Монгол шагайн уухай ба тэмдэг ая

12
Др. Лувсанноровын Эрдэнэчимэг [email protected] Монгол шагайн уухай ба тэмдэг ая Монголчууд эрт дээр үеэс мал амьтны яс шагайгаар нүүдэлчдийн өвөрмөц тоглоом “шагайн харвааг” бэлтгэж үр хүүхдүүддээ өвлүүлэн сургаж ирсэн уламжлалтай. Монголчуудын наадаж ирсэн “самбартай шагайн харваа” нь ардын аман зохиол хөгжимт аман зохиолын үг хэллэгтэй дуут наадам юм. Шагайн харваа бол аялах уухай ба тэмдэг аяын өвөрмөц онцлогтой бөгөөд энэ нь эрт үеэс уламжлан ирсэн сурын харвааны уухай аятай адил төстэй байдаг. Монголчууд хэзээнээс дуу хуурыг эрхэмлэн өдөр тутмынхаа ажил үйлсэд ч хэрэглэсээр ирсэн төдийгүй, нийгэм улс төрийн үйл хэрэгт ч хуурч, дууч, хорч 1 харваач хүн чухал үүрэгтэй байсныг түүх сурвалж гэрчилдэг. Ялангуяа дундад эртний үед холбогдох монголын хаад ноёдын өргөө 1 Хорч гэдэг нь хаадын өргөөнд нум сум хадгалдаг харваач хүнийг нэрлэж байжээ. 1

Transcript of Монгол шагайн уухай ба тэмдэг ая

Др. Лувсанноровын Эрдэнэчимэг[email protected]

Монгол шагайн уухай ба тэмдэг ая

Монголчууд эрт дээр үеэс мал амьтны ясшагайгаар нүүдэлчдийн өвөрмөц тоглоом “шагайнхарвааг” бэлтгэж үр хүүхдүүддээ өвлүүлэн сургажирсэн уламжлалтай. Монголчуудын наадаж ирсэн“самбартай шагайн харваа” нь ардын аман зохиолхөгжимт аман зохиолын үг хэллэгтэй дуут наадамюм. Шагайн харваа бол аялах уухай ба тэмдэг аяынөвөрмөц онцлогтой бөгөөд энэ нь эрт үеэсуламжлан ирсэн сурын харвааны уухай аятай адилтөстэй байдаг. Монголчууд хэзээнээс дуу хуурыгэрхэмлэн өдөр тутмынхаа ажил үйлсэд ч хэрэглэсээрирсэн төдийгүй, нийгэм улс төрийн үйл хэрэгт чхуурч, дууч, хорч1 харваач хүн чухал үүрэгтэйбайсныг түүх сурвалж гэрчилдэг. Ялангуяа дундадэртний үед холбогдох монголын хаад ноёдын өргөө

1 Хорч гэдэг нь хаадын өргөөнд нум сум хадгалдаг харваач хүнийг нэрлэж байжээ.

1

ордонд дуурьсаж байсан дуу хөгжмийн холбогдолттүүхэн мэдээ баримт болох Монголын нууц товчооболон эр хоёр загалын туужид:

“ Эрмэг цагаагч эхийг нь барьж хөтөлсөн байна Аргусун хорч ийг дагуулж явсан байна Бодвол түүгээр хуурдуулж

