vực Tây Thái Bình Dương - WHO | World Health Organization

72
Номхон далайн баруун бүсэд хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бүсийн үйл ажиллагааны хүрээ

Transcript of vực Tây Thái Bình Dương - WHO | World Health Organization

Номхон далайн баруун бүсэд хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бүсийн үйл ажиллагааны хүрээ

Khung Hành động nhằm bảo vệ trẻ em trước tác hại của quảng cáo thực phẩm khu vực Tây Thái Bình Dương

© Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2022

ISBN 978 92 9061 922 2

Зарим эрхийг хамгаалав.

Энэ хэвлэмэл ажил нь Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 3.0 IGO licence (CC BY-NC-SA 3.0 IGO; https://creativecommons.org/licenses/by-nc-sa/3.0/igo) лицензийн хүрээнд хийгдсэн болно. Лицензийн нөхцөлд заасанчлан энэхүү хэвлэмэл ажлыг доорх зааврын дагуу зохих ёсоор иш татаж, худалдааны бус зорилгоор хувилж, түгээж, өөрийн шаардлагад нийцүүлэн өөрчилж болно. Энэ хэвлэмэл ажлыг ямар нэг хэлбэрээр ашиглахдаа тодорхой байгууллага, бараа буюу үйлчилгээг ДЭМБ-аас зөвлөмж болгож байгаа мэтээр ойлгуулахыг хориглоно. ДЭМБ-ын логог ашиглахыг зөвшөөрөхгүй. Хэрэв энэ хэвлэмэл ажлыг өөрийн шаардлагад нийцүүлэн өөрчилсөн бол Та өөрийн ажилдаа ижил буюу Creative Commons байгууллагын өөр төстэй лиценз авах шаардлагатай. Энэ хэвлэмэл ажлыг орчуулсан бол зохих ёсоор иш татахын зэрэгцээ “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас энэхүү орчуулгыг хийж гүйцэтгээгүй болно. ДЭМБ энэхүү орчуулгын агуулга, үнэн зөв байдлыг хариуцахгүй. Англи эх хувилбар нь тохиролцсон, үнэн зөв хувилбар болно” гэсэн мэдэгдэлтэйгээр хэвлэнэ. Лицензийн хүрээнд гарсан аливаа маргааныг Дэлхийн оюуны өмчийн байгууллагын маргаан шийдвэрлэх дүрмийн дагуу шийдвэрлэнэ (http://www.wipo.int/amc/en/mediation/rules).

Иш татах заавар. Regional action framework on protecting children from the harmful impact of food marketing in the Western Pacific. Manila, Philippines, World Health Organization Regional Office for the Western Pacific. 2022. Licence: CC BY-NC-SA 3.0 IGO.

Хэвлэлийн каталогийн мэдээ. 1. Advertising. 2. Marketing. 3. Malnutrition. 4. Diet. 5. Food. 6. Child. 7. Regional health planning. I. World Health Organization Regional Office for the Western Pacific. (NLM ангилал: WS 115).

Борлуулалт, эрх, лиценз. ДЭМБ-ын хэвлэлийг хэрхэн худалдан авах талаар http://apps.who.int/bookorders вэбсайтаас харна уу. Худалдааны зорилгоор ашиглах хүсэлт гаргах, эрх болон лицензтэй холбоотой аливаа асуудлаар http://www.who.int/about/licensing вэбсайтад хандана уу. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хэвлэлийг олшруулах зөвшөөрлийг дараах хаягаар гаргана: Publications Office, World Health Organization, Regional Office for the Western Pacific, P.O. Box 2932, 1000, Manila, Philippines, Факс (632) 521-1036, имейл: [email protected].

Гуравдагч этгээдийн материал. Энэ хэвлэмэл ажилд гуравдагч этгээдээс хуулбарлан авч ашигласан хүснэгт, зураг, дүрслэл зэрэг материалыг ашиглахыг хүсвэл ийнхүү ашиглахад зохиогчийн эрх эзэмшигчээс зөвшөөрөл авах шаардлагатай эсэхийг тодорхойлж, зөвшөөрөл авах нь Таны үүрэг болно. Энэ хэвлэмэл ажилд ашигласан гуравдагч этгээдийн эзэмшдэг аливаа материалын эрхийг зөрчсөнтэй холбоотой маргааныг ийнхүү зөрчсөн этгээд дангаараа бүрэн хариуцна.

Ерөнхий мэдэгдэл. Энэхүү хэвлэмэл ажлын агуулга нь аливаа улс, газар, хот, бүс нутгийн эрх зүйн байдал, хил хязгаарын талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үзэл баримтлалын илэрхийлэл болохгүй. Газрын зураг дээрх тэмдэглэгээ нь хил хязгаарын ойролцоо илэрхийлэл болно.

Энэхүү хэвлэлд тодорхой компани, үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг дурьдсан нь энэхүү бүтээгдэхүүнийг ДЭМБ-аас зөвлөмж болгосон эсхүл бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс илүүд үзсэн гэсэн үг биш. Хэвлэлд алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээгдэхүүний нэрийн эхний үсгийг томоор бичсэн болно. Энэхүү хэвлэлд байгаа мэдээллийг баталгаажуулах боломжтой бүхий л арга хэмжээг ДЭМБ-ын зүгээс авсан болно. Гэхдээ алдаа мадаг байхгүй гэх баталгаа өгөх боломжгүй. Энэхүү хэвлэл дэх мэдээллийг хэрхэн тайлбарлаж, ашиглах нь уншигчийн хариуцлага бөгөөд түүний хэрэглээнээс үүдсэн аливаа хохирлын хариуцлагыг ДЭМБ хүлээхгүй.

Фото зургийн эх сурвалж: Хавтас: ©WHO/Ю. Шимизу, дунд эгнээний дээд талын зураг: ©WHO/Shutterstock Нүүр 1 ба 9: ©WHO/Shutterstock

ГАРЧИГ Товчилсон үгийн жагсаалт

Өмнөх үг

Хураангуй

1. СУУРЬ МЭДЭЭЛЭЛ

1.1 Хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах зөвлөмж

1.2 Улс орнуудын хариу арга хэмжээ

1.3 Түгээмэл сорилт

1.4 Бүсийн үйл ажиллагааны хүрээний зорилго ба хамрах хүрээ

2. БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭ

2.1 Зорилго

2.2 Зорилт

2.3 Зарчим

2.4 Тулгуур ба зөвлөмж болгох арга хэмжээ

1. Бодлогын хүрээ

2. Салбар хоорондын хамтын ажиллагаа

3. Ухуулга нөлөөлөл ба харилцаа холбоо

4. Хяналт-шинжилгээ ба үнэлгээ

ЭХ СУРВАЛЖ

ТАЙЛБАР ТОЛЬ

ХАВСРАЛТ Номхон далайн баруун бүсэд хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бодлого

i

iii

v

1

2

3

4

8

9

11

11

13

15

15

26

32

40

48

55

59

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ БНАЛАУ Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс

БНСУ Бүгд Найрамдах Солонгос Улс

БНХАУ Бүгд Найрамдах Хятад Ард Улс

ДХБ Дэлхийн худалдааны байгууллага

ДЭМБ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

ИБУИНВУ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс

НДББ Номхон далайн баруун бүс

НҮБ Нэгдсэн Үндэстний Байгууллага

НҮБ-ын ХС НҮБ-ын Хүүхдийн сан

ТББ Төрийн бус байгууллага

ТХЗ Тогтвортой хөгжлийн зорилго

ХБӨ Халдварт бус өвчин

ХШҮ Хяналт-шинжилгээ ба үнэлгээ

ЭМЯ Эрүүл мэндийн яам

ЭСОБ Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн

ii

ӨМНӨХ ҮГ Хэдэн арван жил явагдаж буй эдийн засгийн өсөлт, хотжилт, даяаршлын үр дүнд нэн ялангуяа бага ба дунд орлоготой улс орнуудад хүнсний орчин асар их өөрчлөгдсөн.

Шим тэжээл багатай боловч тос, чихэр, давсны агууламж өндөртэй боловсруулсан хүнсний олдоц, хүүхдэд чиглэсэн зар сурталчилгаа үлэмж нэмэгдэж байна. Эрүүл бус хүнсний энэхүү орчин хүүхдийн хооллох дадалд сөргөөр нөлөөлж, улмаар бүсийн хэмжээнд хүүхдийн илүүдэл жин, таргалалт өсөн нэмэгдэхэд хүргэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 2017 оны хурлын үеэр гишүүн орнууд хүнсний зар сурталчилгааны хүүхдэд үзүүлж буй хорт нөлөөлөлд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн. Мөн хүүхдийн хүнсний орчныг эрүүл болгох, үүний тулд нэн түрүүнд эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн болон ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж ихтэй хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллийг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай гэж шийдвэрлэсэн. Бүсийн хүүхдүүдийн эрүүл мэндийг сайжруулах энэхүү санаачилгын хүрээнд гишүүн орнуудтай зөвшилцөж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ойрын жилүүдийн үйл ажиллагааны чиглэл болох Ирээдүйн төлөө: Хамгийн эрүүл, аюулгүй бүс нутаг болохын төлөө хэмээх бүсийн алсын харааг тодорхойлсон.

Хүнсний зар сурталчилгаатай холбоотой үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүднээс бүсийн хорооноос 2019 оны 10 дугаар сард Номхон далайн баруун бүсэд хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бүсийн үйл ажиллагааны хүрээг баталсан. Энэхүү үйл ажиллагааны хүрээг гишүүн орнууд, хамтрагч талууд, шинжээчидтэй өргөн хүрээний хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний үнэтэй хувь нэмэр, туршлагыг тусган боловсруулсан болно.

iii

Үйл ажиллагааны хүрээ нь бодлогын хүрээ, салбар хоорондын хамтын ажиллагаа, ухуулга нөлөөлөл ба харилцаа холбоо, хяналт-шинжилгээ ба үнэлгээ гэсэн дөрвөн тулгуур, зөвлөмж болгож буй 10 арга хэмжээнээс бүрдэж байна. Ингэснээр гишүүн орнууд өөрсдийн үйл ажиллагааг хэрэгцээ, тэргүүлэх чиглэлдээ нийцүүлэх боломжтой болно.

Цаашид бид улс орнууд дахь суурин төлөөлөгчийн газар, бүсийн төвөөс авахуулаад төв штаб хүртэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүхий л түвшинд салбар хоорондын хамтын ажиллагаагаар дамжуулж хүүхдийн хүнсний орчинг сайжруулах улс орнуудын санаачилгыг дэмжих чин эрмэлзэлтэй байна.

Номхон далайн баруун бүсийг дэлхийн хамгийн эрүүл, аюулгүй бүс нутаг болгох бидний зорилго хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайжруулахаас эхэлнэ. Тэднийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах нь энэ чиглэлд хийж буй нэг чухал алхам юм.

Энэхүү зорилгод хүрэхэд бидэнд туслаж буй Та бүхэнд баярлалаа.

Доктор Такеши Касай

Бүсийн захирал

iv

ХУРААНГУЙ Эдийн засгийн хурдацтай өсөлт, хотжилт, даяаршил нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Номхон далайн баруун бүс (НДББ)-ийн хүнсний тогтолцоог өөрчилж, боловсруулсан хямд хүнсийг илүү олдоцтой, хүртээмжтэй болгож байна. Өнөө үед хүүхдүүд эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн (ЭСОБ) болон ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж ихтэй хүнсний1 зар сурталчилгааны2 хорт нөлөөлөлд хэзээ хэзээнээс илүү өртөж байна.

ЭСОБ3 болон ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж ихтэй хүнсний зар сурталчилгаа нь хүүхдийн хүнсний сонголт, хэрэглээнд нөлөөлдөг ба илүүдэл жин, таргалалтад хүргэдэг томоохон хүчин зүйл болдгийг нэгэнт нотолсон бөгөөд НДББ, бүсийн ихэнх гишүүн оронд хүүхдийн илүүдэл жин, таргалалт нэмэгдэж байна. Тус бүс нутагт хүүхдийн тэжээлийн дутлыг бууруулах талаар ихээхэн ахиц дэвшил гарсан хэдий ч 2018 оны байдлаар бүсийн хэмжээнд тав хүртэлх насны 2.6 сая хүүхэд туранхай, 7.7 сая хүүхэд өсөлтийн хоцролттой байна. Хүүхдийг 6 сар хүртэл хөхний сүүгээр дагнан хооллох нь хангалтгүй буюу сүүлийн 10 жилд 30 орчим хувьтай байна. Өөрөөр хэлбэл, 6 сар хүртэлх насны 3 хүүхэд тутмын 2 нь эхийн сүүгээр дагнан хооллохтой холбоотой үр өгөөжийг хүртэж чадахгүй байна. Үүний зэрэгцээ хүүхдийн таргалалт тус бүс нутаг, түүний ихэнх гишүүн орнуудын хувьд 21 дүгээр зууны нийгмийн эрүүл мэндийн ноцтой сорилт нэгэнт болоод байна. 2016 оны байдлаар 5-19 насны 84 сая хүүхэд илүүдэл жинтэй буюу таргалалттай байсан нь 6 жилийн өмнөхтэй харьцуулахад 43 хувиар ихэсчээ. Түүнчлэн тав хүртэлх насны 7.2 сая гаруй хүүхэд 2018 оны байдлаар илүүдэл жинтэй байна.

Гишүүн орнууд тодорхой хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч ЭСОБ, нялхас, бага насны хүүхдэд зориулсан хүнс болон ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж ихтэй хүнсний зар сурталчилгаа НДББ-д өргөн цар хүрээтэй явагдаж байна. НДББ-ийн хороо энэхүү нөхцөл байдал болон хүүхдийн илүүдэл жин, таргалалт нэмэгдэж байгаад санаа зовнин 2017 онд WPR/RC68.R3 дугаар тогтоолыг баталсан нь хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахаар шийдвэрлэжээ. Тогтоолын мөрөөр энэхүү

1 “Хүнс” гэх ойлголтод хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах бус ундааг хамруулсан болно (16). 2 Улс орнууд үндэсний онцлог нөхцөл байдалдаа тохируулан зар сурталчилгааг өөрөөр

тодорхойлж болно. ДЭМБ-аас зар сурталчилгааг “тодорхой бараа буюу үйлчилгээний танигдах, сонирхол татах байдал ба/буюу хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой буюу нөлөөтэй аливаа хэлбэрийн худалдааны мессэж буюу харилцаа холбоо, энэ нь бараа буюу үйлчилгээг сурталчлах, бусад байдлаар дэмжлэг үзүүлэх ямар ч хэлбэртэй байж болно” хэмээн тодорхойлжээ (16).

3 ЭСОБ-ний зар сурталчилгааны тухай олон улсын хуульд ЭСОБ-ыг “бодит байдалд нийцсэн эсэхээс үл хамаарч эхийн сүүг зарим талаар буюу бүрэн орлоно хэмээн сурталчилж, бусдаар таниулж байгаа хүнс” хэмээн тодорхойлжээ (70).

v

Хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бүсийн үйл ажиллагааны хүрээг гишүүн орнууд, хамтрагч талууд болон шинжээчидтэй зөвшилцсөний үндсэн дээр боловсруулсан болно.

Энэхүү үйл ажиллагааны хүрээ нь ЭСОБ, нялхас, бага насны хүүхдийн хүнс, ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй хүнсний зар сурталчилгааны хүүхдийн хоол тэжээл, эрүүл мэндэд үзүүлэх хорт нөлөөллийг бууруулах дэлхийн нийтэд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй удирдамж, бүсийн улс орнуудын бодлогын хариу арга хэмжээтэй нийцсэн болно.

Энэхүү үйл ажиллагааны хүрээ нь гишүүн орнуудад өөрийн үндэсний онцлог нөхцөлд тохируулан хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Ингэхдээ төрийн манлайлал, нотолгоо ба хүний эрхэд суурилсан арга барил, эрх тэгш байдал, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх зарчимд тулгуурладаг.

Үндэсний онцлог нөхцөлд тохируулан хэрэгжүүлэхийг гишүүн орнуудад зөвлөмж болгож буй арга хэмжээг дөрвөн тулгуур хэлбэрээр зохион байгуулсан.

ТУЛГУУР Зөвлөмж болгож буй арга хэмжээний хураангүй Бодлогын хүрээ Эрх зүйн зохицуулалтын хүрээ бий болгох буюу бэхжүүлэх

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах механизм бий болгох буюу бэхжүүлэх

Салбар хоорондын хамтын ажиллагаа

Төрийн байгууллагуудын хоорондын бодлогын уялдааг4 хангах Салбар хоорондын хамтын ажиллагааны талуудын чиг үүрэг, хариуцлагыг тодорхой томъёолох

Ухуулга нөлөөлөл ба харилцаа холбоо

Бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангахыг ухуулан таниулах Хэрэглэгчийн боловсрол, харилцаа холбоог сайжруулах замаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх Иргэний нийгмийн оролцоог хангах, эрчимжүүлэх

Хяналт-шинжилгээ ба үнэлгээ

Нөхцөл байдлын үнэлгээ хийх Бодлогын арга хэмжээний талаар нотолгоо бүрдүүлэх Хяналт-шинжилгээ, үнэлгээний хүрээ боловсруулж, хэрэгжүүлэх

4 Бодлогын уялдаа гэдэг нь төрөөс аливаа бодлого боловсруулахдаа бусад салбарын бодлогод

үзүүлэх нөлөөллийг харгалзаж, зөрчилдөөнийг багасгах, эерэг хам нөлөөг нэмэгдүүлэх, үл нийцлээс зайлсхийх үйл явц юм.

vi

Хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах үндэсний төлөвлөгөө боловсруулах, шинэчлэхдээ энэхүү үйл ажиллагааны хүрээнд зөвлөмж болгосон арга хэмжээг өөрийн онцлогт нийцүүлэн тусгахыг гишүүн орнуудад санал болгож байна.

vii

1. СУУРЬ МЭДЭЭЛЭЛ Хүүхэд бүр эрүүл байх эрхтэй. Хүүхэд ахуйд хоол тэжээл сайн байх нь хүүхдийн өсөлт, хөгжил хэвийн явагдах, хүүхэд насан туршдаа эрүүл, сайн сайхан байхад зайлшгүй шаардлагатай. Хүүхдийг төрснөөс хойш 1 цагийн дотор амлуулах, эхний 6 сард эхийн сүүгээр дагнан хооллох, улмаар 2 нас хүртэл хөхүүлэхийн сацуу зохистой нэмэлт хоолонд оруулах нь хүүхдийн түгээмэл өвчний давтамж, хүндийн зэргийг бууруулах нөлөөтэй (1).

Хүүхдийг хөхөөр бойжуулах, зохих ёсоор нэмэлт хоолонд оруулах, хүүхэд ахуйд нь эрүүл хүнсээр хооллох нь таргалалт, даралт ихсэлт, 2 дугаар хэвшинжийн чихрийн шижингийн эрсдэлийг бууруулах хүчин зүйл болохын сацуу сурлага, бүтээмжийг сайжруулахад хувь нэмэр оруулдаг (2–4).

Ихэнх гишүүн орнуудад тэжээлийн эмгэгийн давхар дарамт нүүрлэсэн, ө.х. тэжээлийн дутал, илүүдэл жин5, таргалалт6, хоол тэжээлтэй холбоотой халдварт бус өвчин (ХБӨ) нэгэн дор тохиолдож, эрүүл мэнд, хүний хөгжил, сайн сайхан байдал, эдийн засгийн бүтээмжид аюул занал учруулж байна. НДББ-д хүүхдийн тэжээлийн дутлыг бууруулах чиглэлээр ихээхэн ахиц дэвшил гарсан хэдий ч

5 ДЭМБ-ын тодорхойлсноор 5 хүртэлх насны хүүхдийн илүүдэл жин гэж хүүхдийн жин-өндрийн

харьцаа ДЭМБ-ын Хүүхдийн өсөлтийн стандарт голчоос 2 стандарт хазайлтаар их байхыг хэлнэ. Харин 5-19 насны хүүхдийн илүүдэл жин гэж насны бүлэг дэх биеийн жингийн индекс ДЭМБ-ын Өсөлтийн лавлагаа голчоос 1 стандарт хазайлтаар их байхыг хэлнэ.

6 ДЭМБ-ын тодорхойлсноор 5 хүртэлх насны хүүхдийн таргалалт гэж хүүхдийн жин-өндрийн харьцаа ДЭМБ-ын Хүүхдийн өсөлтийн стандарт голчоос 3 стандарт хазайлтаар их байхыг хэлнэ. Харин 5-19 насны хүүхдийн таргалалт гэж насны бүлэг дэх биеийн жингийн индекс ДЭМБ-ын Өсөлтийн лавлагаа голчоос 2 стандарт хазайлтаар их байхыг хэлнэ.

1. B I C NH

5. WHO phân lo i tr t 0–5 tu i b th a cân ó là khi cân n ng theo chi u cao c a tr l n h n 2 l ch chu n trên trung v Tiêu chu n T ng tr ng c a WHO . i v i tr 5–19 tu i, m t tr b phân lo i b th a cân là khi ch s kh i c th theo tu i c a tr l n h n m t l ch chu n trên trung v tham chi u t ng tr ng c a WHO.

6. WHO phân lo i tr t 0–5 tu i b béo phì ó là khi cân n ng theo chi u cao c a tr l n h n 3 l ch chu n trên trung v Tiêu chu n T ng tr ng c a WHO . i v i tr 5–19 tu i, m t tr b phân lo i b béo phì là khi ch s kh i c th theo tu i c a tr l n h n hai l ch chu n trên trung v tham chi u t ng tr ng

1

2018 оны байдлаар бүсийн хэмжээнд тав хүртэлх насны 2.6 сая хүүхэд туранхай, 7.7 сая хүүхэд өсөлтийг хоцролттой байна (5).

Үүний зэрэгцээ хүүхдийн таргалалт тус бүс нутаг, түүний ихэнх гишүүн орнуудын хувьд 21 дүгээр зууны нийгмийн эрүүл мэндийн ноцтой сорилт нэгэнт болоод байна. 2016 оны байдлаар 5-19 насны 84 сая хүүхэд илүүдэл жинтэй буюу таргалалттай байсан нь 2010 онтой харьцуулахад 43 хувиар ихэсчээ (7). Түүнчлэн тав хүртэлх насны 7.2 сая гаруй хүүхэд 2018 оны байдлаар илүүдэл жинтэй байна (6).

НДББ-ийн олон оронд эдийн засаг хурдацтай өссөн нь ихээхэн үр өгөөжийн сацуу олон сорилт бий болгосон. Эдийн засгийн өсөлт, даяаршлын үр дүнд хүнсний тогтолцоо өөрчлөгдөж, хүмүүсийн хүнс үйлдвэрлэх, хэрэглэх арга зам шинээр хэлбэржсэн байна (8). Хямд, олдоц сайтай, ихээр боловсруулсан, илчлэг ихтэй, шим тэжээл багатай хүнс уламжлалт хоол хүнсийг хэрэглээнээс түрэн гаргаж байна. ЭСОБ, ханасан тос, транс өөхний хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй хүнсний хэрэглээ нэмэгдэхэд зар сурталчилгаа чухал үүрэг гүйцэтгэж байна. Хүнсний зар сурталчилгаа хүнсний орчин, хүүхдийн хооллох дадалд голдуу сөрөг нөлөө үзүүлж байна (10, 11).

Ханасан тос, транс өөхний хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй хүнсний зар сурталчилгаа болон хүүхдийн таргалалт хоорондоо хамааралтай (12–14) бөгөөд ийм төрлийн зар сурталчилгааг хязгаарлах нь хүүхдийн таргалалтаас сэргийлэхэд амин чухал гэдгийг нэгэнт тогтоогоод байна (15–19).

Гишүүн орнууд тодорхой хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж ихтэй хүнсний зар сурталчилгаа НДББ-д өргөн цар хүрээтэй явагдаж байгаад санаа зовнин НДББ-ийн хорооноос WPR/RC68.R3 дугаар тогтоолыг баталсан нь хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахаар шийдвэрлэсэн байна (20).

1.1 ХҮҮХДИЙГ ХҮНСНИЙ ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХОРТ НӨЛӨӨЛЛӨӨС ХАМГААЛАХ ЗӨВЛӨМЖ 1981 онд нялхас, бага насны хүүхдийг хөхөөр хооллохыг хамгаалах, дэмжих зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн чуулганаас ЭСОБ-ний зар сурталчилгааны тухай олон улсын хууль баталсан байна. Тус хуулиар тогтоосон стандарт, зөвлөмжүүдийн хэрэгжилтийг хангах үр дүнтэй, үнэн бодит, хараат бус хяналт-шинжилгээний тогтолцоо бүрдүүлэхийг гишүүн орнуудад уриалсан. Хуулийг дагаж гарсан Дэлхийн эрүүл мэндийн чуулганы тогтоолуудад7 ЭСОБ, түүнтэй холбоотой бусад бүтээгдэхүүний зар сурталчилгааны тухай зөвлөмжүүдийг нарийвчлан заасан байна.

7 https://www.who.int/nutrition/netcode/resolutions/en/ (хандалтын огноо: 01.08.2019).

2

2018 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий ассамблейн A/RES/73/132 дугаар тогтоол батлагдаж, гишүүн орнуудад ЭСОБ-ний зар сурталчилгааг хянах арга хэмжээг багтаасан эх, нялхас, бага насны хүүхдийн хоол тэжээлийн цогц төлөвлөгөө хэрэгжүүлэхийг гишүүн орнуудад уриалсан.

Мөн 2018 онд Дэлхийн эрүүл мэндийн чуулганаас гишүүн орнуудад “нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс нялхас, бага насны хүүхдэд зориулсан хүнсний зохисгүй сурталчилгааг таслан зогсоох зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх талаар шаардлагатай бүхий л арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх”-ийг уриалсан байна (WHA71.9).

2010 онд Дэлхийн эрүүл мэндийн чуулганаас Хүүхдэд чиглэсэн хүнс, согтууруулах бус ундааны зар сурталчилгааг зохицуулах багц зөвлөмжийг баталсан (WHA63.14) (16). Зөвлөмж нь ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж ихтэй хүнсний зар сурталчилгааны хүүхдэд үзүүлэх нөлөөллийг багасгах бодлого боловсруулах, сайжруулах гишүүн орнуудын хүчин чармайлтыг чиглүүлэх зорилготой. Улмаар, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар бодлого боловсруулагч нарт дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүүхдэд чиглэсэн хүнс, согтууруулах бус ундааны зар сурталчилгааг зохицуулах багц зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээг боловсруулсан байна (21). Хамгийн сүүлд гэхэд 2018 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ХБӨ-өөс сэргийлэх, хянах асуудлаарх өндөр хэмжээний 3 дугаар уулзалтаас гаргасан улс төрийн тунхаглал нь “ХБӨ-ний гол эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллийг аль болох багасгах, эрүүл хооллолт, амьдралын эрүүл хэв маягийг хөхиүлэн дэмжих зорилготой ... бодлогын, эрх зүйн болон зохицуулалтын арга хэмжээ”-ний чухлыг дахин баталгаажуулсан байна. Үүнд ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж ихтэй хүнсний зар сурталчилгааны хүүхдэд үзүүлэх нөлөөллийг үндэсний хууль тогтоомжтой нийцүүлэн багасгах асуудал мөн багтаж байна.

