EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT

25
EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT Боловсруулсан: М.Оюунчимэг /БМДИ БУСА-ы арга зүйч/

Transcript of EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT

EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT

Боловсруулсан: М.Оюунчимэг /БМДИ БУСА-ы арга зүйч/

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2016 ОН [EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT]

Боловсруулсан: М.Оюунчимэг Хуудас2

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2016 ОН [EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT]

Боловсруулсан: М.Оюунчимэг Хуудас3

ТХБ-ЫН АСУУДЛЫГ ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙД ҮНДЭСЛЭН, СУРГАЛТЫН

ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУСГАН ХЭРЭГЖҮҮЛЭХ

ТХБ-ын асуудлыг өөрийн үнэлгээний арга зүйд үндэслэн, сургалтын үйл ажиллагаанд

тусган хэрэгжүүлэх

НЭГ: МОДУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Сургалтын хэрэгцээ, үндэслэл:

Дэлхий нийт, улс орон бүр тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хөгжлийн үндсэн чиглэлээ болгоод байна. Үүний тулд бүх шатны боловсролын агуулгыг тогтвортой хөгжлийн төлөөх үзэл баримтлалаар баяжуулан эх дэлхий, онгон байгалийнхаа баялаг өвийг хайрлан хамгаалах, экосистемийн тэтгэх даацаас нь хэтрүүлэхгүйгээр зохистой хэрэглэх, боловсрол, хүмүүжил, хандлагыг ирээдүй хойч үеийнхэндээ төлөвшүүлэх замаар амьдралын нөхцөлийг сайжруулахад чиглэсэн боловсролыг эзэмшүүлэх шинэ зорилт тулгараад байгаа билээ.

ТХБ-ыг хичээл сургалтын үйл ажиллагаа бүрээр дамжуулан бага насаас нь олгох, хүрээлэн байгаа орчны өөрчлөлт түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг танин мэдэхэд нь туслах, асуудлыг олж харан бүтээлчээр эрэл хайгуул хийх, идэвхтэй үйл ажиллагаанд оролцон асуудал шийдвэрлэх замаар хүн бүрт ТХБ-ын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, чадвар эзэмшүүлэх шаардлагатай.

БСШУЯ-ы 2015-11-13-ны А/458-р тушаалаар баталсан ерөнхий боловсролын сургуулийн сургалт үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусган хэрэгжүүлэх үндсэн чиглэл шаардлагад үндэслэв.

Багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын танхимын болон онлайн сургалтаар

Сургалтын зорилго:

Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад ТХБ-ыг интеграцчилах, энэ чиглэлээр багшийн заах арга зүйн чадамжид хувь нэмэр оруулах

Сургалтын зорилт:

ТХБ-ын тухай ойлголт, Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг сургалтын хөтөлбөрт тусгах хэрэгцээ шаардлагыг өөрийн үнэлгээний арга зүйд үндэслэн судлах

Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчинд хүний үйл ажиллагааны нөлөө, үр дагаврыг судлах

Багшийн ТХ-ын цогц чадамжид үндэслэн өөрийн үнэлгээ хийх

ТХБ-ын агуулгад суурилсан нэгж ээлжит хичээл төлөвлөх, хэлэцүүлэх

Даалгаварт суурилсан арга зүйд үндэслэн дам холбогдолтой сэдвийг биологийн хичээлд тусгах боломжийг судлах

Хүрэх үр дүн:

Тогтвортой хөгжилийн асуудал нь багшийн хөгжил, багшлахуйн үйл ажиллагаанд шууд хамааралтай болохыг өөрийн үнэлгээний арга зүйд үндэслэн судалж, хандлагаа өөрчлөн, багшлахуй болон суралцахуйн үйл ажиллагаандаа, тогтвортой хөгжлийн боловсролын асуудлыг холбон интеграцчилж, нэгж ээлжит хичээлдээ тусган хэрэгжүүлдэг болсон байна.

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2016 ОН [EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT]

Боловсруулсан: М.Оюунчимэг Хуудас4

Сургалтын агуулга

Сэдэв Агуулга

Нэг. Уур амьсгалын өөрчлөлт ба ТХ

Байгаль орчинд үзүүлэх хүний үйл ажиллагааны нөлөө, экологийн ул мөр

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг төсөөллийг илрүүлэх, ойлголтоо нэгтгэх

Хоёр. ТХ ба ТХБ

ТХ талаарх мэдлэг ойлголтыг илрүүлэх

ТХ, ТХ-ийн дэлхий нийтийн зорилтыг судлах

Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг сургалтын хөтөлбөрт тусгах хэрэгцээ шаардлагыг судлах

Гурав. ТХБ-той иргэн ба багшийн чадамж

Цогц чадамж гэж юу вэ? ТХБ-той иргэний суурь чадвар

ТХБ-н агуулгын хүрээнд багшийн эзэмших чадамжийг судалж, өөрийн үнэлгээ хийх

ТХБ-ын зорилгыг хүүхдийн хөгжилтэй уялдуулсан байдлыг цөм хөтөлбөрийн зорилго, зорилт сурах арга барилтай холбон судлах

Дөрөв. ТХБ-ын агуулга ба хичээл

ТХБ-ын агуулга-ТХ-ийн 17 зорилт-169 дэд зорилт, 85 сэдвээс биологийн хичээлд шууд ба дам хамааралтай сэдвийг ялгах

ТХБ ба хичээл: ТХ асуудлыг өдөр тутмын хичээлд тусган хэрэгжүүлэх боломжийг хэлэлцэх

7-р ангийн хоолны зохистой сэдвийг өргөжүүлэн зөвлөмжийн дагуу ТХ-ийн асуудлыг тусгасан нэгж ба ээлжит хичээлийн төлөвлөлт боловсруулах

Боловсруулсан нэгж ба ээлжит хичээлийн төлөвлөлтөд дүгнэлт хийн, дам холбогдолтой сэдвүүдийг хэрхэн хичээлд тусгасныг хэлэлцэх

Боловсруулсан нэгж ба ээлжит хичээлийн төлөвлөлтийг шалгуурын дагуу үнэлэх, сайжруулах

Төлөвлөлтийн дагуу бичил судалгаа бүхий нэгж хичээлийг зохион байгуулах, хэлэлцэх

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2016 ОН [EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT]

Боловсруулсан: М.Оюунчимэг Хуудас5

Сэдэв:ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АСУУДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ

Зорилго: Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг төсөөллийг

илрүүлэх, ойлголтоо нэгтгэх

Алхам 1: Хосоороо ажиллан бидний амьдралын үйл ажиллагааны

дүнд байгаль орчинд үзүүлж буй экологийн ул мөрийг баруун

хөлийн мөрөнд зурна уу.

Алхам 2: Энэхүү экологийн ул мөрийг багасгахын тулд та юу хийж

болох вэ?Зүүн мөрөнд зураглаарай.

Алхам 3: Танилцуулага хийх

Хосоороо зурсан зургын агуулгаа багтаа танилцуулаарай

Багийн зургуудаас хамгийн оновчтой, олон асуудлыг хамарсан нэг зургыг сонгон танилцуулахад бэлтгээрэй

Багуудын тайлбарыг анхааралтай сонсож өөрийн зурганд нэмэх санаагаа тэмдгэлэн авч, асуух асуултаа төлөвлөөрэй.

Бидний амьдралын үйл ажиллагааны дүнд байгаль орчинд үзүүлж буй экологийн ул мөр, түүнийг багасгахын тулд бид юу хийж болох талаар хэлэлцээрэй

Алхам 4: Уур амьсгалын өөрчлөлт ба экологийн ул мөр мэдээлэл сонсох /РРT/

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2016 ОН [EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT]

Боловсруулсан: М.Оюунчимэг Хуудас6

Сэдэв:: ТХБ-ЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Зорилго: Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг

сургалтын хөтөлбөрт тусгах хэрэгцээ шаардлагыг судлах

Зорилт:

ТХ гэж юу вэ?

ТХ-ийн дэлхий нийтийн зорилт

ТХБ- ын тухай

Алхам 1: Тогтвортой хөгжлийн талаарх өөрсдийн өмнөх

төсөөлөл, мэдлэг ойлголтоо дараах хүснэгтэд бичээрэй .

Асуулт Эргэцүүлэмж

Тогтвортой хөгжил гэж юу вэ?

Тогтвортой хөгжилийн боловсрол гэж юу вэ?

Тогтвортой хөгжлийн боловсрол ба байгаль орчны боловсролын ялгаа

ТХБ яагаад чухал вэ?

