SB DarhanUul Uhaalag aylal.pdf - Багшийн зөвлөмж

11
Боловсруулсан багш: Газарзүй О.Тунгалаг, ТНС А.Баасанбат, М.Туяа, С.Энхсаруул, Англи хэл С.Батцэцэг, Э.Эрдэнэцэцэг, М.Сувдаа, Б.Энхзаяа “УХААЛАГ АЯЛАЛ БИДНИЙ ИРЭЭДҮЙ” Нийт хугацаа Нэг өдөр Насны ангилал 15-16 нас Хичээл: Газарзүй, Түүх, Нийгэм, ИЁЗБ, Англи хэл Хичээлийн зорилго: Сурагчдад түүх соёл, өв уламжлалаараа бахархах, байгаль орчноо хайрлан хамгаалах, хог хаягдлын хор уршгийг ухаарах, эдийн засгийн зөв хэмнэлттэй болох, гадаад хэлний мэдлэгээ гүнзгийрүүлж зөв монгол хүн төлөвшүүлэхэд оршино. Хичээлийг ОНОЛ ДАДЛАГА - АЯЛАЛ гэсэн сургалтын үйл ажиллагаанд тулгуурлав. /Танилцуулга: https://www.youtube.com/watch?v=wzhcUxuWdUM/ Сэдвийн үндэслэл: Монголчууд байгалиа хамгаалах уламжлалт зан заншилтай ард түмэн боловч сүүлийн үед хотжилт суурин амьдралтай холбоотойгоор байгальтай харьцах уламжлалт зан үйл алдагдаад байгаа энэ үед бидний хойч ирээдүй болсон сурагчдад байгальтайгаа хэрхэн зөв харьцах дадал, хэвшил, зан үйл төлөвшүүлэх шаардлага тулгараад байгаа нь сэдвийг сонгох үндэслэл боллоо. Сургалтын үр дүн: Өөрийн оршин суугаа газар орноо хайрлан хамгаалах үзэл, зөв монгол иргэн болон төлөвшихөд нөлөөлнө. Байгальтайгаа зөв харьцах дадал, хэвшил, хандлагыг хэвшүүлнэ. Ногоон дэлхийдээ энх тайванчаар хамтран амьдрах үзлийг төлөвшүүлнэ. Хүний үйл ажиллагаа байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгааг шинжилж, туршилт хийн үнэлгээ дүгнэлт өгөх, бусдад нөлөөлөх чадварт суралцана. Хичээлийн бэлтгэл: - Сурагчдын хувийн бэлтгэл (дулаан хувцас, ахуйн хэрэглээ), - Аялалд явах унаа, - Хог хийх уут, -Зургийн аппарат, хөгжөөнт тоглоомын хэрэгсэл, Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг, харандаа, - ТХБ-н үзэл санаа бүхий зурагт хуудас болон аяллын явцад мөрдөх дүрэм, дэгийг харуулсан англи хэл дээрх постер, зурагт хуудсуудыг автобусанд нааж байршуулах Хичээлийн хэрэглэгдэхүүн: - Луужин, - Ажлын хуудас, - Кино, видео, бичлэг (https://www.youtube.com/watch?v=A3yCcXgbKrE), - Тогтвортой хөгжлийн зорилгууд постер (Хавсралт 1), - Хичээлийн нэмэлт мэдээлэл. 17 зорилт 7 ЗОРИЛТ ТАНИЛЦУУЛГА ДАРХАН: ОД ЦОГЦОЛБОР

Transcript of SB DarhanUul Uhaalag aylal.pdf - Багшийн зөвлөмж

Боловсруулсан багш: Газарзүй О.Тунгалаг, ТНС А.Баасанбат, М.Туяа, С.Энхсаруул, Англи хэл С.Батцэцэг,

Э.Эрдэнэцэцэг, М.Сувдаа, Б.Энхзаяа

“УХААЛАГ АЯЛАЛ БИДНИЙ ИРЭЭДҮЙ”

Нийт

хугацаа

Нэг өдөр

Насны ангилал

15-16 нас

Хичээл: Газарзүй, Түүх, Нийгэм, ИЁЗБ, Англи хэл

Хичээлийн зорилго: Сурагчдад түүх соёл, өв уламжлалаараа бахархах, байгаль орчноо хайрлан хамгаалах, хог хаягдлын хор уршгийг ухаарах, эдийн засгийн зөв хэмнэлттэй болох, гадаад хэлний мэдлэгээ гүнзгийрүүлж зөв монгол хүн төлөвшүүлэхэд оршино. Хичээлийг ОНОЛ – ДАДЛАГА - АЯЛАЛ гэсэн сургалтын үйл ажиллагаанд тулгуурлав. /Танилцуулга: https://www.youtube.com/watch?v=wzhcUxuWdUM/

Сэдвийн үндэслэл: Монголчууд байгалиа хамгаалах уламжлалт зан заншилтай ард түмэн боловч сүүлийн үед хотжилт суурин амьдралтай холбоотойгоор байгальтай харьцах уламжлалт зан үйл алдагдаад байгаа энэ үед бидний хойч ирээдүй болсон сурагчдад байгальтайгаа хэрхэн зөв харьцах дадал, хэвшил, зан үйл төлөвшүүлэх шаардлага тулгараад байгаа нь сэдвийг сонгох үндэслэл боллоо.

