүх талбарт нэвтэрч, түгэн дэлгэрэх болсон

o ТХБ нь албан боловсролд интеграцчилагдаж (оршин цогцолж, амилан үйлчилж) байна.

o Албан бус болон өдөр тутмын ажил үйлд хэрэгтэй ТХБ өсөн нэмэгдэж байна

o Техникийн боловсрол, мэргэжлийн сургалт нь шинэ технологиор дамжуулан тогтвортой хөгжилд, ахиц дэвшил өгч байгааг үндэслэсэн.

3. ЕБС-д тав дах жилдээ багшилж буй физикийн багш нарын ТХБ, түүнийг физикийн хичээлд интеграцчилах нь гэсэн хэрэгцээний судалгаанаанд үндэслэн багш нарт ТХ, ТХБ-н үзэл санаа, цогц чадамж, физикийн хичээлд хэрхэн интеграцчилах агуулга, арга зүйн дэмжлэг хэрэгцээтэй байгаагаас үндэслэсэн. Хэрэгцээний судалгааны үр дүн графикаар харуулбал:

1. СБЦХ-т ТХБ-ыг дэмжсэн санал байна уу?

2. ТХБ-г физикийн хичээлд тусган заахад танд тулгарч буй бэрхшээл

1 "Shaping the future We want"- Final Report, Paris, 2014; © UNESCO 2014; ISBN 978-92-3-100053-9

4439

50

10

20

30

40

50

Нийт Байна Байхгүй

5

1. Нийт оролцогчид 2. ТХБ-ийн зорилго, зорилт, агуулгыг сайн мэдэхгүй 3. ТХБ-ийн зорилго, зорилт, агуулгыг физикийн хичээлд хэрхэн тусгахыг

мэдэхгүй 4. ТХБ-ын агуулга, хэрэгцээ шаардлагыг ойлгохгүй байна 5. ТХБ-ын агуулгыг физикийн хичээлд тусгах арга зүйн дэмжлэг хэрэгтэй

байна 6. Бэрхшээл байхгүй

3. ТХБ-г физикийн хичээлд тусгахад ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?

1. Нийт оролцогчид 2. Ээлжит хичээлийн төлөвлөлт боловсруулахад 3. Агуулга бүрийг ТХБ-той холбоход 4. Хэрэглэгдэхүүнээ сонгоход 5. Үнэлгээ хийхэд 6. Сургалтын идэвхтэй аргууд

44

9 5 3

30

30

10

20

30

40

50

1 2 3 4 5 6

44

12

28

7 6

13

0

10

20

30

40

50

1 2 3 4 5 6

6

1.2 Сургалтын модулийн танилцуулга

Модулийн нэр:

Тогтвортой хөгжлийн боловсролтой багш мэргэжилтэн

Модулийн бүтэц Энэ модуль нь дараах 2 дэд модулаас бүрдэнэ.

Хамрах хүрээ ЕБС-ийн физикийн багш нар

Сургалтын хэлбэр Онлайн сургалт, Танхимын сургалт

Суралцах хугацаа

Сургалтын өмнөх онлайнд – 7 цаг

Унших, судлах

Хэлэлцүүлэг

Бие даалт Танхимд -10 цаг

Лекц – 2 цаг

Дадлага –8 цаг Сургалтын дараах онлайн-14 цаг

Судлах

Хэлэлцүүлэг Бие даалт

Модулийн зорилго

ТХБ-ыг физикийн багшид олгох, физикийн хичээлээр дамжуулан ТХБ-ыг

олгох боломжийг харуулах, өөрсдийн манлайлал, сайн дурын

санаачлагаараа орон нутгийнхаа байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд

идэвхитэй оролцдог цаашлаад дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн

төлөө бидний хөтөч болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх арга барилыг

танилцуулж улмаар багшлахуйн үйл ажиллагаандаа хэрхэн хэрэглэх

талаар судлана.

Хүрэх үр дүн

1. Тогтвортой хөгжил нь боловсролтой хэрхэн хамааралтай болох талаар судалж үүнийг сургуулийн үйл ажиллагаа, хүүхдийн хөгжилтэй уялдуулан холбож ойлгосон байна.

2. Тогтвортой хөгжлийн боловсролыг физикийн хичээлтэй интеграцчилах, нэгж , ээлжит хичээлдээ тусгадаг болно.

Сургалтын арга зүй:

Сургалтыг оролцогчдын идэвхтэй оролцоонд тулгуурлан дэвшилтэт сургалтын аргаар удирдан зохион байгуулах бөгөөд сургалт бүрийн өмнө сэдэлжүүлэх, өмнөх мэдээллийг бататгасан, шинэ мэдлэг бүтээсэн, баримт материал дээр ажиллах, асуулга боловсруулах, мэдээлэл цуглуулах, алжаал тайлуулах, нэгтгэн дүгнүүлэх зэрэг аргуудаар зохион байгуулна. Модулийн ерөнхий бүтэц нь онлайн сургалтаар суурь мэдээлэл өгөх, танхимын сургалтаар дадлага ажиллах арга зүй, тусгал хийх аргууд зэргийг тусгасан бөгөөд алжаал тайлах, сэдэлжүүлэх дасгалуудыг оруулсан болно.

Дасгал, дадлага:

Сургалтын дийлэнх хэсэг буюу 60-70 хувь нь хэсгээр ажиллах, дадлага хийх, ярилцлага, хэлэлцүүлэг хийн, бүтээлч сэтгэлгээний аргаар хичээл бүрдээ эко мессеж өгөх, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөндөө оруулан зааж турших зэрэг ажлуудыг хийнэ.

Бие даах:

Танхимын сургалтын дараа багш нар тогтвориой хөгжлийн боловсролыг тусгасан нэгж ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулж хичээлээ зааж өөрийн сургууль хамт олноороо хэлэлцүүлнэ. Сургалтын дараа эргэх

холбоотой ажиллаж оролцогчид сургалтаас эзэмшсэн мэдлэг, мэдээлэлээ хичээл, сургуулт, анги танхим, оршин суугаа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлж туршина. Сургагч багш нар хамтран хичээлийн хөтөлбөр арга зүйд тусгах,

эко үйл ажиллагаа зохион байгуулах, хичээлийг бэлтгэх, ажиглалт хийн зөвлөж туслах зэргээр сургалтын дараа хамтран ажилласаар байх болно.

7

Хүрэх үр дүн: Сургалтанд оролцсоны үр дүнд дараах чадваруудыг эзэмших эхлэл хандлагууд төлөвшиж эхлэнэ.

Тухайн агшинд түргэн сэтгэх, урьдчилан бодож төсөөлөх, төлөвлөх чадвар

Асуудлыг шүүмжлэлтэйгээр эргэцүүлэн бодох чадвар

Бүхэл бүтэн тогтолцооны талаар бодож сэтгэх чадвар

Мэдэх, оролдох, ажиглах, шүүн тунгаах, урнаар дүрслэн бодох, холбох, үнэлж дүгнэх, сонголт хийх зэрэг үйлдлүүдийг ашиглах чадвар

Дэс дугаар, тоо, чанар, үнэ цэнийг ялган ойлгох чадвар

Үр бүтээлтэй харилцах чадвар

Мэдлэг, ойлголтыг үйл ажиллагаа болгон явуулах удирдлага болон хувиргах чадвар

Бусад хүмүүстэй хамтран ажиллах чадвар

Байгаль орчинд гоо зүйн үүднээс хандах чадвар

8

1.3 Сургалтын төлөвлөгөө

№ Сэдэв

Нийт

цаг

Сургалтын

өмнөх

онлайн

Танхимд Сургалтын

дараах

онлайн Лекц Дадлага

1

Тогтвортой хөгжил ба тогтвортой

хөгжлийн боловсрол 4 2 1 1

2 Тогтвортой хөгжлийн 17 зорилт 2 2

3

Тогтвортой хөгжлийн боловсролын

цогц чадамж 2 2

4

Тогтвортой хөгжлийн боловсролын

цогц чадамж ба багш 4 1 1 2

5

Ангийн сурагчдын үнэт зүйлийг

тодруулах судалгаа авах 3 1 2

6

Тогтвортой хөгжлийн боловсрол ба

багшийн ажил 4 2 2

7

Тогтвортой хөгжлийн боловсрол ба

физик 4 2 2

8

Тогтвортой хөгжлийн боловсролыг

тусгасан нэгж хичээлийн төлөвлөлт

хийх боломжууд 4 2 2

9

Тогтвортой хөгжлийн боловсролыг

тусгасан ээлжит хичээлийн төлөвлөлт

хийх 2 2

10 Ээжилт хичээлээ зааж хэлэлцүүлэх 2 2

Нийт 31 7 2 8 14

1.4 Танхимын сургалтын хөтөлбөр

Хугацаа Сургалтын агуулга Чиглүүлэгч

08.30-09.00 Оролцогчдын бүртгэл Сургагч багш

09.00-10.30

Тогтвортой хөгжил, Тогтвортой хөгжлийн

боловсрол Сургагч багш

10.30-10.40 Цайны завсарлага

10.40-12.10 Цогц чадамж ба багшлахуй Сургагч багш

12.10-13.10 Үдийн хоол

13.10-14.40

Тогтвортой хөгжлийн агуулгыг физикийн

хичээлд интеграцчилах боломж Сургагч багш

14.10-15.40

Нэгж хичээлийн төлөвлөлтөд ТХБ-н агуулгыг

тусгах Сургагч багш

15.40-15.50 Цайны завсарлага

15.50-17.20 Дүгнэлт хичээл (Үнэлгээ) Сургагч багш

9

2.1.1. Модулийн үнэлгээ Сургалтын

хэсгүүд Оролцогчдын зорилго

Сургагч багшийн

зорилго Үнэлгээний аргууд

Сургалтын өмнөх

Энэ сургалтаар юу сурах

гэж байгаагаа тодорхойлох

Оролцогчдын түвшинг

тодорхойлох

Өөрийгөө үнэлэх

графикийн арга

Сургалтын явцад

Сургалтын үед шинээр

эзэмшиж байгаа мэдлэг

чадвараа тодорхойлох

Оролцогчдын

хэрэгцээг тооцон

нэмэлт шаардлагатай

мэдээллээр хангах

Буруу, ташаа ойлголтыг шалгах

3-минутын завсарлага

Бүтээлийн санг шалгах

Суралцахуйн хүрд

Нэг өгүүлбэрээр дүгнэх

Сургалтын дараа

Энэ сургалтаар юу мэдэж

авсан цаашид юуг

хэрэгжүүлж ажиллахаа

тодорхойлно.

Цаашид ямар дэмжлэг,

эргэх холбоотой

ажиллахаа

тодорхойлно.

Өөрийгөө үнэлэх

графикийн арга

Танхимын сургалтын үед хийх явцын үнэлгээ

Буруу, ташаа

ойлголтыг шалгах

Сурагчдад тодорхой концепц, зарчим, үйл явцын талаарх байж болох

буюу түгээмэл тохиолддог буруу ойлголтыг харуулна. Сурагчдаас энэ

тухай санал нийлж байгаа эсэхийг асууж яагаад гэдэг асуултанд хариулт

авна. Энэ даалгаврыг мөн олон сонголттой тест, үнэн/худал асуултаар

хийх боломжтой.

3-минутын завсарлага

3 минутын завсарлага арга нь сурагчдад танилцуулсан концепци, шинэ

санааг эргэцүүлэн бодох, тунгаах, өмнөх мэдлэг, туршлагатайгаа холбох,

асуудлыг илүү тодорхой болгох зэрэг боломжийг олгодог.

• Би өөрийн … хандлагаа өөрчилсөн. • би …тухай мэддэг

болсон

• Би…тухай гайхширсан. • би…мэдэрсэн. • Би … гэж онцолж байна.

Бүтээлийн санг

шалгах

Сурагчийн бүтээлийн сангийн явцыг шалгах. Бүтээлийн сан нь сурагчийн

тодорхой сэдэв дээр өсөлт юмуу амжилтын явцыг харах зорилготойгоор

урьдчилан сонгосон, тодорхой хугацаа бүхий зорилготойгоор хийгдэж буй

ач холбогдолтой ажил юм. Энэ нь мөн сурагч алхам бүрийг яагаад

сонгосон гэдгээ тайлбарлах тул түүний хувийн эргэцүүллийг багтаасан

байдаг тул сурагчийн чадвар хэрхэн өсөж байгааг харуулдаг.