1.2 УЛС ОРНУУДЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ Дэлхийн нийтэд 2017 оны байдлаар 194 улсын 136 нь ЭСОБ-ний олон улсын хуулийн бүх, ихэнх буюу зарим зүйл заалтыг тусгасан хууль тогтоомжтой болсон байв (22). Гучин таван улсад олон улсын хуулийн бүх зүйл заалт, 31 улсад ихэнх зүйл заалт, 70 улсад зарим зүйл заалтыг хамарсан үндэсний хууль тогтоомж хэрэгжиж байна. НДББ-д үндэсний хууль тогтоомжинд олон улсын хуулийн бүх зүйл заалтыг тусгасан 3 улс (Палау, Филиппин, Вьетнам); ихэнх зүйл заалтыг тусгасан 3 улс (Камбож, Фижи, Монгол); зарим зүйл заалтыг тусгасан 5 улс (БНХАУ, БНАЛАУ, Папуа Шинэ Гвиней, БНСУ, Соломоны арал) байна (22).

Зарим гишүүн орон сургуулийн орчинд хүүхдэд чиглэсэн хүнсний зар сурталчилгааг хязгаарлах арга хэмжээ хэрэгжүүлж байна, тухайлбал Бруней Даруссалам, БНХАУ, Хонг Конг (БНХАУ), Филиппин, БНСУ, Сингапур, Вануату (23, 24). БНСУ-д телевизээр болон хүүхдүүд олноор цугладаг газарт эрүүл бус хүнс, согтууруулах бус ундааг хүүхдүүдэд сурталчлахыг хязгаарласан хууль

3

хэрэгжиж байна. Филиппины Боловсролын газраас сургуулийн орчинд хүнс, ундааны зар сурталчилгааг зохицуулах бодлого боловсруулсан. Харин Австрали, Бруней Даруссалам, Малайз, Шинэ Зеланд, Сингапур зэрэг зарим улс зар сурталчилгааг хариуцлагатай явуулах үйлдвэрлэгчийн амлалтад найдаж ажиллаж байна (Хавсралт). Телевиз хүнсний зар сурталчилгааны үндсэн эх сурвалж (12, 25) хэвээр байгаа хэдий ч интернэт, мобайл төхөөрөмж зэрэг дижитал технологи хөгжихийн хэрээр энэ шинэ орчинд хүнсний зар сурталчилгаа аажим нэмэгдэж (14, 26, 27) байгаа боловч НДББ-д ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж ихтэй хүнсний зар сурталчилгааны зохицуулалт хангалтгүй байна.

Бүсийн гишүүн орнууд, тухайлбал Номхон далайн арлын улсууд хамтарч ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж ихтэй хүнсний хил дамнасан зар сурталчилгааг хязгаарлах арга хэмжээ хэрэгжүүлж эхэлж байна. Тухайлбал, Номхон далайн арлын улсууд хоорондоо туршлага солилцох, бие биенээсээ суралцах, харилцан дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 онд Номхон далайн хүүхдийн таргалалтыг зогсоох сүлжээ байгуулсан байна. Уг сүлжээ нь Номхон далайн улсуудын эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн сайд нарыг шийдвэр гаргахад нь шаардлагатай нотолгоонд суурилсан мэдээллээр хангах зорилготой бөгөөд дөрвөн тэргүүлэх чиглэлийн нэг нь ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж ихтэй хүнсний зар сурталчилгааг хязгаарлах юм. Эхний алхам болгож Номхон далайн хэд хэдэн улсад нөхцөл байдлын үнэлгээ хийж, хүнсний орчин, түүний илүүдэл жин, таргалалтын шалтгаанд нөлөөлөх арга зам, одоо байгаа бодлогын орчин, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээ зэргийг судалсан байна.

1.3 ТҮГЭЭМЭЛ СОРИЛТ НДББ-д ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж ихтэй хүнсний зар сурталчилгааг хязгаарлах талаар дорвитой арга хэмжээ аваагүй байна. Ямар бүтээгдэхүүний зар сурталчилгааг ямар газар хязгаарлах тухай улс орнуудын шийдвэрт олон хүчин зүйл нөлөөлдөг. Зарим улс орон сургуулийн орчинд хүнсний зар сурталчилгааг хориглох буюу зохицуулах хууль тогтоомж гарган хэрэгжүүлж байгаа бол зарим нь хуулийн хүчин чадалгүй удирдамж, үйлдвэрлэгчдийн өөрийн зохицуулалтаар асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна. Улс орнууд дарамт шахалт багатай, нөөц бага шаардсан сайн дурын арга хэмжээ хэрэгжүүлэхийг, зарим нь зөвхөн хязгаарлагдмал хүрээнд арга хэмжээ хэрэгжүүлэхийг илүүд үзэж болох ч энэ нь алсдаа үр дүн муутай юм. ЭСОБ, ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж ихтэй хүнсний талаар бодлого хэрэгжүүлэхэд түгээмэл тулгардаг сорилтуудыг дор танилцуулсан болно. Улс орнуудад үзүүлэх мэргэжлийн болон эрх зүйн дэмжлэг туслалцаа нэмэгдэхийн хэрээр эдгээрийн ихэнхийг нь үр дүнтэй шийдвэрлэх боломжтой болж байна.

4

А. Улс төрийн чин эрмэлзэл болон үйлдвэрлэгчдийн эгэх хариуцлага хангалтгүй

Хүүхдийг хүнсний зар сурталчилгаанаас хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхэд тулгардаг томоохон бэрхшээл бол тогтвортой, өндөр түвшний чин эрмэлзэл, эгэх хариуцлага үгүй байх явдал юм. Чин эрмэлзэл гэдэгт бодлого боловсруулж, хэрэгжүүлэх чин эрмэлзлээс гадна хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнтэй үйл явц, механизм бүрдүүлэх, хяналт тавих талуудын ойлголт, чадавхи, нөөцийг бэхжүүлэх чин эрмэлзэл хамаарна (28). Эрүүл мэндийн салбарын хязгаарлагдмал нөөцийн төлөөх өрсөлдөөн их эсхүл хүүхдийг хүнсний зар сурталчилгаанаас хамгаалах бодлого боловсруулах мэргэжлийн чадавхи дутмаг байснаас чин эрмэлзэл сул байж болно.

Зар сурталчилгааг нь хязгаарласан хүнс, ундаа үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчдийн хүчтэй эсэргүүцлийн өөдөөс улс төрийн чин эрмэлзлийг тогтвортой хадгалах нь амаргүй байдаг. Иймд баталсан хуулийн хүчийг сулруулахгүй хадгалахад тогтвортой, өндөр түвшний улс төрийн чин эрмэлзлээс гадна олон нийтийн ухуулга нөлөөллийн ажиллагаа шаардлагатай юм.

Сайн дурын буюу өөрийн зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж буй газарт үйлдвэрлэлийн хариуцлага хангалтгүй байх асуудал тулгамдаж болно. Тухайлбал, хүүхдүүдэд хүнс, согтууруулах бус ундааг хариуцлагатайгаар сурталчлах Европын Холбооны амлалтад гарын үсэг зурж нэгдсэн компаниудын хүлээсэн үүрэг, хүнсний шалгуур ил тод бус, хоорондоо асар ялгаатай байсныг судалгаагаар тогтоожээ (29). Хүнсний үйлдвэрлэлийн сайн дурын үндсэн дээр хэрэгжиж буй энэхүү Европын Холбооны амлалтын хөтөлбөр нь хүүхдэд эрүүл бус хүнсийг сурталчлахаас сэргийлж чадахгүй байгааг судалгаанаас харж болно (30). Үүнтэй ижил өөрийн зохицуулалттай, сайн дурын арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд зохицуулах хүнсний зүйлийг нарийвчлан тодорхойлох, ил тод хянах, зөрчил гаргасан тохиолдолд шийтгэл ногдуулах шаардлагатай байна (31).

Б. Хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангах чадавхи хязгаарлагдмал

Хүүхдийг хамгаалах бодлогын хүрээг хэрэгжүүлэхийн тулд хүний болон санхүүгийн нөөц, тоо баримт, судалгаа, эрх зүйн дэмжлэг, хяналт-шинжилгээ болон хэрэгжилтийг хангах механизм зэрэг төрөл бүрийн нөөц шаардагдана. Улс орнууд, түүн дотроо бага ба дунд орлоготой улс орнуудад бодлогын буюу эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг нь хангах хүний нөөц хязгаарлагдмал байх нь олонтаа. Нөөцийн дутмаг байдлаас шалтгаалж улс орнууд цогц бодлого хэрэгжүүлэхээс татгалзах явдал гарч байна. Өмнөх хууль тогтоомжоо бэхжүүлэх зорилгоор шинэ хууль тогтоомж боловсруулах чадавхи бэхжүүлэх хэрэгцээ шаардлагыг Монгол Улсын жишээ харуулж байна. Тус улсад ЭСОБ-ний зар сурталчилгааны тухай олон улсын хуулийн хэрэгжилт, хяналтыг бэхжүүлэх зорилгоор 2017 онд Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль баталсан бөгөөд шинэ хуулиар ЭСОБ, хүүхдийн нэмэлт хоолонд тавих техникийн

5

шаардлагыг олон улсын стандартад нийцүүлэн нэмэгдүүлсэн байна. Мөн хүүхдийг хөхөөр бойжуулахыг дэмжих, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх талаар эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хүлээх үүргийг тодорхой болгожээ. Шинэчилсэн хуулийн зохицуулалтууд нааштай болсон ба тэдгээрийн хэрэгжилтэд үр дүнтэй хяналт тавих, зөрчлийг арилгуулах чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байна.

В. Бодлогын хамрах хүрээ хязгаарлагдмал

Аливаа бодлогод ашигласан нэр томъёоны тодорхойлолтууд чухал үүрэгтэй бөгөөд бодлогын хамрах хүрээ, үр нөлөөг тодорхойлж байдаг. Хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах хүчин төгөлдөр бодлого, хууль, тогтоомж нь үүргээ тэр бүр хэрэгжүүлж чадахгүй байгааг олон судалгаа харуулсаар байна (19, 23, 32–34).

Бодлого, хууль, тогтоомжид нэр томъёоны тодорхойлолт, шалгуурыг явцуу утгаар ашиглах нь түгээмэл байна. Тухайлбал, зохицуулалтыг дижитал эриний өмнөх хэвлэл мэдээллийн хэрэгслээр хязгаарлах; зөвхөн бага насны хүүхдэд чиглэсэн мэдээллийн сувгийг онцолж, өсвөр үеийнхний асуудлыг орхигдуулах; хил дамнасан зар сурталчилгааны нарийн төвөгтэй асуудлыг үл хөндөх нь элбэг байна. Хүүхдүүд дижитал орчин, бүтээгдэхүүний танилцуулга, сав баглаа болон ивээн тэтгэх үйл ажиллагаагаар дамжуулж хүнсний зар сурталчилгаанд ихээр өртөж байгааг судалгаа харуулсаар байтал зохицуулалтын арга хэмжээ голдуу өргөн нэвтрүүлгийн зар сурталчилгаанд л анхаарч байна. Хүүхдэд онлайн орчинд бүтээгдэхүүн сурталчлах явдлыг хэрхэн тодорхойлохтой холбоотой олон сорилт тулгарч байна. Учир нь, хүүхдүүдийн ихээр ашигладаг интернэт хуудсууд нь “хүүхдэд чиглэсэн” гэх тодорхойлолтод тэр бүр нийцдэггүй өргөн хүрээний агуулгатай хуудсууд байдаг. Иймд гишүүн орнууд ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж ихтэй хүнсний зар сурталчилгааг зохицуулах, хүүхдэд үзүүлэх нөлөөллийг нь бууруулах цогц арга барилаар ажиллах шаардлагатай байна.

Г. Үйлдвэрлэлийн оролцоо ба ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалт

Хамтрагч талууд хариуцлагыг хамтран үүрч, хүнс, хоол тэжээлийн цогц бодлого хэрэгжүүлэхэд таатай орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд иргэний нийгэм болон хувийн салбарыг татан оролцуулах нь зүйтэй гэдгийг нэгэнт хүлээн зөвшөөрөөд байна. Хүүхдэд чиглэсэн хүнсний зар сурталчилгааны бодлого нь олон салбар, хамтрагч талуудын оролцоотойгоор хэрэгждэг. Нийт хүн амд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн зорилтуудыг хэрэгжүүлэх стратегийг тодорхойлох боломж төрд хамгийн ихээр байдаг. Төр энэхүү үйл явцад бусад хамтрагч талуудыг оролцуулахдаа нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, оролцогч талуудын ашиг сонирхлын зөрчлийг удирдахад онцгойлон анхаарах ёстой.

6

Хамтрагч аль нэг талын үндсэн үйл ажиллагаа эрүүл бус хооллолттой ямар нэгэн байдлаар холбогдсон нөхцөлд ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй (35, 36). Газар дээр тулгарч буй бодит сорилтыг танин мэдсэн байх шаардлагатай. Тухайн асуудлаар ижил тулгамдсан асуудал нүүрлээгүй бусад салбараас асуудлыг саармагжуулахыг оролдож болзошгүй (37). Бүхий л хэлбэрээр илрэх ашиг сонирхлын зөрчлийг удирдах гэдэг нь заавал ямар нэгэн зохисгүй үйлдэл хийгдсэн байна гэсэн утга агуулахгүй, харин ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой зохисгүй үйлдэл гарах эрсдэл байгааг илэрхийлнэ (38). Эрт илрүүлэх, асуудлыг шийдвэрлэхэд оролцохоос татгалзах, оролцохыг хориглох замаар ашиг сонирхлын зөрчлөөс бүрэн сэргийлэх боломжгүй байж болно. Ийм тохиолдолд ашиг сонирхлын зөрчлийг удирдах өөр арга, аргачлал ашиглана (37).

Д. Хил дамнасан зар сурталчилгаа ба худалдаа

Зар сурталчилгааг өөрийн нутаг дэвсгэр дээр хязгаарласан улсууд бусад улсаас гаралтай хүнсний зар сурталчилгаанд өртсөөр байна. Хил дамнасан зар сурталчилгааны улмаас хүүхдийг хүнсний зар сурталчилгаанаас хамгаалах үндэсний хүчин чармайлтыг үр дүнгүй болгохгүйн тулд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай юм. Хил дамнасан, нэн ялангуяа нэгдмэл хэл, соёл заншилтай улс орнуудын хоорондын хил дамнасан зар сурталчилгааг гишүүн орнууд дангаараа зохицуулахад хүндрэлтэй байж болно (23, 39, 40).

Хүүхдэд чиглэсэн хүнс, согтууруулах бус ундааны зар сурталчилгааг зохицуулах багц зөвлөмжид үндэсний бодлогын үр дүнг сулруулахгүйн тулд хил дамнасан зар сурталчилгаатай тэмцэхийн чухлыг хүлээн зөвшөөрч, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг гишүүн орнуудад уриалжээ.

Зар сурталчилгааг хуулиар хязгаарлах, тухайлбал худалдааны тэмдгээр хамгаалагдсан сурталчилгааны дүр ашиглахыг хязгаарлах нь олон улсын худалдааны хууль болон худалдааны тэмдгийг хамгаалахтай холбоотой хуультай зөрчилдөх асуудал үүсгэж болзошгүй. Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын зарим гэрээнд үүнтэй холбоотой зохицуулалтууд байх ба тус байгууллагын гишүүн орнуудад нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс зар сурталчилгааг хязгаарласан үндэсний хууль тогтоомж батлах боломжийг олгосон байдаг. Хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллийг багасгах талаар ДЭМБ-аас удаан хугацааны турш өгч буй бодлогын тодорхой зөвлөмжүүд нь ийм бодлогын арга хэмжээ авах үндэслэл болно. Эдгээр зөвлөмжүүд нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хамаарал бүхий газарт зар сурталчилгааг цогцоор нь хязгаарлахыг дэмжиж байна. ДХБ-ын хуулийн хүрээнд зар сурталчилгааг хязгаарлах эрх зүйн үндэслэл болсон шүүхийн жишиг цөөнгүй байна. ДЭМБ-аас гишүүн орнуудад эдгээр асуудлыг судлахад дэмжлэг үзүүлэх боломжтой.

7

1.4 БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНИЙ ЗОРИЛГО БА ХАМРАХ ХҮРЭЭ Зар сурталчилгаа болон эрүүл бус хооллолт хоорондоо хамааралтайг харуулсан шинжлэх ухааны нотолгоо ихээр хуримтлагдсан хэдий ч НДББ-д ЭСОБ, ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж ихтэй хүнсний зар сурталчилгаа түгээмэл хэвээр байгаад сэтгэл зовнин ДЭМБ-ын НДББ-ийн хорооны 68 дугаар чуулганаас 2017 онд гишүүн орнуудад хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, шилдэг туршлагаа солилцохыг уриалсан билээ. Бүсийн хорооноос хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах тухай тогтоол баталсан байна (20). Тогтоолын мөрөөр энэхүү Хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бүсийн үйл ажиллагааны хүрээг боловсруулаад байна.

Тус хүрээ нь хүүхдийг ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж ихтэй хүнсний зар сурталчилгаанаас, мөн асран хамгаалагчдыг ЭСОБ болон нялхас, бага насны хүүхдэд зориулсан хүнсний зохисгүй зар сурталчилгаанаас үр дүнтэй хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлэхэд нь гишүүн орнуудад дэмжлэг үзүүлэх зорилготой.

Шинжээчид, гишүүн орнууд, хамтрагч талуудтай 2016-2019 онуудад цуврал зөвлөлдөх уулзалтууд хийж, хүнсний зар сурталчилгаа хүүхдүүд болон тэдний асран хамгаалагч нарт хорт нөлөөлөл үзүүлдэг талаар шинжлэх ухааны нотолгоог хэлэлцсэний үндсэн дээр энэхүү бүсийн үйл ажиллагааны хүрээг боловсруулсан (23, 24, 41, 42). Уг хүрээ нь хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах хүчин чармайлтыг системтэйгээр ахиулан бэхжүүлэхэд нь гишүүн орнуудад дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Энэ нь насан туршийн тусламж үйлчилгээний зарчимд суурилсан бөгөөд эрүүл хооллох зэрэг дадал, хандлага, үнэт зүйл бүрэлдэн тогтдог хүүхэд ахуй, өсвөр үед онцлон анхаарсан байна (21). Бүсийн үйл ажиллагааны энэхүү хүрээнд зөвлөмж болгосон хүүхдийг8 хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах арга хэмжээг дөрвөн тулгуурт ангилан танилцуулсан болно.

8 Хүүхэд гэж үндэсний хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол 18 буюу түүнээс доош насны

хүнийг хэлнэ.

8

2. БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭ Бүсийн үйл ажиллагааны хүрээг хүнсний зар сурталчилгааны хүүхдэд үзүүлэх хорт нөлөөллийг бууруулах бусад зөвлөмж, аргачлалыг нөхөх байдлаар боловсруулсан болно. Ингэхдээ ЭСОБ, нялхас, бага насны хүүхдэд зориулсан хүнс болон ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллийг бууруулах чиглэлээр НДББ-ийн улс орнуудын хэрэгжүүлсэн бодлогын хариу арга хэмжээ, түүнийг бэхжүүлэх зөвлөмж, шинжлэх ухааны нотолгоо, удирдамж зэргийг харгалзсан байна.

Энэхүү хүрээг эрүүл мэндийн яамны бодлого боловсруулагчид, хөтөлбөрийн менежерүүд болон хууль тогтоогчид, нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд, бусад хамтрагч талууд (хүнсний үйлдвэрлэл, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм)-д зориулж боловсруулсан ба улс орны онцлог нөхцөлд тохируулах боломжтой.

Энэхүү хүрээг боловсруулахдаа Дэлхийн эрүүл мэндийн чуулганы тогтоолууд9, НДББ-ийн хорооны WPR/RC68.R3 дугаар тогтоол зэргийг үндэслэл болгосон (20).

Бүсийн хорооны тогтоолд гишүүн орнуудад хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалахад салбар хоорондын хамтын

9 https://www.who.int/nutrition/netcode/resolutions/en/ (хандалтын огноо: 01.08.2019).

9

ажиллагааг эрчимжүүлэх, шилдэг туршлагаа хуваалцахыг уриалсан байна. Мөн ДЭМБ-ын зүгээс ухуулан таниулах, туршлага солилцох, хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах замаар гишүүн орнуудад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэхийг даалгажээ.

Энэхүү хүрээ (Зур. 1)-нд гишүүн орнуудын өөрийн үндэсний онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээг дараах 4 тулгуурт ангилсан байна. Үүнд:

-- Бодлогын хүрээ: манлайлал, засаглал, зохицуулалтыг бэхжүүлэх; -- Салбар хоорондын хамтын ажиллагаа: олон салбар, хамтрагч талуудын

оролцоог хөхиүлэн дэмжих; -- Ухуулга нөлөөлөл ба харилцаа холбоо: ухуулга нөлөөлөл, харилцаа

холбоог бэхжүүлэх замаар үндэсний болон бүс нутгийн түвшинд асуудалд хандуулах анхаарлыг нэмэгдүүлэх;

-- Хяналт-шинжилгээ ба үнэлгээ (ХШҮ): хэрэгжилтийг хянах, ахиц дэвшлийг үнэлэх, нотолгоо бүрдүүлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх.

Дараа дараагийн хэсгүүдэд хүрээг дэлгэрэнгүй тайлбарласан болно. Тулгуур тус бүрээр зөвлөмж болгосон арга хэмжээг үндэсний онцлог нөхцөл, хэрэгцээнээс хамаарч нэгэн зэрэг эсхүл өөр өөр цаг хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байж болно. Тухайлбал, ХШҮ-ний тулгуурт багтаж буй нөхцөл байдлын үнэлгээг хамгийн эхэнд буюу бодлого боловсруулах тулгуурт хамаарах аливаа арга хэмжээ хэрэгжиж эхлэхээс өмнө хийх ба энэ нь гишүүн орны хэрэгжүүлсэн бодлогын үр дүнгийн үнэлгээнээс ялгаатай байна.

10

2.1 ЗОРИЛГО Энэхүү хүрээний зорилго хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалахад орших ба хүрээг 2020-оос 2030 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ. Бүсийн хүрээний стратегийн шинж чанар, урт хугацаанд төлөвлөх хэрэгцээ шаардлага болон 2030 он гэхэд тэжээлийн эмгэгийн бүх хэлбэрийг устгах, ХБӨ-ний шалтгаант цаг бусын эндэгдлийг бууруулах тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ)-ыг харгалзан хэрэгжилтийн хугацааг ийнхүү тогтоосон болно.10

2.2 ЗОРИЛТ Хүрээ нь гишүүн орнуудад үндэсний онцлог нөхцлийг нь харгалзан дараах чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Үүнд:

- Нийт хүн ам ЭСОБ-ний зар сурталчилгаанд өртөх явдлыг таслан зогсоох; - Нялхас, бага насны хүүхдэд зориулсан хүнсний зохисгүй сурталчилгааг

таслан зогсоох; - Хүүхдүүд ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж

өндөртэй хүнсний зар сурталчилгаанд өртөх явдлыг багасгах; - Ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй

хүнсний зар сурталчилгааны хүүхдэд таалагдах, сэтгэлийг нь татах байдал (увдис)-ыг бууруулах.

10 https://sustainabledevelopment.un.org/topics/sustainabledevelopmentgoals (хандалтын огноо:

07.12.2019).

11

Зураг 1. Хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бүсийн үйл ажиллагааны хүрээ, 2020–2030

Хүрээ нь гишүүн орнуудад дараах чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг зорьж байна:

• Нийт хүн ам ЭСОБ-ний зар сурталчилгаанд өртөх явдлыг таслан зогсоох; • Нялхас, бага насны хүүхдэд зориулсан хүнсний зохисгүй сурталчилгааг таслан

зогсоох; • Хүүхдүүд ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж

өндөртэй хүнсний зар сурталчилгаанд өртөх явдлыг багасгах; • Ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй

хүнсний зар сурталчилгааны хүүхдэд таалагдах, сэтгэлийг нь татах байдал (увдис)-ыг бууруулах.

ҮНДСЭН ЗАРЧИМ

Төрийн манлайлал » Нотолгоонд суурилсан » Хүний эрхэд суурилсан » Эрх тэгш байдал » Ашиг сонирхлын зөрчлөөс ангид

Бодлогын хүрээ Салбар хоорондын хамтын ажиллагаа

Ухуулга нөлөөлөл ба харилцаа холбоо ХШҮ

Ø Эрх зүйн зохицуулалтын хүрээ бий болгох/ бэхжүүлэх

Ø Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах механизм бий болгох/ бэхжүүлэх

Ø Төрийн байгууллагуудын хоорондын бодлогын уялдааг хангах

Ø Салбар хоорондын хамтын ажиллагааны талуудын чиг үүрэг, хариуцлагыг тодорхой томъёолох

Ø Бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангахыг ухуулан таниулах

Ø Хэрэглэгчийн боловсрол, харилцаа холбоог сайжруулах замаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх

Ø Иргэний нийгмийн оролцоог хангах, эрчимжүүлэх

Ø Нөхцөл байдлын үнэлгээ хийх

Ø Бодлогын арга хэмжээний талаар нотолгоо бүрдүүлэх

Ø ХШҮ-ний хүрээ боловсруулж, хэрэгжүүлэх

ЗОРИЛГО:

ХҮҮХДИЙГ ХҮНСНИЙ ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХОРТ НӨЛӨӨЛЛӨӨС ХАМГААЛАХ

Зураг 1. Хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бүсийн үйл ажиллагааны хүрээ, 2020–2030

Хүрээ нь гишүүн орнуудад дараах чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг зорьж байна:

• Нийт хүн ам ЭСОБ-ний зар сурталчилгаанд өртөх явдлыг таслан зогсоох; • Нялхас, бага насны хүүхдэд зориулсан хүнсний зохисгүй сурталчилгааг таслан

зогсоох; • Хүүхдүүд ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж

өндөртэй хүнсний зар сурталчилгаанд өртөх явдлыг багасгах; • Ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй

хүнсний зар сурталчилгааны хүүхдэд таалагдах, сэтгэлийг нь татах байдал (увдис)-ыг бууруулах.