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2016 ОН [EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT]

Боловсруулсан: М.Оюунчимэг Хуудас7

Мэдээлэл: Дэлхийн хүн амын өсөлт, хотжилт, дэлхийн нийгэм эдийн засгийн хөгжил

асар хурдасч, шинжлэх ухааны ололт амжилт эрчимжин шинэ шинэ нээлт гарсан

зэрэг өнөөгийн хүн төрөлхтөн урьд өмнө хэзээ ч байгаагүй их “өөрчлөлт”-ийн эрин

үед амьдарч байна. Өнөөгийн үйлдвэрлэл хэрэглээний экологийн ул мөрийг тооцож

үзэхэд 2030 он гэхэд дэлхийн нөөц байгаа боломжоосоо 2 дахин давхаар байна.

Цаашид энэ хэт их хэрэглээ, бохирдлоос болж, мөхөлд хүрэх үү?, эсвэл зохистой

хэрэглээ, тэнцвэртэй байдлаас тогтвортой хөгжилд хүрэх үү? гэсэн сонголт хүн

төрөлхтөн та бидний гарт байна.

Бид өөрсдийн амьдарч байгаа амьдралын үнэ цэнэ, үзэл бодол хандлага, хийж буй

үйлдэл, арга аргачлал, ашиглаж байгаа хэрэгсэл, сонголтууд, харилцаа ба хамтын

ажиллагаа, бодлого, төлөвлөлт, эдийн засгаа, дахин эргэцүүлэх шаардлагатай болоод

байна.

Тогтвортой хөгжил бол өнөө үеийнхний амьдралын чанарыг баталгаатай байлгахын

зэрэгцээ хойч үеийнхэндээ өөрсдийн амьдралаа сэтгэл ханамжтай авч явахад зохистой

зөв сонголт хийх боломжийг үлдээсэн, нийгмийг бүхэлд нь хамарсан, урт удаан хугацаанд

үргэлжлэх өөрчлөлт хувиргалтыг цогцлоох үйл явц юм.

Тогтвортой хөгжлийн үндэс нь хүн төрлөхтний байгальтай харьцах харилцааны үр дүн юм.

/газар зүй, хүний экологи, байгаль, түүхийн харилцан хамаарал/

ТХ-ийн зорилго нь хүмүүсийг байгаль орчны хувьд эко системээ хадгалсан, нийгэм-

соёлынхувьд шударга, эдийн засгийн хувьд үр ашигтай, бодлогын хувьд тогтвортой

нийгмийгцогцлоон байгуулах мэдлэг, чадвар, үнэт зүйлс, хандлага, төлөвшилтэй болгоход

оршино.

2014 оны 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Япон улсын Аичи-Ногая хотноо “Тогтвортой

ирээдүйн төлөө өнөөдөр суралцъя” (Learning Today for a Sustainable Future) уриан дор

зохион байгуулсан бага хурлаар Аичи-Ногая-гийн тунхаглал 10 жилийн үйл ажиллагааны

(2015-2019 он) зорилго, 17зорилтыг нарийвчлан тодорхойлсон.

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2016 ОН [EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT]

Боловсруулсан: М.Оюунчимэг Хуудас8

Дэлхий нийтийн дээрх ТХ-ийн 17 зорилтыг дараах 5 үндсэн чиглэлд1 хуваан үзэж байгаа.

Тогтвортой хөгжлийн боловсрол Ирээдүй хойч үеийнхний эдийн засаг, нийгэм,

байгаль орчны боловсролыг дээшлүүлэх нь тогтвортой хөгжлийг хангах гол арга зам

гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Боловсрол нь байгаль орчны

болон ёс суртахууны мэдлэг олгох, тогтвортой хөгжлийн талаарх хандлага, ур

чадвар, зөв дадлыг хөгжүүлэх, мөн шийдвэр гаргахад олон нийтийг илүү идэвхтэй

оролцуулахад зайлшгүй чухал арга хэрэгсэл юм.

Аливаа нийгэм, улс үндэстний дасан зохицох, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд

боловсрол чухал үүрэг гүйцэтгэдэг. Боловсролоор дамжуулан хүн төрлөхтний аж байдлыг

экологийн цэвэр орчин, эдийн засгийн шударга байдал, тогвортой аж төрөх ёс болон бүх

амьд амьтан харилцан шүтэлцээтэй амьдрах боломжийг бий болгох асуудлыг

шийдвэрлэж, бэрхшээлийг даван туулах, соёлын өргөн онцлогуудыг хүндэтгэн бие биеэ

гэсэн энх тайван нийгмийн бий болгож чадна.

Өөрөөр хэлбэл, боловсролоор дамжуулан өнөө болон ирээдүй хойч үеийнхнийхээ

төлөө байгаль орчин, эдийн засгийн чадамж, нийгмийн илүү тогтвортой ирээдүйг бий

болгох, зан үйл, хандлага харилцаанд гарах өөрчлөлтийг дэмжих явдлыг бүх нийтийн

“Тогтвортой хөгжлийн боловсрол”хэмээн нэрлэж байна.

Эх дэлхий, онгон байгалийнхаа баялаг өвийг хайрлан хамгаалах, экосистемийн тэтгэх

даацаас нь хэтрүүлэхгүйгээр зохистой хэрэглэх, боловсрол, хүмүүжил, хандлагыг ирээдүй

хойч үеийнхэндээ төлөвшүүлэхийн тулд бүх шатны боловсролын агуулгыг тогтвортой

хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан эзэмшүүлэх шинэ зорилт бидний өмнө тулгарч

байна. Иймд тогтвортой хөгжлийн боловсрол нь бага насны хүүхдээс эхлээд дээд

боловсрол, албан ба албан бус боловсролын бүхий л хүрээг хамарсан, хүний насан

туршид эзэмших боловсрол байна.

1Н.Нэргүй ТХБ-ын асуудал-ppt

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2016 ОН [EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT]

Боловсруулсан: М.Оюунчимэг Хуудас9

ТХБ- нь хүн бүрт өнөөгийн болон хойч үеийнхнийхээ төлөө соёлын ялгаатай байдлыг

хүндэтгэх хэдий ч байгаль орчны экосистемээ хадгалж, нийгмийн шударга ёсыг хангаж,

эдийн засгийн хувьд амьдрах чадвартай байж, мэдлэг, мэдээлэлтэйгээр шийдвэр гаргах

эрх мэдэл олгож буй явдал юм

ТХБ-ын зорилго нь хүмүүсийг байгаль орчны хувьд экосистемээ хадгалсан, нийгэм-

соёлын хувьд шударга, эдийн засгийн хувьд үр ашигтай, бодлогын хувьд тогтвортой

нийгмийг цогцлоон байгуулах мэдлэг, чадвар, үнэт зүйлс, хандлага, төлөвшилтэй

болгоход оршино.

ТХБ-ын үндсэн 4 чиглэл

Суурь боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах

Өнөөгийн боловсролын хөтөлбөрүүдийг тогтвортой байдал (sustainablity)-ын үзэл санаанд хандсан чиг баримжаатай болгох

Тогтвортой байдлын талаарх олон нийтийн ойлголт, ухамсрыг дээшлүүлэх

Тогтвортой байдлыг урагшлуулахад чиглэсэн бүх секторын сургалтуудыг дэмжих

Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн

зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д “Суралцагчдад хүртээмжтэй,

чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлнэ.

Боловсролын бүх шатны стандарт, сургалтын хөтөлбөрийг тухайн үеийн суралцагчийн

хэрэгцээ, нийгмийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоно” зэрэг зорилтууд

дэвшүүлсэн.

Бага, дунд боловсролын тухай хуульд “Бага, дунд боловсролын зорилго нь суралцагчид

ерөнхий боловсрол эзэмшүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, хүмүүнлэг ёсонд суралцах,

авьяас чадвараа хөгжүүлэх, амьдрал, хөдөлмөрт болон тасралтгүй суралцахад өөрийгөө

бэлтгэхэд нь туслахад оршино” гэж тодорхойлж түвшин боловсролын зорилтыг уялдуулан

гаргасан

Монгол улсын боловсролын хөгжлийн стратегит2

Сургуулийн өмнөх боловсрол-хүний хөгжлийн үндэс, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын суурь үе

Бага боловсрол- эх хэлний суурь чадамжийг эзэмших боломжийг бүрдүүлэн бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвших үе

Суурь боловсрол- амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар, бие даан бүтээлчээр суралцах чадамж эзэмших үе

Бүрэн дунд боловсрол-сонголттой, уян хатан хөтөлбөрөөр мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий ирээдүйд эзэмших мэргэжлийн суурь баримжаа олгох үе

Дээд боловсрол-даяарчлагдсан зах зээлд амжилттай өрсөлдөх, бие даан ажлын байр бий болгох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, үндэсний инновацийн чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах чадамж эзэмших үе хэмээн заасан

22024 он хүртэлх төрөөс боловсролын талаар баримтлах бодлого

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2016 ОН [EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT]

Боловсруулсан: М.Оюунчимэг Хуудас10

Сэдэв:: ТХБ-той ИРГЭН БА БАГШИЙН ЧАДАМЖ

Зорилго: ТХБ-н агуулгын хүрээнд багшийн эзэмших чадамжид үндэслэн өөрийн

үнэлгээ хийх

ТХБ-той иргэний суурь чадвар

Цогц чадамж гэж юу вэ?