Шалгалт/Quiz

Энэ нь баримтын мэдээлэл, концепци, тухайн чадварыг үнэлдэг. Энэ нь

ихэвчлэн нэг л хариулттай байдаг. жишээлбэл:

• сонголтот тест • үнэн/худал

• богино хариу • цаас, харандаа

• харгалзуулах • дэлгэрэнгүй хариу

Суралцахуйн хүрд

Багш “таамаглах, тайлбарлах, нэгтгэн дүгнэх, үнэлэх” гэж бичсэн 4 талт

хүрдийг бүтээнэ. Багш хүрдийг эргүүлж хүрдний зогссон хэсэгт байгаа

үгэнд суурилсан асуулт асууна.

“Нэгтгэн дүгнэх” – багш “үзсэн гол концепцийг жагсаан бичнэ үү” гэсэн

асуулт тавина

Нэг өгүүлбэрээр

дүгнэх

Сурагчдыг тухайн сэдэвтэй холбоотой “хэн, юу, хаана, хэзээ, яагаад,

хэрхэн” гэсэн асуултууд хариулахаар ерөнхийлсөн нэг өгүүлбэр бичнэ

10

2.1.1 Тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсрол

Зорилго: ТХ, ТХБ-н талаарх мэдээлэл унших, ойлголтоо цэгцлэх.

Унших материал:

Дэлхий даяр ТХБ-ын үзэл санаа түгэх, үйл хэрэг өрнөх үйл явц нь НҮБ-аас 1992 онд зохион байгуулсан “Хүрээлэл орчин ба хөгжил” сэдэвт Дэлхийн дээд хэмжээний уулзалт, түүний шийдвэр, зөвлөмж, уриалгаас эхлэлтэй гэж үздэг.

Энэ дэд хэмжээний уулзалтаас хүн төрөлхтний хөгжлийн шинэ загвар болох “Тогтвортой хөгжил”-ийн загварыг дэвшүүлж, тогтвортой (золиослолгүй) хөгжлийн

3 багана нь “эдийн засаг”, “хүрээлэл орчин”, “нийгэм” хэмээн тодорхойлж, боловсролыг тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх гол хэрэгсэл гэж тодорхойлон тогтвортой хөгжлийн

боловсролын асуудлыг дэвшүүлсэн.

Энэ тунхаглал (Agenda 21)-ын 36 дугаар бүлэг нь “Боловсрол, олон нийтийн ойлголт, сургалтыг дэмжих” гэсэн нэртэй бөгөөд энд тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд боловсролын гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх, түүний бүх талыг дэмжих, албан болон албан бус боловсролын сургалтаар дамжуулан олон нийтийн ойлголтыг гүнзгийрүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэсэн байдаг. Чухамдаа энэ бүлэг дэх үзэл санаа нь ТХБ-ын үндэс суурь болсон билээ.

ТХ бол өнөө үеийнхний амьдралын чанарыг баталгаатай байлгахын зэрэгцээ хойч үеийнхэндээ өөрсдийн амьдралаа сэтгэл ханамжтай авч явахад зохистой зөв сонголт хийх боломжийг үлдээсэн, нийгмийг бүхэлд нь хамарсан, урт удаан хугацаанд үргэлжлэх өөрчлөлт хувиргалтыг цогцлоох үйл явц юм. Өөрөөр хэлбэл, ТХ гэдэг нь хойч үеийнхэнд өөрсдийн хэрэгцээгээ хангах боломжийг олгохдоо харилцан буулт хийлгүйгээр өнөөгийн хэрэгцээгээ ханган гүйцэлдүүлэх хөгжил юм.

“Brundtland–Commission”-нэртэй байгууллагаас 1987 онд өндөр хөгжилтэй үйлдвэржсэн орнуудын хөгжлийн загвар хийгээд, нийгмийн амьдрал болон эдийн засгаа өнөөг хүртэл авч

11

ирсэн арга ухааныг хүн төрөлхтний цаашдийн хөгжилд бүхэлд нь хэрэглэх боломжгүй хэмээн дүгнэсэн.

Үйлдвэржсэн орнуудын хөгжлийн загвар нь хүн төрөлхтөн тасралтгүй, тогтвортой хөгжих арга ухаан, аж төрөх ёсыг бүрэн тодорхойлж чадахгүй байгаа учраас энэ нь өнөөдрөө аргацаасан, удаан үргэлжлэх явцгүй, ирээдүйгүй, “хөгжил” юм хэмээн үзэх болсон.

Иймээс байгаль орчин, эдийн засаг, нийгмийн асуудлын амин холбоог ухаарч ойлгох замаар ирээдүйд чиглэсэн, хувьсал өөрчлөлтөд нээлттэй үзэл баримтлал хэрэгтэй болжээ. Ийнхүү ТХ-ийн үзэл баримтлал нь хүн төрөлхтөн хөгжлийн дээрх загвараа өөрчлөхгүйгээр цаашид үргэлжлүүлэх хэрэглэх юм бол манай Дэлхийд байгаль орчины сүйрэл, эдийн засгийн хямрал, нийгмийн шудрага бус байдал улам нэмэгдэх юм байна гэдгийг танин мэдсний үр дүн болж хөгжлийн энэхүү загварыг боловсруулсан юм байна.

Хэрэв бид манай Дэлхий дээр байгаль орчины сүйрэл, эдийн засгийн хямрал, нийгмийн шудрага бус байдлын шалтгааныг тогтоож, тэдгээрийг бууруулах, арилгахад тавигдаж буй шаардлагыг хангахадхариуцлагатай хандаж чадвал ядуу буурай улс орнуудын хувьд ч иргэдийн нь амьдрал сайжирна.

ТХ-ийг түмэн талын олон өнцгөөс харж, олон янзаар тодорхойлж байгаа боловч ТХ нь шудрага ёс гэсэн ухагдахуунтай салшгүй холбоотойг нийтээр хүлээн зөвшөөрөх болжээ. Тухайлбал, өнгөрсөн, одоо, ирээдүйн үеийнхний өмнө шудрага байх, үндэстэн, соёл, шашин бүрийн өмнө шудрага байх, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжил нь бие биеэ золиослохгүй байхыг чухалчлах болсон байна.

Иймд хүн төрөлхтөн золиослолгүйгээр тогтвортой хөгжихийн тулд хүн бүр нийгмийн хөгжлийн динамик үйл явц дахь харилцан хамаарал бүхий байгаль орчин, эдийн засаг, нийгэм-соёлын асуудлыг Дэлхийн хэмжээний өргөн цар хүрээнд харж, асуудалд хандахдаа түүний нарийн нийлмэл, бүхэл бүтэн тогтолцоо болох мөн чанар талаас нь сэтгэж, танин мэдэх, бүх түвшний шийдвэр гаргахад оролцож, түүнийг өөрийн ажиллаж, амьдарч буй нутаг орондоо бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, хүн бүр ТХ-ийн талаар Дэлхийн (глобаль-даяаршилтат) хэмжээнд сэтгэж, түүний төлөөх үйлээ нутгийн (локаль-дангааршилтат) хэмжээнд үйл ажиллагаагаа үйлдэж хэрэгжүүлнэ гэсэн үг юм.

Тогвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-онлайн сургалт

Хүмүүс ТХ-ийн үзэл санааг ухаарч ойлгох, мөн түүний дагуу үйл ажиллагаа явуулахын аль алийг бодит үйл хэрэг болгох нь хамгийн чухал асуудал болохыг өнөөдөр дэлхий нийтээр хүлээн зөвшөөөрсөн. Гэхдээ зөвхөн “дээрээс гаргасан шийдвэр” болон төвлөрсөн удирдлага бүхий стратегийн дэмжлэгтэйгээр бид ТХ-д хүрч чадахгүй. ТХ бол хүн бүрт хамаатай, газар бүр хэрэгжих учиртай нийгэм бүхэлдээ өөрчлөн шинэчлэгдэх үйл явц юм.

ТХ-ийн урьдчилсан нөхцөл нь “Нийгмийн бүх бүлгүүд өөрт оногдсон хариуцлагаа мэдэж, энэхүү үйл явцад жинхэнэ ёсоор оролцох” явдал буюу “Хамтын үйл ажиллагаанд оролцох шинэ хэлбэрүүд” хэмээн“Agenda 21”–д тодорхойлсон байдаг. Харин мэргэжлийн түвшинд

2 БСШУЯ, 2003. Бага, дунд боловсролын стандартын ерөнхий зөвлөмж, хууд. 11. БСШУЯ, Улаанбаатар

“ ... тогтвортой хөгжил гэсэн үзэл санаа нь хамгийн эрхэм сайхан зорилгод хүрэхийн

тулд өвөг дээдсээ, мөн өөрийгөө болон бусдыг, түүнчлэн өнгөрснөө мөн өнөөдрөө

болон ирээдүйгээ золиослохгүйгээр ажиллаж, амьдрах арга ухааныг дээдлэн эзэмшсэн

аж төрөх соёлыг илэрхийлнэ2.

12

асуудлыг ойлгож хариуцлагаа хүлээх, үр ашигтайгаар хамтын үйл хэрэгт ганцаараа хүлээх хариуцлагатайгаар оролцох нь тийм хялбар, өөрөө аяндаа бүтдэг зүйл биш юм.

Юуны өмнөТХ-ийн зайлшгүй гол нөхцөл нь хүмүүс ирээдүйтэй шинэ нийгмийг цогцлоох үйл явцад оролцож чадахуйц боловсролтой байх хэрэгтэй. Энэ хэрэгцээтэй уялдаж боловсролын салбарын өмнө шинэ шаардлага тавигдах болсон. Өөрөөр хэлбэл, боловсролоор дамжин ТХ-д хүрнэ гэсэн үг юм. Энэ утгаараа ТХБ гэсэн нэр томъёо үүсч хэрэглэгдсэн.

Өмнө нь өргөн хэрэглэгддэг байсан хүрээлэл орчины (хүрээлэн буй орчин гэвэл зөвхөн одоо цагт хамаарах учраас хүрээлэл орчин гэе) боловсрол, байгаль орчины боловсрол, экологийн боловсрол гэсэн нэр томьёо нь ТХБ гэсэн ухагдахуун болж өргөжин гүнзгийрэхийн зэрэгцээ байгаль орчины бохирдол, ядуурал, эдийн засгийн шудрага бус байдал зэрэг түлхүүр ойлголтууд нь сүйрэл, түүнчлэн түүний буруутныг өнгөн талаас нь танихаас эхэлдэг бол ТХБ нь ийм байдлын далд шалтгааныг илрүүлж, түүнийг цаашид яаж арилгах, бууруулах болон асуудлыг шийдвэрлэх бүтээлч санаан дээр тулгуурладгаараа эдгээр ойлголтоос илүү гүнзгий агуулгатай.

ТХБ-ын зорилго нь хүмүүсийг байгаль орчины хувьд эко системээ хадгалсан, нийгэм-соёлын хувьд шудрага, эдийн засгийн хувьд үр ашигтай, бодлогын хувьд тогтвортой нийгмийг цогцлоон байгуулах мэдлэг, чадвар, үнэт зүйлс, хандлага, төлөвшилтэй болгоход оршино.

ТХБ нь хүн бүрт өнөөгийн болон хойч үеийнхнийхээ төлөө соёлын ялгаатай байдлыг

хүндэтгэх хэдий ч байгаль орчины эко системээ хадгалж, нийгмийн шудрага ёсыг хангаж,

эдийн засгийн хувьд амьдрах чадвартай байж, мэдлэг, мэдээлэлтэйгээр шийдвэр гаргах эрх

мэдэл олгож буй явдал юм3.

ТХБ нь хүн бүрт өнөөгийн болон хойч үеийнхнийхээ төлөө соёлын ялгаатай байдлыг

хүндэтгэх хэдий ч байгаль орчины эко системээ хадгалж, нийгмийн шудрага ёсыг

хангаж, эдийн засгийн хувьд амьдрах чадвартай байж, мэдлэг, мэдээлэлтэйгээр

шийдвэр гаргах эрх мэдэл олгож буй явдал юм4.

Даалгавар №1

Мэдээлэл хийх.

Уншиж судлах материалаас ойлгож мэдсэн зүйлээ багцсан танхимын сургалтан дээр өвөрмөц, сонирхолтой байдлаар мэдээлэл хийх.

Даалгавар№2.

Уншиж судлах материалын агуулгаар АХА тэмцээний 30-н асуулт бэлтгэх.

3 UNESCO, Shaping the future We want: Decade of Education for Sustainable Development (2005-2014), DESD

Monitoring and Evaluation Final Report, Paris, 2014, pp.20

4 UNESCO, Shaping the future We want: Decade of Education for Sustainable Development (2005-2014), DESD

Monitoring and Evaluation Final Report, Paris, 2014, pp.20

13

2.1.2. ТХБ дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, бодлого

Зорилго: ТХБ-н дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, бодлогыг уншиж танилцан монгол улсын ТХБ-н талаар төрөөс баримтлах бодологот анализ хийх.

