Musical Instrument from Jargalant Khairkhan-in Mongolian

22
ШУА-ИЙН АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН Cover_Steppenkrieger_mongolisch_DRUCK.indd 2-4 01.04.14 15:50

Transcript of Musical Instrument from Jargalant Khairkhan-in Mongolian

ШУА-ИЙН АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН

Cover_Steppenkrieger_mongolisch_DRUCK.indd 2-4 01.04.14 15:50

1УДИРТГАЛ

1

2014

2

„ТАЛЫН МОРЬТОН ДАЙЧДЫН ӨВ СОЁЛ“ ҮЗЭСГЭЛЭН

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМСайд, УИХ-ын Гишүүн, хатагтай Ц.Оюунгэрэл

ХБНГУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМЭлчин сайд, Эрхэмсэг ноён Г.Тийдеманн

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЕрөнхийлөгч, академич Б.Энхтүвшин

ШУА-ИЙН АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНЗахирал, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор

Д.Цэвээндорж

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙЗахирал, түүхийн ухааны доктор Д.Сүхбаатар

ҮЗЭСГЭЛЭНГИЙН КУРАТОРДоктор Ц.Одбаатар, Д.Батсүх, Ц.Эгиймаа, Г.Бүрэнтөгс,

Т.Түвшинжаргал

Энэхүү үзэсгэлэнг Монгол-Германы хооронд дипломат

харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх ажлын

хүрээнд дэглэн олон нийтэд толилуулав.

DDC

900

T-199

ISBN 978-99973-0-251-9

КАТАЛОГИ„Талын морьтон дайчдын өв соёл: VII-XIV зууны Монголын хадны оршуулгын шилмэл хэрэглэгдэхүүн“

РЕДАКТОРТүүхийн ухааны доктор, дэд профессор Ц.Төрбат

Түүхийн ухааны доктор, дэд профессор У.Эрдэнэбат

ЗӨВЛӨХШУА-ийн Ерөнхий Эрдэмтэн нарийн бичгийн дарга,

академич Т.Галбаатар

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор,

профессор Д.Цэвээндорж

ОРЧУУЛГАП.Эрдэнэсүх

ЭХ БЭЛТГЭЛКристоф Дунце / Christoph Duntze (LVR - LandesMuseum

Bonn)

ХАВТАСНЫ ЗУРГИЙГЗураач О.Ангарагсүрэнгийн сэргээлтээр

УРАН ЗУРГИЙН СЭРГЭЭЛТД.Поздняков (Новосибирск), О.Ангарагсүрэн (Хархорин)

„Талын морьтон дайчдын өв соёл. VII-XIV зууны

Монголын хадны оршуулгын шилмэл хэрэглэгдэхүүн“.

- Улаанбаатар: ШУА-ийн Археологийн хүрээлэн, 2014, - ...

тал.

Хэвлэлийн „Адмон принт“ компанид ХБНГУ-аас Монгол

Улс суугаа Элчин Сайдын Яамны санхүүжилтээр хэвлэв.

© Энэхүү каталоги нь Зохиогчийн эрхийн тухай олон

улсын болон Монгол улсын хууль, холбогдох бусад

тогтоол, журмуудаар хамгаалагдсан бөгөөд хэвлэмэл

болон дижитал хэлбэрээр хувилан олшруулах, зарж

борлуулахыг хатуу хориглоно.

© 2014 Ц.Төрбат ба бусад зохиогчид

Хэвлэсэн тоо 1000 ширхэг

33

4

Мэндчилгээ Ц.Оюунгэрэл

Мэндчилгээ Г.Тийдеманн

Мэндчилгээ Б.Энхтүвшин

Өмнөх үг Д.Цэвээндорж

Удиртгал Ц.Төрбат

Нэгдүгээр хэсэг. Судалгааны өгүүлэлүүд

Түрэгийн үеийн археологийн соёл Ц.Төрбат

Уйгурын үеийн археологийн дурсгалууд Ц.Одбаатар

Кидан ба Монголын оршуулгын соёл У.Эрдэнэбат

Дундад зууны нүүдэлчдийн хадны оршуулгын соёл У.Эрдэнэбат

Дундад зууны нүүдэлчдийн зэр зэвсэг Н.Эрдэнэ-Очир

Дундад зууны нүүдэлчдийн адууны тоног хэрэгсэл Ж.Баярсайхан

Дундад зууны нүүдэлчдийн хувцас өмсгөл У.Эрдэнэбат

ГАРЧИГ

7

9

11

13

17

26

44

55

73

94

108

122

ГАРЧИГ

5

Дугуй Цахирын хувцасны судалгаа Б.Мөнхцэцэг

Жаргалант Хайрханы хөгжмийн зэмсэг Ц.Төрбат, Д.Батсүх, Т.Батбаяр

Жаргалант Хайрханы хөгжмийн зэмсэг дээрх эртний бичээс Ц.Баттулга

Алтайн ятгын хөгжмийн судалгаа ба дахин нутагшуулах асуудалдД.Ганпүрэв

Монголын хадны оршуулгын эд өлгийг хамгаалах, байгалийн шинжлэлийн үүднээс судлах төсөлЯ.Бемманн, М.Шмаудер

Хоёрдугаар хэсэг. Хадны оршуулгуудын каталоги

Газрын зурaг

Жаргалант Хайрханы хадны оршуулга Д.Батсүх, Т.Батбаяр

Чонот Уулын хадны оршуулга Д.Батсүх, Т.Батбаяр

Баян-Өндөрийн хадны оршуулга Д.Батсүх, Т.Батбаяр

Дугуй Цахирын хадны оршуулга У.Эрдэнэбат, Ч.Амартүвшин

Муруй Амны хадны оршуулга Ж.Баярсайхан, Ц.Одбаатар, Т.Түвшинжаргал, С.Энхболд

Ном зүй

Зоxиогчид

Гэрэл зургийн ишлэл

140

154

170

180

194

204

206

242

256

266

282

296

302

303

ГАРЧИГ

154

155

Ховд аймгийн Манхан сумын Жаргалант Хайрхан уулын Нүхэн хадны оршуулгаас 2008 онд бидний илрүүлсэн түрүү дундад зууны эртний нүүдэлчин дайчны оршуулгаас тухайн үеийн морьтон дайчин эрд байж болох бүрэн өвч хэрэгсэл, зэр зэвсэг зэрэг олон тооны маш сайн хадгалалттай эд өлгийн зүйлс гарсны дотор хамгийн санаанд оромгүй гайхамшигтай зүйл гарсан нь гарцаагүй модоор урласан морин толгойтой хөгжийн зэмсэг байсан юм. Хэдийгээр уг оршуулгаас гарсан бараг бүх зүйлс сайн хадгалалттай байсныхаа хувьд ховор нандин бөгөөд археологийн чухал олдворын тоонд орох боловч чухам энэ хөгжмийн зэмсэг гарсанаар л уг малтлагыг археологийн томоохон нээлтийн хэмжээнд хүргэсэн онцгой ховор нандин эдлэл мөн билээ.

Евразийн хэмжээнд археологийн малтлага, тэр дундаа булш оршуулгын малтлагаас модон хөгжмийн зэмсэг гарсан тохиолдол нэн ховор байдаг. Харин төрөл бүрийн төмөрлөг болон яс, чулуун хөгжмийн зэмсэгүүд цөөнгүй гарч хүн төрөлхтний эртний хөгжмийн урлагийн өв сан улам бүр баяжсаар байгааг бид мэднэ. Жишээлбэл

манай улсаас урьд өмнө Хүннүгийн үеийн жирийн иргэдийн булшнаас ясан хэл хуур илэрч байсан түүхтэй1. Харин мод мэтийн амархан муудаж ялзардаг органик эдээр хийсэн хөгжмийн зэмсэг хэвийн нөхцөлд олон зуу, мянган жилийн чийг ялзралыг давж бидний үед хүрч ирэх боломж үгүй билээ.

Одоогоор Жаргалант Хайрханы хөгжмийн зэмсэгтэй адилтгаж болохуйц олдворууд зөвхөн Алтайн уулсын өндөрлөгт орших мөнх цэвдэг бүхий Пазырыкийн булш, эсвэл Шинжааны хэт хуурай, бараг бороо огт ордоггүй Турфаны хотгорын Янхай ба Таримын хотгорын Жагунлукын булшнаас гарсан байдаг. Үнэндээ Жаргалант Хайрханы хадны оршуулга нь нэг талаар хуурай, сэрүүн бөгөөд агаарын солилцоотой гэсэн хадны оршуулгын бүх шинжийг төгс бүрдүүлсэн байхын зэрэгцээ нөгөө талаар харьцангуй тоногдож сүйдээгүй учир дээрх гайхамшигт олдворууд бидний үед хүрч иржээ.

