BOAR IMAGES ON DEER STONES AND THEIR SYMBOLIC MEANINGS

17

Transcript of BOAR IMAGES ON DEER STONES AND THEIR SYMBOLIC MEANINGS

STUDIA ARCHAEOLOGICAINSTITUTI ARCHAEOLOGICI ACADEMIAE SCIENTIARUM

MONGOLICAE

Tomus XXXIV 2014 Fasciculus 1-31

АРХЕОЛОГИЙН СУДЛАЛ

Эрхэлсэн: доктор Г.Эрэгзэн

УЛААНБААТАР2014

DDC930.1’015A-779

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн баталснаар хэвлэв.

РЕДАКЦИЙН ЗӨВЛӨЛ

Ерөнхий редактор: доктор (Sc.), профессор Д.ЦэвээндоржГишүүд (Цагаан толгойн үсгийн дарааллаар)

доктор (Ph), дэд профессор Ч.Амартүвшин доктор (Ph), профессор Б.Гүнчинсүрэн доктор (Ph) Ч.Ерөөл-Эрдэнэ доктор (Ph), дэд профессор Ц.Төрбат доктор (Ph), дэд профессор Б.Цогтбаатар доктор (Ph), дэд профессор Я.Цэрэндагва доктор (Ph), дэд профессор У.Эрдэнэбат доктор (Ph) Г.Эрэгзэн

Археологийн судлал

Боть XXXIV, дэвтэр 1-31, Улаанбаатар хот, 2014 онЭрхэлсэн: доктор (Ph.) Г.ЭрэгзэнХэвлэлийн эх бэлтгэл: Эрдэм шинжилгээний ажилтан Л.Ишцэрэн“Мөнхийн Үсэг” ХХК-д хэвлэв.ISBN: 978-99973-2-771-0

3

ГАрчиГ

7 Б.Гүнчинсүрэн, Д.Одсүрэн, Г.Лхүндэв. Шарилын уулын чулуун зэвсгийн дурсгал

15 Б.Цогтбаатар, Х.Пүрэвжал. Ачаат уулын чулуун зэвсгийн суурин26 С.А.Гладышев, Б.Гунчинсурэн, Ц.Болорбат, Е.П.рыбин,

Д.Одсурэн, А.М.Хаценович, А.В.Табарев. Предварительные результаты изучения палеолитического памятника Харганын-гол-5, Северная Монголия

45 Е.П.рыбин, Б.Гунчинсурэн, Ц.Болорбат, А.М.Хаценович, р.А.Шелепаев, Д.Одсурэн, Н.А.Кулик. Раскопки многослойной стоянки Тулбэр-21 в 2014 году

58 Я.Цэрэндагва. Улаан бургасын чулуун зэвсгийн дурсгал75 Г.Лхүндэв, Б.Гүнчинсүрэн, Д.Базаргүр, Г.Ангарагдөлгөөн. Эгийн

голын хөндийд хийсэн чулуун зэвсгийн малтлага болон хайгуул судалгааны урьдчилсан үр дүн

89 С.Далантай. Сайнхарын голоос илэрсэн шинэ чулуун зэвсгийн үеийн суурин

104 Ц.Болорбат, Г.Лхүндэв. Санамсаргүй олдсон чулуун багаж зэвсгүүд

109 Ц.Төрбат. Хэмцэгийн археологийн соёлын нэрийг нягтлах нь123 Н.Батболд. Хадны зураг эртний нүүдэлчдийн шүтлэг бишрэл,

оршуулгын зан үйлтэй холбогдох нь (Говийн бүсийн хадны зургийн хэрэглэгдэхүүнээр)

137 Ц.Болорбат, Б.Бадма-Оюу. Баян-Өлзийт уулын хадны зосон зураг142 J.Wright. Grammars of design: Tools for reading khirigsuurs164 L.G.Broderick, J.L.Houle, O.Seitsonen, J.Bayarsaikhan. The mystery

of the missing caprings: Stone circles at the Great khirigsuur in the Khanuy Valley

175 Ж.Баярсайхан. Буган хөшөөд дээрх гахайн дүрслэл, түүний утга бэлгэдлийн тухай

185 Б.Жаргалан, Г.Галдан, У.Гарднер. Тарвагатайн голын хөндийд хийж буй судалгаа ба археологийн онол, арга зүйн асуудал

205 Б.Бадма-Оюу. Төв Азийн амьтны загварт урлаг дахь домгийн амьтан грифон

214 З.Батсайхан. Тамирын Улаан хошуунд хүннү булш малтсан тухай236 ч.Ерөөл-Эрдэнэ. Гол модны Хүннүгийн язгууртны оршуулгын

газрын байрлал зүйн судалгаа

4

245 Д.Цэвээндорж, Н.Эрдэнэ-Очир. Ноён уулын Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн хивс, нэхмэл эдлэл

253 Л.ишцэрэн, Т.Сасада. Хүннүгийн төмрийн хүдэр хайлуулах зуухны судалгааны зарим асуудал

264 Г.Эрэгзэн, Л.ишцэрэн. Худгийн халзангийн олдворын холбогдох он цаг ба Жужаны археологийн дурсгалын судалгааны асуудалд