Сургалтын үр дүн: • Өөрийн оршин суугаа газар орноо хайрлан хамгаалах үзэл, зөв

монгол иргэн болон төлөвшихөд нөлөөлнө. • Байгальтайгаа зөв харьцах дадал, хэвшил, хандлагыг хэвшүүлнэ. • Ногоон дэлхийдээ энх тайванчаар хамтран амьдрах үзлийг

төлөвшүүлнэ. • Хүний үйл ажиллагаа байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгааг

шинжилж, туршилт хийн үнэлгээ дүгнэлт өгөх, бусдад нөлөөлөх чадварт суралцана.

Хичээлийн бэлтгэл: - Сурагчдын хувийн бэлтгэл (дулаан хувцас, ахуйн хэрэглээ), - Аялалд явах унаа, - Хог хийх уут, -Зургийн аппарат, хөгжөөнт тоглоомын хэрэгсэл, Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг, харандаа, - ТХБ-н үзэл санаа бүхий зурагт хуудас болон аяллын явцад мөрдөх дүрэм, дэгийг харуулсан англи хэл дээрх постер, зурагт хуудсуудыг автобусанд нааж байршуулах Хичээлийн хэрэглэгдэхүүн: - Луужин, - Ажлын хуудас, - Кино, видео, бичлэг (https://www.youtube.com/watch?v=A3yCcXgbKrE), - Тогтвортой хөгжлийн зорилгууд постер (Хавсралт 1), - Хичээлийн нэмэлт мэдээлэл.

17 зорилт

7 ЗОРИЛТ

ТАНИЛЦУУЛГА ДАРХАН: ОД ЦОГЦОЛБОР

Боловсруулсан багш: Газарзүй О.Тунгалаг, ТНС А.Баасанбат, М.Туяа, С.Энхсаруул, Англи хэл С.Батцэцэг,

Э.Эрдэнэцэцэг, М.Сувдаа, Б.Энхзаяа

Шинжилгээ судалгаа хийх аргууд:

❖ Экскурс, танилцах аялал: Эх орныхоо түүхэн дурсгалт газраар аялангаа эх түүх, ёс заншил, нутаг орныхоо зүй тогтлыг танин мэдэж, судалгаа шинжилгээ хийх аргад суралцах

❖ Тайлан хамгаалах, хэлэлцүүлэг хийх: Аялал хичээлийн төгсгөлд өөрт төрсөн сэтгэгдэл, юу сурч мэдсэн, бусдад хэрхэн нөлөөлж болох талаар тайлан болон танилцуулга бэлтгэн бусад багийн гишүүдтэйгээ хэлэлцүүлэг өрнүүлэх.

Бүтээлч, шүүмжлэлтэй сэтгэхүй ба сэтгэлгээ шаардсан аргууд:

❖ Ирээдүйд тодорхой нөхцөлд хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах: Аялалд явахын өмнө баг бүр ухаалаг аяллын төлөвлөгөө боловсруулж, тээврийн зардал болон хоол хүнсний эдийн засгийн тооцооллыг гаргаж сурснаар ирээдүйд байгальд ээлтэй иргэн төлөвшүүлэх

❖ Үзэл баримтлал, зарчим боловсруулах: Уг аяллаас олж авсан зан үйл, мэдлэг, туршлагаа ирээдүйд үр хүүхэд, ач зээ нартаа сурган амьдралдаа хэрэгжүүлэх

Алсын хараатай болох:

❖ Судалгааны төсөл боловсруулах: Аялал хичээлд хамрагдсанаар тухайн хүүхэд хариуцлагатай иргэн болохоос гадна тааварлашгүй нөхцөл байдалд бие даан амьдрах чадварт суралцах, ирээдүй хойч үедээ эрүүл дэлхий үлдээх хүсэл эрмэлзэлтэй алсын хараатай иргэн болох.

Арга зүй: ❖ ТХБ-ын шинэлэг арга, аргачлал санал болгох: Музейн аялал хичээл дээр

тулгуурлан шинжлэх ухаанч мэдлэгийг бүтээж, байгальд ээлтэй аялах аргад суралцахыг УХААЛАГ АЯЛАЛ -ын арга гэж тодорхойлсон.

❖ Суралцагчдын ялгаатай байдлыг тооцох: Манай УХААЛАГ АЯЛАЛ хичээлд хамрагдсан 1400 гаруй сурагчдын аав ээж, эмээ өвөө нараасаа өвлөн авсан орон нутгийн түүх, газар усны домог, байгаль хамгаалах уламжлалт зан үйл нь хүүхэд бүрт ялгаатай байсан. Иймд эдгээр ялгаатай гэр бүлд өссөн хүүхдүүдийг эх орон, өвөг дээдсээрээ бахархах үзэл төлөвшүүлэх, байгалиа хайрлах дадал хэвшил, зан үйлтэй болгоход зорьж ажилласан.