Монголын археологч, түрэг судлаач, хөгжмийн судлаачдын хамтын хүчээр хийсэн судалгааны үр дүнд уг хөгжмийн зэмсгийн төрөл зүйл, уг нэр, эзэмшигчийнх нь нэр алдар, унаган дуугаралт хөг аялгууг сэргээн тодорхойллоо. Евразийн хүрээнд хийсэн харьцуулсан судалгааны үр дүнд Жаргалант Хайрханы хөгжмийн зэмсгийн эртний нүүдэлчдийн хөгжмийн соёл дахь байр суурийг тодруулж, түүний онцгой ач холбогдлыг илрүүлэн тодорхойлсон юм.

Жаргалант Хайрханы Аялгууч хүү. О.Ангарагсүрэнгийн сэргээлт

156

Одоогоор Евразийн хэмжээнд археологийн судалгаанаас эртний ятга хөгжмийн зүйл 8 ширхэг олдоод байна. Тэдгээрийн хамгийн эртнийх нь хүрэл зэвсгийн үед холбогдох бол хамгийн хожуу нь Сарматын соёлын сүүл үе буюу НТ I-II зуунд хамаарч байгаа юм. Газар зүйн тархалтын хувьд олонхи нь манай улстай хил залгаа БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны нутаг, ОХУ-ын Алтайн бүгд найрамдах улсын нутгаас олдсон бол алс холын Украин улсын нутаг Хар тэнгисийн эргээс олдсон зэмсэг ч бас байна. Жаргалант Хайрханы хөгжмийн зэмсгийн төрөл зүйл, утга соёлын үнэ цэнийг тодруулахын үүднээс өнөөг хүртэл олдсон бусад хөгжмийн зэмсгийн талаар товч боловч тодруулан бичих нь зүйтэй болно.

Пазырыкийн ятга. ОХУ-ын Алтай бүгд найрамдах улсын нутагт байх НТӨ V-IV зууны үед холбогдох Пазырык хэмээх төмөр зэвсгийн түрүү үеийн алдарт их булшнаас олон гайхамшигт эртний урлагийн дурсгал олдсоны дотор нэгэн модон ятга бий (Зураг 1). 1947-48 онд Пазырыкийн 2-р булшнаас хоёр хэсэг болон хуваагдсан байалтай олдсон уг хөгжмийн зэмсгийг анхандаа хоёр тусдаа хөгжим хэмээн таамаглаж байсан боловч хожим М.П.Грязновын хийсэн сэргээлтээр нэгэн босоо ятга болох нь тодорхой болжээ2.

Уг хөгжмийн зэмсэг цул модноос ухаж хийсэн урт гонзгой цар ба нэг талд нь босгож бэхэлсэн босоо гарнаас бүрдэнэ. Царны нийт урт нь 83 см, өргөн нь гол руугаа хотойсон бүтцээс шалтгаалж төв хэсэгтээ 4 см, зах хэсэгтээ 12 см байна. Цар нь хөндлөн тэнхлэгийн дагуу нумарсан хэлбэртэй учир төв хэсэгтээ 5 см өндөртэй бол зах талдаа 9 см өндөртэй болно. Царны төв хэсэгт 26 см урттай модон таг наалттай байхын төв хэсэгт нь хэрээс хэлбэрийн нүх гаргасан байна. Царны хоёр дээд талын задгай хэсгийг улаан өнгө оруулсан нимгэн арьсаар бүрсэн байсныг царны ирмэгт жижиг модон хадаасаар бэхэлжээ. Царны хоёр талд тусгайлан ухаж гаргасан чих байсан нь хөгжмийн хэсгүүдийг бэхлэхээс гадна хүзүүнээс зүүх оосорыг уядаг байсан бололтой.

Царны нэг талд 24 см өндөртэй өргөн алхалттай хөлтэй босоо гар байна. Босоо гарны хавтгай хөл нь царны уртын дагуу дэлгэгдэн тавигдаж байсны зэрэгцээ царын их биеийн хажуу талаас гарсан чихнээс уясан суран оосроор давхар бэхлэгдэж байжээ. Хөгжмийн чавдаснууд босоо гараас царны эсрэг тал руу налж очоод эсрэг талын нүхэнд бэхлэгдсэн тэвхэн дээр бэхлэгддэг байжээ. Босоо гаран дээр үлдсэн мөрнөөс харахад наад зах нь 4 цаашилбал 5 чавхдастай байсан бололтой.

Сарматын босоо ятга. Одоогийн Украин улсын нутаг Эртний Грекийн Ольби хотын орчимд байсан нэгэн булшнаас 1918 онд энэхүү хөгжмийн зэмсэг

1

157

олджээ3. Тухайн дурсгалыг нутгийн тонуулчид ухаж олдворуудыг нь борлуулах зорилгоор гар дээрээ авч байсныг Германы археологч Т.Виганд санамсаргүй мэдэж очиж уулзан нарийн тэмдэглэл хийжээ. Түүний хийсэн гар болон гэрэл зургууд сайн чанартай бөгөөд хэмжилт, тодорхойлолт нь мөн өндөр чанартай хийгдсэн учир судалгаанд бүрэн ашиглах боломжтой юм. Т.Вигандын тэмдэглэлээс үзвэл уг тоногдсон булш нь газрын хөрснөөс доош 5 м гүнд байсан 6×6 м хэмжээтэй бунхант булш байсан бөгөөд бүх шинжээрээ язгууртан ихэсийн оршуулга байсан бололтой. Уг бунханд хоёр хүний оршуулга байсны нэгнийх нь нүүрэнд арслангийн дүрст алтан баг зүүлттэй байсны дээр бусад олон алт, мөнгөн эдлэл дагалдуулан тавьсан байжээ. Нөгөө хүнийг мөн багагүй хэмжээний алт мөнгө, чулуу ба модон эдлэл чимэглэлтэй оршуулсан байжээ. Нас барагчдыг дагалдуулан мөн нум сум, илд зэрэг зэр зэвсгийн зүйлс, сав суулганы зүйлс тавьсан байсан нь Сарматын соёлд түгээмэл тархсан эдлэлүүд байжээ. Уг булшнаас гарсан нэгэн өвөрмөц модон эдлэл нь Т.Вигандын тодорхойлсноор “завь” буюу өнцөгт ятга байжээ4. Оршуулгын зан үйл болон эд өлгийн зүйлсийн харьцуулсан судалгаанаас үзвэл уг хөгжмийн зэмсэг НТ I-III зуунд холбогдох юм.

Уг зэмсэг нь царны төгсгөл хэсэгт байгаа баавгайны сийлмэлийг оролцуулаад 77 см урттай, харин царны жинхэнэ хэмжээ нь баавгай болон босоо гарны тулгуур хэсгийг хасч хэмжвэл 61 см урттай болох юм (Зураг 2). Хажуу талаас нь харвал царны хэсэг ялимгүй нумарсан байдалтай, харин дээрээс нь харвал голоороо хотгор бөгөөд энэхүү хотгор хэсэгтээ битүү модон тагтай, хоёр талдаа харин задгай бөгөөд мод, арьсаар тагласан байжээ. Царны өргөн 6,5 см, өндөр 4,5 см болно. Баавгайны сийлбэрийн эсрэг талд жишүү дөрвөлжин суурь царны их биеэс гарсан байх бөгөөд төвдөө дөрвөлжин хэлбэрийн нүхтэй байна. Энэ нүхэнд чавхдас тогтоох босоо гар суудаг ажээ. Босоо гар нь 30,6 см урттай бөгөөд дээрээ ямар нэгэн махчин шувууны сийлбэр дүрстэй. Хөгжмийн бөөр болон баавгайн дээр хэд хэдэн сармат тамга сийлээтэй байна.

Уг хөгжмийн зэмсгийг тусгайлан судалсан В.Бахманн үзэхдээ Сарматын соёлын хувьд цорын ганц бөгөөд онцгой ач холбогдолтой дурсгал бөгөөд зөвхөн Пазырыкийн булшнаас гарсан өнцөгт ятгатай адилтгаж болох юм гэжээ5. Үнэхээр ч дээрх хоёр хөгжмийн зэмсэг жижиг деталиудыг эс тооцвол олон талаараа төстэй юм. Гэхдээ сарматын ятга нь баавгай болон шувууны сийлмэл дүрс, олон тооны тамга тэмдэг зэргээрээ Пазырыкийн ятганаас илүү утга соёлын агуулгатай болохыг тэмдэглэх хэрэгтэй. Хөгжмийн гаран дээр үлдсэн

2

158

мөрнөөс үзэхэд 5 чавхдастай байсан бололтой. Энэ нь Пазырык ятганы сэргээлттэй ерөнхийдөө нийцэж байхын зэрэгцээ Шинжааны ятгануудтай ч төрөлсөж байгаа юм.