277 Н.Батболд, С.Цэрэнням, Ц.Батхишиг. Бадрахын дээд усны тамганы дүрслэл

283 ч.Амартүвшин, О.Батзориг. Монгол нутаг дахь хүн чулуун хөшөөний судалгааны асуудалд (Газарзүйн мэдээллийн санд тулгуурласан дүн шинжилгээ)

305 А.Энхтөр, Л.Мөнхбаяр, Г.Батболд, Ц.Буянхишиг, Т.Хантөгс. Хэрлэн Барс-1 хотын суваргад малтлага судалгаа хийсэн нь

316 Г.Батболд. Хэрлэн голын Хатун хот буюу Хэ Дун Чэн323 Н.Батболд, Ц.Амгалантөгс, Б.Эрдэнэ. Дорноговь аймгийн Хэцүү

уулын агуйгаас илэрсэн хүний ясны олдворууд329 Я.Цэрэндагва, Ж.Шнейдер, С.Далантай. Их Нартаас шинээр

илэрсэн хадны оршуулгын дурсгалууд344 У.Эрдэнэбат. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Дунд

нурууны хадны оршуулгын дурсгалууд366 Б.Батдалай. Ясангийн хар толгойн бүлэг булш379 ч.Амартүвшин, Д.Бөхчулуун. Монгол дахь “түүхэн археологи”-

ийн судалгааны зарим асуудалд388 М.Баярсайхан. Амьтны шүдээр нас тодорхойлох аргын тухай

Товч мэдээлэл

393 2014 онд Археологийн хүрээлэнгээс зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн

397 2014 онд хэвлэгдсэн ном, бүтээлийн танилцуулга

402 Эмгэнэл: Сергей Владимирович Данилов/1950-2014/

411 Зохиогчдын танилцуулга

5

CONTENTS

7 B.Gunchinsuren, D.Odsuren, G.Lkhundev. A Stone Age site at Sharilyn Uul

15 B.Tsogtbaatar, Kh.Purevjal. A Stone Age camp site at Achaat Uul26 S.A.Gladyshev, B.Gunchinsuren, Ts.Bolorbat, E.P.Rybin, D.Odsuren,

A.M.Khatsenovich, A.V.Tabarev. Preliminary results of the study of Paleolithic site Harganyn gol-5, Northern Mongolia.

45 E.P.Rybin, B.Gunchinsuren, Ts.Bolorbat, А.М.Khatsenovich, р.А.Shelepaev, D.Оdsuren, N.А.Кuliк. Excavation at stratigraphic site Tulbur-21 in 2014

58 Ya.Tserendagva. Stone tools from the Ulaanburgas Site75 G.Lkhundev, B.Gunchinsuren, D.Bazargur, G.Angaragdulguun.

Preliminary result from the survey and excavation on Stone Age sites at Egiin Gol valley

89 S.Dalantai. New Neolithic site in the Sainkhar river104 Ts.Bolorbat, G.Lkhundev. Accidentally found stone tools109 Ts.Turbat. Reconsidering the name of the archaeological culture

“Khemcek”123 N.Batbold. Links between petroglyphs and beliefs and funeral practic-

es of ancient nomads (Based on petroglyphs of the Gobi)137 Ts.Bolorbat, B.Badma-Oyu. New ocher rock paintings of Bayan-ulziit

mountain142 J.Wright. Grammars of design: Tools for reading khirigsuurs164 L.G.Broderick, J.L.Houle, O.Seitsonen, J.Bayarsaikhan. The mystery

of the missing caprings: Stone circles at the Great khirigsuur in the Khanuy Valley

175 J.Bayarsaikhan. Boar images on Deer stones and their symbolic meanings

185 B.Jargalan, G.Galdan, W.Gardner. Ongoing research in the valley of Tarvagatai river and theoretical and methodological issues in archaeol-ogy

205 B.Badma-Oyu. The mystic creature griffin of the Central Asian animal style art

214 Z.Batsaikhan. Archaeological excavation on some Xiongnu burials at Tamiryn Ulaan Khoshuu

236 Ch.Yeruul-Erdene. Topographic study of Gol mod Xiongnu aristocratic cemetery

245 D.Tseveendorj, N.Erdene-Ochir. A carpet and a woven item that un-covered from the Xiongnu elite tomb

6

253 L.Ishtseren, T.Sasada. To the issue on the iron production of the Xiongnu

264 G.Eregzen, L.Ishtseren. The age of artifacts found at Khudgiin Khalzan and to the issue on the Joujan archaeology

277 N.Batbold, S.Tserennyam, Ts.Batkhishig. Tamga images at Badrakhyn deed us

283 Ch.Amartuvshin, O.Batzorig. To the issue of human stone statue stud-ies within the territory of Mongolia (Analysis based upon GIS database)

305 A.Enkhtur, L.Munkhbayar, G.Batbold, Ts.Buyankhishig, T.Khantugs. Preliminary result of excavation on Stupa of Kherlen Bars-1

316 G.Batbold. He Dong Cheng the Khatun city of Kherlen river323 N.Batbold, Ts.Amgalantugs, B.Erdene. Human bones found in cave of

Mt. Khetsuu329 Ya.Tserendagva, J.Schneider, S.Dalantai. Newly discovered cave

burials at Ikh Nart344 U.Erdenebat. Some findings of cave burial of Dundnuruu,

Bayan-undur soum, Bayankhongor province366 B.Batdalai. A cluster of burials at Yasangiin Khar Tolgoi379 Ch.Amartuvshin, D.Bukhchuluun. “Historical archaeology” in