ТХБ-н агуулгын хүрээнд багшийн эзэмших чадамжийг судлах

Сэдвийн агуулга:

ТХБ-оор хүн өөрийн амьдрал болон нийгмээ ирээдүйд баталгаатайгаар авч явахад

зайлшгүй шаардлагатай, хэмжигдэн үнэлэгдэх боломжтой цогц чадамжуудыг эзэмших

шаардлагатай. Эдгээр цогц чадамж нь өргөн хүрээнд хэрэглэх боломжтой боловсрол

эзэмших боломж, арга замыг нээж өгөх учиртай. Боловсролын судлаачид ийм цогц

чадамжийг ТХБ-ын цогц чадамж гэж нэрлэж байна. ТХБ-ын цогц чадамжууд нь, нэг

талаас, хувь хүний ТХ-ийн үйл хэрэгт өөрөө оролцож чадах, нөгөө талаас, бусадтай

хамтран ажиллаж чадахад нь хэрэгтэй танин мэдэхүйн болон нийгэмшихүйн мэдлэг,

чадваруудын тогтолцоо байдаг

“ТХБ–ын чадамж гэдэг нь ёс суртахуун, нийгэмшихүй, сэтгэл хөдлөл, дур сонирхол ба

хандлагатай холбоотой чадварууд бөгөөд эдгээр нь хамтдаа тодорхой хам нөхцөлд үр

өгөөжтэй үйл хийх боломжийг олгодог тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл, цогц чадамж нь

тулгарсан бэрхшээлийг амжилттай даван туулж чадахуйц хувь хүний эзэмшчихсэн, мөн

сурах замаар шинээр эзэмшиж болох идэвхтэй үйлийн тогтолцоо гэж үзэж болно. Дээрх

тогтвортой ирээдүйг бүтээн бий болгоход зайлшгүй шаардлагатай иргэн төлөвшүүлэхийн

тулд багш нар өөрсдөө эдгээр ур чадварт суралцах хэрэгцээ бий болж байна.

Европын холбооны орнуудын судлаачдын баг, Францын судлаач Перреноуд үзэхдээ XXI

зууны багшийн эзэмшсэн байх ерөнхий чадварыг дараах байдлаар гаргасан. Үүнд:

• Суралцагчдын суралцах боломжийг бүрдүүлэх • Суралцагчдын суралцах ахиц өөрчлөлтийг хөтлөх • Ялгаатай суралцагчидтай ажиллах • Суралцагчдыг сурах хөдөлмөртөө чин сэтгэлээсээ ханддаг болоход нь туслах • Багаар ажиллах • Сургуулийн хөтөлбөр боловсруулахад оролцох, байгууллагын хөгжилд хувь нэмрээ

оруулах • Эцэг эх болон олон нийтийн сургуульд хандах эерэг хандлагыг хөхүүлэн дэмжих • Өдөр тутмын практик үйл ажиллагаандаа шинэ технологийг хэрэглэх • Мэргэжлийн үүрэгтэй холбоотой аливаа асуудал, ялангуяа ёс суртахууны маргаантай

асуудлыг шийдвэрлэх • Мэргэжил дээрээ хөгжих үйл ажиллагааг өөрөө хариуцах, хариуцлагатай, чин

сэтгэлээсээ хандах

2007 онд Германы судалгааны байгууллагаас Байгаль орчин ба сургуулийн

санаачилга төслийн хүрээнд 8 орны 15 байгууллагийн мэргэжилтнүүд “Тогтвортой

хөгжил дэх багш боловсролын Динамик загвар”-ыг гаргасан.

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2016 ОН [EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT]

Боловсруулсан: М.Оюунчимэг Хуудас11

ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭ

Алхам 1: Дараах чиглэлээр өнгөөр ялган 1-5 оноогоор тэмдэглэн өөрийн үнэлгээ

хийгээрэй

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2016 ОН [EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT]

Боловсруулсан: М.Оюунчимэг Хуудас12

Алхам 2: Багшид байх ТХ-ийн цогц чадамж буюу ТХ-ийн талаарх мэдлэгээ хэрэглэх

чадваруудаас өөрийн үнэлгээ хийж дараах хүснэгтэд /+/-ээр тэмдэглээрэй.

Ай

Багшийн эзэмших цогц чадамж

Мэд

лэг:

• ТХ-ийн тулгуур асуудлын хүрээг /нийгэм-соёл, байгаль орчин, эдийн засаг/ таньж мэдэх, ойлгох, цогц мэдлэгтэй байх

• ТХ-ийн асуудал нь нийгэм, эдийн засаг,соёлд нөлөөлөх байдал болон нөлөөллийг шийдвэрлэх арга замын талаар мэдлэгтэй байх

• ТХБ-ын талаарх мэдлэгээ боловсролын зорилго, зорилт, зорилтот бүлгийн хэрэгцээнд нийцүүлэх мэдлэг, чадвартай байх

• ТХБ-ын сургалтыг зохион байгуулах мэдлэгтэй байх • ТХ-ийн асуудлыг хөтөлбөрүүдтэй интеграци хийх мэдлэг, ур чадвартай байх • ТХ-ийн бодлого хэрэгжүүлдэг байгууллага, олон нийтийн байгууллагатай

харилцаа холбоог тогтоох, хамтран ажиллах мэдлэгтэй байх

То

гто

лц

оо

т с

этгэ

лгэ

э:

• Багш тогтолцоот сэтгэлгээний суурь мэдлэгтэй байж асуудлыг уялдаа холбоо, цаг хугацаанд нь авч үзэх чадвартай байх

• Асуудлыг энгийн хялбар, ойлгомжтой болгон загварчлан авч үздэг байх • Ялгаатай нөхцөл байдалд тохируулан асуудалд ялгаатайгаар хандах,шийдвэр

гаргахчадвартай байх • Багшлах үйлдээ цаг хугацаа, орон зай, оролцоо, эргэх холбоо, нөөц боломжийг

харгалзан үзэх чадвартай байх • Багш суралцагчдын сэтгэлийн хөдлөл, өөрчлөлтийг болон шинийг эрэлхийлэхэд

нь дэмжих чадвартай байх • Суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш оролцоог хангах • Орон нутгийн байгууллагатай хамтран ажиллах чадвартай байх • ТХ-ийн ойлголтыг олон онцлог асуудлыг даяршлын ойлголттой уялдуулах, • Олон нийтийн • арга хэлбэрээр нийгэмд ойлгуулах чадвартай байх

Сэтгэ

л х

өд

лө

л м

эд

рэм

ж: • Багш өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжээ зохицуулах,бусдад ойлгуулах, нөлөөлөх,

шийдвэр гаргахад ашиглах чадвартай байх • Багш асуудал хоорондын уялдаа холбоог тооцож,сэтгэл хөдлөлийг зөв

чиглүүлэх чадвартай байх • Багш аливаа асуудлыг шийдвэрлэхэд бусдыг татан оролцуулах нөлөөлөх

чадвартай байх • Хүн бүрийн мэдрэмж нь сургалтын эерэг уур амьсгалын болон бүтээлч

сэтгэлгээний урьдач нөхцөл гэдгийг ойлгож, ашигладаг байх • Багш суралцагчдад үүрэг хариуцлагаа ухаарахад нь дэмжин туслах,

суралцагчдын эерэг өөрчлөлтийг дэмжих, нөлөөлөх, урамшуулах,бий болгох чадвартай байх

• Багш суралцагчдад сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг ойлгуулахад амьдралын жишээ, туршлагад тулгуурлах чадвартай байх

Ёс з

үй

- үн

эт з

үй

л:

• Тогтвортой хөгжилтэй холбоотой өөрийн үнэт зүйл, итгэл үнэмшлээ тодорхойлох, хэрэгжүүлэх, энгийн ойлгомжтой хүргэх чадвартай байх

• Тогтвортой хөгжлийн талаарх сурагчаас гарсан таамаглалыг чиглүүлэх хөгжүүлэх чадвартай байх

• Нийгэм дэх ТХ-ийн асуудлыг ойлгож, дүн шинжилгээ хийх чадвартай байх • Багш өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйлсийг хүчээр тулгахгүй байх,асуудлыг

олон талаас нь харах, шийдвэрлэх чадвартай байх • Суралцагчдын үнэт зүйл, итгэл үнэмшилд тулгуурлан шүүмжлэлт, бүтээлч