Уншиж судлах материал

ТХ, ТХБ-ын үйл явцын онцлох үе шатыг олон улсын түвшинд зохион байгуулсан арга хэмжээ, эндээс гарсан уриалга зөвлөмжүүдийг он дарааллан бичвэл:

1972 он: НҮБ-ын байгаль орчины хөтөлбөр5 Хүний хүрээлэл орчины талаар 1972 онд зохион байгуулсан НҮБ-ын бага хурал нь тус

байгууллагаас байгаль орчины сэдвийг онцолсон анхны арга хэмжээ болж, улмаар олон

улсыг хамарсан байгаль орчины бодлогын эхлэл болсон юм. Байгалийн нөөцийг оновчтой

ашиглан, байгалийг хамгаалах олон улсын стратегийг боловсруулж шийдэл гаргах, үүний

тулд “хүрээлэл орчин (environment)”-ы буюу экологийн боловсролыг бүх нийтэд эзэмшүүлэх

асуудлыг дэвшүүлэн тавьсан. Бага хурлын санал болгосны дагуу НҮБ-ын байгаль орчины

хөтөлбөр (UNEP) гарсан.

1987 он: “Brundtland Commission”-ын тайлан6

Байгаль орчин ба хөгжлийн дэлхийн комисс (WCED) нэртэй байгууллагаас гаргасан “Бидний

хамтын ирээдүй” (“Our common Future”, Brundtland Commission Report) тайлан нь хөгжлийн

бодлого болон байгаль орчины бодлогыг хэрхэн уялдаа холбоонд нь авч үзэх тухайд энэ

сэдвээрх өргөн хэлэлцүүлгийн эхлэл болсон. Улмаар байгаль орчинд ээлтэй хөгжлийн

бодлогыг дэлхий нийтээр хэрэгжүүлэхэд нь ихээхэн чухал нөлөө үзүүлсэн.

1992 он: НҮБ-ын байгаль орчин ба хөгжлийн бага хурал, Rio de Janeiro, Agenda

217 хөгжлийн хөтөлбөр

Тус хурал дээр дэлхийн 170 гаруй орны засгийн газар хамтран дэлхий нийтийн тогтвортой

хөгжлийн төлөөх хөгжил, байгаль орчины бодлогын үйлийн хөтөлбөр – “Agenda 21”-ийг

баталсан. Энэ нь Brundtland-ын тайлангийн үзэл санааг дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэх

хэрэгсэл болсон байна. Тогвортой хөгжил “Sustainable Development”- ухагдахууныг

тодорхойлж, хүн төрөлхтний хөгжлийн шинэ замнал болох “Тогтвортой хөгжлийн загвар”

дэвшүүлсэн. Хөтөлбөрийн 32-р зүйлд Дэлхий нийтийг хамарсан боловсролын санаачлагыг

дэвшүүлэхгүйгээр 21 дүгээр зууны тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзээд

боловсрол нь тогтвортой хөгжлийн төлөөх үр ашигтай стратегийн цөм болохыг тунхагласан.

2002 он: Дэлхийн удирдагчдын уулзалт Rio+10, Johannesburg. ТХБ-ын дэлхийн

10 жилийг зохион байгуулах уриалга8

5 Байгалийн нөөцийг оновчтой ашиглах, байгаль хамгаалах салбарын олон улсын стратеги, The Stockholm declaration on the human environment: http://resources.spaces3.com/631e9a3e-f2f1-4fd8-ba02-2d8e46e215cc.pdf, UN, 1972 6“Our common Future”, Brundtland Commission Report, UN, 1987

7 "Development programme-21", Rio Declaration on Environment and Development: http://www.unep.org/Documents.Multilingual/Default.asp?documentid=78&articleid=1163

8 "Johannesburg Declaration on Sustainable Developme”t: http://www.joburg.org.za/pdfs/johannesburgdeclaration.pdf,

14

Өмнөх уулзалтаас 10 жилийн дараа дэлхийн улс орнуудын удирдагчид ТХ-ын асуудлаар

Иоханнесбургт ахин чуулахдаа ТХБ–ын асуудлыг улам эрчимжүүлэх чиглэлээр шийдвэрлэх

алхмуудыг хийсэн. Тус бага хуралын зөвлөмжийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2005-

2014 оныг ТХБ-ын дэлхийн 10 жил болгох шийдвэрийг гаргасан. НҮБ-ын гишүүн орнуудад

ТХ-ийн үзэл санааг боловсролын бүхий л салбарт хэрэгжүүлэхийн төлөө онцгой хүчин

чармайлт гаргахыг үүрэг болгосон тогтоолыг баталсан байна. ЮНЕСКО нь НҮБ-ын 10 жилийн

үйл ажиллагааг дэлхийн хэмжээнд зохицуулах тэргүүлэгч байгууллага (Lead Agency) болох

үүргийг хүлээн авснаар 2003 онд олон улсын хэрэгжилтийн төлөвлөгөө (International

Implementation Scheme, IIS)-г бэлтгэх чиглэлээр дэлхий нийтийг хамарсан зөвлөлдөх

хэлцүүлгийг зохион байгуулсан байна.

2004 он: ЮНЕСКО –оос “ТХБ-ын дэлхийн 10 жил”-ийн үйл ажиллагаа

эхэлснийг тунхагласан9.

“ТХБ-ын 10 жил”-ийг тунхаглахдаа НҮБ-аас улс орон бүр ТХБ-ын Үндэсний хороо байгуулах, ТХБ-ын Үндэсний үйлийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхийг бүх гишүүн орнуудад уриалж, ТХБ-ын дараах зарчимуудыг тодорхойлсон. Үүнд:

- Тогтвортой хөгжлийн боловсрол нь - Хүн бүрт хамаатай; - Байнгын үргэлжилсэн үйл явц бөгөөд өөрчлөгдөн хувьсаж буй нийгмийн хөгжилд хувь

нэмрээ оруулна; - Бүх нийтийг нэвт хамарсан үүрэг зориулалттай; - Хүмүүсийн амьдралын орчинг сайжруулахад чиглэгдэнэ; - Хувь хүний, нийгмийн болон эдийн засгийн ирээдүйн зохист боломжийг олгоно;

Бүх нийтийг хамарсан хариуцлагыг дэмжинэ зэрэг болно. 2009 он: ТХБ-ын Дэлхийн бага хурал. Боннын тунхаглал10

Дэлхийн улс орнуудаас ирсэн 700 гаруй төлөөлөгчид ТХБ-ын 10 жилийн эхний 5 жилд гарсан

ахиц дэвшлийг үнэлж дараагийн 5 жилийн дэлхий дачар хамаатай ерөнхий үйлийн зорилго

зорилтыг бүдүүвчлэн тунхаглал хэлбэрээр уриалсан. Боннын тунхаглалд дурьдсан үйлийн

зорилтуудыг хэрэгжүүлэхийг дэлхийн улс орнуудад уриалсан.

2014 он: ТХБ-ын Дэлхийн бага хурал. Аичи-Ногая-гийн тунхаглал11:

2014 оны 11 дүгээр сарын 10-12-ний өдрүүдэд Япон улсын Аичи-Ногая хотноо “Тогтвортой

ирээдүйн төлөө өнөөдөр суралцъя” (Learning Today for a Sustainable Future)– уриан дор

зохион байгуулсан бага хурал нь НҮБ-аас зарласан “ТХБ-ын 10 жил”-ийн албан ёсны

төгсгөлийн арга хэмжээ байлаа. Бага хуралд 120 гаруй орноос 860 гаруй төлөөлөгч оролцож,

ТХБ-ын Дэлхий нийтийн 10 жилийн үйл ажиллагааны үр дүнгийн тайланг хэлэлцэж ахиц

дэвшлийг үнэлсэн. Аичи-Ногая-гийн тунхаглалд 10 жилийн үйл ажиллагааг цаашид (2015-

2019 он) үргэлжлүүлэх зорилго зорилтыг нарийвчлан тодорхойлсон. 2015 онд БНСУ-ын

Инчеон (Инчхон) хотод Дэлхийн боловсролын форум дээр энэхүү бага хурлын үр дүнг

нарийвчлан хэлэлцэхээр тогтсон байна.

Бага хурлын төлөөлөгчидөд дэлхийн өнцөг булан бүрээс гарсан амжилттай санаачлагуудтай

танилцахаас гадна цаашдын зорилгоо томьёолох боломжийг мөн олгосон. Бага хуралд

оролцогчид энэхүү дэвшүүлсэн зорилгоо “Замын (замнал) зураглал” (Roadmap) –аар

томьёолсон бөгөөд энэ нь цаашид дэлхий нийтийн (ерөнхий) үйлийн хөтөлбөр (ДНҮХ)

[цаашид энэ товчлолоор] (GAP)-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж үзсэн байна.

9 Decade of ESD" (2005-2014), UNESCO, 2004

10 "Bonn Declaration", Bonn, 2009: http://www.unesco.de/bonner_erklaerung.html?&L=1

11 "Shaping the future We want"- Final Report, Aich-Nogaya, 2014

15

Даалгавар№1

Дэлхий нийтийн ТХ-н 3н том баримт бичгүүдийг (GAP, Road map, Shaping the future) зорилго, агуулга, үзэл санааны ялгааг гарган харьцуулан бичнэ үү.

№ Харьцуулах чиглал GAP Road map Shaping the future

1

Зорилго

2

Батлагдсан он, газар

3

Хэрэгжих хугацаа

4

Үйл ажиллагааны чиглэл

5

Бусад

16

2.1.3.

Зорилго: ТХ, ТХБ-ын талаарх мэдлэгээ цэгцлэх, ойлголтоо нэгтгэх

12 https://www.youtube.com/watch?v=7YWTtCsvgvg&annotation_id=18e1da14-ed34-4453-8c06-8527f2843d8f&feature=cards&src_vid=mS3vlbzFd4A

Хичээл Тогтвортой хөгжил, Тогтвортой хөгжлийн

боловсрол

09.00-10.30 Сургагч багш

Хичээлийн явц (алхам) Анхаарах зүйл/ Хэрэглэх арга Хэрэглэгдэхүүн Цаг

1. Сэдэлжүүлэх Холлограммын туршилт

үзүүлэх12 - Туршилтын физик санааг гаргаж бусад

багуудадаа тайлбарлах

Слайдан приамид,

гар утас 10 мин

2. Сургалтын зорилгоо тодорхойлох

Сургалтаас хүлээж буй үр дүн, өөрийн зорилгоо тодорхойлно.

- Хүн бүрт хоёр өөр хэлбэртэй цаас өгч бичүүлэх

2 өөр хэлбэртэй

цаас хүний тоогоор 15 мин

3. ТХ, ТХБ-ын талаарх мэдлэгээ цэгцлэх, ойлголтоо нэгтгэх

Багаар ажиллах ба баг бүрд ижил даалгавар өгнө

Даалгаварыг ажиллан ТХ-ийн үзэл санааг гаргах

Мэдсэн зүйлээ эргэцүүлэх болон өөрийн сурах үйл ажиллагааг дүгнэхэд туслах сургалтын сэтгүүл зохионо

Үр дүнг баг дотроо хэлэлцэн бусдад үндэслэлээ тайлбарлан хэлэлцэх

- ТХ- тодорхойлолтыг үнэлүүлэх/ 1-6 хүртлэх тоон шулуунаар тодорхойлолтыг үнэлүүлнэ./

- Харгалзуулсан үндэслэлээ тайлбарлана. /1-6 хүртлэх тоог сонгосон үндэслэлээ хэсгээрээ ярилцаад хамгийн урт нэртэй хүн нь багийн дүгнэлтээ хэлнэ./

- Сэтгүүл хийх 1-6 хүртлэх тоог

дүрсэлсэн тоон

шулуун, 1-6 хүртлэх

тоонууд

Баг бүрд А4-ийг

цаас

20 мин

30 мин

4. Мэдээлэл өгөх ТХ, ТХБ-ын талаарх

мэдээлэл өгнө. - ТХ-ийг томъёолох - ТХБ-ын талаарх мэдээлэл Ppt 15 мин

Хэрэглэгдэхүүнээ сонгохдоо ТХ-н үзэл санаагаар гарын доорх материал ашиглан туршилтаа хийнэ.

17

2.2.1. ТХБ ба ТХБ-ийн дэд цогц чадамжууд

Зорилго: Хувь хүний ТХ-д хувь нэмэр оруулж чадахуйц боломжуудын нэг нь ТХ-н цогц чадамжийг үйл ажиллагаандаа тусгах бөгөөд ТХЦЧ-г өдөр тутмын бүхий л үйл хэрэгтээ тусгаж болохыг ойлгох, зөвшөөрөх.