Хуурын аялгуугаар уяруулах санаатай байв” гэжбичсэнээс үзэхэд тэр үест хорч харваач хүнийгэрхэмлэн дээдэлж улс төрийн хэргийг гүйцэлдүүлдэггэсэн мэдээ бий. Түүнчлэн Хувилай хаан ордныхөгжмийн ангийг нэмж ордонд шинээр хөгжимчдийгшалгаруулан авч байжээ. Нэгэн удаа нутгийн иргэнболох хүн хаанд бараалхсаар дараах хүсэлтийггаргажээ. Үүнд: “Миний бие өдийг хүртэл наслахдааэлдэв хөгжмийн зэмсгийг урлан бүтээж явснаас бишөөрийн биеэр хөгжимдөн дуугаргах эрдэмд шамдансуралцсан нь үгүй тул энэхүү хөгжмийн зэмсгийгдуугаргаж чадах хүн байваас өгмүй гэжээ. Хаантэрхүү хөгжмийн зэмсгийг дуугаргаж хөгжимдөжчадах хүн хайсаар нэгэн зарлал бичжээ. Үүнд:“Энэхүү модонд өлгөсөн цагиргыг онож харвасанмэргэн харваачид, голын баруун хязгаар нутгаасолдсон нэгэн үлээвэр2 хөгжмийн зэмсгийг өгөгтүн”гэжээ. Үүний дагуу нэгэн мэргэн харваач угцагиргыг оносноор уг хөгжмийн замсгийг авсан ньодоогийн “лимбэ” хөгжмийн зэмсэг байжээ. Үүнээсүүдэн монголчууд аливаа зүйлийг хийж гүйцэтгэхдээмөн харвахдаа ч гэсэн ямар нэг уулга алдах, аялгаүг хэлэх, уухайлдаг заншил бий. Ерөөс уухай гэдэгнь нэн эртний уламжлалтай аялга үгээс бүтэхтэмдэг ая бөгөөд нийтээрээ нэгэн зэрэг хүчээнэгтгэн хамсран хийх ажил үйлсэд ч нэг, хоёрынгурваа! гэхээс гадна бас уухай! хэмээн уухайлдаг.Эрт үеийн цэргүүд дайн тулаанд орохдоо ч уухай

2 Л. Оюунчимэг “ Шударга хөгжим монголчуудынх ” өгүүлэл, УБ, 1997, “Ил товчоо сонин”,

2

хашгиран тулалддаг байжээ. Энэ нь нийт олныхүчийг нэгтгэх, анхаарлыг нь төвлөрүүлэх үүрэгзориулалтаас үүдсэн байж болох юм. Монголчуудынөв уламжлуулан наадаж урлан бүтээж ирсэн ардынязгуур тоглоом наадам бол нүүдэлчин монголчуудыноюунлаг ахуй сэтгэлгээний дэвшлийн үр дүн гэжхэлж болно.

Нүүдэлчин монголчууд жилийн дөрвөн улиралдмал сүргээ хариулах, хотлуулах болон ажилхөдөлмөрөө амжуулж гүйцэтгэсэн зуны нарлаг оройболон, жилийн дөрвөн улиралд тохиолдох баярнаадам цагаан сар, даншиг наадам, хүүхдийн дайхүргээх, хурим төрийн ёслол зэрэг олноорооцугларах үеээрээ төрөл бүрийн ардын уламжлалтмонгол тоглоом наадмыг наадаж ирсэн түүхтэй.Тухайлбал чулуун тоглоом чулуугаар төрөл бүрийнамьтан дүрс, ялангуяа малчин хүүхдүүд ертөнцийнюмс үзэгдлийг болон эргэн тойронд буй ахуйбайдлын юмс үзэгдлийг чулуугаар төлөөлүүлэн оюунсанаандаа дүрслэн сэтгэн бодож наадаж ирсэнуламжлалтай. Эдгээр наадгай хуруу таалцах, чулуутаалцах, муур хулгана болох мориор нар булаалдах,дэр булаалдах, цүү хаях, цагаан мод шидэх, алагмэлхий тоглох, морь, тэмээ уралдуулах, гадаа бадотор, мөсөн дээрх харваа, самбартай наадаххарваа гэх олон төрлийн наадгайг насны онцлогоорболон тодорхой баяр наадмын үүрэг зориулалтаарнаадаж ирсэн уламжлалтай юм. Тухайлбал “манайэриний 6-8 –р зууны үед холбогдох Түрэгийн үеийнбулшнаас гарсан шагайн дээр эртний бичгийнтэмдэглэл байсан ба тэр нь ямар нэг эртний овогаймгуудын тамга тэмдгийн дардасын зүйл байж болохюм гэдэг талаар эрдэмтэд судалжээ”3. Монгол айлбүхэн шагайн харвааны хасаа, сумаа дээдлэн