сэтгэлгээг хөгжүүлэхэд тусалдаг байх • Үнэт зүйлийн зөрчлийг ойлгуулах,зөрчилтэй итгэл үнэмшлийг зохицуулах,

чиглүүлэх чадвартай байх • ТХБ-ыг заах арга зүйн хувьд судалгаа,бодит амьдралын жишээ баримт,

туршлагад суурилах, сургалтын олон арга хэлбэрийг үр дүнтэй хэрэглэх чадвартай байх

• Нийгэмд болж буй үзэгдэл, үйл явдалд уян хатан, ялгаатай , хүндэтгэлтэй, өөрчлөлтийг нийгэмд хүргэх, хамтран ажиллах чадвартай байх

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2016 ОН [EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT]

Боловсруулсан: М.Оюунчимэг Хуудас13

Үй

л а

жи

лл

ага

а

• Тогтвортой хөгжлийн үйл явцад өөрийн байр сууриа илэрхийлэх, оролцох, итгэл үнэмшил, хамтран ажиллах хүсэл эрмэлзлэлтэй байх

• Багш ирээдүйн сайн сайхан төсөөлөлтэй,өөрчлөх, нөлөөлөх, манлайлах чадвартай байх

• Шүүмжлэлт сэтгэлгээнд тулгуурлах, бүтээлч эргэцүүлэл хийх, дүгнэх чадвартай байх

• Тогтвортой хөгжлийн талаар хувь хүний болон нийгмийн хариуцлагаа ухамсарладаг байх.

• Тодорхой бус байдлыг шийдэх,асуудлыг учир шалтгаанд нь авч үзэх, цогцоор сэтгэх, нотлох чадвартай байх

• Багаар ажиллах, бусадтай түншлэх болон үйл ажиллагаагаараа дамжуулан сурагчдад үүрэг хариуцлагыг мэдрүүлэх чадвартай байх

• Сургалтын үйл ажиллагаанд амьдралын арга туршлагаа хослуулах,орон нутгийн онцлог нөхцөлд тулгуурлах, үйл ажиллагааг уялдуулах (хувь хүн, анги, сургууль, олон нийт, дэлхий), оролцоонд тулгуурлах чадвартай байх

• Тогтвортой хөгжлийн загварыг ашиглан (нийгэм, эдийн засаг, байгаль) тухайн нийгэм эдийн засгийн төлөв байдалд дүн шинжилгээ хийх, тодорхойлох чадвартай байх

Алхам 2: Багшид байх ТХ-ийн цогц чадамж буюу болон ТХ-ийн талаарх мэдлэгээ

хэрэглэх чадваруудаас өөрт байгааг тэмдэглэсэн үр дүнд үндэслэн, дүгнэлт бичнэ үү

Асуулт Эргэцүүлэмж

Эдгээрээс танд хөгжүүлэх шаардлагатай ямар чадварууд байна вэ?

Биологийн багшид байх тусгай чадваруудыг нэрлэнэ үү.

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2016 ОН [EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT]

Боловсруулсан: М.Оюунчимэг Хуудас14

Сэдэв: ТХБ-ИЙН ЗОРИЛГЫГ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛТЭЙ УЯЛДУУЛСАН БАЙДАЛ

Зорилго: ТХБ-ийн зорилгыг хүүхдийн хөгжилтэй уялдуулсан байдлыг цөм

хөтөлбөрийн зорилго зорилт, БУ-ы сурах арга барилтай холбон тайлбарлах

Хугацаа: 90 мин

Тогтвортой хөгжлийн боловсролтой иргэн дараах суурь чадварыг эзэмшсэн байна3

Нэгдмэл нэг дэлхий ертөнцөд амьдарч байгаагаа ухаарч мэдрэх чадвар

Байгаль дэлхий, эдийн засаг, нийгмийн асуудлыг тогтолцоонд нь авч үзэх чадвар

Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэж, идэвхтэй, ухаалаг амьдрах чадвар

Хамтдаа нийгэмшин амьдарч, аж төрөх ухаан

Аливаа эрсдэлийг даван туулж, өөрчлөгдөн хувьсах орчинд дасан зохицон амьдрах чадвар

Зовлон жаргалыг даах сэтгэлийн болон бие бялдрын хаттай байх чадвар

Амьдрал ба хүний сэтгэц, ухамсрын нарийн нийлмэл чанар, юмс үзэгдлийг тал бүрээс нь цогц байдлаар авч үзэх чадвар

Хүн ёсны өндөр дээд мэдрэмж, хүмүүжил, ёс суртахуунтай байх чадвар

Алхам 1:Дээрх ТХБ-ын зорилго,ТХБ-той иргэний суурь чадварт суурилан хүүхдийн

хөгжлийн зорилтыг дараах байдлаар уялдуулан гаргажээ.

3“Тогтвортой хөгжлийн боловсрол” багшийн мэргэжил дээшлүүлэх модульт хөтөлбөр УБ, 2010, хх-38

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2016 ОН [EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT]

Боловсруулсан: М.Оюунчимэг Хуудас15

Алхам 2: Хүүхдийн хөгжилтэй уялдуулсан ТХБ-ын зорилгыг цөм хөтөлбөрийн БУ-ы

сурах арга барилтай холбон тайлбарлана уу?

Хүүхдийн хөгжилтэй

уялдуулсан ТХБ-ын

зорилго

Цөм хөтөлбөрийн зорилго

зорилт

Байгалийн ухааны

хичээлийн сурах арга барил

Шинжлэх ухаанч

арга барил

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2016 ОН [EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT]

Боловсруулсан: М.Оюунчимэг Хуудас16

Сэдэв: ТХБ-ИЙН АГУУЛГА

Зорилго: ТХ-ийн асуудлыг өдөр тутмын хичээлд тусган хэрэгжүүлэх боломжийг

хэлэлцэх

Хугацаа: 60 мин

Алхам 1: Асуудалд олон ургальч байдлаар хандах “сэтгэхүйн 6 малгай” аргын үндсэн

санааг хэлэлцэнэ үү. Энэхүү аргыг ямар төрлийн хичээлд хэрхэн яаж хэрэглэж болох

вэ?

Малгайн

өнгө Онцлог Асуулт Шинж чанар Сайн тал

Цагаан Төвийг

сахисан Баримт?

Бодит байдал, тоо баримтад

тулгууралдаг

Логик сэтгэлгээ

сайн

Улаан Сэтгэлийн

хөдөлгөөнтэй

Хаана зогсож байна

вэ?

Сэтгэл хөдлөл, зөн совин

мэдрэмж

Сэтгэлийн

хөдөлгөөтэй

хуульчлагч

Хар Сөрөг Энэ хэсэг нь

ажиллахгүй байна.

Эсэргүүцэгч, эрсдэл тооцдог,

орхидог ажилладаггүй Бодож туршдаг

Шар Эерэг Make it happen! Ажил хэрэгч, санаачлагч,

мөрөөдөгч, алсын хараатай

Эрч хүчтэй, багаар

ажилладаг

Ногоон Бүтээлч Илүү арга зам...? Бүтээлч, хөдөлгөөнтэй, шинийг

санаачлагч , Гүйцэтгэл сайтай,

Цэнхэр Эргэцүүлэгч -ын энэ тухай бодож

үзье

Эргэцүүлдэг, лавладаг, хянамгай,

бодож хийдэг

Цаг сайн

ашигладаг

Алхам 2: Өдөр бүрийн хичээлд тогтвортой хөгжлийн асуудлыг тусгах боломжтой гэсэн

асуудлаар “сэтгэхүйн 6 малгай” аргыг ашиглан багаараа хэлэлцэн тэмдэглээрэй.

Малгайн өнгө Өдөр бүрийн хичээлд тогтвортой хөгжлийн асуудлыг тусгах боломжтой

Баримт, нөхцөл

байдал

Мэдрэмж

Үйл явц

Бүтээлч

Үр ашиг

Хянамгай

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2016 ОН [EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT]

Боловсруулсан: М.Оюунчимэг Хуудас17

Мэдээлэл: ТХБ-нь одоо байгаа боловсролд нэмэлт төдий зүйл биш багшлахуй,

суралцахуйн цөм агуулга юм.

ТХБ-ийн цөм агуулга: а)Юмс, үзэгдлийн нэгжид биш тэдгээрийн тогтолцоонд төвлөрч

танин мэдэх системсэтгэлгээний арга б)Оролцоо, ойлголцол, зөвшилцлөөр шийдвэр

гаргах ёс зүй, в)Нийгмийн зохион байгуулалтын бүх түвшиндээ нэвт хэрэгжих

менежментийн ур ухааны цогц юм. Өөрөөр хэлбэл, ТХБ-ын цөм агуулгыг сэтгэн бодох,

шийдвэр гаргах, менежмент хийх үйлийн хүрээнд харгалзах ерөнхийллийн өндөр түвшний

мэдлэг, чадварын тогтолцоо хэмээн үзэж болно.