Унших материал.

ТХБ нь бидний урьд өмнө нь хэрэглэдэг байсан хүрээлэн байгаа орчны боловсрол, экологийн боловсрол, байгаль орчны боловсрол зэрэг ухагдахуунууд дээр нэмэгдээд нийгэм, эдийн засгийн хам ойлголтуудыг цогц байдлаар нь илүү гүнзгийрүүлэн авч үздэг. Тиймээс бид ТХБ-г илүү хялбараар тайлбарлавал байгаль орчны бохирдолг, ядуурал, эдийн засгийн шударга бус

байдал зэргийг хэрхэн бууруулах талаас нь мэргэжлийн үүднээс авч үзэн бүтээлч санааг хамтаар гарган дагаж мөрдөх тэр мэдлэг юм гэж ойлгож болох юм. Тэгэхээр ТХБ-ийн асуудлууд гарч ирснээр хүнд өөрийн амьдрал болон оршин байгаа дэлхий, амьдарч буй нийгмээ ирээдүйд баталгаатайгаар авч явахын тулд ТХБ-н мэдлэгээс гадна, ТХБ-г хэрэгжүүлж чадахуйц хэмжээний чадвар хэрэгтэй болдог. Энэ чадварыг ТХ-н цогц чадамжууд хэмээн нэрлэдэг байна. Эдгээр цогц чадамж нь хүн бүрт явцуу хүрээнд бус аль болох өргөн хүрээнд хэрэглэх боломжтой боловсрол эзэмших боломж, арга замыг нээж өгдөг. ТХБ-ын цогц чадамжууд нь, нэг талаас, хувь хүний ТХ-ийн үйл хэрэгт өөрөө оролцож чадах, нөгөө талаас, бусадтай хамтран ажиллаж чадахад нь хэрэгтэй танин мэдэхүйн болон нийгэмшихүйн мэдлэг, чадваруудын тогтолцоо байдаг.

ЮНЕСКО-с багшийн сургалтын институтуудэд зориулан гаргасан CSCT13 (Competencies for ESD (Education for Sustainable Development) teachers) гарын авлагад

13 http://www.unece.org/fileadmin/DAM/env/esd/inf.meeting.docs/EGonInd/8mtg/CSCT%20Handbook_Extract.pdf

18

Анх 2006 онд Барселонад гарсан "Багш боловсрол дэхТХБ-ын цогц чадамжуудын динамик загвар"

Энд Тогтвортой хөгжилийн боловсролыг экологи, нийгэм, эдийн засаг, шударга ёс, сайн төр засгийн хувьд тогтвортой байхаар ерөнхий таван айн (домайн) хүрээнд дэд цогц чадамжуудыг гаргаж байжээ 14 . Аливаа хүн хувь хүн, байгууллагын гишүүн, нийгмийн гишүүнийхээ хувьд мэдлэг, ёс зүй-үнэт зүйл, тогтолцоот сэтгэлгээ, сэтгэл хөдлөл-мэдрэмж, үйл гэсэн таван гол цогц чадамжийг эзэмшвэл зохино хэмээн тусгажээ. Харин үүний дараа 2007 онд Левенд Багшийн ерөнхий болон мэргэжлийн цогц чадамжийн 5 айн хүрээнд тодорхойлогдсон дэд цогц чадамжууд дараах байдлаар гарсан байна.

14http://www.unece.org/fileadmin/DAM/env/esd/inf.meeting.docs/EGonInd/8mtg/CSCT%20Handbook_Extract.pdf

19

CSCT15-ийн төслөөр боловсруулсан "Багш боловсрол дэхТХБ-ын цогц чадамжуудын динамик загвар"

Аливаа хүн хувь хүн, байгууллагын гишүүн, нийгмийн гишүүнийхээ хувьд мэдлэг, ёс зүй-үнэт зүйл, тогтолцоот сэтгэлгээ, сэтгэл хөдлөл-мэдрэмж, үйл гэсэн таван гол цогц чадамжийг эзэмшвэл зохино хэмээн тусгажээ.

15 http://www.unece.org/fileadmin/DAM/env/esd/inf.meeting.docs/EGonInd/8mtg/CSCT%20Handbook_Extract.pdf

20

Багшийн ерөнхий болон мэргэжлийн цогц чадамжийн 5 айн хүрээнд тодорхойлогдсон дэд цогц чадамжууд16

Мэдлэг

1. Эргэцүүлэх a. ТХ, ТХБ-ын үзэл баримтлал, холбогдох гол гол баримт бичгүүдийн талаар

мэдлэгтэй байх b. ТХБ-ын зорилгыг сурагчдын хөгжлийн үе шат, өмнөх мэдлэг, төсөөлөл,

ялгаатай байдалд нь нийцүүлэн сонгон тодорхойлж чаддаг байх c. Орон нутгийнхаа ТХ-тэй холбоотой тусгай ба нийтлэг асуудлыг

тодорхойлж, тэдгээрийг юунд? хардаг бай d. Соёлын өв уламжлалын талаарх мэдлэгийг үнэлэх, эргэцүүлэх, шүүмлэлтэй

хандах чадвартай байх e. Багш нь ТХ-ийн янз бүрийн сорилт, тэдгээрээс үүдэх асуудлаар чухал,

бодит мэдлэгийг олж авч чаддаг байх f. ТХ-ийн түлхүүр үзэл баримтлал, мэдлэгийг эзэмшсэн байх g. Баримтын мэдлэг, үзэл бодлын ялгааг олж харахад нь сурагчдад тусалж

чаддаг байх h. Багш нь ТХ-ийн хүрээнд сургалт зохион байгуулах суралцахуйн орчин

бүрдүүлж чаддаг байх 2. Багшлах

a. Багш нь ТХБ-ыг ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт интеграцчилахад хувь нэмэр оруулах мэдлэгтэй байх

3. Хамтрах a. Багш нь сургуулийн хамт олноос гадна бусад түншлэгчийг олох, ТХ-ийг

дэмжигч байгууллагуудтай хамтран ажиллаж чаддаг байх

Үнэт зүйл, ёс зүй

1. Эргэцүүлэх a. ТХБ-той холбоотой зөрчил, ялгаатай хандлагыг ойлгож, үр дүнг

таамагладаг байх b. ТХБ, суралцахуйтай холбоотой сурагчийн итгэл үнэмшил, төсөөлөл,

үнэт зүйлсийг нээн илрүүлдэг байх c. Сурагчдын итгэл үнэмшил, төсөөлөл таамаглалыг нь асууж, дэмжих

замаар бодол санааг илрүүлдэг байх d. Суурь бүтэц, түүнийг дэмжих шалтгааныг задлан шинжлэх, шийвдэр

гаргахад багш сурагчийн тэгш оролцоог хүлээн зөвшөөрдөг байх 2. Багшлах

a. Сурагчдын асуудалд олон талын байр сууринаас хандах чадварыг хөгжүүлэхэд нь тусалдаг байх

b. Багшлахуй, сургалтын үнэт зүйлсийг мэддэг байх (юуг, хэрхэн, хэзээ), c. Сурагчдад өөрсдийн мэдлэг, үзэл бодол, итгэл үнэмшил, сонирхлын

хоорондын ялгааг олж харах боломж олгодог байх d. Судлан шинжлэх замаар суралцах арга барил эзэмшүүлдэг байх e. Сурагчийн байр суурь, үзэл бодлыг хүндэтгэдэг, өөрийн үзэл бодлыг

тулгадаггүй байх

16 Багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хөтөлбөрийн агуулгад ТХБ-ын сэдэв, чиглэлүүд туссан байдлыг үнэлэх хуудас, цогц чадамж

21

f. ТХБ-ын түгээн дэлгэрүүлэхдээ тухайн орон нутаг, байгууллагын онцлогийг харгалзан үзэх

g. Сургалтын хэм хэмжээг тодорхой, ойлгомжтой байдлаар томьёолох h. Дүрийн тоглолот хийлгэх i. Төсөл хэрэгжүүлэх замаар суралцах боломж олгох j. Хэлэлцэх чуулган, хуралдаан k. ТХБ-ын талаарх ойлголт, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэхэд нь

сурагчдад тусалдаг байх l. Сурагчдыг ялгаатай байдлыг хөгжлийн боломж гэж үзэх нээлттэй

сэтгэлээ, хандлагад чиглүүлэх m. Өөрсдийн үнэт зүйлсийн талаар хэлэлцэх замаар түүнийгээ мэдрэхэд нь

тусалдаг байх n. Сургалтыг бодит амьдралтай холбох o. Нийгэм, соёлын ялгаатай байдалд ажиллаж чаддаг байх

3. Хамтрах a. Иргэний харьяаллын эрх, үүргийг ойлгодог байх b. Аливаа өөрчлөлтийг ойлгох, хүлээн зөвшөөрөх, хувь нэмрээ оруулдаг байх

ТХБ нь хувь хүний болон нийгмийн эерэг өөрчлөлтийг дэмжих үйл явц гэдгийг мэддэг байх

c. Сурагчдыг өөрийн гэсэн үнэт зүйлсийн талаар хэлэлцэж, мэдрэхэд нь тусалж, тэдний харилцан ойлголцох, бие биеэ хүндэлдэг болгох

d. Үнэт зүйлс нь тодорхой үйл явцаар дамжин хөгждөгийг багш ойлгодог байх e. Аливаа үйлийг харилцан уялдаатай төлөвлөхийн тулд нийтлэг ойлголтыг

бий болгох, нийтлэг сорилтыг тодорхойлох, нийтлэг үүрэг амлалт, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр гарсан бүсийн, үндэсний, олон улсын бодлогын хүрээ, болон ТББ, ТХБ-ын сүлжээг ашиглаж чаддаг байх

Тогтолцоон сэтгэлгээ

1. Эргэцүүлэх a. Аливаа шийдэлд хүрэх гэж яардаггүй, зөрүүтэй санал, зөрчлийг хурцатгалгүй,

асуудлыг өргөн утгаар нь авч үздэг байх b. Системийн онолын үндсэн загваруудыг ойлгодог, өөр өөр нөхцөл байдал,

асуудалд буулган хэрэглэдэг байх c. Нийгмийн олон талын харилцаанд оролцдог, тэдгээрт гүйцэтгэх үүрэг, оролцоо,

хариуцллагаа ойлгодог байх d. Тогтолцоот сэтгэлгээний хувилбарт загваруудыг мэддэг, тэдгээрийн холбоо

хамаарлыг эргэцүүлэн бодох замаар шийдвэр гаргадаг, үйл ажиллагаандаа хэрэглэдэг байх

2. Багшлах a. Сурагчдад нутаг орон, бусад хүмүүс, дэлхий нийттэй холбогдох мэдрэмжээ

хөгжүүлэхэд нь тусалдаг байх b. Сурагчдын аливаа асуудалд ялгаатай байр сууринаас хандах, тэдгээрээс

гарах үр дагаврыг таамаглахад дэмжлэг үзүүлдэг байх c. Сурагчдад өөрийгөө болон бусдыг танин мэдэх, хүндэтгэлтэй хандах замаар

ойлголцох чадвараа хөгжүүлэхэд нь хөтөлдөг байх d. Сургуулийг нийгмийн тогтолцооны нэг хэсэг гэдгийг ойлгож, ТХБ-ын

хүрээнд оролцоог эрхэмлэх замаар анги, сургуулийн хамт олонтой ажиллаж чаддаг байх

e. Сурагчдад аливаа ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, эерэг хандах, тэдгээрийг хөгжлийн боломж гэж харахад нь дэмжлэг үзүүлэх

f. Сургууль, орон нутаг, улс хоорондын болон өнөө ба ирээдүй үеийн холбоо хамаарал, сонирхлын зөрчлийг харгалзан үзэхэд нь сурагчдыг хөтөлдөг байх

22

g. Сурагчдын мэдрэмж, сонирхлыг судлан илрүүлэх замаар шийдлийн шинэ санаа дэвшүүлэхэд нь тусалдаг байх

h. Сурагчдад өөрсдийн нөөц боломжийг талаар эргэцүүлэх, үйл ажиллагаандаа шийдлийн олон хувилбараас сонголт хийхэд нь тусалдаг байх

i. Тодорхойгүй, хувирамтгай, төвөгтэй байдалтай тулгарахдаа айж эмээхгүйгээр уг асуудлыг шийдвэрлэх олон хувилбарыг олж харах, төлөвлөгөө боловсруулах, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх боломж олгож чаддаг байх

j. Судлагдахуун бүрийн холбоо хамаарал, харилцан нөлөөллийг эрж хайх замаар сурган хүмүүжүүлэх ажилдаа эргэх холбоотой ажиллах, тайлбарлах, ажиглагдахуйц болгох арга замыг олох