3 Б. Ану Оллоо.мн Шагайн хобооны ярилцлага, 2010 он,

3

хүндэтгэж тусгай уут саванд хийж хадгалан ирсэнуламжлалтай юм

Уухай ба тэмдэг аяЭртний хүмүүсийн зан заншилд холбогдох өөр нэгэнсонирхолтой ая эгшиг бол тэмдэг ая болон уухайюм. Монгол тоглоом наадгайд ч тэмдэг ая болонуухай аязууд хөгжсөн байдаг. Уухайг дотор ньсурын уухай ба шагайн уухай гэж ангилдаг. Монголхөгжимт аман зохиолд олон зүйлийн тэмдэг ая бауухай байдаг. Судлагч Ж. Бадраагийн4

мэдээлснээр: “тагнай ташихыг гаслан зовлонучирсных, уруул товших нь хүйтнийг илэрхийлсэнтэмдэг ая болдог бол, шогшрох нь алдаа мадаггаргасных, исгэрэх нь халуунд сэрүүцэх гэсэнхүсэл тэмүүллийг илэрхийлсэн тэмдэг ая юм“.

Эрт үеэс монголчууд эрхэлж буй мал ажахуйнхаа нэг хэсэг болох, мал ээнэгшүүлэх, маламьтантай харьцах төрөл бүрийн тэмдэг аяыг зохионтуурьвиж ирсэн байдаг. Үүнд: мал амьтантайхарьцахдаа илэрхийлэх гурийлах, өөвлөх, чүүглэх,хөөслөх зэрэг тэмдэг аязууд нь цааш хөгжин тойг,гүүргий, хурдан морьны гийнгоо, уухай, ум марзай,ингэ хөөслөхөд аялах хөөс зэрэг мал аж ахуйнхолбогдолтой мал ээнэгшүүлэх аязууд нь уухайболон тэмдэг аяас үүдэн аялгууны тодорхой бүтэцхэмжээг олон хөгжсөн байдаг.

Тухайлбал хонь тойглоход:Тойг тойг тойг тойг тойг тойг тойг тойг гэж аялажбайхад, ямаанд: чүүгий, ингэ хөөслөхөд: хөөсхөөс, морь уралдуулахын өмнө ум марзай уухай,гийгоо, марзай аялдаг. Түүнчлэн анчин гөрөөчин анавд гарахдаа ангийн хишиг буян тогтоох, олз омогдуудах, ангийн хийморь сэргээх үүрэг зориулалтбүхий тэмдэг ая аялан дууддаг ба тэр нь ангийнуриа дуудлага болон хөгжсөн байдаг. Харин мал4 Ж.Бадраа “ Монголын хөгжим судлал” УБ, 2000,

4

мал аж ахуйн холбогдолоос үүдээд хурдан морьныуухай, тоглоом наадмын шинж төрхийг агуулсаншагайн уухай аязууд хөгжсөн байдаг. Энэ бүхнээсүзэхэд нэн эрт үеийн тэмдэг ая болон ая аялгуу ньхүний хөдөлмөрийн явцад эрхлэн буй аж ахуйнхааагуулгатай шууд холбоотойгоор үүсдэг байна.Тэмдэг ая нь анхандаа дуу алдах тэмдэг аялгабүхий авиа чимээ үүсгэн эхэлж, аажмааранхааруулга өгөх үүрэг зориулалт бүхий аялга үг,ая хэмнэлт аялгууны бүтцийн жижиг хэлбэр нэгөгүүлбэрээс буюу заримм үед нэг үеэ нь уртсанөгүүлбэрийн дайтай аялгуу болсон байдаг. Өөрөөрхэлбэл тэмдэг аяын бүтэц нь монгол ардын богинодууны бадагчилсан хэлбэрээс ч бага хэмжээтйбөгөөд, ихэнхдээ нэг үгээс буюу нэг үгийг хэдхэдэн жижиг үе болгон урт эгшгийн уртасгалыг буйболгон хөгжсөн байдаг. Үүгээрээ “олиготон” буюунэг эгшиг зонхилсон төрөл хэлбэрийн бүтэцтэй гэжүзэж болно.