Mongolia: conceptual issues388 M.Bayarsaikhan. Determining the age of animals by their teeth

Information

393 Conferences and exhibitions held in 2014 by the Institute of Archaeology

397 Introduction to publications 2014

402 Commiseration: Sergei Vladimirovich Danilov/1950-2014/

411 Index of authors

175

Tomus XXXIV Fasciculus 14

STUDIA ARCHAEOLOGICAINSTITUTI ARCHAEOLOGICI

ACADEMIAE SCIENTIARUM MONGOLICAE

Tomus XXXIV 2014 Fasciculus 14

Ж. Баярсайхан

БУГАН ХӨШӨӨД ДЭЭрХ ГАХАЙН ДҮрСЛЭЛ, ТҮҮНиЙУТГА БЭЛГЭДЛиЙН ТУХАЙ

Өнөөгийн Монгол нутагт оршин амьдарч байсан хүрлийн үеийн хүмүүсийн шүтлэг бишрэл, оюун санааны илэрхийлэл болон сүндэрлэж байдаг хүн төрөлхтний хосгүй үнэт өв бол буган хөшөө юм. Буган хөшөөдөд бугаас гадна олон төрлийн амьтад дүрслэгдсэн байдгийн дотор гахай нэлээд түгээмэл тохиолдоно. Гахайг буган хөшөөнд дүрслэхдээ өргөн том цээжтэй, богинохон моодгор биетэй, ээтгэр хамартай, богинохон сүүлтэй, босоо соотон чихтэй, толгойгоо ихэнхдээ тонгойж газарт хүргэсэн, зогсоо байдалтай цөөн тохиолдолд давхиж буйгаар дүрслэсэн байдаг (хүснэгт 1).

Өнөөгийн байдлаар гахай дүрслэсэн буган хөшөө Хөвсгөл аймгийн нутаг Баянзүрх сумын Хөшөөтийн амны 1-р буган хөшөөнд 1 гахай, Шинэ-Идэр сумын Дөрөлжийн амны 1-р буган хөшөөнд 2 гахай, Төмөрбулаг сумын Зуны голын 3-р буган хөшөөнд 1, 10-р буган хөшөөнд 11 гахай дүрсэлжээ. Зуны голын 10-р буган хөшөө нь буган хөшөөний соёлд хамгийн олон гахай буюу 12 гахай дүрсэлсэн Тувагийн Уюк-Аржаны буган хөшөөний дараа 2-рт орох бөгөөд бусад амьтдын дүрслэлээрээ ч хосгүй гайхамшигт дурсгал юм (хүснэгт 1.1-4). Архангай аймагт 2 дурсгалт газрын 2 буган хөшөөнд тус бүр нэг гахай, Булганы 1 буган хөшөөнд 1 гахай, Завханы 2 дурсгалт газрын 2 хөшөөнд тус бүр нэг гахай, Ховдын 3-н дурсгалт газрын 3-н хөшөөнд 6-н гахай тус тус дүрсэлжээ (хүснэгт 1.5-11). Үүнээс гадна 2014 оны судалгаагаар Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг Баадайн амны дурсгалт газрын 1-р буган хөшөөнд 1 гахай (зураг 1) Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг Улаан нурууны Оцон хэмээх дурсгалт газарт буй 1 буган хөшөөнд 2 гахайн дүрс сийлсэн нь шинээр тогтоогдлоо (зураг 2). Өнөөгийн монгол улсын хил дотор нийт 13 дурсгалт газрын 14 буган хөшөөнд 30-н гахайны дүрс байна.

Хилийн цаана Тувагийн нутагт 7-н дурсгалт газрын 7-н буган хөшөөнд нийт 28 гахай, Умард Кавказын Зубовын буган хөшөөнд 1 гахай, Шинжаны Шивэр хөл нуурын 1 буган хөшөөнд 1 гахай тус тус дүрсэлжээ (хүснэгт 1.12-20). Ийнхүү хилийн чинадад нийт 9 дурсгалт газрын 9 буган хөшөөнд 30 гахай дүрсэлсэн байна. Энэ бүгдийг нэгтгэн тоолбол буган хөшөөний соёлд нийт 22 дурсгалт газрын 23 буган хөшөөнд 60 гахайны дүрс сийлжээ.

Эдгээрээс Зуны голын 10-р буган хөшөө болон Тувагийн Узунталын буган хөшөөнд [Кубарев, 1979: Табл.9] тус бүр нэг гахайн дүрсийг хүзүүний

176

STUDIA ARCHAEOLOGICA 2014

зүүлтнээс зүүсэн байдалтай дүрсэлсэн бөгөөд Зуны голын хөшөөнд гахайны хөлийг дээш харуулан нурууг доош харуулан урвуугаар дүрсэлсэн байна. Мөн эл хөшөөнд буй бусад гахайн дүрсний дотор бас нэг гахайг дээрх байдлаар дүрсэлсэн байгаа нь сонирхолтой юм. Уг хөшөөнд буй амьтад нь хоорондоо тулалдаж буй зохиомжтой бөгөөд А.Д.Грач угсаатны зүйн судалгаанд үндэслэн хадны зурагт урвуу харуулан дүрсэлсэн амьтад нь үхсэн болохыг илэрхийлдэг гэж бичжээ [Грач, 1980: 91].