Аливаа асуудалд хандах сэтгэлгээний шинэ арга барил

Байгаль дэлхий, эдийн засаг, нийгмийн асуудлыг хослуулан авч үзэх чадварыг сайжруулах агуулга, арга зүй тусгагдсан байдал

Цогц чадамжид баримжаалсан үйлийн баримжааг боловсруулахад дэмжлэг үзүүлэх байдал

Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр, тасралтгүй бие даан суралцах, мэргэжлээ дээшлүүлэх чадвараа дээшлүүлж буй байдал

Хүүхдийг таньж мэдэх, сурах хэрэгцээ, сонирхлыг судлах, ялгаатай байдлыг тооцох,хэрэглэгдэхүүний ялгаатайгаар бэлтгэх, сургалтыг бие хүний үнэт зүйлсийг төлөвшүүлэхтэй хослуулах чадварыг хөгжүүлэхийг харгалзсан байдал

Сурагчдын суралцах, хөгжих, хүмүүжих үйл явц, үр дүнг бодитой үнэлэх, оношлох, дүгнэх мэдлэг чадвараа хөгжүүлэхэд нөлөөлж буй байдал

Аливаа шийдвэр гаргахад баримтлах шинэ ёс зүй

Хүн ёсны өндөр дээд мэдрэмж, хүмүүжил, ёс суртахуунтай байх чадвар

Багшийн ёс зүйг сахих

Багаар ажиллах

Харилцааны соёлтой байх

Суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүйгээр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургах

Багшийн нэр хүндийг ямагт дээдлэн, биеэ авч явах байдал, сургах үйл ажиллагааг ёс зүйтэй зохион байгуулах агуулга арга зүйг тусгасан байдал

Суралцагчийн эцэг эхтэй холбоо тогтоох, тэдэнд гэр бүлийн хүмүүжлийн талаар туслах, төр төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж сургуулийн хөгжилд хувь нэмэр оруулахад дэмжлэг болж буй байдал

Аливаа үйлдлийг хэрэгжүүлэх менежментийн ур ухаан

Сургалтын хөтөлбөр төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх, сайжруулахад арга зүйн дэмжлэг үзүүлж буй байдал

Хичээлээ зохион байгуулах, хичээлд анализ хийхэд дэмжлэг үзүүлж буй байдал

Сургалтаас гадуурх төрөл бүрийн үйл ажиллагааны менежмент хийхэд мэдлэг чадвар өгч буй байдал

Суралцагчдын шинэ мэдлэг эзэмших үйл ажиллагааг удирдах, дэмжих үйл ажиллалааг тодорхойлон оруулсан байдал

Сургалтын өөр өөр орчинд хүүхдийн сурах үйл ажиллагааг дэмжих, хүүхэд бүрийн бүтээлч оролцоог хангахад арга зүйн дэмжлэг үзүүлж буй байдал

Суралцагчдыг бие даалган ажиллуулж сурахад дэмжлэг үзүүж буй байдал

Мэдээлэл ашиглах, боловсруулах, дамжуулах, хэрэглэх чадварт тусалж буй байдал

Анги удирдах, ХГҮА /ангид хичээл заах/ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нөлөө үзүүлж буй байдал

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2016 ОН [EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT]

Боловсруулсан: М.Оюунчимэг Хуудас18

Байгаль, нийгмийг танин мэдэх шинжлэх ухааны орчин үеийн аргуудын боломжийг ойлгосон, тэдгээрийг мэргэжлийн дагуу ашиглаж чаддаг байхад дэмжлэг үзүүлж буй байдал

Алхам 3: Дэлхий нийтийн ТХ-ийн 17 зорилтын 169 дэд зорилтоос өөрийн орны нөхцөлд

нийцүүлэн албан боловсролд тусгаж болох 85 дэд зорилтыг ТХБ төслийн багаас ялгасан

бөгөөд эдгээр зорилтоос биологийн хичээлд тусгаж болох зорилтуудыг дараах хүснэгтэд

/+/-ээр тэмдэглээрэй.

Зо

ри

лт

Сэдэв

Биологийн хичээлийн

агуулгатай

хамааралтай байдал

Холбог-

долгүй Дам Шууд

1

Яд

уурл

ыг

устг

ах

Ядуурлын түвшин, хэлбэр, ангилал

2 Нийгмийн халамж, хамгааллын тогтолцоо

3 Нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг эрх тэгш хүртээмж

4 Эмзэг байдал (Гамшиг, хямрал .....)

5 Ажилгүйдэл, орлогыг нэмэгдүүлэх (өдөрт 1.25 USD дээш)

6

Өл

сө

глө

нг

зогс

оо

х

Хүнс (шинэ, аюулгүй, тэжээллэг, хүртээмжтэй)

7 Эрүүл хүнс, хооллолт

8 Хоол тэжээлийн дутагдал (жирэмсэн болон нярай ....)

9 Хөдөө аж ахуйн бүтээмж болон хүнсний үйлдвэрлэл

10 Хөдөө аж ахуй нь цаг уурын өөрчлөлт, эрс тэс цаг агаар, ган гачиг,

үер, бусад гамшигт дасан зохицох чадавхи болон хөрсний чанар

11 Үр, таримал ургамал, тэжээвэр амьтан, тэдгээрийн холбогдох зэрлэг

амьтдын генетикийн олон янз байдлыг хадгалах

12

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чадавхи (дэд бүтэц, эрдэм

шинжилгээний, боловсруулах технологи , ургамал, амьтны удмын сан,

хөрөнгө оруулалт)

13

Эр

үүл

мэнд

ий

г д

эм

жих

Эхийн болон нярайн эндэгдэл

14 Халдварт өвчний урьдчилан сэргийлэлт болон вакцинжуулалт (ДОХ,

сүрьеэ, хумхаа, гепатит, усаар дамждаг өвчин)

15 Мансууруулах болон согтууруулах хорт зуршлаас урьдчилан

сэргийлэлт

16 Аюул осол

17 Гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэнд

18 Химийн хорт бодис, агаар, ус, хөрсний бохирдлоос үүсэх өвчин, эмгэг

19

Эрсдлээс сэргийлэх (ХДХВ/ДОХ, мансууруулах бодис, хүний наймаа

гэх мэт)

20

Ча

на

рта

й б

ол

овсро

лы

г д

эм

жи

х Хүртээмж (Сургуулийн өмнөх, бага болон бүрэн дунд )

21 Эрх тэгш байдал

22 Ажил мэргэжлийн ур чадвар, хүний нөөц

23

Бүхий л сурацагчдад олгох мэдлэг, чадварууд (нийгмийн зөрчил,

зөвшилцөл, ардчилал,хүний эрх, сайн засаглал, дэлхийн иргэн,

соёлын олон янз байдал, авлига, уламжлалт мэдлэг, соёлын өв,

түүний хамгаалал)

24

Боловсролын байгууллага нь тогтвортой хөгжил, тогтвортой

амьдралын хэв маяг, хүний эрх, жендэрийн тэгш байдал, энх тайван,

хүчирхийллийн бус, соёлыг дэмжих, хүртээмжтэй, үр дүнтэй,

технологи, техник хөгжингүй сургалтын орчин

25 Сурагч, багш нарын хамтын ажиллагаа, мэргэшсэн багш нарын

хангамж, чадавхи

26

Же

нд

р

ий

н

тэгш

ба

йд

лы

г ха

нга

х

Ялгаварлан гадуурхах, хүний наймаа, бэлгийн мөлжлөг, албадан

гэрлүүлэх болон бусад төрлийн хүчирхийлэл, гэр бүлийн хамтын

хариуцлага, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх ойлголт мэдлэг

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2016 ОН [EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT]

Боловсруулсан: М.Оюунчимэг Хуудас19

27

Улс төр, эдийн засаг, нийгмийн шийдвэр гаргах бүх түвшинд

эмэгтэйчүүдийн манлайллын төлөөлөл бүрэн дүүрэн, үр дүнтэй

оролцох, тэгш боломж

28 Хууль тогтоомжид заасан тэгш эрхийн асуудал

29 СЭХ

Сэргээгдэх эрчим хүч болон дэвшилтэт технологи

30 Эрчим хүчний алдагдал, зохисгүй хэрэглээ

31

Эд

ий

н з

асги

йн ө

сөл

т б

ата

лга

ат

аж

лы

н

ба

йр

ыг

би

й б

ол

гох

Зах зээлийн эдийн засаг, эдийн засгийн өсөлт, дотоодын нийт

бүтээгдэхүүний өсөлт, технологийн шинэчлэл, инноваци, эдийн

засгийн бүтээмж, бичил, жижиг, дунд аж ахуй, импорт, экспорт

32 Дэлхийн нөөцийн үр ашигтай удирдлага, тогтвортой хэрэглээ, байгаль

орчны доройтол

33

Компанийн нийгмийн хариуцлага, сайн ажлын байр, тэнцүү ажил

эрхлэлт (залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд)