3. Хамтрах a. Сургуулийг орон нутаг, үндэсний болон дэлхий нийтийн боловсролын

тогтолцооны нэг хэсэг гэдгийг ойлгодог байх b. Боловсролын төдийгүй бусад салбарын байгууллага, хамт олонтой үр

өгөөжтэй хамтран ажилладаг байх c. Өөр өөр сонирхолтой хувь хүн, анги хамт олон, сургууль, гадаад харилцааны

аливаа зөрчил зөрөлдөөнийг зохицуулж чаддаг байх d. ТХБ-ын хүрээнд орон нутаг, үндэсний болон олон улсын хэмжээнд хамтран

ажиллах сүлжээг ашиглаж чаддаг байх e. Нийгэмд тогтолцоот сэтгэлгээ бүрэн төлөвшөөгүйг ойлгодог, сурагчдын төрөл

бүрийн үйл ажиллагаагаар дамжуулан тогтоллцоот сэтгэлгээ төлөвшүүлэхэд анхаарах

Сэтгэл хөдлөл

1. Эргэцүүлэх a. Сэтгэл хөдлөл нь мэдрэмжийн зайлшгүй хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч үйл

ажиллагаан дахь түүний нөлөөллийг ойлгодог байх b. Дотоод сэтгэлээ хөгжүүлж бусдыг ойлгож, энэрдэг байх c. Сэтгэл хөдлөлийн олон янз хэлбэрийг удирдах мэдлэгтэй, түүнийг нөхцөл

байдалд зохистойгоор хэрэглэх чадвартай байх d. Багш нь сөрөг сэтгэл хөдлөлөөс сэргийлэх чадвартай байх

2. Багшлах a. Сурагчдын сурах хэрэгцээг судлан, сургалт үйл ажиллагааг бодит

байдалтай нийцүүлэн, зан байдалд эерэг өөрчлөлт гарахуйцаар төлөвлөн хэрэгжүүлэх

b. Өөрийн мэдрэмж, шинэ санаачилгад бүтээлч байдлаар хандаж илэрхийлдэг байх

c. Сургалтын орчныг сурагчдад бусад нөхцөл байдлыг эргэцүүлэн, хүлээн зөвшөөрч ойлгох боломж олгохуйцаар орон зай, цаг хугацааны нөхцөлд нь бүрдүүлэх чадвартай байх

d. Нээлттэй, өөртөө итгэлтэй байдлаа сайжруулах замаар суралцагчдад эерэг өөрчлөлт бий болгох

e. Багш нь суралцагчид ухамсартайгаар сонголт хийх болон үе шаттайгаар эерэг үр нөлөөг авчрах үйл ажиллагаа төлөвлөхөд зориулан сэтгэл хөдлөлийн цогц чадамжаа (бусад цогц чадамжуудаас гадна) хөгжүүлэхэд нь туслаж чаддаг байх

f. Бусад орны сурагчдад оролцооны арга зүйгээр дамжуулан үйл ажиллагааны эерэг сэтгэгдлийг хөгжүүлэх

g. ТХБ-ыг сургуулийн ба сургуулийн бус орчинд түгээн дэлгэрүүлэх, дэмжлэгийг авах эрмэлзэлтэй байх

23

h. Асуудалд сэтгэл хөдлөлийн үүднээс бус бодит байдалтай уялдаанд нь авч үзэх

i. Нийгмийн харилцааны албан ба албан бус хэлбэрийг мэддэг ба сурагчдын сэтгэл хөдлөлөө зохистойгоор илэрхийлэх чадварыг хөгжүүлэх

j. Багш бодит туршлага болон хүмүүс хоорондын хамтын ажиллагаа ба орчны харилцан үйлчлэлээр дамжуулан мэдрэмжүүд нь хүчтэй хөгжиж байдгийг мэддэг байх. Тиймээс багш нь суралцагчид энэхүү туршлагыг шууд хүртэх боломжийг төлөвлөж чаддаг байх

k. Эрх, үүргийн мэдрэмжийг урамшууллаар дамжуулан хөгжүүлэх чадвартай байх

l. Багшийн сэтгэл хөдлөлөө сурагчдад эерэг сэтгэгдэл төрүүлэхүйцээр илэрхийлж чаддаг байх

3. Хамтрах a. Үзэл бодлын ялгаатай байдлыг макро, микро түвшинд удирдах /намжаах/

чадвартай байх Үйл 1. Эргэцүүлэх

a. Хүний амьдралын хэв маяг, сонголтыг эргэцүүлэх, шүүмжлэлтэй ханддаг байх

b. Тогтвортой хөгжил нь хувь хүний болон нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэг болохыг мэддэг байх

c. Өөрийн байр суурийг тодорхойлж, тайлбарлаж чаддаг байх d. Дэлхий нийтийн тогтвортой хөгжил нь өөрчлөлт хийх уриа болохыг

ойлгосон байх e. Асуудлыг тогтолцоонд нь бодож, сэтгэж чаддаг байх f. ТХ-ийн зарчмууд, практик үйлийн талаар мэдлэгтэй байх g. ТХ нь бүтээлчээр сэтгэх, эрэгцүүлэн бодох нөхцөл болдгийг мэддэг байх h. Сонголтын олон хувилбар, шинэлэг, бүтээлч шийдлийн г төсөөлөн боддог

байх i. Төсөлд болон тулгамдсан асуудалд баримжаалсан арга замаар ажиллаж

чаддаг байх j. Тодорхой бус нөхцөл байдалд ажиллаж чаддаг байх k. Эсрэг тайлбар, нотолгоог тэвчээртэй хүлээн авч чаддаг байх l. Оролцоонд тулгуурлан суралцахуйг зохион байгуулах чаддаг байх m. ТХ-ийн сэдвүүдийн хүрээнд янз бүрийн шийдлүүдийг эрж олох n. Өөрийн баг болон түншүүдийг бий болгохын тулд харилцаа холбоо үүсгэж

чаддаг байх o. "Өөрчлөлтийн итгэмжлэгдсэн хүн" байхаар ажиллаж чаддаг байх p. Сургалтад сурагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлдэг байх

2. Багшлах a. Тогтвортой хөгжилд чиглэсэн үйл ажиллагааны сэдвүүдийг тодорхойлж,

тэдгээрийг үйл ажиллагааны алхамд хувааж, хэрэгжих нийгмийн нөхцөл байдлыг тодорхойлдог байх

b. өвхөн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам төдийгүй боловсролын үнэ цэнийг эрхэмлэдэг байх

c. Тогтвортой хөгжилд чиглэсэн үйл ажиллагаанд тулгуурлан сурагчдын хэтийн ба ойрын зорилгоо тодорхойлох үйл явцыг дэмжин зохион байгуулдаг байх

d. Үйл ажиллагааг хувь хүн, жижиг бүлэг, олон нийт зэрэг янз бүрийн түвшинд чиглүүлэн зохион байгуулдаг байх

e. ТХ-ийн олон чиглэлээр туршлагажих f. Бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлж чаддаг байх

24

g. Орон нутаг болон олон нийтийн хүчирхэг харилцаа холбоонд дүн шинжилгээ хийж чаддаг байх

h. Сурагчдын онцлогт тохирсон нөхцөл бүрдүүлж чаддаг байх i. Сурагчдад төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцох боломж олгох, энэ

талаараа эргэцүүлэн бодоход нь дэмжлэг үзүүлдэг байх j. Сурагчдын шийдвэр, үйл ажиллагааны шууд болон шууд бус үр дагавар, үр

нөлөөг тодорхойлох k. Амжилтад хүрэх туршлага хуримтлуулж, өөртөө үр ашиг авчирсан байхаар

суралцагчдын авъяас чадварыг дэмжих нөхцөлийг бүрдүүлж чаддаг байх 3. Хамтрах

a. Улс төрийн нөхцөл байдлыг мэдэрч, алсын хараатай сэтгэж, үйлдэж чаддаг байх

b. ТХ-21-ын загварыг ашиглан (нийгэм, эдийн засаг, байгаль) тухайн орон нутгийн нийгмийн төлөв байдалд дүн шинжилгээ хийж, тодорхойлж чаддаг байх

c. ТХБ-той холбоотой мэдлэгтэй болох, харилцаа холбоо тогтоож чаддаг байх

Даалгавар№1

ТХБ-н цогц чадамжуудын талаарх мэдээллийг схем, хүснэгтэн мэдээлэлд хувиргаж тэмдэглэл хөтлөх.

Даалгавар№2

ТХБ-н цогц чадамжуудаас өөрийн өдөр тутмын үйл ажиллагаандаа үргэлж тусгадан ажилладаг цогц чадамжуудыг ялган, бусадтай туршлагаасаа хуваалцах материал бэлтгэх.

25

Хичээл 2.2.2. Тогтвортой хөгжлийн боловсролын цогц

чадамж ба багшлахуй

10.40-12.10 Сургагч багш

Зорилго: ТХБ-ын цогц чадамжуудаар хийсэн онлайн даалгаврын үр дүнг сайжруулах, өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөнд

шинжилгээ хийх

Хичээлийн явц (алхам) Анхаарах зүйл/ Хэрэглэх арга Хэрэглэгдэхүүн Цаг

1. Сэдэлжүүлэх Багийн нэр бичих цаас нугалуулах

- Цаас нугалах заавар өгөлгүй бэлэн нэр бичих цаас өгч оролцогчидоор нугалуулах

А4-ийн цаас баг бүрт 10 мин

2. Өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөг шинжлэх

Өгөдсөн хүснэгтээр шинжилгээ хийх

- Оролцогч бүр шинжилгээ хийх /Солилцооны арга/

Онлайн даалгавар№1-ийн

үр дүн 15 мин

3. Багийн ажлыг сайжруулах

Багууд өөрсдийн хийсэн ажлаа дахин хянаж, нэмэх, хасах зүйлээ тодорхойлж ажлаа нэгтгэнэ.

Даалгаварыг ажиллан ТХБ-ийн цогц чадамжуудыг өөрийн ажлаас тодорхойлно.

- Колбын цикл ашиглан ажлаа сайжруулна

Ppt, Ханын цаас, маркер,

мемо цаас

20 мин

30 мин

4. Мэдээлэл өгөх ТХ, ТХБ-ын цогц чадамжийн

талаарх мэдээлэл өгнө. - Ppt 15 мин

26

Зорилго: Тогтвортой хөгжлийн боловсролыг “Цахилгаан энерги” бүлэг сэдэвт интеграц хийх арга зүйтэй танилцах

2.2.3. Хичээл Тогтвортой хөгжлийн боловсролын

агуулгыг физикийн хичээлд интеграцчилах боломж

13.10- 14.40 Сургагч багш

Хичээлийн явц (алхам) Анхаарах зүйл/ Хэрэглэх арга Хэрэглэгдэхүүн Цаг

1. Сэдэлжүүлэх

Нарны толиор механик, гэрлийн, цахилгааны энергийг харуулах туршилт

- Энергийн хувирлын физик үндэсийг тайлбарлан, ярилцах

Нарын толь, сэнс,

чийдэн 10 мин

2. Агуулгын интеграц хийх

Цахилгаан энерги сэдвийн агуулгын интеграц хийх - Агуулгын хөндлөн холбоог хүснэгтээр гаргах

Багийн ажлын цаас,

маркер 15 мин

3. ТХБ-г физикийн хичээлд интеграц хийх

ТХ-н асуудлуудаас цахилгаан энерги сэдэвтэй холбоотойг асуудлыг ялгах

ТХ-н цогц чадамж-мэдлэг айн дэд чадамжуудаас шууд тусч болох чадамжуудыг ялгах

- Хамааралтай сэдвүүдийг гаргах

- Insert –ийн арга

Мэддэг Шинэ мэдээлэл

Ялгаатай Эргэлзээтэй

- - - -

Самбарын цаас,

маркер, сурах бичгүүд,

багшийн номнууд,

зөвлөмжүүд

20 мин

30 мин

4. Хэлэлцүүлэх, дүгнэх

Ойлголтоо нэгтгэн ярилцах

- Багууд ажлаа тайлагнаж нэгдсэн ойлголттой болох

15 мин

27

Хичээл 2.2.4. Нэгж хичээлийн төлөвлөтөд ТХБ-н

агуулгыг тусгах

14.10- 15.40 Сургагч багш

Зорилго: Тогтвортой хөгжлийн боловсролын агуулгыг 8-р ангийн “Гүйдлийн хүч” сэдвийн жишээн дээр интеграц хийх аргатай