1.1. Аяллын бэлтгэл хангах, эдийн засгийн тооцоолол хийх чадварт суралцах

1.2. Байгаль хамгаалах ёс заншил, гол мөрнийг бохирдуулж буй хог хаягдлыннасжилтыг тодорхойлж судалгаа, дүгнэлт өгөх арга барил эзэмших

1.3. Үндэсний өв соёлын онцлог, зан үйл, байгалийн нөөц, баялаг, экологийнхор уршгийг гадаад хэлний мэдлэгт түшиглэн тайлбарлах, дүгнэлт хийх

1.4. Түүх, соёлоороо бахархах, байгалиа хамгаалах тогтвортой хөгжлийн үзэлсанаа, хандлагыг төлөвшүүлэн бусдад зурагт хуудас болон видео хэлбэрээрнөлөөллийн үйл ажиллагаа өрнүүлэх чадварт суралцах

СУРАЛЦАХУЙН ЗОРИЛТ

СУРАЛЦАХУЙН ТҮЛХҮҮР АРГА

Боловсруулсан багш: Газарзүй О.Тунгалаг, ТНС А.Баасанбат, М.Туяа, С.Энхсаруул, Англи хэл С.Батцэцэг,

Э.Эрдэнэцэцэг, М.Сувдаа, Б.Энхзаяа

❖ ТХЗ-3: Эрүүл мэндийг дэмжих -

Байгаль орчноо цэвэрлэнгээ ТУЖИЙН НАРС БЦГ-т богино хугацааны 600м-ийн явган аялал хийж, спортын тэмцээн уралдаан зохион байгуулах.

❖ ТХЗ-4: Чанартай боловсролыг дэмжих- Танхимаар олж авсан мэдлэгээ аялал хичээлээрээ бататгаж, амьдрах чадварт суралцана.

❖ ТХЗ-6: Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах- Замд тааралдсан гол горхийг цэвэрлэж, рашаан усны ач холбогдолыг нь таниулна. Мөн очсон газар бүртээ байгаль орчны үнэлгээ хийж, дүгнэлт гаргуулна.

❖ ТХЗ-11: Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих- Судлагдахуун бүрээр ангиуд судалсан сэдвээ бататган аялал хичээлд явахын өмнө чиглүүлэх хичээл орсноор сурагчдын байгаль хамгаалах хүслийг сэдэлжүүлэн тэдний оролцоог нэмэгдүүлж, үеийн найз нөхдөдөө болон

гэр бүлийн гишүүддээ нөлөөлөх нөлөөллийг нэмэгдүүлнэ

❖ ТХЗ-12: Хариуцлагатай хэрэглээг дэмжих- Цаг агаарын нөхцөл, орчинд тохируулан хувцас, хоол хүнсээ зөв сонгосноор аяллын турш өөрсдөөс шалтгаалах хог хаягдалгүй байгальд ээлтэй аялж сурна.

❖ ТХЗ-13: Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах- Хүний гараар бүтсэн таримал Тужийн Нарсан ойг хүн бүтээн бий болгож болох талаар танин мэдсэнээр ирээдүйд хүчилтөрөгч бэлэглэгч модыг ихээр тарих ёстой гэсэн сэтгэгдлийг сурагчдад төлөвшүүлнэ.

❖ ТХЗ-15: Хуурай газрын эко системийг хамгаалах- Сурагчид Тужийн нарсанд мод тарих үйл ажиллагаанд оролцсон явдал нь ирээдүйд байгалийн эко системийг хамгаалах ажилд өөрсдийн хувь нэмрээ тодорхой хэмжээгээр өгсөн гэж үзэж байна.

Боловсролын түвшин: ● ЕБС-ийн 12 жилийн сургалттай IX анги ● Суурь боловсролын агуулгын хүрээ Нас сэтгэхүйн онцлог: ● Нас: - Сургуулийн дунд насны хүүхэд “15-

16 насны хүүхэд” Сэтгэл зүйн онцлог: ● IX ангийн сурагчдын хувьд “Өөрийгөө

илэрхийлэх” үедээ яваа тул таамаглал дэвшүүлж, дедуктив оюун дүгнэлтэнд үндэслэн эргэцүүлэн бодох чадвартай.

Хүртэхүйн хөгжилт: Энэ насны хүүхэд бодит байдлаас хүртэж байгаа юмс үзэгдлийг үлэмж нарийн задлан шинжилж, нэгтгэн дүгнэх чадвартай байна. Сэтгэхүйн хөгжилт: Энэ насны хүүхдийн сэтгэх үйлийн үндсэн онцлог нь жилээс жилд бодит сэтгэхүйгээс салж хийсвэрлэх сэтгэхүйн үйлд шилжиж, сэтгэхүйн өндөр түвшинд хүрнэ.