Манай орны Дорнод аймгийн Булган сумын нутаг Норовлин ууланд малтсан шинэ чулууны үеийн нэгэн булшнаас бодон гахай, бугын соёогоор хийсэн зүүлт, гахайн дүрстэй танан чимэглэл олдсон байдаг [Цэвээндорж, 1983: 15] бөгөөд археологич У.Эрдэнэбат “... Археологийн энэхүү олдвор нь монгол угсаатан бүрэлдсэн голомт нутагт одоогоос барагцаалбал 8 мянга гаруй жилийн тэртээ оршин амьдарч байсан хүмүүсийн дунд..., амьтан юмсыг шүтэх сүсэг бишрэлийн үүссэнийг нотлох чухал баримт...” [Эрдэнэбат, 1997: 82] хэмээн дүгнэжээ. Мөн тэрээр Чингис хааны элэнцэг эцэг Бодончар-Мунхагийн нэрийг тайлбарлахдаа “...Бидний бодохоор, Бодончар-Мунхаг лугаа нэгэн эхийн хэвлээс төрсөн хоёр ахад нь Бугу (буга), Бухату (бух) хэмээн ойн зэрлэг тураг гөрөөс лүгээ холбоотой, хоорондоо утгын уялдаатай нэр өгснөөс үзвэл, Алан Гоа эх отчигин хөвгүүндээ монголчуудын үр хүүхэддээ нэр хайрлах ёс, уламжлалын дагуу мөн хоёр ахын нь нэртэй ижилсүүлэн холбож бас ойн зэрлэг амьтны нэр (бодон) өгсөн байж болно. Ер нь монгол хүний нэрсийн санд буга, бух, чоно, нохой, харцага, шонхор гэх зэрэг элдэв амьтан, араатан жигүүртний нэрс элбэг тохиолддог нь хүмүүс өөрсдийн уг гарлыг тодорхой нэг зэрлэг ан амьтадтай холбон үзэж байсан маш эрт үеийн улбаатай” [Эрдэнэбат, 1997: 77-78] хэмээгээд монгол ардын үлгэрт туульс, сурвалж бичгийн мэдээнд гарч буй бодон гахайн нэртэй баатрын дүрүүд маш олон гарч буйг нэмэлт болгон дурджээ.

Үүнээс үүдэн “... эртний нүүдэлчдийн урлагийн дурсгал дахь гахайн дүр дүрслэлийн асуудлыг индоираны соёлын нөлөөтэй холбон тайлбарласнаас энэ төрлийн дурсгалын хамгийн эртний хувилбарууд хадгалагдаж байгаа Төв Азийн өндөрлөг нутгаас эрж хайх нь илүү оновчтой...” [Эрдэнэбат нар, 2000: 201] хэмээн дүгнэсэн байдаг.

Үнэхээр Алан Гоа эхээс төрсөн гурван хүүгийн нэр нь буга, бух, гахай зэрэг монголчуудын эртний шүтлэгт амьтдын нэр өгсөн нь эдгээр амьтдыг шүтэх үзэл хүрлийн үе, түүнээс ч эрт магадгүй бүр шинэ чулууны үеэс үүсч, хожмын нүүдэлчдэд уламжлагдсаар ирсэний нэгэн гэрч болой.

Өөр нэг сонирхолтой баримт бол Хятан нарын нэгэн толгойлогч Куа-Хо өөрийнхөө толгойд гахайн гавал углаж, гахайн арьс нөмөрдөг байсан... тухай буюу гахайн дүрд хувилдаг домог юм. [Энхбат, 2014: 11-15]. Үүнээс үүдэн Хятан нарын амьтан шүтлэгийн гол төлөөлөл нь гахай байсан хэмээн судлаач А.Энхбат дүгнэжээ.

Евразийн тал нутагт малтан судалсан булшны соёл болон бусад дурсгалаас янз бүрийн эд зүйлээр хийсэн гахайн дүрс олон тоогоор олдсон байдаг бөгөөд тэдгээрийг судлаачид НТӨ VIII-IV зууны үед холбогдуулан үздэг [Артамонов, 1973: 114-115; Королькова, 2006: Таб. 10; Bunker et al.,

177

Tomus XXXIV Fasciculus 14

1997: 226]. Мөн Монгол болон хөрш зэргэлдээ орны хадны зурагт гахайг янз

бүрийн байдлаар дүрсэлсэн байх [Санжмятав, 1995: 54; Цэвээндорж, 1999; Цэвээндорж, Батболд, 2005: 75; Төрбат нар, 2009: 70, 73] бөгөөд ерөнхийдөө буган хөшөөн дэх гахайн дүрстэй ижил төстэй байдаг.