ҮНДСЭН ЗАРЧИМ

Төрийн манлайлал » Нотолгоонд суурилсан » Хүний эрхэд суурилсан » Эрх тэгш байдал » Ашиг сонирхлын зөрчлөөс ангид

Бодлогын хүрээ Салбар хоорондын хамтын ажиллагаа

Ухуулга нөлөөлөл ба харилцаа холбоо ХШҮ

Ø Эрх зүйн зохицуулалтын хүрээ бий болгох/ бэхжүүлэх

Ø Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах механизм бий болгох/ бэхжүүлэх

Ø Төрийн байгууллагуудын хоорондын бодлогын уялдааг хангах

Ø Салбар хоорондын хамтын ажиллагааны талуудын чиг үүрэг, хариуцлагыг тодорхой томъёолох

Ø Бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангахыг ухуулан таниулах

Ø Хэрэглэгчийн боловсрол, харилцаа холбоог сайжруулах замаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх

Ø Иргэний нийгмийн оролцоог хангах, эрчимжүүлэх

Ø Нөхцөл байдлын үнэлгээ хийх

Ø Бодлогын арга хэмжээний талаар нотолгоо бүрдүүлэх

Ø ХШҮ-ний хүрээ боловсруулж, хэрэгжүүлэх

ЗОРИЛГО:

ХҮҮХДИЙГ ХҮНСНИЙ ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХОРТ НӨЛӨӨЛЛӨӨС ХАМГААЛАХ

Зураг 1. Хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бүсийн үйл ажиллагааны хүрээ, 2020–2030

Хүрээ нь гишүүн орнуудад дараах чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг зорьж байна:

• Нийт хүн ам ЭСОБ-ний зар сурталчилгаанд өртөх явдлыг таслан зогсоох; • Нялхас, бага насны хүүхдэд зориулсан хүнсний зохисгүй сурталчилгааг таслан

зогсоох; • Хүүхдүүд ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж

өндөртэй хүнсний зар сурталчилгаанд өртөх явдлыг багасгах; • Ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй

хүнсний зар сурталчилгааны хүүхдэд таалагдах, сэтгэлийг нь татах байдал (увдис)-ыг бууруулах.

ҮНДСЭН ЗАРЧИМ

Төрийн манлайлал » Нотолгоонд суурилсан » Хүний эрхэд суурилсан » Эрх тэгш байдал » Ашиг сонирхлын зөрчлөөс ангид

Бодлогын хүрээ Салбар хоорондын хамтын ажиллагаа

Ухуулга нөлөөлөл ба харилцаа холбоо ХШҮ

Ø Эрх зүйн зохицуулалтын хүрээ бий болгох/ бэхжүүлэх

Ø Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах механизм бий болгох/ бэхжүүлэх

Ø Төрийн байгууллагуудын хоорондын бодлогын уялдааг хангах

Ø Салбар хоорондын хамтын ажиллагааны талуудын чиг үүрэг, хариуцлагыг тодорхой томъёолох

Ø Бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангахыг ухуулан таниулах

Ø Хэрэглэгчийн боловсрол, харилцаа холбоог сайжруулах замаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх

Ø Иргэний нийгмийн оролцоог хангах, эрчимжүүлэх

Ø Нөхцөл байдлын үнэлгээ хийх

Ø Бодлогын арга хэмжээний талаар нотолгоо бүрдүүлэх

Ø ХШҮ-ний хүрээ боловсруулж, хэрэгжүүлэх

ЗОРИЛГО:

ХҮҮХДИЙГ ХҮНСНИЙ ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХОРТ НӨЛӨӨЛЛӨӨС ХАМГААЛАХ

Зураг 1. Хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бүсийн үйл ажиллагааны хүрээ, 2020–2030

Хүрээ нь гишүүн орнуудад дараах чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг зорьж байна:

• Нийт хүн ам ЭСОБ-ний зар сурталчилгаанд өртөх явдлыг таслан зогсоох; • Нялхас, бага насны хүүхдэд зориулсан хүнсний зохисгүй сурталчилгааг таслан

зогсоох; • Хүүхдүүд ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж

өндөртэй хүнсний зар сурталчилгаанд өртөх явдлыг багасгах; • Ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй

хүнсний зар сурталчилгааны хүүхдэд таалагдах, сэтгэлийг нь татах байдал (увдис)-ыг бууруулах.

ҮНДСЭН ЗАРЧИМ

Төрийн манлайлал » Нотолгоонд суурилсан » Хүний эрхэд суурилсан » Эрх тэгш байдал » Ашиг сонирхлын зөрчлөөс ангид

Бодлогын хүрээ Салбар хоорондын хамтын ажиллагаа

Ухуулга нөлөөлөл ба харилцаа холбоо ХШҮ

Ø Эрх зүйн зохицуулалтын хүрээ бий болгох/ бэхжүүлэх

Ø Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах механизм бий болгох/ бэхжүүлэх

Ø Төрийн байгууллагуудын хоорондын бодлогын уялдааг хангах

Ø Салбар хоорондын хамтын ажиллагааны талуудын чиг үүрэг, хариуцлагыг тодорхой томъёолох

Ø Бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангахыг ухуулан таниулах

Ø Хэрэглэгчийн боловсрол, харилцаа холбоог сайжруулах замаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх

Ø Иргэний нийгмийн оролцоог хангах, эрчимжүүлэх

Ø Нөхцөл байдлын үнэлгээ хийх

Ø Бодлогын арга хэмжээний талаар нотолгоо бүрдүүлэх

Ø ХШҮ-ний хүрээ боловсруулж, хэрэгжүүлэх

ЗОРИЛГО:

ХҮҮХДИЙГ ХҮНСНИЙ ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХОРТ НӨЛӨӨЛЛӨӨС ХАМГААЛАХ

Зураг 1. Хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бүсийн үйл ажиллагааны хүрээ, 2020–2030

Хүрээ нь гишүүн орнуудад дараах чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг зорьж байна:

• Нийт хүн ам ЭСОБ-ний зар сурталчилгаанд өртөх явдлыг таслан зогсоох; • Нялхас, бага насны хүүхдэд зориулсан хүнсний зохисгүй сурталчилгааг таслан

зогсоох; • Хүүхдүүд ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж

өндөртэй хүнсний зар сурталчилгаанд өртөх явдлыг багасгах; • Ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй

хүнсний зар сурталчилгааны хүүхдэд таалагдах, сэтгэлийг нь татах байдал (увдис)-ыг бууруулах.

ҮНДСЭН ЗАРЧИМ

Төрийн манлайлал » Нотолгоонд суурилсан » Хүний эрхэд суурилсан » Эрх тэгш байдал » Ашиг сонирхлын зөрчлөөс ангид

Бодлогын хүрээ Салбар хоорондын хамтын ажиллагаа

Ухуулга нөлөөлөл ба харилцаа холбоо ХШҮ

Ø Эрх зүйн зохицуулалтын хүрээ бий болгох/ бэхжүүлэх

Ø Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах механизм бий болгох/ бэхжүүлэх

Ø Төрийн байгууллагуудын хоорондын бодлогын уялдааг хангах

Ø Салбар хоорондын хамтын ажиллагааны талуудын чиг үүрэг, хариуцлагыг тодорхой томъёолох

Ø Бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангахыг ухуулан таниулах

Ø Хэрэглэгчийн боловсрол, харилцаа холбоог сайжруулах замаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх

Ø Иргэний нийгмийн оролцоог хангах, эрчимжүүлэх

Ø Нөхцөл байдлын үнэлгээ хийх

Ø Бодлогын арга хэмжээний талаар нотолгоо бүрдүүлэх

Ø ХШҮ-ний хүрээ боловсруулж, хэрэгжүүлэх

ЗОРИЛГО:

ХҮҮХДИЙГ ХҮНСНИЙ ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХОРТ НӨЛӨӨЛЛӨӨС ХАМГААЛАХ

Зураг 1. Хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бүсийн үйл ажиллагааны хүрээ, 2020–2030

Хүрээ нь гишүүн орнуудад дараах чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг зорьж байна:

• Нийт хүн ам ЭСОБ-ний зар сурталчилгаанд өртөх явдлыг таслан зогсоох; • Нялхас, бага насны хүүхдэд зориулсан хүнсний зохисгүй сурталчилгааг таслан

зогсоох; • Хүүхдүүд ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж

өндөртэй хүнсний зар сурталчилгаанд өртөх явдлыг багасгах; • Ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй

хүнсний зар сурталчилгааны хүүхдэд таалагдах, сэтгэлийг нь татах байдал (увдис)-ыг бууруулах.

ҮНДСЭН ЗАРЧИМ

Төрийн манлайлал » Нотолгоонд суурилсан » Хүний эрхэд суурилсан » Эрх тэгш байдал » Ашиг сонирхлын зөрчлөөс ангид

Бодлогын хүрээ Салбар хоорондын хамтын ажиллагаа

Ухуулга нөлөөлөл ба харилцаа холбоо ХШҮ

Ø Эрх зүйн зохицуулалтын хүрээ бий болгох/ бэхжүүлэх

Ø Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах механизм бий болгох/ бэхжүүлэх

Ø Төрийн байгууллагуудын хоорондын бодлогын уялдааг хангах

Ø Салбар хоорондын хамтын ажиллагааны талуудын чиг үүрэг, хариуцлагыг тодорхой томъёолох

Ø Бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангахыг ухуулан таниулах

Ø Хэрэглэгчийн боловсрол, харилцаа холбоог сайжруулах замаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх

Ø Иргэний нийгмийн оролцоог хангах, эрчимжүүлэх

Ø Нөхцөл байдлын үнэлгээ хийх

Ø Бодлогын арга хэмжээний талаар нотолгоо бүрдүүлэх

Ø ХШҮ-ний хүрээ боловсруулж, хэрэгжүүлэх

ЗОРИЛГО:

ХҮҮХДИЙГ ХҮНСНИЙ ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХОРТ НӨЛӨӨЛЛӨӨС ХАМГААЛАХ

Зураг 1. Хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бүсийн үйл ажиллагааны хүрээ, 2020–2030

Хүрээ нь гишүүн орнуудад дараах чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг зорьж байна:

• Нийт хүн ам ЭСОБ-ний зар сурталчилгаанд өртөх явдлыг таслан зогсоох; • Нялхас, бага насны хүүхдэд зориулсан хүнсний зохисгүй сурталчилгааг таслан

зогсоох; • Хүүхдүүд ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж

өндөртэй хүнсний зар сурталчилгаанд өртөх явдлыг багасгах; • Ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй

хүнсний зар сурталчилгааны хүүхдэд таалагдах, сэтгэлийг нь татах байдал (увдис)-ыг бууруулах.

ҮНДСЭН ЗАРЧИМ

Төрийн манлайлал » Нотолгоонд суурилсан » Хүний эрхэд суурилсан » Эрх тэгш байдал » Ашиг сонирхлын зөрчлөөс ангид

Бодлогын хүрээ Салбар хоорондын хамтын ажиллагаа

Ухуулга нөлөөлөл ба харилцаа холбоо ХШҮ

Ø Эрх зүйн зохицуулалтын хүрээ бий болгох/ бэхжүүлэх

Ø Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах механизм бий болгох/ бэхжүүлэх

Ø Төрийн байгууллагуудын хоорондын бодлогын уялдааг хангах

Ø Салбар хоорондын хамтын ажиллагааны талуудын чиг үүрэг, хариуцлагыг тодорхой томъёолох

Ø Бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангахыг ухуулан таниулах

Ø Хэрэглэгчийн боловсрол, харилцаа холбоог сайжруулах замаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх

Ø Иргэний нийгмийн оролцоог хангах, эрчимжүүлэх

Ø Нөхцөл байдлын үнэлгээ хийх

Ø Бодлогын арга хэмжээний талаар нотолгоо бүрдүүлэх

Ø ХШҮ-ний хүрээ боловсруулж, хэрэгжүүлэх

ЗОРИЛГО:

ХҮҮХДИЙГ ХҮНСНИЙ ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХОРТ НӨЛӨӨЛЛӨӨС ХАМГААЛАХ

Зураг 1. Хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бүсийн үйл ажиллагааны хүрээ, 2020–2030

Хүрээ нь гишүүн орнуудад дараах чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг зорьж байна:

• Нийт хүн ам ЭСОБ-ний зар сурталчилгаанд өртөх явдлыг таслан зогсоох; • Нялхас, бага насны хүүхдэд зориулсан хүнсний зохисгүй сурталчилгааг таслан

зогсоох; • Хүүхдүүд ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж

өндөртэй хүнсний зар сурталчилгаанд өртөх явдлыг багасгах; • Ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй

хүнсний зар сурталчилгааны хүүхдэд таалагдах, сэтгэлийг нь татах байдал (увдис)-ыг бууруулах.

ҮНДСЭН ЗАРЧИМ

Төрийн манлайлал » Нотолгоонд суурилсан » Хүний эрхэд суурилсан » Эрх тэгш байдал » Ашиг сонирхлын зөрчлөөс ангид

Бодлогын хүрээ Салбар хоорондын хамтын ажиллагаа

Ухуулга нөлөөлөл ба харилцаа холбоо ХШҮ

Ø Эрх зүйн зохицуулалтын хүрээ бий болгох/ бэхжүүлэх

Ø Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах механизм бий болгох/ бэхжүүлэх

Ø Төрийн байгууллагуудын хоорондын бодлогын уялдааг хангах

Ø Салбар хоорондын хамтын ажиллагааны талуудын чиг үүрэг, хариуцлагыг тодорхой томъёолох

Ø Бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангахыг ухуулан таниулах

Ø Хэрэглэгчийн боловсрол, харилцаа холбоог сайжруулах замаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх

Ø Иргэний нийгмийн оролцоог хангах, эрчимжүүлэх

Ø Нөхцөл байдлын үнэлгээ хийх

Ø Бодлогын арга хэмжээний талаар нотолгоо бүрдүүлэх

Ø ХШҮ-ний хүрээ боловсруулж, хэрэгжүүлэх

ЗОРИЛГО:

ХҮҮХДИЙГ ХҮНСНИЙ ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХОРТ НӨЛӨӨЛЛӨӨС ХАМГААЛАХ

Зураг 1. Хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бүсийн үйл ажиллагааны хүрээ, 2020–2030

Хүрээ нь гишүүн орнуудад дараах чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг зорьж байна:

• Нийт хүн ам ЭСОБ-ний зар сурталчилгаанд өртөх явдлыг таслан зогсоох; • Нялхас, бага насны хүүхдэд зориулсан хүнсний зохисгүй сурталчилгааг таслан

зогсоох; • Хүүхдүүд ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж

өндөртэй хүнсний зар сурталчилгаанд өртөх явдлыг багасгах; • Ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй

хүнсний зар сурталчилгааны хүүхдэд таалагдах, сэтгэлийг нь татах байдал (увдис)-ыг бууруулах.

ҮНДСЭН ЗАРЧИМ

Төрийн манлайлал » Нотолгоонд суурилсан » Хүний эрхэд суурилсан » Эрх тэгш байдал » Ашиг сонирхлын зөрчлөөс ангид

Бодлогын хүрээ Салбар хоорондын хамтын ажиллагаа

Ухуулга нөлөөлөл ба харилцаа холбоо ХШҮ

Ø Эрх зүйн зохицуулалтын хүрээ бий болгох/ бэхжүүлэх

Ø Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах механизм бий болгох/ бэхжүүлэх

Ø Төрийн байгууллагуудын хоорондын бодлогын уялдааг хангах

Ø Салбар хоорондын хамтын ажиллагааны талуудын чиг үүрэг, хариуцлагыг тодорхой томъёолох

Ø Бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангахыг ухуулан таниулах

Ø Хэрэглэгчийн боловсрол, харилцаа холбоог сайжруулах замаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх

Ø Иргэний нийгмийн оролцоог хангах, эрчимжүүлэх

Ø Нөхцөл байдлын үнэлгээ хийх

Ø Бодлогын арга хэмжээний талаар нотолгоо бүрдүүлэх

Ø ХШҮ-ний хүрээ боловсруулж, хэрэгжүүлэх

ЗОРИЛГО:

ХҮҮХДИЙГ ХҮНСНИЙ ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХОРТ НӨЛӨӨЛЛӨӨС ХАМГААЛАХ

12

2.3 ЗАРЧИМ Бүсийн үйл ажиллагааны хүрээнд гишүүн орнуудад өөрийн онцлог нөхцөлд тохируулан хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон бүх арга хэмжээг дараах үндсэн зарчимд нийцүүлэн хэрэгжүүлнэ. Үүнд:

А. Төрийн манлайлал

Нийгмийн эрүүл мэндийн зорилгыг хэрэгжүүлэх, сорилтыг даван туулах бодлого боловсруулах, бодлогын зохистой хэрэгжилтийг хангахад төрийн манлайлал зайлшгүй шаардлагатай. Хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагааг хангахад төрийн хүчтэй манлайлал чухал юм.

ЭСОБ болон ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй хүнсний зар сурталчилгааны нөлөөллийг бууруулахад төрөөс удирдан чиглүүлж буй арга хэмжээ нь хүнсний үйлдвэрлэлийн сайн дураар хэрэгжүүлж буй арга хэмжээнээс илүү үр дүнтэй болохыг судалгаагаар тогтоогоод байна (22, 28). Бодлого боловсруулахад гол хамтрагч тал нь төр байх ба бодлогыг олон салбар, хамтрагч талуудын оролцоотой хэрэгжүүлэх, хянах, үнэлэх үйл явцад мөн л манлайлан оролцох ёстой.

Б. Нотолгоонд суурилсан арга барил

Аливаа бодлогыг нотолгоонд тулгуурлаж боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх ёстой бөгөөд бодлогын үр дүн, үр нөлөөг хянах, үнэлэх, судлах замаар нотолгоог улам бэхжүүлэхийг зорих нь зүйтэй. Хүнсний зар сурталчилгаа нь хүүхдийн хүнсний сонголт, эрэлт, хэрэглээнд сөргөөр нөлөөлдгийг харуулсан олон арван жилийн шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан энэхүү бүсийн үйл ажиллагааны хүрээг боловсруулсан болно (14, 17, 22, 28, 43–47).

Бодлогыг шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан боловсруулснаар бодлогын зорилгыг хэрэгжүүлэх магадлал, нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх боломжтой. Шинжлэх ухааны нотолгоо нь хүнсний зар сурталчилгааг хязгаарлах үр дүнтэй бодлого боловсруулах боломж олгоод зогсохгүй эрх зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үндэслэл болно.

В. Хүний эрхэд суурилсан арга барил

НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Хүүхдийн эрхийн тухай тунхаглал нь хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах хүүхдийн эрхэд суурилсан арга замыг боловсруулах үндэслэл болно (48–52).

Өнөөгийн байдлаар НДББ-д ДЭМБ-ын 34 гишүүн улс Хүүхдийн эрхийн тухай тунхаглалд Оролцогч улс болоод байна (52). ДЭМБ-ын Хүүхдэд чиглэсэн хүнс, согтууруулах бус ундааны зар сурталчилгааг зохицуулах багц зөвлөмж нь хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалахад дэмжлэг

13

үзүүлж байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас хүнсний зар сурталчилгааны хүүхдийн эрхэд суурилсан арга барилын талаар хийсэн эрх зүйн дүн шинжилгээнээс ДЭМБ-ын багц зөвлөмжийг хүний эрхийн хүрээтэй уялдуулан нэгтгэхийг зөвлөмж болгожээ (53). Хүүхдийн эрхийн тухай тунхаглал; хүний эрх болон корпораци, бизнесүүдийн үүргийг тусгасан Хамгаал, хүндлэ, сэргээ хэмээх НҮБ-ын хүрээ; Бизнесийн салбарын хүүхдийн эрхэд үзүүлэх нөлөөтэй холбоотойгоор төрийн хүлээх үүргийн талаарх 16 дугаар ерөнхий санал зэрэг нь аливаа бодлого хүний эрхэд нийцсэн байхын чухлыг хүлээн зөвшөөрсөн байна (52).

16 дугаар ерөнхий саналд “зохих эрх зүйн зохицуулалт хийх, бизнесүүдийг ёс зүйн журамд нийцсэн үйл ажиллагаа явуулах, бүтээгдэхүүний хаяг шошгын мэдээллийг тодорхой, үнэн зөв болгох замаар эцэг, эх, хүүхдүүдэд бүрэн мэдээлэлд тулгуурласан шийдвэр гаргах боломж олгохыг хөхиүлэн дэмжиж, улмаар зар сурталчилгааг хүүхдийн эрхэд сөрөг нөлөөгүй болгох”-ыг гишүүн орнуудад уриалжээ (54).

Г. Тэгш байдал

Тэгш байдал болон тэгш боломж нь хүнс, хоол тэжээлтэй холбоотой чухал ойлголтууд юм. Ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй хүнсний зар сурталчилгаа нь эрүүл бус хүнсний сонголт, хэрэглээнд нөлөөлж, улмаар хүүхдийг таргалалтад хүргэдэг талаар хангалттай нотолгоо нэгэнт бүрдээд байна (55). Эрүүл мэндийн тэгш байдлын өнцгөөс асуудлыг шинжвэл хүүхдүүд зар сурталчилгаанд насанд хүрэгчдээс илүү өртөөд зогсохгүй (12, 56) нийгэм-эдийн засгийн дээд давхрагатай харьцуулахад доод давхрагын хүүхдүүд телевиз (57, 58), сэтгүүл (59), гудамжны зар сурталчилгаа (58), түргэн хоолны газрын байршил (60) зэрэг бүхий л сувгаар зар сурталчилгаанд илүү өртөж байна. Нийгэм-эдийн засгийн доод давхрагын хүүхдүүд, үүнд мөн бага ба дунд орлоготой улс орны хүүхдүүд ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй хүнсний зар сурталчилгаанд онцгой өртөмтгий байна (18).

Д. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байдал

Хүнсний зар сурталчилгааны нөлөөллийг багасгахын тулд эрүүл мэндээс бусад салбарын оролцоог хангах шаардлагатай байдаг тул үүнтэй холбоотой ашиг сонирхлын зөрчлийг удирдах цөөнгүй арга зам байдаг. Хүүхдэд чиглэсэн хүнс, согтууруулах бус ундааны зар сурталчилгааг зохицуулах багц зөвлөмжид бусад салбар, хамтрагч талуудтай ажиллахдаа засгийн газар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийхэд онцгой анхаарах ёстойг цохон тэмдэглэжээ. Гишүүн орнуудын хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд нөлөөлөх хоёрдогч буюу компанийн ашиг сонирхол байгаа цагт зөрчил үүсч болдог. Энэхүү хоёрдогч ашиг сонирхлын улмаас хуулийн этгээд тодорхой үйл ажиллагаанд зүй бусаар нөлөөлөх оролдлого хийж болно (38). Ашиг сонирхлын зөрчлийг удирдах нь ДЭМБ-ын ХБӨ-өөс сэргийлэх, хянах дэлхийн үйл

14

ажиллагааны төлөвлөгөө (2013–2020) болон Эх, нялхас, бага насны хүүхдийн хоол тэжээлийн цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх суурь зарчим болдог.

Хүүхдийн таргалалтыг зогсоох хорооноос хувийн салбарын ашиг сонирхлын зөрчлийг ил тод, зохистой байдлаар илрүүлэх, үнэлэх, удирдах шаардлагатайг мөн цохон тэмдэглэсэн байна (15). Үүний нэгэн адил 2018 оны НҮБ-ын Ерөнхий ассамблейн ХБӨ-өөс сэргийлэх, хянах асуудлаарх өндөр хэмжээний 3 дугаар уулзалтаас гаргасан улс төрийн тунхаглалд ХБӨ-тэй холбоотой ТХЗ 3.4-ийг хэрэгжүүлэхийн тулд хувийн салбартай хамтран ажиллах, ингэхдээ ашиг сонирхлын зөрчлийг удирдахад зохих ёсоор анхаарахын чухлыг тодотгожээ (61).

Хоол тэжээлийн бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, удирдах арга замын талаар Дэлхийн эрүүл мэндийн 71 дүгээр чуулганы үеэр танилцуулж, гишүүн орнууд цаашид хэлэлцэн сайжруулахаар тохиролцсон байна.

2.4 ТУЛГУУР БА ЗӨВЛӨМЖ БОЛГОЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ Бүсийн үйл ажиллагааны хүрээний зорилго, зорилтуудад хүрэхийн тулд дараах үндсэн чиглэл (тулгуур)-үүдээр арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Үүнд: 1) бодлогын хүрээ; 2) салбар хоорондын хамтын ажиллагаа; 3) ухуулга нөлөөлөл ба харилцаа холбоо; 4) ХШҮ. Эдгээр тулгуур болон зөвлөмж болгож буй арга хэмжээ нь хоорондоо харилцан хамааралтай байна. Эдгээрийг үндэсний онцлог нөхцлөөс хамаарч нэгэн зэрэг эсхүл өөр өөр цаг хугацаанд хэрэгжүүлж болно. Тулгуур, зөвлөмж болгож буй арга хэмжээ, НДББ-ийн болон бусад бүсийн улс орнуудын жишээг дараах хэсгүүдэд танилцуулсан байна.

ТУЛГУУР 1. БОДЛОГЫН ХҮРЭЭ Бодлогын хүрээ гэдэг нь хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллийг бууруулах үр дүнтэй хязгаарлалтын арга хэмжээ хэрэгжүүлэхийн тулд улс орны боловсруулсан төлөвлөгөө юм. Үүнд эрх зүйн болон бодлогын олон арга хэмжээ хамаарна. Тухайн улсын эрх зүйн, улс төрийн болон засаглалын тогтолцооноос хамаарч бодлогын хүрээ нь дахин давтагдашгүй онцлог байна. Бодлогын хүрээг өөрөөр хуулийн болон бодлогын арга хэрэгсэл ба тэдгээрийн хэрэгжилтийг хангах байгууллагуудын цогц хэмээн тодорхойлж болох ба энэхүү хүрээ нь нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, ТХЗ-ын эрүүл мэндийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд амин чухал юм. Нийгмийн эрүүл мэндийн олон ололт амжилтад хууль, бодлого гол үүрэг гүйцэтгэсэн байдаг хэдий ч улс орнууд нийгмийн эрүүл мэндийг сайжруулах үр дүнтэй бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх тал дээр учир дутагдалтай хэвээр байна. Улс орон болгон өөрийн өвөрмөц онцлогтой ч гэсэн эрүүл мэнд, хөгжлийг урагшлуулах зорилгоор хуулийг үр дүнтэй ашиглахад ижил төстэй сорилттой нүүр тулдаг байна.

Энэхүү баримт бичигт “бодлогын хүрээ” гэх нэр томъёог өргөн утгаар буюу хуулийн болон бодлогын арга хэрэгсэл ба тэдгээрийн хэрэгжилтийг хангах

15

байгууллагуудын цогц гэсэн агуулгаар хэрэглэсэн болно. Хуулийн арга хэрэгсэл гэдэгт үндсэн хууль, бусад хууль, тогтоомж, ерөнхийлөгчийн захирамж, сайдын тушаал, агентлагийн удирдамж, захиргааны дүрэм болон бусад захиргааны актыг хамруулна. Улс орны онцлогоос хамаарч мөн шүүхийн шийдвэр, тохируулагч этгээдийн тайлбарыг үүнд хамруулдаг байна.

