УХААЛАГ ХОТЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН СУДАЛГАА

Post on 23-Feb-2023

2 views 0 download

Transcript of УХААЛАГ ХОТЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН СУДАЛГАА

М.Бурмаа /ШУТИС, МХТС, докторант/

ШУ-ны доктор (Sc.D), дэд профессор Б.Цэцгээ

2013 он

Үндэслэл Мэдлэгт суурилсан, мэдээлэлжсэн нийгмийн өнөө үе нь дэлхийн улс орнуудын амьдарч буй хүрээлэн буй орчин, хот төлөвлөлтийг “Smart City” буюу Ухаалаг хот болгон хөгжүүлэх шаардлагыг зүй ёсоор тавьж байна.

Энэхүү илтгэлд олон улсын туршлага дээр үндэслэн боловсруулсан ухаалаг хотын хөгжлийн түвшинг үнэлэх аргачлалыг авч үзэв.

12/17/2013 2 М.БУРМАА

Үндэслэл Дэлхий нийтэд хүн төрөлхтний амьдралын хэв маяг,

оршин тогтнох орчин нь экологийн болон нийгэм, эдийн засаг, улс төрийн аюулгүй байдалтай салшгүй холбоотой асуудал болж байна.

Өнөөдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод шилжих хөдөлгөөн ихэссэнээс бий болсон экологийн асуудлыг шийдвэрлэхэд Ухаалаг хотыг байгуулан хөгжүүлэх шаардлага урган гарч байна.

Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотыг 2020 он хүртэл 3 үе шаттайгаар Smart City болгон хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. [4]

12/17/2013 3 М.БУРМАА

Судалгааны зорилго Ухаалаг хотын хөгжлийн түвшинг үнэлэх аргачлалыг боловсруулах.

Дээрх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллалаа. Үүнд:

Дэлхийн Ухаалаг хотуудын хөгжлийн туршлагыг судлах, харьцуулсан судалгаа хийх,

Ухаалаг хотын хөгжлийн түвшинг үнэлэх шалгуур үзүүлэлт, дэд шалгуур үзүүлэлт, хүчин зүйлүүдийг тодорхойлох,

Ухаалаг хотын хөгжлийн түвшинг үнэлэх аргачлал, алгоритмыг боловсруулах зэрэг болно.

12/17/2013 4 М.БУРМАА

Шинэлэг тал, ач холбогдол Энэхүү илтгэлийн шинэлэг тал нь:

Ухаалаг хотын хөгжлийн түвшинг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тогтоосон,

Ухаалаг хотын хөгжлийн түвшинг үнэлэх аргачлал, алгоритмыг боловсруулсан үр дүн юм.

Практик ач холбогдол нь хотын өнөөгийн түвшинд үнэлгээ хийснээр түүнийг Ухаалаг хот болгон хөгжүүлэх бодлого, зорилго, зорилтуудыг тодорхойлох үндэслэл болоход оршино.

12/17/2013 5 М.БУРМАА

Ухаалаг хот – Smart City

“Smart City” буюу Ухаалаг хот нь мэдээллийн технологийн эрин зууны бүхий л дэвшилтэт техник технологийн шийдлийг ашиглан хүмүүсийн амьдралын хэв маягийг хялбарчилж, аюулгүй амар тайван амьдрах нөхцөлийг бий болгохоос гадна өнөөдөр тулгамдаж буй байгаль экологийн асуудлуудыг шийдвэрлэж, аж үйлдвэржсэн, инновацийн эдийн засаг, нийгмийн хувьд тогтвортой томоохон бие даасан хот байна.[2]

12/17/2013 6 М.БУРМАА

Ухаалаг хот – Smart City

“Smart City” буюу Ухаалаг хот гэдэг нь мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан төр, бизнес, иргэд хоорондын шинэ үеийн харилцаа, хамтын ажиллагаа, үйлчилгээ, дэд бүтцийн цогц юм. [1]

Мэдээллийн технологид суурилсан Ухаалаг хот нь дараах үндсэн шалгуур үзүүлэлтүүдээр энгийн хот, суурин газраас ялгарна.