Буган хөшөөн дээрх гахайн дүрслэл нь утга агуулгыг угсаатны зүйн баримт хэрэглэгдэхүүнээр мөшгөн үзвэл газрын шүтлэгтэй холбоотой болох нь нэн илэрхий. Бидэнд анзаарагдсан нэг содон зүйл бол буган чулуун хөшөөнд гахайг дүрслэхдээ гахайны толгойг газар руу доош харуулан дүрслэх эсвэл толгойг тонгойлгон газарт хушуугаа хүргэсэн байдлаар дүрслэхээс гадна ихэнхи тохиолдолд бусад амьтдаас доор дүрсэлсэн байдаг. Тухайлбал Ховд аймгийн Мөст сумын нутаг Баянзүрхийн 1-р буган хөшөөний нэг хажуу талд адууны доод талд дөрвөн бодон гахайг толгойг нь газар руу хандуулан цувраа байдалтайгаар дүрсэлсэн бол эсрэг талд нь сүрэг бугыг тэнгэр өөд цоройлгон дүрсэлсэн байна (зураг 3). Архангай аймгийн Тариат сумын Урд хуурай амны буган хөшөөнд буга, адуу, гахай гурвыг дүрслэхдээ хамгийн дээд талд буга, түүний дор адуу, адууны дор гахайг дүрсэлсэн (зураг 4) зэргээс үзэхэд гахайн дүрс нь газар дэлхийн шүтлэгтэй холбон тайлбарлаж болох юм. Угаас гахай бол газар сэндийчэн ургамлын үр үндсээр хооллодог амьтан учраас эртний хүмүүсийн сэтгэхүйд газрын шүтлэгтэй холбох үндэслэл болсон байж болох юм.

Үүнийг тэрлэгч би бээр угсаатны зүйн баримт хэрэглэгдэхүүнд тулгуурлан буган хөшөөн дээрх гахай нь газрын шүтлэгтэй холбоотой гэсэн саналаа 2003 оны Монгол-Америкийн хамтарсан “Буган хөшөө” төслийн эрдэм шинжилгээний анхдугаар бага хуралд хэлэлцүүлж, улмаар, Америкийн талын тайланд хэвлүүлсэн билээ [Bayarsaikhan, 2004: 35-41].

Бидний цуглуулсан баримтаар бол Монголчуудын уламжлалт үзэл санаанд гахайг газар лусад сайн, түүнд даруулга болдог хэмээн газар ухаж малтах үед соёогоор нь хөндөж ёслох, гахайн толгойг малд ээлтэй гэж хот хашаан дээр тавих бас хоншоорыг нь эдгээрээс дутуугүй эрхэмлэдэг [Аюуш, 1987: 387]. Мянгадууд “…лусын юм алсан, муу болно…” гэж гахай агнасан хүнийг таашаадаггүй байжээ [Бадамхатан, Нансалмаа, 1996: 390]. Буриад анчид “...гахай агнаад түүний толгойг улаан бөс, утсаар ногтлон өөрийн нутгийн хамгийн ахмад хүнд хүргэж хүндэтгэлтэйгээр бэлэглэн барьдаг..” Амьдрал ахуйдаа хүмүүс гахайн соёо, эрүүгээр хүүхэд домнох, газар хөндөх, ариутгах ёс үйлдэг [Батнасан, 1996: 73]. Хамниган нар “... гэр барих газраа гахайн соёотой толгойн ясыг дээсээр оосорлон бага насны хүүхдээр чирүүлж тойруулаад тэрхүү дугуйлсан дотроо орон сууцаа босгодог... Нийт монгол аймгууд үхэгсэдээ оршуулахдаа гахайн соёо, оронгын эврээр газар хөндөж авдаг... Мөн ...гахай агнасан анчин толгойг огтлон болсон түүхий аль нэгэн байдлаар өөрийнхээ хамгийн их хүндэлдэг нэгэн настай хүндээ нэг бол морь лугаа хазаарлаж, эсвэл үхэр мэт дөрлөн тавагт хийж хүндэтгэлтэйгээр барьдаг... Хүүхдийн хувцасанд гахайн соёо цоолж зүүж.. хүүхдийг муу юм, хэл амнаас хамгаалдаг...” [Тангад, 1996: 375] хэмээн ойлгодог байжээ. Тувагийн Аржаны булшнаас нэг талдаа зүүх нүхтэй олон тооны гахайн соёо гарсан [Грязнов, 1980: Рис.13] нь эртний

178

STUDIA ARCHAEOLOGICA 2014

хүмүүсийн сэтгэлгээнд ижил ойлголт байсны илрэл юм. Үүний сацуу зарим угсаатны тотем шүтлэгийн амьтан байсныг Буриад

[Батнасан, 1996: 12,73], Барга [Цэрэнханд, 1996: 92], Үзэмчин [Дисан, 1996: 141], Хамниган [Тангад, 1996: 338] нарын дунд буй “бодонгууд” Дөрвөдүүдийн дунд буй “гахайхан” [Аюуш, 1996], Мянгадуудын дунд буй “гахай” овогтон [Бадамхатан, Нансалмаа, 1996: 382] зэргээс харж болно.

Мөн хамниган гэдэг нэрийг түрэг хэлний гахай гэдэг үгнээс үүсэлтэй хэмээн зарим эрдэмтэд үздэг байна [Тангад, 1996: 335].