Мал аж ахуйн сэдэвтэй мал ээнэгшүүлэх аязууднь ихэнхдээ малд аялах тэмдэг аялгаас үүссэнбөгөөд ихэнхдээ нэгэн үг дээр тулгуурлагдсан,аялгууны жижиг давтамжит хэлбэрийг агуулсан,энгийн аяг (мотив) бүхий уухай аяаас бүтдэгбайна. Эдгээрийг аялгууны бүтэц зохионбайгуулалтаар нь маш энгийн жижиг хөгжүүлэгтэй,ая хэмнэлийн хувьд энгийн жигд хэмнэл голлосон,хэсэгчилсэн буюу үе давтамжтай, үг шүлгийн хувьдганц нэг үе, үгээс бүтсэн, нэг болон хэд хэдэнэгшиг авиаг холбосон, ихэнхдээ эгшгийн чөлөөтурсгал орсон, нэгэн өнгө олигатон5 эгшиглэгээголлосон, дахин давталт ихтэй зэргээс үүдэнэдгээр тэмдэг ая болон уухайг бүтэц бүрэлдэхүүний

5 Олиготон – нэгэн эгшгийн бүтэцтэй ая хөгжүүлгийн эгшиглэгээг хэлнэ.

5

хувьд нэн эрт үеийн дуу хөгжмийн нийлмэл6 урлагтхамруулан үздэг.

Эртний Монголчуудын аман зохиол, үлгэр домог,ардын хөгжимт аман зохиолд ч шагайн тухайөгүүлэмжүүд өргөн орсон байдаг. Тухайлбал “Долоонбор оготны үлгэрт” шагайн чинээ шар тос өгнөхэмээн гардаг бол, хүүхдийг дөнгөж төрсөн цагаасэхлэн шагайг төрсөн хүүхдийн тоглоом хэмээнбэлгэдэж гоёмсог торгон уутант хийж өгдөгзаншилтай байжээ.

Ялангуяа эсгий, даавуу торго дурдан зөөлөнэдлэлээр үнэг болон амьтны дүрс оёж хатгажбэлдэхээс гадна, бага жижиг мал амьтны шагайг чтоглоом болгон бэлтгэж өнгө будгаар будан цэвэрцэмцгэр байдлаар нь өлгийтэй хүүхдийнхээ дээрхунинаас дүүжлэн өгдөг заншилтай байжээ.

Монголын дундад эртний утга зохиолын нэгболох Монголын нууц товчоонд: Жамуха Тэмүжинхоёр хоорондоо шагай солилцож анд нөхөр болсон,нэг нь хүрэл шагай нөгөө нь цутгамал шагайг өгсөнтухай гардаг. Нанхиад сурвалж бичгийн мэдээгээрдундад эртний хаадын өргөөнд дуулагдаж байсанцэрэг эрсийн уянгат дуунд мэргэн харваачдыгтодруулсан байдаг.

Тухайлбал: Эзэн Чингис хааны хоёр загалморьдын талаар бичсэн “Эр хоёр загал” буюу“Зээргэнэтийн шил” хэмээх урт аялгуут дуунууд ньүе залгамжлан дуулагдсаар ирсэн бөгөөд харинөнөөг хүртэл тэдгээр дууны судлалд мэргэнхарваачид нь хэн байсан бэ гэдэгт холбогдох эзэднь тодорхойгvй байсан юм.

Өөрөөр хэлбэл эзэн Чингис хааны хоёр загалморийг магтан дуулсан өдий төдий хувилбар байхаасгадна тэдгээр дууны шүлэглэлд ч анчин харваачдын6 Нийлмэл урлаг гэдэг нь- үлгэр тууль, ерөөл магтаал, дуу хөгжим, бүжиг, жүжиг, дүрслэх урлаг сэлтээр салан тусгаарлаж хөгжиж амжаагүйүеийн урлагийг хэлнэ.

6

талаар бус хоёр загал морьдын тухай дуулагддагбайсныг бид мэдэх билээ.

Харин бидний олж үзсэн сүүл vеийнхэрэглэгдэхүүнд дундад эртний үед дуулагдажбайсан эр хоёр загалтай холбогдолтой хэд хэдэндууны шүлгүүд аялгууны хамт олдсон юм. Тэдгээрдууны шүлэгт: эзэн хааныхаа хоёр загал мордыгхарван шархдуулсан цэрэг эрс мэргэн харваачидбол “Аш мэргэн” буюу “Андай мэргэн, Ахай мэргэн”гэх харваачдын талаархи тодорхой өгүүлэмж бүхийдууны шинэ хувилбарууд олдсоор байна.