12/17/2013 7 М.БУРМАА

2012 онд Vienna

Toronto

Paris

New York

London

Tokyo

Berlin

Copenhagen

Hong Kong

Barcelona

12/17/2013 8 М.БУРМАА

Ухаалаг хотын үндсэн шалгуур үзүүлэлтүүд

12/17/2013 9 М.БУРМАА

Ухаалаг эдийн засаг - Smart economy 1. Бизнесийн шинэчлэл

Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх R&D зардал

Мэдлэгийн үйлдвэрлэлийн салбар дахь ажил эрхлэлтийн түвшин

Нэг хүнд ногдох оюуны өмч, патентийн хэмжээ

Бизнес дэх мэдээллийн технологийн хэрэглээ

Хотын эдийн засгийн хөгжлийн стратеги

12/17/2013 10 М.БУРМАА

Ухаалаг эдийн засаг - Smart economy 2. Бизнесийн өрсөлдөх чадвар

ЖДҮ-ийн хөгжлийн болон бодлогын индекс

Бизнес эрхлэлтийн индекс /Doing business/

Бүтээмж

Хөдөлмөр, санхүүгийн зах зээлийн уян хатан байдал

Нөөцийн болон бүтээгдэхүүний зах зээлийн үр ашигт байдал

Гадаад, дотоод зах зээлийн багтаамж

Бизнес эрхлэгчдийн дэмжлэг

Бизнесийн зардал

12/17/2013 11 М.БУРМАА

Ухаалаг эдийн засаг - Smart economy 3. Санхүү, хөрөнгө оруулалт, татварын орчин

Санхүүгийн зах зээлийн хөгжил

Хөрөнгө оруулалт, венчур капитал

Татварын систем

4. Бизнесийн орон зайн хөгжил

Шинжлэх ухаан, технологийн паркууд

Аж үйлдвэрийн паркууд

Бизнес инкубатор

Их сургууль, бизнесийн байгууллагын түншлэл

12/17/2013 12 М.БУРМАА

Ухаалаг эдийн засаг - Smart economy 5. Олон улсын хамтын ажиллагаа

Хотын олон улсын хяналт

Олон улсын сүлжээний хуваарилалт

Олон улсын стратегийн дэмжлэг

Олон улсын чиг баримжаанд тулгуурласан үлгэрчилсэн төлөвлөгөө

12/17/2013 13 М.БУРМАА

Ухаалаг хөдөлгөөнт дэд бүтэц - Smart Mobility

1. Мэдээлэл холбооны технологийн дэд бүтэц болон холболт

Хөдөлгөөнт болон өргөн зурвасын хэрэглээ

Мэдээлэл холбооны сүлжээ, холболт

Олон нийтийн интернет хандалт

2. Эрчим хүч

Сэргээгдэх эрчим хүч

Ухаалаг эрчим хүчний сүлжээ /Smart Grid/

12/17/2013 14 М.БУРМАА

Ухаалаг хөдөлгөөнт дэд бүтэц - Smart Mobility

3. Тээвэр, зуучлал

Ухаалаг тээвэрлэлтийн системүүд

Хайлтын систем /GPS/

Ухаалаг эко тээврийн хэрэгслүүд

Мэдээлэл, харилцаа холбооны хөдөлгөөнт салбар /Mobile post office/

Зам, гүүр төлөвлөлт

12/17/2013 15 М.БУРМАА

Ухаалаг эко хүрээлэн буй орчин – Smart Environment

1. Аюулгүй байдал

Мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан нийгмийн аюулгүй байдлын систем