Монголын бөө мөргөлийн хэрэглэгдэхүүнд гахайн тухай үзэл суртахуун баялаг. Юуны түрүүнд “хадарган хар тэнгэр” гэх үзэл бий. Хадарган гэдэг нь гурван настай гахайны нэр бөгөөд эртний монголын бөөгийн 99 тэнгэрийн дотор хар зүгийн хадарган хар тэнгэр хэмээгч шүтлэгийн тэнгэр байжээ. Үүнийг төв халхын бөөгийн дуудлагад:

“...Хэргийн эзэн хэдэр хар тэнгэрХадарга хар боомон тэнгэр...” хэмээн урин дуудах бөгөөд, Хорчин

бөөгийн дуудлагад: “...Алж булахыг үйлдэгчХар зүгийн тэнгэрХартай хортойг үйлдэгчХадаргант хар тэнгэр...” [Гаадамба, Цэрэнсодном, 1978: 110,113] гэж

дууддаг байна. Мөн Даян дээрхийн дуудлагад: “...Хөшөө чулуу хөрөгтэйХүмүүн бүгдийн сахиус болгоосон... ...Хэргийн эзэнХэдэр догшин тэнгэрХараалын эзэнХадарга боом тэнгэр...”[Дамдинсүрэн, 1959] гэх зэргээр дурдаж байна.

Энэ дуудлагад хөшөө чулуу, онгод, тэнгэрийн тухай маш чухал ухагдахуун гарч бирж байна.

Энэхүү хадарган хар тэнгэр нь монголын зарим туульст үр хүүхэд заяагч ээлтэй дүрээр бас гардаг. Тухайлбал, “Нэгэн зуун тавин таван насыг насалсан хөгшин Луу мэргэн хаан” туульд Луу мэргэн хаан үргүй тул тэнгэрийн морь болон тэнгэрийн гахай хар бодонг сэтэрлэж хүүтэй бол байгаа тухай өгүүлдэг [Халх ардын тууль, 1991: 78-79]. Эдгээр мэдээнд гахай нь эртний бөө мөргөлийн бас нэгэн тэнгэр байсан бөгөөд басхүү хар зүгийн догшин хатуу, хар хортойг үйлдэгч дүр болохын сацуу бас үр хүүхэд заяагч, хүнд туслагч дүр болж байна. Гэтэл бөөгийн “Арын арван гурван ноёд” буюу эзэд гэсэн ойлголтонд “Байгалийн эзэн Бахар хар ноён” [Ренчин, 2006: 155,156] гэж дурдаж байгаа нь гахай эзнийг хэлсэн бололтой бөгөөд бөөгийн зарим дуудлагад түүнийг газар дэлхийтэй холбон үзэх үзэл төсөөлөл олон дурдагдаж байна. Тухайлбал, Хан Хэнтий уулын эзний дуудлагад:

... Минжин сайхан согоогооМэхэлзүүлэнхэн ирдэгМэгжин сайхан гахайгаа Мэлтэгнүүлэнхэн ирдэг

179

Tomus XXXIV Fasciculus 14

Наран эхэтэй нагатсатай Саран этсэгэтэй гарвалтае Халдан модон шошиготой Хан Хэнтэйн сахиус... [Ренчин, 2006: 91] хэмээн уулын эзэн гахайтай

холбогдож байхад “Оршуулах онгод дуудах”-ад:Буган ташуураанДохин даерам буугаад ирМинжийн сайхан согоон хүлгэМэхэлзүүлэн даерам буугаад ир Лусын хаадын шихшигээн Шигшин даерам буугаад ир [Ренчин, 2006: 114] хэмээн өмнөх дуудлагад

“Мэгжин сайхан гахайгаа” гэсэн хэсгийн оронд “Лусын хаадын шихшигээн” хэмээн дуудаж буйгаас үзэхэд “гахай газар лусын амьтан” хэмээн үзэх уламжлалт үзэлтэй утга авцалдаж байна.

Мөн бөөгийн галын тахилгад: ...Галуу мэт зулзагалжГахай мэт таргалахГазар усан хоёрГайхуулж байх болтугай [Ренчин, 2006: 198] “Саада албан” гэх дуудлагад: Гахайн толгой унаа бэлэ шиГазар дайдажи эриен гаргаа ши [Ренчин, 2006: 291] гэх зэргээр өгүүлжээ.

Дээр дурдсан бөөгийн дуудлагуудад буй гахайн дүрийг ажиглахад Хан Хэнтий уулын эзэн сахиус согоо, гахай хүлэглэн ирдэг тухай өгүүлж байхад галын тахилгын дуудлагад усыг галуутай, газрыг гахайтай зүйрлэж байх жишээтэй. Гурав дахь дуудлагад “гахайн толгой унаа билээ чи, газарт дайтаж эрээ гаргаа чи” хэмээн өгүүлсэн нь гахай нь онгодын унаа болохын сацуу түүнийг унасан бол газартай харьцаж болохыг илэрхийлж байна.

Үүнээс үзэхэд гахайг бөө мөргөлийн ойлголтоор бас нэгэн тэнгэрийн амьтан, эсвэл онгодын унаа болгон төсөөлөхдөө түүнийг газар дэлхийн эзэн савдаг маягаар үздэг байжээ. Энэ үзэл бидний өмнө өгүүлсэн гахайг газрын эзэн хэмээн ойлгодог угсаатны зүйн уламжлалт үзэл санаатай тохирч байна.

Мөн буриад бөөгийн өмсгөлд “шагнуул” хэмээн бодон гахайгаар чагнуул болгон газар шиншлүүлдэг гэсэн домгийн үзлээр төмрөөр бодон гахайн дүрс хийж баруун ташаандаа зүүдэг байна [Гантогтох, 1996: 80].