ХАМРАХ ХҮРЭЭ, НАС, СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ЗОРИЛТУУД:

Боловсруулсан багш: Газарзүй О.Тунгалаг, ТНС А.Баасанбат, М.Туяа, С.Энхсаруул, Англи хэл С.Батцэцэг,

Э.Эрдэнэцэцэг, М.Сувдаа, Б.Энхзаяа

а

АЛХАМ 1. БЭЛТГЭЛ ҮЕ ШАТ 60

мин

СУРАЛЦАХУЙН ҮЙЛ

Хичээлийн хөтөлбөр, агуулгатай танилцах

Багт хуваагдаж, гишүүдийн үүргээ тодорхойлох

Аялал хичээлийн бэлтгэл хангах

Ажлын хуудас, нэмэлт мэдээлэл авах

БАГШИЙН ДЭМЖЛЭГ

Онолын мэдлэг болон хичээлийн зөвлөмж зөвөлгөөг танхимаар өгөх

Ажлын хуудас, нэмэлт мэдээлэл бэлтгэх, сурагчдад тарааж өгөх

Аяллын маршрут, тээврийн хэрэгсэл, аюулгүй байдлыг хангах

Хичээлийн багаж хэрэгсэл, тоглоом, хэрэглэгдэхүүн бэлтгэх

1. Сурагчдыг багт хуваарилахгүй, ганцаарчилж ажиллуулж болно.

2. Чиглүүлэх хичээл буюу танхимаар орохгүйгээр зөвлөмжөөр чиглүүлэг өгч болно.

3. Явган аялал болон хоногоор аялал хичээлийг үргэлжүүлэх боломжтой.

4.

НӨХЦӨЛ БАЙДАЛД ТОХИРУУЛАН ӨӨРЧИЛЖ БОЛОХ ХУВИЛБАР

СУРАЛЦАХУЙН ҮЙЛ

Өртөө 1. Дархан-Дулаан хан.

Ажлын хуудас 1 ажиллах/багаар/

Өртөө 2. Дулаан хан-Сайханы хөтөл. Ажлынхуудас 2 ажиллах./багаар/

Өртөө 3. Сайханы хөтөл-Алтанбулаг. Ажлын хуудас 3ажиллах. /багаар/

Өртөө 4. Алтанбулаг-Тужийннарс. Ажлын хуудас 4ажиллах. /багаар/

БАГШИЙН ДЭМЖЛЭГ

Ажлын хуудас 1 ажиллахаддэмжлэг, чиглүүлэг хийнэ. Нэмэлтмэдээлэл өгч тайлбарлах.

Ажлын хуудас 2 ажиллахаддэмжлэг, чиглүүлэг хийнэ. Англидуу, бичлэг, кино тайлбарлах.

Ажлын хуудас 3 ажиллахаддэмжлэг, чиглүүлэг хийнэ. Соёлынүнэт зүйлийг тайлбарлах.

Ажлын хуудас 4 ажиллахаддэмжлэг, чиглүүлэг хийнэ. Явганаялал, хөгжөөнт тоглоом, хогцэвэрлүүлэхэд чиглүүлэх.

2 цаг

2 цаг

2 цаг

3 цаг

АЛХАМ 2. ҮНДСЭН ҮЕ ШАТ 9

цаг

Нэг

өдөр

30

мин

10

мин

20

мин

1. Багш өртөөг тухайн аялалд тохируулан нэмэх, хасах байдлаар өөрчилж болно.

2. Ажлын хуудсыг хичээлийн үйл ажиллагаанд тохируулан өөрчилж болно.

НӨХЦӨЛ БАЙДАЛД ТОХИРУУЛАН ӨӨРЧИЛЖ БОЛОХ ХУВИЛБАР

СУРАЛЦАХУЙН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Боловсруулсан багш: Газарзүй О.Тунгалаг, ТНС А.Баасанбат, М.Туяа, С.Энхсаруул, Англи хэл С.Батцэцэг,

Э.Эрдэнэцэцэг, М.Сувдаа, Б.Энхзаяа

№ Шалгуур Үнэлгээ

Тийм /+/ Үгүй /-/

Та

ни

н м

эд

эхү

йн

ша

лгу

ур

• Тодорхой юмс үзэгдлийн зүй тогтлыг илрүүлэх шалтгааныг тайлбарлах асуудлыг шийдвэрлэх чадвар эзэмшсэн байдал

• Байгаль орчны өөрчлөлтийг тодорхойлох,шалтгаан ба үр дагаварыг илэрхийлэх чадвар эзэмшсэн байдал

• Хүрээлэн байгаа орчны өөрлөлтөд хүний үйл ажиллагаа хэрхэн нөлөөлж буйг тодорхой жишээн дээр гаргаж, үнэлгээ өгөх чадвар