хөдөлмөрийн аюулгүй байдал

34 Аж үйлдвэр, уул уурхай, ашигт малтмалын үр бүтээлтэй үйл

ажиллагаа

35 Зээл ба өр, санхүүгийн үйлчилгээний төрөл, хэлбэр

36 Ногоон хөгжилд зарцуулсан зардал, байгаль орчны нөхөн сэргээлтэд

оруулсан хөрөнгө оруулалт

37 Албадан хөдөлмөр эрхлэлт, орчин үеийн боолчлол, хүний наймаа,

хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд

38 Дотоодын нийт бүтээгдэхүүнд ХАА-н бүтээгдэхүүний эзлэх хувь, орон

нутгийн бүтээгдэхүүн, тогтвортой аялал жуулчлал

39

Ино

ва

ци

бо

ло

н д

эд

бүтц

ий

г

хө

гжүүл

эх

Чанартай, тогтвортой, тээвэр, дэд бүтэц, аж үйлдвэржилт болон

тэдгээрт нэвтэрч буй шинэ технологи, судалгаа, инновациуд

40 Нөөцийн үр ашигтай ашиглалт, байгаль орчинд ээлтэй технологи

41 Мэдээлэл харилцааны технологиийн хэрэглээ, хөгжил

42

Тэгш

бус б

ай

дл

ыг

бууруул

ах

Ялгаатай байдлын тухай ойлголт (нас, хүйс, хөгжлийн бэрхшээл,

арьсны өнгө, үндэс угсаа, гарал үүсэл, шашин шүтлэг, хүмүүсийн

соёлын, хот, хөдөөгийн, эдийн засгийн болон бусад байдал)

43 Ялгаварлан гадуурхалт

44 Дэлхийн нийтийн тэгш байдал ба шударга ёс

45 Эдийн засгийн тэгш бус байдал

46 Шилжилт хөдөлгөөн (нийгмийн, газар зүйн)

47

Ээл

тэй

хо

т и

ргэ

ди

йн

ор

ол

цоо

г д

эм

жи

х Хотжилт (орон сууц, тээврийн систем, аюулгүй байдал, төлөвлөлт,

гамшгийн эрсдэлийн менежмент)

48 Барилгын дулаан алдагдалыг бууруулах, ногоон барилга байгууламж

49 Хотжилтын сөрөг нөлөө хүрээлэн буй орчны бохирдол, агаарын чанар,

хог хаягдлын менежментийн тухай гэх мэт

50 Соёлын болон байгалийн өвийг хамгаалал

51 Ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайн эзлэх хувь,

тохижилт, чанар

52

Бата

лга

ат

унд

ны

ус а

ри

ун ц

эвр

ий

н

ба

йгу

ул

ам

жаар

ха

гах

Усны хэрэглээ (хүртээмж, чанар, химийн бодис агуулсан бохир ус,

усны ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх, усны хомсдол )

53

Усны экосистем (хил дамнасан усны нөөцийн нэгдсэн менежмент, ой

мод, ус намгархаг газар, гол мөрөн, уст давхарга болон нуур зэрэг

устай холбоотой экосистем, нөхөн сэргээх, хамгаалах )

54 Баталгаат ариун цэврийн байгууламж болон ,бохир ус цэвэрлэх,

дахин боловсруулах, дахин ашиглах технологи

55

Ха

ри

уц

ла

гата

й

хэр

эгл

ээг

дэм

жи

х

Хог хаягдал (урьдчилан сэргийлэх, бууруулах, дахин боловсруулах,

дахин ашиглах )

56 Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэл (Sustainable consuption and

production)

57 Зохистой хэрэглээ (хоол хүнсний хаягдал ....)

58 Байгалийн нөөц баялгийг үр ашигтай хэрэглээ

59 Орон нутгийн бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэл

60 Байгальтай зохицсон тогтвортой хөгжил, амьдралын хэв маягтай нь

холбогдох мэдээлэл, мэдлэг

61 Уу р

а мь

сг

ал ы н

өө

рч

лө

лт ы н

үр

нө

лө

өг

ба га сг

ах

Агаарын бохирдол

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2016 ОН [EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT]

Боловсруулсан: М.Оюунчимэг Хуудас20

62 Уур амьсгалын өөрчлөлт (Climate change) дасан зохицох чадавхи

63 Гамшигийн эрсдлийг бууруулах (Disaster risk reduction)

64 Экологийн мөр болон байгаль орчны хариуцлага

65

Хувь хүн болон байгууллагуудынуур амьсгалын өөрчлөлтөд дасан

зохицох, хор хөнөөлийн бууруулах, нөлөөллийг багасгах, урьдчилан

сэргийлэх талаарх үнэн зөв мэдлэг, мэдээлэл болон мэдээлэл

сурталчилгаа хийх чадвар

66

Да

ла

й

тэнгс

ий

н

нө

өц

ий

г

ха

мга

ал

ах Далайн бохирдол, далайн хог хаягдал

67 Далайн эрэг орчим болон тэнгисийн экосистемийн хамгаалал, нөхөн

сэргээх арга хэмжээ, далайн хүчиллэг нөлөөлөл

68 Хэт загасчлал, хууль бус бүртгэгдээгүй, эсхүл зохицуулалтгүй загас

агнуурын үйл ажиллагаа,

69

Хуура

й г

азр

ын э

косисте

мы

г

ха

мга

ал

ах

Нөхөн сэргээх, (ой, ус намгархаг газар, хуурай гандуу нутаг, цэнгэг

усны экосистем, )

70 Экосистемийн доройтол (хөрсний бохирдол, цөлжилт, ойгүйжилт, ган

гачиг, үер өртсөн газар

71 Сургуулийн болон орон нутаг, сууршимал орчинг сайжруулах

72 Хөдөө аж ахуй, бэлчээр ашиглалт

73 Ойгоор бүрхэгдсэн талбайн эзлэх хувь, ойжуулалт

74 Тусгай хамгаалалттай газар нутаг

75

Биологийн төрөл, зүйл (Biodiversity) (биологийн олон янз байдлын

алдагдлыг зогсоох , хамгаалах, ховордсон зүйлийн устахаас

сэргийлэх, ургамал, амьтны аймгийн хамгаалагдсан зүйлийн хулгайн

ан болон наймааг зогсоох, зэрлэг ан амьтдын хууль бус

бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийг шийдвэрлэх)

76

Энх т

ай

ва

н

шуд

ра

га ё

сы

г

цо

гцл

оо

х

Хүчирхийллийн бүх хэлбэр, эрүүдэн шүүх зохион байгуулалттай гэмт

хэрэг, авлига, хээл хахуул, хууль бус санхүүгийн урсгал, дайн

байлдаан, терроризм гэх мэт сөрөг үйл ажиллагааны талаарх мэдлэг,

мэдээлэл

77 Сайн засаглал, хүний эрх, эрх, чөлөөг хамгаалахолон улсын гэрээ,

хамтын ажиллагааны чиглэл

78 Шашин шүтлэг

79

Хө

гжл

ий

н т

өл

өө

х т

үнш

лэл

ийг

бэхж

үүл

эх

Санхүү (дотоодын чадавхийг сайжруулах, санхүүжилт, зээл тусламж,

өрийн дарамтад багасгах, хөрөнгө оруулалт )

80 Худалдаа (нээлттэй, ялгаварлан гадуурхахгүй, эрх тэгш олон талт

худалдааны тогтолцоо, хөгжиж буй орнуудын экспортыг нэмэгдүүлэх)

81

Технологи ( хөгжиж буй орнуудад хөнгөлөлттэй, хөнгөлөлттэй

нөхцөлөөр зэрэг нь байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлэх,

технологи банк, шинжлэх ухаан, технологи, инновацийн чадавхийг

бэхжүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны технологийг идэвхжүүлэх

хэрэглээг нэмэгдүүлэх )

82 Чадавхийг бэхжүүлэх ( тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд

үндэсний төлөвлөгөөг дэмжих , чадавхийг бэхжүүлэх)

83

Cистемийн асуудлууд (Бодлого, зохион байгуулалтын уялдаа, Олон

оролцогч талуудын хамтын ажиллагаа, Мэдээлэл, хяналт-шинжилгээ,

хариуцлага)

84 Даяаршил, дангааршил

85 Глобаль иргэн

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2016 ОН [EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT]

Боловсруулсан: М.Оюунчимэг Хуудас21

Сэдэв:: ТХБ ба ХИЧЭЭЛ

Зорилго: ТХБ-ын агуулгад үндэслэсэн хичээлийн онцлогийг ялган таних

Сэдвийн агуулга: ТХБ нь ТХ-ийн гол агуулгуудыг суралцахуй-багшлахуйн нэг бүрэлдэхүүн хэсэг болгох, оролцоонд суурилсан суралцахуй-багшлахуйн арга зүйг шаардана. Ингэснээр суралцагчдад сэдэл тэмүүлэл өгч, тэднийг ТХ-ийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулах хэрэгцээ сонирхлыг үүсгэнэ.