Бодлогын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон. Үүнд: (а) эрх зүйн зохицуулалтын хүрээ бий болгох буюу бэхжүүлэх; (б) хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах механизм бий болгох буюу бэхжүүлэх. Бодлогын хүрээнд дараах нийтлэг хоёр асуудлыг харгалзах шаардлагатай. Үүнд: (i) төрийн манлайлал; (ii) бодлогын хүрээнд цогц буюу шат дараалсан арга барил ашиглах эсэх. Бодлогын хүрээг бэхжүүлэх үйл ажиллагааг төрөөс удирдан чиглүүлэхийг зөвлөмж болгодог, учир нь хүнсний зар сурталчилгааны нөлөөллийг үр дүнтэй багасгахын тулд төрийн манлайлал чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Хүнсний зар сурталчилгааг хязгаарлах цогц арга хэмжээнд ЭСОБ болон ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж ихтэй хүнсийг хамруулах нь зүйтэй. Гишүүн орнууд энд зөвлөмж болгосон арга хэмжээг өөрийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлж болно.

а. Эрх зүйн зохицуулалтын хүрээ бий болгох буюу бэхжүүлэх

Гишүүн орнууд бодлогын хүрээ боловсруулахдаа ямар арга барил баримтлахаа анхнаасаа шийдвэрлэх нь зүйтэй. Үүнд: (i) хууль зүйн; (ii) сайн дурын; (iii) холимог арга барил ашиглах боломжтой. Эрх зүйн зохицуулалтуудыг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжид нэмж тусгах нь цоо шинэ хууль, тогтоомж санаачилснаас хялбар байх талтай. ЭСОБ-ний хувьд Дэлхийн эрүүл мэндийн чуулганаас гишүүн орнуудад ЭСОБ-ний зар сурталчилгааны тухай олон улсын хууль болон ДЭМБ-ын нотолгоонд суурилсан бусад зөвлөмж (WHA71.9)-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх үндэсний механизм бий болгох ба/буюу бэхжүүлэхийг уриалсан байна. Ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж ихтэй хүнсний хувьд бодлого боловсруулалтыг төрөөс удирдан чиглүүлэхийг зөвлөмж болгодог (16).

Хууль зүйн арга барил нь хүнсний үйлдвэрлэлд заавал биелүүлэх шаардлага тавьж, хуулийн хүчээр хэрэгжилтийг нь хангадаг ба хүлээсэн үр дүнд хүрэх магадлал хамгийн ихтэй арга барил юм (19, 45, 62–64). Чили болон БНСУ-д хууль зүйн арга барил ашигласан жишээг Шигтгээ 1, 2-д толилуулсан болно.

ШИГТГЭЭ 1. Хууль зүйн арга барилын жишээ: Чили

Хүнсний шошго, зар сурталчилгааны тухай үндэсний хуулийг Чилийн Сенатаас 2012 оны 7 дугаар сард баталжээ. Уг хуулийн дагуу 14 хүртэлх насны хүүхдэд эрүүл бус хүнсийг сурталчлах, зарахыг хязгаарласан байна. Хуулийг 2016 оноос эхлэн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх ба үзэгчдийнх нь 20-иос илүү хувийг хүүхдүүд эзэлдэг телевизийн нэвтрүүлэг, вэбсайтаар эрүүл бус хүнсийг сурталчлахыг хоригложээ. Мөн цэцэрлэг, бага ба дунд сургуульд эрүүл бус

16

хүнсийг сурталчлах, зар сурталчилгааны зорилгоор тоглоом, програм хангамж, мобайл аппликейшн, хүүхэлдэйн кино, анимейшн зэргийг ашиглахыг хориглосон байна.

2012 оны энэхүү хууль батлагдахаас өмнө 2007 онд Сенатын эрүүл мэндийн хороо үүнтэй ижил хуулийн төсөл өргөн барьж, төслийг Ерөнхийлөгч, Эрүүл мэндийн яам дэмжиж байсан боловч хүнс үйлдвэрлэгчид хүчтэй эсэргүүцсэний улмаас батлагдаагүй байна. Үүний хариуд Чилийн Сенатаас хууль батлуулах талаар зөвшилцөлд хүрч, дэмжлэг бий болгох зорилгоор 2008, 2011 онд дэлхийн шилдэг судлаачид, иргэний нийгмийн шинжээчдийг нэг дор цуглуулж, Эрүүл мэнд, хоол тэжээлийн олон улсын хоёр хурал зохион байгуулсан байна. Улмаар шинжлэх ухааны зөвлөх хороог хууль боловсруулах үйл ажиллагаанд татан оролцуулсан. 2012-2015 оны хооронд хуулийг дагаж гарах 4 журмын төслийг яамнаас боловсруулж, олон нийтийн болон шинжээчдийн саналыг авсан байна. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө яамнаас хяналт-шинжилгээ ба хуулийн хэрэгжилтийг хангах хүрээг боловсруулж, хууль хэрэгжиж байгаа эсэхийг хэмжих стандарт, шалгуур үзүүлэлтийг тодорхойлжээ. Нийцлийн хяналт-шинжилгээг ЭМЯ-ны харъяа орон нутгийн газрууд иргэний нийгмийн байгууллагуудын салбар хоорондын сүлжээтэй хамтран хийхээр болсон байна. Хүнсний шошго, зар сурталчилгааны тухай үндэсний хууль амжилттай батлагдахад эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, иргэний нийгмийн оролцоо болон улс төрийн чин эрмэлзэл гол үүргийг гүйцэтгэсэн байна.

Эх сурвалж: Pérez-Escamilla R, Lutter CK, Rabadan-Diehl C, Rubinstein A, Calvillo A, Corvalán C, et al. Prevention of childhood obesity and food policies in Latin America: from research to practice. Obes Rev. 2017; 18(S2):28-38.

ШИГТГЭЭ 2. Хууль зүйн арга барилын жишээ: БНСУ

НДББ-д илчлэг ихтэй, шим тэжээл багатай буюу кафеины агууламж өндөртэй хүнсийг хүүхдэд сурталчлахыг төрөөс хязгаарлах арга хэмжээ авсан эхний гишүүн орнуудын нэг нь БНСУ юм. Тус улсад Хүүхдийн хооллолтын аюулгүй байдлыг хянах тусгай хуулийг 2008 онд баталж, 2010 оноос хэрэгжиж эхэлсэн байна. Хүүхдүүд зурагт үздэг оргил цаг буюу 17:00-19:00 цагийн хооронд эрүүл бус хүнс, ундааны зар сурталчилгаа цацахыг хуулиар хязгаарласан байна. Хүүхэд гэдэгт 18 буюу түүнээс доош насныхныг хамруулжээ. Хуулийг тодорхой хугацаанд хэрэгжүүлэхээр заасныг 2018 онд өөрчилж, хуулийн хязгаарлалтыг байнга үйлчлэхээр болгосон.

Хуулийн хязгаарлалтыг хэрэгжүүлж эхэлснээс хойш судалгаа хийж үзэхэд хүнсний компаниуд бүтээгдэхүүнийхээ орц, найрлагыг илүү эрүүл болгон өөрчилж, хүнсний хаяг шошгонд тавих шаардлагыг мөрдөж ажиллах нь сайжирсан байна.

17

Сайн дурын арга барил нь заавал биелүүлэх хуулийн хүчин чадалгүй өөрийн зохицуулалтын арга хэмжээ авч, гол нь мэдээллээр хангахад анхаардаг байна. Энэхүү арга хэмжээг төрөөс эсхүл хүнс үйлдвэрлэгчид санаачлан хэрэгжүүлж болдог. Гэхдээ судалгаанаас харахад өөрийн зохицуулалт нь ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй хүнсний зар сурталчилгаанд хүүхэд өртөхийг үр дүнтэй бууруулж чаддаггүй байна (13, 19, 30, 65–68). Сайн дурын арга хэмжээг харьцангуй шуурхай төлөвлөж, зах зээлийн өөрчлөлтөд богино хугацаанд нийцүүлэх боломжтой. Харин салбарын бүх тоглогч нарын дунд зөвшилцөлд хүрэх, улмаар бодлогын хамралт, үр дүнг өндөр түвшинд хүргэхэд бэрхшээлтэй байдаг (21). Өөрийн зохицуулалт зөвхөн тодорхой хэвлэл мэдээллийн суваг, тодорхой газраар хязгаарлагдах нь түгээмэл байна.

Хүнс үйлдвэрлэгчдийн өөрийн зохицуулалтыг судалсан судалгаанууд аргачлалын хувьд харилцан адилгүй хэдий ч сайн дурын арга барил нь хууль зүйн арга барилаас үр дүн багатай гэдгийг харуулж чаджээ (31). Хязгаарлалтыг зөрчсөн этгээдэд ногдуулах шийтгэлийн арга хэмжээ нь ямар арга барил хэрэглэснээс хамаарч мөн ялгаатай байна (21).

Шинэ Зеландад хэрэгжүүлсэн өөрийн зохицуулалтын жишээг Шигтгээ 3-аас харна уу.

ШИГТГЭЭ 3. Өөрийн зохицуулалтын жишээ: Шинэ Зеландын загвар

Шинэ Зеландын Зар сурталчилгааны стандартын агентлаг нь холбогдох хууль, журмын дагуу зар сурталчилгааг зохицуулдаг. Хүнс, ундааны зар сурталчилгаатай холбоотой дүрмүүдийг Хүүхэд, залуучуудад чиглэсэн зар сурталчилгааны хуулиар баталсан байна. Зар сурталчилгааг “зорилтот хүн амын сонголт, санаа бодол, зан үйлд нөлөөлөх зорилгоор сурталчилгаа явуулж буй этгээдийн шууд буюу дам хяналтан дор дурын хэл дээр боловсрогдож, дурын сувгаар цацагдаж буй аливаа мессеж” хэмээн томъёолжээ. “Хүүхэд” гэдэгт 14 хүртэлх насны хүмүүс, харин “залуучууд” гэдэгт 14-өөс 18 хүртэлх насны хүмүүсийг хамруулсан байна. Үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл болсон Зар сурталчилгааны зөвшөөрлийн алба нь зар сурталчилгааг цацах зөвшөөрөл өгдөг бол үнэгүй томоохон телевизүүдийн төлөөлөл болсон ThinkTV нь хүүхдэд чиглэсэн зар сурталчилгаатай холбоотой сайн дурын журмуудыг гаргадаг байна. Хэрэглэгчийг хамгаалах хууль тогтоомж, тухайлбал Өргөн нэвтрүүлгийн тухай хууль энэхүү өөрийн зохицуулалтад давхар нөлөөлдөг. Хэн нэгэн зар сурталчилгааны хууль, журам зөрчигдсөн гэж үзвэл Зар сурталчилгааны стандартын гомдлын зөвлөлд гомдол гаргаж болно. Уг зөвлөл нь Зар сурталчилгааны стандартын агентлагаас нэр дэвшүүлсэн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл, зар сурталчилгаа болон хэвлэл мэдээлэлтэй ямар нэгэн холбоогүй олон нийтийн 5 төлөөллөөс бүрддэг. Аливаа хууль, журам зөрчсөн зар сурталчилгааг сайн дураар татах хүсэлтийг холбогдох үйлдвэрлэгчид хүргүүлдэг ба компанид ямар

18

нэгэн шийтгэл ногдуулдаггүй. Практикаас харахад үйлдвэрлэгчид хүсэлтийг ёсоор болгодог байна.

Эх сурвалж: 1. Өөрийн зохицуулалт. Шинэ Зеландын зар сурталчилгааны нийгэмлэг 2019. Телевизийн зар

сурталчилгаа: Хүүхдэд ээлтэй болгох нь: ThinkTV 2011. 2. Шинэ Зеландын Зар сурталчилгааны стандартын агентлаг. Хүүхдэд чиглэсэн зар

сурталчилгааны хууль болон Хүнсний зар сурталчилгааны хуулийн үнэлгээний эцсийн тайлан. Веллингтон: Шинэ Зеландын Зар сурталчилгааны стандартын агентлаг; 2010.

Гишүүн орнууд өөрийн онцлогт нийцүүлэн бодлогын хүрээ бий болгох буюу бэхжүүлэхдээ дараах бүрэлдэхүүн хэсэг болон практик асуудлыг харгалзан үзэж болно (Хүснэгт 1).

Хүснэгт 1. Эрх зүйн болон зохицуулалтын хүрээ бий болгох буюу бэхжүүлэхэд харгалзан үзэх практик асуудлууд

Бүрэлдэхүүн хэсэг Практик асуудлууд

Асуудлыг тодорхойлох

Ø Бодлогын хүрээг боловсруулахын өмнө түүний тусламжтай шийдвэрлэхийг зорьж буй асуудал, хөтөлбөрийн зорилгыг бүрэн ойлгосон байх шаардлагатай. Зар сурталчилгаа болон бодлогын орчны нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Үүнд дараах асуудлыг авч үзнэ: • Хүүхэд, тэдний асран хамгаалагч нар ханасан тос,

транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж ихтэй хүнс болон ЭСОБ-ний зар сурталчилгаанд өртөлт, түүний нөлөөлөл, хүчин чадлын талаарх нотолгоо;

• Хүүхдийн илүүдэл жин, таргалалтад хүнсний зар сурталчилгаа нөлөөлж байгаа эсэх талаар дотоодын нотолгоо;

• Зохицуулах арга хэмжээ (хүнсний зар сурталчилгааны хязгаарлалт г.м.)-ний дүн шинжилгээ ба эдгээр нь ДЭМБ-ын Хүүхдэд чиглэсэн хүнс, согтууруулах бус ундааны зар сурталчилгааг зохицуулах багц зөвлөмжтэй нийцсэн байдал;

• Бодлогын хяналт-шинжилгээ болон хэрэгжилтийг хангах асуудал хариуцсан байгууллага буюу бүлэг.

Тулгуур 4-ийн “Нөхцөл байдлын үнэлгээ хийх” хэсэгт зөвлөмж болгосон арга хэмжээг мөн харна уу.

Хамрах хүрээг тодорхойлох

Хүүхдийн насыг тодорхойлох

Ø “Хүүхэд” гэх ойлголтын дэлхий нийтэд нэгмөр тогтсон тодорхойлолт байхгүй. Энэхүү баримт бичигт НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид ашигласан тодорхойлолтыг буюу “үндэсний хууль тогтоомжид өөрөөр

19

Бүрэлдэхүүн хэсэг Практик асуудлууд

заагаагүй бол 18 буюу түүнээс доош насны хүнийг хүүхэд гэнэ” хэмээх тодорхойлолтыг ашигласан болно (69). Улс орнууд өөрийн тодорхойлолтыг ашиглаж болно.

Ø Хамрах насыг тодорхойлохдоо ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж ихтэй хүнсний зар сурталчилгаа өсвөр үеийнхэнд мөн сөргөөр нөлөөлдгийг олон судалгаагаар тогтоогоод байгааг харгалзах нь зүйтэй.

Хүнсний зар сурталчилгааны хязгаарлалтын хүрээг тодорхойлох: хамруулах бүтээгдэхүүн ба зар сурталчилгааны төрөл

Ø Хүнсний зар сурталчилгааны хязгаарлалтын хүрээг гишүүн орнууд өөрийн нөхцөл байдалд нийцүүлэн тодорхойлно. Тухайлбал, бодлогод дараах асуудлыг хамруулах эсэхийг шийднэ: (i) хүүхдэд чиглэсэн зар сурталчилгаа; ба/буюу (ii) асран хамгаалагч нарт буюу гэр бүлд чиглэсэн “хүүхдэд зориулсан хүнсний” зар сурталчилгаа.

Ø Энэхүү үйл ажиллагааны хүрээнд зар сурталчилгааг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: • ЭСОБ-ний тухайд: бүтээгдэхүүнийг түгээх, борлуулах,

дэмжлэг үзүүлэх, сурталчилах; олон нийттэй харилцах ба мэдээллийн үйлчилгээ (70);

• ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж ихтэй хүнсний тухайд: тодорхой бүтээгдэхүүн буюу үйлчилгээний танигдах, сэтгэл татах байдал ба/буюу хэрэглээг нэмэгдүүлэх зориулалттай буюу нөлөөтэй аливаа хэлбэрийн харилцаа холбоо. Үүнд бүтээгдэхүүн буюу үйлчилгээг сурталчилах, бусад байдлаар дэмжлэг үзүүлэх аливаа юмс, үзэгдлийг хамруулна (16).

Ø Үндэсний нөхцөл байдлаас хамаарч хязгаарлах зар сурталчилгааны төрөл, бүтээгдэхүүний талаарх зааварчилгааг ЭСОБ-ний зар сурталчилгааны тухай олон улсын хууль, ДЭМБ-ын нотолгоонд суурилсан зөвлөмжүүд, Хүүхдэд чиглэсэн хүнс, согтууруулах бус ундааны зар сурталчилгааг зохицуулах багц зөвлөмж, түүнийг хэрэгжүүлэх хүрээнээс авч болно.

Ø Гишүүн орнууд ЭСОБ, ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж ихтэй хүнсний зар сурталчилгааг хязгаарлах аргаa, мэдээлэл, харилцаа холбооны сувагb, газарc зэргийг тодорхойлох нь зүйтэй.

20

Бүрэлдэхүүн хэсэг Практик асуудлууд

• Өртөлтийн хувьд: хэзээ, хаана, хэнд, ямар бүтээгдэхүүнийг сурталчлахыг зөвшөөрөх буюу хориглохыг тодорхойлно.

• Хүчин чадлын хувьд: онцгой хүчтэй нөлөөлөл бүхий зар сурталчилгааны арга хэрэглэхийг хориглоход анхаарна. Тухайлбал, хүүхэд хамгийн ихээр өртөх боломжтой зар сурталчилгааны төрөл (ж.нь, бүтээгдэхүүний сав, баглааны дизайн, борлуулалтын цэгүүдэд бүтээгдэхүүнийг дэлгэн харуулах) болон хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг мессежийг зар сурталчилгаанд ашиглахыг хориглоно.

• Хүүхдүүд ихээр цугладаг газар гишүүн орнуудад харилцан адилгүй байж болно. “Хүүхдүүд ихээр цугладаг газар” гэдэгт хүүхдийн сайн сайхан байдалд нэн түрүүнд анхаарах ёстой газруудыг хамруулах нь зүйтэй, тухайлбал хүүхдийн тасаг, өрхийн эмнэлэг, сургууль, тоглоомын талбай, цэцэрлэг, хүүхдийн спортын, хөгжмийн, амралт зугаалгын арга хэмжээ г.м.

• Мэдээлэл, харилцаа холбооны олон арга, суваг байдаг. Тухайлбал, өргөн нэвтрүүлгийн суваг (телевиз, радио г.м.), бүтээгдэхүүн байршуулах болон брэндинг (видео тоглоом, хүнсний дэлгүүр, тоглоом г.м.), ивээн тэтгэх (телевиз, арга хэмжээ г.м.-ийг), урамшуулалт худалдаа (үнэгүй дээж тараах, амтлагаа, онцгой санал г.м.).

Ø Гишүүн орнууд хүнс, ундааны зүйлийг өөрийн онцлогт нийцүүлэн хэд хэдэн аргаар ангилж болно. Тухайлбал, үндэсний хоол тэжээлийн удирдамжийн дагуу, шинжлэх ухааны байгууллагаас боловсруулсан тодорхойлолтын дагуу, шимт бодисын найрлагын ангиллын дагуу г.м. Гишүүн орнууд ДЭМБ-ын НДББ-ийн Хүнсний бүтээгдэхүүний шимт бодисын найрлагын ангилал: Хүүхдэд чиглэсэн хүнсний зар сурталчилгааг зохицуулах зааварыг ашиглаж болно (71). Гишүүн орнууд өөрийн улсад түгээмэл хэрэглэдэг, сурталчилдаг хүнсний бүтээгдэхүүнийг харгалзан энэхүү зааврыг өөрийн онцлогт нийцүүлэн ашиглаж болно.

Бодлогын төсөл боловсруулах

Ø Гишүүн орнууд өөрийн онцлогийг харгалзан хууль зүйн эсхүл сайн дурын хязгаарлалтын ямар арга ашиглахаа шийднэ. • Хууль зүйн зохицуулалт нь заавал биелүүлэх, хуулиар

хэрэгжилтийг нь хангах шинжтэй байна. • Сайн дурын арга гэдэгт засгийн газар буюу

үйлдвэрлэгчийн зүгээс хэрэгжүүлж буй өөрийн зохицуулалт хамаарна. Энэ аргыг ашиглахдаа засгийн

21

Бүрэлдэхүүн хэсэг Практик асуудлууд

газраас зорилт тогтоох, шалгуур ашиглан гүйцэтгэлийн үнэлгээ хийх зэргээр албадлагын арга хэмжээ авч болно.

• Хууль зүйн болон сайн дурын зохицуулалтыг хослуулсан холимог арга. Засгийн газар буюу эрх бүхий байгууллагаас удирдамж гарган, хэрэгжүүлж болно.

Ø Ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж ихтэй хүнсийг зохицуулах бодлогын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд гишүүн орнууд үе шаттай эсхүл цогц арга барил ашиглаж болно. Цогц арга барил нь хүссэн үр нөлөөг бий болгох боломж хамгийн өндөртэй юм.

Ø Зар сурталчилгааны хязгаарлалтыг хүчин төгөлдөр хууль, бодлогод нэмж тусгах уу, шинээр хууль, бодлого боловсруулах уу гэдгийг шийдэх шаардлагатай. Зар сурталчилгааны хязгаарлалтыг хүчин төгөлдөр хууль, бодлогод нэмж тусгах нь харьцангуй хялбар, хугацаа болон улс төрийн оролцоо бага шаардахын зэрэгцээ хуулийн бусад (тэжээлийн эмгэг, ХБӨ-өөс сэргийлэх, хянах г.м.) зохицуулалттай уялдуулах боломж олгодог.

Нөөц хуваарилах Ø Нөөц гэдэгт санхүүгийн нөөц, хүний нөөц, улс төрийн чин эрмэлзэл ба оролцоо хамаарна. Тодруулбал: • Эрдэм шинжилгээ, судалгаа, хурал зөвлөлгөөн, олон

нийтийн оролцоо, зохицуулалт болон төлөвлөлтийн санхүүжилт;

• Бодлогын хүрээг хэрэгжүүлэх, хүнсний болон зар сурталчилгааны компаниудын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавихад шаардлагатай санхүүжилт, өртгийн тооцоолол;

• Мэдээлэл цуглуулах, баримт бичиг, тайлангийн төсөл бичих, хууль, бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх хүний нөөц;

• Хууль зүйн болон бодлогын арга хэмжээг төлөвлөх, бодлогын танилцуулга, хууль зүйн баримт бичиг болон санал бичих, хууль, бодлого боловсруулах нийгмийн эрүүл мэндийн эрх зүйчид.

Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, түүнийг удирдах механизм бүрдүүлэх буюу бэхжүүлэх

Ø Энэхүү үйл ажиллагааны хүрээнд зөвлөмж болгосноор хүнсний зар сурталчилгааг хязгаарлах арга хэмжээг төрөөс манлайлж, хамтрагч талуудыг үндэсний онцлогоос хамаарч оролцуулна. Хамтрагч талууд нотолгоогоор хангах, хязгаарлалттай холбоотой эсэргүүцлийг сөрөхөд чухал ач холбогдолтой байж болдог. Хүнс, зар сурталчилгаа, хэвлэл мэдээллийн салбарын хамтрагч талуудтай зөвлөлдөх төлөвлөгөө гаргахдаа дараах асуудлыг харгалзана:

22

Бүрэлдэхүүн хэсэг Практик асуудлууд

• Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх ба/буюу удирдах ямар бодлого буюу механизм байдаг вэ?

• Бодлогын арга хэмжээг эсэргүүцэх магадлалтай ямар тал байгаа вэ? Тэд ямар үндэслэл гаргаж болох ба тэдгээрийг нь хэрхэн няцааж болох вэ?

• Зохицуулалтыг эсэргүүцэхэд хууль зүйн ямар тактик ашиглаж болох вэ?

Тайлбар: a. Сав, баглаа, боодол, борлуулалтын цэгүүдэд бүтээгдэхүүнийг дэлгэн харуулах, зар

сурталчилгааны бусад арга; кино, видео, видео тоглоом зэргийг ивээн тэтгэх, тэдгээрийн дундуур бүтээгдэхүүнийг сурталчилах, харуулах; урамшуулал (тоглоом г.м.) өгөх, уралдаан (бэлэгтэй) ба сугалаа зохион байгуулах; солбицох дэмжлэг, үүнд мөн дүрийг зохиогчийн эрхээр хамгаалах, тоглоомны хам брэндинг хамаарна; олны танил хүмүүсийг суратлчилгаанд ашиглах; сургалын материал болон сургуулийн орчинд ашиглах дам зар сурталчилгааны бүх хэлбэр; цахим орчинд бүтээгдэхүүн сурталчилах; хүмүүнлэгийн тусламж болон бүтээгдэхүүний сурталчилгааг хослуулах; брэндийн сурталчилгаа.

b. Телевиз, радио, хэвлэмэл мэдээлэл (үүнд гудамжны сурталчилгаа хамаарна), кино, видео тоглоом, компанийн ивээн тэтгэсэн вэб хуудас, гуравдагч этгээдийн вэб хуудсан дээр сурталчилгаа байршуулах, бусад төрлийн дижитал сурталчилгаа (имэйл, гар утасны мессэж, интернэт тоглоом г.м.).

c. Эрүүл мэндийн байгууллага, сургууль, тоглоомын талбай, өдөр өнжүүлэх, номын сан, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар, цэцэрлэгт хүрээлэн, хүүхэд олноор цугладаг спортын, хөгжмийн, цэнгээнт г.м. арга хэмжээ.

d. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих зорилгоор хүнсийг шим тэжээлийн бүтцээр нь ангилах арга.

б. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах механизм бий болгох буюу бэхжүүлэх

Зар сурталчилгааны хязгаарлалтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах механизм бий болгох буюу бэхжүүлэх нь нэн чухал. Гишүүн орнууд бодлогын хэрэгжилтийг хянах, хангах, шийтгэлийн үр дүнтэй арга хэмжээ бий болгох, хэргэжилтийг хангах чадавхи бүрдүүлэх асуудал хариуцсан байгууллагыг тохоон томилох нь зүйтэй (Хүснэгт 2).

23

Хүснэгт 2. Үндэсний онцлогт нийцүүлэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах механизм бий болгоход харгалзан үзэх практик асуудлууд

Бүрэлдэхүүн хэсэг Практик асуудлууд

Хариуцсан байгууллага сонгох

Ø Бодлогын хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий талууд олон янз байж болно. Тухайн бодлогын хэрэгжилтийг хангах байгууллага, газар буюу бүлгийг шинээр байгуулах эсхүл сургаж бэлтгэх шаардлагатай байж болно.