• Экологийн тэнцвэрт байдлын өөрчлөлтөд нөлөөлж буй байгалийн болон хүний үйл ажиллагааны талаар нутаг орныхоо жишээн дээр үнэлгээ гаргах, сөрөг үр дагаврыг үүсгэж буй хүчин зүйлсийн холбоо хамаарлыг гаргах байдал

АЛХАМ 3. БАТАТГАХ ҮЕ ШАТ 2-3

өдөр

СУРАЛЦАХУЙН ҮЙЛ

Ажлын хуудсаа багшиддүгнүүлэх

"Эх дэлхийгээ хайрлая" аянд:Видео, зурагт хуудсаарсургуулийн вэб сайтадбайршуулах

Багаараа тайлан хамгаалж,дүгнүүлэх

Байгаль, эх дэлхийгээ хамгаалахталаар хэлэлцүүлэг өрнүүлэх

Багийн үнэлгээ гаргаж, сэтгэлханамжийн судалгаанд хамрагдах

БАГШИЙН ДЭМЖЛЭГ

Ажлын хуудсыг дүгнэж,үнэлгээжүүлэх

"Эх дэлхийгээ хайрлая" аяныудирдамж боловсруулан өрнүүлэх,сурагчдын бүтээлийн веб сайтадсурталчлах

Багийн ажлын тайланхамгаалахад чиглүүлэг хийх,үнэлж, дүгнэх

Багуудын дунд "Эх дэлхийгээхайрлая" сэдэвт хэлэлцүүлэгудирдан зохион байгуулах.

Үнэлгээний шалгуурыг үнэлжнэгтгэх, хичээлийн тайлан, үр дүнгтанилцуулах

1. Ганцаар болон багаар ажлын хуудас, тайлан дүгнэж болно.

2. Хэлэлцүүлгээс гадна шийдэл өгч багуудын дунд илтгэл, мэтгэлцээн өрнүүлэх

боломжтой.

3. Сургуулийн эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог хангасан тайлант өдөрлөг,

үзэсгэлэн зохион байгуулж нөлөөллийн үйл ажиллагааг явуулж болно.

4. Бататгах үе шатыг 2-7 хоногийн хугацаагаар хийх боломжтой.

НӨХЦӨЛ БАЙДАЛД ТОХИРУУЛАН ӨӨРЧИЛЖ БОЛОХ ХУВИЛБАР

ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР /ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭ/ /ХАВСРАЛТ 1/

Боловсруулсан багш: Газарзүй О.Тунгалаг, ТНС А.Баасанбат, М.Туяа, С.Энхсаруул, Англи хэл С.Батцэцэг,

Э.Эрдэнэцэцэг, М.Сувдаа, Б.Энхзаяа

Аялал хичээлээс төрсөн сэтгэгдлээ хуваалцана уу? 1. Аялал хичээл хэр таалагдсан бэ?

А. Маш их таалагдсан Б. Таалагдсан В. Таалагдаагүй 2. Таалагдаагүй бол яг юу нь вэ?

…………………………………………………………………. 3. Аялал хичээлийн хугацаа хэр байсан?

А. Урт байсан Б. Богино байсан 4. Танхимаар судалсан хичээлээ аялал хичээлд хамрагдснаар бататгаж чадсан уу?

А.Тийм Б.Үгүй 5. Аль хичээлийн агуулгыг илүү сайн давтаж, дадлагажиж чадсан бэ?

А. Газар зүй Б.Түүх-Нийгэм В.Иргэний ёс зүйн боловсрол Г.Англи хэл Д.Бүгд 6. Аялалд явахдаа ямар дадлыг хэвшүүлсэн бэ? А. Бусдыг хүндлэх Б. Хогоо хаяхгүй байх В. Дүрмээ баримтлах Г. Цаг баримтлах Д. Байгальд ээлтэй бүтээгдэхүүн хэрэглэх Е. Эдийн засгаа хэмнэх 7. Аялал хичээлээс хамгийн их таалагдсан зүйлээ бичнэ үү? …………………………………………………………………................................................. Цаашид сайжруулах саналаа хуваалцана уу? ……………………………………………………………............................................................

Багш Сурагч

Сурагчдын эрч хүчийг эергээр чиглүүлж, өөрчлөлтийг өөрөө бий болгох боломжтой, тэд өөрчлөлтийг хийж чадна гэдэгт итгүүлэх хүч өгөх Сурагчдад бусдад чи эерэгээр нөлөөлж чадна гэдэг итгэл өгөх, мөн байгалиа хайрлан хамгаалснаар эрүүл аюулгүй дэлхий бий болж, аз жаргалтайгаар урт удаан амьдарч болно үзлийг төлөвшүүлэх

“Эх дэлхийгээ хайрлах” нэртэй хөдөлгөөнийг орон нутгийнхаа сургуулиудын дунд өрнүүлэж, хүүхдүүдийг үйл ажиллагаа зохион байгуулах, өөрсдөө өөрчлөлтийг хийх, үүнийгээ дэлхийн хүүхдүүдтэй хуваалцах уриалгад нэгдүүлэх