Шинжааны ятганууд. Хятадын археологийн судалгаанд кунхоу (箜篌) хэмээн нэрлэгдсэн хөгжмийн зэмсэг бол үнэндээ олон хөвчит босоо ятга болно. Хятадын түүх бичлэгт тулгуурлавал Хавар-Намрын улсын үеэс во-кунхоу буюу хэвтээ ятга анх дурдагсан байна. Харин босоо ятга буюу “су-кунхоу” Зүүн Хань улсын үеэс дэлгэрчээ. Кунхоуг Сүй ба Тан улсын үеэс өргөн тоглох болсны дээр энэ үеэс жирийн ардын хэрэглээнд орсон гэж үздэг. Улмаар Мин улсын үеэс хэрэглэгдэхээ больж мартагджээ. 1950-иад оноос Хятадын хөгжим судлаачид уг хөгжмийн зэмсгийг дахин амилуулахыг оролдсоор 1980-аад оны үед амжилтад хүрч өргөн олны хэрэглээнд нэвтэрсэн байна. Энэхүү дахин амилуулсан кунхоу нь хэлбэр хэмжээний хувьд Европийн сонгодог босоо ятгатай төстэй бөгөөд хос эгнээтэй нийт 36 хөвчтэй ажээ. Уг хөгжмөөр уламжлалт эртний хөгжим тоглохоос гадна орчин үеийн хөгжмийг ч тоглоход таатай зөөлөн тунгалаг дуу авиатай болжээ.

Хятадад байгаа 6 ширхэг эртний өнцөгт ятга бүгд Шинжаан Уйгурын өөртөө засах орны нутгаас олдсон байна. Мэдээжийн хэрэг тухайн үед уг бүс нутаг нь угсаа-соёлын хувьд нь бие даасан байдалтай байжээ. Соёлын хувьд хүрлийн үеэс түрүү төмрийн үед Дундад Ази, Умард Энэтхэг, Төв Ази, Хятадын дунд оршиж харилцан нөлөөлөлцөж байсны зэрэгцээ соёлын ололт амжилт түгэн дэлгэрэхэд чухал үүрэг гүйцэтгэж байжээ.

Харин жинхэнэ Хятадын эх газарт зөвхөн Хань улсын үеэс босоо ятга буюу кунхоу хөгжим

үзэгдэж эхэлсэн байдаг. Одоогийн байдлаар Шинжаанаас Хятад руу энэхүү хөгжмийн зэмсэг түгэж дэлгэрсэн гэж дүгнэх бүрэн үндэслэл бий.

Шинжааны хойд хэсгийн Турфан хотын орчимд байх Янхай-I оршуулгын газраас сайн муу хадгалалттай гурван ширхэг босоо ятга буюу Хятадын судлаачдын нэрлэдгээр кунхоу илэрсэн байна. Эдгээрийн дотроос өнгөт зураг нь олонтоо хэвлэгдэж хөгжим судлалын хүрээнд хэдийн танил болсон нэгэн чухал хөгжмийн зэмсэг бол 2003 онд 90-р булшнаас гарсан хүрлийн үед холбогдох нэгэн өнцөгт ятга болно. Маш сайн хадгалагдаж ирсэн энэ хөгжмийн зэмсгийг улиангар модоор хийсэн байх бөгөөд удаан эдэлснээс болж нэлээд мөлийсэн байдалтай гарчээ. Царны хэлбэр нь уртлаг завь мэт бөгөөд дээд хэсгийг нь хонины арьсаар бүрсэн байжээ. Чавхдасыг царанд бэхлэхдээ урт нарийн саваа модны хоёр үзүүрийн царны арьсан бүрээсний доогуур шургуулан, доогуур нь 5 ш жижиг хөндлөн хөндийрүүлэгч хийж өгсөн байжээ. Босоо гар болон царан дээрх чавхдас бэхлэх саваа модноос харахад 5 хүртэл тооны чавхдастай байсан нь илэрхий. Гэвч одоо зөвхөн ганц чавхдас бүтнээрээ хадгалагдан үлджээ. Царны ёроолд гурвалжин хэлбэрийн нүх бий. Нийт урт нь 61 см, царны өргөн нь 9,8 см, өндөр нь 3,5 см, харин босоо гарны урт нь 22 см болно (Зураг 3).

Мөн оршуулгын газраас гарсан өөр нэгэн хөгжмийн зэмсэг харин төдий л олон хэвлэгдээгүй юм. Энэ бол 2003 онд 263-р булшнаас илэрсэн бас нэгэн өнцөгт ятга болно. Хадгалалтын байдал нь дээрхтэй ойролцоо нэлээд сайн боловч арьсан царны бүрээс нь үгүй болсон байжээ. Үүнийг мөн л бүхэл модноос ухаж сийлж хийсэн байна. Өмнөх зэмсгээс ялгаатай нь царны хэлбэр дөрвөлжин

3

B h St k i li h 28 03 14 i db 158 159

159

бөгөөд ишний эсрэг үзүүртээ сүүл мэт үзүүр рүүгээ шовхорсон бүтэцтэй. Босоо гаран дээр үлдсэн мөрнөөс харахад 5 чавхдастай байсан бололтой. Царны доод хэсгийн төвд авиа гаргах нүхтэй. Хөгжмийн цар нь 32 см урттай, 6 см өндөртэй, 6 см урттай сүүлтэй. Харин иш нь 35,2 см урттай, бол босоо гар нь 27 см өндөртэй байна. Нийт урт нь 67,2 см болно6.

Дээрх хоёр хөгжмийн зэмсгээс гадна тус оршуулгын газраас бас нэгэн эвдэрхий хөгжмийн зэмсэг гарсан байна. Аль булшнаас гарсан нь тодорхойгүй. Одоо зөвхөн царны хэсэг хадгалагдсан бөгөөд 43 см урт, 13 см өргөн, 5,5 см өндөртэй байна.

Шинжааны өмнөд хэсгийн Баянголын монгол өөртөө засах тойргийн нутагт байх Черчен хотоос баруун урагш 5 км зайд орших Жагунлук-I оршуулгын газраас хоёр ширхэг өнцөгт ятга илэрсэн байдаг7. Жагунлукийн оршуулгын газар Такламаканы цөлийн зүүн урд хэсэгт оршино.

Эндэхийн хэт хуурай цаг уурийн байдал булш оршуулгын хадгалалтад сайнаар нөлөөлж олон тооны хатмал шарил илэрсэн байдаг нь дэлхийд алдартай. Уг оршуулгын газрыг 1985 оноос эхлэн малтаж одоогийн байдлаар нийт 167 булш судлаад байна. Оршуулгын газарт он цагийн ялгаатай 3 бүлэг бий. 1-р бүлэг нь хүрлийн үед буюу НТӨ 1000 оны орчимд хамаарна. 2-р бүлэг нь Хүрлийн эцэсээс Хүннүгийн үед хамаарах бөгөөд барагцаалбал НТӨ VIII-II зуунд холбогдоно8. 3-р бүлэг нь НТ I-IV зуунд хамаарна.

1996 онд нээсэн хөгжмийн зэмсгүүд Жагунлукийн оршуулгын газрын 2-р бүлэгт хамаарах 14-р булшнаас гарчээ. Уг хоёр хөгжмийн зэмсэг хэлбэр төрхийн хувьд төстэй бөгөөд нэгэн төрлийн зэмсэг болох нь илэрхий боловч хийцийн бага зэрэг ялгаатай.

1-р хөгжмийн зэмсэг нь дунд эргэм насны эмэгтэй хүний шарилын дэргэд байсан ажээ. Уг зэмсгийг цул модноос ухаж сийлэн хийсэн бөгөөд

4

5

01 04 14 16 06

160

үзүүр төгсгөл рүүгээ нарийссан завь хэлбэрийн цартай, мөн үзүүр төгсгөл рүүгээ өргөссөн иштэй байна. Гурвалжин хэлбэртэй авиа гаргах нүх царны ёроолын төв хэсэгт бий. Ишний үзүүр хэсэгт саваа модоор хийсэн босоо гар бий. Түүнийг ишинд суулгасан нүхэнд сайн бэхлэхийн тулд шаантаг мод хэрэглэжээ. Нийт урт нь 61,6 см, ишний урт нь 33 см бол босоо гарны урт 31 см болно (Зураг 4).