ТХБ-ыг тусгасан сургалтын хөтөлбрийн зорилго нь багш хичээлээр суралцагчдад шинжлэх ухааны мэдлэг олгохоос гадна зөв амьдрах дадал хэвшил, хандлагыг өөрчлөх агуулга, арга зүйн шийдлээ олох, түүнд дэмжлэг үзүүлэх нь чухал юм

ТХБ-ыг тухайн судлагдахууны мэдлэг ба чадвартай интеграцчилж сурвал багшийн байгаль орчин болон хөгжлийн асуудлыг хандлагад шилжүүлэх чадвар хөгждөг

Суралцагчдад хандлага төлөвшүүлэхдээ уламжлалт гэхээс илүүтэйгээр хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа үед асуудлаа шийдвэрлэх бодит чадвартай, хамтран суралцах, манлайлах, харилцааны чадвартай,бүтээлч, хариуцлагатай хязгаарлагдмал хэм хэмжээт ёс зүйт иргэн төлөвшүүлэх арга зүйд суралцах зайлшгүй шаардлагатай байна.

Дээрх дам ба шууд хамааралтай сэдвүүдээс сонгон хичээл төлөвлөхдөө багш дараах зүйлсийн анхаараарай

1. ТХБ-ын агуулгыг судалснаар хамтран бүтээлчээр эрэл хайгуул хийн дүгнэлт гаргаж сурах арга барилд суралцах, бүтээлч оролцоонд тулгуурлан өөрт хамааралтай асуудлаар шийдвэр гаргаж, зан зүйл хандлагад эерэг өөрчлөлт оруулах чадвар төлөвшүүлэх.

2. ТХ бол энэ нийгмийн хөгжил бус ирээдүйн хойч үеийн амьдралын чанарын асуудал болох талаас нь асуудалд хандаж хичээлийн сэдвүүд нь түүхэн үйл явдал, өнөөгийн амьдралын хэвшил, ирээдүйд гарах үр нөлөө, орон нутгийн болоод дэлхий хэмжээний асуудлыг хамарсан байх.

3. ТХБ-ийг ТХ нь олон төрлийн асуудлыг хамардаг бөгөөд эдгээр үзэл бодлыг зангидаж хичээлийн зорилго болгон тодорхойлох

4. ТХБ агуулга нь орон нутгийн нөхцөл байдал, туршлагад тулгуурлан түүх соёл, байгаль нийгэм, газар зүйн асуудлуудтай холбогдсон, илүү бодитой байх

5. Орон нутаг хүрээлэн буй орчинд гарч байгаа төлөөлөл, үр дагаврыг судлах, эрэл хайгуул хийх зэргээр цөм хөтөлбөрийн сурах арга барилтай /ШУАБ/ холбох

6. Хичээлийн агуулгын дараалал залгамж холбоо хамаарлыг тооцох 7. Асуудалд зөвхөн нэг талын байр сууриас бус олон ургальч үзлээр хандахуйц байх,

хувь хүний үзэл бодлыг хүндэтгэх, үндэслэл учир шалтгааныг тайлбарлах боломж олгох

8. Заах арга зүйн хувьд тогтсон нэг арга зүйд баригдах боломжгүй бөгөөд суралцагчдаар өөрсдөөр нь эрэл хайгуул хийж, учир шалтгаан, зүй тогтлыг олон талаас нь судалж хамтран мэдлэг бүтээх боломжийг эрэлхийлэх

9. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд төрөл бүрийн арга зам шийдэл байдгийг хүлээн зөвшөөрөх

10. Мэдлэг бүтээх үйл явцыг багш төлөвлөн чиглүүлэхдээ мэдээллийн олон эх сурвалжийг /хэн нэг зохиогчийн үзэл бодол давамгайлсан/ судлахаас илүүтэй өөрсдөө эрэл хайгуул хийж, нээлттэй мэдлэг бүтээхэд чиглүүлэх

11. Багш сургалтад оролцогчын байр сууриас хандаж хичээлийг идэвхтэй өрнүүлэхийн тулд асуулт асуух санал дэвшүүлэх, чиглүүлэх, үүрэгтэйгээр оролцоно

12. ТХБ-ын цөм агуулга буюу мэдлэг, ур ухааны тогтолцоонд үндэслэн хичээлийн хэрэгжилтээ тооцох, үнэлгээний шалгуураа гаргах

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2016 ОН [EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT]

Боловсруулсан: М.Оюунчимэг Хуудас22

Сурагчид өөр өөр хандлагыг үнэлж байгаль нийгмийн тогтвортой байдлын талаар

үзэл бодлоо илэрхийлэн оролцох боломжийг бүрдүүлэх

Үүний тулд сурагчид төрөл бүрийн үзэл бодолтой танилцан, өөрсдийн шийдвэрээ

гаргах боломжоор хангах

Өөрт хэрэгцээтэй мэдлэг ёс зүйн төлөвшлийг сурагчид олж авах нөхцөлөөр хангах

Өөрийн бий болгосон төлөвшлийн дагуу биеэ авч явах нөхцөлийг бүрдүүлэх

ТХ асуудалд оролцох идэвх сонирхолтой болгох

Биологийн хичээлийн агуулгатай холбогдох тогтвортой хөгжлийн асуудлууд

1. Хэрэглээний цикл-сурагчдыг хос хосоор нь хуваан дараах бүтээгдэхүүн

үйлдвэрлэл, дахин боловсруулалтын дарааллыг тодорхойлох

Гений өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн гэж юу вэ?

Сонгосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардагдах түүхий эд бүтээгдэхүүн

хуучирснаас байгаль орчин болон эрүүл мэндэд үзүүлэх нөлөөх хэлэлцэх, сонголт

хийх дадалд суралцах

2. Түүхий эдийн гарал үүсэл: Өмнө судалсан хэрэглээний циклийн мэдлэгтээ

үндэслэн бүтээгдэхүүн түүхий эдийн талаар дэлгэрэнгүй танилцуулга бэлтгэх.

ургамал амьтны, эсвэл байгалийн гаралтай, нөхөн сэргээгддэг эсэх талаар

мэдээлэл бэлтгэх, хэрэглээний сонголт хийхдээ байгаль орчны нөлөөг харгалзан

үздэг хандлага төлөвшүүлэхэд чиглэгдэнэ

3. Хэрэглээний дадал хэвшил ба хүлэмжийн хийд үзүүлэх нөлөө-бүтээгдэхүүн

үйлдвэрлэл болон тээвэрлэх явцад үүсэх хүлэмжийн хийн нөлөөллийг ярилцана

4. Үрэлгэн хэрэглэгч уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн нөлөөлөх вэ?

5. Ухаалаг худалдан авалт гэж юу вэ? /Эрчим хүчинд хэмнэлттэй бараа бүтээгдэхүүн/

6. Шударга худалдаа хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл дэх өрөг шингээлт ба үнэ. Бид

яагаад талхыг үнэтэй байна гэж хэлэх учиргүй вэ? үндэслэлээ тайлбалах

7. Экосистемд түшиглэсэн дасан зохицохуй ба уур амьсгалын өөрчлөлтийг

сааруулахад бидны оролцоо

Биологийн төрөл зүйл ба экосостем

УАӨ-ийг сааруулах хүлэмжийн хийг бууруулах арга замууд

Дасан зохицохуйн төрлүүд

8. Амьд биеийн бүтэц үйл ажиллагаанд, экологийн доройтлын нөлөө

9. Биологийн төрөл зүйл болон ёс суртахууны сонголт.

Биологийн төрөл зүйл гэж юу вэ?

Биологийн төрөл зүйлийг хамгаалахын учир?

Ургамал ба амьтан, амьд биесийг ач холбогдлоор нь эрэмбэлж болох уу?

Биологийн төрөл зүйлийг хамгаалах нь зөвхөн хүний тусын тулд хийгдэх үйл

үү?

Хүнээс хамааралгүйгээр амьд биес хамгаалуулах эрхтэй юу? зэрэг

асуултуудар ярилцан үзэл бодлоо илэрхийлэх бөгөөд, төрөл зүйлийн

өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн төлөвийг хэлэлцэнэ

10. Байгаль орчны ухамсар, үүрэг хариуцлага-хүнсний ногоо бүтээгдэхүүн

үйлдвэрлэлд хөрс, байгаль орчин биологийн төрөл зүйлд үзүүлэх нөлөөллийг

хэлэлцэх

Хөрсний үржил шим муудаж, бэлчээр доройтож байгаад хэн хариуцлага хүлээх вэ?