Та

ни

н м

эд

эхү

йн

ша

лгу

ур

• Ямар ч тааварлашгүй нөхцөлд амьдрах чадварт суралцах

• Сэтгэл хөдлөлөө зөв удирдаж суралцсан байдал

• Багаар ажиллах чадварт суралцсан байдал

• Нийтийн дүрэм хэм хэмжээг баримтлан мөрдөж буй байдал

• Найз нөхөд хамт олонтойгоо хэрхэн зөв харилцаж буй байдал

• Хүрээлэн буй орчин байгальтай хэрхэн зөв харилцаж буй байдал

За

н

үй

ли

йн

ша

лгу

ур

: • Аялалд явахдаа хувцас хоол хүнсээ зөв сонгосон байдал • Аяллын явцад хог хаягдлаа ангилж, зориулалтын уутанд

хийх дадлыг эзэмшсэн байдал

• Аяллын турш бусдадаа зөв үлгэр дуурайлал үзүүлж, нөлөөлж буй байдал

Нийт

СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА /ХАВСРАЛТ 2/

ТХБ-ЫН ЗОРИЛТУУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ӨӨРСДИЙН ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ

Боловсруулсан багш: Газарзүй О.Тунгалаг, ТНС А.Баасанбат, М.Туяа, С.Энхсаруул, Англи хэл С.Батцэцэг,

Э.Эрдэнэцэцэг, М.Сувдаа, Б.Энхзаяа

Алхам 2: Дулаан Хан -Ууланд хийх Ажлын хуудас 1. /2 цаг/

Асуулт: Багаар хамтран аялалд зарцуулсан тооцооллыг доорх зургаас санаа авч

гаргаарай.

Багийн гишүүдийн гүйцэтгэх үүрэг:

№ Багийн гишүүн Гүйцэтгэх үүрэг

1 Багийн ахлагч Ерөнхий тооцооллыг нэгтгэн гаргах.

2 Багийн тэмдэглэл хөтлөгч Мэдээлэл цуглуулж, англи хэлний үгс тэмдэглэх

3 Багийн зураглаач Зураг авч, үнийн судалгаа гаргах

4 Багийн хөтөч Багшаас чиглүүлэг авч зөвлөгөө өгөх.

5 Багийн илтгэгч Багийн нэгтгэж боловсруулсан тооцоолыг танилцуулах.

Алхам 2: Сайханы хөтөлд хийх Ажлын хуудас 2. /2 цаг/

Асуулт: Багаар хамтран байгаль орчин, гол мөрний дагуу хаясан хог, хаягдлыг цуглуулж

доорх мэдээллийг ашиглан насжилтыг тодорхойлж, хор уршгийн талаар дүгнэлт

гаргаарай.

Багийн гишүүдийн гүйцэтгэх үүрэг:

№ Багийн гишүүн Гүйцэтгэх үүрэг

1 Багийн ахлагч Цуглуулсан хог, хаягдлыг ангилан нэгтгэн гаргах.

2 Багийн тэмдэглэл хөтлөгч Цуглуулсан хог хаягдлын насжилтыг тодорхойлох.

3 Багийн зураглаач Зураг авч баримтжуулан, хор хохирлыг тодорхойлох.

4 Багийн хөтөч Багшаас чиглүүлэг авч зөвлөгөө өгөх.

5 Багийн илтгэгч Багийн нэгтгэж боловсруулсан дүгнэлтийг танилцуулах. /Англи хэлээр танилцуулж болно/

Боловсруулсан багш: Газарзүй О.Тунгалаг, ТНС А.Баасанбат, М.Туяа, С.Энхсаруул, Англи хэл С.Батцэцэг,

Э.Эрдэнэцэцэг, М.Сувдаа, Б.Энхзаяа

Алхам 2: Алтанбулагт хийх Ажлын хуудас 3. /2 цаг/ Асуулт: Өртөөчлөн явж багш нараасаа мэдээлэл цуглуулан өөрт оногдсон

даалгавраа гүйцэтгэн багтаа ирж багийн гишүүддээ тайлбарлан ярилцаарай.

Багийн гишүүдийн үүрэг:

1. Багийн ахлагч: Англи хэл дээр байгаа

ТХБ-н 17 зорилтуудыг эвлүүлж, ТХБ-ын

зорилтыг аялалд хичээлд хэрхэн холбогдож

байгааг жишээ, баримтанд тайлбарлан

гаргах.

2. Тэмдэглэл хөтлөгч: Монголчуудын уул

овоогоо хайрлан хамгаалах уламжлалт зан

заншлын талаарх мэдээлэл цуглуулж

Сайханы хөтлөөр аялах хугацаандаа

байгалиа хамгаалах ямар арга хэмжээ авах

талаар тайлбарлах.

А................................................................................................................................................ Б................................................................................................................................................