танилцах

Хичээлийн явц (алхам) Анхаарах зүйл/ Хэрэглэх арга Хэрэглэгдэхүүн Цаг

1. Сэдэлжүүлэх

Ахуйн цахилгаан барааны цахилгаан

зарцуулалтын график үзүүлнэ

- Цахилгаан бараануудын цахилгаан энергийн ялгаатай хэрэглээний шалтгааныг онолын үндэстэй тайлбарлан ярилцах

Сурах бичиг 10 мин

2. Агуулгын интеграц хийх

Цахилгаан энерги сэдвийн агуулгын интеграц хийх - Агуулгын хөндлөн холбоог хүснэгтээр гаргах

Багийн ажлын цаас,

маркер 15 мин

3. ТХБ-г физикийн хичээлд интеграц хийх

ТХ-н асуудлуудаас цахилгаан энерги сэдэвтэй холбоотойг асуудлыг ялгах

ТХ-н цогц чадамж-мэдлэг айн дэд чадамжуудаас шууд тусч болох чадамжуудыг ялгах

- Хамааралтай сэдвүүдийг гаргах

- Insert –ийн арга

Мэддэг Шинэ мэдээлэл

Ялгаатай

Эргэлзээтэй

- - - -

Самбарын цаас,

маркер, сурах бичгүүд,

багшийн номнууд,

зөвлөмжүүд

20 мин

30 мин

4. Хэлэлцүүлэх, дүгнэх

Ойлголтоо нэгтгэн ярилцах

- Багууд ажлаа тайлагнаж нэгдсэн ойлголттой болох

15 мин

28

Хичээл 2.2.5. Багшийн цогц чадамж ба шалгуурт үнэлээ 15.50-17.20 Сургагч багш

Зорилго: Сургалтаар эзэмшсэн мэдлэг чадвараа үнэлэх, үнэлгээний аргуудаас суралцах

Хичээлийн явц (алхам) Анхаарах зүйл/ Хэрэглэх арга Хэрэглэгдэхүүн Цаг

1. Сэдэлжүүлэх Цахилгаан хэрэгслийн

үзүүлэлт унших, тооцох

- Ахуйд хэрэглэгдэж байгаа цахилгаан хэрэгслийн цахилаан зарцуулалтын 1 сарын тооцоог хялбар аргаар бодох

Тооны машин, цах

хэрэгслийн үзүүлэлт 5 мин

2. Онлайн даалгавараа шалгах

Оролцогчдын бэлтгэж ирүүлсэн асуултаар АХА захион байгуулах - АХА тэмцээний зарчимаа танилцуулах

Асуултууд, эко

энгэрийн зүүлт 20 мин

3. Цаас хэмнэх үнэлгээний аргатай танилцах

Эксел программ дээр

хүснэгт байгуулах

Тооцоолол хийх

Багш цаас хэмнэн, хялбар

аргаар өөрийн ажлын

гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт

хийх

Сурагч, эцэг эхтэй

ажиллахдаа ашиглах

- Шалгуур гаргах - Шалгууруудаа экселийн файл дээр тавьж,

томьёо оруулан файл бэлтгэх - Гаргасан шалгуураар хамтрагчаа үнэлэх - Дүгнэлт гарган багаараа илтгэх

Компьютер, тооны

машин, Самбарын

цаас, самбарын үзэг

45 мин

4. Мэдээлэл өгөх

Шалгуурт суурилсан үнэлгээний аргыг тэмдэглэх талаар мэдээлэл өгөх

ШСҮ ба ТХБ-ийн багшийн цогц чадамж

- ШСҮ ба ТХБ-ийн багшийн цогц чадамжийн график байгуулан сургалтын үр дүнг нэгтгэх

Ppt 15 мин

Хэрэглэгдэхүүнээ сонгохдоо ТХ-н үзэл санаагаар гарын доорх материал ашиглан туршилтаа хийнэ.

29

Мэдлэг Тогтолцоот сэтгэлгээ Сэтгэл хөдлөл Үнэт зүйл, ёс зүй Үйл ажиллагаа

Эргэцүүлэх

Багшлах

Хамтрах

1

ТХБ-ийн багшийн цогц чадамж

30

2.2.6. Тогтвортой хөгжлийн асуудлыг ээлжит хичээлийн агуулгад тусгах нь

(Ээлжит хичээлийн төлөвлөт, төлөвлөлтөнд анхаарах зүйлс)

a) Зорилт

Савангийн хөөсийг цэнэглэх туршилтаар өмнөх ангид үзсэн цахилгаанжих

үзэгдлийг эргэн сануулж сэдэлжүүлнэ.

Бие цэнэглэхийг ажигласнаар материалын цахилгаанжих чадваруудын

ялгаатай байдлыг илрүүлнэ.

Бие цахилгаанжих үзэгдлийн мөн чанарыг биеийг цахилгаанжуулах аргуудаар

тайлбарлан ойлгуулах.

Цахилгаанжих үзэгдлийн амьдрал ахуйд учруулж болох нөлөө болоод уг

үзэгдлийг амьдралдаа хэрхэн зөв зохистойгоор ашиглаж болох зэрэг

тогтвортой амьдралын асуудлуудаас оруулна.

b) Судалгааны сэдэвтэй холбох нь.

o Нэгж хичээлийг байгалийн ухааны хичээлийн зорилготой холбох.

Хүүхэд өдөр тутмын амьдралдаа цахилгаанжих үзэгдэлтэй учирч

байдаг. Гэсэн хэдий ч түүний шалтгаан, үйлчлэл, үр дагаварын талаар

нарийвчлан бодох нь ховор байдаг. Өдөр тутын амьдралд цахилгааны

мөнгө, цахилгаан цахих, цахилгаан соронзон гэх зэргээс гадна

цахигаанжиж буй үзэгдлийг соронзлогдож байна гэх зэргээр

хэрэглэгддэг нь утга учрыг ялган танихад бэрхшээлтэй байдаг байна.

Энэ мэтчилэн амьдралаас авч буй хүүхдийн төсөөлл шинжэх ухааны бус

байдаг. Иймээс 6,7-р ангид уг алдаатай өмнөх төсөөллийг аль болох

цахилгаан, цахилгаанжих гэсэн үгнүүдийг бага хэрэглэж төсөөллийг

нь илрүүлж түүгээр дамжуулан өөрөөр нь засуулахыг баримтлах

замаар 9-р ангийн түвшинд алдаатай төсөөлөл харьцангуй багассан

байх ёстой. Тэгэхээр биеийг хэд хэдэн янзаар цэнэглэж болохыг

туршилтаар харуулан үнэхээр цэнэглэж болж буй эсэхэд сурагчдыг

шалгаж үзэх сэдэлд хөтөлнө.

o Хэрэглэгдэхүүнийг өөрөө санаачлан хийх, туршиж судлах сургалтын орчны

дизайн.

Энэ дизайныг сурагчид болоод багш ч өөрөө хэрэглэх боломжтой.

Багшийн хувьд: Туршилтын багаж, хэрэглэгдэхүүнээ сонгохдоо урьдаас

өөрө туршин тооцоолол хийж судлах шаардлагатай. Ингэхдээ хичээлийн

төлөвлөлтөөс гадна багшийн төлөвлөлт хөтлөн хэрэглэвэл илүү үр

дүнтэй. Туршилтаар хэр зэрэг том хэмжигдэхүүн олох гэж байгаа ,

түүнийг олохдоо ямар ямар хэмжигдэхүүн бодож гаргах нь чухал юм.

Жишээлбэл:Усны дулаан багтаамжийг олох туршилт хийхдээ дараах

хэдэн боломжит санааг тооцоолж сонгох юм.

Ямар металл сонгох вэ? Металлын жин ямар байх вэ? Гэдгээс

гадна

Халуун усан дээр хүйтэн металл хийх

Хүйтэн усан дээр халуун металл хийх

Хүйтэн металл дээр халуун ус хийх

31

Халуун металл дээр хүйтэн ус хийх зэрэг олон зүйлсийг тооцох

шаардлагатай. Үүнээс гадна туршилтаа хэрхэн төлөвлөвөл алдаа

багатай хэмжилт хийж болох талаар олон янзын талаас нь харах

нь зүйтэй. Дараах дизайнууд нь багш болоод сурагчдад хамаатай

юм.

Ажиглахгүй байх, бодохгүй байх боломжгүй орчны дизайн

Туршилт Хүүхэд нэг бүр шалгах, найдвартай боломжтой байх

Өгөгдсөн материалаас сонгож, шүхэр хийж туршина.

Материал сонгон

авах, хэрэглэгдэхүүн

бүтээх

Цаас, гялгар уут, даавуу зэрэг биетийг хөнгөн чанартай эсэхийг бодох, шүхрийг хэрхэн агаарт удаан тогтоох аргыг сэдэх

Бусадтай хэлэлцэх Суралцах үед том талбайтай, хөнгөн шүхэр удаан унана гэсэн төсөөлөл авна. Үнэхээр тийм үр дүн гарах эсэх талаар ярилцана. Түүнийг агаарын нөлөөтэй холбож бодно.

Бодит амьдралтай холбох сургалтын дизайн

Мэдлэгээ цэгцлэх Өмнө хийсэн туршилт, санаа бодлоо шинээр олж авсан

мэдлэгтэй нэгтгэж засан сайжруулна.

Агаар шүхэрт саатуулах үйлчлэл үзүүлдэг. Хөдөлж байгаа өөр биеийн хөдөлгөөнийг ч агаар саатуулдаг. Агаараас хүч үйлчилдэг.

Талбайн хэмжээ, хөнгөн хүнд, хийц тогтвортой хөдөлгөөнд нөлөөлж байна.

Амьдрал дээр

тайлбарлах

Агаарын жишээгээр хүчний үйлчлэлийг амьдралын жишээнд хэрэглэх

Шүхрээр буух, салхин сэнс эргэх, шуурга байшингийн дээврийг ховхлох гэх мэт жишээ гаргаж үр дагаврыг тайлбарлах

Саатуулах үйлчлэлийг дэмжих үйлчлэл болгож хувиргах

Амьдралаа

сайжруулах

Салхи, агаарын урсгалыг ашиглах, сэргийлэх мэдлэгтэй болно

Хүүхдийн сэтгэн бодох боломжийг өдөөх сургалтын орчны дизайн

Илэрхийлэх Ашиглаж буй контекст. Жишээ

Үйлийн сонголт Бодит юмсаас хамгийн нөлөө бүхийг сонгоно.

Танилцуулга Багаар ярилцан саналаа нэгтгэж танилцуулга бэлтгэнэ.

Бусад багийн танилцуулгын талаар тэмдэглэл хийж

саналаа хэлнэ.

32

c) Ээлжит хичээлийн үнэлгээний талаар. 17

“Ангийн ажлын нэг чухал хэсэг бол сургалтын

явцын үнэлгээ гэдгийг туршалага харуулж байна.

Явцын үнэлгээг сайн зохион байгуулснаар

сургалтын эцсийн үр дүнг сайжруулж чадна”

Сургалтын явцын үнэлгээ үүнд оролцож байгаа

бүхэнд ач тустай. Сурагчид өөрсдийн мэдлэг ямар хэмжээнд байгааг, аль түвшинд очихыг

зорьж байгаагаа болоод зорилгодоо хэрхэн хүрэхээ мэдэж авна. Багш нар ч гэсэн

сурагчдынхаа давуу болон сул талуудыг мэдэж тэднийг хэрхэн удирдаж чиглүүлэхээ мэдэж

авах боломжтой.

Сурагчид бие биенээ/ өөрөө өөрийгөө-шалгах

Сурагчид өөрсдийнхөө ажлыг үнэлж сурах нь тэднийг улам биеэ даасан суралцагчид болгоод

зогсохгүй сургалтын явцад илүү идэвхтэй оролцоход сургадаг.

Хийсэн ажлаа шалгах

Хийсэн ажлаа хураалгахаасаа өмнө сурагчид өөрсдөө юмуу бусад нөхдөөрөө шалгуулж ерөнхий алдаануудыг олж болно. Ийм шалгуурыг ангиараа өмнө хийсэн нэг ажлын үзүүлэлтэй харьцуулан гаргаж болно. Жишээ нь

Хураалгахаасаа өмнө дараах үзүүлэлтийн дагуу зурсан графикаа хоорондоо

шалга.

Алдааг засах

Сурагчдад алдаатай, дутуу буруу хийгдсэн хяналтын ажил өгнө. Сурагчид энэ ажилд дүн

тавьж цаашид хэрхэн сайжруулах талаар саналаа хэлнэ. Ингээд ангийн сурагч нэг бүрийн

санааг хураан авна. Иймэрхүү ажлыг хийснээр сурагчид сайн муу ажлыг тодорхойлж,

сайжруулах хэрэгтэй зүйлсийг илрүүлж чаддаг болно.