Иймээс буган хөшөөнд дүрсэлсэн гахайн дүрс нь Төв Азийн эртний нүүдэлчдийн сүсэг бишрэлийн үзэл санаанд байсан газар дэлхийн шүтлэгийн илэрхийлэл болж байгаа төдийгүй хожмын бөө мөргөлийн үзэлд уул, газар дэлхийн эзэн сахиус, түүний туслагч, хамгаалагч дүр болж буйгаар давхар нотлогдож байна. Энэ үзэл санаа Ховд аймгийн Мөст сумын нутаг Баянзүрхийн 1-р буган хөшөөнд дөрвөн бодон гахайг толгойгоор нь газар луу харуулан дүрсэлснээр тодорхой илэрч байна.

180

STUDIA ARCHAEOLOGICA 2014

Summary:J. Bayarsaikhan

BOAR IMAGES ON DEER STONES AND THEIR SYMBOLIC MEANINGS

In this article, the author outlines all the known boar images on deer stones in Eurasia, explaining their symbolic meaning based on the customs of later nomadic peoples and shamanic ideology. A total of 23 deer stones from 22 archaeological sites have been identified with boar images in the Eurasian continent. The study suggests that Bronze Age people respected the wild boar, and believed it to be a representation of the Earth.

Ном зүй

Артамонов, 1973 - Артамонов М.И. Сокровища саков. Аму-Дарьинский клад. Алтайские курганы. Минусинские бронзы. Сибирское золото. Москва.

Аюуш, 1987- Аюуш Ц. 1987 онд Дөрвөдийн зарим сумдад явуулсан угсаатны зүйн хээрийн судалгааны тайлан. Түүхийн хүрээлэнгийн гар бичмэлийн хөмрөг.

Бадамхатан, Нансалмаа, 1996- Бадамхатан С., Нансалмаа Д. Мянгад. Монгол улсын угсаатны зүй. II боть. Улаанбаатар.

Батнасан,1996 - Батнасан Г. Буриад. Монгол улсын угсаатны зүй. III боть. Улаанбаатар.

Баярсайхан, Түвшинжаргал, 2013 - Баярсайхан Ж., Түвшинжаргал Т. Монголын Үндэсний Музейгээс 2013 онд Завхан аймгийн нутагт хийсэн археологийн судалгааны “Дааган дэл” төслийн тайлан. Улаанбаатар. МҮМ-н номын сан.

Баярхүү, Төрбат, 2010 - Баярхүү Н., Төрбат Ц. Монгол Алтайн өвөр бэлийн буган чулуун хөшөөд. // Studia Archaeologica. Tom.(IX) XXIX, Fasc.5. Улаанбаатар.

Волков, 2002 - Волков В.В. Оленные камни Монголии. Москва Гаадамба, Цэрэнсодном, 1978 - Гаадамба Ш., Цэрэнсодном Д. “Монгол

ардын аман зохиолын дээж бичиг. Улаанбаатар. Грач, 1980 - Грач А.Д. Древние кочевники в центре Азии. Москва. Грязнов, 1980 - Грязнов М.П. Аржан. Царский курган раннескифского

времени. Ленинград.Грязнов, 1984 - Грязнов М.П. О монументальном искусстве на заре скифо-

сибирских культур в степной Азии. Ленинград.Дамдинсүрэн, 1959 - Дамдинсүрэн Ц. Монгол уран зохиол зуун билиг

оршивой. Улаанбаатар. Дисан, 1996 - Дисан Т. Үзэмчин. Монгол улсын угсаатны зүй. III боть.

Улаанбаатар. Королькова, 2006 - Королькова Е.Ф. Звериный стиль Евразии. Санкт-

Петербург.

181

Tomus XXXIV Fasciculus 14

Кубарев, 1979 – Кубарев. А.Д. Древние извания Алтая оленные камни. Новосибирск.

Кызласов, 1979 - Кызласов Л.Р. Древняя Тува (от палеолита до IX в.). Москва.

ренчин, 2006 - Ренчин Б. Монгол бөөгийн дуудлага. Улаанбаатар. Савинов, 1977 - Савинов Д.Г. О культурной принадлежности

северокавказских камней-обелисков. // Проблемы археологии Евразии и Северной Америки. Москва.

Савинов, 1994 - Савинов Д.Г. Оленные камни в культуре кочевников Евразии. Санкт-Петербург.

Савинов, 2002 - Савинов Д.Г. Ранние кочевники Верхнего Енисея (археологические культуры и культурогенез). Санкт-Петербург.

Санжмятав,1995 - Санжмятав Т. Монголын хадны зураг. Улаанбаатар. Тангад, 1996 - Тангад Д. Хамниган. Монгол улсын угсаатны зүй. III боть.

Улаанбаатар. Төрбат нар, 2009 - Төрбат Ц., Баяр Д., Цэвээндорж Д., Баттулга Ц.,

Баярхүү Н., Идэрхангай Т., Жискар П.Х. Монгол Алтайн археологийн дурсгалууд-I Баян-Өлгий аймаг. Улаанбаатар.