Андай мэргэн Ахай мэргэн дуунд:

Өргөн голын эхэндүГурван зуун жаран зээрдӨнжин шөнөжин бэлчин айсуйАндай мэргэн Ахай мэргэн Хоёр ану Харваж андуурвай (1.143) гэхчилэн дууны өгүүлэмжид

Андай мэргэн, Аш мэргэн буюу Ахай мэргэн гэх хоёранчин эздийг тодруулж байгаагаараа онцлогтой юм.Зарим дуунд эзэн Чингис хааныхаа хоёр загалморьдыг буга, зээр хэмээн андуу харважшархдуулсан анчдын тухай өгүүлж байхад заримхувилбарт: Андай мэргэн, Аш мэргэн гэх анчинхарваачид харван шархдуулж байсан гэсэн мэдээгтодруулж байгаа нь уг дууны ая шүлгийн зохиомжийнталаарх хэрэглэгдэхүүнийг улам бүр баяжуулжбайгаагаараа чухал ач холбогдолтой баримт юм.

Монголчуудын нандигнан хадгалж өвуламжлуулсаар ирсэн өвөрмөц нэгэн наадгай бол“самбартай шагайн харваа” юм.

7

Шагайн харваа нь: монгол үндэстний ахуй занзаншил, монгол ёс заншлын өв уламжлал, ахасдээдсээ хүндэтгэн хайрлах ёс суртахууныгхөгжүүлэх, түүнчлэн мал амьтны бие махбод, насхүйс, өнгө зүсийг зүслэн таниж мэдэх, тэднийгхайрлан хамгаалах, хамт олноор хамтрах, нийтэчбайх хүмүүжил суртлын болон цэц мэргэнээ сорихүндсэн үүрэг зориулалтай наадам юм.

Монголчууд үр хүүхдийнхээ цэвэр ариун ёссуртахуун, бага залуу наснаас эхлэн оюун ухаанухамсар сэтгэлгээг нь хөгжүүлэх, сургах, судлах,өвлүүлэх, уламжлалыг шингээх, хамтач, нийтэчнөхөрсөг зан харьцааг эрхэмлэн хүндэтгэж сургахүүднээс өөрсдийн өвөрмөц нүүдэлчдийн тоглоомнаадгайг зохион туурьвиж уламжлан хөгжүүлсээриржээ.

Шагайн харвааны төрөлСамбартай шагайн харвааг гадаа буюу дотор тусгайбэлтгэж зассан шагайг бай болгон онож харвахбайдлаар самбарт байрлуулан наадах наадгайг“шагай харвах” наадгай буюу ”мөсөн дээрх шагайхарвах наадгай” гэдэг. Монголчууд жилийн дөрвөнулиралд шагай харвах наадгайг гэр дотор болонгадаа наадаж ирсэн ба ялангуяа өвлийн цагт цасмөсөн дээр нааддаг. Самбартай шагай харвааг дотор нь: “өрөг харваа”,“баг харваа”, “отог харваа”, “хүрээ харваа”,“суман харваа” , “тойром харваа” гэхчлэн айлсаахалтаараа буюу овог аймаг, отог овгоороонаадан баг үүсгэн хоорондоо цэц мэргэнээ соринхарваж наадах гэхчлэн ангилдаг байна. Ингэж овогаймаг, отог омгоороо наадаж баг болон цэцмэргэнээ тодруулан наадаж түрүүлсэн амжилттайнадагчийг тусгай “мэргэн харваач” хэмээх цолзэрэг олгож нааддаг байна. Энэ наадгайг үндсэндээхоёр хоёр багаар хоорондоо цэц мэргээ сорин