Ø Бодлогын хэрэгжилтийг хангах аливаа үйл ажиллагаа үр дүнтэй байхын тулд байнгын, үечилсэн байвал зохино.

Шийтгэлийн үр дүнтэй арга хэмжээг тодорхойлох

Ø Шийтгэлийн үр дүнтэй арга хэмжээ үндэсний онцлогоос хамаарч харилцан адилгүй байна. Тухайлбал, БНСУ-д Хүүхдийн хооллолтын аюулгүй байдлыг хянах тусгай хуулийг зөрчсөн компанийн холбогдох албан тушаалтанд 3 хүртэлх жил хорих ял оногдуулдаг. Бага хэмжээний торгууль үр дүнгүй шийтгэлийн арга хэмжээний жишээ юм. Зар сурталчилгааны ихэнх компани голдуу олон үндэстний том корпорацийн хэлбэртэй байдаг тул бага хэмжээний торгууль буруутай үйл ажиллагааг таслан зогсоох нөлөөтэй байж чаддаггүй. Зар сурталчилгааны олон компани түр хугацаанд үйл ажиллагаа явуулдаг тул зөрчлийг илрүүлэхээс өмнө татан буугдсан байж болдог (45).

Нийцлийн хяналт-шинжилгээ, бодлогын хэрэгжилтийг хангах чадавхи

Ø Нийцлийн хяналт-шинжилгээ, бодлогын хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий этгээд нь хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдэл, эс үйлдэхүйг хянах, шийтгэлийн үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлэх, зөрчлийг мэдээлэх механизм бүрдүүлэх чадавхитай байх шаардлагатай. Энэ нь нэн ялангуяа хууль зүйн зохицуулалтын арга хэрэглэж байгаа тохиолдолд зайлшгүй шаардлагатай бөгөөд сайн дурын зохицуулалтын үед ч талуудын эгэх хариуцлагыг сайжруулах үр өгөөжтэй байдаг.

Ø Нийцлийн хяналт-шинжилгээ, бодлогын хэрэгжилтийг хангах чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байж болно.

Ø Гишүүн орнуудын хууль зүйн тогтолцоо харилцан адилгүй байх тул бодлогын хэрэгжилтийг хангах механизм нь ч гэсэн ялгаатай байж болно. Бүтээгдэхүүний сав, баглаа, боодол, хаяг, шошго, шим тэжээлийн мэдээллийг сайжруулах нь ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй хүнсийг илрүүлэх үйл ажиллагааг хялбаршуулахад ач холбогдолтой юм. Бүтээгдэхүүний шим тэжээлийн мэдээллийг шошгон дээр

24

Бүрэлдэхүүн хэсэг Практик асуудлууд

заавал заах шаардлагыг хүнсний компаниудад тавьдаггүй бол бодлогын хэрэгжилтийг хангахад асар хүндрэлтэй байж болно. Учир нь, энэ тохиолдолд заавал шинжилгээ хийж байж бүтээгдэхүүний шим тэжээлийн найрлагыг тодорхойлох шаардлага тулгарна. Хүнсний хаяг, шошгонд тавих шаардлагыг бодлогын хүрээнд хамруулах шаардлагатай бөгөөд энэ талаарх зөвлөмжийг бусад улс, ДЭМБ, Олон улсын хүнсний эрх зүйн стандарт (Codex Alimentarius)-ын удирдамжуудаас авч болно.

Шигтгээ 4-д Филиппинд хүүхдэд чиглэсэн хүнсний зар сурталчилгааг зохицуулах бодлогын хэрэгжилтийг үндэсний болон орон нутгийн түвшинд хангах механизмын талаар танилцуулсан байна.

ШИГТГЭЭ 4. Бодлогын хэрэгжилтийг хангах механизмын жишээ: Филиппин

Филиппинд ЭСОБ-ний зар сурталчилгааг 1986 оны Сүүний тухай хуулиар, ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй хүнсний зар сурталчилгааг Боловсролын газрын 13 дугаар тушаалаар зохицуулдаг. Сүүний хууль болон түүнийг хэрэгжүүлэх 2006 оны шинэчилсэн дүрэм, журам нь хүүхдийг хөхөөр бойжуулахыг дэмжих, ЭСОБ-ний зар сурталчилгаа, түгээлтийг зохицуулах замаар нялхсын хоол тэжээлийн аюулгүй, зохистой байдлыг хангах зорилготой. Боловсролын газрын 13 дугаар тушаалаар Сургууль, Боловсролын газрын харъяа байгууллагуудад эрүүл хүнс, ундааны сонголт бий болгох бодлого, удирдамжийг баталж, үүнд эрүүл бус хүнсийг тодорхойлж, хоол тэжээлийн стандартыг бий болгож, сургуулийн орчинд эрүүл бус хүнсний борлуулалт, зар сурталчилгааг зохицуулсан байна. Энэхүү бодлогын дагуу сургуулийн орчин болон арга хэмжээн дээр эрүүл бус хүнсний дараах 3 төрлийн зар сурталчилгааг хориглосон. Үүнд: сурталчилгаа, дэмжлэг ба ивээн тэтгэх.

Дээрх бодлогын хэрэгжилтийг хангах механизм бүрдүүлсэн байна. Филиппинд 2017 онд захиргааны тушаал баталж, ЭСОБ-ний зар сурталчилгаа Сүүний тухай хуультай нийцэж байгаа эсэхийг хянах агентлаг хоорондын хороо байгуулсан байна. Тус хороог Эрүүл мэндийн газраас ахалж, бүрэлдэхүүнд нь Худалдаа, аж үйлдвэрийн газар, Нийгмийн халамж, хөгжлийн газар, Хууль зүйн газрын төлөөлөл ордог. Хороо нь Сүүний тухай хуулийн зохицуулах зүйлд хамаарах зар сурталчилгааны бүх материалыг хянах, компанийн хандивыг хүлээн авч болох эсэхийг тодорхойлох чиг үүрэгтэй байна. Хүнс, эмийн агентлаг нь тус хорооны ажлын албаны үүрэг гүйцэтгэдэг бөгөөд зөрчлийн тухай мэдээллийг шалгаж, баталгаажуулдаг. Хүнс, эмийн агентлаг нь зөрчил гаргасан этгээдэд захиргааны шийтгэл ногдуулах ба/буюу эрүүгийн хэрэг

25

үүсгэхээр гомдол гаргах эрхтэй. Хорооны бүрэлдэхүүнд ордог засгийн газрын төлөөллөөс гадна ТББ, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагууд бодлогын хэрэгжилтийн хяналтад оролцож, дэмжлэг үзүүлж болдог. Сүүний тухай хуулийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээг бэхжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн газраас Дэлхийн зөн ТББ-тай хамтран зөрчлийн талаар олон нийтэд вэб хуудас, мобайл аппликейшн, гар утсаар мэдээлэх бүртгэлийн шинэлэг суваг нээсэн байна.

Боловсролын газар улсын бүх сургуульд удирдамжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийдэг. Удирдамжийн дагуу хүнс үйлдвэрлэгчид нийгмийн хариуцлагын хөтөлбөрийн хүрээнд боловсролын байгууллагуудад дэмжлэг үзүүлж болох ба дэмжлэг үзүүлэхдээ зар сурталчилгаа явуулах, брэндийн нэр, лого ашиглахыг хориглосон байна. Удирдамжид заасанчлан сургуулийн орчин тойронд 100 метрийн радиусд эрүүл бус хүнсний зар сурталчилгааг хязгаарлах зорилгоор сургуулийн албан тушаалтнууд орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллана. Квизон хотын захиргаанаас тус хотын улсын болон хувийн сургуулийн дотор орчинд болон сургуулийн орчин тойронд 100 метрийн радиусд эрүүл бус хүнс, ундааны борлуулалт, зар сурталчилгааг хориглох захирамж гаргасан байна. Сургууль гэдэгт бэлтгэл сургууль, өдөр өнжүүлэх, бага, дунд, ахлах сургуулийг хамруулжээ. Захирамжийг зөрчсөн этгээдэд торгууль ногдуулах, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

ТУЛГУУР 2. САЛБАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА Хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бодлого, арга хэмжээ боловсруулах, хэрэгжүүлэх, ХШҮ хийхэд олон салбарын хамтрагч талууд оролцдог. Үүнд олон тооны салбар, хамтрагч тал оролцдог тул зар сурталчилгааны хязгаарлалтыг хүчтэй, үр дүнтэй байлгахын тулд үйл явцыг төрөөс удирдан чиглүүлж, сайн засаглалыг хангах шаардлагатай. Ингэхдээ эрүүл мэндийн асуудлыг бүх салбарын бодлогод тусгахад анхаарч төрийн байгууллагуудын хоорондын уялдааг хангана.

Энэхүү тулгуурын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөмж болгож байна. Үүнд: (а) төрийн байгууллагуудын хоорондын бодлогын уялдааг хангах; (б) салбар хоорондын хамтын ажиллагааны талуудын чиг үүрэг, хариуцлагыг тодорхой томъёолох. Гишүүн орнууд зөвлөмж болгож буй арга хэмжээг өөрийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлж болно.

а. Төрийн байгууллагуудын хоорондын бодлогын уялдааг хангах

Бодлогын уялдааг хангах гэдэг нь бодлого боловсруулахад бусад салбарын ашиг сонирхлыг харгалзах, зөрчилдөөнийг аль болох багасгах, хам үйлчилгээг

26

дэмжих, хоорондын үйл нийцлээс зайлсхийх хүчин чармайлт төрөөс гаргахыг хэлнэ. Хүнсний зар сурталчилгааг хязгаарлах бодлого нь олон салбарыг хамардаг тул бодлогын уялдааг хангахад анхаарах нь чухал. Бодлогын уялдааг хангахын тулд салбаруудын хоорондын хамтын ажиллагааг хангах механизм бүрдүүлэх шаардлагатай. Зарим улсад үндэсний хэмжээнд яамдуудын хамтарсан хороо байгуулж, тодорхой бодлогын нөлөөлж болох олон асуудлыг хооронд нь уялдуулахад анхаардаг байна.

Бүсийн олон улсад үндэсний хоол тэжээлийн төлөвлөгөө хэрэгждэг ба хоол тэжээлийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах бүтцүүд ажилладаг байна. Эдгээр зохицуулах бүтцүүд нь хүчин төгөлдөр төрийн бодлогууд хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах зорилгод нийцсэн эсэх, түүнтэй зөрчилдөж байгаа эсэхийг судалж, төрийн байгууллагуудын хоорондын бодлогын уялдааг хангах чиг үүрэг хэрэгжүүлж болно. Ийм ч учраас бодлогын уялдааг хангах боломж төрд илүү байдаг. Энэ талаарх Камбожийн жишээг Шигтгээ 5-аас харна уу.

ШИГТГЭЭ 5. Яамдын хамтарсан ажлын хэсгийн жишээ: ЭСОБ-тэй холбоотой Камбожийн журам

Нялхас, бага насны хүүхдийн тэжээлийн бүтээгдэхүүний зар сурталчилгааны тухай 133 дугаар тогтоолыг Камбожийн засгийн газраас 2005 онд баталжээ. Уг тогтоолоор 2 хүртэлх насны хүүхдэд зориулсан сүүн бүтээгдэхүүний дэмжлэг, сурталчилгааг зохицуулж, эдгээр бүтээгдэхүүний үнэгүй дээж, хандив, бэлэг өгөхийг хязгаарлаж, хаяг, сав баглаа, боодолд нь тавих хязгаарлалтыг тодорхой болгосон байна. Улмаар 2007 онд яамдын хамтарсан 61 дүгээр тушаалаар дээрх тогтоолын хэрэгжилтийг эрүүл мэнд, худалдаа, аж үйлдвэр болон мэдээллийн яаманд хариуцуулжээ. Эдгээр 4 яамны хамтарсан Хяналтын зөвлөл хэмээх ажлын хэсэг байгуулснаар хуулийн хэрэгжилт, хяналт-шинжилгээтэй холбоотой үүрэг хариуцлагыг зөвшилцлийн үндсэн дээр хуваарилж, нэгдсэн ойлголтыг сайжруулж чадсан байна.

. MULTISECTORAL AND MULTI-

Гишүүн орнууд бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үе шатанд төрийн байгууллагуудын хоорондын бодлогын уялдааг хангахын тулд дараах арга хэмжээ, практик асуудлуудыг харгалзан үзэхийг зөвлөмж болгож байна (Хүснэгт 3).

27

Хүснэгт 3. Үндэсний онцлогт нийцүүлэн төрийн байгууллагуудын хоорондын бодлогын уялдааг хангахад харгалзан үзэх практик асуудлууд

Бүрэлдэхүүн хэсэг Практик асуудлууд

Тэргүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллагыг сонгох

Ø Хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн яам тэргүүлэх чиг үүрэгтэй оролцох боловч улс орны онцлогоос хамаарч өөр байж болно.

Ø Тэргүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллага нь бодлогын зорилго, зорилтыг тодорхойлж, бусад яамдын дэмжлэгийг авч, хамтын ажиллагааг зохицуулна.

Яамдын оролцооны зураглалыг гаргаж, холбогдох төрийн байгууллагуудын хооронд хэлэлцүүлэг эхлүүлэх

Ø Хүнсийг хүүхэд, асран хамгаалагч нарт сурталчилах асуудлыг эрүүл мэнд, боловсрол, аж үйлдвэр, худалдаа, нийгмийн халамж, хэрэглэгчийн эрх ашиг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, санхүү, эдийн засгийн хөгжил хариуцсан төрийн олон байгууллага хариуцдаг. Эдгээрээс тэргүүлэх чиг үүрэгтэй байгууллага нь дараах асуудлыг харгалзана. Үүнд: • ЭСОБ болон ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт

чихэр, давсны агууламж өндөртэй хүнсний зар сурталчилгааг зохицуулах нь төрийн олон байгууллагыг хамарсан бодлогын тэргүүлэх асуудал мөн;

• Бодлого боловсруулахад шууд оролцоотой төрийн байгууллагуудтай нэн түрүүнд харилцаа холбоо тогтоож, дараагийн ээлжинд төрийн бусад байгууллагатай харилцаа холбоо тогтооно;

• ХШҮ-ний хүрээнд цуглуулсан нотолгоо, мэдээллийг хамтрагч талуудад түгээж, бодлого боловсруулах дэмжлэгийг бий болгоно.

Яамдын хамтарсан ажлын хэсэг байгуулах буюу нэгэнт ажиллаж буй ажлын хэсэгт чиг үүргийг харъяалуулах

Ø Яамдын хамтарсан ажлын хэсэг байгуулах буюу нэгэнт ажиллаж буй ажлын хэсэгт чиг үүргийг харъяалуулснаар бодлого боловсруулах хэрэгцээ шаардлага байгаа талаар зөвшилцөл бий болгох, төрийн байгууллагуудын хоорондын санал зөрөлдөөнийг арилгах, хамтын ажиллагааг хангах, дотоод хэлэлцүүлгийг өрнүүлэх ач холбогдолтой юм.

Ø Ажлын хэсэг шинээр байгуулахад нэмэлт нөөц, хүчин чармайлт шаардаж болзошгүй.

28

Бүрэлдэхүүн хэсэг Практик асуудлууд

Ø Яамдын хамтарсан ажлын хэсэг нь бодлогын зорилго, зорилтын талаар зөвшилцөл бий болгох, салбаруудын бодлогыг хооронд нь уялдуулахыг зорино.

Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих

Ø Яамдын хамтарсан ажлын хэсэг доторх тэргүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллага нь: • ажлын хэсгийн зорилго, зорилт, чиг үүрэг,

хариуцлагыг тодорхойлно; • ажлын хэсгийн хурлуудыг тогтмол зохион байгуулж,

холбогдох бодлогын хэрэгжилтэд хяналт тавина.

Бодлогын ажлын хэсгийн удирдамж, түүний гишүүдэд зориулсан ашиг сонирхлын зөрчлийн цогц бодлогыг тодорхой томъёолох

Ø Бодлогын хэрэгжилт, ХШҮ-нд оролцох төрийн бус хамтрагч талуудын талаар мэдээлэл цуглуулж, тэднийг оролцуулахад учирч болох эрсдэлийг үнэлнэ.

Ø Бодлогын ажлын хэсгийн гишүүд заавал ашиг сонирхлын мэдүүлэг гаргахыг шаардана. Үүнд тухайн этгээд ямар нэгэн арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой санхүүгийн буюу бусад ашиг сонирхолтой эсэх, үүнээс хувьдаа буву өөрийн гэр бүлд үр өгөөж авах боломжтой эсэхийг мэдүүлнэ (72). Мэдүүлгийг олон нийтэд нээлттэй болгоно. Ашиг сонирхлын зөрчил байгаа тохиолдолд түүнийг зохих ёсоор удирдан шийдвэрлэнэ.

б. Салбар хоорондын хамтын ажиллагааны талуудын чиг үүрэг, хариуцлагыг тодорхой томъёолох

НҮБ-ын 73 дугаар ерөнхий ассамблей ХБӨ-өөс сэргийлэх, хянахад ээлтэй орчин бүрдүүлэхэд хамтрагч талууд хувь нэмэр оруулах боломжтойг хүлээн зөвшөөрсөн. Мөн ХБӨ-өөс сэргийлэх, хянах үндэсний хариу арга хэмжээнд иргэний нийгэм, хувийн салбарыг татан оролцуулж, боломжит бүх нөөцийг дайчлах, ингэхдээ ашиг сонирхлын зөрчлийг удирдах шаардлагатайг цохон тэмдэглэсэн (61).

Австралид эрүүл бус хүнс, ундааны хүүхдэд үзүүлэх нөлөөллийг хязгаарлах салбар хоорондын хамтын ажиллагааны жишээг Шигтгээ 6-д толилуулсан болно.

ШИГТГЭЭ 6. Австралид эрүүл бус хүнс, ундааны хүүхдэд үзүүлэх нөлөөллийг хязгаарлах салбар хоорондын хамтын ажиллагааны жишээ

2016 онд Австралийн Эрүүл мэндийн яамнаас эрүүл бус хүнс, ундааны хүүхдэд үзүүлэх нөлөөллийг хязгаарлах үйл ажиллагааны 5 чиглэлийг баталсан байна. Яамдын хамтарсан хороодоос үйл ажиллагааны үр дүнд хяналт тавьж, олон салбар, хамтрагч талууд (үүнд Австралийн засгийн газрын бүх түвшний байгууллага, хамтрагч байгууллагууд, олон нийт)-ын оролцоог хангаснаар

29

Австралийн олон нийтийн дунд ямар арга хэмжээ хэрэгжүүлэхэд тохиромжтойг тодорхойлж чадсан. Баталсан 5 чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлснээр Австралийн үндэсний болон орон нутгийн санаачилгыг богино болон урт хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Үйл ажиллагааны 5 чиглэлийг тодруулбал:

Чиглэл 1 – Сургууль: Сургууль дээр эрүүл хооллох явдлыг хөхиүлэн дэмжих хүчин чармайлтыг бэхжүүлэх.

Чиглэл 2 – Спорт, амралт: Хүүхдийн спорт, амралтын арга хэмжээтэй холбоотой хүнс, ундааг сайжруулах.

Чиглэл 3 – Хүнсний зохицуулалт: Таргалалтаас сэргийлэхтэй холбоотой хүнсний зохицуулалтыг бэхжүүлэх.

Чиглэл 4 – Хүнсний сурталчилгаа: Хүүхдэд сурталчилахад тохиромжтой хүнсийг тодорхойлох аргачлалыг боловсруулах.

Чиглэл 5 – Эрүүл хүнсний хангамжийг эрүүл мэндийн байгууллагуудад бий болгох.

Хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалахад салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд гишүүн орнууд дараах арга хэмжээ, практик асуудлуудыг өөрийн онцлогт нийцүүлэн харгалзан үзэхийг зөвлөмж болгож байна (Хүснэгт 4).

Хүснэгт 4. Үндэсний онцлогт нийцүүлэн салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд харгалзан үзэх практик асуудлууд

Бүрэлдэхүүн хэсэг Практик асуудлууд

Бусад салбар, хамтрагч талуудыг илрүүлж, татан оролцуулах, талуудын чиг үүрэг, хариуцлага, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох

Ø Эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, иргэний нийгмийн байгууллагаa, эцэг, эх, хэрэглэгчдийн бүлэг, хувийн салбар/хүнс үйлдвэрлэгчид зэрэг төрийн бус хамтрагч талуудтай хамтран ажиллахын тулд үүрэг, хариуцлагыг нь тодорхой томъёолсон байх шаардлагатай. Төрийн бус хамтрагч талууд асуудлыг төрийн байгууллагаас өөр байр сууринаас харж, бодлогын хэрэгжилтийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж чаддаг. Гол нь, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, ашиг сонирхлын зөрчлийг зохих ёсоор удирдахад анхаарах шаардлагатай.

Ø Асуудлын талаарх нийгмийн ойлголтыг нэмэгдүүлэх, бодлогын зөрчлийг илрүүлэхэд хамтрагч талууд чухал үүрэг гүйцэтгэж чаддаг. Иймд тэргүүлэх чиг үүрэгтэй байгууллага дараах асуудалд анхаарна. Үүнд:

30

Бүрэлдэхүүн хэсэг Практик асуудлууд

• Холбогдох иргэний нийгмийн байгууллага, хэрэглэгчдийн бүлэг, ТББ, хүнс үйлдвэрлэгчид, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, мэргэжлийн нийгэмлэгүүдийг тодорхойлж, хамтын ажиллагаа бий болгох.

• Холбогдох судалгаа хийж буй үндэсний болон бүсийн эрдэм шинжилгээ, сургалтын тэргүүлэх байгууллагуудыг тодорхойлж, хамтын ажиллагаа бий болгох.

Арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамтрагч талуудыг оролцуулах

Ø Хамтрагч талуудыг бодлогын хэрэгжилтэд оролцуулах хамгийн үр дүнтэй арга замыг тодорхойлно. • Хувийн салбар – тухайлбал, хүнс үйлдвэрлэгчид – зар

сурталчилгааны хязгаарлалтыг хэрэгжүүлэх амлалт авч, улмаар зар сурталчилгааны байгууллагууд төрийн бодлогыг дэмжиж, эрүүл хүнсийг сурталчилахад анхаарах нь нэмэгдэж болно (нэн ялангуяа эрүүл хүнсийг сурталчилж буй байгууллагуудад урамшуулал олгож байгаа нөхцөлд).

• Эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага болон судлаачид хүнсний зар сурталчилгааг зохицуулах шаардлага байгаа талаар нотолгоо бүрдүүлэхэд тус дөхөм болно.

• Иргэний нийгмийн байгууллагууд хяналт тавих, олон нийтийн боловсролыг дээшлүүлэхэд үүрэг гүйцэтгэж болно.

Хил дамнасан зар сурталчилгаанаас хамгаалах засгийн газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх

Ø Дэлхийн эрүүл мэндийн 63 дугаар чуулганы WHA63.14 дүгээр тогтоолд хил дамнасан зар сурталчилгааны нөлөөллийг бууруулахын тулд засгийн газар хоорондын хамтын ажиллагаа бий болгохыг гишүүн орнуудад уриалсан (21). Хил дамнасан зар сурталчилгаатай тэмцэхийн тулд гишүүн орнууд : • нэгэнт бүрдсэн эсхүл шинэ механизм ашиглан

хэрэгжилтийг нь үр дүнтэй хангах стандартын талаар зөвшилцөлд хүрэх;

• бүсийн засгийн газар хоорондын байгууллагуудтай хамтарч яриа хэлэлцээг өрнүүлэх шаардлагатай.

Тайлбар: a. Иргэний нийгмийн байгууллага гэдэгт хүмүүнлэгийн тусламжийн байгууллага, хөгжлийн

төрийн бус байгууллага (ТББ), олон нийтийн бүлэг, эмэгтэйчүүдийн байгууллага, шашны байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, үйлдвэрчний эвлэл, нийгмийн хөдөлгөөн, эвсэл, ухуулга нөлөөллийн бүлгүүд хамаарна.

31

ТУЛГУУР 3. УХУУЛГА НӨЛӨӨЛӨЛ БА ХАРИЛЦАА ХОЛБОО Ухуулга нөлөөлөл, харилцаа холбооны арга хэмжээ нь бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх бүхий л шатанд чухал ач холбогдолтой юм. Хүнсний зар сурталчилгааны сөрөг нөлөөллийг бууруулах ДЭМБ-ын зөвлөмжид тэргүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллагын зүгээс бодлогын мөчлөгийн бүхий л үе шатанд бүх хамтрагч талуудыг мэдээллээр хангахад анхаарах шаардлагатайг тодотгож, иргэний нийгмийн байгууллагууд болон судлаачид бодлогыг ухуулан таниулахад чухал үүрэгтэй болохыг цохон тэмдэглэжээ (16). Хамтрагч талуудыг бодлогын боловсруулалт, хэрэгжилт, ХШҮ-нд оролцуулахдаа ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, ангид байхад анхаарах зайлшгүй шаардлагатай. Энэхүү тулгуурын хүрээнд дараах 3 арга хэмжээ хэрэгжүүлэхийг зөвлөмж болгож байна. Үүнд: (а) бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэх, хэрэгжилтийг нь хангах талаар ухуулан таниулах; (б) хэрэглэгчдийн боловсрол, харилцаа холбооны тусламжтай олон нийтийн ойлголтыг сайжруулах; (в) иргэний нийгмийн оролцоог эрчимжүүлэх. Гишүүн орнууд зөвлөмж болгож буй арга хэмжээг үндэсний нөхцөл байдалдаа нийцүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй.

а. Бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангахыг ухуулан таниулах

Хүнсний зар сурталчилгааны бодлого амжилттай хэрэгжих эсэхэд ухуулга нөлөөллийн арга хэмжээ асар ач холбогдолтой юм. Ухуулга нөлөөллийн хүрээнд төрийн бусад байгууллагатай хамтран ажиллаж, хүнсний зар сурталчилгаанд өртөлт, түүний нөлөөлөл, хүчин чадлын талаарх нотолгоог хуваалцана. Мөн бусад салбарын чиг үүрэгт хамаарах бодлогын үндэслэлийг боловсруулан танилцуулах, арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагын талаар нотолгоо бүрдүүлэх нь ухуулга нөлөөллийн үйл ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой. Тухайлбал, сангийн яам хүнсний зар сурталчилгааны бодлогын үр ашиг зэрэг эдийн засгийн үндэслэлийг сонирхох нь ойлгомжтой юм. Бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэх талаар ухуулан нөлөөлөхөд гишүүн орнууд дараах арга хэмжээ, практик асуудлуудыг харгалзан үзэхийг зөвлөмж болгож байна (Хүснэгт 5).