Халх ардын тууль 1991 – Халх ардын тууль, Улаанбаатар. Цэвээндорж, 1983 - Цэвээндорж Д. Монголын хүй нэгдлийн урлагийн

дурсгал. Улаанбаатар. Цэвээндорж нар, 1999 - Цэвээндорж Д. Монголын эртний урлагийн түүх.

Улаанбаатар. Цэрэнханд, 1996 - Цэрэнханд Г. Барга. Монгол улсын угсаатны зүй. III боть.

Улаанбаатар. Энхбат, 2014 - Энхбат А. Хятан нарын угсаа гарал, домог зүй. //Хятаны өв соёл. Улаанбаатар.

Эрдэнэбат, 1997 - Эрдэнэбат У. “Монголын нууц товчоо”-ны Алан гоа эхийн домгийн учир. Улаанбаатар.

Эрдэнэбат нар, 2000 - Эрдэнэбат У., Төрбат Ц., Амартүвшин Ч. Монголчуудын гахай шүтлэгийн тухай асуудалд. //Сибирь болон Монголын ард түмний угсаатны зүй. Улаанбаатар, Улаан-Үд.

Bayarsaikhan, 2004 – Bayarsaikhan J. Notes on Meaning of Deer Stone Iconography. // The Hovsgol Deer Stone Project, 2003. Field Report, edited by William W. Fitzhugh. Washington: Arctic Studies Center, National Museum of Natural History, Smithsonian Institution.

Bunker et al, 1997 - Emma C. Bunker, James C.Y.Watt, Zhixin Sun. Nomadic Art of the Eastern Eurasian Steppes: The Eugene V. Thaw and Other New York Collection. The Metropolitan Museum, of Art, New York, Yale University Press, New Haven and London.

Hatakeyama tei, 2002 - Hatakeyama Tei. The Tumulus and Stag Stones at Shiebar-kul in Xinjiang, China. 草原考古通信 No.13, April 2002. 新疆草原石人与鹿石. 北京, 2011.

182

STUDIA ARCHAEOLOGICA 2014

Хүснэгт 1. Буган хөшөөн дээрх гахайн дүрсүүд

1― Хөшөөтийн ам, буган хөшөө №1 [Волков, 2002:Табл. 71.1]; 2―Дөрөлжийн ам, буган хөшөө №1 [Волков, 2002: Табл.92.3]; 3―Зуны гол, буган хөшөө №3 [Зохиогчийн гар зураг]; 4―Зуны гол, буган хөшөө №10 [Зохиогчийн гар зураг]; 5―Урд хуурайн ам, буган хөшөө №1 [Волков, 2002: Табл. 31.1]; 6―Орхон сум, буган хөшөө №3 [Волков, 2002: Табл. 51]; 7―Дунд шургахын ам, буган хөшөө №8 [Зохиогчийн гар зураг]; 8― Дунд шивэртийн гол, буган хөшөө №2 [Баярсайхан, Түвшинжаргал, 2013]; 9― Хар говь, буган хөшөө №2 [Волков, 2002:Табл. 105]; 10―Данстын гол, буган хөшөө №4 [Баярхүү, Төрбат, 2010: Хавсралт-6.2)]; 11― Бодончийн гол, буган хөшөө №3 [Баярхүү, Төрбат, 2010. Хавсралт-1.3]; 12― Уюк Аржан, буган хөшөө №1 [Грязнов, 1980: рис. 29]; 13― Аржан, буган хөшөө №1 [Грязнов, 1980: рис. 29]; 14― Уюк Туран, буган хөшөө №1 [Грязнов, 1984: рис. 2]; 15― Узун тал, буган хөшөө №1 [Кубарев, 1979: Табл.IX.3]; 16― Тыттыг хем, буган хөшөө №1 [Кызласов, 1979: рис. 29]; 17― Элегест, буган хөшөө №1 [Савинов, 1994: табл. V]; 18― Кош пэй, буган хөшөө №1 [Савинов, 2002. табл. VIII]; 19― Зубов, буган хөшөө №1 [Савинов, 1977: рис.1]; 20― Шивэр хөл нуурын 2-4-р буган хөшөө №1 [Hatakeyama Tei, 2002; 新疆草原石人与鹿石,2011]; 1-4―Хөвсгөл аймаг; 5―Архангай аймаг; 6―Булган аймаг; 7,8―Завхан аймаг; 9-11―Ховд аймаг; 12-18―Тува; 19―Кавказ; 20―Шинжаан;

Жич: Эдгээрээс гадна гар зураггүй боловч Архангай аймгийн Шивэртийн амны дурсгалт газрын 19-р буган хөшөөнд 1 гахайн дүрс буй гэж В.В.Волков тодорхойлжээ [Волков, 2002: 29].

183

Tomus XXXIV Fasciculus 14

Зураг 1. Баадайн амны 1-р буган хөшөө (Зохиогчийн 2014 онд хийсэн гар зураг)

Зураг 2. Улаан нурууны Оцонгийн буган хөшөө

(Говь-Алтай аймгийн музейн ЭША О.Нэргүйн 2014 онд авсан гэрэл зураг)

184

STUDIA ARCHAEOLOGICA 2014

Зураг 3. Баянзүрхийн 1-р буган хөшөө (Волковынхоор)

Зураг 4. Урд хуурайн буган хөшөө

(Волковынхоор)