2-р хөгжмийн зэмсэг нь мөн л илүү нарийлаг хийцтэй бөгөөд цар нь голоороо дотогш хотойсон нэлээд уртлаг хулуу хэлбэртэй. Ишний үзүүр хэсэгт мөн саваа мод суулгаж босоо гарыг үйлджээ. Царны ёроолд өөд өөдөөс нь харуулсан гурвалжин хэлбэрийн нүхтэй. Нийт урт нь 87,6 см, царны өргөн нь 6,8-13,2 см, өндөр нь 6,8 см. Ишний урт нь 46 см бол босоо гарны урт нь 31 см болно (Зураг 5).

Хятадын кунхоу хөгжимд 48 хүртэл тоотой чавхдастай байдаг гэдэг бол Шинжаанаас олдсон аль ч хөгжмийн зэмсэгт ийм олон тооны чавхдас байх боломж үгүй юм. Эдгээр нь ихэвчлэн 5 хүртэл тооны чавхдастай байна. Ерөнхий ангилал зүйн хувьд дээрх хөгжмийн зэмсгүүдийг кунхоу хөгжмийн төрөлд хамруулахад учир дутагдалтай. Харин Жаргалант Хайрханы хөгжмийн зэмсэгтэй чавхдасны тооны хувьд илүү ойролцоо байсан төдийгүй хэлбэр байдал зэргээрээ өнцөгт ятганы төрөлд оруулах нь оновчтой ажээ.

Археологийн малтлагаас бодит хөгжмийн зэмсэг гарах нь өдрийн од мэт ховор тул эртний хөгжмийн соёлыг хана туурган дээрх зураг болон номын чимэглэлийн зураг зэргээс судлах явдал элбэг байна. Евразийн олон соёл иргэншилд хамаарах өнцөгт ба нуман ятганы олон төрөл эртний түүхэн зургуудад дүрслэгдэн үлджээ. Эдгээрийн дотроос НТӨ 3500-3000 жилийн тэртээх Шумерийн түрүү үеийн өнцөгт ятганы дүрсүүд хамгийн эртнийхэд тооцогддог. Египетийн босоо ятганы хөгжмийн соёл дээрхтэй бараг зэрэг үүсч маш өндөр түвшинд хүрч хөгжсөн төдийгүй Сахарын ар өвөр талын олон соёл иргэншилд нөлөөлсөн болохыг орчин үеийн Африкийн олон

оронд тархсан босоо ятгануудаас харж болно. Төв болон Зүүн Азийн хувьд хамгийн эртний гэж болох зураг дүрслэлүүд Узбекстаны нутгаас олдоод байна9. Дундад Азийн хөгжмийн соёлд өнцөгт ятга

6

161

томоохон байр суурьтай байсныг Согдын ханын зургуудаас элбэг тодорхой харж болно (Зураг 6). Чухам эндээс одоогийн Шинжаан, цаашилбал Торгон замын дагуу Хятадад босоо ятга дэлгэрэн хөгжсөн байх үндэстэй10.

Түрэгтэй үндсэндээ нэгэн цаг үед зэрэгцэн оршиж байсан Хятадын Тан улсын үеийн босоо ятга нүүдэлчдийн өнцөгт ятганаас илэрхий өөр дүрс хэлбэртэй байсныг харуулах олон баримт байдгаас зөвхөн хоёрыг дурдвал 1995 онд Хэбэй мужийн Чуюань тойргийн Линшаниас олдсон Хожуу Тан улсын үеийн түшмэл Ван Чужайн бунханы ханын зурагт буй ятгачны дүрс (Зураг 7)11

ба саяхан Шэньси мужийн Сиань хотоос илэрсэн Тан улсын бунханы ханын зураг дахь хөгжмийн чуулгын зураг юм (Зураг 8а)12. Үүний дараа монгол угсааны Хятан улсын үед мөн л Тангийн үеийнхтэй төстэй босоо ятгыг тоглож байсныг харуулах уран зургийн баримтууд цөөнгүй бий (Зураг 8b). Гэхдээ аль аль үеийн турш босоо ятгатай харьцуулбал бийваа зэрэг хөгжим илүү түгээмэл тоглогдож байсныг харахад нарийн мэргэжил шаардлагагүй юм. Барагцаалбал тухайн үед хамаарах Дунхуан ба Могаогийн агуйн ханын зургуудад мөн л өнцөгт ятга голлож байх боловч цөөн тооны нуман ятганы дүрс бас бий13.

XIV зууны үеийн Перс номын миниатюр чимэглэл зурагт дүрслэгдсэн монголчуудын дунд ч босоо ятга тоглож байгаа сэдэв бий (Зураг 9). Персэд үүнээс арай хожуу үед ч босоо ятга тоглогдсоор байсныг уран зургийн дурсгалуудаас харж болно (Зураг 10). Ерөнхийдөө 5000 орчим жилийн түүхтэй Персийн босоо ятганы соёл нуман ятганаас өнцөгт ятга болж хөгжсөн зүй тогтолтой ажээ.

Евразийн өнцөг булан бүрд босоо ятганы соёл өргөн дэлгэрсэн байсан боловч харьцангуй цөөн нь энэ хөгжмийн зэмсгийг өнөө хүртэл хадгалж үлджээ. Эдгээрийн дотроос Баруун Сибирийн ханты үндэстний ятганы соёл тухайн хөгжмийн зэмсгийн хэрэглээ ба соёлын агуулгыг тодруулахад сонирхолтой юм.

Ханты нар Баруун Сибирийн ард түмнүүдийн дотроос хөгжмийн соёлын хувьд хамгийн хөгжингүй гэж үнэлэгддэг. Тэдний дунд хоёр төрлийн ятга өргөн дэлгэрсэн байдаг. Эхнийх нь хэвтээ ятганы төрөлд багтах зэмсэг бөгөөд нарс-юх, панан-юх гэж нэрлэдэг. Энэ зэмсэг 3-5 чавхдастай бөгөөд уянгалаг дуугаараа баатарлаг дуу ба баавгайн баярын үеэр бүжгийг дэмжин хөгжимддөг байна14. Судлаачдын тогтоосноор уг зэмсэг нь зугаа цэнгэлийн хэрэгсэл гэхээс илүүтэй зан үйлийн багаж байсан ажээ. Тиймээс ч нарс-юх хөгжмөөр зөвхөн ханты нарын дунд хамгийн чухалд тооцогддог зан үйл, шүтлэг бишрэлийн агуулгатай баавгайн баярын үеэр тоглодог байсан байна. Иймээс уг зэмсэгээр зөвхөн эрчүүд, түүний дотор арэхта-ку гэж нэрлэгддэг нэгэн төрлийн бөө нар тоглодог байжээ. Арэхта-ку нар трансд орж бөөлөх үеэрээ энэ хөгжмөөр тоглодог бөгөөд бөөгийн хэнгэрэгтэй адилтгаж болох үүрэгтэй юм. Монгол болон Сибирийн бөөгийн соёлд хэнгэргээс гадна хэл хуур, кобыз зэрэг бусад төрлийн хөгжмийн зэмсэг ашигладаг уламжлал түгээмэл байсан нь хөгжмийн зэмсгийн нийгмийн ба соёлын үүргийг эдгээр уламжлалт соёлд зөвхөн найр цэнгэлээс илүү өргөн хүрээнд авч үзэх шаардлагатайг харуулж байна. Жаргалант Хайрханы хөгжмийн зэмсгийн үүргийг ч мөн баяр цэнгэл, дуу хуураас илүү зан үйл, шүтлэг бишрэлийн түвшинд авч үзэх шаардлагатай байж мэднэ.

Харин нөгөөх нь нуман ятганы төрөлд орж болох тор буюу тороп-юх нэртэй зэмсэг юм. Энэ хөгжмийг мөн хун, галуу, тогоруу гэж янз янзаар нэрлэдэг байна15. Уг хөгжмийн царс модны бүхэл хэсгээр ухаж хийдэг байна (Зураг 11). Дээшээ гэдийж өлийсөн хүзүүний үзүүрт шувууны толгойн дүрс сийлдэг байсаныг анхаарах хэрэгтэй. Монголчуудын дунд тархсан хун хуурын тухай ойлголтыг энэхүү торох-юх хөгжимтэй харьцуулан судлавал бас нэгэн сонирхолтой шижим байж болох юм.  Ерөнхийдөө энэ хөгжим усанд хөвж буй хун шувууны дүрстэй болдог байна. Заримдаа шувууны толгой ба царыг холбосон тулгуур хийдэг нь бэхэлгээний ач холбогдолтой.