/Худалдан авагч, үйлдвэрлэгч, бодлого тодорхойлогч/

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2016 ОН [EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT]

Боловсруулсан: М.Оюунчимэг Хуудас23

Алхам 1: Дээрх агуулгууд 6-9-р анийн биологийн ямар суралцахуйн зорилтой тохирхыг

судлаж хүснэгтэд тэмдэглээрэй

Агуулга Суралцахуйн зорилт код

6 анги 7 анги 8 анги 9анги

Хэрэглээний цикл-сурагчдыг хос хосоор нь хуваан дараах бүтээгдэхүүн үйлдвэрлэл, дахин боловсруулалтын дарааллыг тодорхойлох Гений өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн гэж юу вэ?

Алхам 2: Ширээн дээрх тавагтай хоолыг тойрсон бичил судалгаа хийх нэгж ба ээлжит

хичээлийн төлөвлөлт боловсруулах

Зорилго:Бичилсудалгаа хийх нэгж ба ээлжит хичээлийн төлөвлөлт боловсруулах

Зорилт:

1. 7,8-р ангийн хоол хүнсний найрлага бүтэц, зохистой хэрэглээ сэдвийгТХБ-той холбох 2. Бодитсудалгаанд тулгуурлан 3-4 цагт зохион байгуулах 3. Сурагчид биологи, экологи, нийгэм эдийн засгийн сэдвүүдийг хооронд нь уялдуулан

харах боломж бүрдүүлэх 4. Сурагчид сэдвийг бэлэн мэдээлэл цээжлэх бус учир шалтгааныг тогтоон эрэл

хайгуул хийн шинжлэн судлах боломжийг олгох 5. Хоол хүнсний салбарын ажилтнуудтай биечлэн уулзаж туршлага судлах, харилцах 6. Өөрийн болон бусдын судалгаанд идэвхтэй оролцох хамтрах боломжийг бүрдүүлэх 7. Бодит асуудлыг авч судалснаар тэдний сонголт дадал хэвшилд эерэг нөлөө үзүүлэх

Нэгж хичээлийг төлөвлөхдөө багш дараах аргаас

сонгоорой

1. Асуудлыг олон талаас нь эргэцүүлэх-Mindmap 2. Бодит туршилгад үндэслэх 3. Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх 4. Сорил туршилт хийх 5. Бичил судалгаа хийх 6. Кейс анализ, 7. Тайлант хэлэлцүүлэг

Жишээ нь: Тавагтай хоол сэдвээр Mindmap хийлгэхдээ багш үйл ажиллагааны явцад

дараах санааг гаргуулахаар чиглүүлэх

Хоолны найрлага бүтэц- ургамал, амьтны гаралтай, уураг нүүрс ус өөх тос, амин дэм

Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө- эрүүл ба эрүүл бус хоол хүнс, илчлэг, бие махбодид үзүүлэх нөлөө

Хоолны орц- тэдгээрийн нэр төрөл гарал, үүсэл, үйлдвэрлэл, хадгалалт тээвэрлэлт, түгээлт, эрүүл ахуй, бордоо, хөдөө аж ахуй болон эдийн засаг, үнэ, өртөг, ажиллах хүч

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2016 ОН [EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT]

Боловсруулсан: М.Оюунчимэг Хуудас24

Алхам 3 :Боловсруулсан нэгж хичээлийн төлөвлөлтөд ТХБ-ын цөм агуулгын мэдлэг,

чадварын тогтолцоо хэрхэн туссаныг тэмдэглэн /+/ өөрийн үнэлгээ хийгээрэй

Цөм агуулга Мэдлэг, чадварын тогтолцоо Туссан байдал

Аливаа асуудалд хандах сэтгэлгээний шинэ арга барил

Байгаль дэлхий, эдийн засаг, нийгмийн асуудлыг хослуулан авч үзэх чадварыг сайжруулах агуулга, арга зүй тусгагдсан байдал

Цогц чадамжид баримжаалсан үйлийн баримжаа, сурах арга барилддэмжлэг үзүүлэх байдал

Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр, тасралтгүй бие даан суралцах, мэргэжлээ дээшлүүлэх чадвараа дээшлүүлж буй байдал

Хүүхдийг таньж мэдэх, сурах хэрэгцээ, сонирхлыг судлах, ялгаатай байдлыг тооцох, хэрэглэгдэхүүний ялгаатайгаар бэлтгэх, сургалтыг бие хүний үнэт зүйлсийг төлөвшүүлэхтэй хослуулах чадварыг хөгжүүлэхийг харгалзсан байдал

Сурагчдын суралцах, хөгжих, хүмүүжих үйл явц, үр дүнг бодитой үнэлэх, оношлох, дүгнэх мэдлэг чадвараа хөгжүүлэхэд нөлөөлж буй байдал

Аливаа шийдвэр гаргахад баримтлах шинэ ёс зүй

Хүн ёсны өндөр дээд мэдрэмж, хүмүүжил, ёс суртахуунтай байх чадварт дэмжлэг үзүүлж буй байдал

Багаар ажиллах, харилцааны ур чадварт сургахад чиглэгдсэн байдал

Суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүйгээр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургах

Багшийн нэр хүндийг ямагт дээдлэн, биеэ авч явах байдал, сургах үйл ажиллагааг ёс зүйтэй зохион байгуулах агуулга, арга зүйг тусгасан байдал

Эцэг эх, ОНБ-тай хамтран ажиллах, холбоо тогтоох, тэдэнд гэр бүлийн хүмүүжлийн талаар туслах, төр төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж сургуулийн хөгжилд хувь нэмэр оруулахад дэмжлэг болж буй байдал

Аливаа үйлдлийг хэрэгжүүлэх менежментийн ур ухаан

Сургалтын хөтөлбөр төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх, сайжруулахад арга зүйн дэмжлэг болсон эсэх

Хичээлээ зохион байгуулах,хичээлд анализ хийхэд дэмжлэг үзүүлж буй байдал

СДҮА–ны цагтай холбож үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нөлөө буй үзүүлж байдал

Суралцагчдын шинэ мэдлэг эзэмших үйл ажиллагааг удирдах, дэмжих үйл ажиллалааг тодорхойлон оруулсан байдал

Сургалтын өөр өөр орчинд хүүхдийн сурах үйл ажиллагааг дэмжих,хүүхэд бүрийн бүтээлч оролцоог хангахад арга зүйн дэмжлэг үзүүлж буй байдал

Суралцагчдыг бие даалган ажиллуулж, суралцахад нь дэмжлэг үзүүж буй байдал

Мэдээлэл ашиглах, боловсруулах, дамжуулах, хэрэглэх чадварт тусалж буй байдал

Байгаль, нийгмийг танин мэдэх шинжлэх ухааны орчин үеийн аргуудын боломжийг ойлгосон, тэдгээрийгмэргэжлийн дагуу ашиглаж чаддаг байхад дэмжлэг үзүүлж буй байдал

БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2016 ОН [EDUCATION FOR SUSTAINABLE DEVELOPMENT]

Боловсруулсан: М.Оюунчимэг Хуудас25

Ном зүй 1. 2009."Тогтвортой хөгжлийн боловсрол". Н.Нэргүй, Б.Бурмаа нарын 7 хүн. х.х. 101.

Дэлхийн байгал хамгаалах сан (WWF). Германы техникийн хамтын ажиллагааны

нийгэмлэг (GTZ).УБ.

2. БСШУЯ, 2003. Бага, дунд боловсролын стандартын ерөнхий зөвлөмж, хууд. 11. БСШУЯ, Улаанбаатар

3. 2014. "Эко сургууль". Экосургуулийн олон нийтэд зориулсан гарын авлага, х.х. 76. М.Бадарч, Л.Шинэцэцэг, Швейцарын хөгжлийн агентлаг (SIDA)-ын "Цөлжилтийг сааруулах төсөл. УБ.

4. 2012-2016. Боловсролын чанарын шинэчлэлийн бодлого. БСШУЯ.

5. Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр БШУЯ. 2015.

6. Багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хөтөлбөрийн агуулгад ТХБ-ын сэдэв, чиглэлүүд туссан байдлыг үнэлэх хуудас, цогц чадамж

7. Багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хөтөлбөрийн агуулгад ТХБ-ын сэдэв, чиглэлүүд туссан байдлыг үнэлэх хуудас, цогц чадамж

8. БСШУЯам, Бага дунд ахлах ангид явцын үнэлгээ хийх гарын авлага, УБ, 2015.