32

Хүснэгт 5. Үндэсний онцлогт нийцүүлэн ухуулга нөлөөллийн арга хэмжээ хэрэгжүүлэхэд харгалзан үзэх практик асуудлууд

Бүрэлдэхүүн хэсэг

Практик асуудлууд

Бодлогын үндэслэлийг тодорхойлох

Ø Бусад салбар, хамтрагч талуудын зүгээс дэмжлэг авах өнцгийг зөв тодорхойлж, бодлогын үндэслэлийг тодорхойлно.

Ø Арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагын талаар нотолгоо цуглуулна.

Ухуулга нөлөөлийн үйл ажиллагаанд хоол тэжээлтэй холбоотой нотолгоо ашиглах

Ø Хүнсний зар сурталчилгааны бодлогын үр дүнгийн талаарх нотолгоог бодлогын ажлын хэсэгт танилцуулахаар эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, иргэний нийгмийн байгууллага, ТББ, мэргэжлийн нийгэмлэгүүдийг урина.

Ø Улс төрийн удирдлагуудыг дэлхийн нийтийн бодлогын хөгжил, үр нөлөөний талаарх мэдээллээр байнга хангана.

Олон нийтэд суурилсан нийгмийн эрүүл мэндийн эвсэл байгуулахад дэмжлэг үзүүлэх

Ø Олон нийтийн эвсэл нь ижил ашиг сонирхолтой хүмүүс, бүлгүүдийн хамтын хүчин чармайлтыг хөхиүлэн дэмжих механизм болно.

Ø Эвсэл нь өөрийн гишүүдийн чадавхийг бэхжүүлж, энэ нь эргээд олон нийтийн ойлголт, дэмжлэгийг нэмэгдүүлэхэд үндсэн үүрэг гүйцэтгэж чадна.

Ø Иргэний нийгмийн дунд өргөн хүрээний дэмжлэг бий болгох нь бодлогын арга хэмжээ, хэрэгжилтэд эергээр нөлөөлж болно.

Австралид улс төрийн дэмжлэгийг хадгалахад ухуулга нөлөөллийн эвсэл ямар үүрэг гүйцэтгэсэн талаар Шигтгээ 7-д толилууллаа.

ШИГТГЭЭ 7. Австрали дахь ухуулга нөлөөллийн эвслийн үүрэг

Австралид хүүхдийг эрүүл бус хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалахыг төрөөс шаардсан иргэний нийгмийн хөдөлгөөн бараг 20 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдэд чиглэсэн хүнсний зар сурталчилгааны эвсэл хэмээх үндэсний ухуулга нөлөөлийн бүлэг 2002 онд байгуулагдсан бөгөөд бүрэлдэхүүнд нь эрүүл мэндийн байгууллага, ТББ, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын төлөөлөл багтдаг (73). Эвсэл нь хүүхдэд хүнс, ундаа сурталчилахыг бууруулах замаар Австралийн хүүхдүүдийн хооллолт, эрүүл мэндийг сайжруулах зорилготой бөгөөд эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл тавих, хэвлэл мэдээлэлд нийтлэн сурталчлах, засгийн газарт

33

санал хүргүүлэх зэргээр олон нийтийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд түлхүү анхаарч байна.

2007 онд Австралийн харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн газраас Хүүхдийн телевизийн стандартад тойм үнэлгээ хийсний мөрөөр эвслээс ухуулга нөлөөллийн кампанит ажил зохион байгуулж, иргэдийн гарын үсэг цуглуулж, хүүхдэд чиглэсэн хүнсний зар сурталчилгааны хууль тогтоомжийг чангатгах талаар дэмжлэг авах хөдөлгөөн өрнүүлжээ (74). Кампанит ажлын хүрээнд 20 000 гаруй иргэдийн гарын үсэг цугласан бөгөөд олон нийтийн энэхүү дэмжлэгийг Австралийн харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн газраас хүлээн зөвшөөрсөн байна. 2009 онд эвслээс дахин онлайн ухуулга нөлөөллийн кампанит ажил зохион байгуулж, хүүхдүүдийн зурагт үздэг оргил цагаар эрүүл бус хүнсний телевизийн зар сурталчилгааг хориглох саналыг Холбооны эрүүл мэндийн сайдад цахимаар хүргүүлэх хөдөлгөөн өрнүүлжээ (75).

Үүнээс гадна Таргалалтын бодлогын эвсэл байгуулагдаж, хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах зохицуулалтын механизмыг үндэсний түвшинд сайжруулах талаар ухуулга нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж байна (76). Тус эвслээс олон тооны бодлогын цуврал, тайлан, санал боловсруулж, 2017 оны тайландаа тус улсад таргалалттай тэмцэхийн тулд төрөөс хэрэгжүүлэх нотолгоонд суурилсан 8 арга хэмжээг санал болгосны дотор хүүхдэд чиглэсэн эрүүл бус хүнсний зар сурталчилгааг хязгаарлах асуудал багтжээ (77). Тус эвсэл нь хүнс, ундаа үйлдвэрлэгчдийн явуулж буй эрүүл бус хүнсний зар сурталчилгаанд хяналт-шинжилгээ хийхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. 2011 оноос хойш зар сурталчилгааны хууль тогтоомжийн зөрчилтэй холбоотой 30 гаруй гомдлыг холбогдох эрх бүхий байгууллагуудад гаргасан байна.

б. Хэрэглэгчийн боловсрол, харилцаа холбоог сайжруулах замаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх

Хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллийн талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй хүнсний хэрэглээг бууруулах зан үйлийн өөрчлөлтийг хөхиүлэн дэмжих, эрүүл хүнсний эрэлтийг нэмэгдүүлэхэд хэрэглэгчийн боловсрол, харилцаа холбоо чухал үүрэгтэй. Хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор мэдээлэл, сурталчилгааны кампанит ажил зохион байгуулах, бүтээгдэхүүний шошго, шим тэжээлийн мэдээллийг Олон улсын хүнсний эрх зүйн стандарт (Codex Alimentarius)-д нийцүүлэх замаар эрүүл сонголт хийх боломжийг сайжруулах, эрүүл мэндийн анхан шатны байгууллагад хоол тэжээл, хооллолттой холбоотой зөвлөгөө өгөх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж болно. Олон нийтэд мэдээлэл хүргэх бодлогыг нийгэм нааштай хүлээж авдаг бөгөөд эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжих кампанит арга хэмжээ нь богино

34

хугацаанд эерэг өөрчлөлт бий болгодог ч үүнийг тогтвортой хадгалахад бэрхшээлтэй болохыг олон тооны үнэлгээ, судалгаагаар нэгэнт тогтоогоод байна (78, 79). Олон нийтийн боловсрол, хэвлэл мэдээллийн кампанит ажил нь хүн амын эрүүл мэндийн зан үйлийг сайжруулах цогц арга хэмжээний гол бүрэлдэхүүн хэсэг болдог хэдий ч түүний үр дүнг нэмэгдүүлэх бодлогын нэмэлт арга хэмжээ (зан үйлийн өөрчлөлтийг урамшуулах хөшүүрэг бий болгох, зар сурталчилгааг хязгаарлах г.м.) хэрэгжүүлэхгүйгээр тогтвортой үр дүнд хүрэх боломжгүй (80). Олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхийн тулд гишүүн орнууд дараах арга хэмжээ, практик асуудлуудыг өөрийн онцлогт нийцүүлэн харгалзан үзэхийг зөвлөмж болгож байна (Хүснэгт 6).

Хүснэгт 6. Үндэсний онцлогт нийцүүлэн хэрэглэгчийн боловсрол, харилцаа холбоог сайжруулах замаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхэд харгалзан үзэх практик асуудлууд

Бүрэлдэхүүн хэсэг Практик асуудлууд

Хүнсний зар сурталчилгааны хүүхдэд үзүүлэх хорт нөлөөллийн талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх соёл, зан заншилд нийцсэн хэвлэл мэдээллийн кампанит ажил зохион байгуулах

Ø Мэдээлэл, сурталчилгааны кампанит ажил явуулах чиглэлээр хэрэглэгчийн болон эрүүл мэндийн зохион байгуулалттай бүлгүүдэд дэмжлэг үзүүлнэ.

Ø Хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийг сайжруулах хэрэгцээ шаардлага, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд эцэг, эхчүүдэд дэмжлэг үзүүлэх талаар нийгмийн бүхий л түвшинд мэдээлэл, боловсрол, сурталчилгааны хөтөлбөрийн хүртээмжийг өргөжүүлнэ. Үүнд хоол тэжээлийн талаар олон нийтийн мэдлэг, боловсролыг сайжруулах хөтөлбөрөөс гадна хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошгын шим тэжээлийн мэдээллийг үнэн зөв, цогц, нэгдсэн стандарттай болгох асуудал мөн хамаарна.

Ø Хүүхэд, өсвөр үеийнхэнд хоол тэжээл, эрүүл хооллох дадлын талаар боловсрол олгох хамгийн тохиромжтой газар бол сургууль юм. Сургуульд хүүхдэд цаашдын өдөр тутмын амьдралд нь хэрэг болох хоол хийх ур чадвар мөн эзэмшүүлж болно. Хоол тэжээлийн боловсролын үр дүнг сайжруулахын тулд хүүхдүүдийн дунд эрүүл хооллох дадлыг хөхиүлэн дэмжих сургуулийн бодлого, хөтөлбөр боловсруулах нь чухал юм.

Харилцаа холбооны цогц, урт хугацааны төлөвлөгөө боловсруулах

Ø Харилцаа холбооны урт хугацааны төлөвлөгөө боловсруулах нь харилцаа холбооны арга хэмжээг цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлэх боломж олгоно. Төлөвлөгөө нь хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлэхэд шаардлагатай харилцаа холбооны дэмжлэгийг бий болгож чадна.

35

Бүрэлдэхүүн хэсэг Практик асуудлууд

Ø Төлөвлөлтийн явцад харилцаа холбооны арга хэмжээ хэрэгжүүлэхэд ашиглах боломжтой нөөц, төсвийг харгалзана.

Ø Зар сурталчилгааны байгууллагууд хэрхэн үйл ажиллагаа явуулдаг талаар тоо баримт цуглуулж, харилцаа холбооны стратегийг боловсруулахад ашиглана.

Бодлогын үр дүн, хэрэгцээ шаардлагыг харуулсан судалгаа, ХШҮ-ний үр дүнг тогтмол түгээх

Ø Бодлогын үр дүн болон цаашид залруулах шаардлагатай сул талыг төрийн хамтрагч талуудад таниулах зорилгоор бодлогын ХШҮ-ний үр дүнг өргөн хүрээнд түгээнэ (ХШҮ-ний тулгуураас харна уу).

Ø Нийгмийн эрүүл мэнд, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлж чадсан бодлогын талаарх эрдэм шинжилгээний нотолгоог олон нийтийн хүртээл болгоно.

Ø Тухайн асуудлыг шийдвэрлэх талаар бусад улсын хэрэгжүүлсэн арга хэмжээний тохиолдлын судалгааг олон нийтийн хүртээл болгоно.

в. Иргэний нийгмийн оролцоог хангах, эрчимжүүлэх

Улс төрийн чин эрмэлзэл, бодлогын зохицуулалтын эрэлт, эгэх хариуцлагыг бий болгох, тогтвортой хадгалахад иргэний нийгмийн оролцоо асар чухал юм. Иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, мэргэжлийн нийгэмлэгүүдэд олон нийт итгэл хүлээлгэдэг тул тэдний нэр хүндэд тулгуурлан олон нийтийн дэмжлэг олж авах, хүнсний зар сурталчилгаа хүүхдэд сөргөөр нөлөөлдгийг үгүйсгэсэн үндэслэлүүдэд нотолгоонд суурилсан няцаалт өгөх боломжтой. Иргэний нийгэм болон бусад хамтрагч талуудын чадавхи улс орнуудад харилцан адилгүй байна. Төрөөс бусад талуудтай хамтран ажиллахдаа нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, бүх хамтрагч талуудын ашиг сонирхлын зөрчлийг зохистой удирдахад онцгой анхаарна (16, 38).

Иргэний нийгмийн оролцоог хангах, эрчимжүүлэхийн тулд гишүүн орнууд дараах арга хэмжээ, практик асуудлуудыг өөрийн онцлогт нийцүүлэн харгалзан үзэхийг зөвлөмж болгож байна (Хүснэгт 7).

36

Хүснэгт 7. Үндэсний онцлогт нийцүүлэн иргэний нийгмийн оролцоог хангах, эрчимжүүлэхэд харгалзан үзэх практик асуудлууд

Бүрэлдэхүүн хэсэг Практик асуудлууд

Хүнсний зах сурталчилгааны бодлого хэрэгжүүлэхийг нээлттэй дэмжихэд нь мэргэжлийн нийгэмлэг, иргэний нийгмийн бүлгүүдэд дэмжлэш үзүүлж, хөхиүлэн дэмжих

Ø Иргэний нийгмийн болон бусад бүлгийн чадавхи, үйл ажиллагааны хүрээ улс орнуудад харилцан адилгүй байна. Хүнсний зар сурталчилгаа, ухуулга нөлөөллийн талаар тэдний чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байж болно.

Ø Иргэний нийгмийн бүлгүүдийг эрх мэдэлжүүлж, хүнсний зар сурталчилгааг зохицуулах бодлогын зорилго, зорилтын талаар олон нийтэд ухуулан таниулах, тухайлбал байгууллагынхаа байр суурийг илэрхийлэх, бодлого санаачилах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ухуулга нөлөөллийн үйл ажиллагаа явуулахыг дэмжинэ.

Ø Салбар хоорондын зөвшилцөлд хүрэхийн тулд төрийн зүгээс хүнсний зар сурталчилгаа, бодлого хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага, бодлогын зорилго, зорилтын талаар цуврал мэдээлэл бэлтгэн, түгээж болно.

Бодлогын хэлэлцүүлэг ба/буюу ажлын хэсэгт иргэний нийгмийг татан оролцуулах

Ø Бодлогыг тодорхой хугацаанд хэрэгжүүлсний дараа бодлогын хэрэгжилтийг хангах, бодлогын урьдчилж тооцоолоогүй үр дагавар болон орхигдсон асуудлыг залруулахад түлхүү анхаарах хэрэгтэй болно.

Ø Иргэний нийгмийн байгууллагууд бодлогын хэрэгжилтэд онцгой үүрэг гүйцэтгэнэ, тухайлбал орхигдсон асуудлын талаар ухуулга нөлөөллийн үйл ажиллагаа явуулна (81).

Ø Зөрчил гаргасан этгээдэд шийтгэл ногдуулах механизм бүрдүүлэх, иргэний нийгмийн байгууллагууд бодлогын хяналт-шинжилгээ, ухуулга нөлөөллийг хариуцах нь чухал юм.

Дэлхийн болон үндэсний хэмжээнд гарч буй шинжлэх ухааны ололтын талаарх мэдээллээр хангахын тулд эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, иргэний нийгмийн бүлгүүдтэй хамтран ажиллах

Ø Хэрэгцээ шаардлага гарч, технологи хөгжихийн хэрээр нарийн мэргэжлийн шинжээчдээс аргазүйн дэмжлэг авна. Тухайлбал, дижитал зар сурталчилгааны нөхцөл байдлыг тандаж, шаардлагатай бол дижитал эрх зүйн шинжээчдээс зөвлөгөө авна (82).

37

Бүрэлдэхүүн хэсэг Практик асуудлууд

Иргэний нийгмийн бүлгүүдтэй байнгын харилцаа холбоо, хамтын ажиллагаатай байх

Ø Иргэний нийгмийн гишүүд, бүлэг, байгууллагуудын эвсэл нь мэдээллийг бусдад түгээхэд дэмжлэг үзүүлнэ. Олон нийтэд боловсрол олгох шаардлагатай байж болно.

Ø Эдгээр бүлэг/эвслүүдтэй байнгын харилцаа холбоотой ажиллах нь ухуулга нөлөөллийн мессежийг бодлогын зорилго, зорилттой уялдуулахад тус дөхөм болно.

Ø Төр, иргэдийн хооронд мэдээлэл солилцох, бүх хамтрагч талуудад байр сууриа илэрхийлэх боломж олгох эргэн мэдээллийн суваг бий болгоно.

Ø Олон нийтийн бүлэг, байгууллагуудад бодлогын зөрчлийн талаар хэрхэн мэдээлэх талаар сургалт зохион байгуулж (ХШҮ-ний тулгуураас харна уу), иргэдийг бодлогын хэрэгжилтэд татан оролцуулна. Иргэний нийгэмтэй нээлттэй хамтран ажиллах нь тэднийг энэ асуудалд “эзэн ёсоор хандах”-ыг хөхиүлэн дэмжинэ.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (ИБУИНВУ)-д зохицуулалтын үйл явцад иргэний нийгэм хэрхэн оролцож байгаа талаар Шигтгээ 8-аас харна уу.

ШИГТГЭЭ 8. ИБУИНВУ дахь зохицуулалтын үйл явц: иргэний нийгмийн оролцоо

Эрүүл бус хүнсийг хүүхдэд сурталчлахыг хязгаарласан анхны орнуудын нэг нь ИБУИНВУ юм. 2004 оны 11 дүгээр сард Эрүүл мэндийн газраас хүнс үйлдвэрлэгч нарт зар сурталчилгааны кампанит ажлын мөн чанарыг өөрчлөөгүй тохиолдолд түүнд хууль тогтоомжоор хязгаарлалт тавих тухай сануулга өгсөн байна.a Үүнээс хойш 2 жилийн дараа Харилцаа холбооны газраас зар сурталчилгааны агуулгатай холбоотой дүрмүүдийг чангатгаж, хязгаарлалт нэвтрүүлэх талаар мэдээлсэн байна. Үүнд:

• Хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн үеэр буюу өмнө/хойно, хүүхдэд зориулсан сувгаар болон 4-15 насны хүүхдүүдийн дуртай нэвтрүүлгийн үеэр буюу өмнө/хойно эрүүл бус хүнс сурталчлахыг хориглосон;b

• Цэцэрлэгийн насны болон бага ангийн хүүхдүүдэд онцгой нөлөөтэй сурталчилгааны арга (үнэгүй тоглоом өгөх, эрүүл мэндэд тустай мэт танилцуулах, сурталчилгаанд олны танил хүмүүс, дүрийг ашиглах г.м.) ашиглахыг хориглосон.c

38

2010 оны 7 дугаар сард Харилцаа холбооны газраас эдгээр дүрмийн үр дүнг үнэлж, өргөн нэвтрүүлгийн компаниуд хязгаарлалтуудыг нааштай хүлээж авсан ч гэсэн өдрийн турш цацагдах эрүүл бус хүнсний сурталчилгааны хэмжээ нэмэгдсэн, насанд хүрэгчдэд зориулсан нэвтрүүлгийн цагуудаар гарах хүнсний сурталчилгаа 1 хувиар л буурсан гэж дүгнэжээ.

Иймд ухуулга нөлөөллийн бүлгүүд эрүүл бус хүнсний телевизийн сурталчилгааг 21:00 цаг хүртэл бүрэн хориглохыг засгийн газраас шаардаж эхэлсэн байна. Үүний хариуд засгийн газраас 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хүүхдийн таргалалтыг бууруулах төлөвлөгөөний хоёр дахь бүлгийг баталж, хүүхдийг эрүүл бус хүнсний зар сурталчилгаанд өртөхөөс хамгаалах дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон байна. Үүнд:

• эрүүл бус хүнсний телевизийн сурталчилгааг 21:00 цаг хүртэл бүрэн хориглох;

• онлайн сурталчилгаанд дээрхийн адил хязгаарлалт хийх;

• бүтээгдэхүүн борлуулах цэг дээр эрүүл бус хүнсний дэмжлэг, сурталчилгааг хязгаарлах;

• жижиглэн худалдаа болон хоолны газруудад “нэгийг авбал нэг үнэгүй”, багцаар нь бага үнээр авах зэрэг үнийн хөнгөлөлт үзүүлэх, хоол, ундааны үнэгүй нэмэгдэл өгөхийг хориглох.

Эх сурвалж: a. Эрүүл сонголт хийх нь (ИБУИНВУ-ын Эрүүл мэндийн газар, 2004)

(https://webarchive.nationalarchives.gov.uk/+/http://www.dh.gov.uk/en/Publicationsandstatistics/Publications/PublicationsPolicyAndGuidance/DH_4094550, 58 дугаар хэсэг).

b. ИБУИНВУ-ын Өргөн нэвтрүүлгийн сурталчилгааны хуулийн 13 дугаар хэсгийг харна уу: https://www.asa.org.uk/codes-and-rulings/advertising-codes/broadcast-code.html.

c. Зар сурталчилгааны хязгаарлалт: төгсгөлийн үнэлгээ, Харилцаа холбооны газар, 26.07.2010: https://www.ofcom.org.uk/researchand-data/tv-radio-and-on-demand/broadcast-advertising/hfss-final-reviewhttps://www.gov.uk/government/consultations/restricting-promotions-of-food-and-drink-that-is-high-in-fat-sugar-and-salt

39

ТУЛГУУР 4. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ БА ҮНЭЛГЭЭ Бодлогын гүйцэтгэлийг сайжруулж, үр дүнд хүрэхэд ХШҮ зайлшгүй шаардлагатай. ХШҮ нь нөхцөл байдлыг үнэлсний үндсэн дээр бодлого боловсруулах, шинэчлэх үйл ажиллагааг сэдээнэ, мөн бодлогын үр дүн, үр нөлөөг тооцоолж, бодлогын зорилго хэрэгжсэн эсэхийг харуулна. ХШҮ-г төрийн байгууллага эсхүл төрөөс томилогдсон хараат бус гуравдагч этгээд хийж болох ба ингэхдээ ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхад анхаарна. Энэхүү тулгуурын хүрээнд дараах 3 арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөмж болгож байна. Үүнд: (а) нөхцөл байдлын үнэлгээ хийх; (б) бодлогын арга хэмжээний талаар нотолгоо бүрдүүлэх; (в) ХШҮ-ний хүрээ боловсруулж, хэрэгжүүлэх. Гишүүн орнууд зөвлөмж болгож буй арга хэмжээг үндэсний онцлогт нийцүүлэн хэрэгжүүлж болно.

а. Нөхцөл байдлын үнэлгээ хийх

Гишүүн орнууд нөхцөл байдлын үнэлгээ хийж, бодлого боловсруулах хэрэгцээ шаардлага, хамрах хүрээг тодорхойлж, бодлогын хэлэлцүүлгийг удирдан чиглүүлэхэд ашиглана. Тоо баримтыг тусгайлсан судалгаагаар цуглуулах буюу хоёрдогч тоо мэдээний эх сурвалжаас авч болно. Нөхцөл байдлын үнэлгээ хийхийн тулд гишүүн орнууд дараах арга хэмжээ, практик асуудлуудыг өөрийн онцлогт нийцүүлэн харгалзан үзэхийг зөвлөмж болгож байна (Хүснэгт 8).

Хүснэгт 8. Үндэсний онцлогт нийцүүлэн нөхцөл байдлын үнэлгээ хийхэд харгалзан үзэх практик асуудлууд

Бүрэлдэхүүн хэсэг Практик асуудлууд

Үнэлгээний зорилгыг тодорхойлж, дэлхийн болон орон нутгийн нотолгоог нэгтгэх

Ø Бодлого боловсруулах эхэн шатанд үнэлгээ хийж, бодлогын мөн чанар, хамрах хүрээ, үр нөлөөг тодорхойлоход шаардлагатай нотолгоо цуглуулна. Бодлогын хэрэгцээ шаардлагыг бодлого боловсруулагч нарт ойлгуулах; асуудлыг олон нийтэд ухуулан таниулах; бодлогын цаашид бодлогын хэрэгжилтийн дүнд ахиц дэвшил гарч байгаа эсэхийг үнэлэхэд шаардлагатай суурь мэдээлэл цуглуулахад нөхцөл байдлын үнэлгээ ихээхэн ач холбогдолтой юм.

Ямар мэдээлэл цуглуулахыг тодорхойлох

Ø Дараах мэдээллийг цуглуулна: • Хүн амын хоол тэжээл, эрүүл мэндийн байдал; • Хүнсний зар сурталчилгаанд өртөлт, түүний хүчин

чадал, үр нөлөө; • Зорилтот хүн амын түгээмэл ашигладаг хэвлэл

мэдээллийн суваг.

Стандарт протокол ашиглах

Ø Зар сурталчилгаанд өртөлт, түүний хүчин чадлыг үнэлэх дараах стандарт протокол бий:

40

Бүрэлдэхүүн хэсэг Практик асуудлууд

• ЭСОБ-ний зар сурталчилгааны тухай олон улсын хуулийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, дэмжлэгийн дэлхийн сүлжээнээс боловсруулж, баталсан ЭСОБ-ний зар сурталчилгааны хяналт-шинжилгээний ДЭМБ-ын стандарт протокол (83, 84);

• Телевиз, интернэтээр явагдаж буй хүүхдэд чиглэсэн хүнс, ундааны зар сурталчилгааг хянах арга хэрэгсэл (82).

Хүнсний зар сурталчилгааны үндсэн шалгуур үзүүлэлтийг сонгох

Ø Хэвлэл мэдээллийн болон бусад сувгаар, эсхүл тухайн газарт цацагдаж буй зар сурталчилгааны давтамж зэрэг үзүүлэлтээр өртөлтийг үнэлж болно. Өртөлтийн тандалт хийхдээ хүүхэд, асран хамгаалагчид хэвлэл мэдээллийн сувгуудтай хэрхэн харилцаж байгааг хянана.

Ø Хүнсний зар сурталчилгааны хүчин чадлыг үнэлэхдээ хүүхэд, асран хамгаалагч нарыг ятгах нөлөөтэй сурталчилгааны арга техник ашиглаж байгаа байдалд дүн шинжилгээ хийнэ.

Нөөцийн хэрэгцээ шаардлагыг тооцоолж, үнэлгээний үр дүнг түгээх

Ø Хүнсний зар сурталчилгаанд өртөлт, түүний хүчин чадал, үр нөлөөний талаар хийгдэж буй дотоодын судалгааг эрчимжүүлэхийн тулд эрдэм шинжилгээ, сургалтын болон иргэний нийгмийн байгууллагад судалгааны төслийн санхүүжилт олгоно.

Ø Бодлогын арга хэмжээнд ашиглах нотолгоо цуглуулах, түүнийг тайлбарлахад эрдэм шинжилгээ, сургалтын болон иргэний нийгмийн байгууллагуудаас дэмжлэг авах.