162

Шувууны толгойтой босоо иш нь 90 хэм хүртэл босоо байдалтай байх бөгөөд түүний хүзүүн дээр 5-13 тооны чавхдас бэхэлдэг. Чавхдасны нөгөө үзүүрийг нимгэн банзаар бүрсэн царны таглаан дээр тусгай тээг нааж бэхэлсэн байх нь элбэг. Энэ хөгжим нэлээд нүсэр (90 см хүртэл урттай, 20 см өргөнтэй, 60 см өндөр иштэй) учир суурин байдлаар тоглох шаардлагатай болдог байна. Нарс-юх хөгжмийн адилаар тороп-юх ятгийг зөвхөн эрчүүд тоглодог байна. Тоглохдоо хөлөө завилж юм уу жийж суугаад хөгжмийнхөө толгойг урагш нь хандуулж барьдаг ажээ. Чавхдасыг зүүн гараар татаж, баруун гарын эрхий хуруугаар зөвхөн доод чавхдасуудыг татаж тоглодог. Ерөнхийдөө уг хөгжим ахуйн зориулалттай биш харин зан үйл, шүтлэг бишрэлийн үйлдэлд хэрэглэгддэг байна.

Уг хөгжмийн зэмсэгийн их биеийг хус модоор элдэв залгаа, наалт үгүй урлажээ. Харин царны таг бас тээгийг уд модоор хийсэн байна16. Эх биеэс хүзүүг бага зэрэг доош налуулан зорж аажмаар өгсүүлэн 40о өнцөгтэй налуулан хийж үзүүрт нь адууны толгойг сийлжээ. Адууны хоншоор шөмбөгөр, бага зэрэг хөхөлтэй ба дагзан дээр дөрвөлжин хэлбэрийн нүх гаргасан нь чавхдасыг тогтоох зориулалт бүхий босоо гарыг суулгах үүрэгтэй юм. Хүзүүг ерөнхийд нь босоо дөрвөлжин хэлбэртэй хийсэн ба дээд талыг хоёр талаас нь налуулан ташуулдан засжээ. Толгойн зүүн талд чихийг хулмайлган хийсэн бол баруун талын чихний хэсэг дарагдсаны улмаас тодорхойгүй болсон бололтой. Сайн мэдэгдэхгүй байна. Хоншоорын хоёр талд жавьжийг хонхойлгон дүрсэлсэн байна. Шанааг товойлгон дүрсэлсэн ба эрүүний доод талыг ховил татаж хонхойлон хийжээ. Доод уруулыг үл ялиг доош унжсан байдлаар дүрсэлж хамрын нүхийг цэглэн гаргажээ. Хүзүүг хар өнгийн холтосоор даруулан ороож хийсэн нь анх хүзүүнээс эх биеийн уг хүртэл битүү байсан бололтой. Эх бие, хүзүүний хооронд хүзүүний угын төв хэсэгт нэвт нүхтэй мөн эх биеийн зүүн талын ирмэгт ташуу байдлаар нэвт нүхтэй юм. Хөгжмийн толгой буюу эрүүний хажууд хүзүүн дээр нэвт дугуй нүхтэй.

Эх биеийн дээд талыг маш чадварлагаар зууван дугуй хэлбэртэй хөндийлөн ухаж завь мэт юм уу богино сүүлтэй хун шувууны бие лугаа адил хэлбэр гаргасан. Эх биеийн хэсэг бөгсөн тал руугаа бага зэрэг өргөссөн.

Хүзүүний угын дээд хэсэгт хоёр тийш ташуулдан зурчин сийлсэн нь ташуу дөрвөлжин хээ үүсгэсэн ба 5,5 см урт. Эх биеийн урт 72 см, өргөн 10,1 см, эх биеийн доор авиаг гаргах зориулалттай чагт хэлбэрийн нүхний хэмжээ: 1,9×2,4 см. Хөгжмийн хүзүүний хэмжээ: угны хэсэгт 2,8×3,2 см, дунд хэсэгт 2,4×1,8 см, толгойн талд 2,1×2,7 см. Хөгжмийн толгойн хэмжээ: чихний үзүүрээс хоншоор хүртэл 5,8 см, дагзнаас хоншоор хүртэл 4,9 см. Царны урт 35,3 см, өргөн 10 см, зузаан 1,79-4,21 мм. Чавхдасын тээг модны

7

B h St k i li h 28 03 14 i db 162 163

163

хэмжээ: урт 8,1 см, өргөн 6,03 мм, тээгийн дээрхи чавхдасын нүх хоорондын зай: 6,28 мм. Царан дээрхи том нүхний хэмжээ: 8×8,2 мм, жижиг нүхний голч 4,4 мм. Царын эх биед наалттай байгаад унасан жижиг дугуй модон эдлэлийн хэмжээ: 8×7,8 мм, зузаан 5,7 мм. Дагзан дээрхи нүхний хэмжээ: 8,6×6,8 мм.

Германы эрдэмтэн Сюзанна Шульц уг хөгжмийн зэмсгийг хөгжим судлалын үүднээс судлахын зэрэгцээ өөрийн сэргээлтийн ихээхэн сонирхолтой хувилбарыг бодит байдлаар хийсэн билээ (Зураг 12). Түүний үзэж байгаагаар Жаргалант Хайрханы хөгжмийн зэмсэг бол өнцөгт босоо ятга (Winkelharpe) болох юм17. Харин Монголын хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв уг зэмсгийг нумлиг буюу нуман ятга18 гэж үзсэний зэрэгцээ мөн л өөрийн сэргээлтийг хийж бодитоор урласан төдийгүй тусгай хөгжмийн зохиол туурвиж, сэргээсэн хөгжмөөрөө амжилттай тоглож байгаа билээ.

Босоо ятга хөгжим бүр НТӨ 3000 жилийн үед Ойрхи Дорнодод үүсэж хөгжих явцдаа олон төрөл болон салбарласан байна. Анхны босоо ятга бол нуман ятга байсан бөгөөд хөгжмийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар анчдын нумнаас үүсэлтэй бололтой. Харин НТӨ 2000 оны орчимд өнцөгт ятга анх үүсчээ19. Ерөнхийдөө цар, хүзүү, чавхдас гэсэн үндсэн гурван элементээс бүрдэх хөгжмийн чавхдаст зэмсгийн гэр бүлд багтана20. Гар дээрээс тоглодог олонхи босоо ятга цар болон хүзүүг бэхлэн холбосон тулгууртай байдгийг хүрээтэй ятга гэдэг. Орчин үеийн концертийн ятга бол чухам энэ хүрээтэй буюу тулгуурт ятганаас гаралтай юм. Харин ийм тулгуургүй бусад ятгыг нээлттэй ятга гэх нь бий. Хөгжим судлалын онолоор бол нээлттэй ятга дотроо хоёр төрөлд хуваагдах нь дээр дурдсан өнцөгт босоо ятга ба нуман босоо ятга юм. Жаргалант Хайрханы босоо ятга ямар боловч нээлттэй ятганы бүлд багтах нь эргэлзээгүй, харин хураангуйлан нэрлэхдээ Жаргалант Хайрханы босоо ятга гэж байх нь зүйтэй болов уу.

Хөгжмийн зэмсэг судлалын онолын үүднээс нуман ба өнцөгт босоо ятганы ялгаа нь чавхдасыг

бэхлэх ба чангалах үүрэгтэй босоо гар байгаа эсэхээр тодорхойлогдоно. Их биеэс шууд үргэлжлэн гарсан 90° болон түүнээс их өнцөгтэй ишэнд чавдасны нэг үзүүрийг бэхлэж байгаа тохиолдолд энэ нь нуман ятга болох юм. Харин иш юм уу царан дээр шууд тусгай босоо гар суулгасан тохиолдолд өнцөгт ятга гэж нэрлэгдэх юм. Үнэндээ ангилал зүйн энэ бяцхан ялгаа нь онц ач холбогдолгүй бөгөөд цэвэр хөгжим судлалын хүрээнд хэлцэгдэх асуудал бололтой.

Монголын нэрт хөгжим судлаач Ж.Бадраа гуайн үзсэнээр бол “...барьж хөгжимдөх байдлаар босоо ятга, хэвтээ ятга, цуурайнхаа хайрцгийн хэлбэрээр өнцөгт ятга, нуман ятга ийм хоёр

8b

8a

01 04 14 16 07

164

зүйл байжээ. Хожуухнаа зөвхөн нуман хэлбэртэй цуурайныхаа хайрцгийн гэдгэр үзүүр дээр хунгийн толгойтой босоо ятгыг хун хуур гэж, гонзой хэвтээгий нь ятга гэх болсон гэвүүштэй байна”21 гэж тэмдэглэсэн нь их сонирхолтой санаа юм.

Эртний хөгжим судлалын томоохон мэргэжилтэн Бо Ловергрений үзэж байгаагаар Евразид лавтай дөрвөн төрлийн босоо ятга дэлгэрсэн байжээ. Эдгээр нь: Нуман ятга, Өнцөгт ятга, Очирт ятга ба Тал нутгийн ятга болно22. Бидний мэдэх археологийн малтлагаас олдсон бүх ятганууд чухамдаа Тал нутгийн ятганы төрөлд орох нь эргэлзээгүй.