Адилхан асуултын дагуу дүн тавих

Өөрсдийнх нь хийсэн ажилд дүн тавиулахын тулд сурагчдад үүнтэй төстэй дүн тавьсан нэг

ажлыг өгсөн байна (өөр нэг сурагчийн ажил байж болно).

17 БСШУЯам, Бага дунд ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, УБ, 2015.

Графикыг шалгах

a) Харьцаа зөв байна

b) Тэнхлэгийн нэрүүдийг бичсэн байна

c) Цэгүүдийг зөв байрлуулсан байна

d) Цэгүүдийг хооронд нь муруй шугамаар

холбосон байна

33

Үнэлгээний журмын дагуу дүн тавих

Сурагчдад тодорхой хяналтын ажилд зориулсан үнэлгээний журмыг өгсөн байна. Үнэлгээний

журам нь хаана ямар ажилд хэдэн оноо өгөхийг нарийн заасан байна. Ийм журмын дагуу

сурагчид өөрийнхөө болон бусад нөхдийнхөө ажилд үнэлгээ өгч болно.

Өөрийн үнэлгээний журмыг зохиох

Тодорхой асуултуудад хариулахын тулд сурагчид өөрсдөө үнэлгээний журам зохионо. Уг

журам нь ямар асуултыг яаж хариулсанд ямар оноо өгөх зэргийг нарийн тусгасан байна.

Бүрэн хариулсан бол санал бодлоо бичих хэсгийг багтаана.

Өөрийн асуултыг зохиох

Сурагчид өөрсдөө асуултаа зохиож хариулна. Хамгийн сайн хийснийг шалгалтын материал

болгон ашиглаж болно. Зохиосон асуултуудыг ангид дасгал ажлын хэсэгт хэрэглэнэ.

Түүнчлэн уг асуултын хариултад хэрхэн ямар үнэлгээ өгөхийг зохиосон хүүхдүүд нь шийднэ.

Мөн эцэст нь дүгнээд ямар асуултууд сайн/ муу асуултууд болсон байна, яагаад тийм байна

гэдгийг ярилцах ач холбогдолтой.

1. Сурагчдад бүрэн ойлгосон уу? Эсвэл нэмэлт дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна уу?

Сурагчид ойлгосон эсэх, мөн тэдэнд мэдээлэл хэрэгтэй байгаа зэргийг шалгах хурдан аргууд

байх шаадлагатай. Ийм хэд хэдэн арга байна. Үүнд:

Гэрлэн дохио

Эрхий хуруу

Жижиг самбар (цагаан)

Өнөөдөр би . . . . . . . –г сурсан.

2. Дүгнэлт хэсгүүд

Хичээлийн дундуур дүгнэлт өгөх

Хичээлийн явцын туршид багш сургалтын чанарыг шалгах нь зааж байгаа зүйлс нь сурагчдад

хэр хүрч байгааг мэдэхэд тусална. Хичээлийн дундуур түр зогсон дүгнэлт хийж байх нь багш

(сурагчдыг) хичээлийн явцыг хянаж, шаарлагатай үед хичээлийн төлөвлөгөөг өөрчлөхөд

тусалдаг. Дээр дурьдсан зүйлсийн алиныг ч ийм дүгнэлт хийхэд тааруулан ашиглаж болно.

Хичээлийн эцсийн дүгнэлт

Хичээлийн төгсгөлд дүгнэлт хийх маш чухал. Дүгнэлт хийснээр сурагчид заасан зүйлсийг

ойлгосон, тогтоосон эсэхээ мэдэж, багш бас сурагчдыг юуг хэр ойлгосныг мэдэж дараагийн

хичээлээ түүнд тааруулан төлөвлөхөд тусална. Сурагчид хариултыг шууд хэлэх юмуу эсвэл

дэвтэртээ бичиж хариулна.

Хичээлийн эцсийн дүгнэлтэд тавих асуултын жишээ

Өнөөдрийн сурсан зүйлсээс

Өнөөдрийн хичээлүүдээс юу нь

хамгийн сонирхолтой байв?

Өнөөдрийн хичээлээс хойш юуг

34

хамгийн чухал нь юу байв?

Өнөөдөр ...-н талаар ямар шинэ

зүйл мэдэж авсан бэ?

Өнөөдрийн сурсан зүйлсээс юу нь

хамгийн гайхалтай байв?

Өнөөдрийн үзсэн зүйлсээс аль нь

тийм тодорхой биш байв?

Өнөөдрийн хичээлээс юу нь

хамгийн хэцүү байв?

илүү их мэдмээр байна?

Өнөөдрийн хичээлээс хойш юун

дээр тусламж хэрэгтэй байна?

Өнөөдрийн хичээлээс хойш юу та

нарт их ээдрээтэй санагдаж

байна?

Эдгээр зүйлсийг ажигласнаар

багш дараагийнхаа хичээлийг

бэлдэхэд дөхөмтэй болно.

3. Сургалт төлөвлөсний дагуу явагдаж буй эсэхийг хянах шалгуур бий болгох.

Сургалт хэрхэн явагдаж буйг шалгах шалгуурыг хичээлийн төлөвлөлтөд тусгах ёстой.

Хичээлийг хэсэг тус бүрт дүгнэлт гаргах, сурагчдаас асуулт асуух, гол түлхүүр асуулт тавих

зэрэг нь бүгд өмнөөс бэлтгэгдсэн байх шаардлагатай.

Багш хичээлээ бэлдэж байхдаа л асуух асуултаа бэлдсэн байхыг шаардна. “Ийм асуултуудыг

ерөнхийд нь “түлхүүр асуулт” гэдэг. Гол санаа нь багш хичээл бүрээ ийм түлхүүртэйгээр буюу

сурагчдын ойлголтыг шалгах байдлаар, мөн шаашид юу хийхээ мэдэж байхаар бэлдэх ёстой

гэсэн үг.

“Түлхүүр” асуулт гэдэг нь сурагчид гол ойлголтуудыг ойлгосон эсэхийг шалгаж багш цааш

хичээлээ үргэлжлүүлэх үгүйг тодорхойлж өгнө. Ийм асуултууд хичээл дээр хийхээр

төлөвлөсөн дасгал ажлуудын нэг биш харин сургалтын чанарыг богинохон хугацаанд шалгах

үүрэгтэй асуултууд юм.

Сургалт хэр явагдаж байгааг харуулсан шалгуурт өгч байгаа сурагчдын хариултууд хичээл

дээр хийгдэх бусад ажил, тавигдах асуултууд зэрэгт нөлөөлнө.

35

Гарсан үр дүнд хариу арга хэмжээ авах

Сургалтын явцыг багш хянаад гарсан үр дүнд хариу арга хэмжээ авах ёстой. Шаардлагатай

бол багшийн заах, сурах зэрэг нь бэлтгэсэн сургалтын төлөвлөгөөнөөс өөрчлөгдөхөөр уян

хатан байх ёстой. Үүнд:

Өмнө үзсэн зүйлүүдийг нэгтгэн дүгнэх дээр илүү цаг зориулах

Буруу ойлголтыг залруулах нэмэлт асуултууд оруулах

Сурагчдын хэрэгцээнд тааруулан даалгавруудыг уян хатан сонгох

Сурагчдыг хийсэн ажил, хариулсан хариултаа дахин шалгах, залруулахад цаг өгөх

Ажлаа хэрхэн сайржуулах талаар зааварчилгаа авсан бол, хийсэн ажлаа шалгах, дахиад

хийх цаг сурагчдад өгөх ёстой. Ингэж сурагчдын дахин шалгаж давтан хийсэн ажлыг багш

дахин шалгаж гарсан ахиц дэвшлийг харуулж болно. Ажлаа дахиад хийх, сурсан зүйлээ

хэрэгжүүлэх цаг өгөхгүй юм бол дээрх үйл ажиллагаа үр ашиггүй болж өнгөрнө.

Эдгээр санааг хэрэгжүүлэх

Хичээлийг төлөвлөх, үнэлгээ өгөх, эргэн дүгнэхдээ дараах зүйлсийг тооц:

Сургалтын зорилго сурагчдад тодорхой байсан уу?

Сургалтын явцыг шалгах ажиллагаа хичээлийн нэг чухал хэсэг байж чадсан уу?

Сургалтын явц, чанарыг шалгахад сурагчид бүгд оролцсон уу?

Багш сурагчдад гарсан ахиц, тэдний ойлголтын талаар тодорхой төсөөлөл авч чадсан уу?

Саяын хийсэн бүхэн сурагчдыг ирээдүйн хэрэгцээнийхээ талаар чухал ойлголттой

болоход нь тусалж чадаж байна уу?

Цаашдын ажлаа төлөвлөхдөө гарсан үр дүнг ашиглаж байна уу?

САНАМЖ

Сурагчид өөрсдийн давуу ба сул талыг олж мэдэх ёстой.

Сурагчид яаж ахиц гаргахаа мэдэж байх ёстой

Сурагчдыг сургалтын явцаа хянан шалгахад цаг зориул.

36

Ээлжит хичээл төлөвлөлт

(загвар)

Суралцах үйл ажиллагаа

Урьдчилан таамагласан сурагчдын хариу үйлдэл

o Анхаарах зүйл Үнэлгээ

БУ –ны зорилттой холбох

1. Хөөс яагаад унасангүй вэ?

2. Бие яагаад цахилаанждаг вэ?

3. Саваа ямар үүрэгтэй байсан бэ?

o Үрэлтийн улмаас биед эерэг эсвэл сөрөг цэнэгийн илүүдэлтэй болдог цахилгаан цэнэгүүд харилцан үйлчлэлд ордог болохыг сэргээн санана.

Багшийн асуултад хариулсан сурагч ягаан өнгөтэй бөгжийг хуруундаа зүүнэ.

Бие яагаад цахилаанждаг вэ?

2. Үзүүлэх туршилт болон багийн асуултаас

таамаглал дэвшүүлнэ.

Үрэлтийн улмаас цэнэг үүсдэг.

Үрэлтийн улмаас бие халж

цэнэглэгддэг.

Соронзжих үзэгдэл болдог.

Саваанаас цэнэг авсан.

Таамаглалаа зургаар илэрхийлнэ.

Өмнөх үзсэн зүйлээ үндэслэн тодорхой бодит зүйлд ажиглалт хийж, өөрийн мэдлэгтэй харьцуулан ярилцаж чадах туршилт бий болгосноор сурах сонирхол нэмэгдэнэ.

o Багаараа ярилцаж дүгнэлт гаргана.

Бусад багийн хийсэн дүгнэлтийг сонсож

өөрсдийн дүгнэлтүүдтэй харьцуулна.

3.Туршилт хийх

-Туршилтын багажаас баг бүр 1, 1 материал

авч үрэлтэнд оруулж хоёр электроскопоор

шалгаж үзнэ.

Багийн бүх гишүүд туршилтыг

гүйцэтгэнэ.

Электрометрээр хэмжилт хийж багаараа

ярилцана.

4. Дүгнэлт

Туршилтын үр дүнг хүснэгтэд тэмдэглэж багийн

дүгнэлтээ гаргана.

Багийн үнэлгээ хийнэ.

Харилцан үйлчлэлд орсон бие (үрэлтэд орсон биет)-ийн нэг нь e- -оо алдаад нөгөө нь e-

авсан

37

38

3. Хүлээгдэж буй үр дүн

3.1. Нэгдүгээр бүлэг Аливаа хүн ТХ ба ТХБ-г бичсэн зүйлийг унших, ярьсан зүйлийг сонсох эсвэл бусдыг дуурайх замаар эзэмших боломжгүй бөгөөд тогтвортой хөгжлийн төлөөх үйл ажиллагаанд биеэрээ оролцох, түүний мөн чанарыг бие сэтгэлээрээ мэдэрч, улмаар сэтгэлгээ болон үйл ажиллагааны хэв маягаа өөрчлөх нь чухал юм. Тиймээс уг сургалтын дадлага ажлын хэсэгт багш нар идэвхтэй оролцсоноор ТХ, ТХБ-н утга санааг гүн гүнзгий ойлгож ТХ-н төлөөх үйлд оролцох шинэ санаа олж авах, бусдыг ТХ-н төлөөх үйлд түүчээлэн оролцох боломжтой гэдгийг олж харах нь чухал юм.