Гамшиг, гэмт хэрэг, ослын бууралт

2. Хот байгууламж

Ухаалаг эко барилга байгууламж

Хот төлөвлөлт

Ухаалаг гэрэлтүүлэг

12/17/2013 16 М.БУРМАА

Ухаалаг эко хүрээлэн буй орчин – Smart Environment

3. Бохирдол

Хог хаягдлын менежмент

Агаарын бохирдол

Озоны хэмжээ

Амьсгалын замын болон халдварт өвчлөлийн бууралт

4. Нөөцийн менежмент

Цэвэр усны нөөц

Эрчим хүчний нөөц

Байгалийн баялгийн нөөц

12/17/2013 17 М.БУРМАА

Ухаалаг эко хүрээлэн буй орчин – Smart Environment

5. Байгаль орчны нөхцөл байдал

Нарны тусгалын хэмжээ

Ногоон хүрээлэн буй орчны эзлэх хувь

12/17/2013 18 М.БУРМАА

Ухаалаг иргэд –Smart People

1. Боловсрол

Боловсролын түвшин /коллеж, МСҮТ-ийн боловсролын түвшингээс доошгүй/

Ур чадвар

Ухаалаг сургалтын систем

Их сургуулиудын интерпренер чиг хандлага

Боловсролын хөгжлийн стратеги

Цахим сургалт

12/17/2013 19 М.БУРМАА

Ухаалаг иргэд –Smart People

2. Нийгмийн байдал

Хүний хөгжлийн индекс

Даяаршил, нээлттэй үзэл бодол

Нийгмийн оролцоо, баталгаа

Шилжилт хөдөлгөөн

3. Судалгаа ба хөгжил, инноваци /R&D&I/

Хүмүн капитал

Судалгаа, шинжилгээний түвшин

Мэдлэг үйлдвэрлэгч төв ба бизнесийн байгууллагын хамтын ажиллагаа

12/17/2013 20 М.БУРМАА

Ухаалаг технологи – Smart technology

1. Инновацийн кластер ШУТ, Инновацийн хөгжлийн бодлого, хөтөлбөр

Инновацийн кластерийн тогтолцоо

Кластерийн тоо

2. Өндөр технологи

Шинэ үеийн хөдөлгөөнт холбооны технологи

Өндөр хурдны, өргөн зурвасын хандалт

Өндөр технологийн суурь сүлжээ

Цахилгаан, радио, телевизийн холбоо

Зайн эмчилгээ, оношлогооны төхөөрөмжүүд

12/17/2013 21 М.БУРМАА

Ухаалаг технологи – Smart technology

Хөтөч програм хангамжууд

Мэдрэгч дэлгэц бүхий хэрэглэгчийн удирдлагын систем

Хиймэл оюун ухаан

Нано, био технологи

Онлайн төлбөр тооцоо, цахим гарын үсэг

Нээлттэй өгөгдлийн сан

Тээврийн ухаалаг систем

Үүлэн тооцоолол

Ухаалаг эрчим хүчний систем

Хиймэл дагуул

12/17/2013 22 М.БУРМАА

Ухаалаг засаглал –Smart Governance 1. Нээлттэй засгийн газар

Цахимжуулалт, мэдээллийн сүлжээ, аюулгүй байдал

Ил тод, шударга байдал

Авилгын индекс

Иргэдийн сэтгэл ханамж

Улс төрийн тогтвортой байдал

Бие даасан байдал, эрх мэдэл

2. Шийдвэр гаргалт

Засгийн газар, бизнесийн байгууллага, иргэд хоорондын харилцаа

Иргэдэд чиглэсэн

Эрх мэдэл

Иргэдийн улс төрийн оролцоо 12/17/2013 23 М.БУРМАА

Ухаалаг амьдралын хэв маяг – Smart Living

1. Соёл болон амьдралын шинж чанар

Нэг хүнд ногдох соёлын бүтээгдэхүүн

Хувь хүний аюулгүй байдал

Ядуурал, ажилгүйдлын бууралт

Амьдрах сууцны сэтгэл ханамж

Нэг хүнд ногдох сууцны талбай

2. Эрүүл мэнд

Цахим эмнэлгийн үйлчилгээ

Эмнэлгийн үйлчилгээний кластер тогтолцоо

Урт наслалт, хүн амын эрүүл мэнд

12/17/2013 24 М.БУРМАА

Ухаалаг хотын хөгжлийн түвшинг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тодорхойлох нь