Тал нутгийн босоо ятганы онцлог бол тоглох үед их биеийг хэвтээ байдалд авдагт оршино. Харин бусад өнцөгт ятганы хувьд хөгжмийн хайрцаг хэсгийг босоо байдалтай барьж гарыг харин хэвтээ тэнхлэгт барьж тоглодог билээ. Ийм хэлбэрийн өнцөгт ятгыг анх Хоёр мөрний сав газарт НТӨ 1900 оны үеэс тоглож эхэлсэн бол НТӨ

850-650 оны үеийн Ассирын дурсгалуудаас элбэг олддог байна23. Энэхүү хэвтээ байрлалтай өнцөгт ятгыг ихэвчлэн хос ятгачин тоглодог байсан нь илүү баялаг хөг аялгуу гаргах бололцоог олгодог байсан болов уу. Цаашид Жаргалант Хайрханы ятгыг сэргээн тоглох тохиолдолд мөн хос ятгачин байвал илүү зохистой байж мэднэ.

Пазырыкийн ятгыг сэргээн амьдруулах хэд хэдэн удаагийн оролдлого хийгдсэн боловч төдий л олны дунд түгэж чадаагүй байна24. Түүгээр ч зогсохгүй Пазырыкийн ятганы анхны дүр байдлыг хэрхэн төсөөлөх талаар судлаачдын дунд ихээхэн зөрөөтэй саналууд байдгийг дурдах хэрэгтэй25. Мөн Янхайн ятгыг сэргээн тоглох оролдлого хийсэн боловч чавхдасны тоог 10 болгож хоёр дахин нэмсэн нь бодит байдлаас гажсан тул түүхэн үнэнтэй нийцэхгүй юм26. Иймээс Жаргалант Хайрханы хөгжмийн зэмсэгийг сэргээх үедээ аль болох түүхэн бодит байдлыг харгалзан үзэх нь амжилтад хүрэх боломжийг нэмэгдүүлэх болов уу.

Жаргалант Хайрханы босоо ятганы царны ар талд баялаг өгүүлэмжтэй сийлмэл зураг бий. Энд 6 буга, 1 янгир, 5 нохой болон нум татаж харвах гэж байгаа нэгэн анчны дүрсийг сийлжээ (Зураг 13). Эдгээр дүрслэл гурван өөр үед дэс дараатай сийлэгдсэн бололтой. Уг зургийг судласан профессор Э.Якобсон-Тепфер мөн л гурван цаг үед сийлсэн байна гэж үзсэн байдаг27.

Ихэнх амьтдыг сийлсэн чиглэлээс авч үзэхэд талбайн төв хэсгийг эзлүүлэн дөрвөн буга, нэг янгирыг хөл талыг нь хөгжмийн иш рүү хандуулан сийлсэн байна (Таб. II. 2-6). Энэхүү таван амьтны дээд талаас хоёр, урд талаас мөн хоёр, хамгийн доод талын бугын ар талаас нэг нохойг тус бүрд нь тухайн ан руугаа давшлан дайрч байгаа байдлаар хошууг нь чиглүүлэн сийлсэн байна (Таб. II. 7-11). Эдгээр буга, янгир, нохойнуудын дүрсийг уг хөгжмийн зэмсэг дээр хамгийн анхлан сийлбэрлэсэн бололтой. Иймээс эдгээрийг эхний бүлэг дүрс гэж нэрлэж байна. Дээрх амьтдын дүрийг сийлэхдээ бүх биеийн хүрээг гаргаж,

9

B h St k i li h 28 03 14 i db 164 165

165

хажуу талаас бүрэн проекцлон сийлэхдээ эврийг нь хүртэл хүрээлэн дүрсэлсэн байна. Хэдийгээр амьтдын нүд, ам гэх мэтийн нарийн хэсгүүдийг хайхралгүй орхигдуулсан боловч тэдний ерөнхий дүр байдлын онцлогийг сайн гаргасан тул чухам ямар амьтан болох нь төвөггүй танигдана. Нохдыг сийлэхдээ заримыг нь дээш модойсон шулуун сүүлтэй сийлсэн байхад заримыг нь (Таб. II. 7, 8) дээш босож цагиргалсан сүүлтэй дүрсэлсэн нь нохой гэдэгт эргэлзэх ямар ч боломжгүй болгож байна. Эдгээр эхний бүлэг зургийг нэлээд гүнзгий, өргөн бас итгэлтэй зураасаар татаж сийлсэн бөгөөд олонхи зураасыг татахдаа гар салгаагүй шинжтэй байгаагаас үзэхэд муугүй чадварлаг сийлбэрчин бүтээсэн байна.

Үүний дараа дүрсүүдийг зөв харуулан баривал баруун дээд талд толгойг нь уруу харуулан өөр нэгэн бугын дүрсийг сийлжээ (Таб. II. 12). Сийлбэр нь анхдагч дүрсүүдийг бодвол арай нарийн зураастай бөгөөд эврийг нь дан зураасаар сийлсэн онцлогтой. Түүний зэрэгцээ эхний бүлэг зурагтай харьцуулахад бугын биеийн ерөнхий харьцааг ялимгүй алдаатай гаргасан тал ажиглагдаж байна. Тухайлбал, хүзүү хэт урт бөгөөд хойш гэдгэр, гэдэс нумарсан бөгөөд хойшоо хэт татагдсан зэргийг дурдаж болно. Ерөнхийдөө эхний бүлэг зургаас арай илүү загварчилсан, бодит байдлаас хальсан шинж ажиглагдаж байна. Гэвч элэгдэж улирсан байдлаас нь харвал он цагийн хувьд онц их ялгаагүй, наад зах нь хамгийн сүүлд сийлсэн бугын дүрстэй харьцуулбал эхний бүлэгтэй илүү ойр цаг үед сийлсэн хэмээн таамаглаж болно.

Хамгийн сүүлчийн сийлбэр нь зургуудын дээд талд байрлах толгой нь уруу харсан бугын сийлбэр дүрс юм (Таб. II. 13). Өндөр хондлой, урагш сунасан урт хүзүү, урт нарийн бөгөөд олон салаа эвэр зэрэг нь уг сийлбэрийг бусад дүрсээс эрс ялгаатай харагдуулж байна. Нөгөө талаар энэхүү сийлбэрийн ор нь цоо шинээрээ байгаагаас үзэхэд хүний гарт баригдаж, хөлсөнд идэгдэн элэгдээгүй болохыг харуулж байна. Иймээс уг сийлбэрийг оршуулга хийхийн өмнөхөн тусгайлан сийлсэн бололтой хэмээн үзэх бүрэн үндэслэл бий.

Эцэст нь өгүүлэмжийн хамгийн доод талд хэвтээ байдлаар нум барьж сум тавих гэж буй нэгэн анчны дүрсийг дан зураасаар сийлсэн байна (Таб. II. 1). Түүний зөвхөн толгойг дугуй хэлбэр гарган сийлсэн бөгөөд эр бэлэг эрхтнийг доош унжсан богино зураасаар, их бие, гар, хөлийг дан зураасаар дүрсэлжээ. Гартаа барьсан нум нь хүчит зүймэл нум болох нь илэрхий танигдах бөгөөд биеийн хэмжээтэй харьцуулан үзэхэд наад зах нь 1-1,2 м урттай байж болохоор юм. Онилсон сум нь үзүүртээ гурав салаалсан зэвтэй мэт харагдаж байгаа боловч хавтгай навчин хэлбэрийн зэвийг дүрсэлсэн хайнгадуу оролдлого бололтой. Энэ хүний дүрсийг эхний бүлэг дүрстэй сийлсэн гэж үзэхийн аргагүй юм. Харин хоёрдахь ганц бугын дүрслэлтэй сийлбэрлэсэн хэв маяг, сийлбэрийн зузаан зэрэг нь төстэй байгааг анхаарах хэрэгтэй. Уг анчны дүрстэй төстэй дүрслэл Түрэгийн үеийн

10

01 04 14 16 07

166

хадны зурагт цөөнгүй тохиолддогийг дээр дурдсан билээ28. Гэхдээ чухам энэ анчны дүр хөгжмийн зэмсэг дэх сийлмэл дүрсүүд дотроос хамгийн нууцлаг нь бөгөөд, эхний бүлэг зурагтай хамт сийлэгдсэн эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Энэхүү сийлмэл зураг хөгжмийн зэмсэгтэйгээ хэрхэн холбогдож, түүний утга агуулгыг хэрхэн тодотгож байгааг өнөөдөр зөвхөн таамаглах төдий боломж байна. Юуны урьд уг сийлмэл зураг нь Түрэгийн үеийн болон бусад үеийн нүүдэлчдийн хадны зурагтай сэдэв, зохиомж агуулгын хувьд адил төстэй байгааг анхааран үзэх нь зүйтэй. Иймээс хадны зураг дахь ижил төстэй өгүүлэмжийг хэрхэн тайлбарладаг хандлага байгааг авч үзвэл судлаачид ерөнхийдөө нэг бол сакраль буюу ер бусын, шүтлэг мөргөл, зан үйлийн агуулгатай, эсвэл, пропан буюу өдөр тутмын, ахуйн агуулгатай гэж харилцан ялгаатай үзэх, эсвэл аль алиных нь шинжийг давхар агуулдаг гэж үзэх нь элбэг байна.