3. Илтгэгч: Соёлын биет болон биет бус өвийн дурсгалт ямар үзмэрүүд байна вэ? /3-5-ыг нэрлэж бичээрэй/

Соёлын биет өв Соёлын биет бус өв

4. Хөтөч: Монголчуудын гол усаа хайрлан хамгаалах уламжлалт зан заншлын талаарх мэдээллийг уншиж Алтанбулаг музейгээр аялах явцдаа та байгаль болон соёлын өвд хүндэтгэлтэй хандах, хамгаалах ямар зүйл хийсэн бэ? /Жишээ гаргаж бичээрэй/ А. …………………………………………………………………………………………………… ………………………………………………………………………………………………………… 5. Илтгэгч: Агаарын даралт, орчны температурыг тодорхойлох.

Хэрэглэгдэхүүн: Термометр, утасны апликиешин(*#0*#)-даралт хэмжих

Судалгаа хийсэн

газрын нэр,

байршил

Температур хэмжих Агаары

н

даралт

(hPa)

Далайн

түвшинээ

с дээш

өндөр (м)

Хэмжилт

хииж байх

үеийн цаг Агаар

(C0)

Хөрс

(C0) Ус(C0)

1 Дулаан хан

2 Сайхны хөтөл

3 Алтанбулаг

Боловсруулсан багш: Газарзүй О.Тунгалаг, ТНС А.Баасанбат, М.Туяа, С.Энхсаруул, Англи хэл С.Батцэцэг,

Э.Эрдэнэцэцэг, М.Сувдаа, Б.Энхзаяа

Алхам 2: Тужийн нарсанд хийх Ажлын хуудас 4. /2 цаг/ Асуулт: Багаар хамтарч хөрсний бүтэцийг судлан, байгаль орчны үнэлгээ хийж дүгнэлт гаргаарай.

Хөрсний дадлага ажил нь дараах үе шатуудын дагуу явагдана. 1. Дархан-Уул аймаг ба Тужийн нарсны БЦГ-ын хөрсний дээжийг бага хэмжээний усаар

зуурч ажиглана уу? 2. Хөрсний дээжнээс 10 гр жигнэн авч шилэн аяганд хийн дээр нь 50 мл ус хийн сайтар

хутгаад хөдөлгөөнгүй тавина уу? 3. Ууссан хөрсний дээжийн уусмалаас дусаагуураар авч индикаторын цаасан дээр

дусааж уусмалын орчныг тодорхойлно уу? 4. Хөрсний дээжээс бага зэргийг таслан авч дээр нь 10% -ийн давсны хүчлийн уусмалаас

нэмж ялгарах үзэгдлийг ажиглана уу?

№ Дээжийн нэр Тужийн нарс Дархан- Уул

1. Хөрсний бүрдлийг тодорхойлох

2. Хөрсний PH –г тодорхойлно уу

3. Хөрсний үржил шимийг тодорхойлох

4. Хөрсөн дэх хийн агууламжийг тогтоох

Туршилтын дүгнэлт 1. Хөрсний бүрдлийг ажиглан байгаль орчны үнэлгээг хийж дүгнэлт гаргана уу? 2. Хөрсний хүчиллэг чанарыг бүрдүүлэгч химийн нэгдлүүдийг нэрлэнэ үү? 3. Хөрсөн дэх хийн агуулгын хэмжээнээс ажиглан байгаль орчны үнэлгээг хийж

дүгнэлт гаргана уу? 4. Багийн гишүүдийн гүйцэтгэх үүрэг:

№ Багийн гишүүн Гүйцэтгэх үүрэг

1 Багийн ахлагч Хөрсний бүрдлийг тодорхойлох

2 Багийн тэмдэглэл хөтлөгч Хөрсний PH –г тодорхойлно уу

3 Багийн зураглаач Хөрсний үржил шимийг тодорхойлох

4 Багийн хөтөч Хөрсөн дэх хийн агууламжийг тогтоох

5 Багийн илтгэгч Байгаль орчны үнэлгээг хийж дүгнэлтийг гаргаж, танилцуулах

Ажлын хуудасны үнэлгээний шалгуур

Ажлын хуудас Үнэлгээний шалгуур Үнэлгээний хэлбэр

Ажлын хуудас1. Эдийн засгийн тооцоололд хэмнэлт гаргасан эсэх

Багийн оролцоогоор үнэлэх

Ажлын хуудас2. Хог хаягдлын насжилтыг зөв тодорхойлох, хор уршгийг зөв тодорхойлсон эсэх

Багийн оролцоо, идэвхи, зөв тодорхойлсон эсэх

Ажлын хуудас3. Даалгавар тус бүрийн зөв тодорхойлж, тайлбарлаж буй байдал

Багийн гишүүдийн оролцоогоор зөв тайлбарласан эсэх

Ажлын хуудас4. Туршилт хичээлийг зөв туршиж, бодитой дүгнэлт гаргасан эсэх

Багийн гишүүдийн оролцоо, оновчтой дүгнэлт

Боловсруулсан багш: Газарзүй О.Тунгалаг, ТНС А.Баасанбат, М.Туяа, С.Энхсаруул, Англи хэл С.Батцэцэг,