б. Бодлогын арга хэмжээний талаар нотолгоо бүрдүүлэх

Хүнсний зар сурталчилгаанд хүүхэд, асран хамгаалагч нарын өртөлтийн мөн чанар, хамрах хүрээ, үр нөлөөний талаарх нотолгоо бодлогын мөчлөгийн бүхий л үе шатанд асар чухал юм. Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх явцад шинээр нотолгоо цуглуулах нь бодлогыг дэмжих улс төрийн болон олон нийтийн дэмжлэгийг бэхжүүлэх ач холбогдолтой. Бодлогын тодорхой арга хэмжээний үр дүнг судлах тусгайлсан судалгаа хийх, ХШҮ-ний тогтолцоогоор дамжуулан тоо баримт цуглуулах зэргээр шинээр нотолгоо бүрдүүлж болно. Тухайн улсын хүрээнд бүрдүүлсэн нотолгоо орон нутгийн нөхцөл байдлыг ойлгоход ач холбогдолтой байх хэдий ч үүнийг дэлхийн нийтэд нэгэнт бүрдсэн нотолгоотой харьцуулан судлах нь чухал юм. Бодлогын арга хэмжээний талаар нотолгоо бүрдүүлэхийн тулд гишүүн орнууд дараах арга хэмжээ, практик асуудлуудыг өөрийн онцлогт нийцүүлэн харгалзан үзэхийг зөвлөмж болгож байна (Хүснэгт 9).

41

Хүснэгт 9. Үндэсний онцлогт нийцүүлэн бодлогын арга хэмжээний талаар нотолгоо бүрдүүлэхэд харгалзан үзэх практик асуудлууд

Бүрэлдэхүүн хэсэг

Практик асуудлууд

Судалгаа Ø ЭСОБ болон ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй хүнсний зар сурталчилгааны хамрах хүрээ, мөн чанар, үр нөлөөний талаар байгаа мэдээлэл болон цаашдын судалгааны хэрэгцээг тодорхойлно.

Ø Ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй хүнсний хүүхдэд чиглэсэн зар сурталчилгааны нөлөөллийг бууруулах бодлогын хэрэгжилтийн талаар судалгаа хийхийг дэмжинэ.

Ø Үндэсний тоо баримт байхгүй бол нотолгоо цуглуулах судалгааны хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжийг эрэлхийлнэ.

Нотолгоо бүрдүүлэх чадавхи

Ø Бодлогын судалгаа хийх мэдлэг, ур чадвар эрдэм шинжилгээний, хэрэглэгчдийн, нийгмийн эрүүл мэндийн ухуулга нөлөөллийн болон худалдааны зах зээлийн судалгааны байгууллагуудад төвлөрсөн байна.

Ø Эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагуудыг санхүүжүүлэх боломжийг баталгаажуулж, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулна.

Бодлогын үр нөлөө, үр дүнг үнэлэх

Ø Үр дүнгийн үнэлгээ нь бодлого үр дүнтэй эсэхийг харуулна. Тухайлбал, ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй хүнсний зар сурталчилгааг зохицуулах үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бол гарцын үнэлгээгээр зохицуулалтын орхигдсон асуудал (ж.нь, тодорхой мэдээллийн сувгийг зохицуулалтын гадна орхих)-ыг илрүүлж, харин үр дүнгийн үнэлгээгээр энэхүү мэдээллийн сувгаар зар сурталчилгаанд үргэлжлүүлэн өртөх нь хүүхдэд ямар нөлөө үзүүлж байгааг баталгаажуулж болно.

Ø Хүнсний зар сурталчилгааг зохицуулах бодлого хүүхэд, асран хамгаалагч нарт хэрхэн нөлөөлж байгааг харуулах нь бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байгаа талаар зөвшилцлийг бий болгоход ач холбогдолтой юм.

42

Бүрэлдэхүүн хэсэг

Практик асуудлууд

Улс орнуудад гарч буй ахиц дэвшлийг харьцуулах

Ø Улс орнуудад гарч буй ахиц дэвшлийг харьцуулах нь үр дүнтэй бодлого боловсруулах, үр дүнгүй ба/буюу ёс зүйгүй үйл ажиллагааг өөрчлөх хөшүүрэг болно.

Нотолгоо бүрдүүлэх, түгээхэд хамтрагч талуудыг татан оролцуулах

Ø Хүнсний зар сурталчилгаанд өртөх байдал болон түүний хүчин чадлын талаар судалгаа, үнэлгээ хийхэд эрдэм шинжилгээ, сургалтын болон иргэний нийгмийн байгууллагыг оролцуулж, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулна.

Ø Судалгаа, үнэлгээний үр дүнг түгээж, бодлогын үр дүнгийн талаар хамтрагч талууд болон олон нийтэд таниулна.

ЭСОБ болон ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй хүнсний зар сурталчилгаа хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг харуулсан нотолгоо дэлхийн нийтэд хангалттай байгаа тул дотоодод хийсэн судалгаа байхгүй гэх шалтгаанаар бодлого боловсруулахад хойрго хандаж болохгүй (85).

Зарим зан үйлийн өөрчлөлт болон эрүүл мэндийн үр дүн гарахын тулд тодорхой хугацаа шаардлагатай байдгийг онцлох нь зүйтэй. Тухайлбал, зар сурталчилгааг хязгаарлах бодлого шинээр хэрэгжүүлж эхэлснээс хойш 10 жилийн дараагаас хүүхдийн таргалалтын тархалт буурах үр дүн гарч болно (85). Иймд эрүүл мэндийн үзүүлэлтийг урт хугацаанд тандах асуудлыг эртнээс төлөвлөж, хангалттай хэмжээгээр санхүүжүүлэх нь зүйтэй.

в. ХШҮ-ний хүрээ боловсруулж, хэрэгжүүлэх

Салбар хоорондын цогц ХШҮ-ний хүрээг дараах зорилгоор ашиглаж болно. Үүнд: (i) бодлогын хэрэгжилтийг дэмжих; (ii) бодлогыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож байгааг баримтжуулах; (iii) бодлогыг сайжруулах, боловсронгүй болгох үйл ажиллагааг удирдан чиглүүлэх; (iv) бодлогын үнэлгээнд хувь нэмэр оруулах.

Ахиц дэвшлийг хянах, бодлого боловсруулахад шаардлагатай мэдээллээр хангах зорилгоор Эрүүл арал ХШҮ-ний хүрээг ашигласан жишээг Шигтгээ 9-өөс харна уу.

43

ШИГТГЭЭ 9. Нотолгоо бүрдүүлэх: Эрүүл арал ХШҮ-ний хүрээ

Эрүүл арал санаачилга нь 1995 оноос хойш Номхон далайн улс орнуудад эрүүл мэндийг хамгаалах, дэмжих алсын хараа болсоор ирсэн. Энэ чиглэлээр гарч буй ахиц дэвшлийг хянах зорилгоор Эрүүл арал ХШҮ-ний хүрээг боловсруулсан байна. Уг хүрээг ТХЗ-ийн шалгуур үзүүлэлт, Номхон далайн ТХЗ-ийн шалгуур үзүүлэлт болон Номхон далайн ХБӨ-ний хяналт-шинжилгээний холбооны шалгууртай нийцүүлэн боловсруулжээ. Энэ нь хоёр жил тутам заавал мэдээлэх 48 шалгуур үзүүлэлттэй бөгөөд үүнд хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллох хувь, өсвөр үеийнхний хөдөлгөөний хомсдолын үзүүлэлт, хүүхэд, өсвөр үеийнхний илүүдэл жин ба таргалалтын тархалтын түвшин багтсан байна. Эрүүл арал ХШҮ-ний хүрээний тайланд үндэсний тоо баримт, бүсийн болон дэлхийн тооцооллыг тусгадаг байна.

ХШҮ-ний хүрээ боловсруулж, хэрэгжүүлэхийн тулд гишүүн орнууд дараах арга хэмжээ, практик асуудлуудыг өөрийн онцлогт нийцүүлэн харгалзан үзэхийг зөвлөмж болгож байна (Хүснэгт 10).

Хүснэгт 10. Үндэсний онцлогт нийцүүлэн ХШҮ-ний хүрээ боловсруулж, хэрэгжүүлэхэд харгалзан үзэх практик асуудлууд

Бүрэлдэхүүн хэсэг

Практик асуудлууд

Тайлан бүртгэлтэй холбоотой үүрэг хариуцлага бий болгох

Ø Бодлогын нэг хэсэг болгон хүнсний компаниудад зар сурталчилгааны арга хэмжээ, зардлыг заавал мэдээлэх шаардлага тавьж болно. Ингэснээр хэвлэл мэдээллийн идэвхитэй хяналт-шинжилгээнд шаардагдах нөөцийг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах боломжтой юм.

Ø Компаниудын дээрх тоо баримтыг ашиглан зар сурталчилгаанд ашигладаг мэдээллийн гол суваг, суваг тус бүрт зарцуулж буй хөрөнгийн хэмжээ, зар сурталчилгаанд өртсөн хүүхдийн тоо зэргийг тогтоож болно.

Шаардагдах нөөц Ø Эрүүл мэндийн холбогдох үзүүлэлтийг урт хугацаанд тандах асуудлыг эртнээс төлөвлөж, хангалттай хэмжээгээр санхүүжүүлэх нь зүйтэй.

Ø Зарим улсад хүнсний зах сурталчилгаатой холбоотой тоо баримтыг худалдан авч болдог. Энэ тоо баримт нь үнэтэй бөгөөд зөвхөн зарим мэдээллийн суваг (ж.нь, телевиз)-ийг хамардаг. Үүний оронд зар сурталчилгаанд өртөлт болон түүний хүчин чадлын талаар тусгайлсан судалгаа тодорхой давтамжтайгаар хийж, тоо баримт цуглуулах нь илүү үр ашигтай, бүрэн дүүрэн мэдээлэл өгөх боломжтой байдаг.

44

Бүрэлдэхүүн хэсэг

Практик асуудлууд

Ø Зардлыг бууруулахын тулд боломжтой бол тогтмол хийгддэг үндэсний буюу бүсчилсэн судалгаа (ж.нь, хүн амын эрүүл мэндийн буюу хоол тэжээлийн судалгаа)-г ашиглаж болно. Судалгаа хийхэд их сургууль, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана.

Ø Зардлыг бууруулахын тулд төрийн ХШҮ, нийцлийн аудит (эрүүл мэнд, хил, гаалийн хяналт шалгалт г.м.)-ын мэдээний сангаас бэлэн тоо мэдээ авах бүхий л боломжийг эрэлхийлнэ.

Ø ХШҮ-ний механизмыг үндэсний түвшинд төвлөрүүлэн байгуулах нь бүртгэл, мэдээллийн давхардлаас сэргийлж илүү үр ашигтай байна.

Гарцын үнэлгээ Ø Гарцын үнэлгээ нь ойрын зорилт (ө.х. зар сурталчилгаанд өртөлт, түүний хүчин чадлыг бууруулах)-д бодлогын үзүүлж буй нөлөөг үнэлэх зорилготой. Гарцын үнэлгээг бодлого хэрэгжүүлснээс хойш 2-3 жилийн дараа хийдэг.

Ø Гарцын үнэлгээ нь бодлогын ойрын зорилтыг хэрэгжүүлэхэд саад учруулсан сул тал (ж.нь, мэдээллийн аль нэг сувгийг зохицуулалтын гадна орхигдуулснаас зар сурталчилгаа тэрхүү суваг руу шилжих)-ыг илрүүлэх ач холбогдолтой. Үнэлгээний үр дүнг бодлогыг цаашид сайжруулахад ашиглана.

Үр дүнгийн үнэлгээ

Ø Үр дүнгийн үнэлгээ нь ерөнхий зорилгод бодлогын үзүүлж буй нөлөө, үр дүнг тодорхой томъёолсон шалгуур үзүүлэлтийн тусламжтай үнэлэх зорилготой. Үр дүнгийн үнэлгээг бодлого хэрэгжүүлснээс хойш 3-5 жилийн дараа хийдэг. • Бодлого боловсруулахад ашигласан суурь үзүүлэлт,

ж.нь ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй хүнс, тэдгээрийн брэнд, зар сурталчилгааны талаар хүүхдүүдийн ойлголт, хандлага; сурталчилсан хүнсийг худалдан авах хүсэл; бүтээгдэхүүний хямдрал; хүүхдийн худалдан авах зан үйл, хүнсний хэрэглээ, хооллох дадал; таргалалтын тархалт зэргийг үр дүнгийн үнэлгээнд ашиглаж болно.

• ЭСОБ-ний зар сурталчилгаанд бодлогын үзүүлсэн нөлөөний талаар мэдээлэл цуглуулж болно, ж.нь ЭСОБ-ний брэнд, зар сурталчилгааны талаар асран хамгаалагчдын ойлголт, хандлага, таашаал; нялхас, бага насны хүүхдийн хүнсний хэрэглээ, үүнд ЭСОБ

45

Бүрэлдэхүүн хэсэг

Практик асуудлууд

хэрэглэж эхлэх нас, хэрэглээний тархалт; хөхөөр хооллолтын түвшин.

• ЭСОБ болон ханасан тос, транс тосны хүчил, чөлөөт чихэр, давсны агууламж өндөртэй хүнсний зар сурталчилгаанд өртөлт, түүний хүчин чадлын хяналт-шинжилгээнд бодлого боловсруулах эхэн үед хийсэн суурь үнэлгээний нэгэн адил стандарт аргачлалыг ашиглана.

Ø Зохицуулалтад хамрагдсан мэдээллийн сувгуудад анхаарахын зэрэгцээ зохицуулалтаас орхигдсон байж болзошгүй сувгуудыг мөн ХШҮ-нд хамруулна. Хүн амын өөр өөр нас, хүйс, яс үндэс, нийгэм-эдийн засгийн бүлгүүдийн өртөлтийн ялгаатай байдлыг тооцохыг эрмэлзэнэ.

Нийцлийг үнэлэх байнгын хяналт-шинжилгээ

Ø Байнгын хяналт-шинжилгээний мэдээллийг компаниуд бодлогыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож байгаа эсэхийг хянах, зөрчлийг илрүүлэх, мэдээлэх, бодлогын үр дүнг үнэлэхэд ашиглаж болно. Хяналт-шинжилгээ нь зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах, улмаар эгэх хариуцлагыг хангах боломж олгодог.

Ø Байнгын хяналт-шинжилгээ хийхийн тулд төрийн идэвхитэй оролцоо чухал бөгөөд хүнс, зар сурталчилгаа, гаалийн тухай хууль тогтоомжийн хяналт шалтгалтын нэгэнт бүрдсэн тогтолцоонд хяналт-шинжилгээг нэгтгэх нь үр дүнтэй байна (85, 86). Ингэхийн тулд улс төрийн чин эрмэлзэл, хангалттай нөөц, сургагдсан төрийн албан хаагчид шаардагдана.

Ø Бодлого нь заавал биелүүлэх хуулийн хүчин төгөлдөр биш (ж.нь, өөрийн зохицуулалт) тохиолдолд бодлогын хэрэгжилтийн цар хүрээ (ж.нь, бодлогыг хэрэгжүүлэхээр зөвшөөрч нэгдсэн хүнс үйлдвэрлэгч, борлуулагч, хүнсний үйлчилгээний компанийн тоо, эзлэх хувь)-г үнэлнэ. Бодлогын хэрэгжилт хангалтгүй байх нь компаниуд бодлогын шаардлагыг бүрэн ойлгоогүй буюу зөрчилд ногдуулах шийтгэл нь үр дүнгүй байна гэсэн үг юм.

Ø Орхигдсон асуудлыг илрүүлнэ (ж.нь, “хүүхдэд сурталчлах”, “өөр улсаас гаралтай зар сурталчилгаа” гэх ойлголтын тодорхойлолттой холбоотой орхигдсон асуудал).

Ø Бодлогын талаар олон нийтийн ойлголтыг сайжруулах нь хүнсний зар сурталчилгааны хүүхдэд үзүүлэх хорт нөлөөллийг бууруулахад чиглэсэн улс төрийн шахалтыг

46

Бүрэлдэхүүн хэсэг

Практик асуудлууд

сулруулахгүй байх, олон нийтийн харилцаа холбоог хөгжүүлэх ач холбогдолтой юм.

47

ЭХ СУРВАЛЖ 1. Khan J, Vesel L, Bahl R, Martines JC. Timing of breastfeeding initiation and

exclusivity of breastfeeding during the first month of life: effects on neonatal mortality and morbidity: a systematic review and meta-analysis. Maternal and Child Health Journal. 2015; 19:468–79.

2. Giugliani ER, Horta BL, Loret de Mola C, Lisboa BO, Victora CG. Effect of breastfeeding promotion interventions on child growth: a systematic review and meta-analysis. Acta Paediatr. 2015; 104(467):20–9.

3. Horta BL, Loret de Mola C, Victora CG. Breastfeeding and intelligence: a systematic review and meta-analysis. Acta Paediatr. 2015; 104(467):14-9.

4. Victora CG, Horta BL, Loret de Mola C, Quevedo L, Pinheiro RT, Gigante DP, Gonçalves H, Barros FC. Association between breastfeeding and intelligence, educational attainment, and income at 30 years of age: a prospective birth cohort study from Brazil. Lancet Glob Health. 2015; 3(4):e199-205.

5. Хүүхдийн тэжээлийн эмгэгийн хамтарсан тооцоолол: түвшин ба хандлага. Женев: НҮБ-ын ХС/ДЭМБ/Дэлхийн банк; 2019.

6. Тэжээлийн эмгэгийн хамтарсан тооцоолол – түвшин ба хандлага (2018 оны хэвлэл) [онлайн мэдээний сан]: Дэлхийн ба бүс нутгийн чиг хандлага, ДЭМБ-ын бүсээр; 2018. https://www.who.int/nutgrowthdb/estimates2018/en (хандалтын огноо: 16.01.2020).

7. Хүүхдийн таргалалттай тэмцэх арга хэмжээ. Женев: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага; 2018.

8. Thow AM. Trade liberalisation and the nutrition transition: mapping the pathways for public health nutritionists. Public Health Nutr. 2009; 12(11):2150–8.

9. Хоол тэжээл, архаг өвчний сэргийлэлт: ДЭМБ/НҮБ-ын ХХААБ-ын хамтарсан зөвлөлгөөний тайлан. ДЭМБ-ын тайлангийн цуврал № 916. Женев: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага; 2003.

10. Smith R, Kelly B, Yeatman H. Food marketing influences children’s attitudes, preferences and consumption: a systematic critical review. Nutrients. 2019; 11(4): pii: E875.

11. Kelly B, Boyland E. Children’s exposure to television food advertising contributes to strong brand attachments. Int J Environ Res Public Health. 2019; 16(13). pii: E2358.

12. Andreyeva T, Kelly IR, Harris JL. Exposure to food advertising on television: associations with children’s fast food and soft drink consumption and obesity. Economics and Human Biology. 2011;9: 221–33.

48

13. Kelly B. To quell obesity, who should regulate food marketing to children? Global Health. 2005; 1:9.

14. Boyland EJ, Nolan S, Kelly B, Tudur-Smith C, Jones A, Halford JC, Robinson E. Advertising as a cue to consume: a systematic review and meta-analysis of the effects of acute exposure to unhealthy food and nonalcoholic beverage advertising on intake in children and adults. Am J Clin Nutr. 2016; 103(2):519–33.

15. Хүүхдийн таргалалтыг зогсоох хорооны тайлан. Женев: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага; 2016.

16. Хүүхдэд чиглэсэн хүнс, согтууруулах бус ундааны зар сурталчилгааг зохицуулах багц зөвлөмж. Женев: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага; 2010.

17. Boyland, E.J., et al., The potential cost-effectiveness and equity impacts of restricting television advertising of unhealthy food and beverages to Australian children. The American Journal of Clinical Nutrition. 2018; 103:519–33.

18. Cairns G, Angus K, Hastings G, Caraher M, Systematic reviews of the evidence on the nature, extent and effects of food marketing to children. A retrospective summary. Appetite. 2013; 62:209–15.

19. Galbraith-Emami S, Lobstein T. The impact of initiatives to limit the advertising of food and beverage products to children: a systematic review. Obesity Rev. 2013; 14(12):960–74.

20. ДЭМБ-ын НДББ-ийн хорооны WPRC/RC68.R3 дугаар тогтоол (Хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах тухай). Манила: ДЭМБ-ын НДББ-ийн төв; 2017.

21. Хүүхдэд чиглэсэн хүнс, согтууруулах бус ундааны зар сурталчилгааг зохицуулах багц зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээ. Женев: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага; 2012.

22. ЭСОБ-ний зар сурталчилгаа: үндэсний түвшинд олон улсын хуулийн хэрэгжилтийн байдлын тайлан 2018. Женев: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага; 2018.

23. Хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах нь [төсөл]. Манила: ДЭМБ-ын НДББ-ийн төв; 2017.

24. Хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бүсийн үйл ажиллагааны хүрээ (2020–2030)-ний төслийн хэлэлцүүлэг [уулзалтын тайлан]. Манила: ДЭМБ-ын НДББ-ийн төв; 2019.

25. Cairns G, Angus K, Hastings G. The extent, nature and effects of food promotion to children: a review of the evidence to December 2008. Geneva: World Health Organization; 2009.

26. Buchanan L, Kelly B, Yeatman H. The effects of digital marketing of unhealthy commodities on young people: a systematic review. Nutrients. 2018; 10(2):148.

49

27. Kelly B, Bochynska K, Kornman K, Chapman K. Internet food marketing on popular children’s websites and food product websites in Australia. Public Health Nutr. 2008; 11(11):1180–7.

28. Хүүхдэд чиглэсэн хүнс, согтууруулах бус ундааны зар сурталчилгааг зохицуулах багц зөвлөмжийн хэрэгжилтийн үнэлгээ. ДЭМБ-ын Европын бүсэд гарч буй ахиц дэвшил, сорилт ба цаашдын үйл ажиллагааны зөвлөмж. Копенхаген: ДЭМБ-ын Европын бүсийн төв; 2018.

29. Jensen JD, Ronit K. The EU pledge for responsible marketing of food and beverages to children: implementation in food companies. Eur J Clin Nutr. 2015; 69(8):896–901.

30. Huizinga O, Kruse M. Food industry self-regulation scheme “EU Pledge” cannot prevent the marketing of unhealthy foods to children. Obesity Medicine. 2016; 1:24–8.

31. Ronit K, Jensen JD. Obesity and industry self-regulation of food and beverage marketing: a literature review. Eur J Clin Nutr. 2014; 68(7):753–9.

32. Adams J, Tyrrell R, Adamson AJ, White M. Effect of restrictions on television food advertising to children on exposure to advertisements for “less healthy” foods: repeat cross-sectional study. PLoS One. 2012; 7(2):e31578.

33. Rayner M, Wood A, Lawrence M, Mhurchu CN, Albert J, Barquera S, et al., Monitoring the health-related labelling of foods and non-alcoholic beverages in retail settings. Obes Rev. 2013; 14(Suppl 1):70–81.

34. Vandevijvere S, Monteiro C, Krebs-Smith SM, Lee A, Swinburn B, Kelly B, et al. Monitoring and benchmarking population diet quality globally: a step-wise approach. Obes Rev. 2013; 14(Suppl 1):135–49.

35. Kearns CE, Bero LA. Conflicts of interest between the sugary food and beverage industry and dental research organisations: time for reform. Lancet. 2019; 394(10194):194–6.

36. Tesler LE, Malone RE. Corporate philanthropy, lobbying, and public health policy. Am J Public Health. 2008; 98(12):2123–33.

37. Улс орны түвшинд хоол тэжээлийн хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах нь [2015 оны 10 дугаар сарын 8-9-ны өдрүүдэд Женевт хуралдсан зөвлөлгөөний тайлан]. Женев: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага; 2015.

38. Хоол тэжээлийн хөтөлбөрт ашиг сонирхлын болзошгүй зөрчлөөс зайлсхийх нь: Улс орны түвшинд хоол тэжээлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, шийдвэрлэх арга зам [онлайн хэлэлцүүлгийн төсөл]. Женев: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага; 2017.

39. Худалдаанд учирч буй техникийн саад бэрхшээлийн тухай гэрээ. Женев: Дэлхийн худалдааны байгууллага; 1994.

50

40. Montgomery KC, Chester J, Grier SA, Dorfman L. The new threat of digital marketing. Pediatr Clin North Am. 2012; 59(3):659–75.

41. Номхон далайн баруун бүс, Зүүн Өмнөд Азид хүүхдэд хүнс, согтууруулах бус ундаа сурталчилахыг хязгаарлах тухай хоёр бүсийн уулзалт [уулзалтын тайлан]. Манила: ДЭМБ-ын НДББ-ийн төв; 2016.

42. Хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бүсийн үйл ажиллагааны хүрээ (2020-2030)-ний төсөл боловсруулах шинжээчдийн зөвлөлгөөн [уулзалтын тайлан]. Манила: ДЭМБ-ын НДББ-ийн төв; 2018.

43. Henderson VR, Kelly B. Food advertising in the age of obesity: content analysis of food advertising on general market and African American television. J Nutr Educ Behav. 2005; 37(4):191–6.

44. Kelly B, King L, Baur L, Rayner M, Lobstein T, Monteiro C, et al., Monitoring food and non-alcoholic beverage promotions to children. Obes Rev. 2013; 14(Suppl 1):59–69.

45. Kelly B, Vandevijvere S, Ng S, Adams J, Allemandi L, Bahena-Espina L. et al. Global benchmarking of children’s exposure to television advertising of unhealthy foods and beverages across 22 countries. Obes Rev. 2019; 20(Suppl 2): 116–28 .

46. Dixon H, Scully M, Kelly B, Donovan R, Chapman K, Wakefield M. Counter-advertising may reduce parent’s susceptibility to front-of-package promotions on unhealthy foods. J Nutr Educ Behav. 2014; 46(6):467–74.

47. Boyland EJ, Nolan S, Kelly B, Tudur-Smith C, Jones A, Halford JC, Robinson E. Advertising as a cue to consume: a systematic review and meta-analysis of the effects of acute exposure to unhealthy food and nonalcoholic beverage advertising on intake in children and adults. Am J Clin Nutr. 2016; 103(2):519–33.

48. Garde A. Advertising regulation and the protection of children-consumers in the European Union: in the best interests of … commercial operators? International Journal of Children’s Rights. 2011; 19(3):523–45.

49. Tobin J. Beyond the supermarket shelf: using a rights-based approach to address children’s health needs. International Journal of Children’s Rights. 2006; 14(3):275–306.

50. Mills L. Selling happiness in a meal: serving the best interests of the child at breakfast, lunch and supper. International Journal of Children’s Rights. 2012; 20(4):624–44.

51. O’Cathaoir K. A children’s rights approach to obesogenic marketing. Copenhagen: University of Copenhagen; 2017.

52. Хүүхдийн эрхийн хороо. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн Ерөнхий санал № 15 – хүүхэд боломжийн дээд түвшинд эрүүл байх эрх (24 дүгээр зүйл). Нью Йорк: НҮБ; 2013.

51

53. Хүнсний зар сурталчилгаан дахь хүүхдийн эрхэд суурилсан арга барил: бодлого боловсруулагч нарт зориулсан удирдамж. Нью Йорк: НҮБ-ын ХС; 2018.