Уг хөгжмийн зэмсэг дээр шинэ шинэ дүрсийг үргэлжлүүлэн сийлсээр байсныг харгалзан үзвэл ямартай ч уг зураг дүрслэл нь царцанги хөдөлгөөнгүй зүйл биш харин байнгийн анхаарал шингэсэн онцгой зүйл болох нь илэрхий. Ийм чиглэлд цаашид гүнзгийрүүлэн судлах, ялангуяа бөөгийн шашин шүтлэгийн зан үйлийн хүрээнд

эрэлхийлэх нь амжилттай байж болох юм. Бидний мэдэж байгаагаар Төв Азийн уламжлалт бөөгийн мөргөлд бөө удганы онгодын хүлэг морь нь хэц хэнгэрэг байхын зэрэгцээ, онгод оруулдаг бусад төрлийн кобыз, варган буюу хэл хуур зэрэг хөгжмийн зэмсэг ч байдаг билээ. Жаргалант Хайрханы хөгжмийн зэмсэг нь Алтайн магтаал мэтийн газар усны лус савдгийн магтаалыг хайлдаг, онгодтой харилцах хэрэгсэл болдог хэмээн таамаглавал зарим талаар бөөгийн хэнгэрэгтэй адилтгаж болох мэт. Ийм тохиолдолд уг зураг сийлбэрийг бөөгийн хэнгэргийн дээр зурагддаг зүйлстэй харьцуулан судлах боломж ч сонирхолтой байна.

Нөгөө талаар уг хөгжмийг эзэмшигч эрийн хөгжимдөн хуурддаг баатарлаг туулийн агуулгатай сийлбэр байхыг бас үгүйсгэх аргагүй юм. Төв Азийн нүүдэлчин үндэстний дунд эрэмгий зоригт анчин эрсийн тухай үлгэр домог, туульс түгээмэл билээ. Түүнчлэн тухайн хөгжмийн зэмсгийн эзэн эрийн ангийн хийморь, олзны үүдийг уухайлан дуудсан агуулгатай дом шившлэгийн зураг дүрслэл байсан байж болно.

Эцэст нь тухайн хөгжмийн эзний туулж өнгөрүүлсэн ангийн тухай бодит үйл явдлыг хүүрнэсэн зураг дүрслэл байхыг ч үгүйсгэх боломж одоогоор алга байна. Цаашид олон талаас нь өргөн хүрээтэй харьцуулалт хийж уг зураг дүрслэлүүдийн жинхэнэ утга учрыг гаргах боломж байгаа хэдий ч одоогийн түвшинд энэ асуудал нууцлаг хэвээр үлдэж байна.

Жаргалант Хайрханы хөгжмийн зэмсэгийг эзнийх нь толгой талд хүндэтгэлтэйгээр дагалдуулан тавьсан байжээ. Уг зэмсгийг эзэмшигч цэл залуу баатар эрийн оршуулгыг нум сум, эмээл, дөрөө, агсарга бүс зэрэг тухайн үеийн нүүдэлчин дайчны хэв шинжит эдлэл хэрэгсэл дагалдсан байхын зэрэгцээ 4 ширхэг хуягны ялтас илэрсэн нь чухамдаа дайчин баатар эр байсныг давхар батлах

11

Buch Steppenkrieger mongolisch 28 03 14 indb 166 167

167

юм. Гэхдээ жирийн нэг дайчин биш бас хөгжимчин, магадгүй туульч эр байсан бололтой.

Уг хөгжмийн зэмсэг нь бусад төрлийн босоо ятгатай харьцуулахад жижиг, авсаархан тул нүүдлийн амьдралын хэв маягт тохирсон, морины нуруун дээр ч тоглох бололцоотой нь үнэхээр Монголын тал нутагт зохицсон хөгжим юм. Жагунлук, Янхай, Пазырык, Ольбийн ятганууд ч энэ талаараа манай хөгжмийн зэмсэгтэй адилсах юм. Гэвч Жаргалант Хайрханы хөгжмийн зэмсэг биеийн ерөнхий хэлбэрээр дээрх бүх олдворуудаас эрс ялгарахын зэрэгцээ морин толгой, руни бичээс, сийлмэл зураг зэргээрээ утга соёлын ач холбогдол нь хол давуу билээ.

НТӨ 800 оны үеийн Ассирийн хэвтээ барилттай өнцөгт ятганаас эхэлсэн энэхүү хөгжмийн төрлийн түүх Жагунлук ба Янхайн НТӨ VIII-II зууны ятганууд, Пазырыкийн НТӨ V-IV зууны ятга, Сарматын НТ I-III зууны ятгаар дамжин өртөөлсөөр Монголын НТ VII-VIII зууны ятганд хүрч төгссөн бололтой. Энэ бол нэгэн төрлийн

өвөрмөц сайхан хөгжмийн 1500 илүү жилийн түүх болно.

Уг хөгжмийн зэмсгийн хажуу бөөр, хүзүүний дагуу 6 хэсэг газарт эртний түрэг хэлээр руни бичгээр сийлсэн бичээс байгаа нь уг олдворыг шууд археологийн онцгой, нэн ховор зүйл болгож байна. Монголын түрэг судлаач, профессор Ц.Баттулгын уншиж тайлснаар бол уг хөгжмийг эртний түрэг хэлээр Яаялиг (монгол хэлээр - Аялгуут) хэмээн нэрлэж байжээ. Харин хөгжмийн зэмсгийг эзэмшиж байсан баатар эрийг Чүрэ гэдэг байжээ. Магадгүй түүний олонд түгсэн алдар цуу нь “Яая-Огыл” буюу “Аялгууч хүү” байсан бололтой. Ийнхүү хөгжмийн зэмсэг маань өөрийн нэрийг, өөрийн эзний нэрийг алдар цуутай нь хамт хэлж өгсөн нь үнэхээр ховор гайхамшигт тохиолдол мөн билээ. Үүнийг бид хөгжмийн зэмсэг дуу эгшгээ гаргаж, өөрийн нэрийг дуудан, эзнээ алдаршуулж байгаа тул амьд хөгжмийн зэмсэг гэж нэрлэхээс өөр аргагүй санагдана.

12

01 04 14 16:07

168

Монголчуудын эртний хөгжмийн соёлд ятга хөгжим өөрийн байр суурьтай байжээ. Монголын Юань улсын үеийн ордны их найрал хөгжмийн чуулбарт ятга хөгжим орж байсан нь эргэлзээгүй. Үүнээс арай хожуухан буюу Мин улсын үеийн хятад монгол “Хуа-и и-юй” толь бичигт ятга хэмээх хөгжмийн нэр дурдагдаж байгаа нь үүнийг бас давхар баталж байгаа юм29.

Гэвч энэ ятга хөгжим чухам хэвтээ ятга уу эсвэл өнцөгт ятганы аль нэгэн төрөл үү гэдгийг баттай хэлэх аргагүй юм. Монголын уламжлалт хөгжмийн соёлд ятуган буюу ятга гэдэг нэрийн зэрэгцээгээр нэлээд хожуу үе хүртэл хуур гэсэн нэр хэрэглэсээр байсан болохыг Ж.Бадраа тогтоосон байдаг. Түүний бичсэнээр бол “Жангар” туульд ятуга, биба гэхээс гадна “ерин дөрвөн чавхдастай ендир мөнгөн хуур” гэж гардаг нь хэдий чавхдасын нь тоог баахан ихэсгэсэн боловч бийбаа буюу шанаган хуурыг хэлж байгаа биш ятгыг хэлж байгаа нь илт байдаг байна30. Үүнээс үзвэл тухайн үед дэлгэрсэн ятга хэмээх хөгжмийн зэмсэг нь хүрээт ятга юм уу хэвтээ ятга байсан болов уу гэсэн таамаглалыг дам боловч баталж байна.