Э.Эрдэнэцэцэг, М.Сувдаа, Б.Энхзаяа

1.Michael Jackson - Earth Song (Official Video) ( https://www.youtube.com/watch?v=XAi3VTSdTxU ) 2.Save the Planet song for kids | Environment song for children | ( https://www.youtube.com/watch?v=lJToF8D9bdU ) 3.Earth Day song (https://www.youtube.com/watch?v=yfhyXx1kCz0 ) 4.Lil Dicky - Earth (Official Music Video)( https://www.youtube.com/watch?v=pvuN_WvF1to ) 5.Earth Were In It Together (https://www.youtube.com/watch?v=tUHZsEtJXdk ) 6.Karliene - Mother Earth ( https://www.youtube.com/watch?v=caIo1UGSDgw ) 7.Jimmy Cliff - Save our planet earth (https://www.youtube.com/watch?v=63aLrOkTN7c ) 8.No More Plastic Bags Lyric Video!(https://www.youtube.com/watch?v=NZDD8WWbur8 ) 9.PLASTIC ( https://www.youtube.com/watch?v=h6pm8BYoyT8 ) 10. What a wonderful world (https://www.youtube.com/watch?v=A3yCcXgbKrE ) 11.Өглөө МУСК https://www.facebook.com/watch/live/?v=803491416821806&ref=watchpermalink 12. Уул усны үр сад МУСК https://www.youtube.com/watch?v=vAdBWHIdoMo 13. Шивээ хиагт дуу https://www.youtube.com/results?search_query=%D1%88%D0%B8%D0%B2%D1%8D%D1%8D+%D1%85%D0%B8%D0%B0%D0%B3%D1%82 14. Сайханы хөтөл танилцуулга http://www.ord.mn/index.php?newsid=3478 15.Тужийн нарс танилцуулга http://www.touristinfocenter.mn/cate1_more.aspx?ItemID=224 16. Алтанбулаг музейн танилцуулга http://www.dib.mn/?projects=selenge

ИЁЗБ ХИЧЭЭЛИЙН НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ Монголчууд “Уусан ус рашаан, унасан шороо алт” гэж хэлдэг. Энэ нь хүн, малынхаа ууж

ундалсан усыг рашаан гэж, төрсөн нутгийн хөрс шороог алт хэмээн дээдэлж байдгийг илтгэх хэллэг юм.

Гол мөрөн, булаг шанд зэрэгт бузар /цус, сүү/ оруулахаас ихэд цэрвэж усны сав, шанагыг үргэлж тусад нь цэвэр цэмцгэр байлгана. Урсгал юм угаах, гол мөрөн, булаг шанд, усны ойролцоо гадаалахыг /бие засах/, гол горхийн хөвөө, булаг шанд, ялангуяа урсгалын эхэнд биеэ угаахыг нэн цээрлэдэг юм. Цээр ёс-1 Өвс ургамалд гар хүрэхийн учрыг ч ухаант дээдэс бидэнд сургажээ. Амьд байгаль сэргэн төлжих хавар, зуны цагт нялх ногоо, цэцэг зулгаах, нойтон модны мөчир хугалах, боловсроогүй ургамал жимсийг үндэстэй нь түүх, жимс, эмийн ургамлын үндэс, мөчиртэй нь түүх, мөөгөн хүрээг хоослохыг цээрлэж эх болсон байгалиа хамгаалсаар ирсэн. Түүнчлэн тархац нь бага буюу цөөн хэсгээрээ сондгой ургасан мод бутанд ер гар хүрдэггүй. Цээр ёс -2 Монгол хүн бэлчээр нутгаа бохирдуулахыг эрс цээрлэнэ. Нүүхдээ голомтынхоо үнсийг дарж, гэрийн буурь, хот бууцаа сайн цэвэрлэнэ. Цэвэрлэхгүй орхивол хот бууцны өвс ногоо нь сэргэхгүй, хогийн ургамал ургана. Сурагчид өөрийгөө хэр байгальд ээлтэй эсэхээ үнэлэх англи хэл дээрх сонжоо:

НЭМЭЛТ МАТЕРИАЛ /ХАВСРАЛТ 3/

Боловсруулсан багш: Газарзүй О.Тунгалаг, ТНС А.Баасанбат, М.Туяа, С.Энхсаруул, Англи хэл С.Батцэцэг,

Э.Эрдэнэцэцэг, М.Сувдаа, Б.Энхзаяа

УХААЛАГ АЯЛАЛ ХИЧЭЭЛИЙН МАРШРУТ

55 км

Дулаан Хан Уул

65 км

Сайханы хөтөл

125 км

25 км

Сэлэнгэ аймгийн

Алтанбулаг сум

Хувьсгалын музей

12 км Тужийн нарс