Алхам 1. t дэх жилийн k-р шалгуур үзүүлэлтийн i-р дэд шалгуур үзүүлэлтээрх j-р хүчин зүйлсийн үнэлгээг t-1 ба t дүгээр жилийн хувийн жинг тухайн жилийн хүчин зүйлийн дундаж үнэлгээ бүрээр үржүүлж тооцоолно.

12/17/2013 25 М.БУРМАА

Ухаалаг хотын хөгжлийн түвшинг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тодорхойлох нь

Алхам 2. t дэх жилийн k-р шалгуур үзүүлэлтийн i-р дэд шалгуур үзүүлэлтээрх үнэлгээг хийхдээ t дэх жилийн k-р шалгуур үзүүлэлтийн i-р дэд шалгуур үзүүлэлтээрх j-р хүчин зүйлийн үнэлгээг t дэх жилийн k-р шалгуур үзүүлэлтийн i-р дэд шалгуур үзүүлэлтийн ач холбогдлын жингээр үржүүлж тооцоолно.

12/17/2013 26 М.БУРМАА

Ухаалаг хотын хөгжлийн түвшинг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тодорхойлох нь

Алхам 3. t дэх жилийн k-р шалгуур үзүүлэлтийн үнэлгээг хийхдээ t дэх жилийн k-р шалгуур үзүүлэлтийн i-р дэд шалгуур үзүүлэлтээрх үнэлгээг t дэх жилийн k-р шалгуур үзүүлэлтээрх i-р дэд шалгуур үзүүлэлтийн ач холбогдлын жингээр үржүүлж тооцоолно.

12/17/2013 27 М.БУРМАА

Ухаалаг хотын хөгжлийн түвшинг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тодорхойлох нь

Алхам 4. Ухаалаг хотын t дэх жилийн ерөнхий үнэлгээг хийхдээ t дэх жилийн k-р шалгуур үзүүлэлтийн үнэлгээг t дэх жилийн k-р шалгуур үзүүлэлтийн ач холбогдлын жингээр үржүүлж тооцоолно.

12/17/2013 28 М.БУРМАА

Дүгнэлт Дээрх боловсруулсан дэд шалгуур үзүүлэлт тус

бүрийн тоон болон чанарын үзүүлэлтүүдийг тооцоолсноор Ухаалаг хотын шалгуур үнэлгээг гаргаж болно.

Олон улсын туршлага, судалгааны ажлуудыг харьцуулан дүгнэж ухаалаг хотын 7 үндсэн шалгуур үзүүлэлт тус бүрийг 2 – 5 үзүүлэлтүүд бүхий нийт 22 дэд шалгуур, 97 хүчин зүйлтэйгээр боловсрууллаа.

12/17/2013 29 М.БУРМАА

Дүгнэлт Ухаалаг хотын хөгжил нь мэдээлэл, харилцаа

холбооны технологид суурилсан байх тул манай улс нь мэдээллийн технологийн дэд бүтцээ сайжруулах, өндөр технологийг нутагшуулах, ухаалаг хотыг байгуулж хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, стратегийн хөтөлбөрийг боловсруулан, үе шаттайгаар хэрэгжүүлснээр Улаанбаатар хот төдийгүй томоохон суурин, хотуудыг Ухаалаг хот болгох боломжтой юм.

Нийслэл Улаанбаатар хотыг Ухаалаг хот болгон хөгжүүлэх шинэчлэлийн алхамыг хийхэд дээрх аргачлал нь чухал ач холбогдолтой байх болно.

12/17/2013 30 М.БУРМАА

Анхаарал тавьсанд баярлалаа

12/17/2013 31 М.БУРМАА