Жаргалант Хайрханы зэмсэг бол жирийн нэг археологийн олдвор биш харин өнгөрсөн цаг үе, ард түмний дуу хоолой юм. Уг хөгжмийн зэмсэг нэгэн цагт залуухан авъяаслаг хөгжимчин эрийн гарт уянгалан дуугарч байсан нь гарцаагүй. Хамгийн гайхамшигтай нь уг хөгжмийн зэмсэг 1500 жилийн дараа ч дахин эгшиглэн уянгалах боломжтой юм. Хөгжмийн зохиолч Д.Ганпүрэвийн сэргээн бүтээсэн “Алтай ятга” буюу янгир толгойт ятга бол бидний илрүүлэн олсон хөгжмийн зэмсгийн шууд хуулбар биш боловч Жаргалант Хайрханы хөгжмийн зэмсгийн амилуулан сэргээсэн дүр болно. Энэ утгаараа уг хөгжмийн зэмсэг маань музейн үзмэр төдий биш болж дахин амьдарч байгаа билээ.

Эцэст нь дээрх бүх онцгой шинжүүд уг хөгжмийн зэмсэг бүхий хадны оршуулга нь эртний нүүдэлчдийн утга соёлын ертөнц рүү өнгийх онцгой ховор боломжийг олгож буй цонх юм. Уг хөгжмийн зэмсэг зөвхөн монголчууд бидний төдийгүй нийт нүүдэлчин гаралт ард түмнүүдийн соёл урлагийн нэгэн ариун шүтээн болох нь эргэлзээгүй. Цаашид манай эрдэмтэн мэргэд, хөгжим судлаачид уг хөгжмийн судалгааг улам гүнзгийрүүлнэ гэдэг гүнээ итгэж байна.

Buch Steppenkrieger mongolisch 28 03 14 indb 168 169

169

ЭШЛЭЛ

1 Цэвээндорж Д. Морин Толгойн булшнаас олдсон "Хүннү хэл хуур". – ШУА-ийн Мэдээ. №3. – УБ., 1990, т. 72-80.2 Руденко С.И. Культура населения Горного Алтая в скифское время. - М.-Л., 1953, стр. 324.3 Häusler A. Musikärchäologische Zeugnisse aus dem nordponti-schen Raum, mit einen Anhang über das Sarmatengrab von Olbia mit Winkelharfe. – In: K.-D. Jäger (Hrgs.) Alteuropäische Forschungen. Arbeiten aus dem Institut für Prähistorische Archäologie der Mar-tin-Luther-Universität Halle-Wittenberg, Neue Folge 1. – Weissbach, 1997, pp. 69-103.4 Simonenko A.V. Eine sarmatische Bestattungen mit Tamga-Zei-chen in Gebiet Olbias. – In: Eurasia Antiqua. Band. 10, 2004, pp. 202.5 Bachmann W. Die skythisch-sarmatische Harfe aus Olbia. Vor-bericht zur Rekonstruktion eines unveröffentlichten, im Kriege ver-schollenen Musikinstrumentes. – In: M. Otte (Hrgs.). Sons Originels: Préhistoire de la Musique. Actes du colloque musicologie, 11-13 Dé-cembre 1992. 5th International Meeting of the ICTM Study Group on Music Archaeology. Edudes et recherche archéologiques de l‘Université de Liège. Vol 61. - Liège, 1994, pp. 112-113.6 谢瑾. 中国古代笙侠的研究一对薰模的形制沿革地理分布及在宫廷中

的运用的考察. [Xie Jin. A study on Chinese ancient Konghou: The in-vestigation on the structure development, geographical distribution and application in court]. - PhD. Dissertation. Shanghai Observatory of Music. 2007, p. 31.7 Wang Bo. Xinjiang Zhagunluke konghou [Xinjiang Zaghunluk Harp]. - Wenwu 2, 2003, p. 56–62. 8 Бо Лавергрений үзэж байгаагаар уг хөжгмийн зэмсэг НТӨ V-IV зуунд холбогдох бололтой [Lawergren B. Western Influences on the Early Chinese Qin-Zither. - In: Bulletin of the Museum of Far Eastern Antiquities. Vol. 75/2003, pp. 79-109].9 Садоков Р.Л. Музыкальная культура Хорезма. - М.: Наука, 1973, стр. 43.10 Lawergren B. Harps on the Ancient Silk Road. - In: Conservation of Ancient Sites on the Silk Road. - Los Angeles: The Getty Conser-vation Institute, 2010, p. 117.11 Adriano Madaro. La Via della Seta e la Civilta Cinese Gengis Khan e il Tesoro dei Mongoli. Treviso, Casa dei Carraresi, 20 Ottobre 2007- 4 Maggio 2008.12 唐墓辟 畫 珍品。编。陕西历史博物馆。[Táng mù bi hua zhen pin. Shanxi lishi bowuguan]. 陕西出版集团 三秦出版社。 西安 2011, p. 121 [Sh nxī chūb n jítuán sān qín chūb n shè. Xi’an, 2011].13 Lawergren B. Harps on the Ancient Silk Road..., p. 119-121, Figs. 2-5.14 Алексеенко Е.А. Музыкальные инструменты народов Севера Западной Сибири. - Материальная и духовная культура народов Сибири. Сборник Музея Антропологии и Этнографии. Вып. XLII. - Л.: Наука, 1988, стр. 6-8.

15 Алексеенко Е.А. Музыкальные инструменты народов Севера Западной Сибири ..., стр. 8.16 Steppenkrieger: Reiternomaden des 7.-14. Jahrhunderts aus der Mongolei. J. Bemmann (Hrgs.). Bonn: LVR-LandesMuseum Bonn, 2012, p. 385.17 Schulz S. Die Altai-Harfe - Eine Rekonstruktion. - In: Steppen-krieger. Reirenomaden des 7. -14. Jahrhunderts aus der Mongolei. K.Bemmann (Hrgs.). - Darmstadt: Primus, 2012, p. 147.18 Энэхүү каталоги дахь Д.Ганпүрэвийн өгүүлэлийн хавсралт диаграмыг үзнэ үү.19 Lawergren B. Angular Harps through the Ages. A Casual History. - In: Early Music America. Vol. 17, No. 2, Sep. 2011, p. 262.20 Босоо ятгыг зарим тохиолдолд лира (lyre) хөгжимтэй андуурах явдал бий. Үнэндээ энэ хоёр төрлийн зэмсэг нэг гаралтай юм. Түүнчлэн хэвтээ ятга (zither) хөгжимтэй нэр томъёоны хувьд андуурагдах явдал байдаг. Энэхүү хэвтээ ятгыг монгол хэлэнд ихэвчлэн дангаар нь ятга гэж нэрлэж хэвшсэн учраас арфа хөгжмийг бид “Босоо ятга” гэж тодруулан нэрлэх шаардлагатай мэт. Гэвч энэ каталогийн хүрээнд амар хялбарыг бодож ихэвчлэн ятга гэж товчоор нэрлэсэн байгаа.21 Бадраа Ж. Монгол ардын хөгжим. - УБ., 1998, т. 88-89.22 Lawergren B. Harps on the Ancient Silk Road. - In: Conservation of Ancient Sites on the Silk Road. - Los Angeles: The Getty Conser-vation Institute, 2010.23 Lawergren B. Western Influences on the Early Chinese Qin- Zither. - In: Bulletin of the Museum of Far Eastern Antiquities. Vol. 75/2003, p. 90.24 Фомин В.П. Звуковые и музыкальные инструменты алтайцев в археологических находках. - Мир науки, культуры, образования. №1(4), 2004, стр. 31-36. 25 Басилов В.Н. “Скифская арфа”: древнейший смычковый инструмент? - Советская Этнография. №4, 1991, стр. 140-154; Lawergren B. The Ancient Harp from Pazyryk. - In: Beitrage zur All-gemeinen und Vergleichenden Archäologie. Band 9-10, 1990, pp. 111-118.26 Lawergren B. Angular Harps through the Ages. A Casual History. - In: Early Music America. Vol. 17, No. 2, Sep. 2011, p. 264.27 Jacobson-Tepfer E. Die Jagdszene auf dem Musikinstrument. - In: Steppenkrieger. Reirenomaden des 7. -14. Jahrhunderts aus der Mon-golei. K.Bemmann (Hrgs.). - Darmstadt: Primus, 2012, p. 158.28 Төрбат Ц. Түрэгийн үеийн археологийн соёл. - Энэхүү каталогт буй өгүүлэлийг үзнэ үү. 29 Жанчив Ё., Бямбацэнд Ц. Нангиад монгол “Хуа-и и-юй” толь. - УБ., 2003, т. 32.30 Бадраа Ж. Монгол ардын хөгжим. - УБ., 1998, т. 88-89.

01 04 14 16:07