3.2. Хоёрдугаар бүлэг ТХБ-той физикийн багш мэргэжилтэн гэсэн уг модулиас хүлээгдэж буй хамгийн чухал үр дүн бол физикийн багш нар ТХ-н цогц чадамжийг хувь хүн, боловсролын байгууллагын гишүүн, цаашлаад нийгмийн гишүүнийхээ хувьд цогц чадамжийг алхам тутамдаа тооцон үйлээрээ ТХ-г илэрхийлэгч болоход нь туслах юм.

39

4. Ашигласан материалын жагсаалт 4.1. Сургалтын аргууд

1. “Insert”-ийн арга

Interactive Noting System for Effective Reading and Thinking гэсэн үгийн товчилсон нэрээр нь

бичсэн “INSERT” /Инсерт/ арга нь уншиж бодох /сэтгэх/ явцдаа бүтээлчээр тэмдэглэгээ хийх

арга юм.

1. 2,2-оороо нэг баг болоод тухайн сэдвээр /багш урьдчилан ажиллах сэдвээ бэлтгэсэн

байна./ юу мэддэгээ “оюуны довтолгоо” аргаар бичнэ.

2. Ангиараа ярилцаж баг бүрийн гаргасан санааг давхардуулалгүй бичиж, нэгдсэн

жагсаалт гаргана.

3. Багш “INSERT” аргын тэмдэглэгээг танилцуулна.

Мэддэг зүйл байвал

+ Шинэ мэдээлэл авсан бол

- Таны мэддэг болон бодож байснаас ялгаатай бол

? Эргэлзээтэй буюу энэ талаар илүү мэдэхийг хүсвэл тус бүр эдгээр тэмдэглэгээг

хийнэ.

4. Унших сэдвээ тарааж өгөхийн өмнө унших явцдаа дээрх тэмдэглэгээг хийхийг

сануулна.

5. Нэгдсэн жагсаалт дээр хамтран ярилцаж, тэмдэглэгээ хийнэ.

6. Дараах хүснэгтэд санаагаа цэгцлэн бичнэ.

+ - ?

Инсерт-ийн аргыг хэрэглэснээр:

Оролцогчдын мэддэг зүйл дээр тулгуурлана.

Мэдлэгийн жагсаалт гаргах буюу сэргээн санах үе шатанд сурагчдын сонирхлыг

төрүүлэх ба тэндний үйл ажиллагаанд идэвхитэй оролцох боломжтой болгоно.

Утга санааг ойлгох үе шатанд тухайн сэдвийн талаар шинэ мэдээлэл авна. Энэ аргыг

яаж ашиглахыг багш танилцуулж, зохион байгуулж, чиглүүлэх үүрэгтэй байна. Шинэ

мэдлэгээ өмнөх мэдлэгтэйгээ холбоход тусална.

Бататгах үе шатанд суралцагч олж авсан мэдлэгээ өөрийн үгээр ярих, бичих зэргээр

илэрхийлж бодол санаагаа харилцан ярилцана. Суралцагч дүгнэлт хийж мэдлэгээ

цэгцлэн хүснэгтэд бичихдээ хялбар товчлол, тэмдэглэгээ зэргийг ашиглаж болно.

2. Нэг нь үлдэж гурав нь явах Солилцооны арга

a. Оролцогчид баг дотроо шийдвэрлэх асуудлаа зураг, график, хүснэгт гэх мэт

асуудлаар илэрхийлэн, хамтран ажиллана.

b. Багийн гишүүдийг дугаарлана.

c. Үүний дараа багшийн хэлсэн тоо эсвэл сурагчдын өөрсдөө хэн нэгнийг сонгон

“Гэртээ” үлдээж, үлдсэн хэсэг нь бусад багийн ажилтай танилцахаар явна. Энэ

үедээ бүх багийн ажлыг тойрон явж танилцахаас гадна, асуулт асууж, өөрсдийн

саналыг хэлнэ.

40

d. “Гэртээ” үлдсэн хүн өөр багуудаас ирж байгаа хүмүүст өөрсдийн хийсэн ажлаа

танилцуулна.

e. Бүх суралцагчид өөрсдийн баг дээр эргэн эргэн очиж гэртээ үлдсэн хүндээ

бусад багуудаас өгсөн санал бодлыг танилцуулж ярилцана.

f. Багууд өөрсдийн хийсэн ажлаа хянаж, нэмэх хасах зүйлээ тодорхойлж ажлаа

нэгтгэнэ.

Энэ аргын давуу тал нь суралцагчид бие даан ажиллаж, бусдаас мэдээлэл олж авч,

мэдээллээ хуваалцах боломжтой ба өөрийнхөө болон бусдын өмнө хариуцлага хүлээдэг.

3. Колбо-ын цикл

41

4.2. Шалгуурт суурилсан үнэлгээ, түүнийг төлөвлөх, тэмдэглэх аргуудаар

ТХБ-той багшийн цогц чадамжийн шалгуур хамтрах гаргах.

Үнэлгээний олон төрлүүд байдаг бөгөөд тэдгээр нь зорилгоороо ялгаатай байдаг. Шалгуурт

суурилсан үнэлгээгээр оролцогчид бүгд стандартын дагуу үнэлэгдэх бөгөөд энэ нь хүн бүхэнд

адил байна. Оролцогч стандартыг хангаж байна уу? Үгүй юу? гэдэгт гол анхаарахаас бус

бусадтай харьцуулахад хамгийн сайн байна уу гэдэгт анхаарахгүй. Мөн оролцогчдод хариу

мэдээлэл өгч, тэдний давуу сул тал болон стандартад хүрэхийн тулд юу хийх ёстойг нь хэлж

өгнө. Хамгийн чухал нь жолооч нар өөр өөр газар байлаа ч ижил шалгуураар үнэлэгддэг.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр газар нутгийн өөр өөр хэсэгт, өөр өдөр шалгалт өгч байгаа ч

тодорхой стандартад нийцэж байх ёстой. Нормчилсон үнэлгээ нь

боловсролын зарим нөхцөлд сайн арга болдог. Жишээлбэл их сургуульд зөвхөн 100 орон тоо

байна гэж бодъё. Тэгэхээр их сургуульд өргөдөл өгсөн хүмүүсээс хамгийн шилдэг 100

оюутныг авахыг хүснэ. Ийм тохиолдолд нормчилсон үнэлгээг хэрэглэнэ.

Гэхдээ боловсролын ихэнх нөхцөл байдалд шалгуурт суурилсан үнэлгээ илүү тохиромжтой

байдаг. Олон орон шалгуурт суурилсан үнэлгээг сургуулиуддаа хэрэглэдэг. Учир нь шалгуурт

суурилсан үнэлгээ нь сурагчдад үзүүлэх хэд хэдэн давуу талтай. Үүнд:

Гол анхаарал хандуулдаг зүйл нь сурагчдыг анги дотор нь харьцуулах бус харин

сурагчид юу чадаж байна, яавал тэд сайжрах вэ гэдэг талаас хардаг. Энэ нь сурагчдыг цааш

хөгжихөд тусалдаг.

Сурагчид өөрсдийн сурсан мэдсэнээ өөр өөр төрлийн даалгавруудаар олон янзаар

харуулах боломжтой (зөвхөн тест, шалгалтаар бус)

Мөн тухайн сурагчийн давуу ба анхаарах талыг харуулсан хавтас бүтээх боломжтой.

Сурагчид шалгуурын талаар мэддэг болсноор тэдгээр шалгуурт хүрэхийн төлөө илүү

хариуцлагатай болно.

Шалгуурт суурилсан үнэлгээний бас нэг давуу тал бол ижил шалгуур хэрэглэж байгаа багш

нарын хувьд суралцагчдынхаа ахицыг харьцуулах боломжтой болно. Жишээлбэл сургуулийн

хоёр багш сурагчдын ахиц ижил түвшинд байна уу гэдгийг харж болно. Цаашид үүнийг өөр

сургуулиуд, өөр аймаг дүүргийн хэмжээнд харьцуулан илүү өргөжүүлж болох юм. Шалгуурт

суурилсан үнэлгээний хүрээнд багш сурагчдыг хичээлийн явцад ажиглаж, суралцагчдынхаа

одоогийн түвшинг тодорхойлно. Өөрийн хийсэн ажиглалтад тулгуурлан тухайн хичээлийн

шалгуурыг хангаж байгаа эсэх талаар шийдвэр гаргана. Шалгуурт суурилсан үнэлгээ нь

явцын үнэлгээтэй төстэй боловч үр дүнгийн тухай тэмдэглэл хөтөлдгөөрөө ялгаатай.

42

Дүгнэлтийг тэмдэглэх

Шалгуурт суурилсан үнэлгээг EXCEL программын хуудас дээр тэмдэглэнэ. Тус хуудсыг

заадаг анги бүрт зориулж бэлтгэх хэрэгтэй болно. Excel хуудсыг нээхэд дараах дүр зураг

харагдана.

Илүү дэлгэрүүлж харвал, Зүүн гар талын дээд хэсэгт хичээлийн нэр, түвшин болон

хөтөлбөрийн сэдэв ийм байдлаар харагдана.

Доод хэсэгт нь сурагчдын нэр болон бүртгэлийн дугаарыг тэмдэглэх хэсэг бий. Мэдээллийг

та өөрөө оруулна. Тухайн хичээлийн шалгуур өгөгдсөн байна.

43

4.3. Ном зүй

1. Shaping the future We want"- Final Report, Paris, 2014; © UNESCO 2014; ISBN 978-92-3-100053-9

2. БСШУЯ, 2003. Бага, дунд боловсролын стандартын ерөнхий зөвлөмж, хууд. 11. БСШУЯ, Улаанбаатар

3. UNESCO, Shaping the future We want: Decade of Education for Sustainable Development (2005-2014), DESD Monitoring and Evaluation Final Report, Paris, 2014, pp.20

4. UNESCO, Shaping the future We want: Decade of Education for Sustainable Development (2005-2014), DESD Monitoring and Evaluation Final Report, Paris, 2014, pp.20

5. Байгалийн нөөцийг оновчтой ашиглах, байгаль хамгаалах салбарын олон улсын стратеги, The Stockholm declaration on the human environment: http://resources.spaces3.com/631e9a3e-f2f1-4fd8-ba02-2d8e46e215cc.pdf, UN, 1972

6. Our common Future”, Brundtland Commission Report, UN, 1987 7. Development programme-21", Rio Declaration on Environment and Development:

http://www.unep.org/Documents.Multilingual/Default.asp?documentid=78&articleid=1163

8. Johannesburg Declaration on Sustainable Developme”t: http://www.joburg.org.za/pdfs/johannesburgdeclaration.pdf

9. Decade of ESD" (2005-2014), UNESCO, 2004

10. "Bonn Declaration", Bonn, 2009: http://www.unesco.de/bonner_erklaerung.html?&L=1

11. "Shaping the future We want"- Final Report, Aich-Nogaya, 2014 12. https://www.youtube.com/watch?v=7YWTtCsvgvg&annotation_id=18e1da14-ed34-

4453-8c06-8527f2843d8f&feature=cards&src_vid=mS3vlbzFd4A 13. http://www.unece.org/fileadmin/DAM/env/esd/inf.meeting.docs/EGonInd/8mtg/CSCT%2

0Handbook_Extract.pdf 14. http://www.unece.org/fileadmin/DAM/env/esd/inf.meeting.docs/EGonInd/8mtg/CSCT%2

0Handbook_Extract.pdf 15. Багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хөтөлбөрийн агуулгад ТХБ-ын

сэдэв, чиглэлүүд туссан байдлыг үнэлэх хуудас, цогц чадамж 16. Багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хөтөлбөрийн агуулгад ТХБ-ын

сэдэв, чиглэлүүд туссан байдлыг үнэлэх хуудас, цогц чадамж 17. БСШУЯам, Бага дунд ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, УБ, 2015.

18. М. Ганбат, Б. Бурмаа, Ж. Дөлгөөн, Багшийн ном физик VII, УБ, 2015.

19. М. Ганбат, Б. Бурмаа, Б. Бадам, А. Дулмаа, Ж. Дөлгөөн, С. Гэндэнжамц, Я.

Мөнхсайхан, Б. Пүрэвжал, Физик VII, сурах бичиг, УБ, 2015.

20. М. Ганбат, Ц. Амартайван, Э. Амаржаргал, Х. Батболд, Ж. Дөлгөөн, С.

Гэндэнжамц, Я. Мөнхсайхан, Б. Пүрэвжал, Физик IX, сурах бичиг, УБ, 2015.

21. Японы дунд, ахлах сургуулийн байгалийн ухааны сургалтын ажлын дэвтэр. 22. Б. Бурмаа, Ж. Даваасамбуу, М. Ганбат, А. Дулмаа, Ж. Дөлгөөн, Физик дидактик, УБ

2016