54. Хүүхдийн эрхийн хороо. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн Ерөнхий санал № 16 – Бизнесийн салбарын хүүхдийн эрхэд үзүүлэх нөлөөлөлтэй холбоотой төрийн хүлээх үүрэг. Нью Йорк: НҮБ; 2013.

55. Hastings G, McDermott L, Angus K, Stead M, Thomson S. The extent, nature and effects of food promotion to children: a review of the evidence [technical paper prepared for the World Health Organization]. Geneva: World Health Organization; 2006.

56. Harris JL, Heard A, Schwartz MB. Older but still vulnerable: All children need protection from unhealthy food marketing [brief]. Hartford, Connecticut: Yale Rudd Center for Food Policy and Obesity; 2014.

57. Adams J, Tyrrell R, Adamson AJ, White M. Socio-economic differences in exposure to television food advertisements in the UK: a cross-sectional study of advertisements broadcast in one television region. Public Health Nutr. 2012; 15(3):487–94.

58. Adams J, Ganiti E, White M. Socio-economic differences in outdoor food advertising in a city in Northern England. Public Health Nutr. 2011; 14(6):945–50.

59. Adams J, Simpson E, White M. Variations in food and drink advertising in UK monthly women’s magazines according to season, magazine type and socio-economic profile of readers: a descriptive study of publications over 12 months. BMC Public Health. 2011; 11:368.

60. Ng S, Swinburn B, Kelly B, Vandevijvere S, Yeatman H, Ismail MN, Karupaiah T. Extent of implementation of food environment policies by the Malaysian Government: gaps and priority recommendations. Public Health Nutr. 2018;21(18):3395–406.

61. НҮБ-ын Ерөнхий ассамблейн ХБӨ-өөс сэргийлэх, хянах асуудлаарх өндөр хэмжээний 3 дугаар уулзалтаас гаргасан улс төрийн тунхаглал. Нью Йорк: НҮБ; 2018.

62. Taillie LS, Busey E, Mediano Stoltze F, Dillman Carpentier FR. Governmental policies to reduce unhealthy food marketing to children. Nutr Rev. 2019; pii:nuz021.

63. Leon-Flandez K, Rico-Gómez A, Moya-Geromin MÁ, Romero-Fernández M, Bosqued-Estefania MJ, Damián J, López-Jurado L, Royo-Bordonada MÁ. Evaluation of compliance with the Spanish Code of self-regulation of food and drinks advertising directed at children under the age of 12 years in Spain, 2012. Public Health. 2017; 150:121–9.

52

64. ДЭМБ, НҮБ-ын ХС, Олон улсын хүүхдийн хүнсний сүлжээ. ЭСОБ-ний зар сурталчилгаа: Олон улсын хуулийн үндэсний хэрэгжилт. Нөхцөл байдлын тайлан 2016. Женев: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага; 2016.

65. Hebden L, King L, Kelly B, Chapman K, Innes-Hughes C. Industry self-regulation of food marketing to children: reading the fine print. Health Promot J Austr. 2010; 21(3):229–35.

66. Kunkel DL, Castonguay JS, Filer CR. Evaluating industry self-regulation of food marketing to children. American Journal of Preventive Medicine. 2015; 49(2):181–7.

67. Théodore FL, Tolentino-Mayo L, Hernández-Zenil E, Bahena L, Velasco A, Popkin B, Rivera JA, Barquera S. Pitfalls of the self-regulation of advertisements directed at children on Mexican television. Pediatric Obesity. 2017; 12(4):312–9.

68. Hebden LA, King L, Grunseit A, Kelly B, Chapman K. Advertising of fast food to children on Australian television: the impact of industry self-regulation. Med J Aust. 2011; 195(1):20–4.

69. Хүүхдийн эрхийн хороо. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн Ерөнхий санал № 15 – хүүхэд боломжийн дээд түвшинд эрүүл байх эрх. Нью Йорк: НҮБ; 1990.

70. ЭСОБ-ний зар сурталчилгааны тухай олон улсын хууль. Женев: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага; 1981.

71. ДЭМБ-ын НДББ-ийн Хүнсний бүтээгдэхүүний шимт бодисын найрлагын ангилал. Манила: ДЭМБ-ын НДББ; 2016.

72. Нийгмийн эрүүл мэнд ба хүнс, ундаа үйлдвэрлэгчдийн оролцоо: түншлэх боломж, сорилтыг үнэлэх аргачлал. Онтарио, Канад: Эрүүл хүн, олон нийтийн удирдах зөвлөлийн Салбар хоорондын түншлэлийн ажлын хэсэг; 2014.

73. Morton H, Mehta K. The Coalition on Food Advertising to Children (CFAC): An Australian advocacy group working to protect children from unhealthy television food advertising. International Journal of Obesity and Related Disorders. 2004; 28(S3):S113–30.

74. Хүүхдийн телевизийн стандартын талаар Австралийн харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллагад хүргүүлсэн санал. Сидней: Хүүхдэд чиглэсэн хүнсний зар сурталчилгааны эвсэл; 2007.

75. Хүүхдэд чиглэсэн хүнсний зар сурталчилгааны эвсэл. Шамбургер. 2009; https://www.youtube.com/watch?v=rDNDP_fK0IU.

76. Таргалалтын бодлогын эвсэл. Бид юу хийдэг вэ [вэб хуудас]. 2019; http://www.opc.org.au/what-we-do.

77. Австралийн таргалалтаас сэргийлэх тухай зөвшилцөл. Мельбурн: Таргалалтын бодлогын эвсэл ба Дэлхийн таргалалтын төв; 2017.

53

78. Suleiman TS, Siong TE. Nutrition and the Malaysian Healthy Lifestyle Programme: challenges in implementation. Asia Pac J Clin Nutr. 1998; 7(3/4):230–7.

79. Peeters A. Obesity and the future of food policies that promote healthy diets. Nat Rev Endocrinol. 2018; 14(7):430–7.

80. Wakefield MA, Loken B, Hornik RC. Use of mass media campaigns to change health behaviour. Lancet. 2010; 376(9748):1261–71.

81. Lee K. Civil society organizations and the functions of global health governance: what role within intergovernmental organizations? Glob Health Gov. 2010; 3(2).

82. Дижитал эрин үед хүүхдэд чиглэсэн хүнсний зар сурталчилгаатай тэмцэх нь: салбар хоорондын хандлага. ДЭМБ-ын Европын бүс дэх хүүхдийн эрх, нөлөөллийн нотолгоо, аргазүйн сорилт, зохицуулалтын хувилбар, бодлогод үзүүлэх нөлөө. Копенхаген: ДЭМБ-ын Европын бүсийн төв; 2016.

83. ДЭМБ/НҮБ-ын ХС, NetCode аргачлал. ЭСОБ-ний зар сурталчилгааг тасралтгүй хянах протокол. Женев: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага; 2017.

84. ДЭМБ/НҮБ-ын ХС, NetCode аргачлал. ЭСОБ-ний зар сурталчилгааг үечилж хянах протокол. Женев: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага; 2017.

85. Hawkes C. Regulating and litigating in the public interest: regulating food marketing to young people worldwide: trends and policy drivers. Am J Public Health. 2007; 97(11):1962–73.

86. Дэлхийн хоол тэжээлийн бодлогын тойм 2016–2017. Женев: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага; 2018.

87. ХБӨ-өөс сэргийлэх, хянах үндэсний чадавхийн үнэлгээ: 2017 дэлхийн судалгааны тайлан. Женев: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага; 2018.

54

НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР Брэндийн дүр төрх Тодорхой брэндийн илэрхийлэл болсон дүр буюу билэгдэл.

Брэндинг Зах зээл дээрх бусад компани, бүтээгдэхүүнээс ялгах зорилгоор тухайн компани, нэг буюу цуврал бүтээгдэхүүнд хууль ёсоор оноосон нэр буюу билэгдэл.

Дэмжлэг Зар сурталчилгааны нэг төрөл. Шууд буюу дам байдлаар бүтээгдэхүүнийг худалдан авах, хэрэглэхийг ятгах, нөлөөлөх эсхүл брэндийг таниулах аливаа зөвлөмж, арга хэмжээ буюу харилцаа холбоо.

Зар сурталчилгаа Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний зар сурталчилгааны тухай олон улсын хуульд зар сурталчилгааг бүтээгдэхүүнийг сурталчилах, түгээх, борлуулах, дэмжлэг үзүүлэх олон нийттэй харилцах болон мэдээллийн үйлчилгээ хэмээн тодорхойлжээ.

Хүүхдэд чиглэсэн хүнс, согтууруулах бус ундааны зар сурталчилгааг зохицуулах багц зөвлөмжид зар сурталчилгааг тодорхой бүтээгдэхүүн буюу үйлчилгээний танигдах, сэтгэл татах байдал ба/буюу хэрэглээг нэмэгдүүлэх зориулалттай буюу нөлөөтэй аливаа хэлбэрийн харилцаа холбоо гэж тодорхойлсон байна. Үүнд бүтээгдэхүүн буюу үйлчилгээг сурталчилах, бусад байдлаар дэмжлэг үзүүлэх аливаа юмс, үзэгдлийг хамруулна.

Ивээн тэтгэх Зар сурталчилгааны нэг төрөл. Хүнсний бүтээгдэхүүн, түүний хэрэглээг шууд буюу дам байдлаар дэмжлэг үзүүлэх зорилгоор арга хэмжээ, үйл ажиллагаа буюу хувь хүнд аливаа хэлбэрээр хандив өгөх.

Илүүдэл жин Жин-өндрийн харьцаа их байх. ДЭМБ-ын ангиллын дагуу 0-5 хүртэлх насны хүүхдийн жин-өндрийн харьцаа ДЭМБ-ын Хүүхдийн өсөлтийн стандарт голчоос 2 стандарт хазайлтаар их байхыг илүүдэл жин гэнэ. Харин 5-19 насны хүүхдийн насны бүлэг дэх биеийн жингийн индекс (БЖИ) ДЭМБ-ын Өсөлтийн лавлагаа голчоос 1 стандарт хазайлтаар их байхыг илүүдэл жин гэнэ.

Иргэний нийгмийн байгууллага Иргэний нийгмийн байгууллага гэдэгт хүмүүнлэгийн тусламжийн байгууллага, хөгжлийн төрийн бус байгууллага (ТББ), олон нийтийн бүлэг, эмэгтэйчүүдийн байгууллага, шашны байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, үйлдвэрчний эвлэл, нийгмийн хөдөлгөөн, эвсэл, ухуулга нөлөөллийн бүлгүүд хамаарна.

55

Нялхас 12 сараас доош настай хүүхэд.

Нялхсын сүүн тэжээл Амьдралын эхний сараас зохих нэмэлт хоолонд оруулах хүртэлх хугацаанд нялхсын шим тэжээлийн хэрэгцээг дангаараа хангах зориулалтаар тусгайлан үйлдвэрлэгдсэн эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн (CODEX STAN 72-1981).

Өртөлт Мессэжийн хүртээмж, давтамж ба нөлөөлөл.

Өсвөр үе 10–19 нас

Өсөлтийн хоцролт Хүүхдийн насанд харгалзах биеийн өндөр ДЭМБ-ын Хүүхдийн өсөлтийн стандарт голчоос 2-оос дээш стандарт хазайлтаар бага байх.

Солбицох дэмжлэг Хэрэглэгчийн нэгэнт хэрэглээд дадсан бүтээгдэхүүнтэй хамт түүнтэй ямар нэгэн байдлаар хамааралтай өөр буюу шинэ бүтээгдэхүүнийг зарах үйлдвэрлэгчийн худалдааны арга.

Сурталчилгаа Зар сурталчилгааны нэг төрөл. Хүнсний бүтээгдэхүүн, түүний хэрэглээг шууд буюу дам байдлаар сурталчилах зорилго, нөлөө бүхий аливаа хэлбэрийн харилцаа холбоо, зөвлөмж, арга хэмжээ.

Сүүн тэжээл 6 сартайгаас эхлэн хүүхдэд өгөхийг сурталчилдаг сүү буюу сүүтэй төстэй тэжээл. Уг бүтээгдэхүүнийг хүүхдэд 12-24 сар хүртэл нь өгөхийг зөвлөдөг бөгөөд насны дээд хязгаар нь улс улсад харилцан адилгүй байдаг.

Таргалалт Жин-өндрийн харьцаа их байх. ДЭМБ-ын ангиллын дагуу 0-5 хүртэлх насны хүүхдийн жин-өндрийн харьцаа ДЭМБ-ын Хүүхдийн өсөлтийн стандарт голчоос 3 стандарт хазайлтаар их байхыг таргалалт гэнэ. Харин 5-19 насны хүүхдийн насны бүлэг дэх биеийн жингийн индекс (БЖИ) ДЭМБ-ын Өсөлтийн лавлагаа голчоос 2 стандарт хазайлтаар их байхыг таргалалт гэнэ.

Төрийн бус хамтрагч талууд Дараах дөрвөн бүлгийн аль нэгт хамаарах этгээд: төрийн бус байгууллага (ТББ); хувийн салбар, үүнд мөн олон улсын бизнесийн холбоо хамаарна; хүмүүнлэгийн сан; эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага.

56

Туранхай Хүүхдийн жин-өндрийн харьцаа ДЭМБ-ын Хүүхдийн өсөлтийн стандарт голчоос 2-оос дээш стандарт хазайлтаар бага байх.

Тэжээлийн эмгэг Хүний илчлэг ба/буюу шим тэжээлийн хэрэглээ дутмаг, илүүдэлтэй эсхүл тэнцвэргүй байх. Үүнд хоёр төрлийн эмгэг хамаарна. Нэгд, тэжээлийн дутал буюу өсөлтийн хоцролт (наснаасаа намхан), туранхай (өндрөөсөө бага жинтэй), тураал (наснаасаа бага жинтэй), бичил тэжээл (аминдэм, эрдэс)-ийн дутал. Хоёрт, илүүдэл жин, таргалалт, хооллолттой холбоотой халдварт бус өвчин (зүрхний өвчин, харвалт, чихрийн шижин, хорт хавдар г.м.).

Тэжээлийн эмгэгийн давхар дарамт Тэжээлийн дутал болон илүүдэл жин/таргалалт буюу хооллолттой холбоотой халдварт бус өвчин (ХБӨ) амьдралын туршид нэг хүн, өрх буюу хүн амд зэрэгцэн орших.

Халдварт бус өвчин (ХБӨ) Өөрөөр архаг өвчин гэгддэг ХБӨ нь удаан, аажим даамжрах явцтай өвчин юм. ХБӨ-ний үндсэн 4 төрөл байдаг нь зүрх-судасны өвчин (ж.нь, зүрхний эмгэг), хорт хавдар, амьсгалын замын архаг өвчин (ж.нь, багтраа, уушгины архаг бөглөрөлт өвчин) болон чихрийн шижин юм. Тамхи, хөдөлгөөний хомсдол, эрүүл бус хооллолт, архины хорт хэрэглээ, орчны бохирдол нь ихэнх ХБӨ-ний нийтлэг эрсдэлт хүчин зүйл болдог.

Хам брэндинг Хоёр компани түншилж нэг бүтээгдэхүүн гаргах арга. Үүнийг шинэ хэрэглэгч нарт хүрэх, компанийн нэр, худалдааны тэмдгийг хэрэглэгчийн зах зээлийн шинэ хэсэгт өргөжүүлэх зорилгоор ашигладаг.

Хил дамнасан зар сурталчилгаа Үндэсний хил хязгаарыг давж явагдаж буй зар сурталчилгаа. Тухайлбал, өргөн нэвтрүүлэг, интернэтэд суурилсан зар сурталчилгаа, нэг улсад хэвлэгдэж нөгөөд борлуулагдаж буй сэтгүүл, комиксын ном зэрэг хэвлэл, цаашилбал арга хэмжээ, хөтөлбөрийг ивээн тэтгэх явдал.

Худалдааны зорилгоор үйлдвэрлэсэн хүүхдийн нэмэлт хоол Худалдааны зорилгоор үйлдвэрлэж, савлаж, борлуулж буй хүүхдийн нэмэлт хоол, ундаа. Эдгээр бүтээгдэхүүнийг 3 хүртэлх насны хүүхдийг хооллоход тохиромжтой хэмээн сурталчилдаг. Энэхүү насны тодорхойлолт нь Олон улсын хүнсний эрх зүйн стандарт (Codex Alimentarius)-ын нялхас, бага насны хүүхдүүдийн хоол хүнсний тухай удирдамж, стандартад нийцсэн бөгөөд эдгээрт 3 хүртэлх насны хүүхдийг бага насны хүүхэд хэмээн тодорхойлсон байна.

57

Хүүхэд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид заасанчлан “тухайн хүүхдэд хэрэглэх хуулийн дагуу тэрээр 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ”.

Энэхүү баримт бичигт үндэсний хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол 18 буюу түүнээс доош насны хүнийг хүүхэд гэнэ.

Хүчин чадал Мессэж өөрийн харилцаа холбооны зорилтыг хэрэгжүүлж чадаж буй хэмжээ.

Чөлөөт чихэр Үйлдвэрлэгч, тогооч буюу хэрэглэгчийн хүнсэнд нэмж хийсэн бүх моно- ба дисахарид, зөгийн бал, жимсний охь, шүүсэнд агуулагдах чихэр. Үүнд жимс, хүнсний ногооны бүтцэд анхнаасаа агуулагдах “дотоод” чихрийг хамруулахгүй.

Шимт бодисын найрлагын ангилал Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих зорилгоор хүнсийг шим тэжээлийн бүтцээр нь ангилах арга.

Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн (ЭСОБ) ЭСОБ-ний зар сурталчилгааны тухай олон улсын хуульд заасанчлан “бодит байдалд нийцсэн эсэхээс үл хамаарч эхийн сүүг зарим талаар буюу бүрэн орлоно хэмээн сурталчилж, бусдаар таниулж байгаа хүнс”.

58

ХАВСРАЛТ Номхон далайн баруун бүсэд хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бодлого Доорх хүснэгтэд НДББ-д хүүхдийн хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бодлогын хэрэгжилтийг хураангуйлан харуулсан болно.

Улс буюу газар нутаг

БАГАНА 1 ЭСОБ-ний зар

сурталчилгааны тухай олон улсын хууль*

БАГАНА 2 Хүүхдэд чиглэсэн хүнс,

согтууруулах бус ундааны зар сурталчилгаа

Австрали Сайн дурын Сайн дурын Америкийн Самоа БНАЛАУ Хуульд цөөн заалт туссан Бодлогын арга хэмжээ

хэрэгжүүлээгүй БНСУ Хуульд цөөн заалт туссан Хууль зүйн зохицуулалт БНХАУ Хуульд цөөн заалт туссан Зөвхөн сургуулийн

бодлого Бруней Даруссалам Сайн дурын Сайн дурын Вануату Сайн дурын Хууль зүйн зохицуулалт Вьетнам Хуульд бүх заалт туссан Бодлогын арга хэмжээ

хэрэгжүүлээгүй Гуам Хууль зүйн арга хэмжээ

хэрэгжүүлээгүй Бодлогын арга хэмжээ

хэрэгжүүлээгүй Камбож Хуульд олон заалт туссан Бодлогын арга хэмжээ

хэрэгжүүлээгүй Кирибати Сайн дурын Хууль зүйн зохицуулалт Куукийн арал Сайн дурын Хууль зүйн зохицуулалт Макао (БНХАУ) Сайн дурын Бодлогын арга хэмжээ

хэрэгжүүлээгүй Малайз Сайн дурын Сайн дурын Маршаллын арал Сайн дурын Бодлогын арга хэмжээ

хэрэгжүүлээгүй Микронези Хууль зүйн арга хэмжээ

хэрэгжүүлээгүй Бодлогын арга хэмжээ

хэрэгжүүлээгүй Монгол Хуульд олон заалт туссан Бодлогын арга хэмжээ

хэрэгжүүлээгүй Науру Хууль зүйн арга хэмжээ

хэрэгжүүлээгүй Бодлогын арга хэмжээ

хэрэгжүүлээгүй Нюэй Хууль зүйн арга хэмжээ

хэрэгжүүлээгүй Бодлогын арга хэмжээ

хэрэгжүүлээгүй Палау Хуульд бүх заалт туссан Бодлогын арга хэмжээ

хэрэгжүүлээгүй Папуа Шинэ Гвиней Хуульд цөөн заалт туссан Бодлогын арга хэмжээ

хэрэгжүүлээгүй

59

Улс буюу газар нутаг

БАГАНА 1 ЭСОБ-ний зар

сурталчилгааны тухай олон улсын хууль*

БАГАНА 2 Хүүхдэд чиглэсэн хүнс,

согтууруулах бус ундааны зар сурталчилгаа

Питкайрн арал Самоа Сайн дурын Зөвхөн сургуулийн

бодлого Сингапур Сайн дурын Сайн дурын Соломоны арал Хуульд цөөн заалт туссан Бодлогын арга хэмжээ

хэрэгжүүлээгүй Токелау Тонга Сайн дурын Бодлогын арга хэмжээ

хэрэгжүүлээгүй Тувалу Хууль зүйн арга хэмжээ

хэрэгжүүлээгүй

Уоллис ба Фортуна Хууль зүйн арга хэмжээ хэрэгжүүлээгүй

Бодлогын арга хэмжээ хэрэгжүүлээгүй

Фижи Хуульд олон заалт туссан Филиппин Хуульд бүх заалт туссан Зөвхөн сургуулийн

бодлого Францын Полинез Хууль зүйн арга хэмжээ

хэрэгжүүлээгүй Зөвхөн сургуулийн

бодлого Хонг Конг (БНХАУ) Сайн дурын Зөвхөн сургуулийн

бодлого Хойд Марианы арал

Шинэ Зеланд Сайн дурын Сайн дурын Шинэ Каледони Хууль зүйн арга хэмжээ

хэрэгжүүлээгүй Бодлогын арга хэмжээ

хэрэгжүүлээгүй Япон Сайн дурын Бодлогын арга хэмжээ

хэрэгжүүлээгүй * ЭСОБ-ний зар сурталчилгаа: үндэсний түвшинд олон улсын хуулийн хэрэгжилтийн байдлын

тайлан 2018. Женев: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага; 2018

60

БАГАНА 1 Энэ баганад ЭСОБ-ний зар сурталчилгааны олон улсын хууль (цаашид “Олон улсын хууль” гэх) (70) болон Дэлхийн эрүүл мэндийн чуулганы холбогдох тогтоолуудыг11 үндэсний хууль тогтоомжид тусгасан байдлыг харуулсан болно.

Энэ багана дахь мэдээ баримтыг ДЭМБ, НҮБ-ын ХС, Олон улсын хүүхдийн хүнсний сүлжээний 2018 оны нөхцөл байдлын тайлан (22) болон гишүүн орнуудаас авсан болно.

Энэ баганад дараах ангиллыг ашигласан болно. Үүнд:

• Хуульд бүх заалт туссан: Тухайн улс Олон улсын хууль болон Дэлхийн эрүүл мэндийн чуулганы холбогдох тогтоолуудын бүх буюу бараг бүх заалтыг хууль, журам, тогтоолд тусгаж, хуулийн хүчин чадалтай бусад арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

• Хуульд олон заалт туссан: Тухайн улс Олон улсын хууль болон Дэлхийн эрүүл мэндийн чуулганы холбогдох тогтоолуудын олон заалтыг хууль, журам, тогтоолд тусгаж, хуулийн хүчин чадалтай бусад арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

• Хуульд цөөн заалт туссан: Тухайн улс Олон улсын хууль болон Дэлхийн эрүүл мэндийн чуулганы холбогдох тогтоолуудын зөвхөн цөөн заалтыг хууль, журам, тогтоолд тусгаж, хуулийн хүчин чадалтай бусад арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

• Сайн дурын арга хэмжээ: Тухайн улс Олон улсын хуулийг сайн дурын зөвшилцөл буюу хууль зүйн бус бусад арга замаар хэрэгжүүлж байна.

• Хууль зүйн арга хэмжээ хэрэгжүүлээгүй: Тухайн улс Олон улсын хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй эсхүл хууль тогтоомжийн төсөл боловсруулсан боловч батлуулаагүй байна.

• Хоосон: Олон улсын хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл байхгүй.

БАГАНА 2 Энэ баганад ДЭМБ-ын Хүүхдэд чиглэсэн хүнс, согтууруулах бус ундааны зар сурталчилгааг зохицуулах багц зөвлөмжид (16) тулгуурлан зар сурталчилгааг хязгаарлах буюу зохицуулах бодлогыг үндэсний түвшинд хэрэгжүүлж байгаа байдлыг харуулсан болно. НДББ-ийн гишүүн орнууд сайн дурын болон хуулийн хүчин төгөлдөр арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ талаарх мэдээллийг ДЭМБ-ын НДББ-ийн төвийн Хоол тэжээлийн нэгжээс 2015 онд хийсэн бодлогын зураглал, Дэлхийн хоол тэжээлийн бодлогын тойм үнэлгээ (2016–2017) (86), Улс

11 https://www.who.int/nutrition/netcode/resolutions/en/ (хандалтын огноо: 01.08.2019).

61

орны ХБӨ-тэй холбоотой чадавхийн судалгаа (87) зэргээс авсан. Бодлогын хэрэгжилтийн уг үнэлгээг гишүүн орнуудад танилцуулж, баталгаажуулсан болно.

Энэ баганад дараах ангиллыг ашигласан болно. Үүнд:

• Хууль зүйн зохицуулалт: Тухайн улс хүүхдэд чиглэсэн хүнс, согтууруулах бус ундааны зар сурталчилгааг зохицуулах хууль, журам, тогтоол баталж, хуулийн хүчин чадалтай бусад арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

• Сайн дурын арга хэмжээ: Тухайн улс хүүхдэд чиглэсэн хүнс, согтууруулах бус ундааны зар сурталчилгааг сайн дурын зөвшилцөл буюу хууль зүйн бус бусад арга замаар зохицуулж байна.

• Бодлогын арга хэмжээ хэрэгжүүлээгүй: Тухайн улс хүүхдэд чиглэсэн хүнс, согтууруулах бус ундааны зар сурталчилгааг зохицуулах талаар бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байна.

• Зөвхөн сургуулийн бодлого: Тухайн улс хүүхдэд чиглэсэн хүнс, согтууруулах бус ундааны зар сурталчилгааг зохицуулах бодлогыг зөвхөн сургуулийн орчинд хэрэгжүүлж байна.

• Хоосон: Хүүхдэд чиглэсэн хүнс, согтууруулах бус ундааны зар сурталчилгааг зохицуулах бодлогын талаар мэдээлэл байхгүй.

62

KẾ HOẠCH HÀNH ĐỘNG KHU VỰC VỀ BẢO VỆ TRẺ EM TRƯỚC TÁC ĐỘNG CỦA QUẢNG CÁO THỨC ĂN KHU VỰC TÂY THÁI BÌNH DƯƠNG

52