8

наадах ба, нэг багт зургаан харваач, баг бүрзургаа зургаагаараа талцаж хэд хичнээн ч багоролцож өрсөлдөн нааддаг. Самбартай шагайнхарвааг наадах үедээ монгол үндэсний дээлхувцасыг өмсөн нааддаг уламжлал одоо чуламжлагдсан хэвээр. Шагайн харваанд цээрлэх зүйлгэж бий, энэ нь толгой нүцгэн буюу үндэснийхээдээл хувцас, гутал, малгайг дутуу өмсөх, энгэрзаамыг задгай хайш яйш өмсөхийг цээрлэдэг. Шагайнхарвах сумыг шагайгаар урладаг. Харваач бүрөөрсдийн сумыг тусгай гоёмсог уутанд хийж өөрийнбиед хадгалж явдаг.

Уухайн төрөлМонгол шагайн харваа бол аялах уухай түрлэг,тэмдэг аялгууны төрлөөр баялаг юм. Самбартайшагайн харваа бүр харвалтын онолт, алдалт,зөрөлт зэрэг харвалтын шийдэл бүрт аялах уухай ньаялгууны хувьд өвөрмөц үг хэллэг, уухай, тэмдэгая түрлэгтэй ажээ. Жишээ нь: шагайн харваа эхлэхүед “харваа эхлэх уухай” “танилцуулах эхлэлийнуухай” аялдаг бол наадмын ид цэц мэргээ сорих үед“түрлэгт уухай” буюу “түрэх уухай”, харваачдыгдэмжих үед “хөгжөөх уухай” буюу “дэмжих уухай”,харваач байг оносон үед “самбарын уухай”, “хасаашимэх шимээний уухай”, “онооны уухай”, харваачийнхурц ширүүн харвалтын хүчдэлийг багасгах гэсэнсанааг аялгуугаар харваачдад илэрхийлж, хэлжойлгуулах үүднээс “намжаах уухай”, “зөөлрүүлэхуухай” аялдаг бол, наадмын төгсгөлд “жаргаахуухай” буюу “төгсгөл уухай” гэх олон төрлийнуухайг тус тусад өөр өөр үүрэг зориулалтаар ньаялж нааддаг. Иймээс шагайн харвааны уухай бүраялах үүрэг зориулалттаараа өөр өөр юм.

Шагайн уухайн самбарын онооны уухайд:

9

Онолоо доо оо . . . өө өө өө өө хэмээн аялдагбол

Шагайн сум алдах үедАлдлаа өө хөө өө өө өө өө хэмээн аялдаг. Иймээсуухайг аялгууны бүтцээр нь авч үзвэл: шагайнуухай нь: аяг мотивын хувьд нэн эртнийуламжлалтай бөгөөд урт дууны уртлаг хэм, уртлагая, уртлаг сэтгэлгээний уртлаг хэмийн бүтэцьэйбайдаг. Ялангуяа хоёр хэсэг баг болон талцанзургаа зургаан хүнээр наадахад хүн тус бүрийннаадах төрх байдал адилгүй байх тул тэр бүрд“уухайн аялгаар” дамжуулан хэлэх гэсэн санаагаааялгууны сэтгэлгээгээр дамжуулан ойлгуулдагонцлогтой. Иймээс шагайн харвааны уухай бол тэрчигээрээ аялгууны сэтгэлгээгээр дамжин харьцдаг,ойлгуулдаг өвөрмөц хэллэгтэй. Тухайлбал эхний наадагчийн шагай харвах өрнөлт ньхурц ширүүн өнгө аястай, харвасан сум ньсамбараас нилээд холуур ойх, байг онохгүй зайтайөнгөрч буйг өөрийн багийн хүмүүс мэдрүүлэх үүрэгзориулалтаар “уухайн намдуу аялгаар” намуунзөөлөн аялан уухайлан тайлбарладаг. Намуун зөөлөнаялан уухайлж буй хэлбэр нь: хүчээ нэм,харвалтыг сайжруул гэсэн дохио тэмдэгтэй юм.Харин зарим харвагчинй харвалт нь сул, чиглэл ньсул байгаа наадагчдад зориулсан “дэмжих уухайг”аялдаг. Энэ дэмжих уухай бол аялгууны хувьд арай дээгүүрөнгө дээр тулгуурлан “шимээний уухайг” дуугааөндөрсгөн нилээд хүчтэй цохилттой түрэлттэйаялгуугаар уухайлан илэрхийлдэг. Энэ нь нэг ёсныхарваачдад өгч буй сануулгын чанартай хэллэг юм. Харин харвалтын цэц мэргэ сайн, оноолт сайтайбайгаа харваачдыг бахархан дэмжсэн цоглог хурцтод аялгуу бүхий “ онооны уухайг” нийтээр чангадуугаар “онолоо доо“ хэмээн түрж уухайлна.

10

Тоглогч бүрийн харвах, сэтгэх, авхаалж самбаа,хараа, цэц мэргэ, онох байдал янз бүр байх тултэднийхээ наадалт тоглолтыг дэмжсэн “дэмжих буюухөгжөөх уухай”, зарим үед эсрэг багийнхныгалдуулах “сандаргах уухайг” хүртэл уухайланнааддаг. Иймээс уухайн аялгуу бүр нь үүрэгзориулалтаараа өөр өөр бүтэц агуулгатай байдагбайна.

Эцэст нь дүгэн үзэхэд: Монгол шагайн харваа болардын зан үйлийн тоглоом наадмын хөгжимт аманзохиолын дуут наадгайн төрөл юм. Шагайн уухай болмалч нүүдэлчдийн ангийн болон мал ээнэгшүүлэхтэмдэг аяаас үүссэн хөгжимт аман зохиолын дуутнаадгайн нэг юм. Шагайн тэмдэг ая нь: хөгаялгууны хувьд давтагдашгүй өвөрмөц хэлбэрийгөөртөө шингээж, монгол дуут наадмын нэгэн төрөлболтлоо хөгжсөн уухай аялгуу юм. Шагайн уухай аябол наадагчдын сэтгэл зүй, ур ухаан, сэтгэн бодохавъяас чадварыг шалгасан урт дууны уртавтар аягмотив хэлбэрийг өөртөө шингээсэн урт аялгуутайбайдаг. Шагайн уухай бол үгийн бүтцийн хувьдонолоо доо, гац лаа даа, алдлаа хэмээх нэгэнүгээс бүтэх бөгөөд аялгууны хувьд нэг үгийг хэдхичнээн хэмнэлээр таслан уртасгаж аялдгаараааялгууны уртасгалын хувьд хязгааргүй уудамбүтэцтэй. Уухайн түрлэгийг олноороо хамтранаялдаг, бөгөөд энэ нь гетерофони олон хоолойнзарчимтай байдаг. Иймээс шагайн харваа бол зөвхөнхүүхэд багачуудын тоглоом наадам бус, хот айлсаахалт, гэр бүл, ах дүү, анд нөхөд, айлсаахалтынхны дунд нөхөрсөг найрсаг харьцааг буйболгодог, ардын ёс заншлын нэг хэсэг нь юм.Түүнчлэн хүнийг хамтач, нийтэч, зарчимч,хүмүүжлээр хүмүүжүүлэх үүрэг зориулалттайхүмүүжлийн чухал ач холбогдолтой наадам юм.

11

Монгол шагайн харваа болон түүний уран тансагаялгуун уухай бол: монгол түмний морь малааэрхэмлэн дээдлэх үзлээс урган гарсан гүнсэтгэлийн урлал, уран дүрслэл, монгол түмний урандүрслэлт сэтгэлгээний нэгээхэн хэсэг нь гэж үзэжболно. Эцэст нь хэлэхэд: шагайн харваа болмонгол ардын язгуур урлаг, аман зохиол, үгхэллэг, дуу хөгжим, уламжлалт ёс заншилд сургах,ахас дээдсээ хүндлэх, ардын урлаг, ёс заншилыгсурталчлах, судлах, номлох, хөгжүүлэх,дэлгэрүүлэх, уламжлуулах чухал ач холбогдолтойнаадмын төрөл юм. Иймээс Монгол шагайн харваанаадгай нь хүүхдийг ардын ёс заншлын ухаандсургах “ахуйн сургууль мөн юм“ гэж үзэж болно.

Монгол шагайгаар наадах монголын үрс арвин болохболтугай!

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

12